| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2020/0013/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/29 |
| Огноо | 2020-01-14 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/29
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Энхтуяа
Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А овогт Тын Ад холбогдох 1902007780339 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, * дугаар баг Бугант тосгоны Баянгол гудамж ** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, гэх, А овогт Тын А, РД:*******
Шүүгдэгч: Т.А нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Агуйт” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд халдсаны улмаас байгаль экологид 2.100.830 /хоёр сая нэг зуун мянга найман зуун гучин/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч Т.Аы мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 11-нд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 8 цагийн орчимд тухайн байрлаж байсан газарт өөрийн эхнэр Ц, оператор С, Н, Т.А нарын хамтаар 2 ширхэг экскаватор, 1 ширхэг Зил 131 маркийн автомашинтай очсон. Бид нарын очсон газарт алт угаадаг буу байсан бөгөөд тэр бууг ашигласан. Тэр газарт очоод ямар нэг ажил хийлгүйгээр зөвхөн тенхик хэрэгслүүдээ байршуулчихсан байж байтал цагдаагийн байгууллагаас шалгалт ирсэн. Тэнд ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, газар ухаагүй, алт олборлоогүй байсан. Бид нар урьд өмнө нь хүн ухчихсан газарт очиж техник хэрэгслүүдээ байрлуулаад байж байсан юм... алт угаадаг гитаран буу бол тэнд бид нарыг очих үед байсан. ...эх мэдүүлэг, /хх-ийн 122-127-р ху/,
2.Шүүгдэгч Т.А шүүх хуралдааны шатанд өгсөн: ...Бид нар шалгалт очихоос хоёр хоногийн өмнө очсон байсан. Ажлаа эхлүүлэх гээд байж байтал 1 техник нь эвдэрсэн. Тэгээд удалгүй шалгалт ирсэн. Хүмүүс яваад байхаар нь “Агуйт” гэх газрыг сонгосон. Надад тусгай зөвшөөрөл байгаагүй. Буруу зүйл хийсэндээ харамсаж байна. Би алт олборлоогүй. Тухайн техник хэрэгслүүд нь хүний хоёр ширхэг экскаватор, 1 ширхэг 31 машин, китаран буу байсан. Миний эзэмшлийн техник хэрэгсэл байгаагүй. 5 хүнтэй ажиллахаар ярьсан байсан. Тухайн хүмүүсийг сарын 1,000,000 төгрөгөөр цалинжуулахаар тохирсон байсан. Өмнө нь хүн ажиллуулж мөн алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаагүй. Би гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслүүд нийтдээ 40,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Уг 2 үнэлгээн дээр маргаан байхгүй. ...гэх мэдүүлэг 3.Хохирогч Д.Эрдэнэбулганы мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: ...Манай суманд хууль бусаар алт олборлох үл ажиллагаа тогтмол гардаг. Ер нь нэг үеэ бодвол гайгүй болоод байна...хууль бус үйл ажиллагаа явуулсан газартаа орчныг нь бохирдуулж хог хаягдал үүсгэдэг, байгаль орчинд сөрөг нөлөөг их үзүүлж байна...Байгаль орчинд учруулсан бодит хохирлыг сум, орон нутагт нөхөн төлүүлэх, мөн хохирогчоор оролцох явцад гарч байгаа зардлыг буруутай этгээдүүдээр төлүүлэх саналтай байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 134-136-р ху/, 4.Гэрч Б. С-ын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: ...А намайг “миний түрээсийн экскаваторыг ажиллуулаад өг, нэг сарын 1.500.000 төгрөгөөр цалинжуулна” гэсэн болохоор нь би зөвшөөрч ажиллаж байгаад ийм асуудалд холбогдлоо. ...бид нарыг ирэхэд энд тэндгүй ухаад хаясан шороонд овоолгууд байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28-р ху/,
5.Гэрч Д. Н -ын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: ...А намайг “алтан дээр усны насос ажиллуулдаг ажил хийх үү?” гэхэд нь би зөвшөөрч эдгээр хүмүүстэй хамт “Агуйт” гэх газар ирээд 2 хоног байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30-р ху/,
6.Гэрч Т.А -ийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: ...Би тэр уурхай дээр шланк зөөх, мод хагалах зэрэг туслах ажлыг хийдэг. ...алт угааж амжаагүй, хөрс хуулалт хийгээд 2 экскаватор ажиллаж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33-р ху/, 7.Гэрч Ч.Буянхишиг -ийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр А гэдэг хүнтэй уулзаж “Huyndai Robex 3000 L-7А” маркийн экскаваторын гэрээг байгуулсан. Энэ экскаваторыг манай ах Чинбат 2019 оны 08 дугаар сарын сүүлээр худалдаж авсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 34-р ху/,
8.Гэрч Ч.Ч -ын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: ...Ад “Huyndai Robex 3000 L-7А” маркийн экскаваторыг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхэлж нэг сарын 10.000.000 /арван сая/ төгрөгөөр түрээслүүлсэн. Түрээсийн мөнгөө аваагүй байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 35-р ху/,
9.Гэрч Д.Б -ын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: ...Миний нэр дээр албан ёсны тээврийн хэрэгсэл болон механизм байхгүй. 2017 онд Улаанбаатар хотын харьяат иргэн БатЭрдэнэ гэх залуу Бугант тосгонд алт олборлож байгаад намар экскаватор эвдэрчихсэн гэж хэлээд манай хашаанд үлдээгээд явж байсан. Ингээд 2018 оны хавар Бат-Эрдэнэ гэх залуу гэрт ирээд мөнгө төгрөг хэрэгтэй байна “та хямд үнээр худалдаж авахгүй юм уу?” гэж надад санал болгосон. Ингээд би Бат-Эрдэнэ гэдэг хүнтэй хоорондоо ярилцаж байгаад 3.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Уг экскаватор нь ямар нэгэн бичиг баримтгүй надад зарагдсан. Энэ экскаватор бол миний өмч байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 151-152-р ху/,
10.Гэрч Ж.Т-ын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: ...Алтанбаганы ашиглаж байсан ногоон өнгийн Зил131 маркийн тээврийн хэрэгслийг одоогоос 3 жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Эрдэнэ гэх хүнээс би өөрөө бэлэн 4.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Гэхдээ бичиг баримтыг нь дараа өгнө гээд тухайн үед наймаа хийж байсан. Намайг худалдаж авах үед ямар нэгэн улсын дугааргүй, бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл өгч байсан.Тухайн тээврийн хэрэгсэл нь миний машин байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 153-154-р ху/,
11.Байгал орчны судалгаа үнэлгээний “Ойт бүс” ХХК-ний Байгаль ашиглалт, хяналт үнэлгээний мэргэжилтэн шинжээч Б.Очмаагийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны 19/11 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: 1.Иргэн Т.Аын дээрх (1-р асуултад өгсөн) координат бүхий талбайд алт олборлох үйл ажиллагаанаас 519.6м2 буюу 0.052 га нэг карьер, 3 1975 м3 буюу 0.157 га хоёр овоолго, нийт 2094.2м2 буюу 0.209 га газар, хөрс эвдрэлд өртсөн байна. (БОХҮ тайлан хавсралт зураг, хүснэгт-1) 2.Голын гольдрол өөрчлөөгүй, усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд ороогүй, хохирол учруулаагүй байна. 3.Ашиглалтын үйл ажиллагаанд өртсөн эвдрэлд орсон 0.209 га талбайд байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоолоход газрын хэвлийд 934.150 төгрөг, эдэлбэр газарт 38960 төгрөг, хөрсөн бүрхэвчид 667.920 төгрөг, ургамлан нөмрөгт 459.800 төгрөг нийт 2.100.830 /хоёр сая нэг зуун мянга найман зуун гучин/ төгрөгийн хохирол учруулсан байна. (БОХҮ тайлан х4-10) 4.Тус газарт 0.209га, 4240м3 эзлэхүүн бүхий талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай ба техникийн нөхөн сэргээлт хийхэд 3.402.850 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийхэд 302.900 төгрөг, хяналт, мониторингийн зардалд 259.400 төгрөг, нийт 3.965.150 (гурван сая есөн зуун жаран таван мянга нэг зуун тавин) төгрөг зарцуулагдах тооцоо гарсан. ...гэх дүгнэлт, /хх-ийн 45-46-р ху/,
12.Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 119- р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04-14-р ху/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, /ххийн 15-19-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /ххийн 22-р ху/, эд мөрийн баримт хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 23-р ху/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Х612 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх-ийн 37-43-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 36- ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 37-43, 45-66-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 44,67-р ху/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 10 дугаар сарын 04-ний 05/6897 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 84-85-р ху/, Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 7/67/10 дугаартай албан тоот, /хх-ийн 95-р ху/,хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 137,138-р ху/, шүүгдэгчид яллагдагчаар татан мэдүүлэг авсан тэмдэглэл, /ххийн 122-127-р ху/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 79-р ху/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, /хх-ийн 86-110-р ху/, шүүгдэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 111-116-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 114-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 143-р ху/, хууль сануулан асуусан гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.А нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Агуйт” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд халдсаны улмаас байгаль экологид 2.100.830 /хоёр сая нэг зуун мянга найман зуун гучин/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэм хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хууль сануулан авсан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр батлагдаж байх тул шүүгдэгчийг “хууль бусаар ашигт хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Аын гэмт үйлдлийн газрын хэвлийд халдсаны улмаас байгаль экологид 2.100.830 /хоёр сая нэг зуун мянга найман зуун гучин/ төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар 4 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцсон бөгөөд байгаль экологид учруулсан хохирлоо шүүхийн шатанд нөхөн төлж барагдуулсан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт: “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ноогдуулна” гэж хуульчилсан бөгөөд энэ хуульд заасны дагуу Байгаль орчны Хяналтын Улсын байцаагч байгаль орчинд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ноогдуулсан акт гаргаагүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж хавтаст хэрэгт хавсаргаагүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14-р зүйлийн 1-д “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлын асуудлыг шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч Т.Аын гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд энэ хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Т.А нь үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшин байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй болон уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхийн шатанд төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Т.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгох нь зүйтэй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аыг ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг 1/нэг/ жилийн хугацаанд хориглох хязгаарлалт тогтоож, тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Т.Ад мэдэгдэв. Эд мөрийн баримтаар тооцож хураан авсан 2900 LC-7 маркийн экскаваторын 21N8-32202 сериалын дугаартай компьютерийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 1-д ”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”. Мөн хуулийн 7.5-р зүйлийн 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” Мөн хуулийн 7.5-р зүйлийн 4- д “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн тул ”Hyundai 3000 LC-7”, “Daewoo 300 LC”, “Зил 131” маркийн тээврийн хэрэгслүүд болон усан буу зэрэг техникүүдийн шилжилт хөдөлгөөнийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хязгаарласныг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, 5 бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6- р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А овогт Төрбадрахын Алтанбаганыг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч А овогт Төрбадрахын Алтанбаганыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг 1/нэг/ жилийн хугацаанд хориглох хязгаарлалт тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Т.Ад мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Т.А нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Хавтаст хэргийн 160-р хуудсанд “Hyundai 3000 LC-7”, “Daewoo 300 LC”, “Зил 131” маркийн тээврийн хэрэгсэлүүд болон “усан буу” зэрэг техникүүдийн шилжилт хөдөлгөөнийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хязгаарласныг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцсугай
7.Хавтас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “2900 LC-7” маркийн экскаваторын “21N8-32202” сериалын дугаартай компьютерийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.
8.Шүүгдэгч Т.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 6 13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН