Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
Хэргийн индекс | 183/2016/01941/и |
Дугаар | 02817 |
Огноо | 2017-12-21 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 02817
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.619.721.799 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтланхариуцагч “Б” ХХК нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд БГ/8115006556 дугаар “Барьцааны гэрээ”-ний зүйл болох гэрээний хавсралт 1, 2-т заасан “Б” ХХК-ийн 4.910.272.168 төгрөгийн үнэ бүхий 299 ширхэг үйлдвэрийн тоног төхөөрөмж, гэрээний хавсралт 3-т заасан зээлийн санхүүжилтээр авах 2.313.281.320 төгрөгийн үнэ бүхий 57 ширхэг тоног төхөөрөмжийг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ЗБ/8115006556 дугаар “Ипотекийн гэрээ”-ний зүйл болох “С” ХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206003130 дугаартай, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0051311 дүгээр гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 20315,6 м.кв талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилгыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогын 50 хувиар үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
4. Иргэний хуулийн 231 дугаар зүйлийн 231.1, 231.1.7-д заасныг баримтлан “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б” ХХК, “С” ХК, ОХУ-ын иргэн Г нарт холбогдох “...үүргийн гүйцэтгэл нь барьцаа хөрөнгө, батлан даалтын хөрөнгөөр хангаж хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагч нарын бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ОХУ-ын иргэн Г холбогдох “...батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 31.492.262 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 415.229 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 47,901 төгрөг, 253.752 төгрөг, 1.301.166 төгрөг, 47.901 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 33.256.558 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД