| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2021/0115/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/123 |
| Огноо | 2021-10-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ
улсын яллагч О.Эрхэмбаяр
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг
шүүгдэгч А.П******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт А******* П*******ад холбогдох эрүүгийн *******310000001*******8 дугаартай хэргийг 20******* оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,
Монгол Улсын иргэн, 1*******9 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн сумын ******* дүгээр баг, Баянхааны ******* дугаар хэсгийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт А******* П******* /РД:МР*******073017/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.П*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч А.П*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр манай таньдаг гурван ах эмнэлгийн ард нүх ухах хийж байсан. Тэгээд тэд нар над руу утсаар яриад палканд явъя гэж хэлсэн. Тэгээд тэндээс бид нар хөдлөөд дэлгүүрээс пиво аваад голын эрэг орж уусан, дараа нь төв рүү ороод төвөөс дахин нэг шил архи аваад тэрийгээ цэцэрлэгийн хашаанд орж уусан. Тэгсэн Тодоо ах "би архи уухгүй пиво ууна" гэхээр нь би дэлгүүр явж пиво авсан. Тэгээд ирэхэд тэр гурав дээр хоёр хүн ирсэн байсан. Тэгэхэд Тамираа ах тэр ирсэн хоёртой хүнтэй маргалдаад байхаар нь би маргалдаж байсан хүнийг нь цохисон. Нуруу хэсэг болон нүүрэнд нь хоёр удаа цохисон. Тэгсэн тэр хүн газар унаад босож ирэхдээ миний шүд уначихлаа гээд босоод ирсэн. Тодоо ах Төрөө ах хоёр бид нарыг салгасан. Ингээд бид нар салаад Тодоо ах, Төрболд, Тамираа ах бид хэд салхитын аманд очиж дахин архи уусан. Тэгээд маргааш нь гэртээ байж байхад цагдаа ирсэн. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй...” гэжээ
Хохирогч Н.Б 20******* оны 09 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...20******* оны 08 сарын 27-нд гэрээсээ гараад Корпус орох гээд гарсан юм. Тэгээд захын ард 2 найзтайгаа таараад 0.7******* литрийн нэг шил архи хувааж уусан тэгээд урагшаа таксины буудал руу явж байхад 36 дугаар цэцэрлэгийн хашаанд танил Төрболд гэх залуутай таарсан юм. Төрболд энд найз нартайгаа сууж байна гэхээр нь би таньдаг бацаан нар байгаа юм уу гэхэд үгүй ээ та танихгүй гэсэн юм мөн намайг ороод ирээч гэхээр нь би тухайн цэцэрлэгийн хашаа руу өөрийн найз Элбэгсайханы хамт орсон юм. Тэгэхэд тэнд Төрболдтой нийлээд ******* залуу архи уугаад сууж байсан. Тэгээд хийж өгсөн архинаас нь Элбэгсайхан бид 2 нэг нэг уугаад би Элбэгсайханыг яв гээд явуулсан. Тэгэхэд бусдаасаа арай өндөр залуу нь /Тамир/ бацаан гэж хэллээ гээд бид маргалдаад байж байхад Төрболд бид хоёрыг салгасан юм. Тэгээд Төрболд архи хийж өгөөд тойруулаад байж байхад нөгөө өндөр махлаг залуу бид дахин маргалдсан юм. Тэгтэл тэр өндөр залуу /Тамир/ босоод ирсэн тэгээд би өндөр залуутай нь /Тамир/ маргалдаад зогсож байхад хажуу талаас тэр жижиг залуу нь миний нүүр лүү нүд хэсэг лүү цохисон дахиад нүүр лүү цохиод миний шүдийг унагаасан юм. Тэгээд би доошоо тонгойсон байхад миний нуруу луу өшиглөж байсан нуруу луу хэн өшиглөсөн талаар би мэдэхгүй байна. Тамир гэдэг залуутай нь хэрэлдэж маргалдсан төдий. Хажуугаас П******* гэдэг нь миний нүүр хэсэг лүү 2 удаа гараараа цохисон байгаа. Миний урд шүд унасан. Одоо өвдөж шаналж байгаа зүйл байхгүй. Би унасан шүдээ янзлуулмаар байна. Өөр гомдол саналгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10 дугаар хуудас/,
Гэрч О.Т 20******* оны 09 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд 36 дугаар цэцэрлэгийн хашаанд ороод уух гэхэд Тодбаяр би архи уухгүй пиво ууя гэхээр нь П******* явж нэг том пиво авчирсан. Тэгээд архи болон пиво ууж байхад 2 ах хүү бид ******* дээр ирсэн. ...Тамираа тэр ахтай дахиад л маргалдахад П******* миний таньдаг ахын нүүр хэсэгт цохисон.. Тэгтэл П******* нөгөө ахыг дахиад нүүр хэсэг шүдэнд нь гараараа 1 удаа цохиход тэр ах газарт унаад босож ирэхдээ миний шүдийг уначихлаа гээд шүдээ гартаа бариад амнаас нь цус гарсан байдалтай байсан. П******* тэр ахын нүүр хэсэгт 2 удаа цохисон. 2 дахь цохилтоор нь тэр ах газарт унаад босож ирэхдээ чи миний шүдийг уначихлаа гээд шүдээ гартаа барьсан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12 дугаар хуудас/,
Гэрч М.Т 20******* оны 09 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...бид ******* “ТОСА” дэлгүүрээс 2 ширхэг 2.******* литрийн пиво аваад голын эрэг орж уусан юм. Тэгээд буцаж ирээд “Тамир” нэртэй дэлгүүрээс 0.7******* литрийн Хараа нэртэй архи нэг ширхгийг аваад 36 дугаар цэцэрлэгийн хашаанд ороод ууж байхад 2 залуу ямар чанга ярьдаг юм, эндээс явцгаа гээд хүрээд ирсэн, бид ******* дээр ирсэн. Тэр 2 залуу Төрболд Тодбаяр 2-той мэндлээд тэр танилууд нь байсан тул тэр 2 залууд архи хийж өгсөн. Тэгээд нэг залуу нь намайг чи хаана байдаг юм гэж асуусан. Тэгэхээр нь би корпуст байдаг гэхэд намайг хараагүй бацаан байна гэх зэргээр бид 2 хальт маргалдсан тэгэхэд Төрболд тэр ахыг цааш яваад юм яриад явсан. Тэгээд буцаж ирээд Төрболд суусан юм нөгөө залуу миний ард ирээд зогссон тэгснээ миний дагз руу алгадаад хараагүй бацаан байна гэхээр нь би босоод тэр ахтай барьцалдаад авахад Тодбаяр намайг боль яагаад байгаа юм гэхээр нь би Тодбаярыг чи энэ хүнийг өмөөрөөд байгаа юм уу гээд цээж рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгтэл Тодбаяр сүүлд ирсэн нэг ахтай хамт явлаа гээд яваад өгсөн. Тэгтэл тэр ах над руу тоосго бариад дайрах үед Төрболд салгах гээд байж байсан юм. Тэгээд П******* тэр ахын шүдэнд цохиход тэр ах газарт унасан юм. Тэгэхээр нь би тэр залуугийн нуруу хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд босож ирээд та нар миний шүдийг цохиод унагачихлаа гээд орилоод байхаар нь цэцэрлэгийн хашаа даваа салхитын ам Т гэрт ирсэн юм. Тэгээд тэндээс 1 шил архи хуваагаад ууж байхад цагдаа нар ирсэн. П******* бид 2 зугтаад явсан. Тодбаяр, Төрболд нар цагдаа явсан. Тэр ахыг танихгүй. Урьд маргалдаж байгаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч Ц.Т 20******* оны 09 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд тэр ах нарт архинаасаа хийж өгөөд хуваагаад ууж байхад миний танихгүй ах нь “та нар корпусын хүмүүсийг таних уу, борис улаанаа гэж таних уу” гэж хэлэхэд Тамир “би борис Улаанааг танина” гэх зэргээр тэр 2 маргалдаад байсан юм. Тэгэхээр нь би “архи ууж чадахгүй маргалдаад байвал би явлаа шүү” гэхэд Тамир над руу уурлаад “хамт ууна гэж ирчхээд явах гээд байгаа юм уу” гэхээр нь би “тиймээ би явлаа” гэхэд Тамир уурлаад миний гэдэс, цээж хэсэгт 2 удаа өшиглөсөн юм. Тэгэхээр нь би гэр лүүгээ явсан. Би тэр 3-аас “та 3 яасан юм бэ? Гайгүй юу” гэхэд ..П******* нөгөө залуугийн шүдийг цохиод хугалчихсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20******* оны 09 дугаар сарын 06-ны өдрийн 33******* дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20******* оны 09 дугаар сарын 08-ны өдрийн 329 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-03 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 0******* дүгээр хуудас/, яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 2*******-2*******-р хуудас/, шүүгдэшчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд, /хх-ийн *******2-*******7-р хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн *******8-*******9, 73-7******* дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас, /хх-ийн 67-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 86-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.П******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20******* оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 36 дугаар цэцэрлэгийн хашаан дотор үл таних залуу Н.Наранбаатарын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь 1 шүдний хугарал, нүүр болон өвдөгний зөөлөн эдийн няцрал зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Шүүгдэгч А.П*******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...би Тамираа ахтай маргалдаж байсан хүнийг нь цохисон, нуруу хэсэг болон нүүрэнд нь хоёр удаа цохисон. Тэгсэн тэр хүн газар унаад босож ирэхдээ миний шүд уначихлаа гээд босоод ирсэн. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй ... Тухайн үед би согтуу байсан. Тэр ах Тамираа ахтай хэрүүл маргаан хийгээд байсан учир би цохисон. ...” гэх мэдүүлэг, гэрч хохирогч нарын болсон үйл явдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй талаар бичгээр гаргасан хүсэлт, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20******* оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 33******* дугаартай шинжээчийн“... биед зүүн дээд 1-р шүдний угаар хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацар шанаа, дээд доод уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн өвдгөнд зулгарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д болон 2.*******.2-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, болсон үйл явдлын талаар өөрийн мэдэх зүйлээ мэдүүлсэн гэрч О.Төрболд, Ц.Тодбаяр нарын мэдүүлэг зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ зүйлчлэлд оногдуулах ялын санкц нь “ Дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч А.П*******ын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Батбаатар нь А.П*******аас нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол, санал байхгүй талаар хүсэлтийг бичгээр ирүүлж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирлын талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч А.П*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.******* дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч А.П******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.П*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан 3тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч А.П*******ад нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.П*******ад нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.П*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 1, *******, ******* дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, *******, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, *******, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт А******* П*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.П*******ыг *******00 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу *******00.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт А******* П*******ад шүүхээс оногдуулсан *******00 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу *******00.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
*******.Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.П******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
*******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ