| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2020/0036/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/56 |
| Огноо | 2020-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/56
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Нансалмаа Нарийн бичгийн даргаар А.Энх-Амар нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, Мөн аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овогт Нн Зт холбогдох 2031000580050 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн 1966 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын * дугаар баг, Орхоны * дүгээр хэсэг *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх, Д овогт Нн З, РД:**********
Шүүгдэгч: Н.З нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч З.Цтай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний цээж, нуруу, хөл хэсэгт ширээний хөлөөр цохиж эрүүл мэндэд нь зүүн тал, мөр, бугалга, цээж, сүвээ, баруун тохой, хонго, гуяанд улаан хүрэн өнгийн цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч Н.Зын мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 02 дугаар сарын 17-нд яллагдагчаар өгсөн: ...Би З.Ц гэдэг хүнийг эртнээс буюу 2004 оноос хойш таньж мэдэх болж харьцаж явсаар 2019 оны 03 дугаар сараас хамт нэг гэрт орж хамтран амьдрах болсон. Энэ хугацаанд хамтран амьдарч байсан З.Ц нь ер нь бол гадуур өөр аймаг хот руу явж нэг үгээр хэлэхэд гадуур тэнэх сонирхолтой хүн, тэгээд л намайг заримдаа найз нөхөдтэйгөө нийлж архи дарс уух бүрт өөрийнхөө гар утсаар бичлэг хийж “баримт болгоноо” гээд хадгалж аваад байдаг. Өнгөрсөн хугацаанд 2 З.Ц нь хашаа явсан нь мэдэгдэхгүй үе үе алга болчихдог. Хаашаа явснаа хэлэхгүй 7 хоногоор явдаг юм. Асуудал болдог өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 31- ний өдөр манай гэрт найз нар болох Батбаяр, Хүрэлээ нар ирж бид 3 мөн З.Цын хамт, найз нарын авч ирсэн орос нэртэй архи, мөн 0.5 литрийн “Хараа” архи хувааж ууцгаасан. Ингээд би уусан архиндаа согтож гэртээ унтаж байхад гэнэт л гэрт юм хагарч, эмэгтэй хүн орилох чимээ гарч сэртэл З.Ц гэрт байсан жижиг улаан өнгөтэй ширээг өргөж авч газар шидэж, ширээн дээр байсан эд зүйлсийг шидэлж эхэлсэн. Тэгээд би З.Цаас “юу болоод байгаа юм бэ?” гэж асуухад “танай хуучин авгай чинь дургүй хүргээд байна” гээд надтай хэрүүл маргаан хийж эхэлсэн. Бид 2 маргалдаж байгаад тухайн үед гэрт байсан бор хүрэн өнгийн вакусны жижиг шилийг надруу шидэж толгойн тус газар шил нь оносон. Тухайн үед би З.Цын эвдэлсэн улаан хүрэн өнгийн ширээний хөлийг авч З.Цын нурууны хэсэгт 3 удаа, гуяны хэсэгт мөн нэг нэг удаа цохисон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31-р ху/, 2.Шүүгдэгч Н.Зын шүүх хуралдааны шатанд өгсөн: 2020 оны 01-р сарын 31-ний орой манай 2 найз ирж 2 шил архи хувааж уусан юм. Тэгээд манай найзууд явж бид 2 унтсан. Гэтэл гэнэт хүн орилоод би сэрсэн. Тэгтэл З.Ц “Пизда миний дургүй хүрээд байна” гээд орилоод байсан. Тэгээд “юу болсон” талаар асуухад “Чиний хуучин эхнэр яриад байна” гэсэн. Тэгээд өөрөө гэрээс байнга олон хоногоор явдаг, мөн надтай хамт байхдаа “нотлох баримт болно” гээд миний бичлэгийг хийгээд байдаг юм. Би хүүхдийн бичгийн ширээний хөлөөр нуруу руу нь 2, хөл рүү нь 3 цохисон. Тэгээд орой нь эвлэрээд унтсан юм. Маргааш өглөө нь зүгээр байж байсан. Би ажлаа хийж байтал нэг мэдсэн юмаа аваад зугтаачихсан байсан юм. Би айлгаж сүрдүүлсэн зүйлгүй. Одоо ганцаараа амьдарна. Эхний эхнэр маань 2004 онд нас барсан. Тэгээд дараагийн эхнэрийн хүүхдүүдтэй нь амьдарч байсан юм. Гэтэл хүүхдүүд нь том болоод таарч тохирохоо больж хөөгөөд байсан тул салсан юм Дахин ийм байдал үүсгэхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Прокурорын санал болгосон 550,000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Төлбөрийн 2 хувааж төлөх бодолтой байна. ...гэх мэдүүлэг 3.Хохирогч З.Цын 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би хамтран амьдарч байсан Н.З гэдэг хүнтэй анх 2000 онд танилцаж бие биенээ мэдэлцэх болсон. Би 2019 оны 05 дугаар сард БНСУлсад хувиараа ажил хийж байгаад ирсэн юм. Би ирсэн цагаасаа хойш Зтай утсаар холбогдож харьцаж байх үед З нь “би эхнэрээсээ салаад 2 сар болж байна. Хоёулаа хамт амьдаръя, эцэг эхэд чинь хэлээд албан ёсоор хамт амьдаръя” гэх зэргээр ярьж явсаар улам дотно харьцаатай болж 2019 оны 09 дүгээр сараас эхлэн бид хоёр хамтран амьдрах болсон. Тэгээд хамтран амьдарч байх хугацаанд Зын салсан эхнэр Дэлгэрмаа нь миний утас руу залгаж ярьж, мессэж бичиж намайг “хаа байгаа газарт чинь очиж ална” гэж зэргээр айлган сүрдүүлж байсан. Би ийм дарамтанд 2019 оны 09 дүгээр сараас өнөөдрийг хүртэл айдастай амьдарч ирсэн. Асуудал болдог өдөр Зын найз нар нь гэх зүс таних Батбаяр, Хүрэлээ нар манай гэрт ирж 1 литр орос архи хувааж уугаад Батбаяр, Хүрэлээ нар нь явцгаасан. Бид хоёр гэртээ амрах гэж байхад З нь “та нар бүгд ийм муухай хүмүүс” гээд над руу уурлаж бид хоёр маргалдаж, З нь “гэрт үлдсэн архи хаана байна” гээд орилж хашгирч хэл амаар над руу дайрч, гараараа миний хоолойг боож, үснээс зулгааж нүүр хамарны баруун талд гараараа нэг удаа цохиж, баруун талын чих рүү нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би түүнд цохиулахгүй гээд цааш нь түлхэж, ноцолдож байхад гэрт байсан улаан өнгөтэй жижиг хэмжээтэй модон ширээ 3 эвдэрч, эвдэрсэн ширээний хөлөөр миний хоёр гарын бугалга, нуруу, бөөрний хэсэг газарт ер нь бол миний биеийн бүхий л хэсэгт цохиж зодсон. Тэгээд би уйлаад гуйж байж болиулсан. Тэгээд унтах гээд хэвтэж байхад дахин намайг хардаж хэрүүл маргаан хийж гараараа миний ам руу цохих үед түүний бөгжтэй хуруу нь таарч миний үүдэн шүдийг эмтэлж цуурсан. Маргааш өглөө нь босоод Зыг гэрийн гадаа хашаанд гражид ажил хийж байхад нь би өөрийн хувцас хунараа аваад Алтанбулаг суманд байдаг дүүгийндээ очсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13-р ху/, 4.Гэрч З.Гантуягийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр манай төрсөн эгч З.Ц миний утас руу залгаж “хамт амьдарч байсан З ах нь өчигдөр орой намайг зодчихлоо, чи гэртээ байна уу?” гэж ярихаар нь би “гэртээ байна орой ажилтай гэрийнхээ түлхүүрийг хажуугийн дэлгүүрт үлдээе” гэж ярьсан. Шөнө намайг гэрт ирэхэд З.Ц эгчийн биеийн нэлээд хэсэг газар хөхөрч хавдсан байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 16-х ху /, 5. Сэлэнгэ аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 66 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.З.Цын биед зүүн дал, мөр, бугалга, цээж, сүвээ, баруун тохой, хонго, гуяанд улаан хүрэн өнгийн цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 22-23-р ху/, 7. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 28-29-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7-р ху/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 8-9-р ху/, хохирогчид тусламж үзүүлэх хуудас /хх-ийн 10-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /ххийн 21-р ху/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 24-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 25-р ху/, яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 26-р ху/, шүүгдэгчид яллагдагчаар татан мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 30-31-р ху/, шүүгдэгчийн захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 36-р ху/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 35- р ху/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, /хх-ийн 38-41-р ху/, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 45-р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 46-49-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 50-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 51-р ху/, хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Н.З нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч З.Цтай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний цээж, нуруу, хөл хэсэгт ширээний хөлөөр цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол 4 учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэм хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хууль сануулан авсан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр батлагдаж байх тул шүүгдэгчийг .. гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй Шүүгдэгч Н.Зын гэмт үйлдлийн хохирогч З.Цын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцсон болно. Шүүгдэгч Н.Зын гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд энэ хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч Н.З нь үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, мөн үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул энэхүү байдлыг харгалзан Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санал ирүүлсний дагуу мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 1-д зааснаар шүүгдэгч Н.Зыг 550 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүхээс шүүгдэгч Н.Зын тогтмол орлоготой ажил эрхэлдэггүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3/гурав/ сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1.9, 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Д овогт Нн Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д овогт Нн Зыг 550 /таван зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Зын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 550 /таван 5 зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Н.Зт мэдэгдсүгэй. 5.Шүүгдэгч Н.З нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буюу битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай. 6.Шүүгдэгч Н.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН