| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2022/0025/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/26 |
| Огноо | 2022-02-24 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/26
аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
улсын яллагч А.Энхтуяа,
шүүгдэгч Р.*******,
шүүгдэгч О.*******,
шүүгдэгч А.*******,
тэдгээрийн өмгөөлөгч Г.Амартүвшин,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******, ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн ******* нарт холбогдох эрүүгийн 2131002670189 дугаартай хэргийг *******21 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 19-ний өдөр аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эцэг, эх, 2 эгч, 3 дүүгийн хамт аймгийн сумын 4 дүгээр баг, 5 дугаар хэсэг, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ы *******, /РД:/;
2.Монгол улсын иргэн, оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,авто засварчин, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, охины хамт аймгийн сумын 6 дугаар баг, 3 дугаар хэсэг, 10-3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын *******, /РД:МЮ9*******60815/;
3.Монгол улсын иргэн, оны 09 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн Шаамар суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт аймгийн сумын 4 дүгээр баг, 16 айлын байр, ,, тоотод оршин суух хаягтай,
-урьд *******07 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил, 01 сарын хорих ялаар шийтгүүлэн, *******09 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдан суллагдсан,
-*******15 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 569 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил, 01 сарын хорих ял шийтгүүлсэн. *******15 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 326 дугаартай тогтоолоор “Шүүгдэгч Р.*******т оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 55’ дугаар зүйлийн 55'.1 дэх хэсэгт заасныг журамлан 03 жил, 06 сарын хорих ял болгон өөрчилж байсан,
*******16 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаартай Шүүгчийн захирамжаар ялтныг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, ******* овогт *******гийн *******, /РД:МД86091277/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Яллагдагч О.*******, Р.*******, А.******* нар нь бүлэглэн *******21 оны 07 дугаар сарын 11-ний орой аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хонгор морьт” амралтын газарт ын нүүрэн тус газарт нь цохих, хөлөөрөө өшиглөх, мөргөсний улмаас ын эрүүл мэндэд нь баруун хацар яс, баруун хоншоор, баруун нүдний ухархайн гадна болон доод хана, хамар ясны хугарал хамрын таславчийн мурийлт, баруун нүдний алиманд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.*******, Р.*******, А.******* нар нь бүлэглэн *******21 оны 07 дугаар сарын 11-ний орой аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хонгор морьт” амралтын газарт ын нүүрэн тус газарт нь цохих, хөлөөрөө өшиглөх, мөргөсний улмаас ын эрүүл мэндэд нь баруун хацар яс, баруун хоншоор, баруун нүдний ухархайн гадна болон доод хана, хамар ясны хугарал хамрын таславчийн мурийлт, баруун нүдний алиманд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч О.*******, Р.*******, А.******* нар нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугүй гэж маргах зүйлгүй. Маш их харамсаж байна. Би архи уугаагүй, машин барьж явсан” гэжээ[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.******* мэдүүлэхдээ: “...Гэм буруугүй гэж маргах зүйлгүй, найзыгаа өмөөрөөд ийм зүйл болчихлоо” гэжээ[2],
3.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.******* мэдүүлэхдээ: “...Гэм буруугүй гэж маргах зүйл байхгүй. Архи ууснаас хэрэг төвөгт холбогдсондоо үнэхээр их харамсаж байна. Би Хасарыг мөргөсөн. Хохирогчид нийт 7,000,000 төгрөг өгсөн. ******* бид хоёр 5,000,000 төгрөг өгөөд Р.******* 2,000,000 төгрөг төлсөн” гэжээ[3],
4.Хохирогч ын *******21 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгэхэд ******* гэх залуу нь Алтанзул, Дөлгөөн хоёрыг салгах гэж байхад "хөөе наанаасаа холд, зайл” гэж хэлсэн. Тэгээд ******* миний хамар руу мөргөсөн. Тэгээд бид 2 барьцалдаж авсан. *******, Мөнхтүвшин бид гурав зууралдаад газарт унахад нөгөө 3 залуугийн арай жижиг биетэй залуу нь намайг газарт унасан байхад миний нүүр рүү өшиглөсөн. Би *******21 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хагалгаанд орсон. Хагалгаа болон эмчилгээнд одоогоор 3,048,661 төгрөг зарцуулсныг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч гийн *******21 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дөлгөөнийг явлаа гэхэд Хасар “зайлахгүй юу” гэхэд тэр 3 залуугийн дунд зэргийн нуруутай нь “пизда минь” гэж хэлж ирээд Хасарын хамарт мөргөсөн. Тэгээд би Хасарыг татаад Мөнхтүвшин нөгөө залууг нь цааш татаад байж байхад Хасарын хамарнаас цус гараад байсан. Тэгтэл цаад талаас 2 залуу ирээд том биетэй махлаг залуу нь Хасарын нүүр рүү гараараа цохиход тэр залууг би тэврээд холдуулаад боль найз нараа аваад яв гэж хэлсэн. Тэгээд Алтанзул над дээр ирээд хэрүүл хийгээд байж байхад бужигнасан зодоон болоод эхэлсэн. Тэр хэсэг зодооныг амралтын газрын эгч бичлэг хийсэн байна лээ. Сүүлд бичлэг харахад Хасарыг унасан хойно жижиг биетэй залуу ирж өшиглөсөн байна лээ...” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч гийн *******21 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Хасар тэд нарт хандаж “Одоо ингээд зайлцгаа” гэхэд ******* гэх залуу ирээд Хасарын нүүр рүү мөргөсөн. Тэгээд Намчин бид хоёр тэр хоёрыг салгах гэж байхад цаанаас ******* бас нэг залуу ирэхээр нь би болио гэтэл намайг хажуу тийш болгохоор нь би *******тай зууралдаад зогссон. Тэгээд л тэнд бужигнаан болоод унасан. Ер нь зодооны гол үйл явц гарсан бичлэг байна лээ. Гэхдээ ******* Хасарыг мөргөж байгаа дүрс байхгүй тэр үйл явдал болсны дараа бужигнаан болсон үеийн бичлэг байна. Бичлэг дээр Хасарыг хамгийн сүүлд жижиг залуу өшиглөөд Хасар босож ирээгүй тэгээд зодоон дууссан. Тэр бичлэг дээр намайг цохиод Хасарыг өшиглөж байгаа залуу нь архи уугаагүй, эрүүл байсан сүүлд машинаас бууж ирсэн” гэх мэдүүлэг[6],
7. аймгийн шүүхийн шинжилгээний албаны *******21 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 6848 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “ын биед баруун хацар яс, баруун хацар яс, баруун хоншоор, баруун нүдний ухархайн гадна болон доод хана, хамар ясны хугарал хамрын таславчийн мурийлт, баруун нүдний алиманд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[7],
8.Шүүгдэгч О.*******ийн *******21 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн: “Урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. ын нэхэмжилсэн эмчилгээний зардлыг бид нийлж төлөх болно” гэх мэдүүлэг[8], 9.Шүүгдэгч А.*******ийн *******21 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн: “Урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. ын нэхэмжилсэн эмчилгээний зардлыг бид нийлж төлөх болно” гэх мэдүүлэг[9], 10.Шүүгдэгч Р.*******ын *******21 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн: “Урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. ын нэхэмжилсэн эмчилгээний зардлыг бид нийлж төлөх болно” гэх мэдүүлэг[10], 11.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[11], 12.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[12], 13.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[13], 14.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[14], 15.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[15], 16.Шүүгдэгч нарын хувийн байдал тогтоосон баримтууд[16], 17.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[17] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нар хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч О.*******, А.*******, Р.******* нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч О.*******, А.*******, Р.******* нар нь хохирогчийн эмчилгээний зардалд 7,000,000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд О.*******, А.******* нар тус бүр 2,500,000 төгрөгийг, нийт 5,000,000 төгрөг, Р.******* 2,000,000 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй. Иймд шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч О.*******, А.*******, Р.******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлын нөхөн төлсөн” болон тэдгээрийн хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, харамсаж байгааг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалт болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхэд зайлшгүй хэрэглэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэх хэм хэмжээ юм.
Иймд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалтыг хэрэглэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн.
Шүүгдэгч О.*******, А.*******, Р.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус бүр хүлээлгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг;
-тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тэдэнд тус тус анхааруулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хамт архивт хадгалах хугацаа дуустал хадгалахыг даалгав.
Шүүгдэгч О.*******, Р.*******, А.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ы *******, шүүгдэгч ******* овогт *******ын *******, шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бүлэглэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.*******, А.*******, Р.******* нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.*******, А.*******, Р.******* нарт оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тэдэнд анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тэдэнд анхааруулсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хамт архивт хадгалахыг даалгасугай.
7.Шүүгдэгч О.*******, Р.*******, А.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ