Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/92

 

 

                                                       

                

 

 

                                         

 

        

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, тус шүүхийн нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ

            Улсын яллагч О.Эрхэмбаяр,

            Хохирогчийн х*******ь ёсны төлөөлөгч Н.Т*******,

            Шүүгдэгч Б.С******* нар оролцов.

            С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б******* С*******д  холбогдох эрүүгийн 2131001040093 дугаартай хэргийг хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 19******* оны ******* дүгээр сарын 04-ний өдөр С******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт С******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, Баянханы бэлчир ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт Б******* С*******, РД:МП**************0477;

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.С******* нь 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1******* цагийн орчимд С******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн *******-******* тоот хашаанд *******8-01 СЭА улсын дугаартай Митсубуши Кантер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас бага насны буюу 1 нас 4 сартай С.Б дайрч амь насыг нь хохироосон” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

С******* аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Сэлэнгийг Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогд*******ан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Сэлэнгийн өгсөн: “...шүүх хуралдаанд мэдүүлэг өгмөөргүй байна, мөрдөн байцаалтад болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, болсон явдалд маш их харамсаж байна, буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ,

2.Шүүгдэгч Н.Сэлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 2*******-нд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар  өгсөн: “...Би өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Болсон асуудлыг дахин, дахин ярих их хэцүү байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 88 дугаар хуудас/,

3.Хохирогч Н.Т*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...С.Б “аав аа, ааваа үүн үүн” гээд байхаар нь гадуур куртекийг нь өмсгөөд гадаа авч гараад сараа руу явахад манай С.Болор- Эрдэнэ аав руугаа тэмүүлээд байхаар нь би байшингийн урд явж байхдаа охиноо үлдээгээд цаад сараа руу явсан. Сараанд асч байсан гал асаагаад сдүүжин хийж байсан түүнийгээ хараад сараан дотроосоо харахад манай бага охин С.Б *******8-01 СЭА улсын дугаартай “Кантер” маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын урд гэрлийг илээд, арчаад зогсож байсан. Би тогоотой зүйлээ янзлаад сараанаас гарч байхад машин асаж байгаа чимээ сонсогдсон. Би машин руу хараад хүүш гээд орилоход машин урагшаагаа хэсэгхэн явахад манай охин машины урд зогсож байсан учраас машины зүүн дугуйн доогуур орсон. Би гүйгээд очиход аав нь тэврээд авсан. Гайгүй байгаасай гэж бодоод л дотроо найдаад тэгсэн хүүхэд амьсгаа авч ядаад тэгээд чихнээс нь цус гарсан. Бид нар эмнэлэг рүү явсан. Одоо хэндээ ч гомдолтой билээ дээ. Б.С******* нь санаатай биш болгоомжгүйгээсээ болоод л ийм үйлдэл хийсэн х*******ийн байг*******лагын хүмүүс энийг ойлгож х*******ийн хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү гэж хүсмээр байна...” гэх мэдүүлэг,  

4. Гэрч 2021 оны 04 дугаар сарын 1*******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.С******* машинаа асаагаад хөдлөх үед нэг хүн “хүүш”  гээд орилоход би машины хойноос машины урагшаа харахад хүүхэд машины зүүн урд гэрэлд мөргүүлээд хойшоогоо унаж байгаа харагдсан. Би машины араас орилоод машины баруун талаар урагшаа гүйгээд Б.Сэлэнгийн машиныг зогсоолгоод машины урагшаа гарахад Өлзий-Утас машины зүүн талаар хүүхдийг машины доороос гаргаж байсан. Б.С*******  машинаас бууж ирээд хүүхдээ тэврээд, би эмнэлэг рүү авч явах машин хайсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29 дүгээр тал/,

5. Гэрч 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.С******* ах машинаа асаагаад хөдлөхөд Ж.Уламбаяр чангаар “аа” гэж орилоод машины араар баруун тал руу гүйгээд “хүүхэд, хүүхэд” гэж орилсон. Би орилохтой нь зэрэгцээд машин руу харахад машин хөдлөөд нэг юман дээгүүр гарч байгаа бололтой машины урд зүүн хэсэг нь дээш доошоо болж оволзсон. Би гүйгээд машины тэвшин доогуур харахад зүүн урд болон хойд дугуйны хооронд С******* ахын бага охин толгой нь ертөнцийн зүгээр баруун зүг хараад бие хөл нь зүүн зүг рүү хандаж жийсэн байдалтай байсныг би нуруу хөл 2-өөс нь өргөөд татаж гаргаж ирэхэд охин нь нүд бүлтэлзээд амьсгалж ядаад байж байхад Б.С******* аав нь машинаас бууж ирээд хүүхдээ тэврээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 31 дүгээр тал/,

*******. “” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10007************** дугаартай: “...*******8-01 СЭА  улсын дугаартай 1999 онд үйлдвэрлэгдсэн 2007 онд Монгол улсад орж ирсэн ELF маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2021 оны 04 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 1,000,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт, /хх-ийн 48 дугаар тал/,  

7. С******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын *******-ний өдрийн 25 дугаартай “...1. Талийгаачид гавал ясны ил цөмөрсөн хугарал, толгойн хэлбэр алдагдал, гавал ясны орой, зулай, баруун, зүүн чамархай, дагз, суурь яс хамарсан хөндлөн шугаман бяцарсан ил хугарал, хатуу хальсны урагдал, тархи бүтэн дарагдал, няцрал, суурин хэсгийн дарагдал, баруун, зүүн чамархай хэсгийн зулгаралт, цус хуралт, сүвээний баруун хэсгийн цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, амьд ахуй цагт үүсгэгдэх боломжтой. 3. Талийгаач нь гавал, тархины хүнд гэмтэл, ил хугарал, дарагдлын улмаас нас баржээ. 4. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаачийн цус В/III/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн *******1-*******2 дугаар тал/

8. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 51-58 дугаар тал/,

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын *******-ний өдрийн 2249 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “С*******” гэж хаягласан цусанд спирт илэрсэнгүй...” гэх дүгнэлт /хх-ийин *******8-*******9 дүгээр тал/

10. Таван тунамал ХХК-ний 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 004 дугаартай зөвлөх инженер Ч.Жамбалнямбуугийн шинжээчийн дүгнэлтэнд: Б.С******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 7*******-78 дугаар тал/,

*******. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-******* дүгээр тал/, 12. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 15 дугаар тал/, 13. Шинжээчийн дүгнэлт танилц*******сан тэмдэглэл /хх-ийн *******3-*******4, 71-72, 79-80 дугаар тал/, 14.  Хавтаст хэргийн материал танилц*******сан тухай тэмдэглэл /хх-ийн *******2-*******3 дугаар тал/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, х*******ийн дагуу цугл*******ж бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ьд заасан үндэслэл журмын дагуу цугл*******ж, бэхжүүлсэн, хэргийн нөхцөл байдлын талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодр*******сан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна  гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд.

Гэрч 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.С******* нь эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. 2 хүүтэй байж байгаад жилийн өмнө 1 охинтой болсон. Гэр бүлийнхээ амгалан тайван байдал алдагд*******аад, эхнэр хүүхдээ зовоож байсан талаар сумын иргэний хувьд сонсож байгаагүй. Иргэдтэй найрсаг харьцдаг. Дөлгөөхөн залуу байдаг...” гэх мэдүүлэг, /хх-ийн 38 дугаар тал/,

Гэрч 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.С******* нь хүмүүстэй мэнд устай, хөдөлмөрч, гэр бүлээ тэжээхээр ганцаараа зүтгэж яваа хүн. Х*******ь бус үйлдэл хийж байгаагүй. Согтуур*******ах ундаа хэрэглээд байдаггүй. Гэр бүлдээ анхаарал, халамж сайн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40 дүгээр тал/,

Б.Сэлэнгийн оршин суух газрын багийн засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 94 дүгээр тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 108 дугаар тал/, Зөрчлийн шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109 дүгээр тал/, 14.  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83-******* дүгээр тал/, С.Баатарчулууны нэр дээр *******1-74 СЭА улсын дугаартай “HYUNDAI PORTER” маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй гэх лавлагаа /хх-ийн 99 дүгээр тал/, Б.Сэлэнгийн цахим үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 102 дугаар тал/, Б.Сэлэнгийн Төрийн банкинд харилцах данс эзэмшдэггүй гэх албан тоот /хх-ийн 104 дүгээр хуудас/, Б.Сэлэнгийн Голомт банкинд харилцах данс эзэмшдэггүй гэх албан тоот /хх-ийн 105 дугаар хуудас/, Б.Сэлэнгийн “Хаан” банкны дансны х*******га, /хх-ийн *******0-******* дүгээр хуудас/, зэрэг баримтууд байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон х*******ь зүйн дүгнэлт.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.С******* нь 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1******* цагийн орчимд С******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн ******* дугаар гудамжны ******* тоот хашаандаа *******8-01 СЭА улсын дугаартай Митсубуши Кантер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас өөрийн төрсөн охин, бага насны буюу 1 нас 4 сартай С.Б автомашинаар дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Сэлэнгийн өгсөн: “... шүүх хуралдаанд мэдүүлэг өгмөөргүй байна, мөрдөн байцаалтад болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, болсон явдалд маш их харамсаж байна, буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ,

Шүүгдэгч Н.Сэлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 2*******-нд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар  өгсөн: “...Би өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Болсон асуудлыг дахин, дахин ярих их хэцүү байна...” гэх мэдүүлгээр,

Хохирогч Н.Т*******ын 2021 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С.Б “аав аа, ааваа үүн үүн” гээд байхаар нь гадуур куртекийг нь өмсгөөд гадаа авч гараад сараа руу явахад манай С.Болор- Эрдэнэ аав руугаа тэмүүлээд байхаар нь би байшингийн урд явж байхдаа охиноо үлдээгээд цаад сараа руу явсан. Сараанд асч байсан гал асаагаад сдүүжин хийж байсан түүнийгээ хараад сараан дотроосоо харахад манай бага охин С.Б *******8-01 СЭА улсын дугаартай “Кантер” маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын урд гэрлийг илээд, арчаад зогсож байсан. Би тогоотой зүйлээ янзлаад сараанаас гарч байхад машин асаж байгаа чимээ сонсогдсон. Би машин руу хараад “хүүш” гээд орилоход машин урагшаагаа хэсэгхэн явахад манай охин машины урд зогсож байсан учраас машины зүүн дугуйн доогуур орсон. Би гүйгээд очиход аав нь тэврээд авсан. Гайгүй байгаасай гэж бодоод л дотроо найдаад тэгсэн хүүхэд амьсгаа авч ядаад тэгээд чихнээс нь цус гарсан. Бид нар эмнэлэг рүү явсан. Одоо хэндээ ч гомдолтой билээ дээ. Б.С******* нь санаатай биш болгоомжгүйгээсээ болоод л ийм үйлдэл хийсэн х*******ийн байг*******лагын хүмүүс энийг ойлгож х*******ийн хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү гэж хүсмээр байна...” гэх мэдүүлгээр,

Гэрч 2021 оны 04 дугаар сарын 1*******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.С******* машинаа асагаад хөдлөх үед нэг хүн “хүүш”  гээд орилоход би машины хойноос машины урагшаа харахад хүүхэд машины зүүн урд гэрэлд мөргүүлээд хойшоогоо унаж байгаа харагдсан. Би машины араас орилоод машины баруун талаар урагшаа гүйгээд б.Сэлэнгийн машиныг зогсоолгоод машины урагшаа гарахад Өлзий-Утас машины зүүн талаар хүүхдийг машины доороос гаргаж байсан. Б.С*******  машинаас бууж ирээд хүүхдээ тэврээд би эмнэлэг рүү авч явах машин хайсан...” гэх мэдүүлгээр,

Гэрч 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.С******* ах машинаа асаагаад хөдлөхөд Ж.Уламбаяр чангаар “аа” гэж орилоод машины араар баруун тал руу гүйгээд “хүүхэд, хүүхэд гэж орилсон. Би орилохтой нь зэрэгцээд машин руу харахад машин хөдлөөд нэг юман дээгүүр гарч байгаа бололтой машины урд зүүн хэсэг нь дээш доошоо болж оволзсон. Би гүйгээд машины тэвшин доогуур харахад зүүн урд болон хойд дугуйны хооронд С******* ахын бага охин толгой нь ертөнцийн зүгээр баруун зүг хараад бие хөл нь зүүн зүг рүү хандаж жийсэн байдалтай байсныг би нуруу хөл 2-өөс нь өргөөд татаж гаргаж ирэхэд охин нь нүд бүлтэлзээд амьсгалж ядаад байж байхад Б.С******* аав нь машинаас бууж ирээд хүүхдээ тэврээд уйлаад байсан...” гэх мэдүүлгээр,

С******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын *******-ний өдрийн 25 дугаартай “...1. Талийгаачид гавал ясны ил цөмөрсөн хугарал, толгойн хэлбэр алдагдал, гавал ясны орой, зулай, баруун, зүүн чамархай, дагз, суурь яс хамарсан хөндлөн шугаман бяцарсан ил хугарал, хатуу хальсны урагдал, тархи бүтэн дарагдал, няцрал, суурин хэсгийн дарагдал, баруун, зүүн чамархай хэсгийн зулгаралт, цус хуралт, сүвээний баруун хэсгийн цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, амьд ахуй цагт үүсгэгдэх боломжтой. 3. Талийгаач нь гавал, тархины хүнд гэмтэл, ил хугарал, дарагдлын улмаас нас баржээ. 4. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаачийн цус В/III/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлтээр, 

Таван тунамал ХХК-ний 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 004 дугаартай зөвлөх инженер Ч.Жамбалнямбуугийн шинжээчийн дүгнэлтэнд: Б.С******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэх дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд Эрүүгийн х*******ийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас энэ  х*******ийн тусгай ангид заасан хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор х*******ьчилсны дагуу С******* аймгийн Прокурорын газраас Б.Сэлэнгийн үйлдлийг Эрүүгийн х*******ийн тусгай агийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.С******* нь хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэл хийсний улмаас төрсөн охиныхоо амь насыг хохироосон үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ хэрэгт хохирогчийн х*******ь ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Н.Т******* нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон хэрэгт баримтаар хохирол нэхэмжлээгүй зэргийг  үндэслэн шүүгдэгч Б.Сэлэнгийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.        

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.С******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх х*******ь зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.С******* нь Эрүүгийн х*******ийн *******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд мөн х*******ийн *******.******* дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлд зааснаар түүний үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшиж байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийг болгоомжгүй үйлдлээр үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор, хохирлыг шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн х*******ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* овогт Б******* Сэлэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногд*******ахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, ялын биелэлтэд хяналт тавихыг С******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оршин суух газар, ажил сург*******иа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байг*******лагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

2021 оны  Өршөөл үзүүлэх тухай х*******ийн ******* дугаар зүйлийн *******.2-д “ 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн х*******ьд заасан........Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн х*******ийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/, .......гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногд*******сан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Сэлэнгийн үйлдэлд 2021 Өршөөл үзүүлэх тухай х*******ь хэрэглэхээр бол түүнд Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногд*******сан тохиолдолд оногд*******сан хорих ялаас өршөөн хасахаар х*******ьчилсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дорд*******ахаар байх тул  2021 оны Өршөөл үзүүлэх тухай х*******ь хэрэглээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгож,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Сэлэнгийн жолооны үнэмлэхийг холбогдох байг*******лагад шилжүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.С******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 3*******.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 3*******.*******, 3*******.7, 3*******.8 дугаар зүйлийн 1, 4, 3*******.10, 3*******.13, *******.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.******* овогт Б******* Сэлэнгийг Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн х*******ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* овогт Б******* Сэлэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногд*******ахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, ялын биелэлтэд хяналт тавихыг С******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оршин суух газар, ажил сург*******иа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байг*******лагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4.Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгож,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Сэлэнгийн жолооны үнэмлэхийг холбогдох байг*******лагад шилжүүлсүгэй.

5.Шүүгдэгч Б.С******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

*******.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн *******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол х*******ийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.С*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ОЮУНТУНГАЛАГ