| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2020/0129/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/124 |
| Огноо | 2020-12-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Б.******* Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******д холбогдох 2023000000121 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд нь 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар *******.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******аас шүүгдэгч М.*******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч С.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй баг Мал эмнэлгийн хашааны гадаа 2020 оны 10 дугаар сарын 27-ны шөнө П.*******гийн толгойн тус газар чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: - Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.ын гаргасан 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 000000323 дугаартай “...Иргэн П.*******гийн биед зүүн чамархайн үстэй хэсэгт шарх, баруун талын дагзны орчим хуухин доор цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо, ирмэгтэй зүйлээр үүснэ. Тухайн гэмтэл авсан гэх цаг хугацаанд уг гэмтлийг авсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Тухайн гэмтэл нь хатуу мохоо зүйлээр цохих үед үүснэ. Иргэн П.*******гийн биед зүүн чамархайн үстэй хэсэгт шарх, баруун талын дагзны орчим хуухин доор цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун талын дагз орчим хуухин доор цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/-ээр хохирогч П.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна. Хохирогч П.*******гийн эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч С.******* учруулсан болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч С.*******гийн өгсөн: “...машин цохиод байхаар нь буусан. Тэгээд маргалдаад цагдаа дуудна гэхээр нь би утсыг нь булааж авсан. Утсаа авах гээд намайг цохиод байхаар нь хүүр рүү нь бзохисон. Утсаа аваад над руу чулуу шидэхээр нь буцаагаад тэр чулууг нь шидсэн. Хохирогч П.гийн эрүүл мэндэд нь учирсан хохиролд нэхэмжилсэн 246,000 төгрөгийг шилжүүлсэн. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Миний буруу.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: - Хохирогч П.*******гийн өгсөн: “...2020 оны 10 сарын 26-ны орой найзынхаа машинд сууж байсан чинь гаднаас саарал цамцтай залуу орж ирж томроод байсан. Би тэгэхээр нь машинаас буугаад машины хаалганы дэргэд очоод зогссон чинь тэр залуу миний ар дагз руу гараараа түлхээд авахаар нь би “чи яаж байгаа юм” гээд барьцалдаад авсан. Тэгтэл хажуугаас бид хоёрыг салгаад намайг чи яах гээд байгаа юм гээд хойш түлхээд холдуулчхаад ыг аваад холдсон. Тэгтэл тай цуг явсан хоёр залуу хүрч ирээд күртиктэй залуу нь “чи яахаараа миний найзтай маргалддаг” юм гээд зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл саарал дээлтэй залуу нь намайг түлхээд хашаа руу шахсан. Тэгээд хашаанд шахагдаад байж байтал күртиктэй хар сээтгэн малгайтай залуу нь хүрч ирээд намайг заамдаад авахаар нь би “цагдаа дуудъя байж бай” гэсэн чинь миний утсыг булааж аваад “чи яасан овоо цагдаа таньдаг юм” гээд ахиад гараараа нүүр лүү нэг удаа цохиж авсан. Тэгэхээр нь би зодуулах юм байна гээд зугтаад гүйсэн. Тэгтэл араас намайг цохиж авдаг күртиктэй залуу нь саарал дээлтэй залуудаа “наадахаа бариад ав зодчихъё” гээд араас орилоод гүйгээд байсан. Би зугтаж гүйж байгаад Мал эмнэлгийн урд өнцөг дээр зогссон чинь араас күртиктэй залуу нь ирээд бариад авсан. Тэгэхээр нь би тэр залуугийн гараас мултраад хар зам руу гүйж явсан чинь араас күртиктэй залуу чулуу шидээд толгой руу цохичихсон. Тэгээд би зугтаж гүйгээд нарийн гудмаар ороод зугтаад явж байтал нөгөө залуу араас “зогс пязда минь” гээд чулуу шидээд хөөгөөд гүйгээд байсан. Би нарийн гудам руу ороод цагдаа дуудсан. ...Үндсэндээ күртиктэй хар сээтгэн малгайтай залуу нь намайг цохиж зодсон. Өөр бусад нь цохиж зодоогүй. Надад уг асуудалтай холбоотой эрүүл мэндээрээ хохирсон учир гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, - Гэрч Э.ийн өгсөн: “...*******г тай цуг явсан хоёр залуу зодсон. Би ыг салгаад машины ард авааччихаад эргээд харахад тэр хоёр залуу ******* дээр очсон зодоод ******* тэр хоёр залуугаас зугтаж байгаа харагдаж байсан. Тэр хоёр залууг нэгийг нь *******, нэгийг нь би царайг нь танихаас нэрийг нь мэдэхгүй. *******ын гаралтай дээлтэй залуу байсан. Яг хэн нь зодсоныг би мэдэхгүй байна. тэнд нэлээн агсамнаад янз бүр болоод байхаар нь би хориод тай зууралдаж байгаад эргээд харахад ******* намайг зодчихлоо гээд зугтаж байгаа харагдсан. Тэр зүс таних залуу нь дээлтэй, Нөгөө ******* нь күртиктэй тавчиктай байсан. ******* толгой хага цохичихлоо гээд байсан түүнээс харанхуйд би сайн харж чадаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/, - Гэрч Д.ын өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр найз *******гийн хамт Мал эмнэлэг дээр очсон. Тэнд очоод *******гийн найз гээд нэг залуутай уулзсан. Найзтай нь хамт гурвуулаа нэг том савтай пиво уусан. Бидний хажуухан талд бас машинтай 4-н залуу машин дотроо архи уугаад байсан. Тэгээд байж байтал манай найз *******тэй нөгөө машины 4 залуу маргалдаад хоорондоо зодоон болсон. Тэгээд цагдаа дуудаад цагдаа нар ирсэн. Лав нүүрэн дээрээ мэнгэтэй, би өмссөн хувцасыг нь анзаараагүй нэг залуу нь *******гийн толгой руу нь чулуугаар цохисон. Хэдэн удаа цохисоныг би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, - Гэрч А.гийн өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр , ******* бид гурав мал эмнэлгийн гадаа хоёр том пиво хувааж уусан. Тэгээд байж байсан чинь хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй нэг залуу руу томроод байсан. Тэгээд тэр залуу хоёрыг салгах гээд ******* яваад очсон. Би бас араас нь очоод салгах гээд яваад очтол тэр танихгүй залуу цааш зугтаад гүйсэн. Тэгтэл араас нь ******* чулуу аваад шидсэн чинь толгой дээр нь очоод цохичихсон. Тэгээд удаагүй цагдаа хүрээд ирсэн. Би гэр рүүгээ шууд яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/, - Гэрч Б.ын өгсөн: “...Эхлээд ах оччихоод тэр залуутай маргалдаад хоорондоо барьцалдаад авсан байсан. Тэгэхээр нь би очоод дундуур нь ороод салгаж байтал араас *******, т хоёр ирээд намайг салгаад машинд суулгасан. Тэгээд ах тэр залуутай зууралдаад байж байхад нь хажуугаар нь т, ******* хоёрын нэг нь тэр залууг цохичихсон гэсэн. т саарал өнгийн дээлтэй, хар ноосон малгай өмссөн байсан. ******* болохоор саравчтай малгайтай улаан алаг өнгийн күртиктэй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/, - С.*******гийн яллагдагчаар өгсөн: “...Тэгээд , , тэр залуу нарыг салгаад холдуулахаар нь би зөрөөд нөгөө танихгүй залуу дээр очоод “та нар юунаас болоод муудалцсан” гэсэн чинь “та нар бүлэглэж зодох гээд байгаа юм уу” гэчхээд намайг баруун мөрний хэсэг рүү хальт цохичхоод гүйгээд явчихаар нь би утсыг булаагаад авчихсан. Тэр хооронд машинаас гарч ирээд тэр залууг барьж авсан. Тэгтэл тэр залуу цааш гудмаар зугтаад гүйсэн. Тэгэхээр нь хойноос нь хөөгөөд чулуу шидсэн. Тэгээд эргэж ирээд би таавчгаа өмсөөд гэр лүүгээ явсан. Цохиж зодсон хүн байхгүй. Зугтаад гүйхээр нь би араас нь чулуу шидсэн. Би хэргээ хялбаршуулсан журмаар хурдан шуурхай шийдүүлмээр байна. Учир нь хийсэн хэргээ бүрэн ухамсарлаж байгаа. Гэм буруугаа ойлгож байна. Хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн гэрч нарын мэдүүлэг нь хэргийн үйл баримтын талаар зөрүүгүй тусган мэдүүлсэн байх ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна. Шүүгдэгч С.*******гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.*******гийн бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Иймд шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирогч П.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч С.*******гаас 246000 /хоёр зуун дөчин зургаан мянган/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь дээрх хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан нь тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.*******г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүх С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг үндэслэл болгов. Шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч С.*******гийн бусдыг цохиж буй үйлдэл нь хүний эрүүл мэндэд хохирол учруулна гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч С.******* урьд нь Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлж байсан байна. Иймд шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгч С.*******гийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.*******гийн хувьд ногдох эд хөрөнгө болох Samsung Galaxy A-7 маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй. Шүүгдэгч С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******г 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.*******гийн хувьд ногдох эд хөрөнгө болох Samsung Galaxy A-7 маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ