| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0239/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/270 |
| Огноо | 2019-12-16 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2019/ШЦТ/270
2019/ШЦТ/213
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Э.Билгүүн
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг
Шүүгдэгч: Ш.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мовогт Шын Бэд холбогдох 1812006590035 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Шар булаг гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Мовогт Шын Б /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ш.Б нь 2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Хөтөл гэх газар малын бэлчээрээс О.Дийн эзэмшлийн 2 тооны хонгор зүсмийн, 1 тооны зээрд халзан зүсмийн им тамгагүй нас нийлсэн 2 тооны гүүг хулгайлсан, Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Зүүн оцон гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Д.Эгийн малын хотноос Ж.Бийн эзэмшлийн 18 тооны ямааг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б мэдүүлэхдээ: Би 2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө О.Дийн 3 тооны гүү, 2018 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Ж.Бийн эзэмшлийн 18 тооны ямааг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би дахиж ийм хулгайн хэрэг үйлдэхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1812006590035 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Бийн мэдүүлсэн: ...Би өөрийн эзэмшлийн малаа Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Зүүн оцон гэх газарт нутагладаг төрсөн хүү болох Д.Эгийн малтай хамт маллуулдаг юм. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Зүүн оцон гэх газраас манай хүү Д.Э хонь, ямаагаа хотлуулчихаад айл руу очоод ирэхэд нь хотлуулсан байсан. Тэгээд ирэхэд хонь, ямаа нь байхгүй болсон байхаар нь манай хүү хонь, ямаагаа хайж байгаад олоход тэдний малд байдаг миний эзэмшлийн 18 тооны ямаа зүсээрээ дутсан байсан. Тэгсэн чинь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай хүү Д.Эг гэртээ байхад нь манай сумын Ш.Б гэх залуу очоод адуу хулгай хийх гээд морьтой явж байсан чинь адуу олдохгүй хонь, ямаа таараад би танайхаас ямаанууд хулгай хийсэн юм, миний буруу, хулгай хийсэн ямаагаа ямаагаар чинь төлье гэж яриад явсан байсан. Тэгэхээр нь би тухайн зүйлийн талаар сонсоод цагдаагийн байгууллагад хандахаар болсон. Би өөрийн хонь, ямааг насаар нь, тоогоор нь тоолж мэднэ. Тэрнээс биш яг зүсэлж, имээр нь бол хэлж мэдэхгүй, харин миний алдсан 18 тооны ямаа нь нас гүйцсэн эр ямаа 9, хязаалан насны эр ямаа 1, нас гүйцсэн бүдүүн эм ямаа 7, шүдлэн насны эм ямаа 1 ширхгийг тус тус хулгайд алдсан байсан. Харин манай хүү Д.Э нь тухайн алдсан ямаануудыг нэг бүрчлэн зүс, имээр нь хэлж чадах байх. Манай алдсан эр ямаанууд нь нас залуу, ноос ноолуур сайтай байсан учраас 1 ширхэг эр ямааг 300.000 төгрөгөөр, нас нийлсэн эм ямаанууд нь залуу ямаа бөгөөд цаашид төллөх байсан учраас 1 ширхэг эм ямааг 350.000 төгрөгөөр, хязаалан насны эр ямаагаа 280.000 төгрөгөөр, шүдлэн насны эм ямаагаа 300.000 төгрөгөөр тус тус үнэлээд, нийтдээ 5.730.000 төгрөгөөр үнэлж байна. Миний эзэмшлийн мал манай хүү Д.Эгийн мал дээр тоологдож явдаг боловч тухайн 18 тооны ямаа бол миний эзэмшлийн ямаанууд байгаа юм. Манай хонь, ямаа шөнө бэлчддэггүй, нэг хотлуулсан бол шөнө огт бэлчиж явдаггүй. Миний хүүгийн хэлснээр 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэхэд хүүгийн болон манай нийлсэн хонь, ямаа бүрэн байсан. Түүнээс хойш манай хүү ямар нэгэн айлын малтай хонио нийлүүлээгүй малласан байсан. Тэгсэн чинь харин 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн өглөө хонь, ямаагаа олж аваад тоолж бүртгэхэд миний эзэмшлийн 18 тооны ямаа хулгайд алдагдсан байсан. Хулгайд алдагдсан 18 тооны ямааныхаа төлбөрийг гэм буруутай хүнээс нь нэхэмжилж байна. Харин өөрийн алдсан ямаануудаа нас, хүйсээр нь авах хүсэлттэй байна. Түүнээс гадна ямаагаа насаар нь ч авна, мөн Мр нь үнэлсэн мөнгийг нь ч авна, 18 тооны хулгайд алдсан ямаануудынхаа мах, арьс ширийг ч гэсэн авна. Яагаад гэвэл манайх маш олон жил малаа ээлж дараалан хулгайд алдсан юм. Бтэй хамаатан С, М гэх хүмүүс бол бүлэг. Тиймээс 18 тооны ямаатай холбоотой бүх төлбөр мөнгийг төлүүлэх хүсэлттэй байна. Миний бодлоор Б гэдэг нь үйлдсэн хэргээ даагаад үлдсэн хүмүүс нь хуулийн хариуцлагаас мултрах гэж байна гэж би бодож байна. Манай хүүд Б ганцаараа хулгай хийсэн гэж хэлсэн байна лээ. Гэхдээ нутгийн хүний хэлснээр тухайн ямаа алга болоход манай тэр хавьд үзэгдэж харагдаж байгаагүй цагаан өнгийн Портер маркийн машин явж байсан гэсэн. Харин манай малын арьс, махыг хадгалж байгаа М гэж дууддаг залуу нь цагаан өнгийн Портер маркийн машинтай учраас тэр хүний машинаар зөөж ирээд хамтарч хулгай хийсэн гэж үзэж байна. Шөнө хонь, ямаа туугаад явдаггүй юм. Тиймээс туугаад явсан гэдэг нь худлаа. Яаж ч бодсон сэтгэлд багтахгүй байна. Манай малыг нэг хүн биш 4-5 хүн гэрэлтүүлж байгаад шилж авсан байна. Яагаад гэвэл дан тарганыг нь, залууг нь шилээд ачаад явсан байна. Манай малыг хашиж байгаад л барьж авсан байх. Тэрнээс биш тасдаад аваад явсан бол ядаж нэг хурга, ишиг ч гэсэн орох ёстой байсан. Тиймээс тэр Бийн ярьсан зүйл нь худлаа...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Бийн дахин мэдүүлсэн: ...Би өөрт учирсан хохирлоо Ш.Б гэх хүнээр төлүүлсэн. Би өөрийн хулгайд алдсан 18 тооны ямааны мах, арьс, ширийг мөн алдсан. 18 тооны ямааны оронд 18 тооны ямаа авсан учраас би гомдол, саналгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Дийн мэдүүлсэн: ...Би өөрийнхөө цөөхөн хэдэн тооны малаа Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Хөтөл нуур гэх газарт нутагладаг хүргэн П.Бэр маллуулдаг юм. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө хүргэний хардаг малаас миний эзэмшлийн хоёр тооны хонгор, нэг тооны зээрд халзан зүсмийн, им тамгагүй, нас нийлсэн нийт 3 тооны гүү хулгайд алдагдсан байна гэж манай хүргэн над руу утсаар залгасан. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай хүргэнтэй шувуу М гэж дууддаг залуу уулзаад Б, С хоёр танайхаас 3 тооны адуу ачиж яваад цагдаад баригдлаа цагдаа асуувал танайх 3 тооны адуугаа зарсан гэж хэлээд өгөөрөй, нэг нутгийн хүмүүс байна хоорондоо тохиролцъё гэж гуйхаар нь манай хүргэн манай адуу биш аавын адуу байгаа юм гэж хэлээд буцаасан байсан. Тэгтэл харин төд удалгүй цагдаагаас залгаад цагдаа дээр яваад очиход миний алдсан гурван тооны гүү зүсээрээ амьд машин дээр ачаатай байсан. Манайхаас хулгай хийсэн гэх залуучууд өөрсдөө манай гурван гүүг машинтай ачиж манай адуунд тавьж нийлүүлсэн. Би өөрийнхөө алдсан гурван гүүг шууд л хараад таньсан. Манай адуунууд бол ямар нэгэн им, тамга гэхээр зүйл байхгүй. Манай адуунууд содон гээд байхаар зүйл байхгүй, харин зээрд халзан гүүний духан дээр дунд зэргийн хэмжээтэй сартай, хонгор гүүнүүд бол содон зүйл байхгүй. Би өөрийн гүүнүүдээ хүлээж аваад адуундаа нийлүүлсэн байгаа. Би нэг тооны гүүгээ 1.500.000 төгрөгөөр, нийт 3 тооны гүүгээ 4.500.000 төгрөгөөр үнэлж байна. Хуулийн дагуу шүүж тухайн хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 160-162/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Эгийн мэдүүлсэн: ...2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Зүүн оцон гэх газарт манай гэрийн гаднаас хоттой хониноос 18 тооны ямаа хулгайлсан байсан. 18 тооны ямаагаа хулгайд алдах үедээ би айлд очиж хонь гаргачихаад ирэхэд тэр шөнө хотлуулсан байсан хонь, ямаа байхгүй болсон байхаар нь шөнө хайсаар байгаад шөнийн 04 цагийн орчимд олоход эзгүй хээр бэлчиж байсан. Маргааш өглөө нь хонио тоолоод үзэхэд манай ээжийн эзэмшлийн ямаанаас 18 тооны ямаа дутуу байсан. Тэгсэн чинь нэг өдөр цагдаа дуудаад яваад очиход дагуулаад Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн иргэн М гэж дууддаг залуугийнд очиход манайхаас алга болсон ямааны толгой, мах, арьс, гэдэс зэрэг нь шуудайтай байсан. Тиймээс манай ямааг Б, М, С нар нь бүлэглэн хулгайлсан гэж бодож байна. М гэх айлд очсоны маргааш орой нь Б манайд ирээд би танай ямаанаас морьтой ирээд 18 тооны ямаа тасдаад хулгайлсан гэж ярьсан бөгөөд тэр нь бол худлаа. Ямаа алдах үеэр цагаан өнгийн Портер маркийн машин манай тэнд явж байсан гэж нутгийн хүн хэлсэн. Тиймээс манай ямаанаас машинтай хүмүүс шилээд ачаад явсан. Яагаад гэвэл дан нас нийлсэн сайхан залуу эр, эм ямаануудыг шилээд аваад явсан байсан. Манай хонь, ямаа бол шөнийн цагаар нэг хотлуулсан бол бэлчдэггүй мал байгаа юм. Алдсан ямаануудыг нас, хүйс, зүсээр нь хэлбэл 1. хар зүсмийн, буруу талын чих хойноосоо цуулбар имтэй, нас гүйцсэн эр ямаа, 2. сартай хар халзан, хув нас нийлсэн эм ямаа, 3. улаан зүсмийн, буруу чих нь хойноосоо цуулбар имтэй нас гүйцсэн эр ямаа, 4. хар зүсмийн, буруу чих нь хойноосоо цуулбар имтэй нас гүйцсэн эр ямаа, 5. шарга халзан зүсмийн, буруу чих нь хойноосоо цуулбар имтэй, нас гүйцсэн эр ямаа, 6. улаан зүсмийн, буруу чих нь хойноосоо цуулбар имтэй, нас гүйцсэн эр ямаа, 7. сартай хар халзан зүсмийн, буруу чих нь хойноосоо цуулбар имтэй, нас гүйцсэн эм ямаа, 8. сартай хар зүсмийн, буруу чих нь хойноосоо цуулбар имтэй, нас гүйцсэн эм ямаа, 9. цагаан зүсмийн, буруу чих нь хойноосоо цуулбар имтэй, нас гүйцсэн эм ямаа, 10. улаан зүсмийн, буруу чих нь хойноосоо цуулбар имтэй, нас гүйцсэн эр ямаа, 11. улаан зүсмийн, буруу чих нь хойноосоо цуулбар имтэй, нас гүйцсэн эр ямаа, 12. сартай улаан зүсмийн, буруу чих нь хойноосоо цуулбар имтэй, нас гүйцсэн эр ямаа, 13. улаан зүсмийн, буруу чих нь хойноосоо цуулбар имтэй, нас гүйцсэн эр ямаа, 14.хар зүсмийн, буруу чих нь хойноосоо цуулбар имтэй, нас гүйцсэн эм ямаа, 15. сартай хар халзан зүсмийн, буруу чих нь хойноосоо цуулбар имтэй, нас гүйцсэн эм ямаа, 16. улаан зүсмийн, буруу чих нь хойноосоо цуулбар имтэй, хязаалан насны ямаа, 17. улаан зүсмийн, хоёр чих нь бахь имтэй, шүдлэн насны эм ямаа, 18. улаан зүсмийн, буруу чих нь хойноосоо цуулбар имтэй, нас гүйцсэн эм ямаа гэсэн 18 тооны ямаа байсан. Сайхан ямаанууд л байсан. Би тухайн малыг хардаг бөгөөд манай ээжийн эзэмшлийн мал байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Нийн мэдүүлсэн:...2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Зүүн оцон гэх газарт манай гэрийн гаднаас хоттой хониноос 18 тооны ямаа хулгайд алдагдсан байсан.Тэгсэн чинь манай нутгийн Б гэх залуу хулгай хийсэн гэж манай нөхөр дээр ирж өөрөө уулзсан байсан. Манайхаас алга болсон 18 тооны ямаа нь манай ээжийн эзэмшлийн ямаанууд байгаа юм. Би яг ямаа алга болох үед Улаанбаатар хотод байсан учраас яг яаж алга болсон талаар мэдэхгүй байна. Тухайн алдсан ямаанууд би нөхөртэйгээ хамт хардаг бөгөөд манай ээжийн эзэмшлийн мал байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Аын мэдүүлсэн: ...2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Зүүн оцон гэх газраас Д.Э нь гэрийн гаднаасаа хоттой хониноос ямаа хулгайд алдчихлаа гээд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн орчимд ярьж байсан. Харин яг хэдэн тооны ямаа болсон талаар нь надад мэдэх зүйл алга байна. Д.Эгийнх нилээн арвин тооны хонь, ямаатай бөгөөд яг хэдэн тооных болох талаар надад мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Бийн мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Мааньт гэх газар нутагладаг бөгөөд 2018 оны 12 дугаар сарын эхээр шиг санаж байна, өглөөгүүр манайд Ш.Б нь өөрийнхөө мотоцикольтой 18 тооны ямаа тууж ирээд хүнээс худалдаж авсан юм, сумын төв рүү туугаад явах гэхээр холдоод байна танай гадаа гаргаж янзлаад мах, арьсыг нь хадгалаад машин олоод ирж авъя гэхээр нь зөвшөөрсөн. Тэр үед манай С бид хоёр байсан учраас түүнд нөгөө ямаануудаас нь С гаргаж туслалцсан. Харин би худаг руу мал услах гээд явсан юм. Тэгсэн чинь харин сүүлдээ Бийн авчирсан ямаанууд нь хулгайн ямаа болж таарсан. Тэгээд би гэртээ хадгалж байсан мах, арьс, ширийг нь түүнд өгч явуулаад тэр ямаа алдсан гэх эзэнд нь өгч явуулсан. Б улаан өнгийн Мустанг маркийн мотоцикльтой тууж ирсэн. Бийн тууж ирсэн ямаануудын нас, хүйсийг нь бол мэдэхгүй, 18 тооны ямаа байсан. Би худаг орж мал услаад ирэх хооронд Б, С хоёр нөгөө ямаануудыг гаргаж янзлаад дууссан байсан. Б тууж ирэхдээ хүнээс авсан гэж хэлсэн болохоор би мэдээгүй. Би мэдсэн бол юу гэж гэрийнхээ гадаа янзлуулах юм...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Сгийн мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын эхээр би өөрийн хамаатан болох Б ахынд очоод түүнтэй хамт гэрийг нь сахиж байхад өглөөгүүр Ш.Б нь хэсэг ямаа тууж ирсэн. Ш.Б нь хэлэхдээ айлаас авсан юм, сумын төв оруулах гэхээр холдоод байна энд гаргаж янзлаад мах, арьсыг нь машин олж ирээд аваад явъя гэж хэлсэн. Тэгээд Б малаа услах гээд явсан хойгуур нь би Бэд тусалж нөгөө авчирсан ямаанаас нь гаргалцаж өгөөд, Б сумын төв рүү явсан. Б өөрийнхөө мотоциклийг унаад тууж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Бийн мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр баг Хөтөл нуурын ар гэх газар нутагладаг. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн оройн 17 цагаас 20 цагийн хооронд адуугаа гэрийнхээ гаднаас баруун хойд зүгт залсан юм. Намайг адуугаа залах үед манай адуу бүрэн байсан бөгөөд маргааш нь адуугаа хайж байгаад олоход манай адуунаас хоёр хонгор, нэг зээрд халзан зүсмийн нас нийлсэн 3 тооны гүү дутсан байхаар нь сумын төв рүү аав руу залгаж хэлсэн. Тухайн алдсан адуунууд нь бол манай хадам аав болох Дийн эзэмшлийн адуунууд байгаа юм. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр цагдаагаас ярихаар нь цагдаа дээр яваад очиход манай адуунаас алдсан 3 тооны гүү амьдаараа машин дээр ачаатай байсан. Тэгээд өөрийнхөө адуунуудыг авч явсан. Манайхаас алдсан 3 тооны гүүнд ямар нэгэн им, тамга гэхээр зүйл байхгүй. Гэхдээ би өөрөө малаа маллаж байсан учраас адуугаа хараад шууд л таньсан. Харин алдсан адуугаа олж авсандаа баяртай байна. Адуу алдсан шөнөө л ганц шөнө хараагүй байсан чинь манай адууг хулгайлсан байсан. Би өөрөө мал гэхээр зүйл байхгүй. Миний малладаг мал бол манай хадам аавын мал байгаа юм. Малын тооллогоор манай хадам аавын нэр дээр тоолуулсан мал байгаа юм. Нийтдээ 10 тооны адуу байдаг. Манай сумын С, Б гэх хоёр залуу манай гурван гүүг машинаараа ачиж аваачиж өгөөд буруугаа хүлээж манай адуунуудыг тавьсан. Тиймээс тухайн хүмүүс л хулгай хийсэн. Би хараад л зүсээр нь шууд таньсан...гэх мэдүүлэг /хх-ийн 166-168 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Сын мэдүүлсэн: ...О.Д бол манай аав байгаа юм. Манай аавынх хэдэн цөөн тооны адуутай. 2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Хөтөл нуур гэх газраас хоёр тооны хонгор гүү, нэг тооны хүрэн халзан гүү хулгайд алдаад амьдаар нь хулгай хийсэн хүмүүсээс нь олж авсан юм. Манай аавыг элэг бариад хулгай хийсэн явдалд маш их гомдолтой байна. Харин хулгайч нь баригдаж адуугаа олж авсан явдалд маш их баяртай байна...гэх мэдүүлэг /хх-ийн 169-171/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Дийн мэдүүлсэн: … О.Д бол манай төрсөн ах байгаа юм. Манай ахынх адуутай бөгөөд өөрийн хүргэнээр маллуулдаг. 2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө манай ахынх гурван тооны гүүгээ хулгайд алдсан. Тухайн өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хулгай хийсэн хүмүүсийнх хамсаатан нь манай хүргэнийд ирж гурван адуу авснаа хүлээж бид нар цагдаад хандаад цагдаа дээр ирэхэд манай ахын алдсан гурван тооны гүү амьд, машины тэвшин дээр ачаатай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 172-174 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Бийн мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би гэртээ байж байхад 23 цагийн орчимд Б над руу залгаад би аавынхаас хэдэн адуу авч байгаа юм, сумын төвийн арын байранд хашчихлаа, чи машинтайгаа ирээд ачаад өгөөч гэхээр нь би машин барьж болохгүй, бие өвдөөд байгаа гэхэд тэгвэл би С руу яриад хэлчихье, та хоёр ирээд ачилцаад өг, би аймаг руу оруулж зарах хэрэг байна гэсэн. Төд удалгүй манайд С хүрч ирээд миний унаж байсан машиныг асаагаад сумын төвийн баруун хойд талд яваад очиход эзэнгүй айлын байранд гурван тооны адуу барьж аваад уясан байсан. Би бие муутай учраас машинаас огт буугаагүй. Харин С, Б хоёр нийлж нөгөө гурван тооны адууг ачсан. Би маргааш нь Архангай аймагт эмнэлэгт үзүүлэх байсан учраас тэр хоёртой хамт аймаг орохоор болж явсан. Тэгээд аймгийн төв рүү орж яваад хоёр цагдаа бид нарыг зогсоогоод С, Б хоёрыг аваад явсан. Харин би үлдсэн. Би Бийн ачиж явсан гурван тооны адууг хулгайн адуу болох талаар мэдээгүй. Б надад ярихдаа тэдний цөөхөн тооны мал нь аав, хадам дээр нь байдаг гэж ярьж байсныг сонсож байсан учраас өөрийнхөө зүйлийг авч явж байна гэж бодсон. Би байранд уясан байхад нь огт буугаагүй. Харин аймгийн төвд машинаас буугаад харахад хоёр хонгор зүсмийн, нэг тооны зээрд халзан зүсмийн адуунууд байсан бөгөөд шөнө байсан учраас им, тамгыг нь харж чадаагүй. Б над руу залгаад аавынхаас 3 тооны адуу авчирсан юм, хүнтэй ачиж явна гэж тохирсон байсан чинь худлаа боллоо, чи найздаа туслаад ачиж яваад өгөөч би чиний машиныг янзалж тусалсан гээд гуйхаар нь би түүнд өөрийнхөө унаж байсан ахынхаа машинаар туслахаар болж, харин машиныг сумын төвөөс С жолоодож ирсэн. Би урьд өмнө нь ходоодны хорт хавдарын хагалгаанд орсон бөгөөд сүүлийн хэдэн өдөр бие өвдөөд өөрөө машин барьж чадахгүй байсан. Тэр талаар манай найзууд сайн мэдэж байгаа. Би өөрөө Бээр тухайн машиныг янзлуулж байгаад тухайн өдөр янзлуулж дуусаад авсан байсан. 87-80 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай ах Базарсад 2010 оны үед хүнээс худалдаж авч байсан. Харин би Базарсад ахаас 2018 оны 05 дугаар сард худалдаж аваад хэрэглэж байсан. Гэхдээ тухайн машины эзэмшигч нь Ганхуяг гэдэг хүний нэр дээр байдаг. Би тухайн хүнийг танихгүй, харин манай ах Базарсад таньж магадгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 175-177 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Сгийн мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр намайг гэртээ байж байхад 23 цагийн орчимд Б над руу залгаад найз нь аавынхаас 3 тооны адуу ачиж явах гээд хүнтэй ярьсан байсан чинь нөгөө хүн нь бүтэхээ байчихлаа, би Бтай яриад машиныг нь гуйчихлаа, чи очоод унаад ирээч, би сумын төвийн баруун хойд талд засмалын урд адуунуудаа хашаад 3 адууг барьж аваад байж байя гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрч Бийнд ирж машиныг нь авч явах гэхэд Б би маргааш аймагт эмчилгээтэй, та хоёртой хамт яваад аймаг орьё гээд хамт явахаар болж бид хоёр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн сумын төвийн баруун хойно байрлах айлын эзэнгүй байранд яваад очиход гурван тооны адуу уяатай, Б байранд хүлээж байсан. Би машинаас бууж Бтэй нөгөө гурван адууг машин дээр элбэлцэж ачаад аймгийн төв рүү хөдлөөд аймгийн төвд ирээд хоёр цагдаад баригдсан. 3ээрд халзан, хоёр тооны хонгор зүсмийн нийт гурван тооны гүү байсан. Харин им тамгыг нь анзаарч чадаагүй. Би Бтэй найз нөхөд болохоор нь тусалсан. Тэрнээс биш хулгайн зүйл байна гэж мэдсэн бол би юу гэж түүнд тусалж өөрөө хэрэгт орох билээ. Даанч Бийг хулгай хийгээд худлаа яриад Б бид хоёрыг хуурсанд гомдолтой байна. Би аймгийн төв рүү ороод цагдаад баригдаад л мэдсэн. Тэрнээс биш Б анх юу ч хэлээгүй байж байгаад гэнэт хөөж ирээд 3 адуу хашсан байсан. Тэгээд уучлаарай гээд надад үнэнээ хэлээд л мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 178-180 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Бийн мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай хүргэн дүү С нь над руу залгаад Б айлын адуунаас гурван тооны адуу ачиж яваад цагдаад баригдчихлаа, эзэнд нь очоод хэлээд өгөөч гэж гуйхаар нь хэний адуу юм бэ гэж асуухад Д гуайн Бийн адуу байгаа юм гэхээр нь би эзэнд нь очиж танай адууг Б хулгайлж яваад баригдсан байна гээд залгаад байна, өөр дээр чинь ирээд үнэн зөвыг нь хэлээд гуйгаад өгөөч гэж байна гэсэн юм. Тэгээд л би очиж хэлсэн. Тэрнээс биш би тухайн адууны асуудалд ямар нэгэн байдлаар бол огт хамаа байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 184-186 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ш.Бийн мэдүүлсэн:...2018 оны 11 дүгээр сарын 30-ны орой сумын төвөөс ажил тараад 20-21 цагийн үед мөнгөний хэрэг болоод адуу хулгай хийхээр ганцаараа Хөөвөр багийн зүгт явсан, гэтэл адуу таарахгүй 23 цагийн үед хонь, ямаа таарахаар нь явганаар тасдаж тууж байгаад эргэж очиж өөрийнхөө унаж явсан мотоциклийг аваад тасдаж туусан ямаагаа сумын төв рүү тууж явтал өглөө үүр цайх гээд байхаар нь Бийнд очсон. Тэрнээс хойш болсон асуудлын талаар мэдүүлэг өгсөн. Мөн би дараа нь хулгай хийсэн нь миний буруу боллоо гэж Б эгчийн хүүхэд Э хэлж, буруугаа хүлээсэн. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Гэрийнхээ баруун урд зүг рүү уулынхаа энгэрээд гарсан байсан. Хэр хол байсан гэдгийг нь багцаа хэлж мэдэхгүй байна. Эгийн гэрээс Бийн гэр хүртэл 10 км орчим байгаа байх. Нарийн сайн мэдэхгүй байна. Гэгээ орж нар гараагүй, гэгээ орох гээд байхаар нь очсон юм. Намайг ганцаараа хулгайлсан талаар мэдэх хүн байхгүй. Би мөнгөний хэрэг болоод хулгай хийсэн. Хулгай хийх санааг би өөрөө гаргасан. Би мориор явж хулгайлсан гэж Эд ярьсан. Гэхдээ би өөрийнхөө Мустанг-5 маркийн, улсын дугааргүй, хуучин, хэвийн асч явдаг, бичиг баримтгүй мотоциклоор явж хулгай хийсэн. Мотоцикль гэрийн гадаа байгаа. Өмнө нь 3 тооны адуу хулгайлсан хэрэгт битүүмжилсэн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 107-110 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ш.Бийн мэдүүлсэн: ...Сонсгож байгаа зүйл анги миний үйлдэлд тохирч байна. Би 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Хөөвөр гэх газар бэлчээрт явсан 3 тооны адуу байхаар нь айлын эзэнгүй саравчинд авчирч хашиж байгаад барьж авсан. Тэгээд өөрийн найз Бийг Архангай аймаг орох гэсэн юм, хүрээд ирээч гэсэн чинь найз нь очиж чадахгүй миний бие өвдөөд байна гэхээр нь би өөрөө С гэх хүн рүү залгаад би сая Бтай яриад машиныг нь гуйчихлаа, чи гэрт нь очоод унаад хүрээд ирээч гэсэн чинь унаад хүрээд ирсэн. Тэгээд С бид хоёр нөгөө 3 адууг машин дээр ачиж Архангай аймаг руу явж байгаад Архангай аймгийн онгоцны буудлын засмал зам дээр явж байгаад цагдаад баригдсан бөгөөд цагдаа юун адуу ачиж яваа юм гэхээр нь би хулгай адуу гэдгээ нуулгүйгээр үнэнээ хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь буцаж Хотонт сум руу ачиж яваад эзэнд нь хүлээлгэж өгсөн. Надад мөнгөний хэрэг болоод би хулгай хийсэн. Би “Хаан” банкинд өртэй болохоор түүнийгээ дарах гэхээр мөнгө олдохгүй болохоор нь хулгай хийсэн юм. Миний хулгайсан 3 тооны адуу им тамгагүй, 2 хонгор зүсмийн, 1 зээрд халзан зүсмийн адуунууд байсан. Би тухайн 3 тооны адууг хулгайлах үедээ өөрийн Мустанг-5 маркийн мотоциклийг ашиглаж айлын саравчинд хашиж байгаад бариад Архангай аймаг руу тээвэрлэхдээ өөрийн найз Бийн Портер маркийн 87-80 УБП улсын дугаартай автомашинаар Архангай аймаг руу ачиж тээвэрлэсэн. Би хохирлоо бүрэн барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 227-230 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05, 196 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-09, 52, 97, 199-200, 207 хуу/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 50-51 хуу/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 95, 98, 197 хуу/
2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37 хуу/
2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 206 хуу/
2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 307 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 212 хуу/
2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 42 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 217 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 44, 129, 130, 233, 234 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 238 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Хөтөл гэх газар малын бэлчээрээс О.Дийн эзэмшлийн 2 тооны хонгор зүсмийн, 1 тооны зээрд халзан зүсмийн им тамгагүй нас нийлсэн 2 тооны гүү хулгайлагдсан, Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Зүүн оцон гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Д.Эгийн малын хотноос Ж.Бийн эзэмшлийн 18 тооны ямаа хулгайлагдсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ш.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Хөтөл гэх газар малын бэлчээрээс О.Дийн эзэмшлийн 2 тооны хонгор зүсмийн, 1 тооны зээрд халзан зүсмийн им тамгагүй нас нийлсэн 2 тооны гүүг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Бийн мэдүүлсэн “2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Зүүн оцон гэх газар манай хүү хонь, ямаагаа хотлуулсан байсан бөгөөд хотлуулсан хонь, ямаа нь байхгүй болсон байхаар нь манай хүү хонь, ямаагаа хайж байгаад олоход тэдний малд байдаг миний эзэмшлийн 18 тооны ямаа зүсээрээ дутсан байсан. Тэгсэн чинь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай хүү Д.Эг гэртээ байхад нь манай сумын Ш.Б гэх залуу очоод адуу хулгай хийх гээд морьтой явж байсан чинь адуу олдохгүй хонь, ямаа таараад би танайхаас ямаанууд хулгай хийсэн юм, миний буруу, хулгай хийсэн ямаагаа ямаагаар чинь төлье гэж яриад явсан байхаар нь би тухайн зүйлийн талаар сонсоод цагдаагийн байгууллагад хандахаар болсон”, “Би өөрт учирсан хохирлоо Ш.Б гэх хүнээр төлүүлсэн ”гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 14-16/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Эгийн мэдүүлсэн “2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12-р сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Зүүн оцон гэх газарт манай гэрийн гаднаас хоттой хониноос 18 тооны ямаа хулгайлсан байсан. 18 тооны ямаагаа хулгайд алдах үедээ би айлд очиж хонь гаргачихаад ирэхэд тэр шөнө хотлуулсан байсан хонь, ямаа байхгүй болсон байхаар нь шөнө хайсаар байгаад шөнийн 04 цагийн орчимд олоход эзгүй хээр бэлчиж байсан. Маргааш өглөө нь хонио тоолоод үзэхэд манай ээжийн эзэмшлийн ямаанаас 18 тооны ямаа дутуу байсан. Тэгсэн чинь нэг өдөр цагдаа дуудаад яваад очиход дагуулаад Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн иргэн М гэж дууддаг залуугийнд очиход манайхаас алга болсон ямааны толгой, мах, арьс, гэдэс зэрэг нь шуудайтай байсан. ...М гэх айлд очсоны маргааш орой нь Б манайд ирээд би танай ямаанаас морьтой ирээд 18 тооны ямаа тасдаад хулгайлсан гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Нийн мэдүүлсэн “2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Зүүн оцон гэх газарт манай гэрийн гаднаас хоттой хониноос 18 тооны ямаа хулгайд алдагдсан байсан. Тэгсэн чинь манай нутгийн Б гэж залуу хулгай хийсэн гэж манай нөхөр дээр ирж өөрөө уулзсан байсан. Манайхаас алга болсон 18 тооны ямаа нь манай ээжийн эзэмшлийн ямаанууд байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Аын мэдүүлсэн “2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Зүүн оцон гэх газраас Д.Э нь гэрийн гаднаасаа хоттой хониноос ямаа хулгайд алдчихлаа гээд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн орчимд ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Бийн мэдүүлсэн “манайх Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Мааньт гэх газар нутагладаг бөгөөд 2018 оны 12 дугаар сарын эхээр шиг санаж байна, өглөөгүүр манайд Ш.Б нь өөрийнхөө мотоцикльтой 18 тооны ямаа тууж ирээд хүнээс худалдаж авсан юм, сумын төв рүү туугаад явах гэхээр холдоод байна танай гадаа гаргаж янзлаад мах, арьсыг нь хадгалаад машин олоод ирж авъя гэхээр нь зөвшөөрсөн. Тэр үед манайд С бид хоёр байсан учраас түүнд нөгөө ямаануудаас нь С гаргаж туслалцсан. …Тэгсэн чинь харин сүүлдээ Бийн авчирсан ямаанууд нь хулгайн ямаа болж таарсан. Тэгээд би гэртээ хадгалж байсан мах, арьс ширийг нь түүнд өгч явуулаад тэр ямаа алдсан гэх эзэнд өгч явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Сгийн мэдүүлсэн “2018 оны 12 дугаар сарын эхээр би өөрийн хамаатан болох Б ахынд очоод түүнтэй хамт гэрийг нь сахиж байхад өглөөгүүр Ш.Б нь хэсэг ямаа тууж ирсэн. Ш.Б нь хэлэхдээ айлаас авсан юм, сумын төв оруулах гэхээр холдоод байна энд гаргаж янзлаад мах, арьсыг нь машин олж ирээд аваад явъя гэж хэлсэн. Тэгээд Б малаа услах гээд явсан хойгуур нь би Бэд тусалж нөгөө авчирсан ямаанаас нь гаргалцаж өгөөд, Б сумын төв рүү явсан. Б өөрийнхөө мотоциклийг унаад тууж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/, мөрдөн байцаалтын шатанд Ш.Бийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлсэн “2018 оны 11 дүгээр сарын 30-ны орой сумын төвөөс ажил тараад 20-21 цагийн үед мөнгөний хэрэг болоод адуу хулгай хийхээр ганцаараа Хөөвөр багийн зүгт явсан. Гэтэл адуу таарахгүй 23 цагийн үед хонь, ямаа таарахаар нь явганаар тасдаж тууж байгаад эргэж очиж өөрийнхөө унаж явсан мотоциклийг аваад тасдаж туусан ямаагаа сумын төв рүү тууж явтал өглөө үүр цайх гээд байхаар нь Бийнд очсон. Би дараа нь хулгай хийсэн нь миний буруу боллоо гэж Б эгчийн хүүхэд Э хэлж, буруугаа хүлээсэн. Би мөнгөний хэрэг болоод хулгай хийсэн. Хулгай хийх санааг би өөрөө гаргасан. Би өөрийнхөө Мустанг-5 маркийн, улсын дугааргүй, хуучин, хэвийн асч явдаг, бичиг баримтгүй мотоциклоор явж хулгай хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 107-110/, “би 2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө О.Дийн 3 тооны гүү, 2018 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Ж.Бийн эзэмшлийн 18 тооны ямааг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би дахиж ийм хулгайн хэрэг үйлдэхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,
шүүгдэгч Ш.Б нь Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Зүүн оцон гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Д.Эгийн малын хотноос Ж.Бийн эзэмшлийн 18 тооны ямааг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Дийн мэдүүлсэн “2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө хүргэний хардаг малаас миний эзэмшлийн хоёр тооны хонгор, нэг тооны зээрд халзан зүсмийн, им тамгагүй, нас нийлсэн нийт 3 тооны гүү хулгайд алдагдсан байна гэж манай хүргэн над руу утсаар залгасан. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай хүргэнтэй шувуу М гэж дууддаг залуу уулзаад Б, С хоёр танайхаас 3 тооны адуу ачиж яваад цагдаад баригдлаа цагдаа асуувал танайх 3 тооны адуугаа зарсан гэж хэлээд өгөөрөй, нэг нутгийн хүмүүс байна хоорондоо тохиролцъё гэж гуйхаар нь манай хүргэн манай адуу биш, аавын адуу байгаа юм гэж хэлээд буцаасан байсан. Харин төд удалгүй цагдаагаас залгаад цагдаа дээр яваад очиход миний алдсан гурван тооны гүү зүсээрээ амьд машин дээр ачаатай байсан. Манайхаас хулгай хийсэн гэх залуучууд өөрсдөө манай гурван гүүг машинтай ачиж манай адуунд тавьж нийлүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 160-162/, мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Бийн мэдүүлсэн “2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн оройн 17 цагаас 20 цагийн хооронд адуугаа гэрийнхээ гаднаас баруун хойд зүгт залсан юм. Намайг адуугаа залах үед манай адуу бүрэн байсан бөгөөд маргааш нь адуугаа хайж байгаад олоход манай адуунаас хоёр хонгор, нэг зээрд халзан зүсмийн нас нийлсэн 3 тооны гүү дутсан байхаар нь сумын төв рүү аав руу залгаж хэлсэн. Тухайн алдсан адуунууд нь манай хадам аав болох Дийн эзэмшлийн адуунууд байгаа юм. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр цагдаагаас ярихаар нь цагдаад дээр яваад очиход манай адуунаас алдсан 3 тооны гүү амьдаараа машин дээр ачаатай байсан. Тэгээд өөрийнхөө адуунуудыг авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 166-168/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Сын мэдүүлсэн “2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Хөтөл нуур гэх газраас хоёр тооны хонгор гүү, нэг тооны хүрэн халзан гүү хулгайд алдаад амьдаар нь хулгай хийсэн хүмүүсээс нь олж авсан юм. Манай аавыг элэг бариад хулгай хийсэн явдалд маш их гомдолтой байна. Харин хулгайч нь баригдаж адуугаа олж авсан явдалд маш их баяртай байна” гэх мэдүүлэг /хх-ийн 169-171/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Дийн мэдүүлсэн “2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө манай ахынх гурван тооны гүүгээ хулгайд алдсан. Тухайн өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хулгай хийсэн хүмүүсийнх хамсаатан нь манай хүргэнийд ирж гурван адуу авснаа хүлээж бид нар цагдаад хандаад цагдаа дээр ирэхэд манай ахын алдсан гурван тооны гүү амьд машины тэвшин дээр ачаатай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 172-174/, мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Бийн мэдүүлсэн “2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би гэртээ байж байхад 23 цагийн орчимд Б над руу залгаад би аавынхаас хэдэн адуу авч байгаа юм, сумын төвийн арын байранд хашчихлаа, чи машинтайгаа ирээд ачаад өгөөч гэхээр нь би машин барьж болохгүй, бие өвдөөд байгаа гэхэд тэгвэл би С руу яриад хэлчихье, та хоёр ирээд ачилцаж өг, би аймаг руу оруулж зарах хэрэг байна гэсэн. Төд удалгүй манайд С хүрч ирээд миний унаж байсан машиныг асаагаад сумын төвийн баруун хойд талд яваад очиход эзэнгүй айлын байранд гурван тооны адуу барьж аваад уясан байсан. С, Б хоёр нийлж нөгөө гурван тооны адууг ачсан. Би маргааш нь Архангай аймагт эмнэлэгт үзүүлэх байсан учраас тэр хоёртой хамт аймаг орохоор болж явсан. Аймгийн төв рүү орж яваад хоёр цагдаа бид нарыг зогсоогоод С, Б хоёрыг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 175-177/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Сгийн мэдүүлсэн “2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр намайг гэртээ байж байхад 23 цагийн орчимд Б над руу залгаад найз нь аавынхаас 3 тооны адуу ачиж явах гээд хүнтэй ярьсан байсан чинь нөгөө хүн нь бүтэхээ байчихлаа, би Бтай яриад машиныг нь гуйчихлаа, чи очоод унаад ирээч, би сумын төвийн баруун хойд талд засмалын урд адуунуудаа хашаад 3 адууг барьж аваад байж байя гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрч Бийнд ирж машиныг авч явах гэхэд Б би маргааш аймагт эмчилгээтэй, та хоёртой хамт яваад аймаг орьё гээд хамт явахаар болж бид хоёр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн сумын төвийн баруун хойно байрлах айлын эзэнгүй байранд яваад очиход гурван тооны адуу уяатай, Б байранд хүлээж байсан. Би машинаас бууж Бтэй нөгөө гурван адууг машин дээр элбэлцэж ачаад аймгийн төв рүү хөдлөөд аймгийн төвд ирээд хоёр цагдаад баригдсан. 3ээрд халзан, хоёр тооны хонгор зүсмийн нийт гурван тооны гүү байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 178-180/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Бийн мэдүүлсэн “2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай хүргэн дүү С нь над руу залгаад Б айлын адуунаас гурван тооны адуу ачиж яваад цагдаад баригдчихлаа, эзэнд нь очоод хэлээд өгөөч гэж гуйхаар нь хэний адуу юм бэ гэж асуухад Д гуайн Бийн адуу байгаа юм гэхээр нь би эзэнд нь очиж танай адууг Б хулгайлж яваад баригдсан байна гээд залгаад байна өөр дээр чинь ирээд үнэн зөвыг нь хэлээд гуйгаад өгөөч гэж байна гэсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 184-186/, мөрдөн байцаалтын шатанд Ш.Бийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Сонсгож байгаа зүйл анги миний үйлдэлд тохирч байна. Би 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Хөөвөр гэх газар бэлчээрт явсан 3 тооны адуу байхаар нь айлын эзэнгүй саравчинд авчирч хашиж байгаад барьж авсан. Тэгээд өөрийн найз Бийг Архангай аймаг орох гэсэн юм, хүрээд ирээч гэсэн чинь найз нь очиж чадахгүй миний бие өвдөөд байна гэхээр нь би өөрөө С гэх хүн рүү залгаад би сая Бтай яриад машиныг нь гуйчихлаа, чи гэрт нь очоод унаад хүрээд ирээч гэсэн чинь унаад хүрээд ирсэн. Тэгээд С бид хоёр нөгөө 3 адууг машин дээр ачиж Архангай аймаг руу явж байгаад Архангай аймгийн онгоцны буудлын засмал зам дээр явж байгаад цагдаад баригдсан бөгөөд цагдаа юун адуу ачиж яваа юм гэхээр нь би хулгайн адуу гэдгээ нуулгүйгээр үнэнээ хэлсэн. Миний хулгайсан 3 тооны адуу им тамгагүй, 2 хонгор зүсмийн, 1 зээрд халзан зүсмийн адуунууд байсан. Би тухайн 3 тооны адууг хулгайлах үедээ өөрийн Мустанг-5 маркийн мотоциклийг ашиглаж айлын саравчинд хашиж байгаад бариад Архангай аймаг руу тээвэрлэхдээ өөрийн найз Бийн Портер маркийн 87-80 УБП улсын дугаартай автомашинаар Архангай аймаг руу ачиж тээвэрлэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 227-230/, “би 2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө О.Дийн 3 тооны гүү, 2018 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Ж.Бийн эзэмшлийн 18 тооны ямааг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би дахиж ийм хулгайн хэрэг үйлдэхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Мовогт Шын Бийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ш.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ш.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ш.Бийн үйлдсэн гэмт хэргийн хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, биечлэн эдлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мовогт Шын Бийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бэд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн мотоциклийг хурааж улсын төсөвт оруулсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шийтгэх тогтоолын 3 дугаар заалт биелэгдмэгц Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 13 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Ш.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ш.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ш.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ