| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2020/0131/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/126 |
| Огноо | 2020-12-15 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, Улсын яллагч Д.*******, Шүүгдэгч Ю.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю.*******т холбогдох 2023001470128 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд нь 5 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ******* овогт *******н *******, регистрийн дугаар *******.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.*******аас шүүгдэгч Ю.*******ийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Ю.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 16- 17 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сум, багийн нутаг дэвсгэрт байх ын гүүрний доор иргэн А.*******ыг “чи миний авч ирсэн архийг уусангүй, чи миний ахыг дээрэлхдэг, чи муу янхан пизда яахаараа архи уудаггүй юм бэ?, чи сая худаг дээр өөр хүнтэй байсан биз дээ” гэж хэлэн хэрүүл маргаан үүсгэж, түүний нүүрэн тус газар гараараа цохих, газар унагаан цээж болон бусад газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож баруун уушгины уналт, цээжний хөндийд хий шингэн хуралт, баруун талын 7, 8, 11-р хавирганы хугарал, тархи доргилт, зүүн талын хамрын хянга ясны хугарал, зүүн талын ухархайн урд ханын хугарал, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд зүүн 2-р шүдний уналт зэрэг гэмтэл бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: - Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 26 ны өдрийн 000000294 дугаартай “...Иргэн А.*******ын биед баруун уушгины уналт, цээжний хөндийд хий шингэн хуралт, баруун талын 7, 8, 11- р хавирганы хугарал, тархи доргилт, зүүн талын хамрын хянга ясны хугарал, зүүн талын ухархайн урд ханын хугарал, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд зүүн 2-р шүдний уналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2020 оны 09 дүгээр сарын 26-наас 27-ны өдөр үүссэн байх боломжтой. А.*******ын биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун уушгины уналт, цээжний хөндийд хий шингэн хуралт нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамраана.” гэх дүгнэлт /хх-ийн 50-51-р хуудас/-ээр хохирогч А.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тогтоогдож байна. Хохирогч А.*******ын эрүүл мэндэд учирсан дээрх хүнд хохирлыг шүүгдэгч Ю.******* учруулсан болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч Ю.*******ийн өгсөн: “...А.*******ын биед учирсан гэмтлүүдийг би учруулсан. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Уг үйлдэл бол миний буруу. Өөр хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: - Хохирогч А.*******ын өгсөн: “...2020 оны 09 дүгээр 26-ны өдөр худаг дээр түгээгч хийгээд сууж байгаад дэлгүүр орох гээд явж байсан чинь Ю.******* ирээд намайг “мотоциклын араар суу” гэхээр нь “суухгүй, худаг дээр гарч байгаа, худаг онгорхой байгаа” гэсэн чинь ******* мотоциклио орхичхоод намайг чирээд голын зах руу явсан. Тэгээд бид хоёр голын зах дээр очоод ******* дээлний өврөөсөө нэг шил 0.75 мл хэмжээтэй “Ерөөл” нэртэй архи гаргаж ирээд тэр архинаасаа надад хийж өгсөн. Би “архи уухгүй” гэсэн чинь архиа миний нүүр рүү цацаад “чи муу янхан пизда яахаараа архи уудаггүй юм бэ?, чи сая худаг дээр өөр хүнтэй байсан биз дээ” гэж хэлээд миний нүүр рүү гараараа цохиод авсан. Би тэр үед нь газарт унасан. Тэгсэн чинь миний цээж рүү өшиглөсөн тэр үед би амьсгал авч чадахгүй болсон. Тэгээд миний нуруу руу гараараа цохиод байсан. Тэгээд намайг орхичхоод архи олж ирнэ гээд миний утсыг аваад яваад өгсөн. Удалгүй нэг шил архи авч ирээд “чи муу амьсгаа авч чадахгүй байхдаа явдаг юм бэ?, худлаа баашилж байгаа биз. Урьд нь намайг зодох үед хавирга чинь хугарсан гэж худлаа дүгнэлт гаргуулсан” гээд миний ам руу архи цутгаад байсан. Тэгээд “чиний эгч ах, дүү нарыг чинь би ална” гээд яваад өгсөн. Би тэр үед нь зугтаагаад бургас руу орчихсон чинь миний нэрээр дуудаад намайг хайгаад байсан. Би шөнө явсаар байгаад арай гэж гэртээ очсон. Маргааш нь эмнэлэгт очиж үзүүлээд хэд хоног эмчилгээ хийлгэсэн. ...Ю.******* миний нүүр болон биеийн бусад хэсэг рүү олон удаа цохисон. Эхлээд миний нүүр лүү хоёр удаа цохиод би газарт унасан. Тэгээд намайг газарт унасан байхад миний цээж рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед би амьсгал авч чадахгүй болсон. Тэгээд нуруу цээж рүү олон удаа цохисон. Яг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. ...Тэр үед миний 4 хавирга хугарсан байна гэсэн. Бас уушиг унасан, нүдний ухархайн яс цуурсан, хамар мурийсан, шүд унасан. Тархи толгой доргиж гэмтсэн байна гэсэн. ...Ю.******* нь хэрэг гарснаас хойш “гомдолгүй гэж хэлээд өгөөрэй, янхан пизда минь чамайг гомдолгүй гэж хэлэхгүй бол ална шүү” гэх мэтээр дарамталдаг. Ю.******* нь намайг “цус гаргахгүй ална” гэж дарамталдаг. ...Би маш их гомдолтой байна. ...Би 700.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний төлбөрийг төлөөгүй байгаа. ...Би цаашдаа эмчилгээ хийлгэнэ. Хоёр шүд унасан. Хавирга хугарсан. Би Улаанбаатар хот орж шүд хийлгэх гэж байгаа. Нэг шүдийг 1.500.000 төгрөгөөр хийдэг гэсэн. Тэгэхээр би Ю.*******ээс 5 сая төгрөг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/, - Гэрч Ю.ийн өгсөн: “...Манай эхнэр ******* нь багт байх худаг дээр түгээгч хийдэг юм. 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр худаг дээрээ байж байгаад алга болчихсон. Утас руу нь залгаад утсаа авахгүй байсан би ойр зуураа хайгаад олоогүй. Шөнө 22 цагийн орчимд миний гар утас руу “би хүнд зодуулчихлаа” гэсэн мессеж бичсэн байхаар нь буцаагаад утас руу нь залгасан чинь утсаа аваагүй. Удалгүй утас нь холбогдохгүй болчихсон. Тэгээд гадуур хайгаад ололгүй 01 цаг болж байхад гэртээ харьж унтсан. Шөнө унтаж байсан чинь нэг хүн хаалга цохиод байхаар нь онгойлгосон чинь манай эхнэр байсан. Орж ирэхдээ “танай дүү ******* намайг зодчихлоо” гэсэн. Тэгээд газарт ор засчихсан байсан тэр орон дээр гараад унтаад өгсөн. Өглөө босоод харсан чинь хоёр нүд нь хөхөрчихсөн бие нь өвдөөд байхаар нь түргэн дуудаж үзүүлсэн. Эмч нар үзээд эмнэлэгт хэвтүүл гээд эмнэлэгт хэвтүүлсэн байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/, - Гэрч Г.гийн өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэгдүгээр жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэр өдөр А.******* гэх эмэгтэй бусдад зодуулсан байдалтай ирсэн. Тэр үед А.*******ын нүүр нь хавдсан, хоёр нүд хөхөрсөн, нүдний салстад цус хурсан, цээжний баруун талд эмзэглэлтэй, хөдөлгөөн хязгаарлагдмал байдалтай байсан учир гэмтлийн эмчид үзүүлсэн. Мөн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн. Тэгээд тархи доргилт, тархины хаван, зөөлөн эдийн гэмтэл гэсэн оноштой гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Тэгээд гэмтлийн эмчийн хяналтад эмчилгээ хийлгээд гарсан байх. ...А.*******ын эгч, дүү нар нь *******ыг хүнд зодуулсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/, - Гэрч А.ы өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө ахын гэрт очсон чинь ******* нь *******т зодуулчихсан байдалтай гэртээ хэвтэж байсан. Тэгээд бид нар *******ыг аваад эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очоод рентгэн зураг, толгойны томографикын зураг авхуулсан чинь *******ын баруун талын 2-3 хавирга хугарсан, уушиг унасан, толгой доргисон, нүдний ухархайн хана цуурсан, шүд унасан, хамар муруйсан байдалтай байна гээд яаралтай эмнэлэгт хэвтүүлсэн. ...А.******* нь Ю.*******т зодуулсан гэсэн. ******* гол руу чирээд, архи ам руу нь цутгаад, сүүлдээ зугтаагаад гэртээ ирсэн гэж ярьсан. ...Ю.******* нь урьд нь бас нэг удаа зодож байсан. *******ыг манай ахыг доромжилсон гээд зодсон гэсэн. ...Тэр үед *******ын нүүр нь битүү хавдсан байсан. Тэгээд өөрөө явж чадахгүй байдалтай, шүд нь унасан байсан. ...Өөр нэмж ярих зүйл гэхээр ******* нь *******ыг ална гээд дарамтлаад байгаа гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/, - Ю.*******ийн яллагдагчаар өгсөн: “...Би тэр өдөр архи уучихсан байсан. Тэгээд *******тай уулзаад архи ууж байгаад мөнгөнөөс болж хэрүүл хийгээд тэгээд нүүр рүү нь цохисон. ...Би А.*******ын нүүр рүү нь цохиод бас өшиглөсөн байх сайн мэдэхгүй байна. ...А.******* бид хоёр мөнгөнөөс болж хэрүүл хийсэн. Би урьд нь *******д 300,000 төгрөг өгөөд түр хадгалуулсан байсан. Тэгээд тэр өдөр авах гээд очсон чинь үрээд хаячихсан байхаар нь уур хүрээд зодсон. ...Манай ах “******* гэртээ хонохгүй байна энэ тэр” гээд янз бүрийн юм яриад байхаар нь энэ хүүхэн яахаараа манай ахыг доромжилдог юм бэ гээд ахыгаа өмөөрч байгаа аядаад тийм зүйл хийсэн. ...Тэр үед *******ын нүүр хавдсан байсан. ...Би *******д учирсан хохиролд 300,000 төгрөг өгсөн. Өөр мөнгө төгрөг өгөөгүй байгаа. Цаашдаа *******д учирсан хохирлыг барагдуулна.” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн гэрч нарын мэдүүлэг нь хэргийн үйл баримтын талаар зөрүүгүй тусган мэдүүлсэн байх ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна. Шүүгдэгч Ю.*******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ю.*******ийн бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Иймд шүүгдэгч Ю.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан. Үүний дагуу хохирогч А.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо шүүгдэгч Ю.*******ээс нэхэмжлэх эрхтэй. Хохирогч А.******* нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Би 700.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний төлбөрийг төлөөгүй байгаа. ...Би цаашдаа эмчилгээ хийлгэнэ. Хоёр шүд унасан. Хавирга хугарсан. Би Улаанбаатар хот орж шүд хийлгэх гэж байгаа. Нэг шүдийг 1.500.000 төгрөгөөр хийдэг гэсэн. Тэгэхээр би Ю.*******ээс 5 сая төгрөг нэхэмжилнэ.” гэжээ. Шүүгдэгч Ю.******* нь хохирогч А.*******д 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол төлсөн гэх боловч энэ талаар ямар нэгэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтад “Ю.******* надад учирсан хохирлыг барагдуулаагүй” гэж мэдүүлсэн байна. Шүүхийн шатанд хохирогч А.******* нь хохиролтой холбоотой толгойн томографийн зураг 120,000 төгрөгөөр, цээжний хөндийн рентгэн зураг 120,000 төгрөгөөр авхуулсан баримт болон өвчин намдаах эм, бусад эм боолт авсан зардлууд бүхий эмийн сангийн 10 ширхэг Е баримт нийт 12 ширхэг баримт ирүүлсэн байна. Шүүх баримтаар нотлогдож буй 292,910 /хоёр зуун ерэн хоёр мянга есөн зуун арав/ төгрөгийг шүүгдэгч Ю.*******ээс гаргуулж үлдсэн хохирлыг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. Мөн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 26 ны өдрийн 000000294 дугаартай дүгнэлтээр “...А.*******ын биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун уушгины уналт, цээжний хөндийд хий шингэн хуралт нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамраана.” гэсэн байх тул цаашид эрүүл мэндээ эмчлүүлсэн тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж эмчилгээтэй холбоотой хохирлоо шүүгдэгч Ю.*******ээс нэхэмжлэх эрхтэйг тайлбарлах нь зүйтэй. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ю.*******ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүх шүүгдэгч Ю.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг үндэслэл болгов. Шүүгдэгч Ю.******* нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо илэрхийлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно. Шүүгдэгч Ю.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ю.******* урьд Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1994 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 10.000 төгрөгөөр торгох, мөн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих, мөн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж нийт 5 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан байна. Энэ нь түүний “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 81-99 дүгээр хуудас/ Шүүгдэгч Ю.******* нь уг гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Мөн шүүгдэгч нь бусдыг өшиглөх, гараараа цохих зэрэг үйлдэл нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулна гэдгийг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Иймд шүүгдэгч Ю.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч А.*******д учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Ю.*******т хорих ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй. Шүүгдэгч Ю.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна. Шүүхээс шүүдэгч Ю.*******ээс хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн тул түүний өмчлөлийн 300,000 төгрөгийн үнэ бүхий “Хүлэг-150” маркийн ЗАЗ улсын дугаартай мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 05/56 дугаартай тогтоолыг шүүхээс тогтоосон хохирол нөхөх төлөгдөх хүртэл хугацаанд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******н *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.*******ийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.*******т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ю.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь эн э өдрөөс эхлэн тоолсугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар хохирогч А.*******ын 5,000,000 /таван сая/ төгрөгийн нэхэмжлэлээс 292,910 /хоёр зуун ерэн хоёр мянга есөн зуун арав/ төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шүүгдэгч Ю.*******ээс гаргуулж, үлдсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, уг хохирол болон цаашид эрүүл мэндэд учирсан хохирлоо эмчлүүлсэн тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Ю.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, түүний өмчлөлийн 300,000 төгрөгийн үнэ бүхий “Хүлэг-150” маркийн ЗАЗ улсын дугаартай мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 05/56 дугаартай тогтоолыг шүүхээс тогтоосон хохирол нөхөх төлөгдөх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ю.*******т энэ тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ