Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/126

 

                           

         

 

 

 

 

      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

   Улсын яллагч                                           Б.Сүрмандах

   Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч            М.Билгүтэй

   Хохирогч                                                  Ш.Мөнхцэцэг

   Хохирогч                                                    С.Хургаа

   Нарийн бичгийн дарга                          Ч.Энхцэцэг нар оролцов.

 Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяуд овогт Бат-Өлзийн Батжаргал, Монгол овогт Жамцын Батчулуун нарт холбогдох 1931000020106 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг, Алтанбулаг суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, ээж, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 37 дугаар хороо, Содон хороолол 103 дугаар байр, 73 тоотод оршин 2 суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Баяууд овогт Бат-Өлзийгийн Батжаргал РД:/МА79092305/;

Монгол улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, ээж, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 37 дугаар хороо, Содон хороолол, 103 дугаар байр, 73 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт Жамцын Батчулуун РД:/ЦД77072710/;

Холбогдсон хэргийн талаар, /прокурорын яллах дүгнэлтээр/,

Шүүгдэгч Б.Батжаргал нь нөхөр Ж.Батчулуунтай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багт оршин суух иргэн Ш.Мөнхцэцэгээс “урьд авсан зээлээ хаагаад дахин зээл авч таны мөнгийг өгнө гэж” бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч 2.000.000 төгрөгийг бэлнээр болон шилжүүлэн авч залилсан,

Мөн Б.Батжаргал нь нөхөр Ж.Батчулуунтай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр багт оршин суух иргэн Н.Оюундэлгэрээс “хүүхдээ нүдний хагалгаанд оруулах эмчилгээний зардалд зарцуулна, 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэхэд нөхөр Батчулууны цалингийн зээлийг авч өгнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

Мөн нөхөр Ж.Батчулуунтай бүлэглэн 2018 оны 03 дугаар сард Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, 2-10 тоотод оршин суух иргэн М.Мэндсайханаас “...1.500.000 төгрөг зээлээч манай нөхөр Сэлэнгэ аймгийн Замын цагдаад замын цагдаа ажилтай, хүүтэй нь 7 хоногийн дотор буцааж өгье” гэж хэлж 1.500.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан

Шүүгдэгч Б.Батжаргал нь ганцаараа 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 3-05 тоотод оршин суух иргэн С.Хургаагаас “ээжийнхээ эмчилгээний зардалд зарцуулна, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэхэд нөхөр Батчулууны цалингийн зээлийг авч өгнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч 1.700.000 төгрөгийг бэлнээр авч залилсан гэмт хэргүүдийг,

Шүүгдэгч Ж.Батчулуун нь эхнэр Б.Батжаргалтай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багт оршин суух иргэн Ш.Мөнхцэцэгээс “урьд авсан зээлээ хаагаад дахин зээл авч таны мөнгийг өгнө гэж” бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч 2.000.000 төгрөгийг бэлнээр болон шилжүүлэн авч залилсан,

Мөн нь эхнэр Б.Батжаргалтай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр багт оршин суух иргэн H.Оюундэлгэрээс “хүүхдээ нүдний хагалгаанд оруулах эмчилгээний зардалд зарцуулна, 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэхэд цалингийн зээл авч өгнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

 мөн нь эхнэр Б.Батжаргалтай бүлэглэн 2018 оны 03 дугаар сард Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, 2-10 тоотод оршин суух иргэн М.Мэндсайханаас “1.500.000 төгрөгийг 7 хоногийн дотор буцааж өгье” гэж хэлж 1.500.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд;

1.Шүүгдэгч Б.Батжаргалын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй байна. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 32-33-р ху/,

2. Шүүгдэгч Б.Батжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хорих ялаас өөр ял оногдуулж өгөөч. Одоо бид хоёр ажил хийж хохирол төлбөрөө нөхөн төлнө. Би хоёр хүүхдээ аваад ирсэн. Миний хоёр хүүхэд одоо машинд сууж байгаа. Цагдаагийн байгууллага шүүхийн шийдвэрийг харж байгаад Ж.Батчулууныг эгүүлэн ажилд авах эсэх асуудлыг шийднэ гэсэн. Хэрвээ авахгүй бол бид хоёр “Цагаан хаданд” ажил хийхээр ярьчихсан байгаа. Бид хоёр хорих ял оногдуулчихвал хүүхдүүд маань харах хүнгүй болно. Миний ээжийг эмч нар найдваргүй болсон гэж хэлсэн, ээжийгээ асрах шаардлага байна...” гэх мэдүүлэг,

3. Шүүгдэгч Ж.Батчулууны 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй байна. Энэ хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байна...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 30-31-р ху/,

4. Шүүгдэгч Ж.Батчулууны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, хорих ял оногдуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг,

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Мөнхцэцэгийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гаднаас цагдаа хувцастай Батчулуун, түүний эхнэр гээд нэг хүүхэн орж ирээд мэнд мэдээд Б.Батжаргал нь “өөртэй чинь уулзах ажилтай ирлээ, зээл авах гэсэн чинь урд авсан зээлээ хаах хэрэгтэй болчихоод байна. Зээл хаахад 1.000.000 төгрөг дутаад байна, надад туслаач би одоо аваад өнөөдөртөө бүтээгээд үдээс хойш 1.000.000 төгрөг буцаагаад өгнө” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “надад мөнгө байхгүй байна тусалж чадахгүй нь” гэж хэлсэн. Ж.Батчулуун “та бид хоёрт туслахгүй бол болохгүй нь зээлээ авчихвал ажлын цаг дуусахаас өмнө эргүүлээд өгнө, та туслаач” гээд гуйгаад байсан. ...би тэр хоёрт 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа өдөр нь буюу 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 07 цагийн орчим над руу Б.Батжаргал утсаар залгаад “гадаа чинь байна гараад ирээч” гэхээр нь надаас зээлсэн мөнгөө өгөх гэж байна гэж бодоод гарахад Б.Батжаргал “зээл авах гэсэн чинь 1.000.000 төгрөг дутчихлаа, надад дахиад 1.000.000 төгрөг хэрэгтэй байна. Надад 1.000.000 төгрөг өгвөл өчигдөр авсан 1.000.000 төгрөг зээлнээс гарах гээд байна. Үгүй бол зээл бүтэхгүй учраас өчигдөр авсан 1.000.000 төгрөгийг тань би өгч чадахгүй болох гээд байна” гэж хэлэхээр нь ажил руу Б.Батжаргалтай хамт очоод “1.000.000 төгрөг өгвөл зээл нь бүтээд миний 1.000.000 төгрөг гарч ирэх юм байна” гэж бодоод 1.000.000 төгрөг бэлнээр ажил дээрээ өгсөн. ...Би мөнгөө нэхээд өгөхгүй байхаар нь Б.Батжаргалд “банкны эдийн засагчтай чинь уулзъя” гэж хэлэхэд Б.Батжаргал “анхнаасаа цалингийн зээл авч мөнгө өгөхгүй байсан юм танд худлаа хэлсэн юм уучлаарай” гэж хэлсэн. Намайг хуурч худлаа хэлж мөнгө авсан гэдгээ хэлсэн. ...2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 400.000 төгрөгийг Б.Батжаргалын хүүхэд нь авчирч өгсөн. ...2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ж.Батчулуун өөрийн биеэр 200.000 төгрөг авчирч өгсөн. Надад мөнгө өгөхдөө “удахгүй мөнгийг чинь өгнө” гэж хэлсэн...гэх мэдүүлэг/1-р хх-н 35-38-р хуудас/,

6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Мөнхцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зээл чөлөөлөх гэж байгаа юм гэж хэлээд 1,000,000 төгрөг авсан. Би хүү хэрэггүй ээ удалгүй аваад ирээрэй гэж хэлээд явуулсан. 2018 оны 06 дугаар сарын 01-ний өглөө 07 цагт гэрийн гадаа Б.Батжаргал ирчихсэн байхаар нь яасан бэ? гэхэд та нэмээд 1,000,000 төгрөг өгч байгаач миний зээл гарахгүй байна. Нэмээд 1,000,000 төгрөг төлчихвөл гараад ирнэ гэж хэлээд аваад явсан. Тэгээд таг байгаад байхаар нь залгаад асуутал би танд 20 хувийн хүү төлье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

7. Хохирогч С.Хургаагийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дэлгүүр дээрээ байж байхад манай сумын иргэн Д.Должинсүрэнгийн охин Б.Батжаргал над дээр орж ирээд “манай ээжийн бие тааруу 2 нүд нь сохорчихлоо, ээжийгээ нүдний хагалгаанд оруулахад надад 5.000.000 төгрөг хэрэгтэй байна. Та надад 1.000.000 төгрөг зээлээч, би 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр буюу 3 дахь өдөр нөхрийнхөө цалингийн зээл 20.000.000 төгрөг аваад таны мөнгийг буцаагаад өгнө. Хамгийн удлаа гэхэд л 3 дахь өдөр өгнө” гэж хэлээд уйлаад надад зовлонгоо ярьсан. Хүн орж ирээд “таныг зорьж ирлээ” гээд уйлаад байхаар нь би “хүнд тус больё” гэж бодоод банкинд хийсэн байсан мөнгөнөөсөө 1.000.000     төгрөг авах гэхэд Батжаргал “та надад нэг мөсөн 1.200.000 төгрөг болгоод өгөөч” гээд гуйгаад байхаар нь би банкнаас 1.000.000 төгрөгийг бэлнээр аваад Б.Батжаргалд өгөөд дэлгүүрийн орлого болон өөрт байсан бэлэн мөнгөө шавхаад 200.000 төгрөг бэлнээр өгсөн. Дараа өдөр нь буюу 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр буюу 6 дахь өдөр манай дэлгүүр дээр Б.Батжаргал ирээд “Хургаа эгчээ би ээжийгээ эмнэлэгт үзүүлэх болон ор хоногийн мөнгөнд 500.000 төгрөг дутаад байна. Зээл гарахыг хүлээх юм бол болохгүй байна. Мөнгийг тань удахгүй 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэхэд сүүлийн хугацаа мөнгийг тань өгнө” гээд гуйгаад байхаар нь 500.000 төгрөг өгсөн. Би Батжаргалд 2 удаа нийлээд 1.700.000 төгрөг өгсөн. гэх мэдүүлэг,/1-р хх-ийн 42-43-р ху/,

8. Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Хургаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ээжийгээ хагалгаанд оруулахад мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд надаас 1,700,000 төгрөг авсан. Дараа нь надад 500,000 төгрөгөөр нэг удаа 200,000 төгрөгөөр нэг удаа өгсөн. Түүнээс хойш огт мөнгө өгөөгүй. Одоо би 1,000,000 төгрөгөө авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг

9. Хохирогч М.Мэндсайханы 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Батжаргал нөхөр Батчулууны хамт манайд 2018 оны 03 дугаар сарын 10-ны үеэр ирсэн. Батчулуун нь “Би Сэлэнгэ аймгийн цагдаад замын цагдаа ажилтай 1,500,000 төгрөг зээлээд цалингийн зээл аваад хүүтэй нь 7 хоногийн дотор буцааж өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хүү яах вэ? 7 хоногийн дотор буцааж өгөөрэй, хүнээс зээлж өгье” гэж хэлээд хамаатны эгч Сэргэлэнгээс 1,500,000 төгрөг зээлээд өгчихсөн. Тэрнээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсний дараа Батжаргал, Батчулуун нартай утсаар яриад “нөгөө хүний мөнгө өгөөч ээ” гэхээр “өгнө” гэж хэлээд шалтаг тоочоод хойшлуулаад байдаг байсан. “Өгнө өө өгнө” гээд заримдаа утсаар ярина, заримдаа утсаа авахаа больсон. Би мөнгөө авахаар Сэлэнгэ аймаг руу 2 удаа явсан. Батжаргал, Батчулуун хоёр гэртээ ирэхгүй, утсаа авахгүй зугтаагаад байсан. Тэгээд сүүлдээ цагдаад өргөдөл өглөө гэж хэлээд өргөдөл өгөхөд Батчулуун цагдаад ажиллаж байгаад ажлаасаа гарсан байсан. ...:гэх мэдүүлэг,/2-р хх-ийн 4-р ху/,

10. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Оюундэлгэрийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Б.Батжаргал намайг дуудаад машиндаа суулгаад “манай охин нүдний хагалгаанд орох гэж байгаа юм шинжилгээ өгөхөд эмч нар хагалгаанд орохгүй бол болохгүй яаралтай хагалгаанд орохгүй бол нүд нь сохорч нүдгүй болох аюултай” байна гэж хэлсэн. “Би хүүхдээ нүдгүй болгомооргүй байна, надад туслаач гадаад улсад хагалгаанд орох гэхээр үнэтэй байгаад байна. Монгол улсад хагалгаанд ороход 5.000.000 төгрөг гэсэн, энэ мөнгө бид нарт байхгүй байна” гэж хэлээд уйлаад байсан. Дараа өдөр нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би нөхөр Алтангэрэлтэйгээ ярилцаад хоёулаа зээлээ нэмж “зээл өгвөл аваад өгчихье” гэж ярилцаад Б.Батжаргалд хэлэхэд Ж.Батчулуун нь хамт байсан. Мөн өдөр Б.Батжаргал хүүхдийн хагалгааны талаар ярихад Ж.Батчулуун нь хажууд нь байж байгаад “тийм ээ манай хүүхэд хагалгаанд орох гэж байгаа” гэж хэлсэн. Хүдэр сумын төв рүү Алтангэрэл, Б.Батжаргал, Ж.Батчулуун бид 4 хамт яваад банкны ажилтантай уулзаад зээлээ бүтээгээд бэлнээр 5.000.000 төгрөг аваад Б.Батжаргалд бэлнээр би өгсөн. Бид хоёроос мөнгө аваад “шууд Улаанбаатар хот руу хүүхдээ хагалгаанд оруулахаар явлаа” гэж хэлээд явсан. Би Б.Батжаргал, Ж.Батчулуун нарт итгээд мөнгө өгсөн Б.Батжаргал нь “Батчулуун банкнаас зээл аваад өгнө” гэж хэлж байсан. Өөрсдөө “зээл авах гэхээр хугацаа нь болоогүй 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хугацаа нь болоод тэр өдөр зээл аваад шууд өгнө, өгөхдөө мөнгө нэмж өгнө хүүхдийн эрүүл мэнд чухал” гэж хэлж байсан. Нөхөр нь цагдаагийн байгууллагад ажилладаг юм чинь зээл амархан авчих байх дээр нь цагдаа нөхөртэй нөхөр нь хамт яваа болж байгаа үйл явдлыг мэдэж байгаа юм чинь арай ч хуурч мэхэлчихгүй байх гэж бодсон...гэх мэдүүлэг,/1-р хх-ийн 27-29-р ху/

11.. Гэрч Ц.Алтангэрэлийн 2019 оны 02 дугаар 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манай эхнэр Н.Оюундэлгэр банкны хүнтэй уулзаж байгаад 5.000.000 төгрөгийн зээл гарган авч Б.Батжаргал, Ж.Батчулуун нарт бэлнээр өгсөн. Охиныхоо хагалгааг 2018 оны 02 дугаар сарын эхээр хийлгээд 2018 оны 02 дугаар сарын сүүлээр мөнгийг маань өгнө гэж хэлсэн. Уул нь “хүүхдээ хагалгаанд оруулаад мөнгийг тань цалингийн зээл аваад буцаагаад өгнө” гэж Б.Батжаргал, Ж.Батчулуун нар хоёулаа хэлж байсан. Дараа нь” цалингийн зээл бүтэхгүй болчихлоо өөрсдийн Алтанбулаг суманд байх газрыг зараад мөнгийг маань буцаан өгнө” гэж хэлсэн. 2018 оны 08 дугаар сард 2.000.000 төгрөг өгсөн тэрнээс хойш надад мөнгө өгөөгүй. ...Батчулуун цагдаагийн байгууллагад ажилладаг. ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-68-р ху/,

12.Гэрч Д.Баасанжавын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 15-ны үед энэ Батжаргал гэх эмэгтэй худал ярьж манай гэр бүлийн хүнээс 1.700.000 төгрөгийг зээлж авсан талаар би 10 гаруй хоногийн дараа л мэдсэн юмаа. Энэ эмэгтэй болох Батжаргал нь анх авахдаа манай нөхөр 3 хоногийн дараа банкнаас 20 сая төгрөг авах гэж байгаа гэж хэлж авсан байсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 72-р ху/,

13.Гэрч О.Эрдэнэбилэгийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...хамгийн сүүлд зээл авах шаардлагатай байна, хүүхдийн эмчилгээнд мөнгө хэрэгтэй байна гээд зээл дээрээ нэмж 659.906 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр авч байсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 74-р ху/,

14.Гэрч Б.Оюунчимэгийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...”Та 2 маань туслаад олоод өгөөч мөнгө олоод өгөх юм бол Сэлэнгэд очиж байгаад цалингийнхаа зээлийг аваад өгье, энэ хотод ирсэн дээрээ ажлаа бүтээгээд нэг мөсөн авмаар байна, заавал олоод өгөөч” гэж тулгаад гуйгаад байсан юм.Тухайн үед Сэлэнгэд очоод цалингийн зээл хурдан аваад өгчихнө ямар ч асуудалгүй гээд гуйгаад байхаар нь зөвшөөрч хүүтэй мөнгө зээлдэг хүнтэй ярьж байгаад 1,500,000 төгрөг авч өгөөд явуулсан юм. ...гэх мэдүүлэг,/2-р хх-ийн 8-11-р ху/,

15.Гэрч Г.Батбаатарын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны намраас “мөнгө хэрэгтэй байна. Хүүхдийн шинжилгээ болон бусад зүйлд мөнгө хүрэлцэхгүй, цалингийн зээлтэй болохоор болохгүй байна” гэж ярьж байсан. Ж.Батчулуун нь ааш зангийн хувьд хүнд тусч, даруухан дөлгөөн зантай. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 14-15-р ху/,

16.Хэрэг бүртгэлтийн 193100002 тоот хэрэг нээх тухай, мөрдөгчийн тогтоол, /1-р хх-ийн 01-р ху/, Хэрэг бүртгэлтийн 193100019 тоот хэрэг нээх тухай, мөрдөгчийн тогтоол, /1-р хх-ийн 05-р ху/, Хэрэг бүртгэлтийн 193100053 тоот хэрэг нээх тухай, мөрдөгчийн тогтоол, /1-р хх-ийн 08-р ху/, Хэрэг бүртгэлтийн 193100068 тоот хэрэг нээх тухай, мөрдөгчийн тогтоол, /1-р хх-ийн 242-р ху/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1-р хх-ийн 11, 247-р ху/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол, /1-р хх-ийн 124-125, 241-р ху/, Банкны зээлийн дансны хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /1-р хх-ийн 197, 199-202, 206-211, 214-232-р ху/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /1-р хх-ийн 99-100, 105-10, 108-110, 116-117, 118-119, 2-р хх-ийн 22-23, 35-36-р ху/, хавтаст хэргийн материалтай шүүгдэгч нарыг танилцуулсан тэмдэглэл, /1-р хх-ийн 238-239, 2-р хх-ийн 81-82-р ху/, Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 31 дугаартай прокурорын тогтоол, /2-р хх-ийн 28-29-р ху/, Харьяалал өөрчлөн тогтоох тухай 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 4/376 дугаартай прокурорын тогтоол, /2-р хх-ийн 44-45-р ху/, Хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаартай прокурорын тогтоол, /2-р хх-ийн 48-49-р ху/, Хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай прокурорын тогтоол, /2-р хх-ийн 75-76-р ху/, Шүүгдэгч нарын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /2-р хх-ийн 65-66-р ху/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, /2-р хх-ийн 71-72–р ху/,Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаартай прокурорын тогтоол, /2-р хх-ийн 84-86, 87-89-р ху/, хууль сануулагдан асуугдсан гэрч хохирогч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Батжаргал нь Ж.Батчулуун нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багт оршин суух иргэн Ш.Мөнхцэцэгээс “урьд авсан зээлээ хаагаад дахин зээл авч таны мөнгийг нэг хоногийн дотор өгнө” гэж хэлж 2.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр багт оршин суух иргэн Н.Оюундэлгэрээс “Хүүхдээ нүдний хагалгаанд оруулах эмчилгээний зардалд зарцуулна, 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэхэд нөхөр Батчулууны цалингийн зээлийг авч мөнгийг чинь буцааж өгнө” гэж хэлж 5.000.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, 2-10 тоотод оршин суух иргэн М.Мэндсайханаас “...1.500.000 төгрөг зээлээч манай нөхөр Сэлэнгэ аймгийн Замын цагдаад замын цагдаа ажилладаг, авсан мөнгөө хүүтэй нь 7 хоногийн дотор буцааж өгье” гэж хэлж 1.500.000 төгрөг тус тус хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж авч, залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,

Шүүгдэгч Б.Батжаргал нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 3-05 тоотод оршин суух иргэн С.Хургаагаас “ээжийнхээ эмчилгээний зардалд зарцуулна, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэхэд нөхөр Батчулууны цалингийн зээлийг аваад танаас авсан мөнгөө буцааж өгнө” гэж худал хэлж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 1.700.000 төгрөгийг бэлнээр авч залилсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

1.Шүүгдэгч Б.Батжаргалын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй байна. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлгээр,

2. Шүүгдэгч Б.Батжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлнө...” гэх мэдүүлгээр

3. Шүүгдэгч Ж.Батчулууны 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй байна. ... гэх мэдүүлгээр

4. Шүүгдэгч Ж.Батчулууны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... гэмт хэрэг үйлдсэнээс хүлээн зөвшөөрч байна, хорих ял оногдуулахгүйгээр шийдэж өгнө үү...” гэх мэдүүлгээр

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Мөнхцэцэгийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гаднаас цагдаа хувцастай Батчулуун, түүний эхнэр гээд нэг хүүхэн орж ирээд мэнд мэдээд Б.Батжаргал нь “өөртэй чинь уулзах ажилтай ирлээ, зээл авах гэсэн чинь урд авсан зээлээ хаах хэрэгтэй болчхоод байна. Зээл хаахад 1.000.000 төгрөг дутаад байна, надад туслаач би одоо аваад өнөөдөртөө бүтээгээд үдээс хойш 1.000.000 төгрөг буцаагаад өгнө” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “надад мөнгө байхгүй байна тусалж чадахгүй нь” гэж хэлсэн. Ж.Батчулуун “та бид хоёрт туслахгүй бол болохгүй нь зээлээ авчихвал ажлын цаг дуусахаас өмнө эргүүлээд өгнө, та туслаач” гээд гуйгаад байсан. ...би тэр хоёрт 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа өдөр нь буюу 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 07 цагийн орчим над руу Б.Батжаргал утсаар залгаад “гадаа чинь байна гараад ирээч” гэхээр нь надаас зээлсэн мөнгөө өгөх гэж байна гэж бодоод гарахад Б.Батжаргал “зээл авах гэсэн чинь 1.000.000 төгрөг дутчихлаа, надад дахиад 1.000.000 төгрөг хэрэгтэй байна. Надад 1.000.000 төгрөг өгвөл өчигдөр авсан 1.000.000 төгрөг зээлээс гарах гээд байна. Үгүй бол зээл бүтэхгүй учраас өчигдөр авсан 1.000.000 төгрөгийг тань би өгч чадахгүй болох гээд байна” гэж хэлэхээр нь ажил руу Б.Батжаргалтай хамт очоод “1.000.000 төгрөг өгвөл зээл нь бүтээд миний 1.000.000 төгрөг гарч ирэх юм байна” гэж бодоод 1.000.000 төгрөг бэлнээр ажил дээрээ өгсөн. ...Би мөнгөө нэхээд өгөхгүй байхаар нь Б.Батжаргалд “банкны эдийн засагчтай чинь уулзъя” гэж хэлэхэд Б.Батжаргал “анхнаасаа цалингийн зээл авч мөнгө өгөхгүй байсан юм танд худлаа хэлсэн юм уучлаарай” гэж хэлсэн. Намайг хуурч худлаа хэлж мөнгө авсан гэдгээ хэлсэн. ...2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 400.000 төгрөгийг Б.Батжаргалын хүүхэд нь авчирч өгсөн. ...2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ж.Батчулуун өөрийн биеэр 200.000 төгрөг авчирч өгсөн. Надад мөнгө өгөхдөө “удахгүй мөнгийг чинь өгнө” гэж хэлсэн... гэх мэдүүлгээр

6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Мөнхцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зээл чөлөөлөх гэж байгаа юм гэж хэлээд 1,000,000 төгрөг авсан. Би хүү хэрэггүй ээ удалгүй аваад ирээрэй гэж хэлээд явуулсан. 2018 оны 06 дугаар сарын 01-ний өглөө 07 цагт гэрийн гадаа Б.Батжаргал ирчихсэн байхаар нь яасан бэ? гэхэд та нэмээд 1,000,000 төгрөг өгч байгаач миний зээл гарахгүй байна. Нэмээд 1,000,000 төгрөг төлчихвөл гараад ирнэ гэж хэлээд аваад явсан. Тэгээд таг байгаад байхаар нь залгаад асуутал би танд 20 хувийн хүү төлье гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр

7. Хохирогч С.Хургаагийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дэлгүүр дээрээ байж байхад манай сумын иргэн Д.Должинсүрэнгийн охин Б.Батжаргал над дээр орж ирээд “манай ээжийн бие тааруу 2 нүд нь сохорчихлоо, ээжийгээ нүдний хагалгаанд оруулахад надад 5.000.000 төгрөг хэрэгтэй байна. Та надад 1.000.000 төгрөг зээлээч, би 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр буюу 3 дахь өдөр нөхрийнхөө цалингийн зээл 20.000.000 төгрөг аваад таны мөнгийг буцаагаад өгнө. Хамгийн удлаа гэхэд л 3 дахь өдөр өгнө” гэж хэлээд уйлаад надад зовлонгоо ярьсан. Хүн орж ирээд “таныг зорьж ирлээ” гээд уйлаад байхаар нь би “хүнд тус больё” гэж бодоод банкинд хийсэн байсан мөнгөнөөсөө 1.000.000 төгрөг авах гэхэд Батжаргал “та надад нэг мөсөн 1.200.000 төгрөг болгоод өгөөч” гээд гуйгаад байхаар нь би банкнаас 1.000.000 төгрөгийг бэлнээр аваад Б.Батжаргалд өгөөд дэлгүүрийн орлого болон өөрт байсан бэлэн мөнгөө шавхаад 200.000 төгрөг бэлнээр өгсөн. Дараа өдөр нь буюу 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр буюу 6 дахь өдөр манай дэлгүүр дээр Б.Батжаргал ирээд “Хургаа эгчээ би ээжийгээ эмнэлэгт үзүүлэх болон ор хоногийн мөнгөнд 500.000 төгрөг дутаад байна. Зээл гарахыг хүлээх юм бол болохгүй байна. Мөнгийг тань удахгүй 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэхэд сүүлийн хугацаа мөнгийг тань өгнө” гээд гуйгаад байхаар нь 500.000 төгрөг өгсөн. Би Батжаргалд 2 удаа нийлээд 1.700.000 төгрөг өгсөн. гэх мэдүүлгээр

8. Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Хургаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ээжийгээ хагалгаанд оруулахад мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд надаас 1,700,000 төгрөг авсан. Дараа нь надад 500,000 төгрөгөөр нэг удаа 200,000 төгрөгөөр нэг удаа өгсөн. Түүнээс хойш огт мөнгө өгөөгүй. Одоо би 1,000,000 төгрөгөө авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлгээр

9. Хохирогч М.Мэндсайханы 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Батжаргал нөхөр Батчулууны хамт манайд 2018 оны 03 дугаар сарын 10-ны үеэр ирсэн. Батчулуун нь “Би Сэлэнгэ аймгийн цагдаад замын цагдаа ажилтай 1,500,000 төгрөг зээлээд цалингийн зээл аваад хүүтэй нь 7 хоногийн дотор буцааж өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хүү яах вэ? 7 хоногийн дотор буцааж өгөөрэй, хүнээс зээлж өгье” гэж хэлээд хамаатны эгч Сэргэлэнгээс 1,500,000 төгрөг зээлээд өгчихсөн. Тэрнээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсний дараа Батжаргал, Батчулуун нартай утсаар яриад “нөгөө хүний мөнгө өгөөч ээ” гэхээр “өгнө” гэж хэлээд шалтаг тоочоод хойшлуулаад байдаг байсан. “Өгнө өө өгнө” гээд заримдаа утсаар ярина, заримдаа утсаа авахаа больсон. Би мөнгөө авахаар Сэлэнгэ аймаг руу 2 удаа явсан. Батжаргал, Батчулуун хоёр гэртээ ирэхгүй, утсаа авахгүй зугтаагаад байсан. Тэгээд сүүлдээ цагдаад өргөдөл өглөө гэж хэлээд өргөдөл өгөхөд Батчулуун цагдаад ажиллаж байгаад ажлаасаа гарсан байсан. ...: гэх мэдүүлгээр

10. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Оюундэлгэрийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Б.Батжаргал намайг дуудаад машиндаа суулгаад “манай охин нүдний хагалгаанд орох гэж байгаа юм шинжилгээ өгөхөд эмч нар хагалгаанд орохгүй бол болохгүй яаралтай хагалгаанд орохгүй бол нүд нь сохорч нүдгүй болох аюултай” байна гэж хэлсэн. “Би хүүхдээ нүдгүй болгомооргүй байна, надад туслаач гадаад улсад хагалгаанд орох гэхээр үнэтэй байгаад байна. Монгол улсад хагалгаанд ороход 5.000.000 төгрөг гэсэн, энэ мөнгө бид нарт байхгүй байна” гэж хэлээд уйлаад байсан. Дараа өдөр нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би нөхөр Алтангэрэлтэйгээ ярилцаад хоёулаа зээлээ нэмж “зээл өгвөл аваад өгчихье” гэж ярилцаад Б.Батжаргалд хэлэхэд Ж.Батчулуун нь хамт байсан. Мөн өдөр Б.Батжаргал хүүхдийн хагалгааны талаар ярихад Ж.Батчулуун нь хажууд нь байж байгаад “тийм ээ манай хүүхэд хагалгаанд орох гэж байгаа” гэж хэлсэн. Хүдэр сумын төв рүү Алтангэрэл, Б.Батжаргал, Ж.Батчулуун бид 4 хамт яваад банкны ажилтантай уулзаад зээлээ бүтээгээд бэлнээр 5.000.000 төгрөг аваад Б.Батжаргалд бэлнээр би өгсөн. Бид хоёроос мөнгө аваад “шууд Улаанбаатар хот руу хүүхдээ хагалгаанд оруулахаар явлаа” гэж хэлээд явсан. Би Б.Батжаргал, Ж.Батчулуун нарт итгээд мөнгө өгсөн Б.Батжаргал нь “Батчулуун банкнаас зээл аваад өгнө” гэж хэлж байсан. Өөрсдөө “зээл авах гэхээр хугацаа нь болоогүй 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хугацаа нь болоод тэр өдөр зээл аваад шууд өгнө, өгөхдөө мөнгө нэмж өгнө хүүхдийн эрүүл мэнд чухал” гэж хэлж байсан. Нөхөр нь цагдаагийн байгууллагад ажилладаг юм чинь зээл амархан авчих байх дээр нь цагдаа нөхөртэй нөхөр нь хамт яваа болж байгаа үйл явдлыг мэдэж байгаа юм чинь арай ч ингэж хуурч мэхэлчихгүй байх гэж бодсон. ... гэх мэдүүлгээр

11.. Гэрч Ц.Алтангэрэлийн 2019 оны 02 дугаар 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манай эхнэр Н.Оюундэлгэр банкны хүнтэй уулзаж байгаад 5.000.000 төгрөгийн зээл гарган авч Б.Батжаргал, Ж.Батчулуун нарт бэлнээр өгсөн. Охиныхоо хагалгааг 2018 оны 02 дугаар сарын эхээр хийлгээд 2018 оны 02 дугаар сарын сүүлээр мөнгийг маань өгнө гэж хэлсэн. Уул нь “хүүхдээ хагалгаанд оруулаад мөнгийг тань цалингийн зээл аваад буцаагаад өгнө” гэж Б.Батжаргал, Ж.Батчулуун нар хоёулаа хэлж байсан. Дараа нь” цалингийн зээл бүтэхгүй болчихлоо өөрсдийн Алтанбулаг суманд байх газрыг зараад мөнгийг маань буцаан өгнө” гэж хэлсэн. 2018 оны 08 дугаар сард 2.000.000 төгрөг өгсөн тэрнээс хойш надад мөнгө өгөөгүй. ...Батчулуун цагдаагийн байгууллагад ажилладаг. ... гэх мэдүүлгээр

12.Гэрч Д.Баасанжавын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 15-ны үед энэ Батжаргал гэх эмэгтэй худал ярьж манай гэр бүлийн хүнээс 1.700.000 төгрөгийг зээлж авсан талаар би 10 гаруй хоногийн дараа л мэдсэн юмаа. Энэ эмэгтэй болох Батжаргал нь анх авахдаа манай нөхөр 3 хоногийн дараа банкнаас 20 сая төгрөг авах гэж байгаа гэж хэлж авсан байсан. ... гэх мэдүүлгээр

13.Гэрч О.Эрдэнэбилэгийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...хамгийн сүүлд зээл авах шаардлагатай байна, хүүхдийн эмчилгээнд мөнгө хэрэгтэй байна гээд зээл дээрээ нэмж 659.906 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр авч байсан. ... гэх мэдүүлгээр

14.Гэрч Б.Оюунчимэгийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...”Та 2 маань туслаад олоод өгөөч мөнгө олоод өгөх юм бол Сэлэнгэд очиж байгаад цалингийнхаа зээлийг аваад өгье, энэ хотод ирсэн дээрээ ажлаа бүтээгээд нэг мөсөн авмаар байна, заавал олоод өгөөч” гэж тулгаад гуйгаад байсан юм.Тухайн үед Сэлэнгэд очоод цалингийн зээл хурдан аваад өгчихнө ямар ч асуудалгүй гээд гуйгаад байхаар нь зөвшөөрч хүүтэй мөнгө зээлдэг хүнтэй ярьж байгаад 1,500,000 төгрөг авч өгөөд явуулсан юм. ... гэх мэдүүлгээр

15.Гэрч Г.Батбаатарын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны намраас “мөнгө хэрэгтэй байна. Хүүхдийн шинжилгээ болон бусад зүйлд мөнгө хүрэлцэхгүй, цалингийн зээлтэй болохоор болохгүй байна” гэж ярьж байсан. Ж.Батчулуун нь ааш зангийн хувьд хүнд тусч, даруухан дөлгөөн зантай. ...” гэх мэдүүлгүүд болон бусад шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Батжаргал, Ж.Батчулуун нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцож, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хоёр шүүгдэгч санаатай нэгдэж үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл Шүүгдэгч Б.Батжаргал, Ж.Батчулуун нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон иргэдийн итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, нотолбол зохих байдлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Б.Батжаргал, Ж.Батчулуун нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Батжаргал, Ж.Батчулуун нар нь бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Мөнхцэцэг, Н.Оюундэлгэр, М.Мэндсайхан нарт 8.700.000 төгрөгийн хохирол учруулснаас 3.330.000 төгрөг төлөгдсөн бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар төлөгдөөгүй үлдсэн 5.370.000 төгрөгөөс иргэн Ш.Мөнхцэцэгт 900.000 төгрөг, Н.Оюундэлгэрт 2.970.000 төгрөг, М.Мэндсайханд 1.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж төлүүлэх,

Харин хохирогч С.Хургаад учирсан 1.700.000 төгрөгийн хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Батжаргалаас гаргуулж төлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Батжаргал, Ж.Батчулуун нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч, улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарт 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэх хууль зүйн үндэслэл, нөхцөл бүрдсэн талаар мэтгэлцэж оролцсон боловч

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. ...” гэснийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхэлж яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчлөлт оруулж, мөн өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлан мөрдөж, уг хуулиар хөөн хэлэлцэх хугацааг хэрэгжүүлэхийг шинэчлэн тодорхойлсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн их суудлын хуралдаанаар “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн” 01 дугаартай тогтоолоор “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” тухай дүгнэлт гаргасан байна.

Иймд хууль буцаан хэрэглэх нөхцөл бүрдсэн бөгөөд шүүгдэгч Б.Батжаргал, Ж.Батчулуун нарын үйлдсэн “Залилах” гэмт хэрэг нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан “гурав” жил өнгөрч, гэмт хэргийн хөөн хэлэлцэх дууссан гэж үзэх үндэслэл тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчимд тулгуурлан шүүгдэгч Б.Батжаргал, Ж.Батчулуун нарт холбогдох 193 100 002 0106 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Батжаргал нь 1 хоног, шүүгдэгч Ж.Батчулуун нь 6 хоног цагдан хоригдсон, шүүхээр шийдвэрлүүлбэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Шүүгдэгч Ж.Батчулуунд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч Б.Батжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Баяууд овогт Бат-Өлзийгийн Батжаргал, Монгол овогт Жамцын Батчулуун нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилсан” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус журамлан шүүгдэгч Баяууд овогт Бат-Өлзийгийн Батжаргал, Монгол овогт Жамцын Батчулуун нарт холбогдох 1931000020106 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баяууд овогт Бат-Өлзийгийн Батжаргалаас 2.685.000 / хоёр сая зургаан зуун наян таван мянга/-н, Монгол овогт Жамцын Батчулуунаас 2.685.000 / хоёр сая зургаан зуун наян таван мянга/-н төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Н.Оюундэлгэрт 2.970.000, / хоёр сая есөн зуун далан мянга/-н төгрөгийг, Ш.Мөнхцэцэгт 900.000 /есөн зуун мянга/-н төгрөгийг, М.Мэндсайханд 1.500.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгийг төлүүлж, шүүгдэгч Баяууд овогт Бат-Өлзийгийн Батжаргалаас 1,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Хургаад 1.000.000 /нэг сая/ төгрөгийг тус тус төлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлүүлбэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

5.Шүүгдэгч Б.Батжаргал нь 1 хоног, шүүгдэгч Ж.Батчулуун нь 6 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдсугай.   

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Батчулуунд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Батжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.             

                                                                                                   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Э.ОЮУНТУНГАЛАГ