Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/25

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Д.*******,

түүний өмгөөлөгч Г.Энхцэцэг нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2031002570007 дугаартай хэргийг ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт ******* аймгийн ******* сум 1 дүгээр баг, 3 дугаар гудамж, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн ******* /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 07:00 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, 039 тоотод оршин суух иргэн гийн гэрийн гадна аргамжаатай байсан цавьдар зүсний 1 тооны адууг хулгайлсны улмаас 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан;

2021 оны 03 дугаар сарын *******-ний өдрийн 15 цагийн үед ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэсгийн байранд хэсгийн төлөөлөгч ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүрэн тус газар нь гараараа цохиж, хүч хэрэглэн эсэргүүцсэний улмаас ын биед хамрын таславчийн мурийлт, баруун нүдний салст, дээд зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, баруун нүдний салст, дээд зовхи, хамар, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.******* нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 07:00 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, 039 тоотод оршин суух иргэн гийн гэрийн гадна аргамжаатай байсан цавьдар зүсний 1 тооны адууг хулгайлсны улмаас 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан;

2021 оны 03 дугаар сарын *******-ний өдрийн 15 цагийн үед ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэсгийн байранд хэсгийн төлөөлөгч ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүрэн тус газар нь гараараа цохиж, хүч хэрэглэн эсэргүүцсэний улмаас ын биед хамрын таславчийн мурийлт, баруун нүдний салст, дээд зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, баруун нүдний салст, дээд зовхи, хамар, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* өгсөн: “Малын хулгай гэдэг асуудлыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Насанбат цагдаа мэдэж байгаа, хээр зүстэй адуу байсан. Би адуугаа хөөгөөд явж байхад Насанбат цагдаа таарсан. 2-3 хоног морио хайгаад олоогүй. Би энэ талаар цагдаад мэдүүлэх гэж ирэхэд жаахан согтуу байсан. Тэгээд эрүүжүүлэхэд хоносон. Унаж ирсэн морийг минь Самбуу аваад явсан байсан. Би Мөнхбатыг цохиогүй. Мөнхболд дээр очиж асуудлаа хэлэх гэсэн боловч намайг хүлээж аваагүй. Хүмүүсийн өгсөн гэрчийн мэдүүлэг худлаа, намайг гүтгэсэн. Самбуу авч явсан морь Самбуугийн морь биш байсан. Хоёр тамгатай морь байсан” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч гийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, 039 тоотод оршин суудаг. Тэгээд би 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн өглөө 07 цаг өнгөрч байхад адуундаа явах гээд гэрийн ард талд 30-40 метрийн зайтай байх аргамжаанд байсан нас бие гүйцсэн 1 тооны цавьдар зүсмийн морь алга болсон байсан. Тэгээд би ******* сумын цагдаагийн хэсгийн цагдаа Насанбаатарт мэдэгдсэн. Тэгтэл 07 дугаар сарын 31-ний өдрийн 17 цаг 00 минутын орчим ******* сумын танил Отгоо гэх залуу над руу утсаар холбогдож “******* чинь морь унаад яваад байгаа сурагтай байна. Таны морь биш үү” гэхээр нь би Сүхбаатар сум руу ******* сумын цагдаа Насанбаатартай хамт явсан. Тэгээд аймгийн төвд ирж аймгийн цагдаагийн газар луу ороход гуулийн хочтой ******* байсан бөгөөд миний цавьдар морийг цагдаагийн байрны гадаа уясан байсан. Тэгээд би өөрийн эзэмшлийн 1 тооны цавьдар зүсмийн адуугаа бүрэн бүтэн хүлээж авсан. *******ийг би багаас нь мэднэ. Урьд өмнө бид 2 найзын холбоотой байсан. Мөн ******* бид 2 нэг суманд амьдардаг болохоор нэг нэгнээ сайн мэднэ. ******* архи согтууруулах ундаа хэрэглэдэг болсноос хойш зан ааш нь эвдэрсэн. Бид 2 одоо хоорондоо харилцаад байдаггүй. Бид 2-т ямар нэгэн өмч хөрөнгийн маргаан байхгүй. Мөн өс хонзон юм байхгүй. ******* архи согтууруулах ундаа хэрэглэхээр их агсам бөгөөд хүмүүстэй их маргалддаг. Би гомдолтой байна. ******* морийг маань хулгайлсан тул хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой.” гэх мэдүүлэг[2],

3.Гэрч 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээ байж байхад Самбуу над руу утсаар залгаж “аргамжаатай цавидар морь алга болчихлоо” гэж мэдэгдсэн. Тэгээд би “тасарч явсан юм уу? яасан юм бол сайн хайя” гээд бүртгэлдээ авсан юм. Тэгээд гомдол мэдээллийг шалгаж эрэл сурал болоод 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Самбуу над руу 99869660 гэх өөрийн дугаараар залгаж “миний морийг хүн унаад Охиндийгоор ******* аймгийн чиглэлтэй Орхон голоор гатлаад явж байна” гэхэд би цагдаагийн 7036102.. утас руу залгаж мэдэгдсэн. Тэгээд би Самбуугийн портер машинтай Самбуугийн хамт *******гээс аймгийн төв рүү ирсэн. Тэгээд бид хоёрыг Цагдаагийн газарт ирэхэд Самбуугийн морь цагдаагийн гадаа уяатай байсан. ******* нь цагдаагийн газарт байсан. ******* нь ******* сумын иргэн, ээжтэйгээ хамт амьдардаг юм. ******* архи их хэрэглэдэг, хүмүүстэй нийлж энд тэнд согтуу явж байдаг боловч хүн зодож цохиж байсан удаа байхгүй. ******* урьд нь гэмт хэрэг зөрчилд шалгагдаж байгаагүй. Зан чанарын хувьд архины хамааралтай, албадан эмчилгээнд гэр бүлийнхэн нь Шар хад дахь Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хүргэхэд сэтгэцийн хувьд эрүүл гэж гарсан тул хувийн эмнэлэгт хэвтүүлж сувилсан байсан” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Самбуу нь 2 тооны азарга адуутай. 2 азарга нь хээр, хээр халзан зүстэй. нь энд тэндээс адуу мал их худалдан авч өөрөө зарж борлуулдаг тул яг тоо хэмжээг мэдэхгүй байна. Би цавьдар морь алдагдсан талаар сонссон. 2020 оны 07 дугаар сарын 27-ны едөр над руу утсаар холбогдож “манай цавьдар зүсмийн 1 тооны адуу аргамжаанаас алдагдсан” гэж байсан. Танай наад хавиар чинь байвал сураглаж байгаарай гэж хэлж байсан. Тэгтэл 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэж санаж байна. Надад ******* нь цавьдар зүсмийн адуу унасан голоор гарч байна гэж хүн хэлсэн. Тухайн хүнийг хэн гэдгийг би санахгүй байна. Тэгэж сонсоод би руу залгаж энэ талаар хэлсэн. Тухайн үед цаг орой 16-18 цаг өнгөрч байсан гэж санаж байна. Би өөр зүйл мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр би цагдаагийн газарт ажил үүргээ гүйцэтгэж байхад 19-20 цагийн үед цагдаагийн жижүүрээс над руу утасдаад 1 давхарт буугаад ирэх талаар хэлсэн. Би тус өдөр жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний хэргийн газрын үзлэгийн багийн эрүүгийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж байсан. Ингээд цагдаагийн газрын 1 давхарт буугаад очиход ******* сумын иргэн ******* гэгч хүн ирсэн байсан. Тэрээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн хүнээс “ямар ажлаар цагдаагийн газарт ирсэн” талаар асуухад “хулгайн мал бүртгүүлэх гэсэн юм” гэсэн. Би түүнээс “хаанаас, хэзээ хулгайд алдагдсан мал” болох талаар тодруулахад тэр “2000 онд хойноос Оросын холбооны улсаас орж ирсэн мал” гэж тайлбарласан. Тэр Оросын холбооны улсаас орж  ирсэн гэх адуу нь цагдаагийн газрын гадна уяатай байгаа гэсэн. Тэр хүнтэй уулзаад байж байхад удалгүй гаднаас ******* сумын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Насанбаатар иргэн гийн хамт ирсэн. ******* сумын иргэн нь “4 хоногийн өмнө өглөө гэрээсээ гараад адуундаа явах гэтэл аргамжаатай байсан цавьдар зүсмийн морь алга болсон байсан, гадна уяатай байгаа морь бол миний морь байна” гэж хэлсэн. Тухайн гадна уяатай байсан адууг иргэн Самбуугийн адуу мөн эсэх талаар тодруулахад тэрээр “энэ адуу Самбуугийн адуу бишээ. Наад Самбуу чинь 2000 онд Оросын холбооны улсаас хулгайлж ирсэн” гэсэн ойлгомжгүй зүйл яриад байсан. Тэгээд би иргэн *******ийг цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд эрүүлжүүлсэн. Харин Самбууд цавьдар зүсмийн морийг нь хүлээлгэн өгсөн. Би Насанбаатар цагдаагаас тухайн цавьдар адууг Самбуу гэх иргэний адуу мөн эсэх талаар тодруулахад “мөн, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр иргэн Самбуу нь аргамжсан байсан адуу алдагдсан талаар надад мэдэгдсэн” гэсэн зүйлийг ярьсан. Өөр ямар нэг адуу алдагдсан талаар яриагүй. Иргэн ******* нь хэрэгт шалгагдаж байх явцад сэтгэцийн хувьд эрүүл бус гэмээр нөхцөл байдал илэрсэн тул би түүнийг Дархан-Уул аймагт хүргэж сэтгэцийн байдалд нь шинжилгээ хийлгэсэн. Шинжээчийн дүгнэлтээр эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэсэн хариу гарсан” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч ийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “би *******ийг би таньж мэднэ. *******той би ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Хүмүүс түүнийг гуулин ******* гэж хочилдог. ******* гийн адууг хулгайлсан гэж сүүлд сонссон. Харин ******* нь 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр морьтой явж байсан. Тухайн өдөр ******* нь цавьдар зүсмийн адуу унасан эмээл тохсон явж байсан ба унаж явсан адууг хаанаас авсан талаар нь мэдээгүй, эмээл тохсон байсан тул хүний морийг унаж яваа юм байхдаа гэж бодсон. Гэхдээ *******оос хэний адууг унаж яваа талаар асуугаагүй бас өөр ямар нэгэн зүйл яриагүй. ******* нь өөрийн гэсэн адуу мал байхгүй. Архи согтууруулах ундаа их хэрэглэдэг. Бас архи согтууруулах ундаа хэрэглэхээрээ их агсам болдог” гэх мэдүүлэг[6],

7.2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Ашид Билгүүн” ХХК-ний шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Цавьдар зүсмийн нас бие гүйцсэн адуу 2020 оны 09 дүгээр сарын байдлаар 1,000,000 төгрөгийн үнэ болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[7],

8.2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа №91/20 Дүгнэлт хэсэгт: “1.Д.******* нь сэтгэцийн хувьд эрүүл. Удамшлын өвчингүй болно. 2.Д.******* нь сэтгэцийн хувьд одоогоор Эрүүл насны түвшиндөө байна. 3.Д.******* нь сэтгэцийн хувьд Эрүүл учир болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. 4.Д.******* нь сэтгэцийн хувьд учир Эрүүл учир эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болно. 5. Д.******* нь сэтгэцийн хувьд эрүүл учир түүнд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй болно” гэх дүгнэлт[8],

9. Шүүгдэгч Д.******* 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би уг гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэхээр би тэр морийг аваад морьдоо хөөж ирээд тэдний хашаа руу нь оруулчихаад гэр рүү нь ортол тэр унтаж байсан. Тэгэхээр нь би түүнийг дуудалгүйгээр гараад морьдоо эргүүлээд тууж яваад Хаднаа гэх айлын хашаа руу аваачсан. Хаднаагийнх хашаандаа байгаагүй урагшаа ногооны талбай руугаа нүүсэн байсан. Тэгээд тэр хашаанд тууж оруулсан 7 адуунаас сартай халтар морийг нь барьж авах гэтэл чадаагүй юм. Ингээд би Самбуугийн цавьдар үрээг тэр долоон адуутай үлдээгээд гэртээ харьсан. Маргааш өглөө нь адуунуудыг харахад байсан. Өдөр нь сартай халтар морио барьж авахаар гарахад алга болчихсон байсан. Түүний маргааш нь билүү нөгөөдөр нь ч билүү өглөө эрт Самбуугийн тэнд явж байтал цавьдар үрээ Самбуугийн гэрийн гадна өмнө аргамжсан газраа аргамжаатай байхаар нь Самбууд хэлэлгүйгээр авч унаад нөгөө долоон тооны адуунуудыг эрж, хайхаар явсан боловч олоогүй. Би тэр долоон тооны адууг олохоор хоёр гурван хоногийн хугацаанд эрж, хайсан хэдий ч олоогүй. Би сар, өдрийг нь санахгүй байна. Цавьдар үрээг Самбуугийн гаднаас аваад хоёроос гурав хоносны дараа өглөө эрт босоод нөгөө долоон тооны адууг хайхаар явсан. Өглөө ******* сумын дэлгүүр нээсэн байхад дэлгүүрээс нэг шил архи авч гэрийнхээ хажуухан очиж ууж сууж байгаад ******* орж алга болсон долоон тооны адууны талаар хэлж тэмдэглүүлье гэж бодоод цавьдар үрээг унаад наашаа Сүхбаатар сум руу явсан. Би шууд дөтөлж яваад Орхон голоор морьтойгоо туулж гараад цагдаагийн гадна ирж морио уячихаад жижүүр рүү орсон. Тэгээд би ******* сумын харьяат Эрдэнэбилэг гэж дарга байгаа эсэхийг асуухад хуралтай байна гэсэн. Тэгээд би жижүүрт нь “Байцаагчаа дуудчих” гэж хэлтэл удалгүй Амарбаясгалан гэх залуу надтай уулзаад намайг эрүүлжүүлэхэд хонуулсан. Маргааш нь намайг эрүүлжүүлэх байрнаас гаргаад гэртээ харь гээд явуулсан. Би тэр цавьдар үрээг хулгайлах зорилгоор аваагүй. Харин долоон тооны адуун дунд байсан халтар морийг барьж унахаар авсан. Тэгээд дараа нь тэр долоон тооны адуу алга болсон тул эрж хайхаар мөн цавьдар үрээг аваад явсан. Ийм болохоор энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Би адуу хайх гээд тэр үрээг түр хугацаанд гуйхаар өглөө 08 цагийн үед яваад очиход Самбуу унтаж байсан тул би түүнийг сэрээгээд яах вэ гэж бодоод үрээг унаад явсан. Би тэр үрээг унаад 2-3 хоногийн хугацаанд алга болсон 7 тооны адууг хайгаад явж байхад Самбуу надтай тааралдсан. Гэвч тэр надтай тааралдахдаа надаас үрээгээ авах талаар хэлээгүй. Надад өөр нэмж, ярих зүйл гэвэл тэр цагдаагийн газар дээр ирээд адуугаа авахдаа миний эмээл, хазаар, ногттой аваад явсан байсан. Дараа нь би эмээл, хазаараа авсан. Харин одоо ногтоо авмаар байна. Би өмнө Самбуугийн морийг зөвшөөрөлгүйгээр унаж яваад адуу малаа хайж явж байгаад эргээд адууг нь авч ирж өгч байсан. Тэрэн шигээ санаад адууг нь авч явсан.” гэх мэдүүлэг[9],

10.Хохирогч 2021 оны 03 дугаар сарын *******-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* сумын "Наран’’ хүнсний дэлгүүрийн эзэн Батмөнх утасдахаар утсаа автал тэр "Гуулин Зоригоо гэх нөхөр архи өгөхгүй бол ална гээд намайг боогоод байна. Та нар энийгээ ирж шийдээч, байнга ирж намайг дарамтлаад архи дарс нэхээд байх юм” гэсэн. Тэр үед хэсгийн цагдаа эргүүлтэй гадуур явж байсан ба Наран дэлгүүр цагдаагийн хэсгийн хажуухан тул би өөрөө очихоор гарч очиж байтал ******* гэгч дэлгүүрээс гараад над руу чиглээд хүрээд ирсэн. Би түүнийг “за юу болоод байгаа юм бэ *******оо” гэсэн чинь тэр “муу хулгайч нар архи зээлчих гэсэн чинь зээлэхгүй байна” гэхээр би "өөрт чинь зээлэх албагүй шүү дээ. Та чинь юу яриад байна” гэсэн чинь тэр "дээр би энэ дэлгүүрээс юм авахад надаас 6000 төгрөг илүү авсан. Би тэрэндээ архи авах гэж байсан юм” гэж хэлэхээр нь би "за за хоёулаа өрөөнд ороод уулзья” гэхэд тэр “үгүй би цагдаа руу орохгүй, би гэртээ харилаа” гэхээр нь би “тийм юм байхгүй” гээд түүнийг дагуулаад явах гэтэл тэр миний шаардлагыг эсэргүүцээд явахгүй гээд чаргууцалдсан. Тэр 5-6 минут орчим цагдаагийн хэсэг рүү орохгүй гэж надтай ноцолдож байж арай гэж түүнийг дагуулаад цагдаагийн хэсэг рүү орж ирсэн. Тэгсэн тэр хэсгийн гадна хаалгыг дотроос түлхээд гарах гэхээр нь  би “байж бай, алив өрөө рүү орьё” гэж хэлээд хаалганы бариулаас нэг гараараа татаад нөгөө гараараа *******ийг түлхэхэд тэр гараараа миний нүүрэн тус газарт цохиход би түүнийг барьж хөлөөрөө хавсраад шалан дээр унагаад зүүн бугуйнд нь гав зүүсэн чинь тэр “за би өөрөө босчихьё, намайг тавьчих" гэж гуйхаар нь би түүнийг нэг гартаа гавтай чигээр нь босгож ирээд халааснаасаа өрөөнийнхөө түлхүүрийг гаргаж хаалгаа нээх гэж байхад ******* гавтай гараа угзарч миний гарыг тавиулаад гавны унжсан хэсгийг барьж байгаад дахин миний нүүр рүү нэг удаа цохиход нь би гараараа хаагаад түүнийг барьж автал тэр миний гарнаас мултраад хаалгаар гараад зугтсан. Би хойноос нь хөөгөөд хашаанаас гарч амжаагүй байхад нь түүнийг барьж аваад хоёр гарыг нь хойд талд нь гавласан. Тэгээд би сумын цагдаа Насанбаатарыг дуудсан. ******* нь миний шаардлага эсэргүүцэж, эрх чөлөөнд халдаж байхдаа “мэдрэл муутай хүнийг та нар яаж чадах юм” гээд байсан. Мөн Цагдаагийн газар руу хүргэхээр явж байхад машинд “Чи муу намайг яаж чадах юм. Чамайг би гарч байгаад ална аа. Харж байгаарай” гэх мэтээр заналхийлсэн. Тэр миний нүүрэн тус газарт гараараа хоёр удаа цохисны улмаас баруун нүдний зовхи хавдаж нүдийг хаасан, мөн хамар хавдаж хөхөрсөн. Аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж, толгойн зураг авахуулсан. Эмч тархи доргисон, хамар далийсан байна гэсэн. Хавдартай учир рентген зураг авч харахаар сайн харагдахгүй байна гэсэн. Надад өөр гэмтэл учраагүй. Харин түүнтэй ноцолдож байхад тэр миний зүүн талын мөрдсийг урж хаясан. Мөн өвлийн хүрэмний баруун сугыг урсан байсан. Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг. Сумын дэлгүүрүүдийн орчим ихэвчлэн байж дэлгүүрээр үйлчлүүлсэн иргэдээс архи дарс авахуулж уудаг. Архи дарс уусан үедээ агсан согтуу зантай. Өмнө мал хулгайлах гэмт хэрэгт шалгагдаж байхдаа намайг заналхийлж, хэл үгээр доромжилсон” гэх мэдүүлэг[10],

11.Гэрч 2021 оны 03 дугаар сарын *******-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Д.******* нь ээж, дүү нарынхаа хамт амьдардаг. Хувийн зан байдал гэвэл тэрээр өмнө нь ааш араншин сайтай байсан. Харин сүүлийн үед архи их уугаад байдаг болсон. Одоогоос 2-3 жилийн өмнөөс түүний сэтгэц нь өөрчлөлттэй болсон гээд эмнэлэг авч явж эмчлүүлээд байсан санагдаад байна. Сүүлийн үед хүний морь малыг өөрийн мал гээд аваад явчихдаг араншинтай болсон байсан. Нэг удаа манай хашаанд уяатай морийг тавиад явуулчихсан байхаар нь би яаж байгаа гэсэн чинь тэр "та өөрөө морь зовоогоод байхаар нь гаргаад явуулчихсан" гэсэн зүйлийг хэлсэн. Тэгээд л би түүнийг сэтгэцийн хувьд нэг л эрүүл бус болж дээ гэж бодсон. Надтай бол хэрүүл маргаан хийж байсан удаа байхгүй. Харин өөр бас бус хүмүүстэй маргалдаж, муудалцсан гэж удаа дараа сонсож байсан.” гэх мэдүүлэг[11],

12.Гэрч ийн 2021 оны 03 дугаар сарын *******-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би эхнэрийнхээ хамт ******* сумын 1 дүгээр баг, 110 тоотод "Наран" гэх хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг юм. Өнөөдөр би дэлгүүр дээрээ худалдагчийн ажил хийж байхад 15-16 цагийн үед манай дэлгүурээр ******* сумын иргэн Д.******* бага зэргийн архи уусан гэмээр байдалтай орж ирсэн. Тэгээд тэр надаас “архи зээлээр авна” гэхээр нь би түүнд “архи өгөхгүй” гэж хариултал тэр "тэгвэл би хоёр пиво авмаар байна" гэхээр нь би "өгөхгүй" гэж хэлтэл тэр "би нэг дэх өдөр мөнгийг нь өгнө шүү дээ" гэхээр нь би түүнд архи, пиво өгөөгүй. Тэгтэл тэр уурлаад намайг "луйварчин, дээрэмчин, тонуулчин, ална, тална" гэх мэтийн үгээр доромжилсон. Би түүний өмнөөс мөн хэрүүл хийсэн чинь тэр худалдагчийн лангууг тойрч орж ирээд намайг заамдаж аваад боох гэхээр нь би боолгохгүй санаатай ноцолдсон. Удалгүй гаднаас Ганбаа гэх манай сумын залуу орж ирж бид хоёрыг салгасан. Тэгсэн чинь ******* Ганбаа гэх залууд хандаж "чи тэгвэл надад нэг архи авч өг" гэсэн чинь Ганбаа "за байж бай" гэж хэлээд *******ийг дэлгүүрээс аваад гарсан. Би *******той маргалдаж байхдаа сумын хэсгийн төлөөлөгч Мөнхболд руу залгасан байсан ба тэр хоёрыг гарч байхад нь Мөнхболд цаанаас ирсэн бөгөөд *******ийг цаашаа дагуулаад явсан. Би дэлгүүрт ажиллаж байсан учраас сайн харж чадаагүй. Ийм л асуудал болсон. Д.******* нь олон жилийн өмнө бол гайгүй хүүхэд байсан. Харин сүүлийн хэдэн жил өөрийгөө галзуу гээд байдаг болсон. Мөн сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан байх гэж санаад байна. Одоо бол их дураараа, хүний зүйлийг хамаагүй авчихдаг, хүнийг айлган сүрдүүлдэг, уур омог ихтэй болчихсон юм. Манай дэлгүүрээр заримдаа орж ирэхдээ архи дарс нэхээд байхаар нь би өгөхгүй гэхээр урдаас уурлаад намайг элдвээр доромжлоод заналхийлээд байдаг” гэх мэдүүлэг[12],

13.Гэрч ын 2021 оны 03 дугаар сарын *******-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би өнөөдөр 17-18 цагийн үед ******* сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Наран" гэх хүнсний дэлгүүрээс юм авахаар ороход дэлгүүрийн эзэн Батмөнх мөн сумын иргэн гуулин хочтой *******той заамдалцчихсан зогсож байхаар нь би тэр хоёрыг салгаад *******ийг дэлгүүрээс гаргасан. Тэр Батмөнхөөс архи нэхээд өгөхгүй байхаар нь маргалдсан юм шиг байсан. Тэгэхээр нь би түүнд 5000 төгрөг өгөөд дэлгүүр рүү яваад орсон. Худалдаа хийчихээд гарч ирэх үед ******* цагдаагийн хэсгийн үүд хэсэгт хэсгийн төлөөлөгчтэй барьцалдсан ноцолдоод байх шиг харагдсан. Цагдаагийн алба хаагч байгаа юм чинь учрыг нь олох байх гэж бодоод би явсан” гэх мэдүүлэг[13],

*******.Гэрч 2021 оны 03 дугаар сарын *******-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын *******-ний өдөр 15 цаг 40 минутын үед ******* сумын 2 дугаар багийн нутаг Шатахуун түгээх станцын орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад хэсгийн төлөөлөгч над руу утасдаж “Аймаг руу хүн авч явмаар байна. ******* шаардлага эсэргүүцээд намайг цохьчихлоо" гэхээр нь би шууд цагдаагийн хэсэгт хүрэлцэн ирсэн. Ирэхэд Мөнхболдын хамар нь зулгарсан, хавдсан, хамарнаас цус гарсан, мөн баруун нүд нь хавдсан байсан. ******* гэгчийг ард нь гавлаад машинд суулгасан байсан. Тэгээд би машин жолоодоод шууд Сүхбаатар сум руу хөдөлж, Цагдаагийн газарт очин *******ийг эрүүлжүүлсэн. Мөнхболд дэслэгч надад "******* нь “Наран” хүнсний дэлгүүрт агсан тавилаа” гэсэн дуудлагын дагуу очиход шаардлагыг нь эсэргүүцэн Цагдаагийн хэсэгт оруулж ирсэн байхад нүүр рүү нь гараараа удаа дараа цохисон гэсэн. Д.******* нь архи дарс их хэрэглэдэг. Архи уусан үедээ агсан согтуу зантай. Айлын адуу малыг миний мал гэдэг сонин зантай. Заримдаа бол сэтгэц эрүүл юм шиг харилцаатай. Харин заримдаа сэтгэцийн өвчтэй юм шиг зүйлс яриад байдаг” гэх мэдүүлэг[*******],

15.Гэрч ийн 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тус өдрийн 17 цаг 00 минутад дээрх иргэнийг ******* сумын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Насанбаатар эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэн ирж, хүлээлгэн өгсөн. Тэрээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч ын эрх чөлөөнд халдаж биед нь гэмтэл учруулсан гэсэн зөрчлөөр хүргэгдсэн. Түүний биед шинээр үүссэн гэмтэл, шарх, сорви үүсээгүй байсан. Харин түүний хоёр гарын бугуйн хэсэгт өмнө зүсэгдэж байсан гэмээр хуучин сорвитой байсан. Артерийн даралт нь 120x80 буюу хэвийн, зүрхний цохилт нь нэг минутад 80 удаа буюу мөн хэвийн, биед байх хүчилтөрөгчийн хэмжээ 96 хувь буюу хэвийн, биеийн халуун 35.5 градус хэвийн, хэвлий зөөлөн, эмзэглэлгүй хэвийн байсан. Мөн би түүний биеийн байдлыг асуухад биед ямар нэг зовиур байхгүй гэсэн. Тухайн үед цагдаагийн газарт байсан согтуурал хэмжих багаж зэргийг Улаанбаатар хот руу стандарт хэмжил зүйгээр баталгаажуулахаар явуулсан байсан тул тус хүний согтуурлын хэмжээг нь шалгаж чадаагүй. Гэхдээ тэр хүнээс архи үнэртэж байсан ба согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглээгүй байсан. Тэр хэсгийн төлөөлөгч ыг өөрийг нь түлхсэн гэж ярьж байсан санагдаад байна. Өөр зүйл яриагүй. Би 2020 оны зун эрүүлжүүлэх, саатуулах байрны эмчийн үүрэг гүйцэтгэж байхад *******гийн ******* нь адуу мал хулгайлсан, цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн гэж эрүүлжүүлэгдсэн. Эрүүлжүүлэгдсэн шөнө 00-01 цагийн үед Д.******* нь камертаа чанга чанга үглээд яриад байхаар нь би түүний камер руу очиж “Яасан бэ? таны бие хаа чинь зүгээр үү” гэж намуухан дуугаар асуухад тэр “Та чанга яриач ээ, миний нэг талын чихний хэнгэрэг цоорхой чих хатуу” гэж хэлсэн. Аль талын чихний хэнгэрэг нь цоорхой талаар асуугаагүй. Д.******* гэх хүн нь юу гээд байгаа нь мэдэгдэхгүй, сонсогдохгүй амандаа үглээд яриад л байсан. Хоёр удаа эрүүлжүүлэгдэхдээ өөрийгөө өмөөрөөд ямар нэг гэмт хэрэг зөрчил үйлдээгүй, зүгээр байж байхад цагдаагийн газарт авч ирсэн гэсэн зүйл ярьсан” гэх мэдүүлэг[15],

16.Гэрч 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 03 дугаар сарын *******-ний өдөр манай нөхөр хоол цайгаа ирж уучихаад ажлын өрөөндөө ажлаа хийхээр гарсан юм. Тэгээд нээх их удаагүй байж байгаад цонхон дээрээс юм авахаар хөшгөө нээгээд харсан чинь манай нөхөр хашааны үүдэнд нэг хүнийг ард нь гавлаад зогсож байсан. Ингээд би юу болсон талаар сайн харах санаатай цонхон дээр хараад зогсож гэрээсээ нойтон салфетка барьж гараад цусыг нь арчуулахаар нүүр лүү нь харсан чинь нэг талынх нь нүд бүр хавдаад тагларчихсан аймаар харагдаж байсан. Тэгээд миний уур хүрээд нөгөө хүн рүү “чи муу яахаараа ажлаа хийж байгаа хүнийг ийм болгож байгаа юм бэ?” гээд хэлсэн чинь манай нөхөр “миний хань битгий ойртоо гэртээ ороод байж бай” гэж хэлэхээр нь хэсэг зогсож байгаад эргээд гэр лүүгээ орсон юм. Тийм л зүйл болсон. Манай нөхөр хүнд зодуулж цохиулсан зүйл байхгүй. Манай нөхөр хүнтэй зодолдоод байдаггүй их тайван хүн. Ямар нэгэн асуудлыг маш тайван хүлээцтэй шийддэг” гэх мэдүүлэг[16],

17.Гэрч ийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Самбуу бол адуутай Самбуугийн хүүхэд нэрийг нь санахгүй байна цавьдар зүсмийн морь унаж яваа харагддаг. Самбуу нь манай нутгийн унаган хүүхэд гэдгээр нь мэднэ, багаасаа адуу малд ойр өссөн мал бүхий иргэн таарахаар мэнд устай явдаг. *******ийг би нутгийн иргэн гэдгээр нь мэднэ, өндөр настай ээжтэйгээ хамт амьдардаг. Сүүлийн үед нутгийн иргэд Зоригоогийн сэтгэц нь өөрчлөлт орсон байхаа янз янзын юм ярьдаг болсон байна гэж ярилцаж байхыг сонсож байсан. Би энэ талаар өөрөө сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[17],

18.******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 73 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Д.*******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт[18],

19.******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 96 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “ 1.Д.*******ийн биед зүүн чихний хэнгэрэг цоорол бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр (10%) тогтонги алдсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө” гэх дүгнэлт[19],

20.******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 72 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “1.ын биед хамрын таславчийн мурийлт, баруун нүдний салст, дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, хамар баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[20],

21.2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №ТХҮ-921/*******5 дугаартай үнэлгээний дүгнэлт хэсэгт: “Ажлын хүрэм /оёдол ханзарсан/ засварын үнэ 20,000 төгрөг, 2,15*2 хэмжээтэй норсон хана замаскдаж будах зардал 70,000 төгрөг болохыг тодорхойлов.” гэх дүгнэлт[21],

22.Шүүгдэгч Д.*******ийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би уг гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэсгийн төлөөлөгч Мөнхболд намайг зүгээр явж байхад дарамталдаг” гэх мэдүүлэг[22], 23.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[23], 24.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[24], 25.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[25], 26.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[26], 27.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[27], 28.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[28], 29.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[29] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардал нэхэмжлээгүй, хохирогч гийн морио бүрэн бүтэн хүлээн авсан болохыг дурьдах нь зүйтэй.

Харин хохирогч нь цагдаагийн албан хаагчийн ажлын хүрэм засварын үнэлгээгээр тогтоосон 90,000 төгрөгийн баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлын нөхөн төлсөн” болон түүний хувийн байдлыг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

Тулгар төр байгуулагдсаны 2030 жил, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гарсан "Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт: “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж хуульчилсан хуулийн үйлчлэлд хамаарахаар байх тул,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тулгар төр байгуулагдсаны 2030 жил, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гарсан "Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас шүүгдэгч Д.*******ийг өршөөн хэлтрүүлсэн.

-“Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт: “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилсан хуулийн үйлчлэлд хамаарахаар байх тул,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тулгар төр байгуулагдсаны 2030 жил, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гарсан "Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар ******* аймгийн ******* сумаас гарах зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь хуульд нийцнэ гэж үзсэн.

"Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт: “Энэ хуулийн 5.1-т заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Д.******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Хохирогч нь цагдаагийн албан хаагчийн ажлын хүрэм засварын үнэлгээгээр тогтоосон 90,000 төгрөгийн баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 1 сар, 8 хоног цагдан хоригдсон хоногийг зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь хуульд нийцнэ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохилтой.

Тулгар төр байгуулагдсаны 2030 жил, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гарсан "Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.10, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-мөн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тулгар төр байгуулагдсаны 2030 жил, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гарсан "Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас шүүгдэгч Д.*******ийг өршөөн хэлтрүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тулгар төр байгуулагдсаны 2030 жил, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гарсан "Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар ******* аймгийн ******* сумаас гарах зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

5.Шүүгдэгч Д.******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Хохирогч нь цагдаагийн албан хаагчийн ажлын хүрэм засварын үнэлгээгээр тогтоосон 90,000 төгрөгийн баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 1 сар, 8 хоног цагдан хоригдсон хоногийг зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

   

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.АМАРГЭРЭЛ