Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ2017/01140

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг ******* 2-6 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ЖБ870**************662 тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дорнод аймгийн сумын баг гэх газарт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ЖМ8808*******078 тоот регистрийн дугаартай, овогт т холбогдох

 

Эцэг тогтоож тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 20*******7 оны *******0 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: бид хоёр 2009 оноос хамтын амьдралтай байсан. 20*******6 оны 6 сард намайг зодож хөөж туухад нь би энэ хүнтэй цаашид хамт амьдрах боломжгүй гэр бүлийн хүчирхийллийг тэвчиж чадахгүй өөрийн сумандаа ирсэн. Бид хоёр хамт амьдрах хугацаандаа 20*******0 оны 2 сарын 22-ны өдөр хүү , 20*******2 оны 6 сарын 9-ны өдөр охин , 20*******5 оны 8 сарын 6-ны өдөр хүү ыг төрүүлсэн. нь өмнө нь гэр бүлтэй байсан түүнийгээ салгаагүй учир бид хоёр гэрлэлтээ батлуулж чадаагүй, хүүхдүүдийнхээ гэрчилгээг өөрөө очиж өөрөөрөө овоглон авдаг байсан. Би энэ хүнтэй болгох гэж олон жил харж амьдарсан. Гэвч нь архи дарс ууна, хөдөө эзгүй газар хэдэн нялх хүүхэдтэй минь орхиод л алга болдог, байнга гэр бүлээс гадуур хүүхнүүдтэй холбогдно, одоо гэртээ Дарханы нэг хүүхэн авчирчихсан байгаа. Иймээс цаашид эвлэрэх боломжгүй учир хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авч тэтгэлэг гаргуулна. Би 20*******6 оны 4 сард гэртээ буцаж очоод байх хугацаандаа жирэмсэн болсон. Энэ хүүхэд бол ийн хүүхэд, гарахаар нь шинжилгээ хийлгэнэ. миний хүүхэд биш гээд намайг элдвээр хэлдэг. Миний хувьд Баатар гэдэг хүнийг танина, зун хүүхдүүдээ тэжээхийн тулд өвсний үндсэнд хамт явдаг байсан. нь намайг хэлэхээр л хүүхдүүддээ хоол, ундны юм өгөх болохоос биш өөрөө өгч байсан удаагүй. Энэ хугацаанд хүүхдүүдтэйгээ хааяа нэг л уулзаж байсан. Одоо гурван хүүхэддээ тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Т. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ хэдийг хүний дайтай байлгах гэж явсан. Бид аятайхан амьдарч байсан. Би хөдөө хэдэн малтайгаа байж байгаад ирэхэд үнэн худал нь мэдэгдэхгүй юм ярина. Намайг гучин удаа зодсон гэж Цагдаад өгч байсан. Бид хоёр гурван хүүхэдтэй, гэр бүл төлөвлөлтийн хувьд хүүхэдтэй болох эсэхээ хамт ярилцаж байж шийдэж байсан. Сувд-Эрдэнэ нь гэртээ очиж байгаад 20*******6 оны 4 сард эргэж ирээд хэд хоноод зан харьцаа нь хувирч аймаг явна гэхээр нь би аймагт хүргэж өгсөн. Сүүлд хүүхэдтэй болсныг нь би мэдээгүй харин Сувд-Эрдэнэ аймагт ирээд Баатараа гэдэг хүнтэй хамт амьдарч улмаар Баатараа нь надтай утсаар ярихдаа танай авгайтай сууж байгаа жирэмсэн тул хүүхдээ авахуулна гээд байна чи энэ талаар авгайтайгаа яриач гэж хэлж байсан. Би тэр үед маш их гайхсан. Би Сувд-Эрдэнээс хүүхэдтэй болох эсэхийг асуухад юм тавиулсан гэж байсан. Сувд-Эрдэнэ нь надаас салах гол шалтгаан нь өөр хүнтэй болсон байсан. Миний хувьд үр хүүхдээ өнчрүүлэхгүй, хойд эцгийн гар харуулахгүй, хэн хэндээ итгэж сайхан амьдрах хүсэлтэй байна. Би эхнэр, хүүхдүүдээ өмсөх хувцас, идэх хоолоор нь дутаахгүй байх гэж энэ хэдэн малыг дагаж байгаа. Малаа өөр хүнээр харуулах гэхээр дутаана, алга болчихно. Иймд өөрөө байнга малынхаа дэргэд байдаг. Сувд-Эрдэнэ Дарханы хүүхэн гэж яриад байна. Би 20*******6 оны 8 сард хотод явж байхдаа танилцсан. Тэр мал мэддэг, мал маллаж байсан гэхээр нь хавар хонь ноослох үеэр дуудсан өдөртөө манайд ажиллаад оройдоо аавынх руу явдаг байсан. Би хүүхдүүдтэйгээ уулзаад салаагүй, аав нь ирнэ гэдгээ хэлдэг. Миний хувьд хүүхдүүдээ байнга боддог, хүүхдүүддээ хэрэгтэй юмыг нь авч өгдөг. Сувд-Эрдэнэ нь өөрийн зоргоороо дураараа хүн, тэгнэ гэсэн бол түүгээрээ л байдаг. Миний хувьд салах хүсэлгүй, эхнэр, хүүхдүүдтэйгээ байх саналтай байна. Гэрлэлтээ батлуулаагүй шалтгаан нь би өмнө нь гэрлэлтээ батлуулчихаад салгасан гэдэг боловч яасан нь мэдэгдэхгүй, нөгөө эмэгтэй маань Солонгос улс руу явчихсан. Хүүхдүүдийнхээ гэрчилгээг өөрөө яваад авчихдаг байсан. Энэ гурван хүүхэд бол миний хүүхдүүд мөн, маргах зүйл байхгүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Т.т холбогдуулан Эцэг тогтоож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандаж гаргажээ.

 

Нэхэмжлэгч *******, хариуцагч Т. нар нь 2009 онд танилцан улмаар гэр бүлийн харьцаа тогтоож хамт амьдрах хугацаандаа 20*******0 оны 2 сарын 22-ны өдөр хүү Б., 20*******2 оны 6 сарын 09-ны өдөр охин , 20*******5 оны 8 сарын 6-ны өдөр хүү Б. нарыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, төрсний гэрчилгээний хуулбар, Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч *******, хариуцагч Т. нар нь гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болоогүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.5-д зааснаар Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэсний дагуу 20*******0 оны 2 сарын 22-ны өдөр төрсөн хүү Б., 20*******2 оны 6 сарын 09-ны өдөр төрсөн охин , 20*******5 оны 8 сарын 6-ны өдөр төрсөн хүү Б. нарын төрсөн эцгээр Т.ийг тогтоож хуульд заасны дагуу сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Хэдийгээр хариуцагч Т. нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, салахгүй, эвлэрнэ гэж тайлбарлаж байгаа боловч зохигчид нь хуулийн дагуу албан ёсны гэр бүлийн баталгаагүй учир зохигчдыг эвлэрүүлэх ажиллагаа явуулах боломжгүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

*******. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.*******-д зааснаар 20*******0 оны 2 сарын 22-ны өдөр төрсөн хүү Б., 20*******2 оны 6 сарын 09-ны өдөр төрсөн охин Б., 20*******5 оны 8 сарын 6-ны өдөр төрсөн хүү Б. нарын төрсөн эцэг Төмөр-очирын мөн болохыг тогтоосугай.

 

2. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.*******, 40.*******.2-т заасныг тус тус баримтлан Б., Б., Б. нарыг ************** нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, **************-*******6 нас /суралцаж байгаа бол *******8 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг Т.өөр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол тэтгэлгийн хэмжээг түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлэхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62672 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.өөс улсын тэмдэгтийн хураамжид 62672 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн зүйлийн **************9.3-д заасан хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон талууд *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

6. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш *******4 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дугаар зүйлийн **************9.7-д зааснаар зохигчид мөн хуулийн **************9.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА