Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/57

 

 

 

 

 

                                   2021/ШЦТ/57

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор дарГж

Улсын яллагч: Б.Буяндалай  

Шүүгдэгч: Э.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-АмГан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г овогт Эын Нд холбогдох эрүүгийн 2112000000040 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ..........оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Г овогт Эын Н/РД:АЮ.........../

                   

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Э.Н нь Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Их зам хороололд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн эхнэр Ж.Эг архины лацыг авах асуудлаас болж марГдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт, зүүн дээд үүдэн 2 дугаар шүд унасан, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2112000000040 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Ж.Эгийн өгсөн:

“...2021 оны 01 арын 27-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багт үйл ажиллагаа явуулдаг “Аянчин” хүнсний дэлгүүрт нөхөртэйгөө хамт байж байгаад дэлгүүрийн тусгай зөвшөөрөл гарсан юм чинь одоо цагдаа, Ч.О хоёрыг дуудаж архиныхаа лацыг авхуулъя Ч.О гэх дэлгүүр хариуцсан мэргэжилтэн дээр очоод архины лацаа авхуулъя гэтэл нөхрийгөө дууд өөртэй чинь харьцахгүй гэхээр нь би хүн биш юм уу гэж хэлээд нөхөр дээрээ очоод надтай харьцахгүй чамтай харьцана гэж байна чи очиж уулзаж архины лац авхуул гээд уурлаад нөхөртэйгөө марГдаад байж байтал манай нөхөр Э.Н Ч.О руу залгаад чи цагдаатайгаа хүрээд ир би Ж.Эг цохилоо шүү гэснээ миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохихоор нь би газар унатал хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөөд дээгүүр алхаад гараад явсан. Тэгээд хамраас цус гоожоод байхаар нь би гэртээ ороод цусаа арилгаад аймгаас дүүгээ дуудаад аймгийн төвд ирээд 01 сарын 28-нд аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлтэл гэмтлийн эмч хамар чинь мурийгаад зөөлөн эд чинь гэмтчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаад гомдол гаргасан. Манай нөхөр тухайн үед эрүүл байсан. Өөр хүн байгаагүй бид хоёр л байсан. Би гомдолтой байна. Хуулийн арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26 дугаар тал/

 

*Гэрч Ж.Цын өгсөн:

“...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт оршин суух манай төрсөн эгч Ж.Э нөхөртөө зодуулчихлаа гэж над руу 13 цагийн үед утсаар ярьсан. Би Архангай аймгийн төвөөс 15 цагийн үед Цэнхэр сумын Тамир багийн нутагт Аянчин дэлгүүрт төрсөн эгч Ж.Э дээр очиход нөхөр Э.Нд зодуулчихлаа гээд зүүн талын хацар хавдаж хөхөрсөн, хамраас нь цус гарсан, хамар нь баруун тал руугаа мурийсан, дээд талын нэг шүд нь хугарсан зүүн талын нүд нь цус хурсан байдалтай байсан. Мөн өвдөг нь хөхөрсөн байдалтай байсан. Өөрөө маш их сэтгэл санаа нь тогтворгүй байдалтай уйлсан сууж байсан. Би тэндээс шууд Архангай аймгийн төвд өөрийнхөө гэрт авч ирсэн. Тэгээд маргааш нь эмнэлэгт үзүүлсэн. Юунаас болж марГдсаныг тодорхой сайн мэдэхгүй байна цохиж унагаад бөөр рүү нь өшиглөсөн байсан. Тэр нь эмзэглэлтэй байгаа. Нойр муутай байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35 дугаар тал/

 

*Гэрч Ч.Оын өгсөн:

“...Намайг багийн засаг дарга нарын байрны урд байхад Ж.Э ирээд манай тусгай зөвшөөрөл сунгагдсан архиныхаа лацыг авхуулъя гэж ирэхээр нь би цагдаатай хамт очиж лацыг чинь авна цагдаа одоо постод гарч байна та очоод байж бай гэж хэлсэн. Би тэр өдөр нэг их удаагүй 10 орчим минутын дараа цагдаа Б.Бы хамт Аянчин дэлгүүр дээр лацыг нь авах гээд очтол дэлгүүрийнх нь хаалга цоожтой байхаар нь Э.Н руу залгаж дэлгүүрийнх нь хаалгыг онгойлгуулж орж лацыг нь авсан. Ж.Эгийн хамраас цус гарчихсан байхаар нь юу болсон юм бэ гэхэд Э.Н намайг цохичихсон гэсэн чинь Э.Н хэлэхдээ энэ бол гэр бүлийн асуудал гэж хэлсэн. Тэгээд архиных нь лацыг авчихаад гараад явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 38-39 дүгээр тал/

 

*Гэрч Б.Бы өгсөн:

“...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Аянчин дэлгүүрийн худалдагч Ж.Э над руу залгаад архины лац аваад өгөөч манай зөвшөөрлөө авчихсан гэж ярьсан. Дараа нь нэг их удалгүй Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн Ч.О залгаад хамт очсон. Яваад очтол дэлгүүрийнх нь гадна хаалга түгжээтэй байсан чинь Ч.О залгаад хамт очсон. Яваад очтол дэлгүүрийнх нь гадна хаалга түгжээтэй байсан чинь Ч.О, Э.Н руу залгаад гадаа чинь ирчихлээ гэж хэлээд дэлгүүрийг нь онгойлгуулаад ортол Ж.Эгийн хамраас цус гарчихсан Э.Н намайг цохичихлоо би гомдолтой байна гэсэн чинь Э.Н урдаас хэрэлдээд болохгүй байхаар нь би нэг цохичихсон юм гэж хэлж байсан. Тэгээд архиных нь лацыг авчихаад өргөдлөө бичиж өгөөрэй гээд би пост руугаа явсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 42-43 дугаар тал/

 

           *Яллагдагч Э.Нгийн өгсөн:

“...Би 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Их зам хороололд өөрийн ажиллуулдаг “Аянчин” хүнсний дэлгүүрт өөрийн эхнэр Ж.Этай хамт байж байгаад манай эхнэр Ж.Э архиныхаа зөвшөөрлийг сунгуулчихсан юм чинь одоо архиныхаа лацыг авхуулъя гэхээр нь би лац авах холбогдох хүмүүстэй нь ярьсан. Өнөөдөр завгүй байна гэсэн дараа авхуулъя гэтэл Ж.Э зөвшөөрөл гарчихсан юм чинь тэрийг хараад байж яахав би өөрөө авна гээд уурлаад лацыг нь авах гэхээр нь болохгүй гээд түлхсэн чинь газар унаснаа босож ирээд уурлаад намайг янз бүрээр дуудаж хараагаад тэр хүнээ дуудаж архины лац авхуул гээд уурлаад зууралдаад байхаар нь би уурандаа гарынхаа алганы ар талаар нүүр хэсэг рүү нь нэг удаа цохичихсон юм. Тэгээд манай эхнэр уурлаад дүүгээ аймгаас дуудаад аймгийн төв явчихсан. Би гарынхаа алганы ар талаар нүүр рүү нь нэг удаал цохисон. Өөр цохиж зодсон асуудал болоогүй. Би Ж.Эг хувийн эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлсэн. Одоо бид хоёрын дунд ямар нэгэн асуудал байхгүй эхнэр бид 2 хоорондоо эвлэрсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 53-54 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 67 дугаартай“..Ж.Эгийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд үүдэн 2-р шүд унасан, дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун мөр, өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болох цаг хугацаанд үүснэ. Тархи доргилт, зүүн нүдний зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд үүдэн 2-р шүд унасан, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тус бүр Гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Баруун мөр, өвдөгт цус хуралт гэмтэл тус бүр нь Гэмтлийн зэрэг тогтоох журам*- ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулна. /1шүд/..” гэх дүгнэлт /хх-ийн 05-06 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Их зам хороололд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Ж.Э нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Э.Н нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.Эд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ж.Эгийн”... 2021 оны 01 арын 27-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багт үйл ажиллагаа явуулдаг “Аянчин” хүнсний дэлгүүрт нөхөртэйгөө хамт байж байгаад дэлгүүрийн тусгай зөвшөөрөл гарсан юм чинь одоо цагдаа, Ч.О хоёрыг дуудаж архиныхаа лацыг авхуулъя Ч.О гэх дэлгүүр хариуцсан мэргэжилтэн дээр очоод архины лацаа авхуулъя гэтэл нөхрийгөө дууд өөртэй чинь харьцахгүй гэхээр нь би хүн биш юм уу гэж хэлээд нөхөр дээрээ очоод надтай харьцахгүй чамтай харьцана гэж байна чи очиж уулзаж архины лац авхуул гээд уурлаад нөхөртэйгөө марГдаад байж байтал манай нөхөр Э.Н Ч.О руу залгаад чи цагдаатайгаа хүрээд ир би Ж.Эг цохилоо шүү гэснээ миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохихоор нь би газар унатал хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөөд дээгүүр алхаад гараад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Цын”...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт оршин суух манай төрсөн эгч Ж.Э нөхөртөө зодуулчихлаа гэж над руу 13 цагийн үед утсаар ярьсан. Би Архангай аймгийн төвөөс 15 цагийн үед Цэнхэр сумын Тамир багийн нутагт Аянчин дэлгүүрт төрсөн эгч Ж.Э дээр очиход нөхөр Э.Нд зодуулчихлаа гээд зүүн талын хацар хавдаж хөхөрсөн, хамраас нь цус гарсан, хамар нь баруун тал руугаа мурийсан, дээд талын нэг шүд нь хугарсан зүүн талын нүд нь цус хурсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Оын”...Ж.Эгийн хамраас цус гарчихсан байхаар нь юу болсон юм бэ гэхэд Э.Н намайг цохичихсон гэсэн чинь Э.Н хэлэхдээ энэ бол гэр бүлийн асуудал гэж хэлсэн...”гэх мэдүүлэг, гэрч Б.Бы”...Яваад очтол дэлгүүрийнх нь гадна хаалга түгжээтэй байсан чинь Ч.О, Э.Н руу залгаад гадаа чинь ирчихлээ гэж хэлээд дэлгүүрийг нь онгойлгуулаад ортол Ж.Эгийн хамраас цус гарчихсан Э.Н намайг цохичихлоо би гомдолтой байна гэсэн чинь Э.Н урдаас хэрэлдээд болохгүй байхаар нь би нэг цохичихсон юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,  өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Э.Нгийн мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 75 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Э.Нгийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран эхнэр Ж.Эгийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд үүдэн 2-р шүд унасан, дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун мөр, өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.

 

             Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харГзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Б.Батчулуун нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Чулуунцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, бөгөөд шүүгдэгч Б.Батчулууны үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

   Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Нгийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр Ж.Эгийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг ханГттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Н нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Э.Н нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Э.Нг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ж.Э нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Э.Нг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Н нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд түүний хувийн байдал, прокурорын санал зэргийг харГзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч Г овогт Эын Нг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5.  Шүүгдэгч Э.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР