| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2017/01002/И |
| Дугаар | 138/ШШ2017/01145 |
| Огноо | 2017-12-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 138/ШШ2017/01145
Зохигчид эвлэрснийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 1-р баг ******* ******* тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, тоот регистрийн дугаартай, овогт т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7844562 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны ******* сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Ш., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь 2014 оны 1 сард *******00000 төгрөг, 4 сард *******00000 төгрөг, ******* сарын 6-ны өдөр дансаар 4000000 төгрөг нийт 6000000 төгрөг зээлж авсан. нь авсан зээлээ хугацаандаа өгөхгүй байснаас дахин гэрээ байгуулж хүү тооцохоор тохирсон байсан. Энэ хугацаандаа зээлээ төлөөгүй 6844562 төгрөг үлдсэн байсан. Гэвч нь дахин надаас гуйж байгаад 2017 оны 1 сарын 13-нд дахин 1300000 төгрөг зээлсэн. нь зээлснээс хойш хугацаандаа төлөхгүй, худлаа үнэн ярьж явсан. Одоо миний тооцоогоор 7844562 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Ш. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: *******гийн нэхэмжлэлд дурдсан хугацаанд зээл авсан нь үнэн. Энэ хугацаанд зээлээ төлж байсан. Миний хувьд *******д нийт 12735438 төгрөг төлсөн гэж тайлбар гаргасан боловч бидний хооронд ярилцаж тохиролцоод шүүхэд ирсний дараа 3500000 төгрөг өгсөн одоо үлдэгдэл төлбөрөөс 1500000 төгрөг өгөх саналтай байна. Бид хоёр ярилцаад эвлэрэхээр болсон. Эвлэрлийн гэрээ байгуулахад татгалзахгүй. Төлбөрийг 12 сард *******00000 төгрөгийг, үлдэгдэл 500000 төгрөгийг 1 сардаа багтааж хоёр хувааж өгөхөөр болсон гэв.
Зохигчид эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Ш.ээс 7844562 төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас заримыг төлөхөөр зөвшөөрч байх тул бид хоорондоо эвлэрэн гэрээ байгуулж байна.
Нэхэмжлэгч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага 7844562 төгрөгөөс 3500000 төгрөгийг шүүхийн шатанд авч үлдэх төлбөрөөс 2844562 төгрөгөөс татгалзаж хариуцагч Ш. нь 1500000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч төлбөрийг хоёр хуваах ба 2017 оны 12 сарын 30-ны өдөр *******00000 төгрөг, 2018 оны 1 сард 500000 төгрөгийг тус тус өгөхөөр тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Ш.ээс 7844562 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ш. нь нэхэмжлэгч Ч.*******тай тохиролцон 2014 оны 1 сард *******00000 төгрөг, 4 сард *******00000 төгрөг, ******* сарын 6-ны өдөр дансаар 4000000 төгрөг нийт 6000000 төгрөг, мөн 2017 оны 1 сарын 13-ны өдөр 1300000 төгрөг тус тус зээлж авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар батлагдаж байна.
Шүүх хэргийг хэлэлцүүлэх захирамж гаргасны дараа шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж хариуцагч хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулан зохигчид эвлэрсэн байна.
Иймд хариуцагч Ш. нь нэхэмжлэгч Ч.*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас 1500000 төгрөгийг төлж нэхэмжлэгч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага 7844562 төгрөгөөс шүүх хуралдааны өмнө 3500000 төгрөг авч үлдэх 4344562 төгрөгөөс 2844562 төгрөгөөс татгалзсан нь хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхгүй байх тул зохигчид эвлэрсний баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь нэхэмжлэгч ******* *******д 1500000 төгрөг төлөх, нэхэмжлэгч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 2844562 төгрөгөөс татгалзаж зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140463 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж хариуцагч Ш.ээс 38950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ш. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА