| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0047/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/60 |
| Огноо | 2021-03-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/60
2021/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Буяндалай
Хохирогч: Б.Э
Хохирогчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр
Шүүгдэгч: Д.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Дгийн Зод холбогдох эрүүгийн 2012003520007 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, 50 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ........... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Т овогт Дгийн З/РД:ЙС............../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогч Д.Зын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2020 оны 07 дугаар сарын 13-ны өглөө эхнэр, хүүхдээ хадам аавынх руу хүргэж өгөхөөр явж байсан. Төв номын сангийн урд талын зам дээр явж байхад урдаас саарал өнгийн машин ирээд уулзвар дээр мөргөлдсөн. Д.З гэх хүнээс 2020 оны 07 дугаар сарын сүүлээр эд хөрөнгийн хохирол гэж 300.000 төгрөг авсан. Мөн 2021 оны 01 дүгээр сард 1.600.000 төгрөгийг эмчилгээний зардалд авсан. Өвдөгний чагтан холбоос урагдалтай гэсэн онош гарсан учраас зайлшгүй хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Д.З нь надтай хамт Улаанбаатар хот руу явж надад эмчилгээ хийлгэнэ гэж харилцан тохиролцсон...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2012003520007 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Эийн өгсөн:
“...2020 оны 07 дугаар сарын 13-ны өглөө 09 цагийн үед өөрийн эзэмшлийн Пекон маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслээр эхнэр 2 хүүхдийн хамт явж байгаад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг, төв номын сангийн уулзвар дээр өөдөөс саарал өнгийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж ирээд зүүн талаар мөргөж эхнэр 2 хүүхэд газар унаад би мотоциклын банк дээр түрэгдэж зүүн өвдөг, гуя хэсгээр машины хамрын гэрэл хэсэг таарсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би тухайн үед 20-30 миллын хурдтай явж байсан. Би мотоцикль жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Би “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Д.З нь миний мотоциклийн хохиролд 300.000 төгрөг, эмчилгээний заралд 800.000 төгрөг төлсөн. Өөр мөнгө өгөөгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо улсын хэмжээнд Корона вирус гараад хөл хориотой байна. Энэ хөл хорио тавигдахаар Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр тохиролцсон. Бид хоёр учраа ололцсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 153-155 дугаар тал/
*Гэрч Ч.Сийн өгсөн:
“...2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр нөхөр Д.Зын хамт Өвөрхангай аймгаас Архангай аймгийн Тариат сумын “Тэрхийн цагаан нуур” үзэх гэж гараад Архангай аймгийн Хотонт суманд хүргэн дүү Дийн гэрт хоноод Дийг дагуулаад 2020 оны 07 дугаар сарын 13-ны өглөө гарсан. Архангай аймгийн төвд 09 цагийн үед орж ирээд “Булган” ууланд мөргөөд Тариат сум явахаар болсон, манай нөхөр Булган уул харагдаж байна аль замаар явдаг юм бол гээд нэг замаар өгсөж явтал нэг мотоцикл урдаас ирж байсан жолооч нь өөр тийш хараад эргээд харах хооронд хоромхон зуур л мөргөлдсөн. Урсгал сөрж явсаныг мөргөлдсөний дараа мэдсэн. Яг хэдэн км цагийн хурдтай явсаныг би мэдэхгүй байна, их зөөлөн явж байсан. Архи, пиво уусан зүйл байхгүй, харин аймгийн зах дээрээс бид 2, аяга айраг уусан. Надад гэмтсэн зүйл байхгүй, их зөөлөн мөргөлдсөн болохоор зүгээр...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 дугаар тал/
*Гэрч Б.Оын өгсөн:
“...2020 оны 07 дугаар сарын өглөө Архангай аймаг дахь цагдаагийн газрын даргын томилгоогоор жижүүрийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв номын сангийн урд зам дээр машин, мотоцикл 2 мөргөлдсөн дуудлага мэдээлэл ирсний дагуу шуурхай бүрэлдэхүүний хамт осол болсон газар очиход 26-95 ӨВА улсын дугаартай Субару Простер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.З нь ертөнцийн зүгээр урдаасаа баруун тийш эргээд урсгал сөрж ороод өөдөөс ирж байсан улсын дугааргүй Пекон маркийн мотоциклыг мөргөсөн байсан. Тухайн зам нь нэг чигийн урсгалтай зам байсан. Жолооч Д.З манай аймагт амарч яваад зам мэдэхгүй урсгал сөрж орсон талаар ярьдаг. Улсын дугааргүй Пекон маркийн мотоциклын жолооч чигээрээ явж байсан чиглэлтэй байсан. 26-95 ӨВА улсын дугаартай Субару Простер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.З нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байсан. Харин улсын дугааргүй Пекон маркийн мотоциклийн жолооч Б.Э нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байсан. 26-95 ӨВА улсын дугаартай Субару Простер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.З нь “В, С,М” гэсэн хүчинтэй ангиллын үнэмлэхтэй, улсын дугааргүй Пекон маркийн мотоциклын жолооч Б.Э нь “В” ангиллын эрхийн үнэмлэхтэй байсан. Харин Б.Э мотоцикл жолоодох эрхийн “А” ангиллын үнэмлэхгүй байсан. Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал, тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн зүйл байхгүй байсан. Замын үзэгдэх орчин чөлөөтэй хэвийн байсан. 26-95 ӨВА улсын дугаартай Субару Простер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.З нь замын тэмдэглэгээгээ хараагүй, зам мэдэхгүй урсгал сөрөөд орчихлоо гэж хэлж байсан. Осол болсон газарт очоод тухайн тээврийн хэрэгслийн 2 жолооч нарыг согтолтын зэрэг тогтоох зорилгоор драгер үлээлгэхэд согтолтын зэрэг гараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 156-158 дугаар тал/
*Яллагдагч Д.Зын өгсөн:
“...Миний үйлдэл тохирч байна. Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надад хуулийн хөнгөн хариуцлага оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 168-170 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 623 дугаартай“...Б.Эийн биед зүүн талын өвдөгний үений соронзон резонанаст томографийн /MRI/ шинжилгээгээр зүүн өвдөгний үений урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр :сол болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Зүүн өвдөгний үений урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна. Урьд гаргасан №388 тоот дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд хэвээр байна. Тархи доргилт, зүүн өвдөгний гадна хажууд зөөлөн эдийн няцрал гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Зүүн хацар, зүүн гуяны урд дунд хэсэг, баруун гуяны урд дунд хэсэгт цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. Б.Э нь хамрын яс хуучин хугаралтай, хамрын таславчийн хуучин мурийлт, баруун нүдний ухархайн дотор ханын хуучин цөмөрсөн хугаралтай байна...” дүгнэлт /хх-ийн 135-136 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 173 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Д.З нь Архангай Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Төв номын сангийн урд талын нэг чигийн хөдөлгөөнтэй асфальтан замаар өөрийн эзэмшлийн 26-95 ӨВА улсын дугаартай Субару простер загварын автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт заасныг зөрчиж урсгал сөрсний улмаас тухайн замаар чиглэлийн дагуу зорчин явсан Пекон загварын улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.Эийн эрүүл мэндэд зүүн өвдөгний үений урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал гэмтэл буюу хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.З үйлдсэн болох нь хохирогч Б.Эийн”...2020 оны 07 дугаар сарын 13-ны өглөө 09 цагийн үед өөрийн эзэмшлийн Пекон маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслээр эхнэр 2 хүүхдийн хамт явж байгаад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг, төв номын сангийн уулзвар дээр өөдөөс саарал өнгийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж ирээд зүүн талаар мөргөж эхнэр 2 хүүхэд газар унаад би мотоциклын банк дээр түрэгдэж зүүн өвдөг, гуя хэсгээр машины хамрын гэрэл хэсэг таарсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Сийн”...Архангай аймгийн төвд 09 цагийн үед орж ирээд “Булган” ууланд мөргөөд Тариат сум явахаар болсон, манай нөхөр Булган уул харагдаж байна аль замаар явдаг юм бол гээд нэг замаар өгсөж явтал нэг мотоцикл урдаас ирж байсан жолооч нь өөр тийш хараад эргээд харах хооронд хоромхон зуур л мөргөлдсөн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Оын”...26-95 ӨВА улсын дугаартай Субару Простер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.З нь ертөнцийн зүгээр урдаасаа баруун тийш эргээд урсгал сөрж ороод өөдөөс ирж байсан улсын дугааргүй Пекон маркийн мотоциклыг мөргөсөн байсан. Тухайн зам нь нэг чигийн урсгалтай зам байсан. Жолооч Д.З манай аймагт амарч яваад зам мэдэхгүй урсгал сөрж орсон талаар ярьдаг. Улсын дугааргүй Пекон маркийн мотоциклын жолооч чигээрээ явж байсан чиглэлтэй байсан. 26-95 ӨВА улсын дугаартай Субару Простер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.З нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байсан. Харин улсын дугааргүй Пекон маркийн мотоциклийн жолооч Б.Э нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Эийн биед зүүн талын өвдөгний үений соронзон резонанаст томографийн /MRI/ шинжилгээгээр зүүн өвдөгний үений урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 623 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Зын авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Хохирогч Б.Э нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, миний бие Улаанбаатар хот явж хагалгаа хийлгэхэд шүүгдэгч Д.З нь зардлыг төлнө гэсэн бид энэ талаар тохиролцсон байгаа гэж мэдүүлсэн, мөн шүүгдэгч Д.З нь хохирогч Б.Эд хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1.900.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогчид учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгч төлөхөөр харилцан тохиролцсон талаар шүүгдэгч, хохирогч нар шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж, харин хохирогч Б.Эийг гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.З нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Б.Э нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Д.Зыг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.З нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Дгийн Зыг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Э нь цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Зод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР