| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2017/0129/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/125 |
| Огноо | 2017-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2017/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа
Улсын яллагч: Д.Цогжавхлан
Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******од холбогдох эрүүгийн 201705000205 тоот хэргийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ******* овогт ******* ******* /*******
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч С.******* нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 5 дугаар багийн 903 тоотод өөрийн эхнэр *******тэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар *******ийн толгой болон гар луу нь өшиглөх, галын хайчаар толгой руу нь цохиж, эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд Шүүгдэгч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд 2 ...Би 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 07 цагийн үед найз Дагвын хамт Дагвасамбуу гэдэг айлын ямааг самнахаар явсан. Тэгээд 5 ямаа самначихаад Дагвасамбуу орой үргэлжлүүлж самная гэхээр нь буцаад явж байтал Дагвын найз гээд нэг залуутай тааралдаад гурвуулаа 0.75 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уусан. Тэгээд Дагва намайг ээжийнд хүргэж өгсөн. Манай ээж 85 настай, хэвтрийн хүн байдаг бөгөөд ээжийнд ороход цай, хоол байхгүй байхаар нь гэртээ ороод эхнэртээ уурлан “ ээжид хоол, цай хийгээд өгчихгүй яасан юм, юу ч байхгүй хэвтэж байна” гэж хэлэхэд эхнэр уурлаад өмнөөс салаавч гаргаад “ би чамтай суухдаа ээжийн чинь хоол, цайг хийж өгнө гэж суугаагүй шүү” гээд бид хоёр хэрэлдсэн. Тэгээд би уурандаа эхнэрийгээ зодсон. Яаж цохиж зодсоноо мэдэхгүй байна. Би цагдаагийн хэсэг дээр очоод ухаан ороход хэсгийн төлөөлөгч “ та эхнэрээ галын хайчаар зодсон байна “ гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/ Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Өглөө 07 цагийн үед С.*******ын ангийн найз н.Давгаа гэдэг хүн ирээд ямаа самнан гээд дагуулаад явсан. Тэгээд 11 цагийн үед С.******* согтуу ирж агсам тавьсан. Миний үснээс зулгааж, толгой руу өшиглөн зодсон. Би зугтаагаад хадам ээжийн гэрт ороход араас орж ирээд галын хайчаар толгой руу цохисон гэв. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд ...2017 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 07 цагийн үед манай нөхөр С.Ганболд айлын ямаа самнана гээд найз Дагватай хамт явсан. Удалгүй 11 цагийн үед С.******* гэртээ ганцаараа ирэхдээ архи уусан байсан. Тэгээд надаас хэрүүл нэхээд, намайг зайл гээд хөөгөөд байхаар нь өмнөөс нь хэрэлдэхэд ирээд миний үсийг гараараа ороогоод тугтарч газар унагаад толгойруу өөрийнхөө толгойгоороо мөргөсөн, дараа өшиглөсөн. Би гараас нь мултараад хадам ээжийнх рүү зугтаад ороход араас орж ирээд галын хайчаар миний толгой руу нэг удаа, баруун гар луу нэг удаа цохьсон... гэх мэдүүлэг / хх-ийн 19-20 / Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд ...******* нь эхнэрээ зодсон гэж саяхан сонссон. Яагаад эхнэрээ зодож байгаа юм гэхэд С.******* нь манай ээж хэвтрийн хүн байдаг, ээжийнхээ гэрт ороход цай хоолгүй байсан бөгөөд энэ тухай эхнэртээ хэлэхэд уурлаад бид хоёр маргалдаад, би эхнээр зодсон гэж хэлсэн ...гэх мэдүүлэг / хх-ийн 24-25/ Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №275 дугаартай 1.*******ийн баруун чамархайн хуйх болон баруун бугалганд шарх, баруун бугалганд цус харвалт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /ххийн 27-28/ 3 -Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-2/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 9-10 /, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл / хх-ийн 18-20/, хохирлын тооцоо /хх-ийн 15-16/, шүүгдэгч С.*******ын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Засаг даргын 2017.07.31-ний өдрийн 107 тоот тодорхойлолт, шүүгдэгч С.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно. Шүүгдэгч С.******* нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 5 дугаар багийн 903 тоотод өөрийн эхнэр *******тэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар *******ийн толгой болон гарлуу нь өшиглөх, галын хайчаар толгойруу нь цохиж, эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг / хх-ийн 35-36/, хохирогч *******ийн...үсийг гараараа ороогоод тугтарч газар унагаад толгойруу өөрийнхөө толгойгоороо мөргөсөн, дараа өшиглөсөн, .... галын хайчаар миний толгой руу нэг удаа, баруун гар луу нэг удаа цохьсон...мэдүүлэг /хх-ийн 19-20/, гэрч *******, нарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн .... *******ийн баруун чамархайн хуйх болон баруун бугалганд шарх, баруун бугалганд цус харвалт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо...дүгнэлт / хх-ийн 27-28/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч С.*******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүгдэгч С.*******од ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг шинэ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 4 Шүүгдэгч С.*******од хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Уг хэргийн улмаас шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч С.*******ын эзэмшлийн иж планета 5 маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлийг эзэмшигч С.*******од буцаан олгож шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шинэ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шинэ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Шинэ Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.******* нь хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.*******од урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8- д зааснаар шүүгдэгч С.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч С.*******ын эзэмшлийн иж планета 5 маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлийг эзэмшигч С.*******од буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн 5 дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дугаар зүйлийн 2-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.*******од авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА