| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2017/0127/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/124 |
| Огноо | 2017-08-07 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Д.Эрдэнэсоёл |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2017/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
улсын яллагч Д.Эрдэнэсоёл,
нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар *******, *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201705000167 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Монгол Улсын иргэн, ******* овогт ******* ******* //
2.Монгол Улсын иргэн, хувьд ногдох, хөрөнгөгүй, овогт / /
3.Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ногдох, хөрөнгөгүй, овогт / /
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2017 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө согтуурсан үедээ *******, ******* нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Жаргалант сумын төвд тус сумын хэсгийн төлөөлөгч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, Шүүгдэгч ******* нь 2017 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө согтуурсан үедээ *******, ******* нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Жаргалант сумын төвд тус сумын хэсгийн төлөөлөгч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, Шүүгдэгч ******* нь 2017 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө согтуурсан үедээ *******, ******* нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Жаргалант сумын төвд тус сумын хэсгийн төлөөлөгч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХнь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Баянхонгор аймгийн Жаргалант суманд байх уурхайд ачаа буулгахаар том өврийн 5 машинд ачаа ачиж нийт 16 хүн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ирсэн. 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн үед Жаргалант сумын ойролцоо хонохоор техник хэрэгслээ байрлуулсан. Тэгээд хоол хийж байх хооронд нь дэлгүүр орохооор , *******, *******, , бид 6 Жаргалант сумын төв орсон. Ингээд бид нар мөнгөө нийлүүлж байгаад Хөх нуур нэртэй дэлгүүрээс 0,75 литрийн Ерөөл архи, 2,5 литрийн пиво аваад сумын хойд талын худгийн хажууд уучихаад дахиад архи пиво авч уух гээд захиргааны байрны ард зогсож байтал цагдаагийн албан хаагч ирээд та нар архи уусан байна явж машиндаа очиж амар гэж хэлсэн. Бид нар явлаа гээд зогсож байтал цагдаагийн албан хаагч таньж мэдэхгүй хүний газарт олуулаа архи уусан явж болохгүй гэж хэлэхэд ******* адилхан Монгол нутаг, Монгол газарт явж байж хүний нутаг гэж юу яриад байгаа юм гэж хэлэхэд цагдаа *******г бариад авсан. Хажуугаас нь ******* ороод салгах гэхэд цагдаагийн хамт газарт унасан.. гэтэл цагдаа нь босож ирээд цагдаагийн хэсэгрүү аваад явсан. ******* нь цагдаатай хэрэлдээд байсан... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 133-133/
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... цагдаагийн албан хаагч ирээд бидний архи уусан байна, машиндаа очиж амарцгаа гэж хэлээд бид нар явлаа гээд ахыг хүлгээд зогсож байтал цагдаа дахиад явж амарцгаа хүний газар олуулаа архи уусан явж болохгүй хэцүү гэж хэлэхэд ******* бид хоёр адилхан Монгол газар явж байхад гээд баахан маргалдсан. Тэгээд ******* нь цагдаа руу дайраад байхаар нь би салгах гээд ороход цагдаа намайг заамдаад авсан. Гэтэл бид хоёрыг салгах гээд намайг татахад би унахдаа цагдаатай хамт унасан. Тэгээд цагдаа бидний цагдаагийн байрлуу авч явсан. Тэгээд ******* цагдаатай маргалдаад байсан... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 142-143/ 3
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Цагдаагийн байрны урд хашлага дээр сууж байхад цагдаа бидэн дээр ирсэн. Цагдаа ганцаараа явж байх шиг байсан. Тэгээд бид нартай уулзаад та нар юу хийж байгаа юм, эртхэн машин дээрээ очиж амарцгаа гэж хэлсэн. Тэгээд ахыг явъя гэхэд утсаар яриатъя гээд цаашаа алхсан. Гэтэл цагдаа хүний нутаг хэцүү эртхэн явж амарцгаа гэхээр нь би та юу яриад байна, адилхан Монгол нутагт байгаа биздээ гэхэд цагдаа чи юу гээд байгаа юм гээд ойртоод ирсэн. Би та юу яриад байгаа юм гээд босоход *******, нар намайг аваад явсан. Тэгэхэд ард хүн ноцолдоод байх шиг байхаар нь эргээд хартал ******* цагдаатай хамт газарт унасан салгаж байсан. Цагдаа *******ийг гавлаад цагдаагийн байрлуу аваад явсан. Бид нар араас нь дагаад очсон. Цагдаагийн албан хаагчийг цохиж зодсон асуудал гаргаагүй... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 151-152/ Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн .... 2017 оны 05 дугаар сарын 18-ны 00 цагийн үед Жаргалант сумын төвөөр явган эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал сумын Засаг даргын тамгын газрын хойд талд засмал зам дээр хэсэг залуус согтуу бололтой сууж байхаар нь тэд нарын чигтэй алхаж байгаад Ш.Жадамба гэх хүн явж байхаар нь дуудчихаад уг залуучууд дээр очоод хаанаас яваа хүмүүс юу хийж сууж байна гэж асуутал хүнтэй утсаар яриад сууж байна гэхээр нь би архи согтууруулах ундаа уусан уу гэж асуудал тэр дундаас ногоон цамцтай сүүлд нь нэрийг нь мэдэж авахад ******* гэх залуу нь архи уусан гэж хэлсэн. Би өдөр нь уулзсан уурхайн хүмүүс байсан болохоор нь таниад машиндаа очоод амарцгаа шөнө орой архи согтууруулах ундаа хэрэглэчихээд битгий яваад бай гэтэл за гэчихээд суугаад байхаар нь би давтаад явж амар гэтэл тэнд утсаар ярьж байсан нэг хүн нь за гээд босоод ирсэн. Тэгтэл нөгөө ногоон цамцтай ******* гэх залуу нь надад хандаж чамайг хутгалвал хутгална, буудвал буудна гэхээр нь би уг залууг чи юу яриад байна гээд ойртож очтол малгайтай улаан өнгийн цамцтай ******* гэх залуу нь босч ирээд намайг заамдаад авахаар нь би тавь гэж хэлтэл бүгд намайг зуурч аваад унгасан миний дээрээс улаан цамцтай залуу дарсан нэг нь хажуугаас миний толгойруу гараараа 3 удаа цохьсон. Энэ үед манай сумын Жадамбаа салгах гээд ирэхэд нэг нь бариад авсан. Гэтэл ******* миний дээр гараад суучихсан байсан. Манай сумын , гэх 2 залуу мотоцикльтой ирээд юу болж байна, больцгоо гээд чанга дуугарахад тэд нар намайг зодохоо больсон. Би босоод миний дээр гараад суучихсан дээрээс цохиод байсан Д.ийг аваад цагдаагийн хэсэгрүү алхсан. Араас нөгөө хэдийг нь манай сумын , нар нь өрөөнд дагуулж ирээд юм асуух гэтэл уг залуучууд нь миний ах генерал Олдохбаяр чиний цол надад багадна, чи хувцсаа тайлчих зодолдоно чи муу сумын хэсгийн төлөөлөгч надад багадна чамайг ажилгүй болгоно, ******* нь би чамайг хутгална, буудна би шоронд ч орж гэх мэт үгээр доромжилж байсан. Би хамгийн их надруу дайрч бусдыгаа уриалаад өдөөн хатгаад орилоод байсан *******г нь гавлаад бусадтай нь хамт саатуулах байрлуу оруулсан. ... Би цагдаагийн дүрэмт хувцастайгаа шөнийн эргүүл хийж байсан. Энэ өдөр Улаанбаатар хотоос сумаар тойрч яваа тоглолт болоод би шөнийн эргүүл хийгээд явж байсан… гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43 / Гэрч мөрдөн байцаалтын шатан өгсөн ....2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 00 цагийн үед найз хамтаар мотоцикльтой хөдөө гарах гээд явж байхад сумын тамгын газрын арын засмал зам дээр үл таних хэдэн согтуу залуучууд хоорондоо маргалдаад байгаа бололтой байсан. Бид 2 засмал замаас гарч шороон замаар орж тойрох санаатай явж байтал нөгөө хүмүүсийн 3 нь нэг хүнийг дарж унагаад цохиж зодоод эхлэхээр нь харсан чинь цагдаагийн мөрдөс харагдахаар нь очтол манай сумын цагдаа газарт унагасан улаан малгайтай цамцтай залуу дээр нь гарсан, 4 малгайгаа буруу харуулсан улаан өнгийн ханцуйгүй цамцтай залуу, хип хоп малгайтай биеийн тамирын ногоон өнгийн хослолтой залуу нар нийлээд хэсгийн төлөөлөгч зодож байсан. Би найзынхаа хамтаар очоод больцгоо гээд орилсон чинь бүгд больж зогссон. Бусад нь цаана нь байсан бөгөөд нэг нь манай сумын гэж ахтай барилцсан байдалтай байсан. ах салгаад байгаа юм уу нэгийг нь бариад зогсож байсан. Миний харснаар ямар ч байсан 3 хүн нийлээд хэсгийн төлөөлөгчийг газарт унагаад зодоод байсан. Яг хаана нь цохиж авсныг нь хэлж мэдэхгүй байна....Бид 2-г ирэхээс өмнө юу болсныг нь мэдэхгүй бас яагаад ийм зодоон болсныг мэдэхгүй байна. Ирснээс хойш ажиглаж байхад цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй хэл амаар доромжлоод байгаа дүр зураг харагдсан. Тэдгээр дайраад хэл амаар доромжлоод байсан 3 хүн нь болон хамт байсан хүмүүс бүгд согтуу байсан... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 47-49 / Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 00 цаг өнгөрч байхад концерт тараад гэрлүүгээ явж байтал цагдаагийн хэсгийн байрны гадаа сумын хэсгийн төлөөлөгч Б.Гансүхтэй тааралдсан. Тэгэхэд сумын тамгын газрын байрны ар талд хэсэг залуучууд байсан тул хэсгийн төлөөлөгч хоёулаа энэ хүмүүс дээр очоод ирье гээд явсан. Тэгээд тэдгээр хүмүүс дээр ирэхэд нь би арай наана нь зогсоод үлдсэн, хэсгийн төлөөлөгч тэдгээр хүмүүс дээр очоод юм яриад эхэлсэн би юу ярьсныг нь дуулаагүй, тэгтэл хэсгийн төлөөлөгчийг малгайтай улаан цамцтай, бас нэг сааралдуу хувцастай залуу нар босож ирээд улаан цамцтай залуу нь нүүрэн тус газарт нь цохиход хэсгийн төлөөлөгч газарт унаж дээрээс нь нөгөө улаан цамцтай залуу бас хажуугаас нөгөө сааралдуу хувцастай залуу нар зодоод эхэлсэн. Тэгэхэд нь би хажуугаас нь очоод улаан цамцтай залууг татаад босгоход тэр залуу миний цээж рүү нэг цохихоор нь би тэгж болдоггүй юм гэхэд дахин цохиогүй. Гэтэл манай сумын Э., Ч. нар нь ирж юу болж байна гэхэд хэсгийн төлөөлөгчийг зодохоо больсон. Тэдгээр залуус нийт 6-лаа байсан бөгөөд бусад хүмүүс нь хараад зогсож байсан. Энэ хүмүүс бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Хэсгийн төлөөлөгч ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Тэр хүмүүс дээр очих болсон шалтгаан нь шөнө согтуу баахан залуучууд байхаар нь харьж амар гэж хэлэх гэж бас тэдгээр хүмүүсийг тараах гэж очсон. Мөн албаны дүрэмт хувцастайгаа ажлаа хийж явсан. Тэдгээр хүмүүстэй зүй бус харьцсан зүйл байхгүй... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 47-49 /
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... найз Ч.тэй хамт хөдөө гарах гээд явж байхад сумын тамгын газрын арын засмал зам дээр хэдэн согтуу залуучууд хоорондоо зодолдох гэж байх шиг байхаар нь засмал замаас гарч шороон замаар орж тойрох санаатай явж байтал нөгөө хүмүүсийн 3 нь нэг хүнийг дарж унагаад цохиж зодоод эхлэхээр нь зогсоод хартал цагдаагийн мөрдөс харагдаж, Ч. цагдааг хүмүүс зодож байна очъё гээд очсон. Гэтэл манай сумын цагдаа газарт унагасан дээрээс нь 3 хүн дарчихсан тал талаас нь цохиж байхаар нь наанаас нь очоод харахад хип хоп малгайтай биеийн тамирын ногоон канттай цамц өмссөн залуу дээр нь дарж авсан хэсгийн төлөөлөгч газарт унаад дээшээ хараад хэвтсэн байдалтай хажууд нь улаан фудволктой залуу, малгайтай улаан цамц өмссөн 2 залуу дарсан хэсгийн төлөөлөгчийг тал талаас нь бие рүү нь цохиж байсан. Мөн манай сумын гэж ах салгах гэж дундуур нь ороод нэг цохиулчихлаа гээд зогсож байсан. Бид 2 юу болж байна боль гэхэд бүгдээрээ хараад зогссон. Хэсгийн төлөөлөгч газраас босож ирээд малгайтай улаан цамцтай залууг нь сумын цагдаагийн байрлуу дагуулж явах гэхэд явахгүй байсан тул хэсгийн төлөөлөгч тэр хүнийг чирээд манай найз Ч. бас цагдааг зодож байсан намхан улаан фудболктой залууг чирээд явахад бусад хүмүүс нь дагаад явж цагдаагийн байранд ирсэн. Тэгэхэд канттай ногоон цамц өмссөн залуу хэсгийн төлөөлөгчрүү дайрч хэл амаар доромжилж сумын муу 5 дэслэгч, чамд хийх ажил олдохгүй байна уу, чамд өөр ажил байхгүй юм уу, би цагдаагийн хурандаа ахтай та нар намайг аймаг авч явсанч би та нарын зардлаар очоод гараад ирнэ гэх зэргээр дайрч заналхийлж байсан. Тэгсэн чинь намхан биетэй улаан фудволк өмссөн залуу нь намайг энэ нөхрийг сайн хараад аваарай дараа нь наад пиздатай чинь уулзана гээд намайг занаад байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55- 57 /
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Баянхонгор аймгийн Жаргалант сумын төвийн ойролцоо хонохоор техник хэрэгслээ байрлуулсан. Ингээд хоол хийж байх хооронд нь , ******* , ******* , ******* , бид 6 Жаргалант сумын төвд явж байгаад мөнгөө нийлүүлээд архи авах болсон. Ингээд 20 цаг өнгөрч байхад сумын төвийн Хөх нуур нэртэй дэлгүүрт ороод нэг шил 0,75-тай Ерөөл нэртэй архи 2,5 литрийн пиво аваад сумын хойд талын худгийн хажууд уугаад дахин нэг шил архи авч уухаар болж нөгөө дэлгүүрээсээ дахин 0,75-тай Ерөөл нэртэй архи 2,5 литрийн пиво аваад бас лаазтай пиво аваад сумын хойд талын уулны хажууд уусан. Архийг *******, ******* , бид 4 хувааж уусан. *******, нар нь архи уудаггүй гээд пиво уусан. Ер нь бол архийг бид 2 голчилж уусан. Тэгээд сүүлийн авсан архи пиво уугаад дуусахад харанхуй болсон байхад дахин архи пиво авахаар сумын төврүү ороод дэлгүүр олдохгүй сумын тамгын газрын байрны ар талд засмал зам дээр байж байхад цагдаагийн албан хаагч ганцаараа ирээд бид нарт та нар архи уусан байна явж машин тэргэндээ очиж амар гэсэн. Тэгэхэд нь бид нар явлаа гэхэд цагдаагийн ажилтан та нар таньж мэдэхгүй хүний газарт олуулаа архи уусан явж болохгүй очиж амар гэхэд ******* нь хүний газар гэж юу байдаг юм энэ чинь адилхан Монголын газар гээд уурлаад цагдаагийн албан хаагчтай хэрэлдсэн. Цагдаа явцгаа амарцгаа гэхэд ******* нь цагдаагийн ажилтан руу дайрсан чинь *******, П нар хажуугаас нь очиход нь би очоод *******г салгаж аваад эргээд харсан чинь Цагдаагийн албан хаагч газарт унасан дээрээс нь П нь дээрээс нь гарчихсан байж байсан. Тэгэхэд очиж салгаж байсан. ...******* нь цагдаагийн ажилтанруу дайрч хэл амаар доромжилж хутгална буудна гээд сүрдүүлж байсан. Би цагдаагийн албан хаагчийн өөдөөс эсэргүүцэж цохиж зодсон асуудал гаргаагүй гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 68-70 / Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 237 дугаартай 1. биед гэмтэл тогтоогдоогүй... гэх дүгнэлт / 1-р хх-ийн 91/ Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай 1.гийн биед гэмтэл тогтоогдоогүй... гэх дүгнэлт / 1-р хх-ийн 100/ Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1-2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмлэглэл, гэрэл зураг /хх-ийн 11-14/, хүн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-30/, хувцсанд болон биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-39/ эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 159-167/, шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаар Өвөрхангай аймгийн Уянга сумын 4 дүгээр багийн засаг даргын 2017.05.22-ны өдрийн 06/71 тоот албан бичиг / хх-ийн 168/, иргэний үнэмлэхний хуулбар / хх-ийн 170/, сурагчийн хувийн хэргийн хуулбар / хх-ийн 174-181/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 211/,
шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаар талаар Өвөрхангай аймгийн Уянга сумын 4 дүгээр багийн засаг даргын 2017.05.22-ны өдрийн 06/70 тоот тодорхойлолт / хх-ийн 182/, иргэний үнэмлэхний хуулбар / хх-ийн 188/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 209/, шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар Сонгинохайрхан дүүргийн 3 дугар хорооны засаг даргын 2017.05.24- 6 ний өдрийн 1243 тоот тодорхойлолт / хх-ийн 191/, иргэний үнэмлэхний лавлагаа / ххийн 206/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 210/, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 236-249, 2-р хх-ийн 01-53/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч *******, *******, ******* нар 2017 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Жаргалант сумын төвд тус сумын хэсгийн төлөөлөгч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******, *******, ******* нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч ... мэдүүлэг /хх-ийн 42-43/, гэрч /хх-ийн 47-49/, гэрч гийн /хх-ийн 51-53 /, гэрч . / хх-ийн 55-57/ нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч *******, *******, ******* нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна. Шүүгдэгч *******, *******, ******* ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, *******, ******* нарыг хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******, *******, ******* нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийг гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч *******, *******, ******* болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй байх тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв. Уг хэргийн улмаас шүүгдэгч Д. 3 хоног, шүүгдэгч ******* 3 хоног, шүүгдэгч ******* 9 хоног цагдан хоригдсон, хэргийн учир шүүгдэгч нар бусдад 7 төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч *******гийн эзэмшлийн ...нокио маркийн.... гар утсыг , шүүгдэгч Д.ийн эзэмшлийн... LG маркийн ...гар утсыг, шүүгдэгч *******ын эзэмшлийн ...Samsung S-4 маркийн.... гар утсыг битүүмжилсэн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч *******, *******, ******* нарт тус тус буцаан олгож шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Шүүгдэгч овогт , овогт , ******* овогт ******* ******* нарыг хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч *******ыг зургаан сарын хугацаагаар, шүүгдэгч *******ийг зургаан сарын хугацаагаар, шүүгдэгч *******г зургаан сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийг улмаас шүүгдэгч Д.ийг гурав хоног, шүүгдэгч *******ын гурав хоног, шүүгдэгч *******гийн ес хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т тус тус зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн ...нокио маркийн.... гар утсыг , шүүгдэгч Д.ийн эзэмшлийн... LG маркийн ...гар утсыг, шүүгдэгч *******ын эзэмшлийн ...Samsung S-4 маркийн.... гар утсыг битүүмжилсэн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч *******, *******, ******* нарт тус тус буцаан олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, *******, урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болсугай.
8 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА