Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 00151

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Нарийн бичгийн дарга Т.Баялаг

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогч М.Бүрэнцэцэг

Шүүгдэгч З.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар тогтоох тогтоол баталж ирүүлсэн Боржигон овгийн Зундуйн Бат-Эрдэнэд холбогдох 201614000415 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

1.1. Боржигон овгийн Зундуйн Бат-Эрдэнэ, Монгол Улсын иргэн 1990 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Жаргалант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 1, Булган аймаг Сайхан сум 4 дүгээр баг Өрмийн нуур гэх газар нутагладаг гэх, ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай. РД:ФВ90092618.

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

2.1. Шүүгдэгч З.Бат-Эрдэнэ нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өглөө 7 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 1 дүгээр байрны ард хамтран амьдрагч М.Бүрэнцэцэгийг гэртээ хонохгүй, зочид буудалд эрэгтэй хүнтэй хоносон гэж хардан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт  зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлжээ.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч М.Бүрэнцэцэгийн  Би 2016 оны 07 сарын 25-ны өдөр 5 дугаар микрт явж байтал З.Бат-Эрдэний найз Оршихоо гэдэг залуу хаана байгаа юм уулзъя гэхээр нь 5 дугаар микрт явж байна гэсэн чинь удахгүй Оршихоо над дээр ирсэн. Тэгээд Оршихоотой уулзаад юм яриад сууж байтал манай найз нар шинэ нээгдсэн караокед сууж байгаа хоёулаа очих уу? гэхээр нь Оршихоогийн хамт найз нар дээр нь очсон. Найз нар дээр нь очоод удаа ч үгүй байж байтал Оршихоо аавын бие муудаад байна найз нь явлаа гэхээр нь би ч гэсэн хамт явна гээд Оршихоотой хамт караокегоос гарч ирээд Оршихоог явуулчихаад Караокед үлдээсэн иргэний үнэмлэхний хуулбараа авахаар буцаж Оршихоогийн найз нар дээр очтол хамт сууж байгаад явцгаая гээд Оршихоогийн найз нартай караоке хаатал хамт байж байгаад 24 цаг гээд бид нар гарсан юм. Тэгээд тэндээсээ гараад бид нар Уурхайчин багт байрлах зочид буудалд ороод тэд нар архи пиво уугаад байхаар нь би З.Бат-Эрдэнэ рүү залгаад намайг ирээд авчих такси зогсчихсон байна гэсэн чинь чадахгүй би унтаж байна гээд утсаа тасалчихаар нь тэндээ байж байгаад 2 цагийн дараа буюу шөний 03 цагийн үед Бат-Эрдэнэ рүү дахиад залгаад намайг ирээд авчих гээд дахиад залгасан чинь чадахгүй, би унтаж байна гэж уурлаад утсаа тасалчихаар нь тэндээ байж байгаад өглөө 06 цагийн Дэнж рүү алхсаар 3 байрны ард З.Бат-Эрдэнэтэй тааралдсан чинь Бат-Эрдэнэ уурлаад наашаа хүрээд ир, чи хаана хоночихоод одоо ирж байгаа юм гэхээр нь юм хэлэлгүй цааш явах гэтэл З.Бат-Эрдэнэ миний барьж явсан гар цүнхний оосорыг татаж таслаад зүүн гарын булчин хавирга руу цохихоор нь  З.Бат-Эрдэнээс зугтаасан чинь наанаа байж бай чамайг ална шүү гэхээр нь айгаад зогссон чинь миний араас хүрч ирээд хөл рүү өшиглөж нуруу болон мөр рүү цүнхий оосроор цохиж нүд рүү гараараа маш хүчтэй цохисон. Намайг битгий зодолдоо гэж З.Бат-Эрдэнээс гуйсан боловч чи Оршихоотой яасан юм бэ? гэж асуугаад цохиод байсан гэсэн мэдүүлэг. хх-ийн 12-13-р хуудас

 

2. Гэрч Л.Гансайханы Миний дүү Бат-Эрдэнэ нь эвтэй найртай харьцдаг хүмүүжилтэй хүүхэд бөгөөд ажилсаг тусархаг хичээнгүй зантай, бага наснаасаа эгчийнхээ гар дээр өссөн бөгөөд нэг талаараа зовлон их үзсэн хүүхэд хэдий ч хуулиас гажууд хууль бус үйлдэл хийгээд яваад байхаар хүүхэд биш юм. Бат-Эрдэнэ нь 2008 онд Булган аймгийн 1-р арван жилийн сургуулийг сурч төгсөөд хөдөө мал дээр байж байгаад 2012 онд Төв аймгийн 016-р бригадад цэргийн алба хаасан сахилга хүмүүжил сайтай аливаа юманд бодолтой сэтгэлээсээ ханддаг. 2014 оноос эхлээд Бүрэнцэцэг гэдэг охинтой танилцан үерхэж нөхөрлөж байна гээд Орхон аймагт хамт амьдардаг байсан. Тэр охиноо хөдөө бид нар дээр авч ирж хамт амьдрана сууна гэж хоёулаа ярьдаг байсан. Гэтэл Бүрэнцэцэг гэдэг охинтой хамт амьдарч байх хугацаандаа Бүрэнцэцэгийг гэр бүлээс гадуур харьцаа тоогтоож зочид буудалд хоносон гэж гар хүрсэн асуудлаар цагдаад шалгагдаж байгаа боловч миний дүү З.Бат-Эрдэнэ нь зүгээр байгаа хүнийг зодож цохих хүн биш гэж би  баталмаар байна. Ер нь гэр орондоо хонохгүй зочид буудалд өрийнх нь найз нартай архи дарс ууж хоночихоод өглөө 06 цагт согтуу ирж байгаа хүнд эр хүний уур бухимдал хүрэлгүй яахав, уур хүрлээ гээд хүнд гарч хүрч байгаа нь буруу ч гэсэн миний дүү энэ үйлдэлдээ гэмшиж буруугаа хүлээж байгаа гэсэн мэдүүлэг. хх-ийн 14-р хуудас

 

3. Шүүх шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 11-ний өдрийн 604 дугаарын шинжээчийн дүгнэлт М.Бүрэнцэцэгийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал хоёр нүдний зовхи, зүүн мөр, бугалга, цээжний хоёр тал, зүүн гуянд цус хуралт зөөлөн эдийн няцрал үүсчээ. Дээрхи гэмтэл нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт, хх-н 16-р хуудас ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Бат-Эрдэнэ нь  Мэдүүлэг өгөхгүй. Бүрэнцэцэгийг зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 200 000 төгрөг төлсөн. Үлдсэн 336 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна,төлнө гэв

 

Хохирогч М.Бүрэнцэцэг  мэдүүлэхдээ Бат-Эрдэний өгсөн мэдүүлэг худлаа байна лээ. Гэрийнхэнтэй нь танилцаагүй. Сургалтын төлбөрөө төлүүлээгүй. Урьд нь гурван удаа гар хүрч байсан. Эмчилгээний зардал 536 000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс 200 000 төгрөгийг өгсөн. Намайг хотод 7 хоногийн дараа хагалгааны төлбөртэйгээ ир гэсэн. Энэ төлбөрөө ч бас нэхэмжилмээр байна гэв.

 

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч З.Бат-Эрдэнэ нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өглөө 7 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 1 дүгээр байрны ард хамтран амьдрагч М.Бүрэнцэцэгийг бусадтай хардаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч З.Бат-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Хохирогч М.Бүрэнцэцэг нь эмчилгээний зардал 536 000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 200 000 төгрөгийг төлсөн болох нь тэдний мэдүүлгээр нотлогдож байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 336 000 төгрөгийг шүүгдэгч хүлээн зөвршөөрч төлөхөө илэрхийлсэн байх тул түүнээс гаргуулахаар шийдэрлэв. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын талаар баримтаа шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн үнийн дүн тодорхойгүй байх тул шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 291, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овгийн Зундуйн Бат-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч З.Бат-Эрдэнийг  2 хоёр сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч З.Бат-Эрдэнэд оногдуулсан 2 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч З.Бат-Эрдэнээс 336 000 гурван зуун гучин зургаан мянга төгрөг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймаг, Баруун бүрэн сум 3 дугаар баг, усжуулахын 1-02 тоотод оршин суух Боржигон овгийн Мөнхбатын Бүрэнцэцэг РД:МВ93042507, Утас: 99666018, 95552989-т олгож, хохирогч М.Бүрэнцэцэг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Бат-Эрдэнэд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хохирогч, шүүгдэгч, тэдний өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ц.АЛТАНГАДАС