Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/56

 

 

 

                                   2021/ШЦТ/56

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: Б.Буяндалай

              Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Энхжаргал, Б.Алтанчимэг  

              Шүүгдэгч: Ү.Б, П.Д

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Үгийн Б, Б овогт Пгийн Д нарт холбогдох 2012001390173 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1999 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ах, эгч нарын хамт, Архангай аймгийн ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, улмаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 188 дугаартай захирамжаар 04 сар, 14 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан, Боржигон овогт Үгийн Б/РД:АЮ............../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, Архангай аймгийн ................. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, улмаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай захирамжаар 08 сар, 09 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан, Боржигон овогт Пгийн Д/РД:АЮ.............../

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ү.Б, П.Д нар нь бүлэглэж, хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хугацаандаа буюу 2020 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уул хорооллын 16-30 тоотод байх иргэн Л.Мын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч, хохирогч Ч.Лхавгийн 4 ширхэг усны сав, 2 хос 4 ширхэг хүүхдийн гутал, ус буцалгагч, будаа агшаагч, үсний машин зэрэг эд зүйлсийг хулгайлж, түүнд 303.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Ү.Б нь хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хугацаандаа буюу 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 15-аас 16 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 29-17 тоотод байх хохирогч Ч.Нийн байшинд хууль бусаар нэвтэрч оёдлын машин, хөөрөг, жижиг хөгжим, торго /даавуу/ зэрэг эд зүйлсийг хулгайлж, түүнд 765.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч П.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгой хорооллын 27-26 тоотод оршин суух хохирогч Ж.Ягийн эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, “Компакт” маркийн нөүтбүүк, түлээний модон иштэй сүх зэргийг хулгайлж, 268.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн тэрээр 2020 оны 09 дүгээр сарын 28-ны орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгой хорооллын 09-13 тоотод оршин суух хохирогч Н.Сы эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 40 инчийн зурагт хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

              *Шүүгдэгч Ү.Бын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 28-ны орчимд хохирогч Н.Сы 40 инчийн зурагтыг хулгайлаагүй. Би зурагтын талаар мэдэхгүй байна. Анх мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчтэй хамт мэдүүлэг өгсөн. Тэгээд орой ажил тарсны дараа мэдүүлэг авсан мөрдөгч нар нь н.Жоохноо бид хоёрыг “ та хоёроос өөр хэн авдаг юм” гэж хэлээд зодсон. Зурагт хулгайлсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөрдөгч нар нь н.Жоохноо бид хоёрыг зодож байгаад хэрэг хүлээлгэсэн...” гэх мэдүүлэг,

 

              *Шүүгдэгч П.Дийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Ү.Б бид хоёрыг зодож байгаад хэрэг хүлээлгэсэн. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шалгуулах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг,

 

              *Эрүүгийн 2012001390173 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Хохирогч Ч.Лын өгсөн:

“...Би сургуулийн хүүхдүүд харж Цогт-Уулын 16-30 тоотод төрсөн хүү Л.Мынд байдаг, сургуулийн амралтаар хүүхдүүдээ хөдөө явуулаад Цогт-Уулын 12-15 тоот гэртээ очсон.  Тэгээд хааяа хүүгийнхээ хашаа байшинг харчихаад явдаг байсан. 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 12:00 цагийн үед очиж үзэхэд хашаа байшин нь зүгээр байсан. Тэгээд 02 сарын 09-нд өнжөөд 02 сарын 10-ны өглөө очиход унтлагын өрөөний цонх онгорхой хулгайч орсон шинжтэй байсан. Тэгээд хүү Л.М руу утсаар хэлээд алдагдсан эд зүйлүүдийг бүртгэж эхэлсэн. Тухайн үедээ юу юу алга болсон талаар сайн мэдэхгүй байсан тоймтойгоос 20 литрийн усны сав, 2 ширхэг 5 литрийн сав,  10 литрийн сав, гялгар гадаргуутай ус буцалгагч суурьтайгаа, шар өнгийн будаа агшаагч алга болсон юм шиг санагдсан. Тэгээд хамаатан садандаа Л.Мынд хулгай орж дээрх эд зүйлүүд алга болсон талаар хэлсэн. Тэгтэл манай төрсөн дүүгийн хүүхэд Д.Уд 2 залуу 2 ширхэг 5 литрийн сав, 20 литрийн төмөр сав зарсан талаар сонсоод очоод үзтэл манай хүүгийнхээс алдагдсан савнууд мөн байсан. 10л цагаан сав,  20л гострул, тав, дөрвөн литрийн 2ш цагаан пидан, шар өнгийн будаа агшаагч 1ш, гялгар гадаргуутай ус буцалгагч суурьтайгаа 1ш, үстэй цагаан гутал, үсний машин зэрэг эд зүйлс алга болсон. Би үнэлгээг нь сайн мэдэхгүй байна зах зээлийн үнэ ханшаар үнэлнэ харин үстэй цагаан өнгийн гутал нь 170.000 /зуун далан мянга/ төгрөгөөр авч байсан шинэ гутал байгаа юм. Би манай дүүД.Уд савнууд зарсан 2 залууг сэжиглэж байна. Тэр 2 залуугийн нэг нь Л.Мын гэрийн зүүн тал руу амьдардаг Мажиг гэх авгайн бага хүү гэж ярьж байсан, тэдгээр хүмүүсийг сэжиглэж байна. Би маш их гомдолтой байна, миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23 дугаар тал/,

 

*Гэрч Д.Утын өгсөн:

“...Би 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Булгаа гэх залуутай гэрийнх нь гадаа уулзаад зогсож байсан тэгсэн нэг залуу Булгаагийн гэрээс гарч ирээд сав зарна шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би Булгаагаас энэ хэн юм гэж асуусан чинь Мажигийн банди Жоохноо гэх залуу гэж хэлсэн. Тэгээд би ямар сав юм гэж асуусан чинь 4, 5 литрийн 2ш пидан, 20л 1ш кострул байгаа та хямдхан авчаач манайх хэрэглэдэггүй юм гэж хэлэхээр нь би хэдэд зарах юм гэж асуусан чинь та 10000 /арван мянга/ төгрөгөнд ав гэж хэлсэн тэгээд би 4, 5 литрийн 2ш питан, 20л 1ш кострул Жоохноо гэх залуугаас авсан. Булгаагийн ахтай нь би нэг анги байсан, тэгээд таньдаг болсон би дүүгийндээ очих гэж явж байгаад Булгаатай таарсан...’’гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,

 

*Гэрч Д.Утын дахин өгсөн:

“...Би он, сар, өдрөө буруу санаад мэдүүлэг өгсөн байна. Тухайн үед тулгамдаад яг хэдний өдөр Булгаатай уулзаж Жоохноо гэх залуугаас сав авснаа сайн санахгүй байсан. Тэгээд 02 сарын 07-ны өдөр байж магадгүй гэж бодсон. 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шиг санаж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-33 дугаар тал/

 

*Яллагдагч П.Дийн өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр манай ээжийн тэтгэвэр буусан, би гэртээ байж байсан. Тэгтэл Ү.Б гаднаас манай гэрт орж ирээд намайг гарч уулзъя гэсэн. Тэгээд гартал Их монгол гэсэн бичигтэй 1 шил архи гаргаж ирээд хамт уусан. Ууж дуусаад Ү.Б хоёулаа нэг айл руу оръё энд манай нэг таньдаг айл байгаа гэсэн. Тэгэхээр нь би тэгье гэсэн манай гэрийн хойно байдаг айлын хашаа руу давж орсон тухайн айл эзэнгүй байсан. Байшингийн цонхоор Ү.Б орсон тэгээд байшингаас 2 ширхэг 5 литрийн бидон, 20 литрийн кострул 1 ширхэг, үсний машин, ус буцалгагч, будаа агшаагч, цагаан үстэй гутал, 10 литрийн сав зэрэг эд зүйл авсан. Ү.Б авсан эд зүйлээ шуудайнд хийгээд гэр рүүгээ аваад явсан. Ү.Б бид хоёр багаасаа найзалсан нэг гудамжинд байдаг. Би тухайн айлыг танихгүй Ү.Б миний таньдаг айл байгаа юм хоёулаа оръё гэж хэлсэн. Ү.Б оръё гэхээр нь орсон. Ү.Б 10 литрийн савыг нэг хүнд зарсан гэсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35 дугаар тал/

 

* Хэрэг Уын газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 5-8 дугаар хуудас/

* Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл гэрэл зургууд /1-р хх-ийн 9-11 дүгээр хуудас/

* Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 12-14 дүгээр хуудас/

 

*Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 15-19 дүгээр хуудас/

* Хэрэг Уын газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 84-86 дугаар хуудас/,

* Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 87-89 дүгээр хуудас/,

*Эд хөрөнгийн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 361 дугаартай”...Хуучин хүүхдийн гутал, палантай 20 литрийн сав, төмөр бетон 3 ширхэг, ус буцалгагч, будаа агшаагч, үсний машин, гутлын үнэлгээг 2020 оны 02 дугаар сарын байдлаар 303.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 50 дугаар хуудас/,

 

*Хохирогч Ч.Нийн өгсөн:

“...Би 2020 оны 02 дугаар сарын дундуур яг хэднийг сайн санахгүй байна. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Булган МСҮТ-д ажил дээрээ байж байгаад 16 цагийн үед ажлаасаа гараад Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгой хорооллын 29-17 тоотод байх гэртээ харьсан. Гэртээ ирэхэд манай хашааны гадна хаалга онгорхой, манай байшингийн ертөнцийн зүгээр зүүн талд байрлах том цонх онгорхой байсан. Би цонхоороо харахад манай гэр дотор байсан хамаг юмыг гаргаж эмх замбараагүй болгосон байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Манай гэрийн том цонхны урд байсан оёдлын машин том өрөөний хойморт байсан авдар дотроос хөөрөг, ширээн дээр байсан манай охины сонсдог байсан жижигхэн хөгжим, эмээгийн авдар дотор байсан торго зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Миний хулгайд алдсан оёдлын машин нь гадуураа ягаан цоохор өнгийн даавуун ууттай, хуучны оёдлын машин байсан, хөөрөг нь бор ногоон өнгийн, талсттай, улаан өнгийн толгойтой, мөнгөн нуухтай, төмөр халбагатай хөөрөг байсан, манай охины хөгжим нь хар өнгийн, жижиг спикер хөгжим байсан, торго нь ягаан өнгийн, 5 метр хорго торго байсан. Би оёдлын машинаа олон жилийн өмнө 350.000 төгрөгөөр, хөөргийг манай нөхөр 10 гаран жилийн өмнө 300.000 төгрөгөөр, торгийг Улаанбаатар хотоос 2 жилийн өмнө 1 метрийг нь 13.000 төгрөгөөр, спикер хөгжмийг Улаанбаатар хотоос 3 сарын өмнө 55.000 төгрөгөөр тус тус худалдаж авч байсан. Би оёдлын машинаа 350.000 төгрөгөөр, хөөргөө 300.000 төгрөгөөр, 5 метр торгоо 60.000 төгрөгөөр, спикер хөгжмөө 55.000 төгрөгөөр тус тус үнэлж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 96-97 дугаар тал/

 

*Насанд хүрээгүй гэрч Н.Шийн өгсөн:

“...Би 2020 оны 02 дугаар сарын 10-ны үед санагдаж байна Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгой хорооллын 29-17 тоотод байх гэртээ байж байгаад 15 цагийн үед ээж Ч.Нийн ажил руу явсан. Бид хоёр ээжийн ажил дээр байж байгаад 16 цагийн үед ажлаас нь гараад 16 цаг 30 минутын үед очсон. Гэртээ очиход манай байшингийн том цонх онгорхой байсан. Ээж бид хоёр цонхоор харахад манай гэрийн доторх эд зүйлсийг эмх замбараагүй болгож авдар дотор байсан эд зүйлсийг бүгдийг нь гаргасан байдалтай байсан. Тэгээд ээж цагдаад мэдэгдсэн. Манай гэрийн хойморт байдаг авдар дотроос хөөрөг алга болсон байсан, манай ээжийн оёдлын машин алга болсон байсан, ширээн дээр байсан миний спикер хөгжим, цэнэглэгчтэйгээ алга болсон байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 98-99 дүгээр тал/

 

*Гэрч Ц.Мн өгсөн:

“...Би 2020 оны 02 дугаар сард яг хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна цагаан сарын өмнөхөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Бор толгой хороолол орчмоор хяналт, шалгалт болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмж иргэдэд тараах ажлаар явж байгаад Бор толгойн 28-12 тоотод байх Ү.Бын хашаанд орсон. Хашаанд нь ороод Ү.Бтай уулзаад байж байтал байшингийнх нь ард талд улаан эрээн өнгийн, цэцгэн хээтэй даавуугаар бүрсэн тагтай оёдлын машин байсан. Би уг оёдлын машиныг хэний эзэмшлийн оёдлын машин юм гэж асуухад Ү.Б сайн мэдэхгүй байна манайх биш гэж хэлсэн. Тэгээд би тэр оёдлын машиныг ажил дээр авч ирээд эрүүгийн мөрдөгч нарт үзүүлэхэд 2020 оны 02 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгой хорооллын 29- 17 тоотоос хулгайд алдагдсан оёдлын машин мөн байна гэж хэлсэн. Улаан эрээн өнгийн цэцгэн хээтэй даавуугаар бүрсэн, доороо хүрэн өнгийн модон суурьтай, хуучны гэмээр оёдлын машин байсан...’’гэх мэдүүлэг/хх-ийн 103-105 дугаар тал/

 

*Гэрч П.Дийн өгсөн:

“...Намайг 2020 оны 02 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгой хороололд хуучин Сансарын дэлгүүрийн ойролцоох худгаас ус авах гээд байж байхад Ү.Б оёдлын машин барьчихсан ганцаараа явж байсан. Ү.Б намайг дуудахаар нь би очиход намайг чи энэ оёдлын машиныг зараад мөнгө болгоод өгөөч гэж хэлэхээр нь би үгүй чадахгүй гэж хэлээд худаг дээрээс усаа аваад Бор толгой 28-06 тоотод байх гэр рүүгээ явсан. Би тэр хугацааг нь нарийн санахгүй байна 2020 оны 02 дугаар сарын хэдний өдрийг нь мартсан байна. Ү.Б тухайн үед гадна талаараа эрээн даавуугаар бүрсэн оёдлын машин барьсан байсан. Тухайн үед би оёдлын машиныг бүрсэн даавууны өнгө болон содон шинж тэмдгийг нь сайн анзаарч хараагүй. Би шууд усаа аваад гэр рүүгээ явсан Ү.Б доошоо гудам уруудаж явсан байх би сайн мэдэхгүй байна хаашаа явсныг нь. Би 2020 оны 02 дугаар сард хөдөө Их тамир сум руу хүнд модонд явж өгдөг байсан. Модонд яваагүй бусад үедээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 28-06 тоотод гэртээ байсан. Өөр зүйл хийгээгүй. Ү.Б нь архи уусан байдалтай байсан. Харахад бага зэрэг согтсон харагдсан. Дараа нь би 2020 оны 02 дугаар сарын сүүлээр хэсгийн байцаагч М дэслэгчтэй хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгой хороололд байх Ү.Бын гэрт очиход өмнө нь Ү.Б барьж яваад надтай тааралдсан оёдлын машинаа өөрөө гэрээсээ гаргаж өгсөн, тэгээд бид хоёр цагдаа руу очсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 108-110 дугаар тал/

*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 425 дугаартай: “...Торго, оёдлын машин, спикер, хөөрөгний үнэлгээг 2020 оны 02 дугаар сарын байдлаар нийт 765.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 114 дүгээр тал/

*Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/2-р хх-ийн 44-46 дугаар тал/

 

*Хохирогч Ж.Ягийн өгсөн:

“...Би 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр эд зүйлсээ гэрээсээ алдсан. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр манай охин Сүхдулам ажилдаа явахдаа нөүтбүүк ажил руугаа авч явах гэж байгаад алга болсон талаар мэдсэн. Би өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэгтээ 2020 оны 09 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд  дээрх үйл явдал болсон талаар хэлээгүй надаас мэдүүлэг авсан мөрдөгч нь андуурч бичсэн байх. 18.000 төгрөгөөр аваад 1 жил гаруй ашиглагдаж байгаа модон иштэй түлээний сүх, 700.000 төгрөгөөр аваад 4 жил гаруй ашиглагдаж байгаа Компакт маркийн саарал өнгийн нөүтбүүк зэргийн 2 эд зүйл байсан. Модон иштэй түлээний сүхийг 18.000 төгрөг, Компакт маркийн саарал өнгийн нөүтбүүкийг 700.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Нөүтбүүкээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 56-58 дугаар тал/

*Гэрч Н.Хын өгсөн:

“...Миний санаж байгаагаар 2020 оны 10 дугаар сарын 02-ний өдөр би хурим найраа хийх гээд хуримаас өмнө бууз хийгээд сууж байхад 2020 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдөр байх 18 цагийн орчимд Жоохноо нь модон иштэй сүх барьчхаад энэ сүхийг авчих оронд 1 шил архи авчихъя гэхээр нь би юм хум авахгүй чи харин ямар архи авах гээд байгаа юм гэхэд Жоохноо нь 1 шил 0.75 литртэй архи авна гээд мөнгөө тоолоод мөнгө нь хүрэхгүй байхаар нь би мөнгөнд нь тааруулаад 0.5 литртэй Хараа нэртэй нэг шил архи өгсөн. Тэгтэл барьж явсан модон иштэй сүхээ үлдээгээд маргааш үлдэгдлийг нь өгье 0.75 литртэй болгоод өг гэж хэлэхээр нь би үгүй үгүй наад сүхээ аваад яв гэж хэлэхэд Жоохноо нь тухайн сүхээ аваад явсан. Тэгээд дээрх өдрөөс хойш Жоохноо нь харагдахаа больсон...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 62-63 дугаар тал/

 

*Гэрч О.Уын өгсөн:

“...Миний санаж байгаагаар 2020 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдөр байх өдрийг нь сайн санахгүй байна 21 цагийн орчимд Жоохноо нь нилээн архи уусан бололтой согтуу ганцаараа манай дэлгүүрт мөнгөлөг саарал өнгийн нотебүүк барьчихсан орж ирээд энэ нотебүүкийг авах уу? оронд нь Их монгол нэртэй 0.5 литртэй 1 шил архи өгчих гэж хэлэхээр нь би тухайн үедээ үгүй авахгүй гэж хэлэхэд Жоохноо мөнгөлөг саарал өнгийн нотебүүкээ аваад манай дэлгүүрээс гараад явж байсан. Тэгээд дээор өдрөөс хойш Жоохноо нь орж ирэхээ больсон байсан. Мөнгөлөг саарал өнгөтэй нотебүүкийг залгууртай нь цүнхгүй сул барьчихсан явж байсан. Шинэ, хуучин байсныг нь сайн мэдэхгүй байна. Ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 66-67 дугаар тал/

 

*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 11 сарын 06-ны өдрийн 794 дугаартай: “...Модон иштэй сүх, Компакт маркийн нөүтбүүкний үнэлгээг 2020 оны 09 дүгээр сарын байдлаар нийт 268.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/2-р хх-ийн 70 дугаар тал/

 

*Хохирогч Н.Сы өгсөн:

“...Манайх өөрийн эзэмшлийн 40 инчийн саарал өнгийн Скайворд загварын зурагтаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Бортолгой хорооллын 09-13 тоотод оршин суух Баттулгын байшинд үлдээсэн байж байгаад 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр очоод авах гэтэл манай зурагт хулгайд алдагдсан байсан. Тухайн үед хаагуур хулгай орсон болохыг хайж үзэхэд ахын байшингийн гал тогооны цонхыг онгойлгож ороод тухайн цонхоор аваад гарсан байсан тэгээд яг тухайн үедээ цагдаад хэлж чадалгүй явж байгаад хугацаа алдаж хандсан. Түүнээс хойш зурагтаа хайж байгаад Архангай аймаг Эрдэнэбулган сумын 7-р баг Баялаг 1 барьцаалдан зээлдүүлэх газарт иргэн Л.Д гэж хүнийг нэрээр манай хулгайд алдсан зурагтыг барьцаанд тавьсан байсан талаар мэдэж тус газраас барьцаанд тавьсан мөнгийг нь өгч өөрийн зурагтаа олж авсан. Хуучин хэрэглэж байсан учраас 400.000 мянган төгрөгөөр үнэлж байна. Өөрөө хэрэглэж байсан учраас шууд л хараад таньж байна. Хулгай хийсэн хүнээс нь барьцаалдан зээлдүүлэх газраас зурагтаа авсан мөнгөө нэхэмжилж байна...”гэх мэдүүлэг/2-р хх-ийн 92-94 дүгээр тал/

 

*Гэрч Л.Дгийн өгсөн:

“...2020 дугаар сарын 10 дугаар сарын 01-ний үед шиг санаж байна би Архангай аймаг Хасу захын үүдэн дээр сууж байсан чинь Жоохноо хочтой П.Д нь над дээр ирээд манай өөрийн нэг зурагт байгаа юм ломбардад тавих гэсэн бичиг баримттай хүн аваад ир гэж байна гээд гуйгаад байхаар нь би түүнд зөвшөөрч Архангай аймаг 6-р бар Тамир хороололд үйл ажиллагаа явуулдаг Баялаг барьцаалдан зээлдүүлэх газарт түүнийг дагаж очиход саарал өнгийн хавтгай, доороо нимгэвтэр суурьтай хөлтэй зурагт байсан. Тэгээд тухайн зурагтыг нь өөрийнхөө бичиг баримтаар тавьж өгсөн...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 95-97 дугаар тал/

 

*Гэрч О.Мын өгсөн:

“...2020 дугаар сарын 10 дугаар сарын 01-ний үед шиг санаж байна би Архангай аймаг Хасу захын үүдэн дээр Л.Дтай хамт сууж байсан чинь түүнийг таньдаг гээд Жаахнаа буюу П.Д гээд нэг залуу ирээд эгчээ зурагт ломбардад тавих гэсэн юм тэгсэн харин бичиг баримт байхгүй та туслаач гэж гуйсаар байгаад Л.Дг аваад явсан харин би зах дээр Л.Дгийн худалдаж авсан эд зүйлийг нь хараад үлдсэн юм түүнээс өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 98-100 дугаар тал/

 

*Гэрч Ж.Оын өгсөн:

“...2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн үед би Архангай аймаг Хасу зах дээр эхнэр болох Л.Дгийн хамт явж байгаад салаад явж байхад Жаахнаа буюу П.Дтой тааралдсан тэгсэн манай эхнэр болох Л.Дг сураад байхаар нь наад хавиар чинь л яваа байх гэж хэлээд салсан. Тэгээд би эргээд Л.Д, П.Д хоёрыг хамт зогсож байхад нь таарах үед П.Д нь манай эхнэрийг гуйгаад зурагт ломбардад тавиулахаар болоод зогсож байсан. Тэр үед би П.Дид хандаад хулгай юм биш биз гэж асуухад үгүй ээ манай өөрийн зурагт байгаа юм гэж хэлж байсан тэгээд л Л.Д, П.Д хоёр нь П.Дийн зурагтыг ломбардад тавьж өгөх гээд явцгаасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 101-103 дугаар тал/

 

*Гэрч Р.Оын өгсөн:

“...2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би ажил дээрээ байж байхад П.Д нь саарал өнгийн, 40 инчийн Скайворд маркийн ЛСД загварын зурагт барьсан орж ирээд барьцаанд тавих хэрэгтэй байна гэж гуйхаар нь би шалгаж үзээд барьцаанд авахаар болж бичиг баримт нэхэхэд байхгүй гэсэн тэгэхээр нь би яваад иргэний үнэмлэхийн лавлагаагаа аваад ир гэж хэлээд явуулсан чинь Л.Д гэж хүнийг дагуул ирээд түүний бичиг баримтаар 180.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан. Тэгсэн харин тухайн зурагтын эзэн гээд хүн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ирж зурагтаа харж таниад барьцаанд тавьсан мөнгийг нь өгөөд өөрийнхөө зурагтыг аваад явсан...”гэх мэдүүлэг/хх-ийн 104-106 дугаар тал/  

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 238 дугаартай: “...Хуучин хэрэглэж байсан 40 инчийн LCD загварын зурагтны үнэлгээг 2020 оны 09 сарын зах зээлийн ханшаар 400.000/дөрвөн зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 108 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 137 дугаар тал, 2-р хх-ийн 133 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

   Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уул хорооллын 16-30 тоотод оршин суух Ч.Лхавгийн гэрээс 4 ширхэг усны сав, 2 хос 4 ширхэг хүүхдийн гутал, ус буцалгагч, будаа агшаагч, үсний машин зэрэг эд зүйлс алдагдсан,

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 15-аас 16 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 29-17 тоотод оршин суух Ч.Нийн  гэрээс оёдлын машин, хөөрөг, жижиг хөгжим, торго /даавуу/ зэрэг эд зүйлс алдагдсан,

2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгой хорооллын 27-26 тоотод оршин суух Ж.Ягийн гэрээс “Компакт” маркийн нөүтбүүк, түлээний модон иштэй сүх зэрэг алдагдсан,

2020 оны 09 дүгээр сарын 28-ны орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгой хорооллын 09-13 тоотод оршин суух Н.Сы гэрээс 40 инчийн зурагт алдагдсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Ү.Б, П.Д нар нь хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хяналтын хугацаандаа, бүлэглэж 2020 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уул хорооллын 16-30 тоотод байх иргэн Л.Мын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч, хохирогч Ч.Лхавгийн 4 ширхэг усны сав, 2 хос 4 ширхэг хүүхдийн гутал, ус буцалгагч, будаа агшаагч, үсний машин зэрэг эд зүйлсийг хулгайлж, түүнд 303.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ч.Лын”...Тэгээд 02 сарын 09-нд өнжөөд 02 сарын 10-ны өглөө очиход унтлагын өрөөний цонх онгорхой хулгайч орсон шинжтэй байсан. Тэгээд хүү Л.М руу утсаар хэлээд алдагдсан эд зүйлүүдийг бүртгэж эхэлсэн. Тухайн үедээ юу юу алга болсон талаар сайн мэдэхгүй байсан тоймтойгоос 20 литрийн усны сав, 2 ширхэг 5 литрийн сав, 10 литрийн сав, гялгар гадаргуутай ус буцалгагч суурьтайгаа, шар өнгийн будаа агшаагч алга болсон юм шиг санагдсан. Тэгээд хамаатан садандаа Л.Мынд хулгай орж дээрх эд зүйлүүд алга болсон талаар хэлсэн. Тэгтэл манай төрсөн дүүгийн хүүхэд Д.Уд 2 залуу 2 ширхэг 5 литрийн сав, 20 литрийн төмөр сав зарсан талаар сонсоод очоод үзтэл манай хүүгийнхээс алдагдсан савнууд мөн байсан. 10л цагаан сав, 20л гострул, тав, дөрвөн литрийн 2ш цагаан бидон, шар өнгийн будаа агшаагч 1ш, гялгар гадаргуутай ус буцалгагч суурьтайгаа 1ш, үстэй цагаан гутал, үсний машин зэрэг эд зүйлс алга болсон. Би үнэлгээг нь сайн мэдэхгүй байна зах зээлийн үнэ ханшаар үнэлнэ харин үстэй цагаан өнгийн гутал нь 170.000 /зуун далан мянга/ төгрөгөөр авч байсан шинэ гутал байгаа юм. Би манай дүү Д.Утад савнууд зарсан 2 залууг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг, гэрч Д.Утын”...Би 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Булгаа гэх залуутай гэрийнх нь гадаа уулзаад зогсож байсан тэгсэн нэг залуу Булгаагийн гэрээс гарч ирээд сав зарна шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би Булгаагаас энэ хэн юм гэж асуусан чинь Мажигийн банди Жоохноо гэх залуу гэж хэлсэн. Тэгээд би ямар сав юм гэж асуусан чинь 4, 5 литрийн 2ш бидон, 20л 1ш кострул байгаа та хямдхан авчаач манайх хэрэглэдэггүй юм гэж хэлэхээр нь би хэдэд зарах юм гэж асуусан чинь та 10000 /арван мянга/ төгрөгөнд ав гэж хэлсэн тэгээд би 4, 5 литрийн 2ш бидон, 20л 1ш кострул Жоохноо гэх залуугаас авсан...” гэх мэдүүлэг, яллагдагч П.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Ү.Б гаднаас манай гэрт орж ирээд намайг гарч уулзъя гэсэн. Тэгээд гартал Их монгол гэсэн бичигтэй 1 шил архи гаргаж ирээд хамт уусан. Ууж дуусаад Ү.Б хоёулаа нэг айл руу оръё энд манай нэг таньдаг айл байгаа гэсэн. Тэгэхээр нь би тэгье гэсэн манай гэрийн хойно байдаг айлын хашаа руу давж орсон тухайн айл эзэнгүй байсан. Байшингийн цонхоор Ү.Б орсон тэгээд байшингаас 2 ширхэг 5 литрийн сав, 20 литрийн кострул 1 ширхэг, үсний машин, ус буцалгагч, будаа агшаагч, цагаан үстэй гутал, 10 литрийн сав зэрэг эд зүйл авсан. Ү.Б авсан эд зүйлээ шуудайнд хийгээд гэр рүүгээ аваад явсан. Ү.Б бид хоёр багаасаа найзалсан нэг гудамжинд байдаг...” гэх мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 361 дугаартай дүгнэлт зэргээр,

Шүүгдэгч Ү.Б нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 15-аас 16 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 29-17 тоотод байх хохирогч Ч.Нийн байшинд хууль бусаар нэвтэрч оёдлын машин, хөөрөг, жижиг хөгжим, торго /даавуу/ зэрэг эд зүйлсийг хулгайлж, түүнд 765.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ч.Нийн”...Гэртээ ирэхэд манай хашааны гадна хаалга онгорхой, манай байшингийн ертөнцийн зүгээр зүүн талд байрлах том цонх онгорхой байсан. Би цонхоороо харахад манай гэр дотор байсан хамаг юмыг гаргаж эмх замбараагүй болгосон байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Манай гэрийн том цонхны урд байсан оёдлын машин том өрөөний хойморт байсан авдар дотроос хөөрөг, ширээн дээр байсан манай охины сонсдог байсан жижигхэн хөгжим, эмээгийн авдар дотор байсан торго зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Миний хулгайд алдсан оёдлын машин нь гадуураа ягаан цоохор өнгийн даавуун ууттай, хуучны оёдлын машин байсан, хөөрөг нь бор ногоон өнгийн, талсттай, улаан өнгийн толгойтой, мөнгөн нуухтай, төмөр халбагатай хөөрөг байсан, манай охины хөгжим нь хар өнгийн, жижиг спикер хөгжим байсан, торго нь ягаан өнгийн, 5 метр хорго торго байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Н.Шийн”...Гэртээ очиход манай байшингийн том цонх онгорхой байсан. Ээж бид хоёр цонхоор харахад манай гэрийн доторх эд зүйлсийг эмх замбараагүй болгож авдар дотор байсан эд зүйлсийг бүгдийг нь гаргасан байдалтай байсан. Тэгээд ээж цагдаад мэдэгдсэн. Манай гэрийн хойморт байдаг авдар дотроос хөөрөг алга болсон байсан, манай ээжийн оёдлын машин алга болсон байсан, ширээн дээр байсан миний спикер хөгжим, цэнэглэгчтэйгээ алга болсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Мн”...Хашаанд нь ороод Ү.Бтай уулзаад байж байтал байшингийнх нь ард талд улаан эрээн өнгийн, цэцгэн хээтэй даавуугаар бүрсэн тагтай оёдлын машин байсан. Би уг оёдлын машиныг хэний эзэмшлийн оёдлын машин юм гэж асуухад Ү.Б сайн мэдэхгүй байна манайх биш гэж хэлсэн. Тэгээд би тэр оёдлын машиныг ажил дээр авч ирээд эрүүгийн мөрдөгч нарт үзүүлэхэд 2020 оны 02 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгой хорооллын 29- 17 тоотоос хулгайд алдагдсан оёдлын машин мөн байна гэж хэлсэн. Улаан эрээн өнгийн цэцгэн хээтэй даавуугаар бүрсэн, доороо хүрэн өнгийн модон суурьтай, хуучны гэмээр оёдлын машин байсан...” гэх мэдүүлэг, гэрч П.Дийн”...Намайг 2020 оны 02 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгой хороололд хуучин Сансарын дэлгүүрийн ойролцоох худгаас ус авах гээд байж байхад Ү.Б оёдлын машин барьчихсан ганцаараа явж байсан. Ү.Б намайг дуудахаар нь би очиход намайг чи энэ оёдлын машиныг зараад мөнгө болгоод өгөөч гэж хэлэхээр нь би үгүй чадахгүй гэж хэлээд худаг дээрээс усаа аваад Бор толгой 28-06 тоотод байх гэр рүүгээ явсан. Би тэр хугацааг нь нарийн санахгүй байна 2020 оны 02 дугаар сарын хэдний өдрийг нь мартсан байна. Ү.Б тухайн үед гадна талаараа эрээн даавуугаар бүрсэн оёдлын машин барьсан байсан. Тухайн үед би оёдлын машиныг бүрсэн даавууны өнгө болон содон шинж тэмдгийг нь сайн анзаарч хараагүй. Би шууд усаа аваад гэр рүүгээ явсан Ү.Б доошоо гудам уруудаж явсан байх би сайн мэдэхгүй байна хаашаа явсныг нь...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 425 дугаартай зэргээр,

Шүүгдэгч П.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгой хорооллын 27-26 тоотод оршин суух хохирогч Ж.Ягийн эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, “Компакт” маркийн нөүтбүүк, түлээний модон иштэй сүх зэргийг хулгайлж, 268.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ж.Ягийн”... Би 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр эд зүйлсээ гэрээсээ алдсан. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр манай охин Сүхдулам ажилдаа явахдаа нөүтбүүк ажил руугаа авч явах гэж байгаад алга болсон талаар мэдсэн. 18.000 төгрөгөөр аваад 1 жил гаруй ашиглагдаж байгаа модон иштэй түлээний сүх, 700.000 төгрөгөөр аваад 4 жил гаруй ашиглагдаж байгаа Компакт маркийн саарал өнгийн нөүтбүүк зэргийн 2 эд зүйл байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Хын”...Миний санаж байгаагаар 2020 оны 10 дугаар сарын 02-ний өдөр би хурим найраа хийх гээд хуримаас өмнө бууз хийгээд сууж байхад 2020 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдөр байх 18 цагийн орчимд Жоохноо нь модон иштэй сүх барьчихаад энэ сүхийг авчих оронд 1 шил архи авчихъя гэхээр нь би юм хум авахгүй чи харин ямар архи авах гээд байгаа юм гэхэд Жоохноо нь 1 шил 0.75 литртэй архи авна гээд мөнгөө тоолоод мөнгө нь хүрэхгүй байхаар нь би мөнгөнд нь тааруулаад 0.5 литртэй Хараа нэртэй нэг шил архи өгсөн. Тэгтэл барьж явсан модон иштэй сүхээ үлдээгээд маргааш үлдэгдлийг нь өгье 0.75 литртэй болгоод өг гэж хэлэхээр нь би үгүй үгүй наад сүхээ аваад яв гэж хэлэхэд Жоохноо нь тухайн сүхээ аваад явсан...” гэх мэдүүлэг, гэрч О.Уын”... Миний санаж байгаагаар 2020 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдөр байх өдрийг нь сайн санахгүй байна 21 цагийн орчимд Жоохноо нь нилээн архи уусан бололтой согтуу ганцаараа манай дэлгүүрт мөнгөлөг саарал өнгийн нөүтбүүк барьчихсан орж ирээд энэ нөүтбүүкийг авах уу? оронд нь Их монгол нэртэй 0.5 литртэй 1 шил архи өгчих гэж хэлэхээр нь би тухайн үедээ үгүй авахгүй гэж хэлэхэд Жоохноо мөнгөлөг саарал өнгийн нөүтбүүкээ аваад манай дэлгүүрээс гараад явж байсан. Тэгээд тэр өдрөөс хойш Жоохноо нь орж ирэхээ больсон байсан...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2020 оны 11 сарын 06-ны өдрийн 794 дугаартай зэргээр,

Мөн шүүгдэгч П.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгой хорооллын 09-13 тоотод оршин суух хохирогч Н.Сы эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 40 инчийн зурагт хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Н.Сы”...Манайх өөрийн эзэмшлийн 40 инчийн саарал өнгийн Скайворд загварын зурагтаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Бортолгой хорооллын 09-13 тоотод оршин суух Баттулгын байшинд үлдээсэн байж байгаад 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр очоод авах гэтэл манай зурагт хулгайд алдагдсан байсан. Тухайн үед хаагуур хулгай орсон болохыг хайж үзэхэд ахын байшингийн гал тогооны цонхыг онгойлгож ороод тухайн цонхоор аваад гарсан байсан. Түүнээс хойш зурагтаа хайж байгаад Архангай аймаг Эрдэнэбулган сумын 7-р баг Баялаг 1 барьцаалдан зээлдүүлэх газарт иргэн Л.Д гэж хүнийг нэрээр манай хулгайд алдсан зурагтыг барьцаанд тавьсан байсан талаар мэдэж тус газраас барьцаанд тавьсан мөнгийг нь өгч өөрийн зурагтаа олж авсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Дгийн”...2020 дугаар сарын 10 дугаар сарын 01-ний үед шиг санаж байна би Архангай аймаг Хасу захын үүдэн дээр сууж байсан чинь Жоохноо хочтой П.Д нь над дээр ирээд манай өөрийн нэг зурагт байгаа юм ломбардад тавих гэсэн бичиг баримттай хүн аваад ир гэж байна гээд гуйгаад байхаар нь би түүнд зөвшөөрч Архангай аймаг 6-р бар Тамир хороололд үйл ажиллагаа явуулдаг Баялаг барьцаалдан зээлдүүлэх газарт түүнийг дагаж очиход саарал өнгийн хавтгай, доороо нимгэвтэр суурьтай хөлтэй зурагт байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Оын”...2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн үед би Архангай аймаг Хасу зах дээр эхнэр болох Л.Дгийн хамт явж байгаад салаад явж байхад Жаахнаа буюу П.Дтой тааралдсан тэгсэн манай эхнэр болох Л.Дг сураад байхаар нь наад хавиар чинь л яваа байх гэж хэлээд салсан. Тэгээд би эргээд Л.Д, П.Д хоёрыг хамт зогсож байхад нь таарах үед П.Д нь манай эхнэрийг гуйгаад зурагт ломбардад тавиулахаар болоод зогсож байсан. Тэр үед би П.Дид хандаад хулгай юм биш биз гэж асуухад үгүй ээ манай өөрийн зурагт байгаа юм гэж хэлж байсан...”гэх мэдүүлэг, гэрч Р.Оын”...2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би ажил дээрээ байж байхад П.Д нь саарал өнгийн, 40 инчийн Скайворд маркийн ЛСД загварын зурагт барьсан орж ирээд барьцаанд тавих хэрэгтэй байна гэж гуйхаар нь би шалгаж үзээд барьцаанд авахаар болж бичиг баримт нэхэхэд байхгүй гэсэн тэгэхээр нь би яваад иргэний үнэмлэхийн лавлагаагаа аваад ир гэж хэлээд явуулсан чинь Л.Д гэж хүнийг дагуул ирээд түүний бичиг баримтаар 180.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 238 дугаартай дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна. Харин шүүгдэгч П.Дийн “ ...намайг зодож байгаад хэрэг хүлээлгэсэн...” гэх мэдүүлэг няцаагдаж байна.

 

Шүүгдэгч Ү.Б, П.Д нар нь бүлэглэн болон ганцаараа бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг авсан буюу эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар бусдын эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна, шүүгдэгч Ү.Б, П.Д нарын бүлэглэж болон ганцаараа хүн амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байгаа болно.  

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ү.Б, П.Д нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг Хттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Шүүгдэгч П.Д нь Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялаа эдэлж байхдаа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай захирамжаар 08 сар, 09 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан, мөн шүүгдэгч Ү.Б нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зааснаар 1 жил, 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн  2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 188 дугаартай захирамжаар 04 сар, 14 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан байх бөгөөд шүүгдэгч нар нь дээрх хорих ялаас хугацааны өмнө сулласан хяналтын хугацаандаа буюу 2020 оны 02 сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө санаатай гэмт хэрэг үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хүн хяналтын хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэхээр заасан байх тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг журамлан шүүгдэгч Ү.Б, П.Д нарт энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Ү.Б, П.Д нарыг нарыг хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хяналтын хугацаандаа, бүлэглэн болон ганцаараа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч Ү.Б, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарын зүгээс хохирогч Ч.Нийн гэрээс эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдээгүй гэж маргаж байх бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй бөгөөд түүний үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан хохирогч Ч.Нийн “... гэрээсээ оёдлын машин, хөөрөг, жижиг хөгжим, торго...зэрэг эд зүйл алдсан гэх мэдүүлэг, гэрч Ц.Мн ”...Хашаанд нь ороод Ү.Бтай уулзаад байж байтал байшингийнх нь ард талд улаан эрээн өнгийн, цэцгэн хээтэй даавуугаар бүрсэн тагтай оёдлын машин байсан. Би уг оёдлын машиныг хэний эзэмшлийн оёдлын машин юм гэж асуухад Ү.Б сайн мэдэхгүй байна манайх биш гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч П.Дийн ”...Намайг 2020 оны 02 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгой хороололд хуучин Сансарын дэлгүүрийн ойролцоох худгаас ус авах гээд байж байхад Ү.Б оёдлын машин барьчихсан ганцаараа явж байсан. Ү.Б намайг дуудахаар нь би очиход намайг чи энэ оёдлын машиныг зараад мөнгө болгоод өгөөч гэж хэлэхээр нь би үгүй чадахгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд эдгээр нотлох баримтыг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

              Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Лийд 303.000 төгрөгийн, хохирогч Ч.Нт 765.000 төгрөгийн хохирол, хохирогч Н.Сд 400.000 төгрөгийн хохирогч Ж.Яд 268.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд дээрх хохирлоос хохирогч Лий нь 278.000 төгрөгийн, хохирогч Ч.Н нь 350.000 төгрөгийн, Н.С 400.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлээ буцаан авсан болох нь зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба харин Ч.Лий 25.000 төгрөгийн, Ч.Н нь 415.000 төгрөгийн, Ж.Я нь 268.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлээ олж аваагүй, шүүгдэгч нар нь дээрх хохирлыг төлөөгүй, мөн хохирогч Н.С нь өөрийн гэрээс алдагдсан зурагтыг ломбарднаас 180.000 төгрөг төлж авсан талаар хохирогч болон гэрч Л.Д, Ж.О, Р.Оын нар мэдүүлсэн тул хохирогч Н.Сд гэмт хэргийн улмаас 180.000 төгрөгийн хор уршиг учирсан гэж үзэх үндэслэлтэй, хохирогч Ч.Нийн гэрээс эд зүйл алдагдсан хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч “Хас үнэлгээ” ХХК нь шинжээчийн зардлын нэхэмжлэл ирүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шинжээчид төлөх зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах тул тус хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухай гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Ү.Баас гаргуулахаар, мөн шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй тул шүүгдэгч Ү.Баас 12.500 төгрөг гаргуулан хохирогч Ч.Лий/РД:АЯ........./-д, 415.000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Н/РД:АГ............./-т, 30.000/гучин мянга/ төгрөг гаргуулан “Хас үнэлгээ” ХХК-ийн Архангай аймаг дахь төлөөлөгчийн газарт, шүүгдэгч П.Доос 12.500 төгрөг гаргуулан хохирогч Ч.Лий/РД:АЯ................/-д, 180.000/нэг зуун наян мянга/ төгрөг гаргуулан хохирогч Н. С/РД:АП............../-д, 268.000/хоёр зуун жаран найман мянга/ төгрөг гаргуулан хохирогч Ж.Я/РД:ЙЮ................../-д тус тус олгох нь зүйтэй байна.

 

              Улсын яллагчийн шүүгдэгч нар нь гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй, шүүгдэгч Ү.Б, П.Д нарт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй,  бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

              Шүүгдэгч Ү.Б, П.Д нарын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, 2021 оны 03 дугар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 73/далан гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

               

              Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1.1,1.3, 1.4, 1.5, 1.6, 1.9, 4, 5, дахь хэсэг, 37.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Үгийн Б/РД:АЮ............/, Боржигон овогт Пгийн Д/РД:АЮ............/ нарыг хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хяналтын хугацаандаа, бүлэглэн болон ганцаараа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Быг  2/хоёр/ жил 3/гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, П.Дийг 3/гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийг журамлан шүүгдэгч Ү.Бт Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 16-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1/нэг/ жил, 10/арав/ хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 04/дөрөв/ сар 14/арван дөрөв/ хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2/хоёр/ жил 3/гурав/ сарын хугацаагаар хорих ялд нэмж нийт эдлэх ялыг 2/хоёр/ жил 7/долоо/ сар 14/арван дөрөв/ хоногийн хугацаагаар, шүүгдэгч П.Дид Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 08/найм/ сар 09/ес/ хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оноогдуулсан 3/гурав/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3/гурав/ жил 08/найм/ сар 09/ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Бт оногдуулсан 2/хоёр/ жил 7/долоо/ сар 14/арван дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч П.Дид оногдуулсан 3/гурав/ жил 08/найм/ сар 09/ес/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Б цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоног, шүүгдэгч П.Дийн цагдан хоригдсон 73/далан гурав/ хоногийг тэдний хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Баас 12.500/арван хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулан Архангай аймгийн ............ тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Чулууны Лий/РД:АЯ......../-д, 415.000/дөрвөн зуун арван таван мянга/ төгрөг гаргуулан Архангай аймгийн Эрдэнэбулган ....... оршин суух хаягтай, Булган овогт Чойжилсүрэнгийн Н/РД:АГ............./-т, 30.000/гучин мянга/ төгрөг гаргуулан “Хас үнэлгээ” ХХК-ийн Архангай аймаг дахь төлөөлөгчийн газарт, шүүгдэгч П.Доос 12.500/арван хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулан Архангай аймгийн .......... оршин суух хаягтай, Боржигон овогт Чулууны Лий/РД:АЯ.........../-д, 180.000/нэг зуун наян мянга/ төгрөг гаргуулан Архангай аймгийн ................... тоотод оршин суух хаягтай, Олохнууд овогт Ням-Осорын С/РД:АП............../-д, 268.000/хоёр зуун жаран найман мянга/ төгрөг гаргуулан Архангай аймгийн .............. оршин суух хаягтай, Галч овогт Жамбалын Я/РД:ЙЮ........./-д тус тус олгосугай.

  7. Шүүгдэгч Ү.Б, П.Д нарт холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ү.Б, П.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР