| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2020/0128/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/121 |
| Огноо | 2020-12-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******ын ******* Шүүгдэгч *******ийн *******, Шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн ******* Хэлмэрч ийн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 20230001390116 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, , боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт Завхан аймгийн Улиастай сумын багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ийн *******, /Регистрийн дугаар: *******/
Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ны байрны эмийн сангийн цонхыг чулуугаар хагалан нууцаар, хууль бусаар нэвтэрч, бэлэн мөнгө 40.000 төгрөг, 1 ширхэг нь 750 төгрөгийн үнэ бүхий 60 ширхэг витамин, 2.200 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг вакус авч, нийт 87.200 төгрөгийн хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ны эмийн сангийн байрны цонхыг хагалан нэвтэрч, 40.000 төгрөг, 1 ширхэг нь 750 төгрөгийн үнэ бүхий 60 ширхэг витамин, 2.200 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг вакус хулгайлсан хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. ******* эмийн санд хулгай орсон талаар мэдүүлсэн гэрч Б.ын “...2020 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 08 цаг 35 минутанд ажилдаа ирэхэд манай “*******” эмийн сангийн байрны амралтын өрөөний цонхыг хагалсан байсан. Тэгээд хулгайч орж гэж мэдээд өмнөх ээлжнээс үлдээсэн 40.000 төгрөгийг ширээний нүднээс алга болсныг мэдээд эрхлэгч П.******* гэх хүн рүү утсаар мэдэгдсэн. Тэгээд эрхлэгч П.******* ирээд цагдаад мэдэгдсэн. ...Өглөө эрт хүмүүс орж ирж наймаа хийхээр хариулт мөнгө байхгүй гээд ярилцаж байгаад үлдээдэг болсон...” гэсэн мэдүүлгээр, Хохирогч П.*******гийн “...2020 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 09 цаг өнгөрч байхад манай ажилтан Б. ээлжиндээ гарахаар очоод “*******” эмийн сангаа онгойлгоод орсон чинь “цонхыг нь хагалаад хулгайч орсон байна” гэж над руу залгаад, тэгээд би гэрээсээ гараад эмийн сан дээрээ очсон чинь хулгай орсон байхаар нь цагдаад мэдэгдсэн. ...Манай эмийн сангаас “АСС” нэртэй ханиадны эм 3 хайрцаг, нэг хайрцагандаа 20 ширхэг байдаг, нийт 60 ширхэг, “вакус” нэртэй витамин 1 ширхэг /лаазтай/, бэлнээр 40.000 төгрөг зэрэг зүйлс алга болсон. Өөр зүйл алга болоогүй...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.ын “... Би 2020 оны 08 дугаар сарын 31-ний өглөө гэртээ байж байхад надтай ээлжилж гардаг Б. гэх охин над руу залгаад “та эгчээ үлдээдэг 40.000 мянган төгрөгөө хаана хийсэн юм бэ?” гэж асуусан тэгэхээр нь би “юу яриад байгаан, үлдээдэг ширээнийхээ нүд рүү хийсэн” гэсэн “алга байна” гээд утсаа тасалсан. Тэгээд удаа ч үгүй байтал манай эрхлэгч П.******* над руу залгаад “манай “*******” эмийн сан руу хулгай орсон байна, хүрээд ир” гэсэн, тэгээд намайг очиход цагдаа нар ирсэн камерын бичлэг үзэж байсан. Тэгээд би тухайн камерын бичлэгийг хамт үзэхэд камерын бичлэг их бүдэг сайн харагдахгүй байсан. Тухайн бичлэг дээр орж ирж байгаа хүн урд өдөр нь миний ээлжин дээр өдөр орж ирж таавчиг үзсэн хэлгүй ахтай их төстэй харагдаж байсан өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.*******ийн “...Тухайн үед ******* нь 3 хайрцаг АЦЦ гэсэн нэртэй эм авч ирсэн байсныг цагдаа авсан юм. ...******* нь аав ээжийн хамт Завхан аймгийн Улиастай сумын багт өөрийн хашаа байшинд амьдардаг, ******* нь төрөлхийн сонсголгүй, хэлгүй юм ярьдаггүй хүүхэд байгаа юм...” гэсэн мэдүүлгээр, Хэргээ хүлээн мэдүүлсэн Б.*******гийн “...08 дугаар сарын 31-ний өдршөнө эмийн сангийн цонхыг чулуугаар хагалж орсон. ...3 ширхэг АЦЦ авсан, 1 ширхэг вакус авч уусан. ...АЦЦ-г цагдаа авсан, вакусыг нь өөрөө уучихсан. ...40.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлгээр, ******* эмийн сангийн байрны цонхноос гутлын мөр илрүүлснийг бэхжүүлсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, дээрх гутлын мөр нь шүүгдэгч Б.*******гийн өмсөж байсан болон шүүгдэгчээс хураасан гутлын мөртэй тохирч байгааг нотолсон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.ын шүүгдэгчээс хураан авсан гутлын улны мөр нь Б.*******гээс хураан авсан гутлын зүүн хөлний дардасуудтай хэлбэр, хэмжээ, хээний дүрслэлүүд, зураглал зэрэг шинж тэмдгүүдээрээ тохирч байна...” гэсэн, шинжилгээнд 3,5,6 гэж дугаарласан гарын мөрнүүд Б. гийн зүүн болон баруун гарын эрхий хурууны өндгөн хэсгийн хээтэй шинж тэмдгээрээ тохирч байна... гэсэн дүгнэлтүүдээр, алдагдсан зүйлсийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас хохирогчид 87200 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн Улиастай сумын эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлтээр тогтоогджээ. Гэрч, хохирогчийн мэдүүлэг нь шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан бодхохирол, хор уршгийн шалтгаант холбоотой болохыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийнхээ үндэслэл болгов. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн болно. Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж 2020 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ны эмийн сангийн байрны цонхыг чулуугаар хагалан нэвтрэн орж, 40.000 төгрөг, 1 ширхэг нь 750 төгрөгийн үнэ бүхий 60 ширхэг витамин, 2.200 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг вакусыг нууц далд аргаар хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулжээ. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, бусдад төлөх төлбөргүй байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Шүүгдэгч Б.******* Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан. Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2,5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон учир прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.******* нь хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдлыг харгалзан Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын дээд хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэсэн заалтыг баримтлан ял оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн,түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний үнэмлэх хэрэгт авагдаагүй, шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөөс битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “*******” ХХК-ны хяналтын камерийн бичлэгийг хуулсан СД-ыг хэрэгт хадгалж, “bacchus” нэртэй бичигтэй вакусны хоосон сав 1 ширхэг, саарал өнгийн бетон чулуу 1 ширхгийг устгаж, хос бор өнгийн пүүзэн гутлыг шүүгдэгч Б.*******д буцаан олгох нь зүйтэй гэж үзээд.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт *******ийн *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.*******д 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар з3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д ногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 4.Шүүгдэгч Б.*******д 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Хувийн баталгаа гаргах” хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 5.Шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас хохирогч П.*******д 87.200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “*******” ХХК-ны хяналтын камерийн бичлэгийг хуулсан СД-ыг хэрэгт хадгалж, “bacchus” нэртэй бичигтэй вакусны хоосон сав 1 ширхэг, саарал өнгийн бетон чулуу 1 ширхгийг устгаж, хос бор өнгийн /пүүзэн/ гутлыг шүүгдэгчид буцаан олгосугай. 7.Шүүгдэгч Б.******* энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА