Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2017/ШЦТ/108

 

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан 34.19 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-т зааснаар шүүгдэгч холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2-ын 2.2-т зааснаар шүүгдэгч авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Шүүгдэгч хэргийн учир 320 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-R80 гэсэн бичигтэй сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, шүүгдэгч , хохирогч******* нараас авсан хатаасан цус 2 ширхэгийг , шүүгдэгч , хохирогч******* нарын дотоож 2 ширхэгийг устгуулахаар Шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5-т зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

                                             ДАРГАЛАГЧ Б.ГЭРЭЛМАА

                                             ШҮҮГЧИД Д.БАТЦЭНГЭЛ Ч.БАЙГАЛМАА