Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/34

 

 

 

 

 

 

 

 

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

 улсын яллагч Т.Нансалмаа,

 шүүгдэгч Ж.*******,

 шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр,

 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 213*******02960242 дугаартай хэргийг 2022 оны ******* дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, машин механизмын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, Цагаан-Эрэг, 2 дугаар гудамж, 1******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн ******* /РД: МК69*******1*******1/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ж.******* нь 2021 оны ******* дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн сайжруулсан шороон замаар СЭА улсын дугаартай “Хюндай Верна” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн *******.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, эхнэр болох 51 настай гийн амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.******* нь 2021 оны ******* дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн сайжруулсан шороон замаар СЭА улсын дугаартай “Хюндай Верна” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн *******.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, эхнэр болох 51 настай гийн амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ж.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.******* өгсөн: “Тухайн өдөр Шаамар сумаас үсний найранд орчихоод буцаж явсан юм. Замд явж байхад машин маань бөгсөө хаяад байсан. Тэгэхээр нь дугуй хагарчихсан юм болов уу гэж бодоод зогсох гээд тормосоо гишгэтэл нэг л мэдэхэд эргэчихсэн. Замын хажууд модны үндэс байсанд таарсан болов уу гэж бодож байна. Тэгээд нэг мэдэхэд хүү маань “ааваа” гээд уйлж байсан. Сэрээд босох гэтэл цээжээ дийлэхгүй нэг л биш байсан учраас мөлхөөд эхнэр дээрээ очсон юм. Байдал нэг биш байсан болохоор хүүдээ утсаар залга гэж хэлээд Бумаа болон хүү рүүгээ яриулсан. Осол болсон гэж хэлээд л таслаарай өөр зүйл битгий хэлээрэй гэсэн юм. Энэ бүх зүйл миний буруугаас болсон, би маш их гэмшиж байна. Одоо ч мартаж чадахгүй байна” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч 2021 оны ******* дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би эхээс 6-лаа. Манай ээж миний өөрийн төрсөн аав гэж хүнтэй ханилаад 4 хүүхэдтэй болсон. Би дээрээсээ 4 дэх хүүхэд нь байсан. Манай ээж аас салахад том эгч 11 нас, ах 9 нас, би 7 нас, охин дүү 4 настай байсан. Намайг 8 нас гарантай байхад ээж ******* гэж хүнтэй сууж бид нарын хойд аав болсон. *******, манай ээж Бадамлянхуатай суугаад , гэж 2 хүү төрүүлсэн. Бид нар бугд тусдаа гарч амьдрал зохиогоод явсан. Хэрэг болдог өдөр аав, ээж 2 гийн хамт Шаамар сум руу хүүхдийн үсний найранд оролцоод буцаж яваад ийм асуудал болсон байна лээ. Би 2021 оны ******* дугаар сарын 09-ний өдөр гадуур хүмүүстэй уулзаад явж байхад 1830 цагийн үед манай дүү Б. над руу залгаад “ахаа Шаамар сумын шороон зам дээр машинтайгаа онхолдчихлоо хурдан ирээрэй” гэж хэлсэн. Би хэлсний дагуу очиход эмнэлгийн машин ирээд аав дүү 2-ыг аваад явсан. Харин манай ээж машины хажууд дээшээ хараад хэвтсэн юмаар бүтээсэн байсан. Яг юу болсон талаар би хэлж мэдэхгүй. Ж.******* тамхи татдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Зан байдлын хувьд хөгжилтэй, бусад хүмүүстэй инээгээд тоглоом шоглоом хийгээд их наргианч зантай, уурлаж уцаарлаад байдаггүй. Бусад хүмүүст өөрийгөө илэрхийлэх чадвартай учраас хүмүүстэй маргалдаад байдаггүй. Ажилсаг хөдөлмөрч амьдарлын төлөө аав ээж 2 минь зүтгээд бид нарыг өдий зэрэгтэй хүргэсэн гэж боддог. Би болон манай ах дүү нарт гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Буяны ажил явдал нь сайхан болж өнгөрсөн. Ж.******* бид нарыг өсгөлцөж өдий зэрэгт хүргэсэн. Бид нарын зүгээс энэ хүнд хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэх мэдүүлэг[2],

3.Насанд хүрээгүй гэрч Б. 2021 оны ******* дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны ******* дугаар сарын 09-ний өдөр аав *******, ээж Бадамлянхуа нарын хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сум руу СЭА улсын дугаартай “Верна” маркийн тээврийн хэрэгсэлтэй Алтангэрэл ахын ачийн үсний найранд оролцохоор 15 цаг өнгөрөөгөөд явсан. Шаамар суманд очоод үйл ажиллагаанд нь оролцоод 17 цаг өнгөрөөгөөд айлаас гараад явсан. Айлаас гараад аав Ж.******* машин жолоодоод ээж жолоочийн хажуу талын суудал дээр суугаад би арын суудал дээр суугаад явсан. Би суудал дээрээ суугаад явж байгаад Шаамар сумын доод хэсгээс дээшээ өгсөөд зам тэгширэхээр нь арын суудал дээрээ хэвтээд ээжийн гар утсаар нь тоглоом тоглоод байж байхад гэнэт ээж арагшаа хараад миний дээр цээжээрээ дарах шиг болсон. Тэгээд юу болсон гэдгийг мэдэхгүй манай машин 3-4 удаа өнхөрөөд байх шиг байсан. Манай ээж миний дээр дарсан байсан учраас би нэг их гэмтээгүй. Машин зогсох үед ээж миний дээр байхгүй болоод машины 4 дугуй дээшээ харж, ээж машин дотор байгаагүй. Би машин дотор байсан учраас мөлхөөд гараад ирэхэд ээж гадаа хэвтээд аав хажууд нь хэвтэж байсан. Би ээжийг алгадаад сэрээх гэхэд ээж сэрэхгүй байхаар нь би аавыг алгадахад аав өөрөө сэрсэн. Утсаа аваад ээжийн дүү Буман-Эрдэнэ рүү залгаад болсон явдлаа хэлсэн. Тэр үед хажуугаар явж байсан машины жолооч зогсоод цагдаа, эмнэлэг рүү залгасан. Би ээжийг сэрээх гэж оролдсон ч ээж сэрэхгүй байхаар нь цээжин дээр нь дараад хиймэл амьсгал хийх гэж оролдсон. Манай машин хэдэн километр цагийн хурдтай явж байсан талаар хэлж мэдэхгүй байна. Би гар утсаар оролдоод явж байсан учраас манай машин юунаас болоод осолдсон гэдгийг хэлж мэдэхгүй байна. Манай аав ээж 2 хоорондоо маргалдаагүй. Хоорондоо “гэртээ хариад хоол хийх үү, шууд унтах уу, хоол хийвэл юу хийх вэ, сая хоол идсэн юм чинь хөнгөн юм идээд амрах уу” гэх зэргийн юм ярьж байсан” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч ийн 2021 оны ******* дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны ******* дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн орчим манай дүү Ганцэцэг над руу залгаад “ээж нас барчихлаа, машинтайгаа замын хажуу руу орсон, дүү гайгүй аав эмнэлэгт байгаа” гэж хэлсэн. Ямар учраас юу болсон талаар хэлж мэдэхгүй байна. ******* их эртнээс тээврийн хэрэгсэл жолоодож ирсэн. Урд нь манай аав, ээж 2 хувиараа хөдөлмөр эрхэлж махны ченж, гуанз ажиллуулж байхдаа хөдөө замд их л явдаг байсан. Ачааны болон суудлын машин манай аав ******* сайн жолооддог гэж би боддог. Олон жил машин жолоодож байна. Согтууруулах ундаа нэг их хэрэглээд байдаггүй. Архи ер нь уудаггүй гээд хэлчихэд буруудахгүй. Баяр ёслолоор архи уудаг. Архи уусан үедээ зан авир нь өөрчлөгддөггүй. Ер нь бага байхын л уур уцааргүй хэлэх үгээ хэлчихдэг л хүн байсан. Манай аав, ээж 2 намайг 3 дугаар ангид байхад сууж байсан. Манай ээж 4 хүүхэдтэй байхад манай аав хүүхэдгүй хамт гэр бүл зохиогоод ээж дахиад 2 хүүхэд гаргасан. Манай аав ээж 2 хамт амьдраад 22 жил болж байгаа. Анхнаасаа гэрлэлтээ батлуулж байгаагүй учраас гэрлэлтийн баталгаа байхгүй. ******* уурлаж уцаарлаад байдаггүй, шулуун шударга, хэлэх гэсэн үгээ хэлчихдэг. Ажилсаг хөдөлмөрч, найзархаг яриасаг, хөгжилтэй, хүмүүстэй хошин байдлаар ярьж хүн их цаашлуулж тоглож хүмүүстэй инээлдэж явдаг. Манай аав, ээж 2 хоорондоо маргалдаад байдаггүй. Том хүмүүс л болсон хойно үзэл бодлын зөрөлдөөн гарахад хэрэлдээд байгаа ч юм шиг үгүй ч юм шиг байж байгаад хоорондоо ойлголцдог. Тийм учраас манай гэр их тайван намуун байдаг байсан. Хойд эцэг гээд биднийд хавчиж гадуурхаад байсан юм байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ бид нар Ганцоожоор дамжуулж хэлсэн. Бид нарын өмнөөс Б.Ганцоож хохирогчоор оролцоно” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч гийн 2021 оны ******* дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Өнөөдөр манайд төрсөн эгч Санчирмаагийн охины үсний найр манайд болсон юм. Тэгээд манай ээжийн төрсөн ах ******* эхнэр Бадамлянхуа, хүү нарын хамт 15 цагийн орчим Сэлэнгээс ирээд 18 цагийн орчим Сэлэнгэ рүү буцах гээд гараад явсан. Манай ээж Урангуа гаргаж өгсөн. Орой 20 цагийн орчим ээжийн дүү Бямбадолгор над руу залгаад “аваарт орчихсон байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ? архи дарс уугаагүй, яарч сандарсан зүйлгүй гарсан шүү дээ” гэж хэлсэн” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч 2021 оны ******* дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Өнөөдөр манайд төрсөн эгч Санчирмаагийн охины үсний найр манайд болсон юм. Тэгээд манай ээжийн төрсөн ах ******* эхнэр хүүгийн хамт 15 цагийн орчим Сэлэнгээс ирээд 18 цагийн орчим буцах гээд гараад явсан. Орой 20 цагийн орчим ээжийн дүү Бямбадолгороос аваар болсон талаар сонссон. Манай найран дээр архи уугаагүй” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч 2021 оны ******* дугаар сарын *******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны ******* дугаар сарын 09-ний өдөр би зөгийний бүлийнхэнтэйгээ хүүхдийн үс авч байгаа айлуудаар орж хүүхдийн үсэнд хүрчихээд хамт явсан хүмүүсээ буулгаад 18 цагийн үед эхнэртэйгээ хоёулаа гэртээ харихаар явж байтал Шаамар сумын төвөөс /захиргаа руу салах уулзвараас/ хойшоо яваад 2- 2.5км орчим зайд нэг цагаан өнгийн машин дөрвөн дугуй нь дээшээ хараад уначихсан байдалтай байсан. Би зам чөлөөлж зогсоод чагнахад хүн орилоод хүүхэд “ааваа, ээжээ” гээд уйлаад байхаар нь би буугаад очиход эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зэрэгцээд шахуу хэвтчихсэн эрэгтэй нь ухаантай “эхнэр маань өнгөрчих шиг боллоо” гэчихсэн эмэгтэй нь огт ухаангүй байсан ба 13-14 орчим насны эрэгтэй хүүхэд “ахаа туслаарай” гээд босчихсон гүйж байсан. Эмэгтэйгийнх нь судсыг барьж үзэхэд цохилтгүй шахам болсон байсан тул би Мөнхбаатар луу залгаж “яаралтай түргэн тусламж, цагдаа дуудаарай” гэж хэлсэн. Намайг очиход тэр гурав шидэгдсэн бололтой гурвуулаа машинаас гарчихсан байдалтай байсан бөгөөд би машинаас татаж гаргасан асуудал байхгүй. Машинаас нь тос ус нь халуун мотор дээр асгарсан бололтой уур савсаж байсан. Би унаад удаагүй юм байна гэж бодсон” гэх мэдүүлэг[7],

8.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны ******* дугаар сарын 13-ны өдрийн 374 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “1.Б.гийн биед чамархай, хацар, өвдгөнд улаан хүрэн зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[8],

9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн *******095 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “ 1.Ж.*******ын биед цээжний баруун 4, 5-р хавирганы далд хугарал, уушигны няцрал, цээжний хөндийн хий хуралт, зүүн шаант яс доод 1/3 бяцарсан зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.  2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт[9],

 

 

*******.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны ******* дугаар сарын 27-ны өдрийн 71 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “ 1.Талийгаачид тархины суурин хэсэгт уртавтар тархи, гүүрэн хэсэг, бага тархины зүүн тал бөмбөлөгийг хамарсан дарагдлын ором, бага тархинд цус харвалт, няцарсан дарагдлын ором, гавлын суурин хэсэгт гавлын доод нүх рүү хүзүүний I, II-р нугалам шаантаглаж орсон, суурь ясны хөндлөн хугарал, цээжинд баруун IV-р хавирга, суганы урд шугамаар хөндлөн хугарсан, эрүүний баруун доорх хатгагдсан шарх, зүүн сарвуу, ташаан толгойн дээрх цус хуралт, баруун өвдөг, шилбэний цус хуралтууд зэрэг зөөлөн эдийн няцралтай гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Талийгаачийн цусанд 0,8 промилли спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолттой байжээ. 4.Талийгаачид элэг хатуурал, элэгний архаг үрэвсэлт өвчин тогтоогдлоо. 5.Талийгаач гавал тархины битүү гэмтэл, хурц цус алдалтын улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. 6.Талийгаачийн цус А /II/ бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт[*******],

 

11.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “1.Ж.******* 53/эр гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2.Ж.*******ын цусанд спиртийн агууламж илэрсэнгүй” гэх дүгнэлт[11],

12.2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №36 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум Шаамар сумын сайжруулсан шороон замын хажуу руу СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдсон үйлдэл нь зам тээврийн осол мөн. МУ-н ЗХД-н Нэг. Нийтлэг үндэслэл 1. 2.17 /3ам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг : 2. СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.******* нь МУ-н замын хөдөлгөөний *******.Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх *******.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. 3.Жолооч Ж.******* нь Монгол улсын ЗХД-н *******.1 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. 4.3ам дугуйн барьцалт нь замын гадаргуугийн байдлаас шалтгаалдаг учир жолооч Тээврийн хэрэгслийн хурд 12.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг баримтлан хөдөлгөөнд оролцох ёстой. Шарвалт гэж үзэхэд учир дутагдалтай байгаа учир хариулах боломжгүй. б.Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй гэж үзэж байна. 6.Иргэн Ж.******* нь /МК69*******1*******1/ /B.C.CE-142582/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээр 4756 СЭН улсын дугаартай “Аксент Верна” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэж байна” гэх дүгнэлт[12],

13.2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №18-07-22/27 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт:1. КМНСG41FР1U294435 аралын дугаар бүхий СЭА улсын дугаартай Хюндай Верна маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь 20******* онд БНСУ-д үйлдвэрлэгдэж, 2*******1 онд Монгол улсад импортлогдсон байна. Тухайн ослын улмаас урд, хойд, хажуу талын шилнүүд, урд хойд гэрэл дохио хагарсан, рам бүхэлдээ хэв гажилтад орж, хөдөлгүүр ажиллахгүй болж эвдэрсэн байна. Дугуйн хий гарсан, баруун урд талын дугуйн обуд механик доргилтын улмаас хайлш нь хагарсан, хэв гажилтад орсон байна. 2.Тухайн тээврийн хэрэгсэл нь 2021 оны ******* дүгээр сарын 27-ны өдөр Автотээврийн төвийн оношилогооны техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна. Осол гарах үед тухайн тээврийн хэрэгсэл ямар нэг эвдрэл гэмтэлтэй байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. 3.Дугуйн обуд механик доргилтын улмаас хайлш нь хагарч дугуйн хий гарсан байна. 4.Дээрх эвдрэл гэмтэл нь осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй. 5.Уг тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхөөр, зам тээврийн осол гаргаж болзошгүй нэмэлт тоног төхөөрөмжгүй байна” гэх дүгнэлт[13],

14.2021 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн №*******00924 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “гийн эзэмшлийн СЭА улсын дугаартай 20******* онд үйлдвэрлэгдсэн 2*******1 онд Монгол улсад орж ирсэн Верна маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж, 2021 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 800,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[14], 15.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[15], 16.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[16], 17.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[17], 18.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[18], 19.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[19], 20.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[20], 21.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[21] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэнд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Ж.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн эрүүгийн хариуцлагын шатанд улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Уг хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршиг учирсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа Ж.Ганжолоогийн хувьд нэхэмжлэх зүйл байхгүй гэж байгаа тул энэ шүүх хуралдаанаас шүүгдэгчээс гаргах хохирол төлбөргүй. Энэ гэмт хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйл байхгүй. Ж.*******ын жолооны үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх  саналтай байна” гэсэн эхний саналыг;

-Шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлтийг сонслоо. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэх боломжтой гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг давхар авч өгнө үү” гэсэн хоёр дахь эрүүгийн хариуцлагын саналыг шүүхэд гаргажээ.[22]

Шүүхийн эрүүгийн хариуцлагын шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар ямар нэг маргаангүй, эхний мэдүүлгээсээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Талийгаач болон Ж.******* нь 20 гаруй жил амьдарч 2 хүүхэдтэй болж, дагавар 4 хүүхдээ хангалттай сайн өсгөж хүмүүжүүлсэн байдаг. Уг гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэргийн ангилалд багтдаг. Тухайн нөхцөл байдалд болсон зүйл болон самбаачлах чадвар, хурд зэрэг нөхцөл байдлын талаар шүүгдэгч өөрөө тайлбарлаж хэллээ. Шүүх хуралдаанд түүний гэр бүлийн гишүүд, хүүхдүүд нь хөнгөн ял оногдуулж өгөхийг илэрхийлсэн. Хавтаст хэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хууль ёсоор тогтоогдсон төлөөлөгчөөс хүртэл мэдүүлж байна. Мөн Ж.*******ын анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, өсвөр насны хүүхэд харгалзан асарч байгаа болон түүний хувийн нөхцөл байдлыг давхар харгалзаж үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах бодит боломж байна. Тэгэхээр 2 жилээс хэтрүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэсэн эхний дүгнэлтийг;

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг ашиглаж, тэнсэх боломжтой гэсэн хууль хэрэглээний зохицуулалт байх тул уг саналаа дэмжиж байна” гэсэн хоёр дахь өмгөөллийн дүгнэлтийг хийжээ.[23]

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалт болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхэд зайлшгүй хэрэглэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэх хэм хэмжээ юм.

Шүүх ямар нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж дүгнэсэн шалтгаан, нөхцлийг дурьдвал:

 Хэдийгээр шүүгдэгч Ж.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон боловч хохирогч, иргэний нэхэмжлэгчийн зүгээс: “Би болон манай ах дүү нарт гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Буяны ажил явдал нь сайхан болж өнгөрсөн. Ж.******* бид нарыг өсгөлцөж өдий зэрэгт хүргэсэн. Бид нарын зүгээс энэ хүнд хөнгөн ял оногдуулж өгөхийг хүссэн” болохыг;

Шүүгдэгчийн хувьд анх удаагаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшсэн, шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийн улмаас өөрөө хэвтрийн дэглэмтэй, цээжний баруун 4, 5-р хавирганы далд хугарал, уушигны няцрал, цээжний хөндийн хий хуралт, зүүн шаант яс доод 1/3 бяцарсан зөрөөтэй хугарал бүхий хүнд гэмтэл авч, группид орсон, түүний хувийн байдал (насанд хүрээгүй хүүхдийн асран хамгаалагч, өрх толгойлсон эцэг болсон) зэргийг харгалзан үзсэн болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэл байгаа талаар дүгнэлт хийж өгөхийг хүссэн” хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзсэн.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр ******* /нэг/ жил, 06 /зургаа/-н сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэн, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулан шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.*******т Эрүүгийн хуулийн 27.******* дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн өдрөөс эхлэн тоолох нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч Ж.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Харин шүүгдэгч Ж.*******ын 142582 дугаартай, жолоодох эрхийн “B, С, СЕ” ангиллын жолоочийн үнэмлэхийг хураан авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан бүртгэл, мэдээллийн төвд хүргүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Дөрөв. Бусад

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан зохицуулалтууд нь тэнссэн хугацаанд тодорхой үр дагавар, тухайлбал тэнссэн хугацаанд санаатай, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд заавал хэрэглэх хэм хэмжээнүүд юм.[24]

Хуульд заасан нөхцөл ирээдүйд бүрдсэн, тэр цаг хугацаанд хэрэглэх хэм хэмжээг тэрхүү нөхцөл бүрдээгүй байхад урьдчилан шийдвэртээ тусгах шаардлагагүй бөгөөд тэнссэн хугацаанд санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх энэхүү хэм хэмжээг хэрэглэх учиртай.

Шүүхийн шийтгэх тогтоолын Тодорхойлох болон Тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан заалтуудыг тусгаагүйгээс ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсэхгүй, ойлгомжгүй ямар нэг нөхцөл байдалд хүргэхгүй тул тусгаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.*******, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр ******* /нэг/ жил, 06 /зургаа/-н сарын хугацаагаар тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.*******т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн ******* /нэг/ жил, 06 /зургаа/-н сарын хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.*******т Эрүүгийн хуулийн 27.******* дугаар зүйлийн 3 дахь   заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Ж.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүгдэгч Ж.*******ын 142582 дугаартай, жолоодох эрхийн “B, С, СЕ” ангиллын жолоочийн үнэмлэхийг хураан авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан бүртгэл, мэдээллийн төвд хүргүүлсүгэй.

8. Шүүгдэгч Ж.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай. 

                                                                                                                                                                 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.АМАРГЭРЭЛ