Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/53

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.О* даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Б*

Улсын яллагч Т.Н*

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э*

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

        Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Л******* С******* холбогдох 2131003380005 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 19** оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын * дүгээр баг задгайд оршин суух хаягтай,

урьд Сэлэнгэ аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар,

мөн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.

******* овогт Л******* ******* /РД: *******/

Холбогдсон хэргийн талаар:  

 Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны орой согтуугаар Сэлэнгэ аймгийн * сумын * дүгээр баг задгай тоотод байрлах гэртээ ялимгүй  зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэн эхнэр Ц.С******* руу модон сандал шидэж, улмаар төрсөн охид болох насанд хүрээгүй С.А гуя тус газар уяагаар нэг ороолгож, зүүн талын хацар тус газар алгадаж, насанд хүрээгүй С.Х гуя тус газар уяагаар ороолгож тус тус зодсон,

 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин 1 дүгээр баг задгай тоотод байрлах гэртээ эхнэр Ц.С*******гаа “намайг өмөөрч хүнтэй маргасангүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн улмаар цээжин хэсэгт нь тохойлдож, гуяны дотор хэсгээс чимхэж, гаран тус газар нь 2-3 удаа цохиж зодсон,

2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн * дүгээр баг задгай тоотод байрлах гэртээ эхнэр Ц.С*******гаа “оройтож ажлаасаа ирлээ” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн нүүр, толгой, гаран тус газар нь алгадаж, цохиж зодсон, улмаар уг зодооныг салгах гэсэн төрсөн охид болох насанд хүрээгүй С.А үснээс зулгааж, түлхэж нүүрэн хэсгээр нь тавилга  мөргүүлсэн, насанд хүрээгүй С.Х үснээс татаж газар унагасан,  

2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 23 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин 1 дүгээр баг задгай тоотод байрлах гэртээ эхнэр Ц.С*******н нүүрэн тус газар алгадаж, суран бүсээр хөлөн тус газар нь ороолгож зодсон,

2020 оны 09 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын *р баг задгай тоотод байрлах гэртээ согтуугаар агсам тавьж эхнэр Ц.С*******г түлхэн ор руу унагаж зодсон,

мөн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын * дүгээр баг задгай тоотод байрлах гэртээ согтуугаар эхнэр Ц.С*******н толгойн тус газар гараараа 2 удаа цохиж зодсон” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр намайг хөдөө ажлаар явах үед манай эхнэр хүүхдүүдээ аваад хотруу явах үедээ автомашины осол гаргасан, тухайн үед хэнтэй явж байсан талаар манай эхнэр хэлдэггүй юм. Чамайг архи уугаад дарамтлаад байхаар нь чамаас салах гээд хот руу явсан гэж хэлдэг. Би 2020 онд ажлаасаа гарснаасаа хойш архи уудаг болсон, цагдан хоригдож байхдаа нилээд их зүйл бодсон ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг, 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Т.Н “... хоёр охины биед үүссэн гэмтэл нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр аавдаа зодуулсан асуудал үүссэн талаар хэлсэн. Энэ үед зодуулсан гэх охидуудыг үзээд 2021 оны 11 сарын 16-ны өдөр дүгнэлт гаргасан. Тухайн үед хоёр охинд үүссэн гэмтлүүд нь  шинэ гэмтэл байсан. ...өмнө С.А биед үзлэг хийж тодорхойлсон эмчийн тодорхойлолтыг үндэслэж дүгнэлт гаргаагүй...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч *******ын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би Ц.С*******тай 2010 онд танилцаж 2012 онд бид гэр бүл болж тэр ондоо бид 2 ихэр охинтой болж байсан. Тэгээд эхнэр Ц.С******* 2013 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж байсан. Болсон хэргийн талаар ярихад миний бие 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүргэн ах Б гэх хүнтэй түлээний модонд явж ирсэн юм. Тэгээд орой 23 цагийн гэртээ ирэхэд Ц.С******* нь гэртээ байхгүй 3 хүүхэд гэрт гал түлээгүй, хүйтэн хөнжилд гурвуулаа хэвтэж байсан ба би гэрийн гадаа мод хөрөөдөж байтал С******* гэртээ ирсэн ба С*******д хандаж хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ? 3 хүүхэд чинь модгүй хүйтэн гэрт хөлдөж үхлээ ш дээ гэж хэлэхэд С******* нь над руу уурлаж би ажилтай байж байгаад л ирлээ ш дээ гэж хэлээд надтай маргалдаж, би тухай үед уурлахдаа  цохисон асуудал гаргаж байсан. Уг асуудлын гол шалтгаан нь С******* нь хүүхдүүдээ хайхрахгүй, түлээгүй 3 жоохон хүүхэд гэрт үлдээсэн байсан болохоор уурлахдаа гар хүрсэн. С*******н хувьд ажилтай явахаараа өдөр нь утсаа авахгүй, тэгээд орой 18 цагт ажил нь мэдээж тарах байх гэж бодоод гэртээ хүлээгээд ирэхгүй болохоор утсаар залгахаар утсаа авахгүй. Тэгээд л С*******г шөнө гэртээ ирэхээр нь хаагуур явж байгаад ирж байгаа талаар асуухаар надад юу ч ярихгүй тэгээд л хэрүүл маргаан болдог. Би С*******тай суухаас өмнө өөр хүнтэй сууж байгаад салсан. Одоо 16 настай хүүхдийн тэтгэлэг төлдөг байсан. С******* над руу уурлахаараа тэр хоноцын шээс дээрээ оч гээд хөөдөг, тэгээд гадуур ажил хийж явж байгаад гэртээ ирэхээр хаагуур янхандаж байгаад ирж байгаа юм бэ? гэх зэргээр хэрүүл өдөж маргалдаж байгаад би уурлахдаа С*******д гар хүрчихдэг байсан. С******* нь ажил муутай, хүүхдүүдийнх нь толгой тархи нь бөөстөж их л бохир заваан байлгадаг тэгээд тэр болгоныг нь хэлэхээр нь хэрүүл маргаан болдог. Би одоогоор эрхэлсэн тодорхой ажил байхгүй, ямар нэг орлого байхгүй. Би одоогоор гэртээ ганцаараа амьдарч байгаа. Ц.С******* хүүхдүүдтэйгээ цагдаагийн хамгаалах байранд байгаа гэж ойлгож байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104-р хуудас/,

Хохирогч Ц.С*******н 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн нөхөр 3 хүүхдийн эцэг ******* гэдэг хүнтэй 2010 онд танилцаж 9 наснаас 5 насны гурван хүүхэдтэй, албан ёсоор гэр бүлээ батлуулж Ерөө сумын хөдөө Энх тал нэртэй газарт мал маллаж амьдардаг байсан юм. Тэгээд ******* нь анх удаа 2014 онд яг хэдэн сард гэдгийг нь одоо санахгүй нөхөр бид 2 Дархан-Уул “*”-ийн үйлдвэрт хамт ажилладаг байх үед намайг хардаж анх удаа цохиж зодож эхэлсэн юм. Тэгээд намайг хардаад ажил хийлгэхгүй болохоор нь 2014 оны намар байсан санагдаж ажлаасаа гарч энд буюу Сэлэнгэ аймгийн Ерөө суманд нүүж ирсэн юм. Тэгээд Ерөө суманд ирсний дараа одоо би сайн мэдэхгүй С гэдэг айлын Үхэр, адууг хөлсөөр малладаг байсан ба тухайн малыг намар нь авч дараа оныхоо хавар нь буцааж өгсөн байгаа. Тэгээд *******ын төрсөн эгчийн гадна буюу Ерөө сумын Х* задгайд зусаж байхад 2017 оны намар 8 дугаар сард байсан санагдаж байна “******* нь айлын хуримд явж согтуу ирээд намайг хардаж зодож толгойн үснээс зулгааж гэрээс чирч гаргаж байсан. Тэгээд би хүүхдүүд авч замын машинд сууж Улаанбаатар хот руу явах замд аваарт орсон ба тухайн үед манай бага хүү З толгойдоо гэмтэл авч Гэмтэл согог судлалын нэгдсэн эмнэлэгт хэвтэж байхад ******* надад дээр ирж чи хүүхэд гэмтээсэн, наад хүүхдээ өөрөө эмчил, би одоо буцах гэж байна надад зардлын мөнгө өг гэж дарамталж байгаад надаас мөнгө авч явж байсан. Тэгээд би тухайн үед ганцаараа хүүхдээ асарч харж эмнэлэгт хэвтэж байгаад гарч байсан юм. ******* нь түүнээс хойш архи ууж согтуу ирэх болгондоо чи миний хүүхдийг тахир дутуу болгосон гээд хэрүүл өдөж тэгээд намайг цохиж зоддог байсан. Ер нь бол ******* нь ийм үйлдлийг архи уух болгондоо гаргадаг байсан. Тэр бүрд нь Цагдаад хандалгүй өнгөрөөж байсан юм. *******,  н.Мөнхөө, н.Т, н.У, н.Г, н.Э нартай байнга хамт архи уудаг. Тэгээд согтуу байх үедээ гаднаас архитай ирж гэртээ уудаг байсан. Би *******т хүүхдийн хажууд архи уулаа гээд хэлдэг байсан. Ерөө суманд миний аав ээж хоёр байдаг, Аав ээж 2-ын санаа нь зовох болов уу гэж бодоод болсон асуудлыг тэр болгон хэлээд байдаггүй. Би С******* маш их гомдолтой байна, сүүлийн үед 2021 оны 06 дугаар сараас эхлэн гэрийн хутга заазуурыг барьж чамайг мөчилж ална шүү. Ямар их цагдаа сэргийлэхэд намайг өгдөг юм гээд л байдаг. Заримдаа бүр бага хүү 5 настай Зд сэрээ бариулчхаад май ээжийгээ хатгаа гээд байдаг. *******ыг согтуу байна гэж сонсох болгондоо гэрийнхээ хутга заазуурыг нуудаг болсон гээд ер нь байнгын түгшүүрийн байдалд амьдарч байгаа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч С.А 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаах шатанд өгсөн: “...Ээжийг оройтож гэртээ ирэх үед, аав согтуу гэртээ ирэх үед тэд нар хоорондоо ихэвчлэн хэрэлдэж, муудалцаж аав, ээжийг цохидог миний харж байснаар ээжийн толгой руу, гэдэс, гараараа цохидог байсан. Ээж бас аавыг цохидог байсан. С.Х хамт хичээлээ хийх гэж байхад аав орой болсон байна одоо унт гээд хичээл хийлгэдэггүй байсан тэгээд энэ асуудлаас болоод аав, ээж 2 хоорондоо маргалдаж муудалцдаг байсан. Аав согтуу байх үедээ ээжийг дандаа гэрээс хөөгөөд гаргачихдаг. Заримдаа ээжийг С.Хосз, дүүгийн хамт гэрээс хөөгөөд гаргадаг байсан. Тэгээд бас гэрт байсан хөрөөг асааж хөлийг чинь тайрна шүү гэж хэлж байсныг багшдаа хэлж байсан. Аав сүүлийн үед архи уугаагүйч гэсэн ууртай болсон. Аав ээж хоёрыг маргалдах үед нь жоохон айдаг. Гэрт болж байгаа явдалд аавын буруугаас болдог. Аав бага эрэгтэй дүү Зг миний хүүхэд биш гэдэг, С.Хосзг бас ээжийн хүүхэд гээд загнаад байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч С.Х 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаах шатанд өгсөн: “...Заримаа аав ээж хоорондоо зодолдсон. 2 хоногийн өмнө нь аав гаднаас нэлээд согтуу орж ирээд аав ээжтэй модон орон дээр ярьж сууж байгаад аав ээжийн эрүү рүү гараараа цохисны дараа аав ганцаараа модон орон дээр унтсан, ээж дүүгийн хамт төмөр орон дээр унтсан. Тэгээд Манай аав өнөөдөр өглөө буюу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09 цагийн үед гэрээс гарах үед цагдаа нар юм асуувал юу ч битгий яриарай гэж хэлсэн. Заримдаа аавыг ээж юмаар зодож цохидог байсан / шүүрний ишээр/. Аав, ээж хоёр хоёулаа ууртай, аав архи уугаад гэрт ирэхээр хэрүүл маргаан болдог, тэгээд найз нарыгаа гэртээ авч ирлээ гээд бас уурлаад байдаг. Ээж аавыг гэртээ орж ирэх үед архи ууж ирлээ гээд эхэлж уурладаг. Аав ээжийн толгой руу байнга цохидог, намайг нэг удаа толгой руу  цохисон. Аав ээж 2-ыг зодолдож байх үед Амарз бид 2 дундуур нь орж салгадаг байсан. Аав гэрийн даалгавар хийлгэхгүй хэвээрээ байгаа. Угаас ойлгохгүй юм чинь гэж хэлдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/

Гэрч У.Гын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаах ажиллагаанд өгсөн: “...Би *******, С******* нарыг олон жилийн өмнөөс мэдэх, *******ын хувьд архи уух дуртай, уусан үедээ заримдаа зүгээр, заримдаа хүнтэй маргалдаж муудалцах гээд авир муутай болчихдог зантай. *******ын хувьд нэлээд олон жил архи ууж байгаа. Би ха нийлж архи уудаг, гадуур явж, манай гэрт очиж, өнгөрсөн зун *******ын гэрт очиж архи ууж байсан. С*******гийн талаар сайн мэдэхгүй. ******* ч өөрөө эхнэрийнхээ талаар тэр бүр яриад байдаггүй болохоор мэдэхгүй. *******ын хувьд амьдралынхаа төлөө Баянголын уурхайд ажил хийдэг байсан. Сүүлийн үед архи уух болсон байна лээ. Аж амьдралынх нь талаар мэдэхгүй. Архи уугаад сууж байхад эхнэр хүүхдээ яриад байдаггүй. Морь мал л яриад байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,

Гэрч Д.Б 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би С.Амарз, С.Хосз нар нь гэртээ хичээлээ хийж ирдэггүй, байсан ба төрсөн ээж Ц.С*******гаас яагаад хичээл хийлгэхгүй байгаа талаар асуухад харин тиймээ гээд тухайн нь үед юм ярьдаггүй байсан. Тэгээд С.Амарзтай 2021 оны 01 дүгээр сард ганцаарчлан уулзах үед өчигдөр аав архи уусан, тэгээд аав ээж 2 маргалдаад аав хөрөө асааж ээжийн хөлийг тайрна гэж айлгаад, дараа нь ээжийн толгойруу цохисон, тэгээд ээж дүү нар ааваас айгаад гэрээс зугтаагаад гараад явсан гэж ярьж байсан. С.А хувьд сэргэлэн, С.Х хувьд гэнэн, бүх зүйлээ ярьдаг. С.Амарз, С.Хосз нарыг их сайн анзаарч хардаг байсан. Хүүхдүүдийн биед ил харагдах бэртэл гэмтэл байдаггүй байсан. Бие нь хиртэй, толгойны үс нь ширэлдсэн байдалтай л ирдэг байсан. Намайг гэрт нь очих үед хоол унд нь хомс, гэр нь хүйтэн, ээж С******* нь ажилтай болохоороо гэрт цаг муу гаргадаг бололтой байсан. Ц.С*******гийн хувьд хүүхдүүддээ сайн анхаарал тавьж нийгмийн ажилд сайн оролцуулдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,

Гэрч Х.Т 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай том охин Ц.С******* нь 2011 онд анх *******тай гэр бүл болж 2012 онд 2 ихэр охинтой болж амьдралаа эхлүүлж байсан юм. Миний мэдэж байгаагаар 1 жилийн дараа нь Ц.С******* нь Дархан-Уул аймагт “*” цементний үйлдвэрт ажиллаж байхад нөхөр нь хөдөө тусдаа амьдарч байгаа шалтгаанаар тэр хоорондоо маргалдаж, муудалцаж анх хэрүүл маргаан хийж эхэлсэн юм. Тэгээд Ц.С*******, ажлаасаа гарч хөдөө Ерөө суманд хувиараа өөрсдөө мал маллаж амьдрах болсон юм. Тэгээд 2 ихэр охиныг 2 настай байхад Ц.С******* нь ******* намайг зодоод, хүчирхийлээд байна гээд байхаар нь тухайн үед *******аас салгаж Увс аймаг руу өөрийн төрсөн Оюун руу 2 хүүхдийнх нь хамт Ц.С*******г явуулж байсан юм. Тэгээд жилийн дараа нь *******, Ц.С******* нар буцаж гэр бүл болж хамт Ерөө суманд амьдарч ******* нь Баянголын уурхайд жолоочоор ажилладаг байж байгаад ажлаасаа гарсан. Тэгээд ******* ажилгүй болсон болохоор архи ууж очоод гэртээ агсам тавьж Ц.С*******г зодож цохидог байсан гэсэн. Би сайн мэдэхгүй дараа нь л мэддэг байсан. С******* ч өөрөө тухайн үед надад хэлдэггүй байсан. Тэгээд өнгөрсөн жилээс 2019 оноос хойш Ц.С******* надад ******* архи ууж согтуу гэртээ ирээд агсам тавьж намайг зодсон гэж хэлж ярьдаг болсон. *******т архи битгий уугаач, эхнэрээ битгий зодоод зовоогоод байгаач, болохгүй бол та хоёр салаач, ингэж нэгийгээ зовоож байхаар сал гэж *******, Ц.С******* нарт хоёуланд нь уурлаж, аргадаж, инээж хүртэл хэлж байсан боловч ******* бол юу ч ярилгүй дуугүй л байдаг байсан. Харин Ц.С******* нь би хүүхдээ өгөхгүй гээд байдаг. *******ын хувьд хүнд ойлгогдохгүй сонин муухай зантай. Надтай болон манай гэрийнхтэй дугардаггүй, өнгөрсөн жил би *******ыг загнаснаас хойш бүр дугарахгүй болсон. Архи уухаараа муухай ааштай, эхнэрээ л зодоод байдаг гэдэг сонссон. Яг юунаас болж зодоод байдлыг нь мэдэхгүй. Миний хувьд *******т маш их гомдолтой байна. Яагаад гэвэл Л.Сүрэжав нь үе үе архи ууж согтууран миний охиныг зодож дарамталж байдагт маш их гомдож байгаа. *******т залуу хүн байж төрийн халамжаар ингэж амьдарч байхаар ажил төрөл хийж амьдрах талаар зөндөө хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/,

Гэрч Б.М 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Нөхөр *******ын хувьд хүнтэй эвгүй харьцдаг, болж өгвөл авгайруугаа хамаг юмаа чихдэг, өөрөө сайхан харагдах гэж ярьдаг, архи уусан үедээ бол өөрийнхөөрөө л байдаг, муухай харьцаатай, ер нь бол архи уух болгондоо С*******даа гар хүрч зоддог байх шүү. Тогтосон ажил төрөл байхгүй. Уул нь Баянголын уурхайд ажиллаж байгаад гарсан, ажилгүй л ер нь бол архи уугаад л гадуур явж байдаг хүн гэж мэднэ. Хамгийн сүүлд 2 охиндоо гар хүрдэг болсон гэж сонссон. Ц.С*******тай харьцаж байгаа нь их догшин ширүүн авирлаж байдаг, Ц.С******* над руу *******ыг согтуу гэртээ орж ирэх үед нь утсаараа залгаж би орлуугаа шийдчихдэг, тэгээд сонсож байхад Ц.С*******г бараг хүн гэж үзэхгүй их муухай догшин авирлаж элдэв үгээр хэлж доромжилж байгаа нь сонсогдоод байдаг. ******* нь эрүүл ч байсан, согтууч байсан Ц.С*******тай их муухай харьцдаг хүн. Ц.С******* ажил хийлгэхгүй дарамталаад, өөрөө ажил хийх сонирхол үгүй, архи уугаад л байж байдаг, өөрөө ажил хийсэн ч эхнэртээ нэг ч мөнгө өгөхгүй бүгдээр нь архи уугаад, ер нь амьдралын ямар ч идвэхгүй хүн гэж хэлэх байна. Ц.С*******гийн хувьд хийе бүтээе гэсэн сэтгэлтэй, тийм ийм гэж хэлэх үг байхгүй. Ц.С*******г ажил хийхээр л ******* нь хардаж ажил хийлгэхгүй байх санаатай. Ц.С******* нь хаана ч байсан ажил төрөл хийгээд амьдралаа аваад явчих чадвартай хүүхэд. Миний мэдэхийн ******* нь 7 хоногийн 7 өдөр согтуу байдаг хүн. Миний санаж байгаагаар өнгөрсөн жилийн 10 дугаар сард ******* хөрөө асаагаад намайг алах гээд дайраад байна гэсээр айсан байдалтай орж манай гэрт орж ирж байсан, дараа нь удаагүй санагдаж байна, Ц.С******* мөн л айсан байдалтай ******* намайг хүзүү рүү цохисон гээд бие нь эвгүй болчихсон орж ирж байсан. Ер нь бол *******ыг гадуур согтуу явж байна гэж сонсоод л одоо гэрт ирээд намайг цохиж зодно гэж ярьсаар манай гэрт ихэвчлэн ганцаараа орж ирдэг байсан. Надад ярьдаг юмаа өөр хүнд ярьдаггүй юм шиг байна дээ. Ээжээсээ хүртэл нуудаг юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/,

Гэрч Л.Ш 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******ын хувьд архи уухгүй болохоороо гайгүй зантай, архи уусан байх үедээ хавиргагүй, ширүүн зантай болчихдог. Хувь хүний өөрийнх нь онцлогийн хувьд гайгүй хүн л гэж хэлэх байна. Архи уухаараа гэр бүлдээ агсам тавьж ширүүн зан авирлаад байдаг бололтой байдаг, Ц.С******* над руу байнга биш ха даа л ярьж ******* архи уугаад агсам тавиад зодож нүдээд байна гэдэг байсан. Надад өөр *******ын талаар хэлээд байх зүйл байхгүй. ******* нь надад ярихдаа Ц.С******* ажил хийж байгаа нэртэй гадуур яваад тэгээд би харддаг, уулруу модонд яваад үед гэртээ хоол ундаа хийлгүй гадуур явдаг, халамжгүй гэх мэтийн зүйл яр байсан. Гэхдээ Ц.С*******, ******* тэр бүр яриад байдаггүй, ха л таарч уулзах, утсаар ярих үед ярдаг байсан. *******ын талаар хэлээд байх зүйл байхгүй. ******* нь надад ярихдаа Ц.С******* ажил хийж байгаа нэртэй гадуур яваад тэгээд би харддаг, уулруу модонд яваад үед гэртээ хоол ундаа хийлгүй гадуур явдаг. Бид нар бүгдээрээ тус тусдаа амьдралтай хүмүүс болохоор мэдэхгүй байна. Ц.С******* нь *******ыг архи ууж ирээд асуудал болохоор нь надруу залгаж аниа ******* агсам тавиад байна гэж ярихаар нь би *******тай ярьж гэртээ асуудал гаргаж болохгүй талаар ярихад ******* аниа уучлаарай би дахиж тэгэхгүй гэх мэтийн зүйл яриад л салгадаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/,

Гэрч Г.С 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******ын хувьд их даруухан зантай. Архи уухаараа л буруу замаар явж эхнэр хүүхдэдээ л агсам тавьж асуудалд ороод байдаг. Тэгээд л би *******т тэр болгонд нь хэлж ярьж дахин битгий эхнэр хүүхдүүддээ зовоогоод байгаач гэж хэлж ярьдаг боловч миний үгэнд ордоггүй. Тэгээд архи уугаад гэртээ агсам тавьж эхнэрээ зодох болгонд нь эхнэр Ц.С******* над руу ярьж *******ын талаар хэлж ярьдаг байсан. *******ын хувьд архинд дуртай, архи уугаагүй үедээ надтай дугардаггүй. Миний хувьд гэрт нь очиж байгаагүй. Миний хувьд хөдөө мал дээр ганцаараа байдаг болохоор *******ын гэрт очиж байгаагүй. Ц.С*******г утсаар ярьсны дараа л *******тай утсаар ярьж, мөн надад туслах гээд ирэх үед нь чиний 3 сайхан хүүхдийг гаргаж өгсөн хүнийг яах гэж зодоод зовоогоод байдаг юм бэ? Тэр чинь эмэгтэй хүн, эх хүн гэж зөндөө олон удаа хэлж ярьж сануулж анхааруулж байсан. ******* нь архи уухаараа л Ц.С*******даа хатуурхаж байдаг бололтой байсан. Ер нь бол архинаас л болж байгаа асуудал. *******ыг чи явж ажил төрөл олж хий залуу насандаа ажил хийхгүй бол, хөгширсөн хойноо ажил хийж чадахгүй гэж хэлдэг. Ц.С******* нь ажил төрөл хийх гээд зүтгээд байдаг, өөрөө архи уугаад гадуур тэнээд байдаг гэж мөн ч олон удаа хэлсэн дээ. Миний санаж байгаагаар 2019 оноос хойш л дээрх асуудлыг ярьж хэлдэг болсон. Гэхдээ ха л тэгж ярьдаг байсан, яг хэдийд хэзээ ярьдаг байсныг санахгүй байна. Миний хувьд *******т аавынх нь төрсөн дүүгийн хувьд архи ууж эхнэрээ зодохгүй байх талаар зөндөө олон удаа ярьж хэлдэг. Өөр надад дээрх 2 хүний тухайд хэлж яриад байх юм байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-р хуудас/,

Гэрч Б.Г 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Сэлэнгэ аймгийн Ерөө сум хариуцсан хэсгийн байцаагчаар ажиллах хугацаанд Л******* ******* нь архидан согтуурч улмаар эхнэр Ц.С*******д агсам тавьж, эрх чөлөөнд нь халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан бөгөөд тухайлбал 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр архидан согтуурч гэртээ эхнэр Ц.С*******н эрх чөлөөнд халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхээр Монгол улсын зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 д зааснаар 15 хоног баривчилах, 30 цагийн албадан сургалтад хамрагдахаар шийтгүүлж байсан. Дараа нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр архидан согтуурч гэртээ эхнэр Ц.С*******н эрх чөлөөнд халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж мөн шүүхээр 14 хоног баривчилах, 20 цагийн албадан сургалтад хамрагдахаар шийтгүүлж байсан гээд нийт 5 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж баривчлагдаж байсан хүн. ******* нь байнга архидан согтуурч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байдаг, архины хамааралтай ирэдийн бүртгэлд байдаг бөгөөд 2021 оны 03 дугаар сар, 10 дугаар сард, 11 дүгээр саруудад архидан согтуурч улмаар эхнэр Ц.С*******н эрх чөлөөнд халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж зөрлийн хэрэг нээж шалгагдаж байгаад дээрх хэргүүдийг нэгтгэх санлтай Прокурорын хяналтад шилжүүлсэн байгаа. ******* нь өөрийн эхнэр Ц.С*******г байнга хардаж, догшин хэрцгий авирлаж гэрээсээ хөөж гаргах, эрх чөлөөнд нь халдах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байдаг этгээд гэж хэлэх байна. Ц.С*******н хувьд ар хувьд *******ын эршээлд байдаг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй хүн гэж хэлэх байна. Ерөө сумын хамтарсан багт байнгын хяналтад байдаг, хувийн хэрэг нээж гаргасан үйлдэж болгонд нь хувийн хэрэгт нь баяжилт хийж ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/,

Гэрч С.С 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр миний бие Ерөө сумын Засаг даргын тамгын газарт нийгмийн бодлогын мэргэжилтнээр ажлаа авах үед *******т холбогдох 1904004 дугаартай хувийн хэрэг хүлээн авч хувийн хэргийг цааш хөтөлсөн. Уг хүний хувийн байдлын хувьд эхнэр 3 хүүхдийн хамт тус сумын 1 дүгээр багт, гэрт амьдардаг. Эхнэр Ц.С******* нь ерөнхий боловсролын сургуульд * ажилтай, 2 хүүхэд нь сургууль, 1 хүүхэд нь цэцэрлэгт сурдаг юм. *******ын хувьд тогтсон ажилгүй, бага хүүхэд нь хөлийн олдмол саажилттай, амьдралын хувьд уг хоёр хүн нь амжиргааны түвшин доогуур өрхөд ордог мөн сумын зорилтод өрхөд хамаарагддаг юм. ******* нь архи уух дуртай, хэнтэй ч хамаагүй уудаг, архи уухаараа эхнэр, хүүхдэдээ агсан тавьж, амгалан тайван байдал алдагдуулдаг, архиа гартал нь эхнэр хүүхэд нь өөр айлаар байдаг, байнгын түгшүүртэй байлгадаг хүн байгаа юм. Сумын хамтарсан багаас хүртэл хурлаар уг хүний асуудлыг авч хэлэлцэхэд эрүүлдээ уг хүн нь “би одоо ахиж зөрчил дутагдал гаргахгүй, одоо ажилд орно” гэж хэлж байсан боловч дахин зөрчил гаргаж ийм байдалд ороход хүрч байна.  *******ын зан байдлын хувьд архи уугаагүй эрүүл үедээ уг дуу цөөтэй, хүнтэй нээх их юм яриад байдаггүй, хүний өөдөөс эгцэлж харж чаддаггүй хүн шиг санагдсан. Архи уухаараа эхнэрээ хардана, элдэв бусаар доромжилно, гадаад үзэмж байдлаар нь доромжилно, зан авир ширүүн болдог хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр  сарын 16-ны өдрийн 429 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...

  1. С.А биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  4. С.А биед үүссэн дээрх гэмтэл нь хуучин гэмтэл байна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 72-73-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр  сарын 16-ны өдрийн 430 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...

  1. С.Х биед баруун өвдгөнд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  3. С.Х биед үүссэн дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 78-79-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр  сарын 16-ны өдрийн 430 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...

  1. Ц.С*******н биед толгойн зүүн чамархай, ар дагз хэсгийн хуйх, зүүн бугалга, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  4. Ц.С*******н биед үүссэн дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 88-89-р хуудас/,

Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 02-03-р хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 97-100-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120-р хуудас/ мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Тавин” нэгдүгээр баг задгайд оршин суух гэртээ эхнэр Ц.С*******н эрүүл мэндэд халдаж зодож, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн охидууд болох С.Амарз, С.Хосз нарын эрүүл мэндэд халдаж зодсон,  гэр бүлийн амгалан тайван амьдрах нөхцөл байдлыг алдагдуулж, хүүхдийн эрхийг зөрчсөн буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох эхнэр Ц.С*******, төрсөн хүүхдүүд болох С.Амарз, С.Хосз нарыг байнга зодож “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг эхнэр, хүүхдийнхээ эсрэг үйлдсэн”  гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр намайг хөдөө ажлаар явах үед манай эхнэр хүүхдүүдээ аваад хотруу явах үедээ автомашины осол гаргасан, тухайн үед хэнтэй явж байсан талаар манай эхнэр хэлдэггүй юм. Чамайг архи уугаад дарамтлаад байхаар нь чамаас салах гээд хотруу явсан гэж хэлдэг. Би 2020 онд ажлаасаа гарснаасаа хойш архи уудаг болсон, цагдан хоригдож байхдаа нилээд их зүйл бодсон ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлгээр,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Т.Н “... хоёр охины биед үүссэн гэмтэл нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр аавдаа зодуулсан асуудал үүссэн талаар хэлсэн. Энэ үед зодуулсан гэх охидуудыг үзээд 2021 оны 11 сарын 16-ны өдөр дүгнэлт гаргасан. Тухайн үед хоёр охинд үүссэн гэмтлүүд нь  шинэ гэмтэл байсан. ...” гэх мэдүүлгээр,

Хохирогч Ц.С*******н 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн нөхөр 3 хүүхдийн эцэг ******* гэдэг хүнтэй 2010 онд танилцаж 9 наснаас 5 насны 3 хүүхэдтэй, албан ёсоор гэр бүлээ батлуулж Ерөө сумын хөдөө Энх тал нэртэй газарт мал маллаж амьдардаг байсан юм.  ... ******* нь 2017 оноос хойш архи ууж согтуу ирэх болгондоо чи миний хүүхдийг тахир дутуу болгосон гээд хэрүүл өдөж тэгээд намайг цохиж зоддог байсан. Ер нь бол ******* нь ийм үйлдлийг архи уух болгондоо гаргадаг байсан. Тэр бүрд нь Цагдаад хандалгүй өнгөрөөж байсан юм. Би *******т хүүхдийн хажууд архи уулаа гээд хэлдэг байсан. Ерөө суманд миний аав ээж хоёр байдаг, Би *******т маш их гомдолтой байна, сүүлийн үед 2021 оны 06 дугаар сараас эхлэн гэрийн хутга заазуурыг барьж чамайг мөчилж ална шүү. Ямар их цагдаа сэргийлэхэд намайг өгдөг юм гээд л байдаг. Заримдаа бүр бага хүү 5 настай Зд сэрээ бариулчхаад май ээжийгээ хатгаа гээд байдаг. *******ыг согтуу байна гэж сонсох болгондоо гэрийнхээ хутга заазуурыг нуудаг болсон гээд ер нь байнгын түгшүүрийн байдалд амьдарч байгаа...” гэх мэдүүлгээр, /хх-ийн 40-41-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч С.А мөрдөн байцаах шатанд өгсөн: “...Ээжийг оройтож гэртээ ирэх үед, аав согтуу гэртээ ирэх үед тэд нар хоорондоо ихэвчлэн хэрэлдэж, муудалцаж аав, ээжийг цохидог миний харж байснаар ээжийн толгой руу, гэдэс, гараараа цохидог байсан.  ... С.Х хамт хичээлээ хийх гэж байхад аав орой болсон байна одоо унт гээд хичээл хийлгэдэггүй байсан тэгээд энэ асуудлаас болоод аав, ээж 2 хоорондоо маргалдаж муудалцдаг байсан. Аав согтуу байх үедээ ээжийг дандаа гэрээс хөөгөөд гаргачихдаг. Заримдаа ээжийг С.Хосз, дүүгийн хамт гэрээс хөөгөөд гаргадаг байсан. Тэгээд бас гэрт байсан хөрөөг асааж хөлийг чинь тайрна шүү гэж хэлж байсныг багшдаа хэлж байсан. Аав сүүлийн үед архи уугаагүйч гэсэн ууртай болсон. Аав ээж хоёрыг маргалдах үед нь жоохон айдаг. Гэрт болж байгаа явдалд аавын буруугаас болдог. Аав бага эрэгтэй дүү Зг миний хүүхэд биш гэдэг, С.Хосзг бас ээжийн хүүхэд гээд загнаад байдаг...” гэх мэдүүлгээр, /хх-ийн 44-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч С.Х мөрдөн байцаах шатанд өгсөн: “...Заримаа аав ээж хоорондоо зодолдсон. 2 хоногийн өмнө нь аав гаднаас нэлээд согтуу орж ирээд аав ээжтэй модон орон дээр ярьж сууж байгаад аав ээжийн эрүү рүү гараараа цохисны дараа аав ганцаараа модон орон дээр унтсан, ээж дүүгийн хамт төмөр орон дээр унтсан. Тэгээд Манай аав өнөөдөр өглөө буюу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09 цагийн үед гэрээс гарах үед цагдаа нар юм асуувал юу ч битгий яриарай гэж хэлсэн. ...Ээж аавыг гэртээ орж ирэх үед архи ууж ирлээ гээд эхэлж уурладаг. Аав ээжийн толгой руу байнга цохидог, намайг нэг удаа толгой руу  цохисон. Аав ээж 2-ыг зодолдож байх үед Амарз бид 2 дундуур нь орж салгадаг байсан. Аав гэрийн даалгавар хийлгэхгүй хэвээрээ байгаа. Угаас ойлгохгүй юм чинь гэж хэлдэг...” гэх мэдүүлгээр,  /хх-ийн 45-р хуудас/,

Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Сэлэнгэ аймгийн Ерөө сум хариуцсан хэсгийн байцаагчаар ажиллах хугацаанд Л******* ******* нь архидан согтуурч улмаар эхнэр Ц.С*******д агсам тавьж, эрх чөлөөнд нь халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан бөгөөд тухайлбал 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр архидан согтуурч гэртээ эхнэр Ц.С*******н эрх чөлөөнд халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 д зааснаар 15 хоног баривчлах, 30 цагийн албадан сургалтад хамрагдахаар шийтгүүлж байсан. Дараа нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр архидан согтуурч гэртээ эхнэр Ц.С*******н эрх чөлөөнд халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж мөн шүүхээр 14 хоног баривчлах, 20 цагийн албадан сургалтад хамрагдахаар шийтгүүлж байсан гээд нийт 5 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж баривчлагдаж байсан хүн. ******* нь байнга архидан согтуурч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байдаг, архины хамааралтай иргэдийн бүртгэлд байдаг бөгөөд 2021 оны 03 дугаар сар, 10 дугаар сард, 11 дүгээр саруудад архидан согтуурч улмаар эхнэр Ц.С*******н эрх чөлөөнд халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж зөрлийн хэрэг нээж шалгагдаж байгаад дээрх хэргүүдийг нэгтгэх саналтай прокурорын хяналтад шилжүүлсэн байгаа. ******* нь өөрийн эхнэр Ц.С*******г байнга хардаж, догшин хэрцгий авирлаж гэрээсээ хөөж гаргах, эрх чөлөөнд нь халдах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байдаг этгээд гэж хэлэх байна. Ц.С*******н хувьд *******ын эрхшээлд байдаг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй хүн гэж хэлэх байна. Ерөө сумын хамтарсан багт байнгын хяналтад байдаг, хувийн хэрэг нээж гаргасан үйлдэж болгонд нь хувийн хэрэгт нь баяжилт хийж ажиллаж байгаа...” гэх мэдүүлгээр,  /хх-ийн 60-р хуудас/,

Гэрч С.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр миний бие Ерөө сумын Засаг даргын тамгын газарт нийгмийн бодлогын мэргэжилтнээр ажлаа авах үед *******т холбогдох 1904004 дугаартай хувийн хэрэг хүлээн авч хувийн хэргийг цааш хөтөлсөн. Уг хүний хувийн байдлын хувьд эхнэр 3 хүүхдийн хамт тус сумын 1 дүгээр багт, гэрт амьдардаг. Эхнэр Ц.С******* нь ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгч ажилтай, 2 хүүхэд нь сургууль, 1 хүүхэд нь цэцэрлэгт сурдаг юм. *******ын хувьд тогтсон ажилгүй, бага хүүхэд нь хөлийн олдмол саажилттай, амьдралын хувьд уг хоёр хүн нь амжиргааны түвшин доогуур өрхөд ордог мөн сумын зорилтод өрхөд хамаарагддаг юм. ******* нь архи уух дуртай, хэнтэй ч хамаагүй уудаг, архи уухаараа эхнэр, хүүхэд дээ агсан тавьж, амгалан тайван байдал алдагдуулдаг, архиа гартал нь эхнэр хүүхэд нь өөр айлаар байдаг, байнгын түгшүүртэй байлгадаг хүн байгаа юм. Сумын хамтарсан багаас хүртэл хурлаар уг хүний асуудлыг авч хэлэлцэхэд эрүүлдээ уг хүн нь “би одоо ахиж зөрчил дутагдал гаргахгүй, одоо ажилд орно” гэж хэлж байсан боловч дахин зөрчил гаргаж ийм байдалд ороход хүрч байна.  *******ын зан байдлын хувьд архи уугаагүй эрүүл үедээ уг дуу цөөтэй, хүнтэй нээх их юм яриад байдаггүй, хүний өөдөөс эгцэлж харж чаддаггүй хүн шиг санагдсан. Архи уухаараа эхнэрээ хардана, элдэв бусаар доромжилно, гадаад үзэмж байдлаар нь доромжилно, зан авир ширүүн болдог хүн байгаа юм...” гэх мэдүүлгээр,  /хх-ийн 62-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр  сарын 16-ны өдрийн 429 дугаартай шинжээчийн “...С.А биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. С.А биед үүссэн дээрх гэмтэл нь хуучин гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлтээр, /хх-ийн 72-73-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр  сарын 16-ны өдрийн 430 дугаартай шинжээчийн “...С.Х биед баруун өвдгөнд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  С.Х биед үүссэн дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлтээр, /хх-ийн 78-79-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр  сарын 16-ны өдрийн 430 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Ц.С*******н биед толгойн зүүн чамархай, ар дагз хэсгийн хуйх, зүүн бугалга, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ц.С*******н биед үүссэн дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлтүүд /хх-ийн 88-89-р хуудас/, мөн болсон үйл явдлын талаар өөрийн мэдэх зүйлээ ярьж мэдүүлсэн У.Г, Д.Болор, Х.Тунгалаг, Б.Минжүүр, Л.Шүрэнцэцэг, Г.Сүхбаатар нарын мэдүүлэг, ******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зөрчлийн хэрэгт шийтгүүлж байсныг нотолсон шүүхийн шийтгэврүүдийн хуулбар хувь, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нийгмийн ажилтнаас гаргуулсан *******ын талаарх мэдээлэлтэй хувийн хэргийн хуулбар хувь болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байсан гэж шүүх дүгнэв.  

Өөрөөр хэлбэл “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад уг хуульд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асран хамгаалалтад байгаа, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг” хамааруулахаар хуульчилжээ.

Мөн “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийг буюу гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг: гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг: ...ойлгодог.

Шүүгдэгч *******, түүний эхнэр Ц.С*******, төрсөн охин С.Амарз, С.Хосз нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүст хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсээ байнга зодож, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ ирж агсам согтуу тавьж эхнэр, хүүхдүүдийнхээ сэтгэл зүйд шаналал зовиур үүсгэж, хүүхдүүдээ үл хайхран дэргэд нь хүчирхийлэл үйлдсэн байдал нь удаан хугацаагаар үргэлжилж, давтагдан гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрх”-д халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирлын талаарх баримт хэрэгт авагдаагүй ба хохирогч Ц.С*******, насанд хүрээгүй хохирогч С.Амарз, С.Хосз нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгосныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.    

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл, эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 80 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Л******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг эхнэр, хүүхдийнхээ эсрэг үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн   гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 80 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Э.ОЮУНТУНГАЛАГ