Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******гийн ******* Шүүгдэгч *******гийн ******* *******гийн ******* Шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч ын Шүүгдэгч С.*******ийн өмгөөлөгч гийн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******, Д.*******т нарт холбогдох 2023000720117 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 18-ны өдөр аймгийн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, аймгийн сумын 3-р баг буюу багт оршин суух хаягтай, урьд аймаг дахь Сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан, Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12- ны өдрийн 2020/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******гийн ******* /Регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, аймгийн сумын 1-р баг буюу багт оршин суух хаягтай, урьд Нийслэлийн , Хан-Уул, хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар нийт 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******гийн ******* /Регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч Д.******* С.******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хооронд иргэн Оын эзэмшлийн 3 тооны үхрийг хулгайлж, 4.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт, Шүүгдэгч С.******* нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн орчимд аймгийн сумын баг /сумын төвийн хойд хэсэг/- ийн нутаг дэвсгэрт байх иргэн Б.*******ын хашаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.*******ыг “бусдын адууг хулгайлсан, чи гэдэг хүнээс хулгайлсан хоёр адуугаа хэлээдэх” гэж хэлэн түүний цээж, нуруу хэсэгт нь хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр зодож, баруун уушгины уналт цоорол, цээжний хөндийд хий хуралт, баруун 6, 7, 8, 9-р хавирганы хугарал, баруун чихний омогны хэсэгт зулгаралт гэмтлүүд үүсгэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Од шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Оыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч С.*******, Д.******* нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хооронд аймгийн сумын багийн нутаг “” гэх газраас иргэн Оын эзэмшлийн 3 тооны үхрийг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: 3 тооны үхрээ алдсан талаар мэдүүлсэн хохирогч Оын “...2019 оны 10 дугаар сард манайх аймгийн сумын багийн нутаг “” гэх газарт нутаглаж байсан юм, тэгээд тухайн оны 10 дугаар сарын 27-ны өдрийн орчимд өөрийнхөө 3 тооны үхрийг хулгайд алдсан юм. ... Буруу талын чихэндээ сам имтэй, угалзан эвэртэй хүрэн зүсмийн хязаалан эр үхэр, зөв чихэндээ урдаасаа ухам, буруу чихэндээ араасаа цуулбар имтэй, эвэртэй, нас гүйцсэн хүрэн зүсмийн эрлийз үнээ, зөв чихэндээ урдаасаа ухам, буруу чихэндээ араасаа цуулбар имтэй, эвэртэй, нас гүйцсэн том сартай улаан зүсмийн эрлийз үнээ зэрэг 3 тооны үхэр алдсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч С.ийн “ ...Манайх 2019 оны 10 дугаар сарын 27-ны орчимд аймгийн сумын багийн нутаг “” гэх газраас бэлчээрээс нь өөрийн эзэмшлийн үхрээс буруу талын чих сам имтэй, угалзан эвэртэй хүрэн зүсмийн хязаалан эр үхэр 1, зөв чих нь урдаасаа ухам, буруу чих араасаа цуулбар имтэй эвэртэй нас гүйцсэн хүрэн зүсмийн эрлийз үнээ 1, зөв чих урдаасаа ухам, буруу чих араасаа цуулбар имтэй, эвэртэй нас гүйцсэн том сартай улаан зүсмийн эрлийз үнээ 1 нийт 3 тооны үхрээ хулгайд алдсан нь үнэн. ...Манай үхэр багийн нутаг , гэдэг газруудаас өөр хаашаа ч явахгүй тэндээ л байдаг. ... 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би өөрөө услаад гаргасан байсан. Маргааш нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр алга болсон байсан” гэсэн мэдүүлгээр С.*******, д.******* нар 3 тооны үхрийг сумын Ухаагийн гуу гэх газар гаргасан талаар мэдүүлсэн гэрч Ө.ы “...би яг өдрийг нь сайн санахгүй байна, нэг шөнө гэртээ унтаж байхад аав намайг дуудаж “босоод ир үхэр гаргалцаадах” гэсэн. Намайг босоод хувцсаа өмсөөд, гэрийнхээ арын “Ухаагийн гуу” гэх газарт очиход ******* ах, манай аав хоёр 3 тооны үхэр аваад ирсэн байсан. Тэгээд тэр “Ухаагийн гуу” хэмээх газарт тэр 3 үхрийг гаргаж нядалж бэлтгэсэн. Тэгээд ******* ах тэр шөнөдөө 1 үхрийн махыг нь шуудайнд хийгээд сумын төв рүү авч явсан, манай аав ******* 2 үхрийн махыг нь аваад үлдсэн. ......******* ах, манай аав ******* бид гурваас өөр хүн байгаагүй. ... 2 үхэр нь улаан зүсмийн 1 үхэр нь халзан үхэр байсан. 1 үхэр нь шүдлэн насны эр үхэр, нөгөө хоёр үхэр нь сувай үнээ байсан... ...Толгойнуудыг нь манай амбаарт нуусан, ширийг нь ******* ах авч явсан, шийрнүүдийг нь гэдэс дотортой нь тэр “Ухаагийн гуу” гэх газарт булсан. ...Тухайн газраа зааж өгч чадна. ...Өөрийнхөө мотоциклоор авч явсан. Шуудайнд хийгээд мотоциклынхоо араар ачаад авч явсан. ...Аав дараа нь сумын төв рүү авч явсан гэсэн, тэр үед нь би гэртээ байхгүй адуунд явчихсан байсан” гэсэн мэдүүлгээр, Гэрч Ө.ы Д.******* нядалсан 3 үхрийнхээ толгой амбаартаа нуусан гэсэн мэдүүлгийн дагуу Д.*******ын амбаарт үзлэг хийхэд 3 үхрийн толгой гарсныг нотолсон гэрч Б.ийн “...Би 2020 оны 06 сарын 07-ны өдөр байхаа гэртээ байж байхад сумын цагдаа Э. утсаар ярьж, багийн төв дээр очиж айлын амбаарт үзлэг хиймээр байна, та хамт яваад өгөөч гэсэн. Тэгээд би *******ын хүүхэд ы хамт багийн төвд очиход *******ын амбаарт үзлэг хийнэ гээд хүүхэд Ө.аар онгойлгуулан амбаар доторх эд зүйлийг хүүхэд аар нь үзүүлээд хураалгаатай байсан гэрийн эсгий дээвэр, туурганы доор байсан модон араг дотроос шар өнгийн ууттай үхрийн гурван толгой гаргаж ирсэн...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Ц.ын “...2019 оны 10 сарын 20-д гаргаад өдрийг нь одоо сайн санахгүй байна. Нэг өдөр манайд ******* мотоциклтой ирээд *******ийн мотоциклтой манай нөхөр ******* хоёр “адуу харна” гээд явсан юм. Тэгээд тэр шөнөдөө буцаж ирсэн юм. Тэгэхээр нь би “та 2 хаачаад ирэв” гэсэн чинь “хүнээс 3 үхэр авах ёстой байсан, тэрийгээ аваад ирлээ” гэхээр нь “хаана байгаа юм тэр үхрүүд чинь” гэсэн чинь “арын гуунд хүлээд орхисон байгаа” гэсэн юм. Тэгээд ******* шууд сумын төв яваад өгсөн. Маргааш нь орой нь ******* дахиж манайд ирээд харанхуй болсон хойно манай нөхөр *******ын хамт үхэр гаргана гээд явсан юм. Намайг гэдэс арилгалцаад өгөөч гэхээр нь би тухайн үед бие өвдөөд хэвтсэн байсан тул гэдэс арилгаж өгөөгүй юм. Хаанаас ямар үхэр авч ирсэн талаар ч мэддэггүй, тэр үхрүүдийг нь ч хараагүй юм. Тэр 2 манай хүү ыг хониноос ирэхээр нь дуудаж үхэр гаргалцуулсан байх. Гаргасан үхрийнхээ махнуудыг гаргасан шөнөдөө тэнд нь боож хонуулаад маргааш ******* ирж нэг үхрийнх нь махыг авч явсан, үлдсэн 2 үхрийнх махыг манайх хэрэглэсэн юм. ...Хулгайн үхэр гэдгийг мэдээгүй, манай хүү бид 2-т хэлэхдээ “хүнээс авлагадаа авсан” юм гэж байсан, хаанаас хэнээс авсныг нь би мэдээгүй мөн манай гэрээс хол байсан тул би ямар үхрүүд байсныг нь хараагүй юм. ...Манайхаас *******ийн мотоциклтой явсан, шөнө тууж ирэхдээ юугаар тууж ирснийг нь би мэдээгүй” гэсэн мэдүүлгээр, С.*******оос үхрийн мах худалдаж авсан талаараа мэдүүлсэн гэрч Х.ийн “...С.******* 2019 оны 12 сарын 20-ны үед байх, би яг тодорхой өдрийг санахгүй байна. Нэг үхрийн бүтэн жинтэй мах өгсөн, тухайн үедээ би 1 кг үхрийн махыг 3.000 төгрөгөөр тооцож авч байсан. Би *******ид яг хэдэн төгрөг өгснөө сайн санахгүй байна, ямар ч байсан тэр үед бэлэн тоолж өгөөд махыг нь авч байсан юм” гэсэн мэдүүлгээр, Мөн өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын сүүлээр 11 дүгээр сарын эхээр байх өдрийг нь сайн санахгүй байна, ******* манайд ирээд, бид хоёр хайрхан луу явсан юм, би эмээл бугуйл авсан байсан, замдаа нэг адуунаас хүрэн алаг морь барьж аваад, би тэр морио унаад ойрхон байсан олон үхэр дээр очоод ******* бид хоёр 3 тооны үхэр тасдаад цааш нь туусан юм. Тэгээд ******* мотоциклтойгоо түрүүлээд яваад өгсөн, ...би араас нь 3 үхрийг тууж очоод өөрийн тугалын хашаанд хашсан юм. Маргааш орой нь харанхуй болсон байхад манай ар талын гуунд *******, манай хүү бид 3 гаргасан юм. Гаргаж махыг нь тэнд нь юмаар хучиж хонуулсан. ...*******оос худалдаж авч байсан ногоон өнгийн “Даюун” маркийн мотоциклоор явсан. Энэ мотоциклийг Увс аймгийн шүүхээр орохдоо улсын орлого болгох шийдвэр гарч хураалгасан. Морь нь тэнд байсан танихгүй адуунаас хүрэн алаг морь барьж аваад үхэр тууж ирээд дараа нь буцаагаад тэр морио мотоциклоор тууж аваачиж байсан адуунд нь нийлүүлсэн, хэний морь гэдгийг нь мэдээгүй...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч С.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 20-доор өдрийг нь сайн санахгүй байна, сумын төв дээр байсан чинь ******* над руу утасдаад “хоёулаа хойшоо нэг явчхаад ирье” гэхээр нь би хариу өгөөгүй юм, хоёр хоногийн дараа “унаанд хүргээд өгөөч” гээд утасдаад байхаар нь би очсон юм. Тэгээд ******* миний араар эмээл, хазаар, бугуйл аваад суусан юм, хайрханы өвөр лүү дурандсан чинь зүүн хажууд нь адуу байсан, тэр адуунаас нэг хүрэн алаг морь барьж аваад ******* унаж яваад, би мотоциклтойгоо яваад ойрхон үхрүүд байсан /70-80-аад/, тэр үхэр дотроос би явганаар ******* 3 үхэр тасдаад ******* туугаад явсан, энэ үед гадаа харанхуй болж байсан, цаг хэд болж байсныг мэдэхгүй байна, 19, 20 цаг орчим байх би араас нь очтол Зөөлөнгийн дөрөлж дээр явж байхаар нь хажуугаар нь очтол “чи явж бай, манайд очоод байж бай” гэсэн. Би гэрт нь түрүүлж очоод байж байсан чинь араас 22 цагийн үед байх үхрээ туугаад ирсэн, замдаа өөрийн үхрээ туугаад ирсэн байсан. Нөгөө 3 үхрээ тугалынхаа хашаанд тугалтайгаа хамт хашчихсан юм. Би тэднийд хоночхоод сумын орсон юм. ...Очоод том банди нь , ******* бид 3 нөгөө 3 үхрийг гэрийнх нь арын гуунд гаргасан юм. Махнуудыг нь тэнд нь хучиж хонуулчхаад, би маргааш орой нь нэг үхрийнх нь махыг авч явсан юм. 2 үхрийнх нь махыг тэнд нь үлдээсэн, ******* авсан байх. Би авсан үхрийнхээ махыг сумын төв оруулаад, тэндээ хадгалж байгаад 10-д хоногийн дараа гэдэг ченжид зарчихсан юм. Одоо сайн санахгүй байна 490.000 төгрөг болсон санагдаж байна. ...Тухайн үед миний ногоон өнгийн “Даюун” маркийн мотоциклоор явсан, би тэр мотоциклоо дараа нь *******т зарчихсан юм. Хүрэн алаг морийг ******* барьж авсан, хэний адуунаас барьж авсныг би мэдэхгүй. Тэр морийг буцаагаад адуунд нь тавьсан...” гэсэн мэдүүлгээр, Д.*******ын амбаарт үзлэг хийх явцад хураан авсан 3 үхрийн толгойг хохирогч өөрийн алдсан үхрийн толгой мөн гэж таньсныг нотолсон таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр тогтоогдож байна. Шүүгдэгч С.*******, Д.******* нарын үйлдлийн улмаас хохирогч Од 4200000 төгрөгийн хохирол учирсан нь аймгийн сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссын “2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1. Хүрэн зүсмийн Монголын эр үхэр 1.200.000 төгрөг /нэг сая хоёр зуун мянган төгрөг/, 2. Том сартай улаан халзан үнээ 1.500.000 төгрөг /нэг сая таван зуун мянган төгрөг/, 3. Эвэртэй хүрэн үнээ 1.500.000 төгрөг /нэг сая таван зуун мянган төгрөг” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч С.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн орчимд аймгийн сумын баг /сумын төвийн хойд хэсэг/- ийн нутаг дэвсгэрт байх иргэн Б.*******ын хашаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.*******ыг “...чи гэдэг хүнээс хулгайлсан хоёр адуугаа хэлээдэх...” гэж хэлэн түүнийг цохиж зодсон хэргийн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Шүүгдэгч С.*******ид зодуулснаа шууд тусган мэдүүлсэн хохирогч Д.*******ын “...2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн үед би *******ын гэгч айлын хашаанд машиных нь хажууд сууж байхад гаднаас С.******* нь орж ирэнгүүтээ үгийн солио байхгүй шууд миний хавирга луу өшиглөсөн, тэгтэл би амьсгаа авч чадахгүй муураад уначихсан, тэр зуураа хэсэг бас ухаан алдсан байна лээ, ямар ч байсан сэргэхэд ******* намайг хэвлий, цээжин хэсэгт хөлөөрөө дэвсэж байсан. Тэгээд л би дахиад ухаан алдсан байна лээ. Тэгээд би сүүлд нь эмнэлэгт аваачсаны дараа сэргэсэн. Одоогийн байдлаар миний биед 8-н хавирга хугарсан, уушги хоёр цоорсон, мөн нэг хавирга 4-удаа хугарч бяцарсан байдалтай байгаа бөгөөд эмчлүүлж байна. Эдийн засгийн хувьд 2.570.000 төгрөгийн хохирол учраад байна...” гэсэн мэдүүлгээр, Д. Д.*******ыг С.******* зодоод байна гэж утсаар хэлсэн тухай мэдүүлсэн гэрч Д.ын “...манай ах Д.*******ын хөдөө гэрийнх нь Жи-мобайлын суурин утас дуугараад... утасны чанга яригчаар нь ******* ахын эхнэр “Нимгэн шар буюу ******* *******ыг энд зодоод алах нь байна шүү, хурдан ирж аваач, энэ хүнийг чинь аллаа шүү. Манай хүүхдийг хүртэл зодоод байна энэ ******* гэдэг хүн” гэж хэлээд утсаа салгачихаар нь би өөрийн дүү Д., ******* ахын эхнэр , хүү нарын хамт...*******ынд очоод хашаанд нь ороход манай ах Д.******* *******ын гэрийн гадна нь гарч ирээд 4 хөллөөд доошоо хараад хэвтчихсэн ёолж орилоод байж байсан. ...******* ах ёолоод босож чадахгүй болохоор нь би хүү , , нартай 4 мөчнөөс нь дамжилж өргөөд хашаанаас гаргаж машинд суулгаад шууд эмнэлэгт хүргэж оруулж хэвтүүлсэн юм. Эмч үзээд “ер нь хүнд байна, баруун талын 3 юм уу 4 хавирга нь хугарсан байна, уушги нь хавиргандаа дарагдсан байж магадгүй, эндээ хонуул” гэж байсан. Тэгээд бид нар эмнэлэгт нь хэвтүүлчхээд явсан юм...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Ө.ийн “...2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 18 цагийн үед байх... гэрийн Жи-мобайлын суурин утас дуугарахаар нь би утсыг нь ...авч ярьсан юм... эгч “ байна, аав чинь энд хүнд зодуулж байна, аавыгаа ирээд аваач” гэхээр нь би “хэнд яагаад зодуулаад байгаа юм бэ?” гэсэн чинь “******* зодож байна, хурдан ирж аавыгаа ав” гээд утсаа салгасан юм. Тэгээд аавын дүү Д. ах, эгч, ээж бид 4 ...сумын төвийн хойд захын хашаанд байх ******* ахын хашааны ард нь ирж зогсоод би машинаас буугаад хашааных нь арын хаалгаар гүйж ороод харахад аав ******* ахын гэрийнх нь зүүн хажуу талд нь доошоо хараад 4 хөллөөд хэвтчихсэн хөдөлгөөнгүй дуугарахгүй байсан...би аавыг босгох гэтэл босож чадахгүй ёолж орилж байсан. Тэгээд ах , бид 4 аавыг 4 мөчнөөс нь дамжилж өргөөд машинд оруулаад шууд эмнэлэг дээр аваачиж хэвтүүлээд үзүүлэхэд эмч ямар ч байсан баруун талынх 3-4 хавирга нь хугарсан байна гэж байсан. Тэгээд аавыг эмнэлэгт хэвтүүлчхээд би гарсан юм” гэсэн мэдүүлгээр, С.******* хохирогч Д.*******ыг зодсоныг харсан талаараа шууд тусган мэдүүлсэн гэрч Д.гийн “...2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ....18 цаг өнгөрч байсан болов уу ... гэрийн хажууд гадаа хүмүүс дуугараад эхлэхээр нь би гэрээсээ гарч ирээд харахад Нимгэн шар буюу ******* ганцаараа манай хашаан дотор ороод ирсэн ******* нь өндийгөөд босоод суучихсан байдалтай ******* нь *******ыг цохиж зодоод байсан. ******* нь согтуу мэдэж байгаа ч юм уу? үгүй ч юм уу? мэдэхгүй доошоо суучихсан дуугарахгүй ******* нь *******ын дээлнийх нь бүснээс барьчихсан өшиглөж, цохиж зодож байсан. *******ынх нь амнаас нь цус гарчихсан байхаар нь би “хөөе *******оо чи болиоч, яаж байгаа юм бэ? чи” гэсэн чинь ******* *******ыг орхиод манай хашаанаас гараад ... явсан юм” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.гийн “...2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр оройхон ... ******* ... намайг мотоциклынхоо араар суулгаад ... дагуулаад ******* ахын гэрийнх нь гадаа очиход тэдний гэрийнх нь зүүн хаяанд гадаа нь *******, нэг хөх дээлтэй танихгүй эрэгтэй хүнтэй хамт хэвтээд унтаж байсан. ******* ах очоод ******* ахыг татаж босгоод “чи гэдэг хүнээс хулгайлсан хоёр адуугаа хэлээдэх” гэсэн чинь ******* ах “би тэр адууг чинь мэдэхгүй” гэж хэлсэн чинь *******, ******* ахын гэдэс хэсэг рүү нь гурван удаа өшиглөж зодсон. ******* ах гэдсээ бариад доошоо хараад унасан чинь ******* ах татаж босгож ирээд “хулгайлсан адуугаа хэлээдэх” гэсэн чинь ******* ах “хуц” гэж хэлээд *******ийг “ална шүү” гэж хэлэхээр нь ******* ах ахиад нуруу хэсэг рүү нь 4, 5 удаа хөлөөрөө өшиглөсөн, тэгээд цээж рүү нь тийрээд унагахад ******* ах нуруугаараа дээшээ хартал хэвлий хэсэгт нь 3-4 удаа дэвсээд байхаар нь би “******* ахаа та одоо болиоч” гээд дундуур нь ороод салгахад “чи зүгээр хол бай” гэхээр нь би “үгүй” гэж хэлээд ******* ахыг татсан чинь ******* ах миний нүүр хэсэг рүү гараараа гурван удаа цохиод би нүүрээ бариад хойшоогоо унаад өгсөн, тэгтэл ******* ах ******* ахыг “чамайг би энд алчихъя” гээд ******* ах рүү очоод нэг удаа нуруу луу нь өшиглөсөн, тэгэхээр нь би гүйж очоод “та одоо боль л доо” гээд салгасан чинь ******* ах миний цээж хэсэг рүү нэг удаа гараараа цохисон чинь би хойшоогоо унаад, ******* ах миний цээж хэвлий хэсэг рүү 4-5 удаа хөлөөрөө өшиглөөд, намайг татаж босгож ирээд миний нүүр хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон, миний хамрын цус гарахаар нь нүүр гараа угаагаад, цусаа тогтоочхоод байж байсан чинь ******* гүйж ирээд намайг заамдаад миний хоолойг боосон чинь би амьсгалж чадахгүй ухаан балартаад доошоо уначихсан, тэгэхэд миний нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохих шиг болсон, тэгэхэд гүйж ирээд ******* ахыг салгаад хашааны үүд хэсэг рүү аваад явсан, тэгээд ******* ах яваад өгсөн, тухайн үед ийм асуудал болсон юм” гэсэн мэдүүлгээр, Гэрч А.гийн “...Би 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хониндоо ...18 цагийн үед байх хашааныхаа үүдэнд ирж зогсоход манай сумын иргэн С.******* гэх хүн манай хашааны хаалгаар гарч ирэнгүүтээ хашааны хаалга чанга саваад шидэхээр нь “би ******* ахаа та яагаад хаалга чанга савж шидээд байгаа юм бэ? яасан та” гэж асуусан чинь ******* миний урдаас “яадгийн чамд ер нь ямар хамаатай юм бэ?” гээд намайг цааш нь түлхэж унагаад миний хажууд байсан миний мотоциклийг бас түлхээд хажуу тийш нь унагачихаар нь би босож ирээд *******ийг “та одоо яагаад байгаа юм бэ? гээд дээлийнх нь энгэрээс нь бариад авсан чинь ******* намайг миний өмсөж явсан куртикны захаар боож барьж аваад “би сая хүн зодчихоод танай хашаанаас гарч ирлээ, чам шиг юмыг бас зодчихно шүү, яах гээд байгаа пизда вэ чи?” гэхээр нь би “та яагаад хүн зодоод байгаа юм бэ? хэнийг зодчихоов, та намайг зодох гээд байгаа бол зодож л байхгүй юу” гээд уур хүрээд хэлчихсэн чинь ******* “би *******ыг зодсон, чамд ер нь ямар хамаатай юм бэ?” гээд намайг куртикны захаар боогоод, зүүн талын чихнээс хазаад, тонгорч унагаад, дээр гараад суучихаар нь би “та одоо яагаад байгаа юм бэ? миний чихнээс хазаад дээр суугаад босооч та” гээд сарваганасан чинь ******* намайг “яадгийн чамд ер нь ямар хамаатай юм бэ?” гээд куртикны захаар боож хоолой шахаад байж байхад ээж гарч ирээд *******ийг “болиоч” гээд болиулсан чинь ******* намайг тавьчхаад мотоциклоо асаагаад зогсож байсан. Намайг ээж дагуулаад хашаа руу орсон чинь ******* ах манай гэрийн зүүн талд газар 4 хөллөөд уначихсан доошоо тонгойгоод хэвтэж байгаа харагдсан юм...” гэсэн мэдүүлгээр, Д.*******т эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн талаараа мэдүүлсэн гэрч Б.ын “... 2020 оны 04 дүгээр сарын 11-ний орой …Д.*******ыг эмнэлэг рүү оруулж ирээд платад оруулж хэвтүүлж, гадуур хувцсыг нь тайлуулж байгаад үзлэг хийсэн юм. Тэгээд үзлэг хийхэд дээд доод 2 уруулд цус наалдаад хатчихсан, амнаас нь буюу буйл шүднээс нь цус гараад хатчихсан бололтой өөр биеийн ил харагдах хэсэгт шарх сорви байхгүй байсан. Тэгээд би даралт, зүрхний цохилтыг нь үзэхэд хэвийн, биеийн хүчилтөрөгчийн хэрэгцээ 90 хувьтай буюу хэвийн доод үзүүлэлттэй байсан. Тэгээд бүх хувцсыг нь тайлаад нүцгэн биеийн үзлэг хийхэд биен дээр ил харагдах шарх сорвигүй байсан. Баруун талын суганы хонхорцогт арьсан доороо хаван ихтэй, тэр хэсэгтээ маш их эмзэглэлтэй байсан. Тэгээд би тэр хэсэгт нь тэмтэрч үзээд “баруун талын 4, 5, 6-р хавирганууд буюу 3 хавирга хугарсан байна гэж үзээд яаралтай рентгенд харуулах юм байна шүү, 3 хавирга хугарсан байна” гэж ар гэрийнхэнд нь хэлээд хавирга хугарлыг батлахын тулд Д.*******аас өөрөөс нь асуумж авахад өвчтөн өөрөө амьсгалаа авах үед цээжний баруун талд суганы хонхорцог, хөх махны хавьд буюу хавантай хэсгээр маш их өвдөж байна гэж хэлсэн…” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч С.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...би гийн бандитай архи ууж байгаад *******ыг *******ынд байна гэхээр нь очсон юм. гийн залуу намайг “алдсан 2 гүүгээ *******аас асуугаад өгөөч” гээд, тэрийг асуух гэж очоод ******* бид 2 муудалцаад би хавирга руу нь өшиглөөд, татаж босгож ирээд цээж рүү нь гараараа хэдэн удаа цохисон юм. Тэгээд *******ын банди намайг салгаад би гараад явсан юм. ...Зүүн суга руу нь өшиглөж, баруун талын суга, хавирга хэсэг рүү нь гараараа нилээн хэдэн удаа хүчтэй цохисон юм. Энэ үед хавирганууд нь хугарсан байх. ...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч С.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Д.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь аймгийн Шүүх шинжилгээний албаны “...2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 000000130 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “1. Иргэн Д.*******ын баруун уушгины уналт цоорол, цээжний хөндийд хий хуралт, баруун 6, 7, 8, 9-р хавирганы хугарал, баруун чихний омогны хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн 1-2 удаагийн цохигдох болон дарагдах үүсгэгдэж болно. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 -д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Прокурор яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтдээ шүүгдэгч С.*******, Д.******* нарын мал хулгайлсан гэх газрыг тэдний үхэр төхөөрсөн газар болох сумын “Ухаагийн гуу” гэх газар гэж буруу бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй байна. Шүүгдэгч С.*******, Д.******* нар нь бүлэглэн бусдын өмчлөх эрхэд халдаж шунахай сэдэлтээр 3 тооны бод мал хулгайлсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд 2 тооны бод түүнээс дээш малыг олон тооны малд тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн өөрчлөлт орсон. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй“ гэж, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар зохицуулна“ гэж тус тус заасан учир аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байна. Шүүгдэгч С.******* нь хохирогч Д .*******ыг зодож цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч С.******* иргэн Д.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг цохиж зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэм буруутайд, шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй. Шүүгдэгч С.******* хохирогч Д.*******т төлөх төлбөргүй болох нь хохирогчийн “Надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч нар нь хохирогч Од хохирлоо төлж барагдуулсан нь хохирогч Оын мэдүүлгээр тогтоогдож байх тул тэднийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Д.******* нь аймаг дахь Сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 04- ний өдрийн 04 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар суллагдсан, Шүүгдэгч С.******* нь Нийслэлийн , Хан-Уул, хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар нийт 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж дууссан байна. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан ба Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүн ял оногдуулах журамд ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй байна. Шүүгдэгч нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч нар прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч С.*******ид прокурорын сонсгосон ялын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.******* нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.******* нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нь 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн байна. Шүүгдэгч Д.*******, С.******* нар нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны хүртэл ялаа эдэлж байгаад 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон ба 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар шүүгдэгч Д.******* нь нийт 03 сар 25 хоногийн хорих ял эдэлж, 02 жил 02 сар 05 хоногийн хорих ялыг эдлээгүй, шүүгдэгч С.******* нь 04 сар 08 хоногийн хорих ял эдэлж, 01 жил 01 сар 22 хоногийн хорих ялыг эдлээгүй болох нь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тоо бүртгэлийн байцаагчийн хоригдлын ялын тооцоогоор тогтоогдож байх тул тэдэнд оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг тогтоох нь зүйтэй байна. Шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаатай хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 02 жил 02 сар 05 хоногийн хугацаатай хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 жил 08 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.*******ид Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаатай хорих ял дээр Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 22 хоногийн хугацаатай хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 жил 07 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоох нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, С.******* нарыг тус бүр 06 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийг 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.*******т оногдуулсан 06 сарын хугацаатай хорих ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 02 сар 05 хоногийн хугацаатай хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 жил 08 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.*******ид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаатай хорих ялыг, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үйлдсэн 01 жил 01 сар 22 хоногийн хугацаатай хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 жил 07 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ид оногдуулсан 02 жил 07 сар 22 хоногийн хугацаатай хорих ял, шүүгдэгч Д.*******т оногдуулсан 02 жил 08 сар 05 хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай. 5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийн цагдан хоригдсон 60 хоног, шүүгдэгч Д.*******ын цагдан хоригдсон 60 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож эдлэх ялаас нь хассугай. 6. Шүүгдэгч С.*******, Д.******* нарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үлдээсүгэй. 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ