| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2020/0133/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/125 |
| Огноо | 2020-12-14 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******н ******* Шүүгдэгч *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.*******өд холбогдох 2023001540132 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэр 3 хүүхдийн хамт Завхан аймгийн Идэр сумын ******* багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын *******, Регистрийн дугаар: *******,
Шүүгдэгч О.******* нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Идэр сумын ******* багийн нутаг гэх газраас иргэн А.*******гийн өмчлөлийн 7 тооны ямаа хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч О.******* нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгиИдэр сумын ******* багийн нутаг гэх газраас А.*******гийн өмчлөлийн 7 тооны ямаа хулгайлсан хэргийн үйл баримт нь 7 тооны ямаагаа алдсан талаараа мэдүүлсэн хохирогч А.*******гийн “...2020 оны 10 дугаар сарын 07-ны орой малаа хотлуулахад зүсээр хар толгойтой цагаан эр ямаа байхгүй байсан. Маргааш өглөө нь малаа тоолоход 7 ямаа дутсан. ...айлуудын малаар шүүхэд байхгүй байсан...” гэсэн мэдүүлгээр, Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Г.ы “...Би *******гийн эхнэр ...Манайх 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр малаа бүртгэхэд бүрэн байсан. 10 дугаар сарын 07-ны орой малаа хотлуулахад зүсээр хар толгойтой ямаа байхгүй байсан. Маргааш өглөө малаа тоолоход 7 тооны ямаа хулгайд алдсан...” гэсэн мэдүүлгээр, 7 тооны ямааны мах, ямааны арьсыг худалдан борлуулж үнийг О.*******өд өгсөн талаар мэдүүлсэн гэрч Б.*******ийн “...Надад ******* 7 тооны ямааны арьс мах өгч явуулж заруулсан. Ямар зүстэй байсныг нь нарийн сайн санахгүй байна. хар алаг, улаан хар гээд арьснууд байх шиг байсан. Махыг нь харахад эр ямааны махнууд бололтой байсан. Өөрийнхөө ямаанаас гаргасан гэж байсан болохоор нарийн сайн анзаараагүй юм. Би ченжийн зах дээр хүнд зарсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.ын “...Манай нөхөр нэг өдөр хүнээс авцаатай байсан 7 ямаагаа хүнээс авлаа гэж ярьж байсан. Хулгай хийсэн талаар мэдэхгүй. ...******* 280.000 төгрөг болсон байна гээд өгсөн...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч О.*******ийн хэргээ хүлээн мэдүүлж яллагдагчаар өгсөн “...Манайх Завхан аймгийн Идэр сумын ******* багийн Баянбулаг гэдэг газар ******* гэдэг айлтай саахалт байсан юм. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21 цагийн үед *******гийн мал манай гэртээ ойрхон байхаар нь гадаа харанхуй болсон үед малнаас нь 7 тооны ямаа тасдаж аваад өөрийн хонь руу хийж хонуулаад 10 сарын 06-ны өдрийн үдээс хойш ганцаараа гаргасан юм. Гаргасан ямаануудынхаа сэвс цувдайг нь манай гэрээс хойшоо байдаг модонд аваачиж хаясан юм. 10 сарын 07-ны өдөр манайд ******* ирээд 08-ны өдөр буцахаар нь мах, арьс толгой зэрэг зүйлсийг нь аймаг руу ачуулж явуулсан юм... *******гийн эзэмшлийн 7 тооны эр ямаа байсан, хар толгойтой цагаан эр ямаа, халтар эр ямаа, хар алаг эр ямаа, улаан бор эр ямаа, улаан эр ямаа гээд долоон тооны эр ямаа байсан...” гэсэн мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч О.*******ийн үйлдлийн улмаас хохирогч А.*******д 700000 төгрөгний хохирол учирсан нь Завхан аймгийн Идэр сумын үнэлгээний комиссын “...7 тооны эр ямааг үнэлсэн...” шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Шүүгдэгч О.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн 7 тооны ямаа хулгайлсан болохоо мэдүүлсэн бөгөөд түүний дээрхи мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо. Шүүгдэгч О.******* нь бусдын өмчлөх эрхэд халдаж шунахай сэдэлтээр А.*******гийн 7 тооны ямааг Завхан аймгийн Идэр сумын ******* багийн нутаг гэх газраас хууль бусаар нууц далд аргаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Иймд шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын 7 тооны ямаа хулгайлсан буюу “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч О.******* нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмучруулсан хохирлоо хохирогчид төлсөн, хохирогч шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч О.*******өд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмшийдвэрлүүлэхээр ирүүлсэн ба шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй бөгөөд шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтзаасан “ мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Иймд шүүгдэгч О.*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгхуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2,5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон учир прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний үнэмлэх хэрэгт авагдаагүй, шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөөс битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгзүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******өд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3.Шүүгдэгч О.*******ийг тэнссэн хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч О.*******ийг дээрх тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял ногдуулдаг журамтай болохыг анхааруулсугай. 5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 189.1-д тус тус зааснаар шүүгдэгч О.*******ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 6.Шүүгдэгч О.******* 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс авсан хувбаталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 7.Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА