| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0045/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/52 |
| Огноо | 2021-03-04 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/52
2021/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Буяндалай
Шүүгдэгч: Б.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Бгийн Лд холбогдох эрүүгийн 2112000020058 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, эрэгтэй, 53 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн ............. гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Х овогт Бгийн Л/РД:ОР............./
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2112000020058 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Л.Сийн өгсөн:
“...2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Хяргас сумаас идэх хүнсээ аваад Улаанбаатар хот руу манай нөхөр Б.Лгийн нэр дээр бүртгэлтэй 27-45 УВА улсын дугаартай Портер маркийн машинтай явсан. Машиныг нөхөр Б.Л жолоодож хажуу талд нь би сууж явсан. Гаднаас ямар нэг хүн байгаагүй. Увс аймгийн Хяргас сумаас өдрийн 13 цаг өнгөрч байхад гараад Хяргас нуурын баруун талд байдаг үзүүрийн булагт айлд очиж мах авангаа хоночхоод 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад Улаанбаатар руу хөдөлсөн. Нөхөр бид хоёр замдаа унтаж амраагүй шууд машинтай явж байгаад 2020 оны 12 дугаар сарын 04-ний өглөө 07 цагийн үед дөнгөж гэгээ орж байхад Архангай аймгийн Их тамир сумын постон дээр бүртгүүлээд хөдлөөд явж байхад өөдөөс машинууд зөрөөд гэрлээ шилжүүлэхгүй байсан. Нөхөр Б.Л гэрлээ шилжүүлэхгүй юм аа зогсож өнгөрөөхөөс гээд машинаа зогсоох гэсэн чинь нөхөр Б.Л гулгачихлаа гээд хэлсэн. Нэг мэдсэн чинь машин өнхөрчихсөн нөхөр Б.Л наашаа болооч гэсэн, би бүс зүүчихсэн байсан учир бүс тайлаарай гээд миний бүсийг тайлаад жолооч талын хаалгаар гаргасан. Тэгээд манай нөхөр Б.Л намайг үстэй дээлээр ороож хучиж замын машинд гар өргөсөн. Тэгсэн нэг автобус зогсож намайг суулгаад яаралтай тусламж үзүүлээрэй гэж явуулаад нөхөр Б.Л ганцаараа үлдэхээр нь би нөхрийгөө хамт суугаад яваач гэсэн араас нь чинь яваад очно гэж хэлсэн. Тэгээд намайг автобусны жолооч Архангай аймгийн түргэн тусламж дуудаад намайг эмнэлгийн машин ирээд эмнэлэгт аваачсан. Эмч намайг тайван байгаарай нөхрийг чинь одоо авчирна гээд намайг эмчилгээнд оруулсан. Тэр шөнөдөө манай нөхрийг авч ирээд шууд Улаанбаатар хот руу явуулаад Гэмтлийн эмнэлэгт ирж эмчлүүлээд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эмнэлгээс гарсан. Өөдөөс ирж байсан машин холын гэрэл дээрээ тавьчихаад гэрлээ шилжүүлэхгүй байсан учир зогсож өнгөрөөх гээд машинаа зогсоох гэж байгаад гулгаад уначихсан. Ямар нэг санаатай үйлдэл байхгүй. Бид хоёр явж байхад шулуун замд 70 км-ээс хэтэрдэггүй явдаг. Тухайн үед яаг хэдэн км-тэй явсныг санахгүй байна, харанхуй байсан учир 60 орчим км-тай явсан байх. Нөхөр Б.Л бид хоёр хамгаалах бүсээ зүүсэн байсан. Ер нь хамгаалах бүсийг байнга зүүдэг. Манай нөхөр Б.Л архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Ер нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Манай нөхөр Б.Лгийн эзэмшлийн машин байгаа юм. Уг машиныг 2020 оны 05 дугаар сард худалдаж авсан. Жолоочийн үнэмлэхтэй. Миний нуруунд гэмтэл учирсан, одоо биеийн эрүүл мэнд гайгүй байгаа, гадуур эмчилгээ хийлгэж, гам барьж байгаа. Гомдол санал байхгүй, замын халтиргаанаас болж осол болсон учир, санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 63-65 дугаар тал/
*Гэрч Ц.Бгийн өгсөн:
“...27-45 УВА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Л нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д зааснаар Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч Б.Л тухайн үед ямар нэгэн зогсоох арга хэмжээ аваагүй байсан. Шулуун, тэгш, хуурай, цасгүй ямар нэгэн халтиргаагүй засмал зам байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 38-40 дүгээр тал/
*Яллагдагч Б.Лгийн өгсөн:
“...Би өөрийн эхнэр Л.Сийн хамт явж байсан. Өөр хүмүүс байгаагүй. Миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм. Би хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Засмал замаар явж байтал миний жолоодож явсан автомашин гэнэт шарвасан. Тэгээд засмал замын хажуу руу онхолдсон. Би бодохдоо засмал зам дээр тогтож хатсан мөсөн дээр шарвасан байх гэж бодож байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 85-87 дугаар тал/
*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 629 дугаартай“...Л.Сийн биед бүсэлхийн 2-р нугалмын шаантагласан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтээс хамаарна. Л.С нь бүсэлхийн нугаламын урд ирмэгт яс ургалт/остёофит/ архаг хууч өвчтэй байна...” дүгнэлт /хх-ийн 31 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр “Цагаан байшин” гэх газарт Б.Л нь 27-45 УВА улсын дугаартай, Портер загварын автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдон зам тээврийн осол гаргаж, хохирогч Л.Сийн эрүүл мэндэд бүсэлхийн 2 дугаар нугалмын шаантагласан хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Л үйлдсэн болох нь хохирогч Л.Сийн”...2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад Улаанбаатар руу хөдөлсөн. Нөхөр бид хоёр замдаа унтаж амраагүй шууд машинтай явж байгаад 2020 оны 12 дугаар сарын 04-ний өглөө 07 цагийн үед дөнгөж гэгээ орж байхад Архангай аймгийн Их тамир сумын постон дээр бүртгүүлээд хөдлөөд явж байхад өөдөөс машинууд зөрөөд гэрлээ шилжүүлэхгүй байсан. Нөхөр Б.Л гэрлээ шилжүүлэхгүй юм аа зогсож өнгөрөөхөөс гээд машинаа зогсоох гэсэн чинь нөхөр Б.Л гулгачихлаа гээд хэлсэн. Нэг мэдсэн чинь машин өнхөрчихсөн нөхөр Б.Л наашаа болооч гэсэн, би бүс зүүчихсэн байсан учир бүс тайлаарай гээд миний бүсийг тайлаад жолооч талын хаалгаар гаргасан. Тэгээд манай нөхөр Б.Л намайг үстэй дээлээр ороож хучиж замын машинд гар өргөсөн. Тэгсэн нэг автобус зогсож намайг суулгаад яаралтай тусламж үзүүлээрэй гэж явуулаад нөхөр Б.Л ганцаараа үлдэхээр нь би нөхрийгөө хамт суугаад яваач гэсэн араас нь чинь яваад очно гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Бгийн”...27-45 УВА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Л нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д зааснаар Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч Б.Л тухайн үед ямар нэгэн зогсоох арга хэмжээ аваагүй байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Л.Сийн биед бүсэлхийн 2-р нугалмын шаантагласан хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 629 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Лгийн авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Л нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Л.С нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Б.Лг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Л.С нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Л нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Бгийн Лг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР