Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******н ******* Шүүгдэгч *******ы ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******т холбогдох 2023001430134 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 20-ны өдөр аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү эдийн засагч мэргэжилтэй, малчин, ам бүл-3, ээж, дүү нарын хамт амьдардаг, аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ы ******* /Регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч Ж.******* нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2020 оны 01 дүгээр сарын орчим аймгийн сумын багийн гэх газраас Ц.*******ын эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж, түүнд 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч *******ы ******* нь 2020 оны 01 дүгээр сарын орчим аймгийн сумын багийн гэх газраас Ц.*******ын эзэмшлийн 1 тооны үхрийг нууц далд аргаар авсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: аймгийн сумын багийн гэх газраас өөрийн үхрийг хулгайд алдсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Ц.*******ын “... Манай үхэр нь гэгч айлын... үхэрт байсан юм. .. 2020 оны 01 дүгээр сарын эхээр ...таны үхэр чинь ... байхгүй болчихсон байна гэхлээр нь би өөрөө үхэрт нь очиж үзэхэд ёстой л байхгүй байсан ... Манай алдсан үхэр нь Хүрэн зүсний Соёолон насны эр үхэр хоёр чих урдаасаа ганзага имтэй, хоёр Мухар /мугалцаг/ эвэртэй хүзүүнд нь олон өнгийн хадагтай сэтэртэй үхэр байсан юм......Миний хувьд одоогоор 1 тооны алдсан, алдсан үхрээ хайж явсан зардал зэрэг хохирол учраад байна. Би одоогийн байдлаар өөрийнхөө үхрийг 1,500,000 төгрөгөөр үнэлж байна. Ямар ч байсан хайж явахад 200,000 төгрөгийн шатахууны зардал гаргасан нийт 1,800,000 төгрөгийн хохирол учраад байна...” гэсэн мэдүүлгээр, Ц.******* өөрийн алдсан үхрээ эрж хайж явсан талаар мэдүүлсэн гэрч Б.ийн “...сүүлд нь ******* ахтай хээр таараад би хаа хүрэх гэж явааг нь асуухад үхэр хайгаад явж байна гэхлээр нь юун ямар учиртай үхэр юм бэ? гэхэд манай сэтэрлэж тавьсан нэг үхэр маань айлын үхэртэй нийлээд явдаг байсан чинь алга болчхоод хайж явж байна гэсэн. Надад хэлэхдээ хүрэн зүсний соёолон эр үхэр хүзүүндээ олон өнгийн хадагтай байгаа шүү харж яваарай гэж надад захиж байсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Б.гийн “...Манай аавынх нэг тооны үхрийг манай сумын гэх газраас Хүрэн зүсний Соёолон насны эр үхэр хоёр чих урдаасаа ганзага имтэй, хоёр Мухар /мугалцаг/ эвэртэй хүзүүн олон өнгийн хадагтай сэтэртэй үхэр байсан. Би яг хэдэн сарын хэдэнд нь алдсаныг удсан болохоор тодорхой сайн санахгүй байна... аав үхэр алга болсон даруйд нэг хэсэгт өөрийн баг сумын нутаг болон зэргэлдээ , сумын алга болсон үхэр бэлчиж, явах боломжтой бүхий л газруудаар хайгаад олсонгүй. Тэгээд нутгийн хүмүүст захиад орхилоо гэж байсан... Манай аавынх алдсан үхрээ одоо хүртэл олоогүй сураг гараагүй байгаа...” гэсэн мэдүүлгээр, гэрч Б.н “.....Нэг өдөр аав надад хэлэхдээ манай нөгөө сэтэртэй хүрэн үхэр чинь алга болчихсон байна гэж байна явж хайхаас гэхлээр нь би үхрээ бэлчдэг бүхий л газруудаар яваад хайгаад олоогүй. Дараа нь аав бас явж хайгаад бас л олоогүй тэгээд нутгийн хүмүүст захиад орхисон одоо хүртэл олдоогүй байгаа... Манай аав бид хоёр алдсан үхрээ өөрийн баг сумын нутаг болон зэргэлдээ , сумын алга болсон үхэр бэлчиж, явах боломжтой бүхий л газруудаар хайгаад олоогүй...” гэсэн мэдүүлгээр, Ж.******* нь хохирогч Ц.*******ын үхрийг гэрч гийн гэрийн нь гадаа гаргасан талаар шууд тусган мэдүүлсэн гэрч Б.ын “...Би сар өдрийг тодорхой сайн санахгүй байна. Тухайн өдөр Би гоос ягаан цоохор үхэр, сумын иргэн эгчээс хөх бух гаргах гээд *******ыг үхрээ туугаад хүрээд ир гэж хэлээд ******* явж үхрээ тууж ирээд хөх бух барьж авсны дараа энэ үхрийг барьж авна гээд хүрэн үхэр барьж авсан. Тэгэхлээр нь юун үхэр юм бэ? гэж би асуухад ******* нь надад хэлэхдээ ******* ахаас авсан үхэр гэж хэлсэн. Тэгэхлээр би *******аас би ******* ахаас ямар учиртай юун үхэр аваад байгаа юм бэ? гэхэд ******* нь би ******* ахаас унага даагатай гүүний оронд авч байгаа юм аа гэж хэлсэн. Тэгэхэд бид хоёрын хажууд сумын , ,, гэгч нар нь сонсож байсан. Тэгээд тэр гурван үхрийг гаргаж нядлаад гэгч хүнд нь ачуулаад өгч явуулсан. гэгч тэр гурван үхрийн махыг худалдаж аваад явсан... Тэр үхэр нь Мухар буюу мугалцаг эвэртэй хүрэн зүсний үхэр байсан им, тамгыг сайн мэдэхгүй ямар ч байсан хүзүүндээ олон өнгийн хадагтай үхэр байсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Д.гийн “....Би яг одоо бол өдөр хоногийг сайн санахгүй байна. Нэг өглөө эрт ******* мөн сумын залуу хоёр үхрүүд тууж манай гадаа ирээд хөх бух, хүрэн зүсний хүзүүндээ олон өнгийн хадагтай үхэр барьж авч уячхаад үхрүүдээ туугаад бэлчээрт нь гаргасан. Тухайн үед нь манайхаас бас нэг үхэр авсан юм тэр үхрээ бас барьж аваад тэр доор нь нядалсан дараа Хүрэн зүсний үхрийг гаргаж нядлаад хөх бухыг гаргах гээд байж байхад манай сумын залуу нь өөрийнхөө машинтай ирсэн тэгээд нөгөө хөх бухнаас гаргалцаж нядлалцаад махнуудыг нь царцааж байгаад орой нь ачаад сумын төв явсан ******* нар өөрсдийн гэр лүүгээ явсан... Тухайн үед манайхаас нэг үхэр авсан дээрээс хоёр үхэр байсан үхрүүд нь манайтай ойрхон байсан. Мөн манайхыг бүл ихтэй гэж манай гадаа гаргасан байх...” гэсэн мэдүүлгээр, Ж.*******аас үхрийн мах, ширийг худалдаж авснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Н.ын “...тухайн үед гэх айлын гадаа 13 цагийн үед хоёр үхэр гаргачихсан мах ширийг нь дэлгээд тавьчихсан байсан. Намайг яг очих үед хөх алаг оодон сүүлтэй бухыг гаргах гээд байж байсан. Тэгээд удалгүй гаргаад мах ширийг дэлгэж тавьсан... Надад хэлэхдээ үхэр зармаар байна л гэж байсан түүнээс хаанаас хэнээс, авсан хэний үхэр болохыг нь хэлээгүй. Би бодохдоо өөрөөсөө өгсөн байх гэж бодсон...” гэсэн мэдүүлгээр, гэрч Д.ын “...2019 оны 12 сард байх манай дүү гийнх суманд хөдөө байхад нь би очсон байсан юм. Тэгэхэд гэж залуу манай дүү О буюу гээс 1 үхэр худалдаж аваад наана нэг танихгүй залуу өөрийнхөө гээд 2 үхэр гаргалцсан юм. Тэр гаргасан 3-н үхрийг манай сумын буюу машинтай ирж худалдаж авсан юм... Хулгайн үхэр байсан талаар би мэдээгүй, үхрээ тууж ирээд 2 үхэр барьж авсан танихгүй залуу л миний үхэр гээд барьж авч гаргасан. Тэр залууг тэнд байсан хүмүүс гэж дуудаад байсан. Тэр залуугийн үхэр байх. Тухайн үед тэр гэх залуугаас хэний юун үхэр юм бэ гэж асуухад тэр залуу миний үхэр байгаа юм зарчихъя гэж хэлж байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Ж.*******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Манай үхэр дотор ******* гэдэг хүний хүрэн зүсмийн эр үхэр нийлээд удаж байгаа юм 2019 оны 12 сарын сүүлээр өдрийг одоо сайн санахгүй байна, ах сумын буюу гэдэг хүнд үхэр зарахаар болоод хөх өнгийн бухыг нь гэдэг хүнээс оронд нь нэг тугалтай үнээ өгөхөөр болж авсан юм тэр бухаа, мөн нэг үхэр буюу гэдэг хүнээс худалдаж аваад буюу гийн гэрийн гадаа гаргасан юм. оос худалдаж авсан үхэр нь манай үхэр дотор байсан тул би үхрээ тууж ирсэн юм. Тэд нар үхрээ барьж авсны дараа би манай үхэрт байсан *******ын үхрийг барьж аваад гаргаад зарчихъя гэсэн чинь ах юун үхэр юм гэж асуухаар нь би *******аас авцаандаа авсан үхэр, миний үхэр юм гэж хэлээд тэнд гаргаад зарчихсан юм...” гэсэн мэдүүлгээр болон хохирогчийг оролцуулан үхэр төхөөрсөн гэх газар буюу аймгийн ******* сумын төвөөс 27 км зайд ертөнцийн зүгээр хойд зүгт байх гэх айлын хаваржаан үзлэгийг нөхөн хийхэд уг газарт байсан цагаан, шар, улаан, ногоон, хөх өнгийн хадгийг сүлжиж ороосон даавууг хохирогч өөрийн алдсан үхрийн хүзүүнд сэтэрлэж зүүсэн хадаг мөн байна гэснээр уг даавууг эд хураан авсан талаар бичиж тэмдэглэсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, уг ажиллагааг хүчинтэйд тооцсон 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 5/109 дугаартай тогтоолоор тус тус нотлогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Ц.*******д 1500000 төгрөгийн хохирол учирсан нь аймгийн Улиастай сумын үнэлгээний комиссын 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Соёолон насны эр үхрийг 1500000” төгрөгөөр үнэлсэн” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн бусдын өмчлөх эрхэд халдаж шунахай сэдэлтээр 1 тооны бод мал хулгайлсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. “ гэж заасан учир аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байна. Шүүгдэгч Ж.******* нь хохирогч Ц.*******д 1500000 хохирол нөхөн төлсөн болох нь хохирол төлсөн баримтаар тогтоогдож байх тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Ж.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон албадлагын арга хэмжээ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ. Шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 30 гаруй см урттай цагаан, ногоон, улаан, шар, хөх өнгийн хадаг мэт зүйлээр сүлжсэн даавууг /хадаг/ цаашид ашиглах боломжгүй тул устгах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ж.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус анхааруулсугай. 4. Шүүгдэгч Ж.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 30 гаруй см урттай цагаан, ногоон, улаан, шар, хөх өнгийн хадаг мэт зүйлээр сүлжсэн даавууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 6. Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ