Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч М.М******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

        Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт М******* М*******ад холбогдох эрүүгийн 2131002520177 дугаартай хэргийг 2021 оны  10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Монгол Улсын иргэн, 19******* оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин  мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн  хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг Хараа гол задгайд оршин суух хаягтай,  урьд ял шийтгэлгүй, ******* овогт М******* М******* /РД:МФ*******030518/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

           Шүүгдэгч М.М******* нь 2021 оны 08 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед Цагааннуур сум, Хуурч 2 дугаар баг, 5-24 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан үедээ 0,5 литрийн хараа архины шилний хагархайгаар иргэн *******гийн зүүн чихиний ар хэсэгт цохиж биед нь зүүн чих, дагзны зүүн дээд хэсэгт шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

           Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч М.М*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Тухайн өдөр миний хуурай ах ******* дуудаад машин янзлаад өгөөч гэхээр нь очсон. Би орой гэрээс нь гараад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор тийм үйлдэл хийчихсэн байсан...” гэжээ

Шүүгдэгч М.М*******ын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг Хараа гол гэх газарт гэртээ байхад өглөө 10 цаг өнгөрч байхад Цагааннуур сумын иргэн миний таньдаг Бямбаа ах утасдаад ирээд машин засахад туслаад өгөөч гэхээр нь би зөвшөөрч замын зардлын мөнгө 20,000 төгрөг дансанд шилжүүлж замын машинаар 20 цагийн үед Цагааннуур суманд Бямбаа ахын гэрт ирсэн тэгээд маргааш өглөө нь Бямбаа ахын Карина маркийн тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийгээд 21 цагийн орчим дуусаад тамхи дууссан байсан болохоор тамхинд яваад ирье машинаа өгчих гээд түлхүүрийг нь гуйхад надад өгөөгүй тэгээд гэрээс нь гарч яваад Тосон-Уул дэлгүүрээс 2 шил 05 литрийн Хараа архи худалдаж аваад нэгийг нь ууж дуусгаад нэг шил архийг бага зэрэг уугаад үлдсэн хэсгийг бариад Бямбаа ах намайг тэр чигтээ явахгүй яасан юм хэлэлгүй явж архи уулаа гээд загнахаар нь миний уур хүрээд авч очсон архиа зуух руу цохиод хагалсан чинь Бямбаа ах уурлаад над руу ойртохдоо халтираад унасан тэгээд би тэрхэн үед гартаа хагархай шил барьж байснаа мэдэхгүй толгойны хэсэг рүү нь цохиход хүн аллаа гээд эмнэлэг цагдаа дуудлаа гээд орилоод Бямбаа ахыг би архины шилний хагархайгаар цохисон байсан тэгээд би цагдаа дууд гэж хэлсэн. Би Бямбаа ахынд архи уусан үедээ очиход Бямбаа ах гэртээ түрүүн хэлэлгүй яваад архи уухаар явлаа намайг хүндэлсэнгүй шууд явахгүй яасан юм гээд тэгээд машин гуйхаар өгөөгүйд жаахан юм бодсон байсан архины шил хагалж байснаа санаж байна шилээр цохино гэж бодоогүй бухимдсандаа архины шил хагалсан юм. Би Бямбаа ахтай өр авлагын асуудал байхгүй би гэрт нь сайхан санаж тус болно гэж бодож гэрт нь ирсэн. Бид хоёр гэмгүй сайхан харилцаатай ах дүү байдаг хүмүүс. Би ганцаараа 2 шил архи дэлгүүрээс аваад ганцаараа уусан тэр чигтэй гэрлүүгээ явах талаар бодож байсан ч тендерийн машин буцсан дээрээс нь өөр очих газар байгаагүй болохоор архиа ууж байгаад гэрт нь амрахаар очсон юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Хохирогч *******гийн 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Би 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумаас М*******ыг дуудаад ахынхаа машиныг засаад өгөөч гэхэд зөвшөөрч би зардлын мөнгө 20,000 төгрөг данс руу нь шилжүүлж тэгээд орой нь 20 цагийн үед манайд М******* ирээд хоол унд идээд унтаад өгсөн маргааш өглөө нь бид 2 миний карина маркийн машиныг засварлаад 19 цагийн орчим дуусаад 21 цагийн орчим М*******аа надаас машинаа өгчих тамхинд яваад ирье гэхээр нь би зөвшөөрөөгүй машин хүнд дамжуулахгүй гэж хэлсэн тэгээд М*******аа юм хэлэлгүй гараад явсан. 23 цагийн үед амрах гээд байж байхад М*******аа гаднаас архи уусан согтуу хагас шил 05 литрийн хараа архи авч орж ирсэн орыг нь зассан байсан болохоор унт яах гэж архи уудаг юм хэлэлгүй гараад явлаа гээд хэлэхэд гал зуух руу нөгөө шилтэй архиа цохиод хагалсан би тэгэхээр нь гал голомт руу хар ус асгалаа гээд ойртоод очихдоо халтираад унасан унаад өндийгөөд босох гэтэл шилэн хүзүүний дээд хэсэгт хагалсан архины шилээрээ 1 удаа цохисон тэгээд сумын эмч цагдаа нарыг дуусан. Бид хоёрын хооронд өр авлага байхгүй намайг машинаа засуулчхаад машинаа өгчих тамхинд яваад ирье гэж хэлэхэд нь өгөөгүйд гомдсон байхаа тэрнээс өөрөөр надад уурлаж ийм үйлдэл гаргах ёсгүй хүүхэд байгаа юм. Миний шилэн хүзүүний зүүн дээд чих хэсэгт шилээр зүсэгдэж нийт 12 тооны оёдол сумын эмч тавьсан. Одоо бол өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй байна. М******* манайд ирэхдээ архи уусан байсан ганцаараа ирсэн манай эхнэр Оюунтүлхүүр хамт байсан өөр хүн байгаагүй. Би архи уугаагүй эрүүл саруул гэртээ амрах гээд байж байсан. Би гэртээ малаа хариулаад явж байсан хүүхдийг дуудаж ирээд ийм асуудал болсон надад гомдол саналгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...М******* архи ууцан 0,5 литрийн хараа нэртэй архи талыг нь уусан байдалтай тал шил архи барьж орж ирээд өөрт нь зассан орон дэр сууж байгаад зуух руу нөгөө архиа цохиод хагалсан. Тэгээд манай нөхөр уурлаад тэр хоёр барьцалдан авсан. Би салгах гээд ойртоход манай нөхрийн шилэн хүзүүнээс цус гарч байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 325 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

  1. Ц.Бямбаагийн биед зүүн чих, дагзны зүүн хэсэгт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Ц.Бямбаагийн биед үүссэн дээрх гэмтэл нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....... гэх дүгнэлт /хх-ийн 27-******* дугаар хуудас/,

Дархан Уул аймгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 85/21 дугаартай магадлагаанд

  1. Мажигрэнцэн овогтой М******* нь одоогоор сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй эрүүл болно.
  2. Мажигрэнцэн овогтой М******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ архи уусан боловч өөрийнхөө хйиж буй үйлдэлээ удирдах боломжтой байсан.
  3. Мажигрэнцэн овогтой М******* нь одоогоор сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй учир өөрийн үйлдсэн хэргийг хариуцах чадвартай болно.
  4. Мажигрэнцэн овогтой М******* нь одоогоор сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй учир албадан эмчилгээ шаардлагагүй...гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04-08 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 09-р хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 37 дугаар  хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 58-60 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 71-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.М******* нь 2021 оны 08 дугаар сарын 21-ний орой 22 цагийн орчим Цагааннуур сум, Хуурч 2 дугаар баг, 5-24 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан үедээ 0.5 литрийн хараа архины шилний хагархайгаар иргэн *******гийн зүүн чихний ар хэсэгт цохиж биед нь зүүн чих, дагзны зүүн дээд хэсэгт шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь   

Шүүгдэгч М.М******* шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Дахин ийм үйлдэл гаргахгүй. ... Би орой гэрээс нь гараад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор Бямбаагийн эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл хийчихсэн байсан, ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчтой эвлэрсэн, оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байгаа...” талаар мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Би 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр  ... М******* надаас машинаа өгчих тамхинд яваад ирье гэхээр нь би зөвшөөрөөгүй машин хүнд дамжуулахгүй гэж хэлсэн тэгээд М******* юм хэлэлгүй гараад явсан. 23 цагийн үед амрах гээд байж байхад М******* гаднаас архи уусан согтуу хагас шил 05 литрийн хараа архи авч орж ирсэн орыг нь зассан байсан болохоор унт яах гэж архи уудаг юм хэлэлгүй гараад явлаа гээд хэлэхэд гал зуух руу нөгөө шилтэй архиа цохиод хагалсан би тэгэхээр нь гал голомт руу хар ус асгалаа гээд ойртоод очихдоо халтираад унасан унаад өндийгөөд босох гэтэл шилэн хүзүүний дээд хэсэгт хагалсан архины шилээрээ 1 удаа цохисон ...” гэх мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 325 дугаартай шинжээчийн “...Ц.Бямбаагийн биед зүүн чих, дагзны зүүн хэсэгт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ц.Бямбаагийн биед үүссэн дээрх гэмтэл нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл...” гэх дүгнэлт, болсон үйл явдлын талаар өөрийн мэдэх зүйлээ  мэдүүлсэн гэрч мэдүүлэг, хэргийн газарт, үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар энэ зүйлчлэлд оногдуулах ялын санкц нь “ Дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон  зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч М.М*******ын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Хохирогч ******* нь М.М*******аас нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол, санал байхгүй талаар мэдүүлгийг өгсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирлын талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч М.М*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.М******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.М*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал   тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч М.М*******  нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж тус тус    шийдвэрлэв.  

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.М******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар  шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч М.М*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт М******* М*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч М.М*******ад 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг  анхааруулсугай. 

5.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.М******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ