Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/100

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                2016/ШЦТ/100

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж

           Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Д.Ч, П.А

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Пийн А, Бовогт Дийн Ч нарт холбогдох 1812003190121 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                                                                                                                                          Дугаар /С%                                                                                                                                                                                                    Цэцэрлэг

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн Сансар хорооллын 05-11 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Бовогт Дийн Ч /РД:../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булагийн 19-1191 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн Б овогт Пийн А /РД:../ 

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Д.Ч нь бусадтай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 13-ны шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Нийн ам орчим нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, яллагдагч П.А нь бусадтай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 13-ны шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Нийн зүүн нүд, хацар орчим нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 1812003190121 дугаартай эрүүгийн хэргээс:   

                               

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Нийн мэдүүлсэн: ...Би 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос гараад Архангай аймгийн Өлзийт суманд ирсэн. Намайг А өөрийн хүргэн Сгийн хамт тосч авсан. Намайг тосч авахад А нилээн согтуу байсан бөгөөд нутгийн А гэх айлд очиход А гэх хүн эхнэрийн хамт байсан. Гэтэл А гэх айлд Х, Г гэх Өлзийт сумын залуучууд ирсэн. Агийнд Х, Г, А, А нар 0.75 литрийн нэг шил архи ууцгаасан. Агийнхаас шөнө 23 цагийн үед А бид хоёр машинтай явцгаасан. А бид хоёр бензин колонкын ойролцоо явж байхад А намайг А гэх залуутай хардаад бид хоёр хэрэлдсэн бөгөөд тэгснээ намайг машинаасаа буулгаад харанхуй шөнө орхисон. Гэтэл араас нэг мотоцикль иртэл Г гэх залуу байхаар нь би Гд хандан одоо Улаанбаатарын унаа байна уу гэтэл одоо унаа байхгүй, өглөө болохыг хүлээнэ, та манайд очоод өглөө болохоор яв гэж хэлээд намайг мотоцикль дээрээ суулгаад гэртээ ирсэн. Гэртээ ирээд байж байхад Г өврөөсөө 2.5 литрийн пиво гаргаж ирээд намайг уух уу гэхээр нь би тэр пивоноос нь уугаагүй. Гэтэл гаднаас А, Х нар Ггийнд ороод ирсэн. А над руу чи танихгүй айлд юу хийж байгаа юм гээд А бид хоёр муудалцаж эхэлсэн. А баруун гараараа нэг удаа миний зүүн нүд рүү цохисон. Гэтэл Г Аг бариад авсан чинь Х намайг барьж авснаа миний ам руу гараа атгаж байгаад нэг удаа цохиод, цээж рүү хоёр удаа цохисон. Тэгээд би орных нь хажуугаар унасан. Тэгээд бид нар салцгааж, би Агийнд очиж хоноод маргааш нь Улаанбаатар хот руу явж эмнэлэгт хэвтсэн. 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр уг зодоон болоход А миний зүүн нүд рүү нэг удаа цохисон. А, Х хоёроос өөр миний биед халдсан хүн байхгүй. Уг асуудал болоход Г гэх залуу байсан. Би шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. А намайг өмнө нь цохиж, зоддог асуудал байхгүй. Тухайн үед л надад нэг удаа гар хүрсэн. Х гэх залуутай би тухайн үед л танилцсан. Өмнө нь таньдаггүй байсан. Тухайн үед Аг орхиод Гтай явсан гэж бодоод намайг цохисон асуудал байгаа байх. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би Х, А хоёроос шүд хугалсны мөнгө 1.000.000 төгрөг авчихвал ямар нэгэн гомдол байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Цийн мэдүүлсэн: ...2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр манайд А, миний эхнэр Т, С бид нар архи ууж байсан. Гэтэл А миний эхнэр болох хүн хотоос ирж байгаа, аваад ирье гээд Стай хамт явсан. Тэгээд удалгүй нэг хүүхэн дагуулаад Стай хамт манайд хүрээд ирсэн. Уг хүүхэн өөрийгөө бид нарт Н гэж танилцуулсан. Нтэй манай эхнэр Т хоёр ганц, нэг удаа хундага тулгаж, архи хувааж ууцгаасан. Н, А нарыг манайд байхад Ч, Г гэх манай нутгийн залуучууд манайд ирцгээсэн. Бид нар 2-3 шил архи ууж байгаад яг цагийг нь сайн санахгүй мэдэхгүй байна, оройхон Н, А нар манайхаас хамт гараад явцгаасан. Удалгүй араас нь Г, Ч нар гараад явцгаасан. Н, Ч нар муудалцсан гэж сүүлд нь сонссон...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Гын мэдүүлсэн: ...Би Чийн хамт Ц ахынд 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр орсон. Тэнд Ц ах эхнэр Т нарын хамт архи ууж байгаад гарсан. Гадуур явж байгаад Чийн хамт эргээд Ц ахынд ороход А эхнэр нь гэх Н, Сах нар Ц ахынд ирцгээж бид нар үргэжлүүлээд ууж байгаад орой харанхуй болсон байхад А, Н нар машинтай Ц ахынхаас хөдөлсөн. Би Чийн хамт Ц ахынхаас гарсан. Би Хг буулгаад доошоо явж байтал Н эгч ганцаараа алхаж явахаар нь очиход Н  эгч надад хандан А намайг орхиод явчихлаа, би Улаанбаатар явмаар байна, чи унаанд суулгаад өгөөч гэж надад хэлэхээр нь би Н эгчид хандан одоо ийм шөнө унаа олдохгүй, та манайд өглөө болгоод яв гэж хэлээд гэртээ авч харьсан. Би тухайн үед гэртээ ганцаараа байсан. Н эгч бид хоёр манайд очоод миний өвөрт байсан 2.5 литрийн пивоны талыг уух гээд байж байтал гаднаас А, Ч нар ороод ирсэн. А Н эгчид хандан чи яахаараа энд байж байдаг юм гэж хэлээд баруун гараараа Н эгчийн толгой руу нэг удаа алгадсан. Би босоод А ахыг барьж авч салгаад А ах бид хоёр барьцалдаад зогсож байсан чинь Ч Н эгчтэй барьцалдаад авчихсан байсан. Тэгээд бид нар учраа олоод Н эгчийг А ах аваад Чтэй цуг манайхаас явсан. Би тухайн үед А ахтай барьцалдаад авсан байсан болохоор сайн харж чадаагүй. Гэхдээ Н эгч Чд хандан чи намайг алгадаад цохичихлоо шүү дээ гээд орилоод байсан. Тэгэхээр Ч Нийг алгадаж, цохисон байх гэж бодож байна. Намайг А барьж аваад, зодож цохисон асуудал байхгүй. Би А ахад гомдол, санал байхгүй. Бид хоёр барьцалдаж аваад л салсан. Би Н эгчийг зодчих вий гээд л А ахыг бариад авсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Нн мэдүүлсэн: ...Би Нийг 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сум руу явахаас нэг хоногийн өмнө уулзсан. 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Нтэй уулзахад Нийн биед ил харагдах шарх байгаагүй. Өлзийт сум руу яваад хүнд зодуулчихлаа гээд эмнэлэгт хэвтэж байхад нь очиход 2-3 шүд нь эмтэрчихсэн, нүүр хэсэгтээ хавдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Чийн мэдүүлсэн: ...2018 оны 05 дугаар сарын 13-ны шөнө Агийнд ороход А, Н нар сууж байсан. Тэгээд тэнд хэсэг байж байгаад гараад машинд Г А Н бид дөрөв ганц пиво задлаад уугаад сууж байсан чинь Н уурлаад машинаас буугаад явсан. Тэгээд Нийг хайгаад олоогүй бөгөөд Ггийн гэрт орсон чинь Г, Н хоёр хамт байж байсан. А эхлээд ороод би машинд үлдсэн байж байтал гэрт орилох чимээ гарахаар нь машинаас буугаад яваад ортол гадаа үүдэнд Г, А хоёр зогсож байсан. Гэрт яваад ортол Н уйлчихсан байж байхаар нь айлаас гараад явъя гэтэл явахгүй гээд надтай зууралдаж байх үедээ миний урдаас нулимчихаар нь би уурандаа нэг удаа нүүр рүү нь цохисон. Тэгээд би шууд гарч яваад харьсан. Н надтай хэрүүл маргаан хийгээд миний өмсөж явсан подволкноос зууралдаад урчихсан, бас над руу нулимахаар нь би уурандаа нэг удаа нүүр рүү нь цохисон. Би тэр үед бага зэрэг халамцуухан байсан. Нийн биед учирсан гэмтлийг А, бид хоёр учруулсан. Өөр цохиж, зодсон хүн байгаагүй. Нийн хохирлыг төлж барагдуулахаар ярьж тохирсон байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 76-79 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч П.Агийн мэдүүлсэн: ...Прокурорын тогтоолтой танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр би Архангай аймгийн Өлзийт суманд байсан. Би Д.Н гэх хүнтэй 2017 онд танилцаж байсан бөгөөд тухайн үедээ холбоотой байсан. 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Н над руу утсаар залгаж амралтаа авчихлаа чам дээр очлоо гэж хэлээд тэр өдрөө Улаанбаатар хотоос үдээс хойш ирсэн. Би энэ өдөр А гэх айлд найз нөхдийн хамт төрсөн өдөр тэмдэглээд сууж байсан. Тэгээд Нийг Өлзийт суманд ирчихлээ гэхээр нь найз Сгийн хамтаар очиж аваад Н бид гурав буцаж Агийн гэрт ирсэн. Тэгээд хэсэг сууж байтал гаднаас Ч, Г хоёр орж ирсэн. Агийнд бид нар архи уугаад нилээн согтсон байсан. Тэгээд харихаар болоод би Нийг дагуулаад гарсан чинь Н чи согтуу байна, би машиныг чинь баръя гээд Н миний машиныг бариад манайх руу явж байтал араас Ч, Г хоёр мотоцикльтой ирээд ганц пиво уучихъя гээд байсан бөгөөд тэр хоёр машинд орж ирээд ганц пиво уух гээд сууж байсан чинь Н уурлаад машинаас буугаад, би явлаа гээд явсан. Тэгээд би араас нь хайтал Н олдоогүй. Тэр үед Г бас алга болчихоор нь би Чээс асуухад Г хамт аваад явсан байх гэж хэлэхээр нь би Хгийн хамтаар Ггийн гэрт очиход Г Н хоёр хамт пиво уугаад сууж байхаар нь би ороод чи танихгүй газар яагаад ингэж яваа юм бэ явъя гэтэл Н явахгүй, чамд хамаагүй гэхээр нь би уурлаад Нийг нэг удаа зүүн талын хацар руу нь алгадсан. Гэтэл Г өмөөрөөд явуулахгүй гээд байхаар нь би Гтай гадаа гараад маргалдаад байж байтал гэрт чимээ гарахаар нь буцаад яваад ортол Ч, Н хоёр ганц нэг цохилцоод авах шиг болсон. Тэгээд би орж салгаад Нийг гэртээ дагуулаад харьсан. Н миний шүд эмтэрчихлээ гээд байсан. Ч бол Нийг 2 удаа цохисон бөгөөд гараараа далайгаад цохиж байхыг нь би харсан. Тухайн үед ийм л асуудал болсон. Би тухайн үед Нийг танихгүй айлд танихгүй хүнтэй байж байхаар нь хардаж нэг удаа хацар руу алгадсан. Өөр байдлаар цохиж зодоогүй. Тэр үед архи гарч байсан болохоор гайгүй байсан. Гэхдээ бага зэрэг халамцуу байсан. Нийн биед учирсан гэмтлийг Ч бид хоёр учруулсан. Нийн хохирлыг төлж барагдуулсан. Н гомдол, саналгүй болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 83-86 хуу/

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6425 тоот шинжээчийн дүгнэлт:

            Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Д.Нийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацар, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун дээд, доод 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 40 хуу/

 

            Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 91-92 хуу/

            Хохирогчийн хүсэлт /хх-ийн 109 хуу/ зэрэг болно.

           

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 05 дугаар сарын 13-ны шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Нийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч П.А, Д.Ч нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Д.Ч, П.А нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 13-ны шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Нийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Нийн мэдүүлсэн “А над руу чи танихгүй айлд юу хийж байгаа юм гээд А бид хоёр муудалцаж эхэлсэн. А баруун гараараа нэг удаа миний зүүн нүд рүү цохисон. Гэтэл Г Аг бариад авсан чинь Х намайг барьж авснаа миний ам руу гараа атгаж байгаад нэг удаа цохиод, цээж рүү хоёр удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22/, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Цийн мэдүүлсэн “Н, Ч нар муудалцсан гэж сүүлд нь сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Гын мэдүүлсэн “А Н эгчид хандан чи яахаараа энд байж байдаг юм гэж хэлээд баруун гараараа Н эгчийн толгой руу нэг удаа алгадсан. Би босоод А ахыг барьж авч салгаад А ах бид хоёр барьцалдаад зогсож байсан чинь Ч Н эгчтэй барьцалдаад авчихсан байсан. ...Н эгч Чд хандан чи намайг алгадаад цохичихлоо шүү дээ гээд орилоод байсан. Тэгэхээр Ч Нийг алгадаж, цохисон байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Нн мэдүүлсэн ”2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Нтэй уулзахад Нийн биед ил харагдах шарх байгаагүй. Өлзийт сум руу яваад хүнд зодуулчихлаа гээд эмнэлэгт хэвтэж байхад нь очиход 2-3 шүд нь эмтэрчихсэн, нүүр хэсэгтээ хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Чийн гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Гэрт яваад ортол Н уйлчихсан байж байхаар нь айлаас гараад явъя гэтэл явахгүй гээд надтай зууралдаж байх үедээ миний урдаас нулимчихаар нь би уурандаа нэг удаа нүүр рүү нь цохисон. Тэгээд би шууд гарч яваад харьсан. Н надтай хэрүүл маргаан хийгээд миний өмсөж явсан подволкноос зууралдаад урчихсан, бас над руу нулимахаар нь би уурандаа нэг удаа нүүр рүү нь цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 76-79/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч П.Агийн мэдүүлсэн “Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Тэр үед Г бас алга болчихоор нь би Чээс асуухад Г хамт аваад явсан байх гэж хэлэхээр нь би Хгийн хамтаар Ггийн гэрт очиход Г Н хоёр хамт пиво уугаад сууж байхаар нь би ороод чи танихгүй газар яагаад ингэж яваа юм бэ явъя гэтэл Н явахгүй, чамд хамаагүй гэхээр нь би уурлаад Нийг нэг удаа зүүн талын хацар руу нь алгадсан. Гэтэл Г өмөөрөөд явуулахгүй гээд байхаар нь би Гтай гадаа гараад маргалдаад байж байтал гэрт чимээ гарахаар нь буцаад яваад ортол Ч, Н хоёр ганц нэг цохилцоод авах шиг болсон. Н миний шүд эмтэрчихлээ гээд байсан. Ч бол Нийг 2 удаа цохисон бөгөөд гараараа далайгаад цохиж байхыг нь би харсан. Нийн биед учирсан гэмтлийг Ч бид хоёр учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 83-86/, хохирогч Д.Нийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6425 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Иймд шүүгдэгч Б овогт Пийн А, Бовогт Дийн Ч нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч П.А, Д.Ч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, П.А, Д.Ч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч П.А, Д.Ч нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Пийн А, Бовогт Дийн Ч нарыг бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ад оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр тооцож 5 /тав/ сарын хугацаанд, шүүгдэгч Д.Чд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр тооцож 5 /тав/ сарын хугацаанд  тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А, Д.Ч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч П.А, Д.Ч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч П.А, Д.Ч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.А, Д.Ч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ