Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 110/ШШ2020/0042

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: К.З,

Нэхэмжлэгч: Х.А,

Нэхэмжлэгч: М.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох,

Нэхэмжлэгч К.Згаас гаргасан “2016 оны 11 дүгээр сараас 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангаагүй Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, тус газрын  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоонд томилох шийдвэр гаргахыг, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарыг дуусталх  ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9 207 555 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг тус тус газрын даргад даалгах, газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн  Б/23 дугаартай “М.Бийг ажилд томилох тухай”, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай “Я.Сьездийг ажилд томилох тухай”, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн  Б/10 дугаартай “М.Бийг ажилд томилох тухай”, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/27  дугаартай “М.Бийг ажилд томилох тухай” тушаалууд хууль бус байсныг тогтоох тухай”,

Нэхэмжлэгч Х.Аээс гаргасан “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/27  дугаартай “М.Бийг ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгох, тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч Х.Аийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгах тухай”,

Нэхэмжлэгч М.Б-с гаргасан “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгож, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоонд томилохыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгч Х.А түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, нэхэмжлэгч М.Б түүний өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К.Згийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

Миний бие К.З нь Эдийн засагч мэргэжилтэй, бакалаврын зэрэгтэй. 2013 оны 9 дүгээр сард Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлөөс зарлаж зохион байгуулагдсан мэргэшлийн шалгалтад оролцож,төрийн захиргааны дэс түшмэлийн ангиллын албан тушаалд шалгалт өгч тэнцэж, салбар зөвлөлийн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 15 тоот тогтоолоор Хөдөлмөрийн хэлтсийн Булган сум хариуцсан мэргэжилтнээр томилуулахаар дэвшүүлснээр хэлтсийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 30 өдрийн Б/09 тоот тушаалаар уг орон тооны ажилд томилогдсон болно. 2016 оны 9 дүгээр сард аймгийн Хөдөлмөрийн хэлтсийг Засгийн газрын тогтоолоор татан буулгаж, аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэстэй нэгтгэж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон өөрчлөн байгуулсан үед намайг ажлаас чөлөөлөн  тус газрын мэдэлд шилжүүлсэн ба 2016 оны 11 дүгээр сарыг дуустал цалинг бүрэн авч ажлилласан юм.

Түүний дараа миний бие тус газрын даргад төрийн  жинхэнэ албан хаагчийн хувьд хуульд заасан баталгаагаар хангаж,байнгын ажлын байртай болгож өгөх талаар шаардлага тавихад намайг явандаа ажлын байраар хангах талаар амлалт өгсөнөөр би тухайн үед эрх бүхий байгууллага болон хуулийн байгууллагад хандалгүй өдий хүрсэн болно.

Харин дарга Б.Сьезхан нь Хөдөлмөрийн хэлтсээс тухайн үед орон тоо нь хасагдаж байсан 5 ажилтныг Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газарт шилжүүлэн томилж, заримд нь тухайн үед жагсаалтаар 52 тоот тушаал гаргаж баталгаагаар хангаж тэтгэлэг олгож байсан ба 4 хүнийг шүүхийн шийдвэрээр ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон.

Дарга Б.Сьезхан нь түүнээс хойш намайг итгүүлэн ажилгүй байлгаж байгаад 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 58 тоот тушаалаар тус газрын Бугат сум хариуцсан мэргэжилтнээр , 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б/02 тоот тушаалаар мэдээллийн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр тус тус түр томилон ажиллуулж, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Б/72 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, жирэмсний болон амаржсаны чөлөөг уг тушаалаар олгосон болно.

Миний жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа дуусаж, нэгэнт надад өөрөө тушаал гаргаж жирэмсэн болон амаржсаны амралтын чөлөө олгосон болохоор 01 настай нярай хүүхэдтэй намайг ажилтай болгох талаар Б.Сьезхан даргад хүсэлт тавихад одоо ямар ч орон тоо байхгүй гэх шалтаг зааж намайг тохиролцсон ёсоор ажлын байраар хангахгүй байна.

Хэдий ч тухайн үед Хөдөлмөрийн хэлтэс татан буугдаж, миний орон тоо нь хасагдсан нь надаас хамаарах асуудал биш байх тул намайг хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангах үүргийг эрх залгамжлан авсан ажил олгогч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга хүлээх учиртай. Би энэ баталгааг эдлэх эрхтэй ба олон сар хоног тус газрын даргад итгэж, хууртагдаж байсан болохоор аргагүйн эрхэнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 52 зүйлийн 52.5.3 дахь хэсэгт заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд хандаж төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Миний энэхүү нэхэмжлэлийн шаардлага хангагдсан нөхцөлд би Төрийн албаны хуульд заасан мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжих буюу хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангагдах эсхүл тэтгэлэгт хамаарах эрх ашиг маань сэргээгдэх юм гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

Нэхэмжлэгч К.Згийн эхний нэхэмжлэлийн шаардлага нь  2016 оны 11 дүгээр сараас хойш 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх тухай байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар шийдвэрлүүлэхээр эрх нь зөрчигдсөн гэж үзээд нэхэмжлэл гаргасан.

Хоёрдугаарт, Төрийн жинхэнэ албан хаагч К.Зг  төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангахгүй байсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа. Үүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гуравдугаарт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шинээр нэмэгдсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төсөл хөтөлбөр хариуцсан орон тооны ажилд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр М.Бийг томилсон Б/23 тоот тушаал, мөн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Я.Сьездийг томилсон Б/26 дугаар тушаал, мөн 2020 онд дахиж М.Бийг уг албан тушаалд томилсон Б/10, Б/27 тоот тушаалууд хууль бус байсан болохыг тогтоолгохоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Дөрөвдүгээрт, маргаан бүхий орон тооны ажилд төрийн жинхэнэ албан хаагч К.Зг томилох шийдвэр гаргахыг хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезханд даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу шийдвэрлүүлэхээр уг шаардлагыг гаргасан.

Тавдугаарт, нэхэмжлэгч К.З дээрх ажил олгогчийн хууль бус үйл ажиллагааны улмаас олон сар, хоногийн цалин хөлс авалгүй хохирсон. Тийм учраас К.Згийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 9 207 555 төгрөгийг гаргуулж,  мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг газрын даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу шийдвэрлүүлэхээр 5 төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Нэхэмжлэлийн шаардлага тус бүрт тайлбар хэлэхэд, К.З эдийн засагч мэргэжилтэй, бакалавр зэрэгтэй, 2016 оны 09 дүгээр сард тус аймгийн Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан төрийн албаны мэргэшсэн шалгалтад оролцож, төрийн захиргааны албан тушаалын дэс түшмэлийн ангилалд шалгалт өгч тэнцсэн.

Салбар зөвлөлийн 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 15 тоот тогтоолоор тухайн үеийн нэршлээр аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн Булган сум хариуцсан мэргэжилтнээр нэрийг нь дэвшүүлснээр тус хэлтсийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/09 тоот тушаалаар тус орон тооны ажилд томилогдсон, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрийн албаны тангараг өргөж, төрийн захиргааны жинхэнэ албан хаагч болсон байна. 2016 оны 09 дүгээр сард Засгийн газар эмхлэн байгуулагдаж Хөдөлмөрийн хэлтсийг Засгийн газрын тогтоолоор татан буулгаж, түүнийг аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэстэй нэгтгэж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон үүсгэн байгуулсан. Нэгэнт Хөдөлмөрийн хэлтсийг татан буулгасан болохоор тухайн үеийн нөхцөл байдалтай холбогдуулан К.Зг Хөдөлмөрийн хэлтсийн Булган сум хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, шинээр зохион байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлсэн. Ингэснээр ажил олгох  баталгаагаар хангах эрх нь тус газрын мэдэлд шилжсэн. Түүний дараа тус Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан орон тоон цомхотгосон албан хаагчдыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга 52 дугаар тоот тушаалаа гаргаж, тэтгэлэг олгох баталгаагаар хангаж өгсөн. Үүнд К.Згийн нэр ороогүй. Яагаад гэвэл төрийн захиргааны албан хаагчийг ажлын байраар хангах талаар ажил олгогчийн зүгээс санал болгосон. Тухайн үед тодорхой орон тоо байхгүй байсан  учраас 2018 он хүртэл К.Зг тус газарт мэргэжилтнээр түр томилон ажиллуулж байгаад газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны чөлөө олгох тухай тушаал гаргасан гэж амралт өгч, ажлаас чөлөөлсөн байгаа. 2019 онд К.З хүүхдээ төрүүлсний дараа дахиж ажилдаа орохоор ажил олгогчид ирэхэд, ажил олгогч ажлын орон тоо байхгүй гэсэн нэрийдлээр ажилд аваагүй байсан. 2019 оны 01 дүгээр сард Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаал гарч, тус Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний  газрын бүтэц орон тоог баталсан. Уг бүтэц орон тоогоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоог 2 болгож нэг орон тоо шинээр нэмэгдсэн. Хууль журмын дагуу К.З Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад “би төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд уг нэмэгдсэн орон тоонд  томилогдох ёстой. Би нэмэгдэл баталгаа эдлээгүй.” гэсэн үндэслэлээр хүсэлт гаргасан боловч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга К.Згийн хүсэлтийг хангаагүй. Нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлагын хувьд К.З төрийн албан хаагчийн эдлэх ёстой нэмэгдэл баталгааг эдлээгүй учраас нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгож хүлээн зөвшөөрүүлэхээр нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг гаргасан.

Хоёр дахь шаардлагын талаар тайлбарлахад, төрийн жинхэнэ албан хаагч К.Зг нэмэгдэл баталгаагаар хангахгүй байсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэсэн шаардлага байгаа. Хариуцагч өөрөө ч тайлбарлаж хэлэх байх. 2016 оны 09 дүгээр сард Хөдөлмөрийн хэлтэс татан буугдаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгож нэгтгэснээс хойш К.Зд ямар нэгэн эрх зүйн акт гаргаж нэмэгдэл баталгаагаар хангах талаар шийдвэр гаргаагүй, хуульд зааснаар ажлын байраар хангагдах, өөр ажлын байр байхгүй бол 6 сарын хугацаагаар сургалтад хамрагдах, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг авч баталгаагаар хангагдах ёстой байсан боловч энэ баталгааг эдлээгүй. Тийм учраас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэсэн  2 дахь шаардлагыг гаргасан.

Гуравдугаарт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоо нэмэгдэхэд К.З уг орон тоонд би томилогдох ёстой, би нярай хүүхэдтэй, мөн нэмэгдэл баталгаа эдлээгүй гэж хүсэлтээ гаргасан.

 Хариуцагч талаас 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр даргын зөвлөлийн хурлаар сонгон шалгаруулалт явуулсан. Уг хуралдаанд 5 хүн өргөдөл гаргаж ирүүлснээр уг орон тоонд даргын зөвлөлийн хурлаар М.Бийг томилохоор шийдвэрлэж, Б/23 тоот тушаал гаргасан.

Дараа нь уг Б/23 дугаар тушаал хүчин төгөлдөр байсан мөртлөө 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр маргаан бүхий орон тоонд Я.Сьездийг томилсон Б/26 тоот хууль бус тушаал гаргасан. Энэ тушаалыг яагаад хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа вэ гэхээр, К.З уг албан тушаалд томилогдсон бол өдийд ажиллаж, цалин хөлс авч байх ёстой байсан. Уг тушаалуудын үр дагавраас болж олон сар, хоног ажилгүй, цалингүй хохирсон байгаа. Тийм учраас нэхэмжлэгч уг тушаалыг хууль бус байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргах эрх ашиг нь байгаа гэж нэхэмжлэл гаргасан. Дараа нь дахиж 2020 оны 03 дугаар сард Б/10 тоот тушаал гаргаж, М.Бийг томилж, хууль бус тушаалууд гаргасан байсан. Уг тушаалуудыг Төрийн албаны зөвлөлд Х.Аийн гаргасан өргөдөл гомдлын дагуу Төрийн албаны зөвлөл шалгаж, хууль бус байсныг тогтоож, хүчингүй болгуулахаар 2 удаа шаардах бичгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүлсэн. Үүний дагуу хариуцагч уг тушаалуудыг хүчингүй болгосон. Иймд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасан маргаан мөн гэдгийг тайлбарлаж хэлье.

Дөрөвдүгээрт, маргаан бүхий орон тооны ажилд төрийн захиргааны жинхэнэ албан хаагч К.Зг томилох шийдвэр гаргахыг хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезханд даалгаж шийдвэрлүүлэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Ийм нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон үндэслэл нь К.З төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд ямар нэгэн баталгаа эдлээгүй, сул орон тоо гарсан, 2019 он хүртэл хариуцагч түр ажиллуулж ирсэн. Уг нэмэгдсэн орон тоонд томилогдоход К.З илүү шаардлага хангаж байгаа учраас томилогдох ёстой байсан. Яагаад гэвэл К.Зд хариуцагч 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Б/72 тоот тушаал гаргаж, жирэмсний болон амаржсаны чөлөө олгож явуулсан.

Дараа нь амаржсаны хугацаа дуусаж, ажилд оръё гэхэд, ажилд нь авахгүй байгаа нь Б.Сьезхан даргын буруу гэж үзээд, уг орон тоонд К.Зг томилохыг даалгах шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. К.З төрийн захиргааны дэс түшмэлийн ангилалд шалгалт өгч тэнссэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагдаж байгаа. Ямар нэгэн орон тоо нь цомхотгогдож, Хөдөлмөрийн хэлтэс татан буугдсанаас хойш төрийн захиргааны ямар нэгэн баталгаа эдлээгүй. Тиймээс дээрх хууль бус байсан тушаалуудын үр дагавраас болж томилогдож чадахгүй байгаа. Маргаан бүхий ажлын байрны орон тоонд тавигдах шаардлага нь эдийн засагч мэргэжилтэй, дэс түшмэлийн бакалаврын зэрэгтэй байхаар ажил олгогч өөрөө тодорхойлж ирүүлсэн. М.Б төрийн захиргааны туслах түшмэлийн ангилалд шалгалт өгсөн нь нотлох баримтаар тогтоогдсон. Тийм учраас уг орон тоонд М.Б, Я.Сьезд нараас илүү К.З шаардлага хангаж байгаа гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд 0-1 нэг насны хүүхэдтэй хүнийг  ажилд авахгүй байхыг хориглосон заалттай. Тийм учраас уг орон тоонд Я.Сьезд, М.Б нараас илүү К.З томилогдох боломж байсан. Нэхэмжлэгч Х.Аийн хувьд хэлэхэд, Х.А нь уг орон тоо нэмэгдсэн өдрөөс эхэлж, нэхэмжлэл гаргаж маргаагүй. Өөр албан тушаалд ажиллаж байсан. Мөн Х.А төрийн захиргааны жинхэнэ албан хаагч биш гэж үзэж байгаа.

Энэ нь Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлөөс ирсэн албан бичгүүд болон тангараг өргөсөн хууль бус тангаргийн хуудсаар тодорхой харагдаж байгаа. Ямар нэгэн төрийн захиргааны албан тушаалд нэр дэвшсэн Төрийн албаны зөвлөлийн тогтоол гараагүй гэдгийг Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн дарга Х.Тилегенээс тодорхой хариу өгсөн байгаа.

Тавдугаарт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга тухайн үед сонгон шалгаруулалтыг хууль ёсоор явуулж, К.Зг томилсон бол өдий хүртэл ажилтай, орлоготой байх байсан. Хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас цалин хөлсөөр хохирсон. 2019 оны 04 дүгээр сарын 01-ээс өмнө түр ажиллаж байсан болохоор энэ хугацааны цалин хөлсийг нэхэмжлээгүй. Зөвхөн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс  2020 оны 06 дугаар сар  хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, цалин хөлсийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Энэ хугацаанд Засгийн газраас 2 удаа тогтоол гарсан. К.З нь ТЗ-5-1 шатлалаар цалинжиж байсан. 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Засгийн газрын 24 дүгээр тогтоолоор К.Згийн цалин хөлсийг 594.803 төгрөгөөр тогтоож өгсөн байгаа. Дараа нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дахиж төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлсийг шинэчлэн тогтоож, ТЗ-5-1 шатлалын цалинг 642.388 төгрөг болгон тогтоож өгсөн. Нийтдээ 9 207 555 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд тооцож, шилжүүлж өгөхийг хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж шийдвэрлэж өгнө үү гэсэн шаардлага байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлээр үнэлэн К.Згийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгч Х.Аийн  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбарт:

 Х.А би 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мэргэшлийн шалгалт өгч төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгүүлэн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрийн албан хаагчийн тангараг өргөсөн юм. Анх Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/40 дугаартай тушаалаар халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний орон тоонд томилогдон 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл  төрийн захиргааны албан тушаалд ажилласан.

Гэтэл уг орон тоонд шүүхийн шийдвэрээр М.Армангүл томилогдсон тул би Асрамжийн газрын нягтлан бодогчоор 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад одоо тус газрын Өлгий сумын 6, 10 дугаар баг хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамжийн мэргэжилтний албан тушаалд ажиллаж байна. Энэ албан тушаал нь ТЗ-5 ангилал зэрэглэлийн төрийн захиргааны албан тушаал юм. Гэхдээ миний одоогийн ажиллаж буй энэ албан тушаал нь бүр эсвэл түр гэдэгт эргэлзэж байгаа. Учир нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/13 дугаартай тушаалаар тус газрын орон тоог 45 хувиар баталсан юм. Одоо тус газарт Х.А надаас гадна 45 орон тоонд 45 хүн ажиллаж байна. Гэтэл би 46 дахь хүн болж ажиллаж байгаа юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/13 дугаартай тушаалаар тус газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоо шинээр нэмэгдсэн юм. Уг орон тоонд тус газарт дэд даргын албан тушаалыг хашиж байгаад орон тоо нь цомхотгогдсон Я.Сьезд нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байгаад тэрээр 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн тул ажлаас чөлөөлөгдсөн юм. Нэхэмжлэгч М.Б нь урьд тус байгууллагад ТЗ-3 ангиллаар ажиллаж байгаад шүүхийн шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл ажил олгогч түүнийг шүүхийн шийдвэрээр ТЗ-5 ангиллаар төрийн алба хаах эрхгүй гэж чөлөөлөгдсөн М.Бийг шинээр бий болсон сул орон тоонд ТЗ-5 ангиллын албан тушаалд ажиллуулж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Нөгөө талаас М.Б нь тухайн ажлын байранд тавигдах тусгай шаардлагыг хангахгүй байгаа. Миний хувьд төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд урьд болон одоо ТЗ-5 ангиллын албан тушаалд тухайн байгууллага дотор ажиллаж байгаа учраас эхний ээлжинд уг сул орон тоонд хууль ёсоор ажиллах эрхтэй юм. Талууд миний нөөцөд бүртгүүлсэн асуудлаар маргахгүй байна. Маргаан бүхий орон тоо нь сул орон тоо гэдэгт мөн маргаагүй, иймээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д заасан үндэслэлээр шийдэх ёстой. Хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө.” гэж, 27.1.2-д төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас нөхөхөөр  заасан. 2019 оны 11 дүгээр сараас эхлээд одоо хүртэл Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд ажиллаж байгаа. Хуулийн 27.1.2-т төрийн жинхэнэ албан хаагч гэж тодорхойлоогүй, төрийн албан хаагч гэж тодорхойлсон. Төрийн албан хаагч өөрөө төрийн захиргаа, үйлчилгээ, тусгай гэж явдаг. Тийм учраас би 27.1.2-т заасан үндэслэлээр маргаан бүхий орон тоонд томилогдох  давуу эрх  байна гэж үзнэ. Тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч байхгүй бол холбогдох бусад төрийн байгууллагаас нөхнө. Тэр байхгүй бол нөөцөөс нөхнө. Эдгээр 4 үндэслэл байхгүй бол 27.1.4-т заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, сул орон тоог нөхөх ёстой. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд  сул орон тоог нөхөх журмын дарааллыг зохицуулсан. 27.1.2-т тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч гэж оруулсан нь  төрийн албаны  тогтвортой байдал, төрийн албаны мерит зарчим, төрийн алба тасралтгүй явагдах зарчмыг удирдлага болгосон. Уг үндэслэлийг хангаж байгаа.

Нэхэмжлэгч К.Зд энэ орон тоо ямар ч хамаагүй. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар 65 орон тоотой байгаад, 45 орон тоо болсон. К.Зтай хамт ажиллаж байсан олон хүмүүс ажлаас гарч явсан. К.З ажлаас гараад 3 жил болж байна. Төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа нь үнэн. Нөөцөд байгаа иргэдээс бүртгэх нь Төрийн албаны салбар зөвлөлийн асуудал. Нөөцөд байгаа хүмүүсээс шалгалт авахыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар зохицуулахгүй. Иймд К.Згийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

М.Бийн хувьд 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр үндсэн ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн байгууллага дахь  хөдөлмөрийн харилцаа нь тасраад 2 жил болж байна.

Тухайн байгууллагад үндсэн ажилтнаар ажиллахгүй байгаа. Шүүх түр болон гэрээтээр ажиллаж байгаа хүний биш үндсэн ажилтны эрх ашгийг харгалзана. Ажил олгогч М.Бийг 9 дүгээр сард гэрээт ажилтнаар томилсон байгаа. Дараа нь 2019 оны 03 дугаар сард гэрээт ажилтнаар томилсон тушаалыг хүчингүй болгож, шинээр бий болсон сул орон тоонд томилж, дахиж тушаалыг хүчингүй болгосон байгаа. Дүгнэж хэлэхэд, Төрийн албаны  тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасны дагуу сул орон тоог нөхөх учраас М.Б, К.З нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч Х.А намайг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгаж өгнө үү. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/27  дугаартай “М.Бийг ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Нэхэмжлэгч М.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн  талаарх тайлбарт:

Миний бие аймгийн Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байгаад 2016 онд Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс бүтцийн өөрчлөлтөөр нэгдэхэд шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 31 тоот тушаалаар Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон, улмаар 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ээлжийн амралттай байх үед Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, мөн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтуудыг зөрчиж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Б/69 тоот тушаалаар албан ажлаас минь чөлөөлсөн билээ. Ингэснээр намайг нийгмийн баталгаагаар хангаж ажилтай болгох талаар газрын даргад хүсэлт гаргасан. Улмаар 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Б/76 тоот тушаалаар гэрээт ажилтнаар томилогдон, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж холбогдох хуулиар ологдсон нийгмийн баталгаа маань алдагдаж, хохирсоор явлаа. Намайг 2018 оны 07 дугаар сард Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Б/69 тоот тушаалаар ажлаас чөлөөлөхдөө шүүхийн шийдвэрээр миний оронд Д.Алтынайг томилуулахаар шийдвэр гаргасныг үндэслэл болгосон билээ. Өөрөөр хэлбэл би ажлын хариуцлага алдаагүй, өөрийн буруу биш байдлаар ажлаас чөлөөлөгдсөн тул тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны  Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтуудын дагуу нийгмийн баталгаагаар хангагдаж ажилтай болох ёстой гэж үзэж, энэ талаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гомдол гаргасан юм. Уг гомдлын хариуд намайг дээрх хуулийн заалтуудын дагуу ажилтай болгохыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад мэдэгдсэн 164 тоот албан тоотыг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүргүүлсэн юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2019 оны бүтэц орон тоог шинэчлэн батлахад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний 1 орон тоо шинээр нэмэгдсэн бөгөөд уг орон тоонд намайг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Б/23 тоот тушаалаар албан ёсоор томилж, тушаалыг тухайн өдөр гардуулж өгсөн юм. Томилгоо хийхээс өмнө уг орон тоонд өргөдөл өгсөн хүмүүсийн талаар албан ёсоор сонсох, сонгон шалгаруулах үйл ажиллагааг явуулсан юм.

Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга намайг ажилд томилсон 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/23 тоот тушаалыг буцааж авч, “чи уг орон тоонд ажиллахгүй” гэсэн юм. Учрыг лавлахад “уг орон тоонд Я.Сьездийг ажиллуулна, Я.Сьезд тэтгэвэрт гарсан үед чамайг ажиллуулна” гэсэн тайлбар өгч жирэмсний амралт авсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний нөгөө орон тоонд ажиллаж байсан мэргэжилтний оронд түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

Я.Сьезд 2020 оны 01 дүгээр сард өндөр насны тэтгэвэрт гарах үед Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/10 тоот тушаалаар намайг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоонд Төрийн албаны тухай хуулийн 27.1.2-т заасныг үндэслэн томилсон юм. Энэ талаар  Х.А 2020 оны 01 дүгээр сард Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаснаар Төрийн албаны зөвлөлөөс  дээрх тушаалыг хүчингүй болгох талаар шийдвэр хүргүүлсний дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаас тус тушаалыг 2020 оны 03 дугаар сарын 12-нд хүчингүй болгосон. Намайг нийгмийн баталгаагаар хангуулах талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад өргөдөл гаргасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтуудыг үндэслэл болгож, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Б/27 тоот тушаалаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоонд томилсон билээ. Гэтэл Х.А нь Төрийн албаны зөвлөлд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Б/27 тоот тушаалын талаар дахин гомдол гаргасны дагуу  2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01/729 тоот албан бичиг ирүүлсэн байна. Миний бие Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 6 дахь жилдээ тасралтгүй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажлын байрны тодорхойлолтын дагуу ажиллаж байгаа мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагч. Нөгөө талаар өрх толгойлсон эмэгтэйн хувьд Төрийн албаны тухай хуульд заасан нийгмийн баталгаагаар хангагдах ёстой. Энэхүү нийгмийн баталгаагаар хангах талаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2 болон 40.2 дахь заалтуудаар тус тус хуульчилсан байхад холбогдох иргэдээс гаргасан үндэслэлгүй гомдлыг үндэслэж, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд  нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэх журмын 4.1.6, 10.1.6 дахь заалтуудыг үл харгалзан миний эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Нөгөө талаар 2016 онд Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэст 65 хүн ажиллаж байсан ба Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж өөрчлөн байгуулагдахад бүтэц орон тоо нь 45 орон тоогоор батлагдсан юм. Тухайн үед орон тоо нь цомхотголд орсон хүмүүс бүгд нийгмийн баталгаагаар хангагдсан билээ.

Миний бие 2010 онд төрийн албаны шалгалт өгч, тэнцэж улмаар 2010 оны 10 дугаар сараас төрийн жинхэнэ албанд томилогдон тангараг өргөсөн мэргэшсэн албан хаагч юм. Төрийн албанд ажилласан хугацаанд жил бүр үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж “А” үнэлгээтэй дүгнүүлж байсан, ямар нэгэн зөрчил,  дутагдал гаргаж байгаагүй юм.

Шинээр нэмэгдэж байгаа орон тооны ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг би урьд нь эрхэлж байсан ба мэргэжлийн болон мэргэшсэн, дадлага, туршлагажсан байдлын хувьд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан нийтлэг шаардлага, 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагуудыг бүрэн хангаж байгаа юм. Миний холбогдох хуулиар нийгмийн баталгаагаар хангагдахаар заагдсан эрхийг минь эдлүүлж өрх толгойлсон болон төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж буй байдлыг маань харгалзан үзэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/36 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилохыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгасан шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэв.

Нэхэмжлэгч М.Бийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

 Засгийн газрын 2016 оны зохих шийдвэр тогтоолын дагуу хуучнаар Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нэгдсэнээр нийтдээ 2 байгууллагад ажиллаж байсан 65 ажилтны 45 ажилтныг авч үлдээд, 20 хүнийг цомхотголоор ажлаас гаргасан. Тухайн үед нэлээн олон хүмүүс ажлаас үндэслэлгүйгээр хасагдлаа, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдаж чадаагүй гэж маргаан гарч байсан. Миний үйлчлүүлэгч тухайн үедээ төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдэлсэн гэж бодоод Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхад шүүхийн шийдвэрийн дагуу тус ажлаас чөлөөлөгдсөн.  Тухайн үед 2002 оны Төрийн албаны тухай хууль үйлчилж байсан. Тэр үед хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд  нэхэмжлэгч К.Згаас шүүхийн зүгээс тайлбар авч байсан. Булган сумын 2 орон тооны нэг нь цомхотгогдож, нэг орон тоо болж үүнд Ш.Шүкирханыг томилсон байна. Үүнд маргаан байна уу  гэж асуухад, К.З өөрөө маргаан байхгүй гэж хариулж байсан байна. Х.Аийн хувьд  хоёр байгууллага нэгдээд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж өөрчлөгдөхөд  нэхэмжлэгч Х.А нь урьд нь тухайн 2 байгууллагад ажиллаж байгаагүй гэдэг нь өнөөдрийн шүүх хуралдаанаар тогтоогдож байна. 2019 оны 03 дугаар сард маргаан бүхий орон тоо гарснаар үүнийг нөхөх шаардлага гарсан байна. 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчаас  хуульд заасан эрхийнхээ дагуу хуралдаад, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдэлж чадаагүй 2 хүн үлдсэн М.Б болон К.З нар байснаар маргаан бүхий орон тооны шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа  М.Бийг  2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр томилсон байх боловч дараа нь  тухайн байгууллагад дэд даргын албан тушаалыг хашиж байсан Я.Сьезд гуайг уг орон тоонд ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр томилсон асуудал байдаг. Тухайн үед М.Бд ямар санал тавьж байсан бэ гэхээр, “Я.Сьезд гуай өндөр настны тэтгэвэрт гарсны дараа урьд нь гаргасан тушаалын дагуу чамайг ажиллуулна.” гэхээр нь миний үйлчлүүлэгч тэрийг нь зөвшөөрсөн. Я.Сьезд гуай өндөр настны тэтгэвэр тогтоолгосны дараа ажил олгогчийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гаргасан  өмнөх шийдвэрийн дагуу М.Б томилогдсон гэж бодож байгаа. 

Төрийн албаны зөвлөлд зарим нэг хүмүүс гомдол гаргаснаар М.Бийг томилсон шийдвэрийг хэд хэдэн удаа хүчингүй болгосон. Нэхэмжлэгч М.Бийн бүр ажиллуулах ёстой  тушаал нь хүчингүй болсон учраас эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байгаа. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг К.З, М.Б нарын аль аль нь эдлэх ёстой байсан. Нэхэмжлэгч К.Згийн хувьд 2016 онд Булган сумд ажиллаж байсан гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байна. Булган сум хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Шүкирхан гэдэг хүн нас барснаар гарсан сул орон тоонд К.Зг ажиллуулах талаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан нэмэгдэл баталгааг эдлүүлэх саналыг тухайн үед К.Зд тавихад, өөрөө татгалзсан үйл баримтыг шүүх хуралдаанд тогтоогдож байна. Иймээс К.Згийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь үндэслэлгүй гэж бодож байна.

Х.Аийн тухай  хэлэхэд, 2016 онд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан бүтэц орон тооны бүтцээс харахад  45 орон тоо батлагдсан бөгөөд сум хариуцсан мэргэжилтний орон тоо 19 байхаар тогтоосон. Үүнд Өлгий сум хариуцсан мэргэжилтэн 6 байхаар баталсан бөгөөд өнөөдрийг хүртэл тухайн 6 орон тоо хэвээр байгаа. Энэ 6 орон тоонд шүүхийн шийдвэр болон ажил олгогчийн шийдвэрийн дагуу 6 хүн ажиллаж байсан. Улмаар 2019 оны 08 дугаар сард хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.Досжан эрүүл мэндийн шалтгааны улмаас 1 жилийн чөлөө авсан бөгөөд уг орон тоонд ажил олгогчоос Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Сакенийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б/24 дүгээр тушаалаар сэлгэн ажиллуулах шийдвэр гаргасан байна. М.Сакен шилжиж явснаар Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо гарсан байна.

Гэтэл ажил олгогч  түр орон тоонд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар шууд Х.Аийг томилсон нь өөрөө хууль бус юм. Учир нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална” гэж, 35.1.3-д “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа” гэж заасан. М.Сакений орон тоо хэвээр хадгалагдаж байхад  Асрамжийн газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Х.Аийг шууд төрийн жинхэнэ албанд томилсон нь хууль бус болно. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно.” гэж заасан. Энэ журмаар томилогдоогүй мөртлөө 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн гэж байгаа. Гэтэл 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн албан бичгээс үзэхэд, Х.А нь тухайн өдөр тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч нарын нэрийн жагсаалтад түүний  нэр байхгүй байна. Иймээс хуульд заасан болзол шаардлагын дагуу томилогдоогүй хүн төрийн жинхэнэ албан хаагч биш тул Х.Аийн эрх ,хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй   гэж үзнэ. Маргаан бүхий орон тооны шаардлагуудыг хангаж байгаа нь нэхэмжлэгч М.Б бөгөөд 2015 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг нь дандаа хөдөлмөр эрхлэлттэй холбоотой.

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 22 тоот шийдвэрээр тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон М.Бийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг дараах байдлаар дүгнэсэн. Үүнд маргаан бүхий орон тоо болох  Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан албан тушаалд М.Бийг томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримталсан байх ба М.Б нь өмнөх хугацаанд сум хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаагүй, өөр ажил буюу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтнээр ажилласан, өөрөөр хэлбэл сумын хөдөлмөр эрхлэлт,  халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтний ажлын байрууд нь тус тусын  чиг үүрэг бүхий  өөр өөр ажлын байр байгаа тохиолдолд хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах талаарх Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заасныг баримталж томилсон нь үндэслэлгүй байна.” гэсэн.  Тэгэхээр М.Бийн хувьд тухайн үед өөрийгөө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдсан гэж үзсэн боловч шүүх ингэж дүгнэсэн. Үүнээс М.Б нь  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний ажлыг хийх ёстой гэдэг нь харагдаж байна. Гэхдээ 2019 оны 03 дугаар сарын байдлаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоо дахиж нэмэгдсэн, одоо хүртэл хэвээрээ байгаа. Тийм учраас энэ шаардлагыг илүү хангаж байгаагийн хувьд уг орон тоонд ажиллах ёстой юм. Нөгөөтээгүүр дээрх шүүхийн шийдвэр гарснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалт үйлчлэх ёстой. 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж байгаа. Тэгвэл Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог М.Б хийх боломжгүй бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоонд ажиллуулах замаар  бололцооны дагуу ажлын байраар хангах боломж байна. Иймд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг, 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн  холбогдох хэсэгт  заасныг баримтлан нэхэмжлэгч М.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

Нэхэмжлэгч К.Згийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч урьд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харьяа Булган сум хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад тус газар нь Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор шинээр зохион байгуулагдах үед орон тоо нь хасагдсан учраас үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн юм. К.З нь орон тоо хасагдсан асуудлаар тухайн үед ямар нэгэн маргаан гаргаагүй. Ер нь урьд тус аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нь 65 орон тоотой ажиллаж байгаад шинээр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж зохион байгуулагдах үед 20 орон тоо хасагдаж одоо тус газар нь 45 орон тоотой ажиллаж байна. Ажлын байр нь хасагдсан 20 хүний нэг нь К.З  бөгөөд  ажлаасаа чөлөөлөгдсөн 2016 оны 11 дүгээр сараас хойш тус газарт бүр орон тооны ажилд ажиллаж байгаагүй юм.

Орон тоо нь хасагдсан хүмүүс дотроос нэхэмжлэгч М.Бийг сул орон тоонд ажиллуулахаар хүлээн зөвшөөрч, Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилоход, шүүхээс түүнийг урьд нь сум хариуцсан мэргэжилтнээр ажиллаагүй гэж үзсэн тул  М.Бийн оронд шүүхийн шийдвэрээр  Д.Алтынайг томилсон байсан. Тухайн үед М.Б би тэтгэмж авахгүй, ямар нэг түр орон тоо гарсан нөхцөлд намайг ажиллуулж байгаач гэсэн хүсэлтийн дагуу М.Бийг түр орон тоонд ажиллуулж байсан. К.Згийн хувьд манай байгууллагад түр ажиллаж байгаад жирэмсний болон амаржсаны чөлөө авсан үндэслэлээр сүүлд ажлаас чөлөөлөгдсөн ба энэ үндэслэлээр төрөөс тэтгэмж авсан тул  нийгмийн баталгаагаар хангагдсан гэж үзэж байгаа.

Мөн 2018 оны 11 дүгээр сард Булган сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Шүкирхан гуай нас барахад түүний оронд Захиргааны ерөнхий хуулийн дагуу уг орон тоонд томилогдох  хүсэлт гаргасан хүмүүсийг сонсох ажиллагаа явуулж, хурал хийсэн ба Асланбек, Вальс нар өргөдөл өгсөн байсан. К.З өргөдөл өгөөгүй байсан.

Тухайн үед би К.Зд  “...хамгийн түрүүнд гарсан орон тоонд томилж өг гэж хүсэлт гаргасан.  Та өмнө нь Булган суманд ажиллаж байсны хувьд Ш.Шүкирханы оронд ажиллах уу” гэж хэлэхэд, К.З эгчтэйгээ хамт ирсэн ба  “бид хоёр зөвлөлдөж байгаад хариугаа хэлье” гэж яваад, дараа нь надад утсаар “би Булган суманд очиж ажиллахгүй” гэж хариу хэлсэн. Би К.Зг ажлын байраар хангах нэмэгдэл баталгааг санал болгосон. Өөрөө зөвшөөрөөгүй. Тэрнээс хойш надад сургалтад явуулж өг, эсвэл 3 сарын тэтгэмж олгож өг гэж нэг ч удаа хүсэлт гаргаагүй. Тийм учраас тухайн үед бүх зүйлийг К.З өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Мөн 3 жил ажиллаагүй хүн төрийн албаны нөөцөд байх учиргүй. Өөрөө ажилд орохоос татгалзсан хүнд би цалин хөлс олгох боломжгүй юм. К.З нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоонд холбогдуулж маргах эрхгүй гэж үзэж байгаа тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч М.Бийн нэхэмжлэлийн талаар хариу тайлбар хэлэхэд, 2019 онд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог 45 орон тоогоор шинэчлэн батлахад дэд даргын орон тоог хасаж, түүний оронд хөдөлмөр эрхлэлтийг дэмижх төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоо нэмэгдсэн. Тухайн үед хурлаар авч хэлэлцээд уг ажлын байранд тавигдах бүх шаардлагыг хангаж байсан хүн нь нэхэмжлэгч М.Б байсан болохоор М.Бийг шалгаруулж, Б/23 дугаар тушаалыг гаргасан нь үнэн. Тэр үед Х.А хүсэлт өгөөгүй байсан. Дараа нь Я.Сьезд  урьд нь манайд ажиллаж байгаад орон тоо хасагдсан учраас түүнийг төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангах шаардлагатай болсон ба Я.Сьезд нь 2019 оны 12 дугаар сард 60 нас хүрч, өндөр настны тэтгэвэрт гарахаар болсон учраас Я.Сьездийг томилсон, гэхдээ дээрх Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгоогүй.

М.Б нь ажилласан хугацаандаа үр дүнгийн гэрээгээ жил бүр “А” үнэлгээгээр үнэлүүлж байсан ба ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, санаачилгаатай, мэргэшсэн, тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтын ерөнхий болон тусгай шаардлагуудыг бүрэн хангаж байгаа албан тушаалтан болох нь үнэн. Төрийн албаны тухай хуулийн 62.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2, 36.2 дахь заалтуудын хэрэгжилтийг хангаж М.Бийг ажлын байраар хангаж, Б/10, Б/27 дугаар тушаалуудыг гаргасан боловч Төрийн албаны  зөвлөлөөс хүчингүй болгож, тусгай шалгалт авах замаар нөхөх чиглэл бүхий албан бичиг ирсэн учраас Б/36 дугаар тушаал гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс надад төрийн албаны  тусгай шалгалт ав гэсэн албан бичиг ирсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч Х.Аийн нэхэмжлэлийн талаар тайлбар хэлэхэд, Х.А  нь манай байгууллагад халамжийн сангийн олголт  хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхад тэрний оронд өргөдөл гомдол хариуцаж байсан хүнийг томилсон шүүхийн шийдвэр гарч Х.А тухайн орон тооноос чөлөөлөгдсөн. Иймээс түүнийг  ажлаас чөлөөлсний  дараа төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангаж, мэргэжлийн дагуу Асрамжийн газрын нягтлангаар ажиллуулж байсан. 2019 онд манай байгууллагын хяналт шалгалт үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.Досжан нарийн мэргэжлийн эмч нарын шийдвэрээр удаан хугацааны эмчилгээ хийлгэх болсон учраас түүнд чөлөө олгож, оронд нь олон жил ажилласан Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан М. Сакенийг томилж, тухайн үедээ  Х.А төрийн албаны шалгалт өгсөн учраас Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон. Б.Досжан ажилдаа эргэж орох талаар надад одоогоор хүсэлт гаргаагүй. К.З нь уг орон тоотой холбогдуулж маргах эрхгүй, харин М.Б, Х.А нарын хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд аль нэгийг шүүхээс томилохыг даалгасан  нөхцөлд аль нэгийг нь авч ажиллуулахад татгалзах зүйл байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К.Згийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дугаартай тогтоолоор хуучнаар Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн эрхлэх чиг үүргүүдийг нийлүүлэх замаар аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн тоонд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг ажиллуулахаар тогтоосноор Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэст Булган сумын хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан нэхэмжлэгч К.З нь хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар тус албан тушаалаас чөлөөлөгдөж, шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжжээ. Ийнхүү аймаг, дүүрэгт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг ажиллуулах болсноор өмнөх хоёр хэлтэс дэх сум хариуцсан хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн халамжийн мэргэжилтнүүдийн ажлын чиг үүргүүд нэгтгэгдэж, шинэ байгууллагад ажиллах сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 19 орон тоог Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дугаартай тушаалаар баталжээ.

            Баян-Өлгий аймгийн  хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны Б/08, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны Б/32 дугаартай тушаалуудаас үзэхэд өмнө нь дээрх 2 хэлтэст сум хариуцсан мэргэжилтний нийт 28 орон тоо байсан нь шинээр байгуулагдсан газрын бүтэц, орон тоог баталсан шийдвэрээр 19  орон тоо болсноор сум хариуцсан мэргэжилтний орон тоо өмнөхөөсөө 9 орон тоогоор цөөрсөн байжээ.  Ажил олгогчоос сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний  19 орон тоог тухайн үед аймгийн төвийн Өлгий суманд 6, бусад 12 сум тус бүрд 1, Цагааннуур тосгонд 1 байхаар  тус тус хуваарилснаар  нэхэмжлэгчийн ажиллаж байсан Булган сумын хувьд урьд мэргэжилтний 2 орон тоо байсан нь нэгээр цөөрч,  Өлгий суманд мэргэжилтний 3 орон тоо байсан нь дахин  гурваар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл зөвхөн Өлгий сумын хувьд мэргэжилтний орон тоо өмнөхөөсөө гурван орон тоогоор нэмэгдсэн байжээ.

        Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан тохиолдолд төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авахаар зохицуулагдсан.                                                                                                                       

       Булган сумын хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан К.З, нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Шүкирхан нар нь хуулийн уг зүйлд заасан шаардлагыг хангах тохиолдолд  Булган сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний нэг орон тоонд томилогдон ажиллах эрх бий бөгөөд ажил олгогчоос Ш.Шүкирханыг сонгон түүнийг уг орон тоонд 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тушаалаар томилох үед нэхэмжлэгч К.З маргаагүй байна.

        Булган сумын мэргэжилтний орон тоо нэгээр цөөрч, батлагдсан нэг орон тоонд дээрх байдлаар урьд нь тус сумын нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Шүкирхан томилогдсоноор нэхэмжлэгч К.Згийн хувьд өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажиллаж байсан орон тоо нь хасагдаж, төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдөх нөхцөл үүсжээ.

        Энэ тохиолдолд нэхэмжлэгч К.З нь урьд нь сум хариуцсан ижил чиг үүргийн орон тоонд ажиллаж байсны хувьд Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний нэмэгдсэн гурван орон тооны нэгд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан үндэслэлээр, мөн зүйлд заасан шаардлагыг хангах тохиолдолд ажиллах эрхтэй байжээ. Тодруулбал дээрх байдлаар Өлгий суманд ажиллуулахаар нэмэгдүүлсэн мэргэжилтний 3 орон тоо нь сумын мэргэжилтний ажлын байр нь 1-2 орон тоогоор цөөрсөн Баяннуур сум, Булган сум, Буянт сум, Сагсай сум, Дэлүүн сум, Улаанхус сум, Ногооннуур сум, Цэнгэл сум зэрэг аль сумын мэргэжилтний орон тоо болох нь тодорхойгүй байх ба энэ тохиолдолд уг орон тоонуудад  эхний ээлжинд дээрх сумдад мэргэжилтнээр ажиллаж байгаад шинэ бүтцээр батлагдсан тухайн сумдын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний нэг орон тоонд томилогдоогүй үлдсэн иргэн  Д.Алтынай, Н.Манига Х.Ашимхан, Д.Асанбек, К.Володия, А.Көксеген, А.Манарбек, М.Бахытбек, Ж.Мейремхан, К.Баттөр, К.Еркежан, нэхэмжлэгч К.З  нар нь  хуулийн 27.2.3-т заасан үндэслэлээр ажиллахаар хүсэлт гаргах, ажил олгогчоос хуульд заасан журмаар зохион байгуулах сул орон тоог нөхөх сонгон шалгаруулах ажиллагаанд оролцох, шалгарсан тохиолдолд томилогдон ажиллах эрхтэй байжээ. Эдгээр иргэдээс Улаанхус сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан К.Еркежаныг хариуцагчаас 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 32 дугаартай тушаалаар Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 3 орон тооны нэгд томилсон байх ба үлдсэн 2 орон тоонд тухайн үед Н.Манига, Д.Алтынай нараас бусад нэхэмжлэгч К.З  болон Х.Ашимхан нарын нэр бүхий 9 мэргэжилтэн тухайн үедээ маргаагүй байна.

        Нэхэмжлэгч К.Згийн хувьд анх Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр  ажиллуулах хүсэлтээ ажил олгогчид гаргасан байх боловч иргэн Н.Манига, Д.Алтынай нар нь шүүхэд нэхэмжлэл гаргаж,  Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд ажиллах эрхтэйгээр маргах үед  К.З нь уг орон тоотой холбогдуулж маргахгүй тухайгаа шүүхэд  2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мэдэгдэж байжээ. Эдгээр үйл баримтууд Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2018/0022 дугаар шийдвэрээр тогтоогдож байна. Шүүхийн уг шийдвэрээр ...сумын бусад мэргэжилтнүүд маргаагүй тохиолдолд ажил олгогчоос Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т зааснаар сонгон шалгаруулалт явуулах шаардлага үүсэхгүй бөгөөд нэхэмжлэгч Д.Манига, Д.Алтынай нар нь маргаан бүхий ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан байхад хуульд заасан журмаар үргэлжлүүлэн ажиллуулаагүй буюу маргаан бүхий орон тоонд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж  дүгнэж, Д.Манига, Д.Алтынай нарыг Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний сул 2 орон тоонд томилохыг даалгаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

        Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч К.З нь төрийн жинхэнэ албан хаагч байсны хувьд өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар түүний ажиллаж байсан Булган сумын хөдөлмөр, эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо цөөрч, тус ажлын байрны чиг үүрэг нь Булган сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байранд хэвээр хадгалагдсан тохиолдолд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй ч тус орон тоонд дээрх байдлаар Булган сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Шүкирханыг томилсон ажил олгогчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн буюу маргаагүй. Түүнчлэн ажил олгогчоос Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дугаартай тушаалаар баталсан Баян-Өлгий аймгийн сум хариуцсан мэргэжилтний 19 орон тоог хуваарилахдаа дээрх байдлаар Өлгий суманд ажиллах  мэргэжилтний орон тоог 6 болгож, өмнөхөө 3 орон тоогоор нэмэгдүүлсэн үед  уг орон тоонд хуулийн 27.2.3-т заасан үндэслэлээр ажиллахаар мөн маргаагүй байна.

        Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч К.З нь түүний ажиллаж байсан Булган сум хариуцсан хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтний орон тоо цөөрснөөр ажлаас чөлөөлөгдөх үед эхний ээлжид хуулийн 27.2.3-т заасан үндэслэлээр  ижил чиг үүргийн сул орон тоонд томилогдон ажиллах эрхтэй байсан бөгөөд тухайн үед Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоонд ажиллах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

        Энэ тохиолдолд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан ...өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлэхгүй юм. Тодруулбал нэхэмжлэгч К.З нь Булган сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 1 орон тоонд тус сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Шүкирханыг томилсон ажил олгогчийн шийдвэр хууль ёсны байсан тохиолдолд өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар орон тоо нь цомхотгогдсон төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд тухайн үед 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заасан үндэслэлээр ижил чиг үүрэг бүхий Өлгий сум хариуцсан мэргэжилтний орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцож, ажиллахаар өрсөлдөх эрхтэй байхад уг эрхээ эдлээгүй. Хэрэв тухайн орон тоонд ажиллахаар хуулийн 27.2.3-т заасан сонгон шалгаруулалтад оролцож,  уг ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг илүү хангаагүй үндэслэлээр үл томилогдох тохиолдолд хуулийн 27.2.4-т зааснаар цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжин ажиллах төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх үүсэх бөгөөд энэ нь төрийн тухайн байгууллагад өөр чиг үүрэг бүхий сул ажлын байр байсан тохиолдолд  хэрэгжинэ.

        Аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны Б/08, аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны Б/32 дугаар тушаалаар шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжсэн 2 байгууллагын  нийт албан хаагч нь тус  газрын даргаар  хүн томилогдох хүртэл  өмнөх ажлын байрны чиг үүргийг хэрэгжүүлж, цалин хөлсөө 2016 оны  8,  9, 10 дугаар саруудад Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас авсан үйл баримт шүүхийн дээрх шийдвэрээр тогтоогдсон байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч К.З нь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн Булган сумын хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтний албан тушаалаас 2016 оны 11 дүгээр сараас чөлөөлөгдсөн гэж үзэхээр байна.

        Нэхэмжлэгчээс төрийн жинхэнэ албан хаагч байсны хувьд 2016 оны 11 дүгээр сараас Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т зааснаар ... цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжин ажиллах төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлэх эрхтэйгээр маргаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний сул орон тоонд өөрийг нь томилох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгахыг хүссэн боловч нэгдүгээрт дээрх байдлаар тухайн үед байсан ижил чиг үүрэг бүхий Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоонд хуулийн 27.2.3-т заасан үндэслэлээр ажиллах эрхээ хэрэгжүүлээгүй буюу уг сул орон тоонд холбогдуулж маргаагүй тохиолдолд өөр чиг үүрэг бүхий ажлын байранд ажиллахаар маргах эрхгүй, хоёрдугаарт өөр чиг үүрэг бүхий нэхэмжлэгчийн одоогийн маргаж байгаа  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний сул орон тоо нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтцэд 2016 оны 11 дүгээр сарын байдлаар сул орон тооны хувиар батлагдаагүй, уг орон тоо нь эрх бүхий этгээдийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/13 дугаар тушаалаар шинээр нэмэгдсэн орон тоо байна.

        Иймээс нэхэмжлэгчийг 2016 оны 11 дүгээр сараас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан .... цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн  дагуу өөр ажил, албан тушаалд шилжиж ажиллах төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар төр  хангах үндэслэл байгаагүй  байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн маргааныг хууль бус байна гэж дүгнэлээ.

         Хуулийн уг зүйлд ...төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд  урьд нь  эрхэлж байсан  албан тушаалынхаа цалин хөлсийг  авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах гэж заасан. Төрийн албан хаагчид  энэхүү баталгааг эдлүүлэхдээ төрийн  байгууллагад  тухайн төрийн албан хаагчийг дахин мэргэшүүлэх шаардлага үүссэн байх,  мэргэшүүлэн сургасны дараа хууль тогтоомжид заасан журмаар томилон ажиллуулах сул ажлын байр байхыг ойлгох бөгөөд энэ тохиолдолд уг албан хаагчийг төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшүүлж болохоор заасныг  өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажлын байр нь хасагдсан төрийн жинхэнэ албан хаагч бүрийг энэ төрлийн нэмэгдэл баталгаагаар төр зайлшгүй хангах үүрэгтэй гэж ойлгохгүй юм.

        Нэхэмжлэгч К.З нь 2016 оны 11 дүгээр сараас ажлаас чөлөөлөгдөх үед аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт түүнийг төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшүүлэх шаардлага байсан нь, К.З нь  дахин мэргэшиж сурах төрийн албан хаагч мөн нь, түүнийг   мэргэшүүлэн сургасны үндсэн дээр  хууль тогтоомжид заасан журмын дагуу томилж ажиллуулах сул ажлын байр байсан нь тогтоогдохгүй байна.

        Иймээс нэхэмжлэгчийг 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан  энэ төрлийн төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар төр хангах эрх зүйн харилцаа байсан гэж үзэхээргүй байна.

        Харин нэхэмжлэгч мөн зүйлд зааснаар тухайн үедээ 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас авах нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй байсан гэж үзлээ.

        Дээрх байдлаар нэхэмжлэгч К.Зг 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27.2.3, 27.2.4-заасан үндэслэлээр  ажлын байраар хангах, төрийн хөрөнгөөр 6 сарын хугацаагаар мэргэшүүлэх төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангах боломжгүй тохиолдолд ...3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох  үүрэгтэй бөгөөд хариуцагчаас тэтгэлэг авах тухай хүсэлтийг нэхэмжлэгч К.З гаргаагүй гэж тайлбарлан энэ төрлийн нэмэгдэл баталгааг эдлэхгүй гэж маргасан нь  үндэслэлгүй байна.

        Хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын хувьд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар тушаалаар хуучнаар аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан нэр бүхий 20 албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан үндэслэлээр 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухай байгууллагаас олгохоор шийдвэрлэсэн байх ба ажил олгогчоос нэхэмжлэгч К.Зг тухайн үедээ ажлын байраар хангах нэмэгдэл баталгаагаар хангах боломжгүй гэж үзсэн тохиолдолд түүнд хуульд заасан хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгох үүрэгтэй учраас төр уг үүргээ биелүүлэхэд төрийн албан хаагч хүсэлтээ заавал гаргасан байхыг шаардахгүй юм. Иймд нэхэмжлэгч К.Зд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгох төрийн албан хаагчийн баталгаагаар хангаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.

        Нэхэмжлэгч дээрх байдлаар 2016 оны 11 сард ажлаас чөлөөлөгдсөний дараа  тус газрын Бугат сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Жанылсыныг захиргааны чөлөөтэй байх хугацаанд түүний оронд 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл, өрхийн мэдээллийн сангийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн Ж.Отгонцэцэгийн оронд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс  06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл тус тус түр томилогдон ажилласан нь томилох эрх бүхий этгээдийн 2017 оны 58, 2018 оны Б/01,Б/02, Б/24, Б/64 дугаартай тушаалуудаар тогтоогдож байна.

        Ажил олгогчийн 2018 оны Б/64 дүгээр тушаалаас үзэхэд Ж.Отгонцэцэгийг урьд ажиллаж байсан өрхийн мэдээллийн сангийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилсноор тус орон тоонд түр ажиллаж байсан  нэхэмжлэгч К.Зг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр чөлөөлсөн байх боловч 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Б/72 дугаартай тушаалыг дахин  гаргаж, өрхийн мэдээллийн сангийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний орон тоонд түр ажиллаж байсан К.Зд жирэмсний болон амаржсаны амралтын чөлөөг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн олгож, үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.

        Маргаан бүхий орон тоо болох хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоо нь эрх бүхий этгээдийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/13 дугаартай тушаалаар нэмэгдсэн байх ба нэхэмжлэгч К.Згаас “...дээрх Б/72 дугаар тушаалаар өөрт нь жирэмсний болон амаржсаны амралт олгосон болохоор нэг настай нярай хүүхэдтэй намайг ажлын байраар хангаагүй, тухайн үед Хөдөлмөрийн хэлтэс татан буугдаж, миний ажилласан орон тоо хасагдсан нь надаас үл хамаарах асуудал тул хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангах үүргийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга хүлээх ёстой.” гэх маргааныг дараах байдлаар дүгнэлээ.

        Нэхэмжлэгч К.З нь Б/72 дугаар тушаалаар 2018 оны 07 дугаар сарын 20-ны үед жирэмсний болон амаржсаны чөлөө авах үед өрхийн мэдээллийн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр түр ажиллаж байсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д заасан 120 хоногийн амралтын хугацаа мөн оны 11 дүгээр сарын 20-нд дуусахад  ажил олгогч 2019 оны 01 дүгээр сарын 28-ны  өдөр батлагдсан маргаан бүхий орон тоонд нэхэмжлэгчийг томилж тухайн байгууллагад үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг хүлээх хууль зүйн үндэслэл үгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа үед 35.1-д зааснаар ажил албан тушаал хэвээр хадгалагдах зохицуулалт нь байнгын ажлын байранд ажиллаж байгаа төрийн албан хаагчид хамааралтай бөгөөд  чөлөөний хугацаа дууссан тохиолдолд урьд ажиллаж байсан тухайн ажлын байрандаа хэвээр ажиллахыг ойлгоно.

        Иймээс нэхэмжлэгчийн амаржсаны болон жирэмсний амралтын хугацаа дуусахад ажлын байраар хангах үүргийг хариуцагч биелүүлээгүй гэх маргаан нь үндэслэлгүй байна.

         Маргаан бүхий орон тоо нь шинээр нэмэгдсэн үед 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн 2017 оны Төрийн албаны тухай хууль үйлчилж эхэлсэн ба хуулийн н 27 дугаар зүйлийн 27.1.2-т зааснаар төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас нөхөхөөр заасан.

        К.З  нь дээрх байдлаар 2016 оны 11 дүгээр сард төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөний дараа  дараа тухайн байгууллагад 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны  06 дугаар сарын 21-ний хооронд  түр ажилласан нь 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан ажлын байраар хангуулах төрийн  жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлэх үндэслэл болохгүй.

        Иймээс эдгээр үндэслэлүүдээр төрийн жинхэнэ албан хаагч байсны хувьд нэхэмжлэгч К.Зг 2016 оны 11 дүгээр сараас 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан ...3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрч, энэ төрлийн төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар нэхэмжлэгчийг хангаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

         Харин  хуулийн 27.2.4-т заасан ...цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэших, энэ хугацаанд урьд авч байсан цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасны дагуу ажлын байраар хангуулах төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангах эрх зүйн үндэслэл байгааг тогтоож, хүлээн зөвшөөрөх, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр К.Зг томилохыг ажил олгогчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг  хангах үндэслэл байхгүй байх тул уг шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        Дээрхээс гадна газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн  Б/23, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26,  2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн  Б/10 дугаартай 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/27  дугаартай тушаалууд хууль бус байсныг тогтоолгохоор нэхэмжлэгч К.З нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба эдгээр нь маргаан бүхий орон тоонд  тушаалуудыг гаргасан тухайн цаг хугацаанд М.Б, Я.Сьезд нарыг томилсон шийдвэрүүд байна.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь  хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан

        Дээрх дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч К.Зг  маргаан бүхий орон тоо шинээр нэмэгдсэн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш уг орон тоонд томилон ажиллуулах хууль зүйн үндэслэл байгаагүй байх тул дээрх шийдвэрүүдээр уг орон тоонд Я.Сьезд, М.Б нарыг томилсон нь нэхэмжлэгч К.Згийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, уг шийдвэр нь хууль ёсны эсэх нь нэхэмжлэгчийн эрхийг хөндөх, цаашид зөрчиж болзошгүй үндэслэл тогтоогдоогүй тул дээрх тушаалууд нь хууль ёсны байсан эсэхийг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба тухайн тушаалуудын үндэслэл нь хууль ёсны байсан эсэхийг уг шийдвэрүүдийн улмаас эрх нь зөрчигдөөгүй этгээдийн нэхэмжлэлээр дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

Маргаан бүхий орон тоо нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гарсан  сул орон тоо болохын хувьд 2017 оны  Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2- т зааснаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй бөгөөд сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлэхээр, 27.1.2-т төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, 27.1.3-т төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс, 27.1.4-т энэ хуулийн 27.1.3-т заасны дагуу нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлах замаар нөхөх зохицуулалт үйлчлэхийг дурдах нь зүйтэй.

        Нэхэмжлэгч Х.Аийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:                                                   

        Нэхэмжлэгч Х.А нь “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/27  дугаартай “М.Бийг ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний сул орон тоонд тухайн байгууллага дотроос ажиллаж буй төрийн албан хаагчдаас нөхөх ажиллагаа явуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр өөрийг нь  томилохыг ажил олгогчид  даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний сул орон тоонд тухайн байгууллага дотроос ажиллаж буй төрийн албан хаагчдаас нөхөх ажиллагаа явуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр өөрийг нь  томилохыг ажил олгогчид  даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа “Тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч Х.Аийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгах тухай” гэж өөрчлөх замаар тодруулж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/27  дугаартай “М.Бийг ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа  шүүх хуралдааны явцад мэдэгдсэн байна.                                                                                                                     

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй тул нэхэмжлэгч Х.А нь дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ  татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн үлдсэн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шинээр байгуулагдах үед нэхэмжлэгч Х.Аийг тус газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 40 дугаартай тушаалаар халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтнээр түр томилсон байх ба уг тушаал хууль бус байсан нь Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2017/0070 дугаартай шийдвэрээр тогтоогдож, шүүхээс уг орон тоонд М.Армангүлийг томилохыг томилох эрх бүхий этгээдэд даалгаж шийдвэрлэжээ.

        Аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны Б/08, Б/32 дугаар тушаалуудаас үзэхэд хуучнаар дээрх хоёр хэлтэст нийт 65 албан хаагч ажиллаж байсан бол шинээр байгуулагдсан газрын бүтэц орон тоог баталсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны Б/21 дугаартай тушаалаар нийт ажлын байр 45 орон тоогоор батлагдаж, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээний чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын байрыг өмнөхөөс 20 орон тоогоор цомхотгосон байжээ.

        Нэхэмжлэгч Х.А нь анх ийнхүү Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төрийн жинхэнэ албаны сул орон тоонд томилогдохдоо хуучнаар Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст ажиллаж байгаагүй нь түүний өөрийнх нь тайлбар болон хоёр хэлтсийн даргын 2016 оны Б/08, Б/32 дугаартай тушаалуудаар тогтоогдож байна.

        Х.А нь шүүхийн дээрх шийдвэрээр халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдсний дараа түүнийг тус газрын харьяа Асрамжийн газрын ня-богоор 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/53 дугаар тушаалаар томилж, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар чөлөөлж, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар Өлгий сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилжээ.

        Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчлгээний газрын бүтэц орон тоог эрх бүхий этгээдийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/13, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/40 дугаартай тушаалаар тус тус шинэчлэн батлах үед хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтний 19 орон тоог хэвээр батлагдсан буюу Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчлгээний газар нь байгуулагдснаасаа хойш  сумын мэргэжилтний 19 орон тоогоор ажиллаж иржээ.

        Анх аймгийн Хөдөлмөрийн хэлтэст Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтний 3 орон тоотой байсан байх ба шинээр газар байгуулагдах үед  ажил олгогчоос дээрх байдлаар Өлгий суманд мэргэжилтний 6 орон тоог хуваариласнаар тус сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо гурваар нэмэгдэж, эдгээр ажлын байруудад урьд нь Хөдөлмөрийн хэлтсийн Өлгий сумын мэргэжилтнээр ажиллаж байсан М.Сакен, Ш.Лида, Ш.Ерболат, Улаанхус, Алтанцөгц, Баяннуур сумын мэргэжилтнээр ажиллаж байсан К.Еркежан, Н.Манига, Д.Алтынай нар томилогдон ажиллаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.  Тус газрын хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.Досжан нь 1 жилийн чөлөө авснаар түүний оронд Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Сакенийг сэлгэн ажиллуулах үндэслэлээр томилж, М.Сакений оронд нэхэмжлэгч Х.А ажиллаж байгаа нь хариуцагчийн тайлбар, газрын даргын 2019 оны Б/41, Б/54 дугаартай тушаал болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 6 орон тоо хэвээр, Х.А нь сумын мэргэжилтэн М.Сакений оронд түр томилогдсон нь тогтоогдож байна.

        Нэхэмжлэгч Х.А нь  төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж,  төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор бүртгэгдсэн байх ба 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсноор өөрийгөө тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн  албан хаагч гэж тайлбарлаж, маргаан бүхий сул орон тоонд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасан үндэслэлээр томилохыг ажил олгогчид даалгахыг хүсжээ.

        Төрийн албаны тухай хуульд төрийн захиргааны албан тушаалд ажилтан түр томилон ажиллуулах зохицуулалт байхгүй бөгөөд  эзгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан журмаар  тухайн төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр зохицуулагдсан байна.  Х.Аийн одоогийн ажиллаж байгаа Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байр нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан үндэслэлээр бий болсон сул орон тоо биш байх тул уг орон тоонд түүнийг хууль ёсны дагуу бүр томилогдон ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхгүй юм.

        Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эхний ээлжинд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т зааснаар төрийн тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас нөхөхөөр, 33 дугаар зүйлийн 33.3-т ...тусгай шалгалтыг /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авахаар, 33.4-т тусгай шалгалтыг төрийн албаны төв байгууллага зохион байгуулахаар заасан.

        Хуулийн 27.1.2-т зааснаар маргаан бүхий орон тоонд төрийн тухай болон бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн өөр бусад албан хаагчид ажиллахаар хүсэлт гаргах, тусгай шалгалтад орох эрхтэй бөгөөд хуулийн 27.1.2-т заасан төрийн албан хаагч гэдгийг тухайн албан тушаалд хуульд заасан журмын дагуу томилогдон ажиллаж байгаа этгээдийг ойлгоно.

        Х.А нь тухайн байгууллагад хууль ёсоор томилогдон ажиллаж байгаа төрийн албан хаагч байх шаардлагыг хангасан тохиолдолд төрийн албаны төв байгууллагаас зохион байгуулах тусгай шалгалтад орсноор  шалгалтын үр дүнгээс шалтгаалж маргаан бүхий орон тоонд томилох эсэхийг эрх бүхий этгээд шийдвэрлэх тул түүнийг хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд шүүхээс томилохыг даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.                                             

        Нэхэмжлэгч М.Бийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

        Нэхэмжлэгч М.Б нь хуучнаар аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хариуцсан мэргэжилтний хоёр орон тооны нэгд нь ажиллаж байгаад тус хэлтсийн даргын 2016 оны Б/08 дугаартай тушаалаар  бусад албан хаагчдын адилаар шинээр байгуулагдсан аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт шилжсэн байна.

        Тус газрын бүтэц орон тоог баталсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дугаартай тушаалаар тус газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст харьяалагдах хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний 1 орон тоо батлагдснаар, тус ажлын байр өмнөхөөс нэгээр цөөрсөн байх ба батлагдсан нэг орон тоонд ажилласан жилээрээ М.Бөөс илүү гэх үндэслэлээр Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтний хоёр дахь орон тоонд ажиллаж байсан Б.Айнурыг томилж, М.Бийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дугаартай тушаалаар 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан үндэслэлээр Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр  томилсон байжээ.

        Тухайн үедээ М.Б нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбар хариуцсан мэргэжилтний нэг орон тоонд Б.Айнурыг томилсон асуудлаар маргаагүй байх ба эдгээр үйл баримтууд Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2018/0022 дугаартай шийдвэрээр тогтоогджээ. Мөн шүүхийн уг шийдвэрээр М.Бийг Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд томилсон нь хууль бус болох нь тогтоогдсоноор газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/69 дугаар тушаалаар түүнийг уг ажлаас чөлөөлсний дараа тухайн байгууллагад ажил олгогчийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/76, 2019 оны Б/24, Б/38 дугаар тушаалуудаар мэргэжилтний өөр өөр ажлын байранд  түр ажиллаж байгаад Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/13 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний нэг орон тоо нэмж батлагдахад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасан үндэслэлээр газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/10 дугаартай тушаалаар томилогджээ.

        Уг тушаалыг ажил олгогчоос 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/19 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.1-д заасныг баримтлан хүчингүй болгож, 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг  маргаан бүхий бүхий орон тоонд дахин томилж шийдвэрлэжээ.

        Үүний дараа хариуцагчаас 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/36 дугаартай тушаал гаргаж дээрх Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгосноор, нэхэмжлэгч  М.Б нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлөгдсөн байна.

        Нэхэмжлэгчээс шүүхэд Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгож, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоонд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчээс “2016 онд Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст 65 хүн ажиллаж байсан ба Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний  газар болж өөрчлөн байгуулагдахад 45 орон тоо батлагдсан. Тухайн үед орон тоо нь хасагдсан төрийн албан хаагч нар бүгд баталгаагаар хангагдсан. Төрийн албан хаагчийн баталгаагаар хангах хуулийн үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан.” гэж тайлбарлан маргажээ.

        2017 оны Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.” гэж, 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө.” гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгчийн маргааныг шүүх дараах байдлаар дүгнэлээ.

        Нэхэмжлэгч М.Б нь дээрх байдлаар аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний хоёр орон тооны нэгд нь ажиллаж байгаад тус хэлтсийн даргын 2016 оны Б/08 дугаартай тушаалаар шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжсэн байх боловч уг газрын бүтэц, орон тоог эрх бүхий этгээдийн 2016 оны Б/21 дугаартай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоо нэгээр цөөрч  батлагдсанаар ажлаасаа чөлөөлөгджээ.

         Төрийн албан хаагчийн ажиллаж байсан ажлын байр нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хасагдсан тохиолдолд  төрөөс ажилтныг ажлын байртай болгох нэмэгдэл баталгааг хангах үүргийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т зохицуулсан. Үүнд хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан тохиолдолд төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авахаар заасан.

        Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний нэг орон тоонд ажилласан жилээрээ М.Бөөс илүү гэх үндэслэлээр аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний хоёр орон тооны нэгд нь  ажиллаж байсан Б.Айнурыг ажил олгогч хуулийн 27.2.3-т заасан үндэслэлээр томилжээ.  Уг асуудлаар нэхэмжлэгч М.Б нь тухайн үед маргаагүй байх ба орон тоо цөөрсөн үндэслэлээр анх төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн үйл баримт шүүхийн  дээрх шийдвэрээр тогтоогдсон байна.

        Энэ тохиолдолд хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар нэхэмжлэгч М.Б нь тухайн байгууллагад ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд... цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн  дагуу өөр ажил, албан тушаалд шилжиж ажиллах төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлэх эрхтэй боловч энэ нь тухайн байгууллагад нэхэмжлэгчийг мэргэжил, мэргэшлийн дагуу шилжүүлж ажиллуулах өөр чиг үүргийн сул ажлын байр байгаа тохиолдолд хэрэгжих бөгөөд ажил олгогчоос тухайн үед нэхэмжлэгчийг томилсон  Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо нь сул орон тоо биш болох нь, 27.2.4-т зааснаар нэхэмжлэгчийг тухайн орон тоонд томилон ажиллуулсан нь хууль бус болох нь  шүүхийн дээрх шийдвэрээр тогтоогдсон байна.

        Иймээс нэхэмжлэгч орон тоо хасагдсан шалтгаанаар төрийн жинхэнэ албан тушаалаас анх чөлөөлөгдөх үед түүнийг Төрийн албаны тухай хуулийн 27.2.3, 27.2.4-т заасан үндэслэлээр ажлын байраар хангах үндэслэл үүсээгүй байна.

        Нэхэмжлэгч М.Б нь анх  түүний ажиллаж байсан Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш маргаан бүхий орон тоо 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шинээр нэмэгдэх хүртэл  тухайн байгууллагад түр ажиллаж ирсэн үйл баримт нь түүнийг 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан ажлын байраар хангуулах төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлэх үндэслэл болохгүй юм.

        Уг орон тоо нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр бий болсон сул орон тоо байх тул энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-27.1.4-т заасан журмаар нөхөх ажиллагааг эрх бүхий этгээдээс явуулахаар зохицуулсан. Түүнчлэн хуулийн 27.2-т зааснаар ажил олгогч уг орон тоог төрийн жинхэнэ албаны  сул орон тооны хувиар нийтэд мэдээлэх үүрэгтэйгээр зохицуулагдсан. Хуулийн уг зохицуулалтын дарааллаас үзэхэд төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд  27.1.2-т зааснаар  тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, 27.1.3-т төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс, 27.1.4-т энэ хуулийн 27.1.3-т заасны дагуу нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлах замаар нөхөхөөр заасан.

        Иймээс Төрийн албаны тухай хуулийн 27.1.2-т зааснаар маргаан бүхий орон тоонд төрийн тухайн болон бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн өөр бусад албан хаагчид ажиллахаар хүсэлт гаргах, тусгай шалгалтад орох эрхтэй бөгөөд хуулийн 27.1.2-т заасан төрийн албан хаагч гэдгийг тухайн албан тушаалд хуульд заасан журмын дагуу томилогдон ажиллаж байгаа этгээдийг ойлгоно. Иймд ажил олгогчоос тухайн байгууллагад түр ажиллаж байсан М.Бийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/10, 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаар тушаалуудаар маргаан бүхий орон тоонд томилсон нь хууль бус байх ба Б/27 дугаар тушаалыг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

        Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасан үндэслэлээр маргасан боловч нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаж байгаад орон тоо цомхотгогдсон шалтгаанаар анх ажлаасаа чөлөөлөгдсөн ба энэ тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг хэрхэн шийдвэрлэхийг Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-т заасан зохицуулалт энэ тохиолдолд хамаарахгүй юм. Учир нь тухайн 2016 онд үйлчилж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж заасныг дурдах нь зүйтэй байна.

        Нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан мэргэжилтний орон тоо хасагдсанаар түүнийг газрын даргын 2016 оны 31 дугаартай тушаалаар Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан үндэслэлээр томилсон нь хууль бус болох нь шүүхийн дээрх шийдвэрээр тогтоогдсоноор  газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/69 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг уг ажлаас чөлөөлж, шүүхийн шийдвэрийн дагуу Д.Алтынайг томилжээ. Энэ үйл баримттай холбогдуулж нэхэмжлэгч түүний өмгөөлөгчөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө.” гэж зааснаар маргаан бүхий орон тоонд ажиллах эрхтэй гэж маргасан байна.

Энэ үндэслэлийн хувьд нэхэмжлэгчийг Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс Б/69 дугаартай тушаалаар чөлөөлөгдсөн үед 2002 онд баталсан Төрийн албаны тухай хууль үйлчилж байсан ба  төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаж байгаа ажилтныг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар өмнөх ажилтан шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон үндэслэлээр тухайн албан тушаалаас чөлөөлсөн тохиолдолд түүний хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудал нь  Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаагүй байна.

 Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгөхөөр зохицуулагджээ.

        Уг заалтын агуулгаар хариуцагч ажил олгогчийн хувьд бололцоотой тохиолдолд нэхэмжлэгчид өөр ажил олж өгөх үүрэгтэй гэж ойлгох ба ажил олгогчийн уг үүрэг тухайн байгууллагын бүтэц, орон тоонд сул ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой гэж үзнэ.

        Маргаан бүхий орон тоо нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/13 дугаар тушаалаар нэмэгдсэн байх ба нэхэмжлэгчийг Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тооноос Б/69 дугаартай тушаалаар чөлөөлсөн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн үед уг орон тоо батлагдаагүй буюу газрын бүтэц, орон тоонд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний 2 дахь орон тоо  байгаагүй байх тул нэхэмжлэгч талын маргааныг үндэслэлгүй байна гэж үзлээ.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3, 27.1.4, 27.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К.Згийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, төрийн жинхэнэ албан хаагч байсны хувьд  К.Зг  2016 оны 11 дүгээр сараас 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан ...3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн  байгууллагаас олгох төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангах эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрч, нэг удаагийн тэтгэлэг олгох төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар нэхэмжлэгчийг хангаагүй Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, үлдсэн хэсэг болох 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасан ...цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэших, энэ хугацаанд  урьд нь эрхэлж байсан  албан тушаалынхаа цалин хөлсийг  авч, хууль тогтоомжид заасны дагуу ажлын байраар хангуулах төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангах эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр К.Зг томилохыг тус газрын даргад даалгах, газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн  Б/23 дугаартай “М.Бийг ажилд томилох тухай”, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай “Я.Сьездийг ажилд томилох тухай”, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн  Б/10 дугаартай “М.Бийг ажилд томилох тухай”, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/27  дугаартай “М.Бийг ажилд томилох тухай” тушаалууд хууль бус байсныг тогтоох,  нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарыг дуусталх хугацааны цалин хөлсөнд 9 207 555 төгрөг гаргуулах, ноогдох нийгмийн даатгалын  шимтгэлийг тооцож, нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан  нэхэмжлэгч Х.А нь шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.  2017 оны Төрийн албаны тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3, 27.1.4, 27.2, 33 дугаар зүйлийн 33.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Аийн шүүхэд гаргасан “Тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч Х.Аийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр, хариуцсан мэргэжилтнээр томилохыг тус газрын даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3, 27.1.4, 27.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Бийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоонд эгүүлэн томилох шийдвэр гаргахыг тус газрын даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

5.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К.Зд  олгосугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                  

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.РИЗА