Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар  2020/ШЦТ/176

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүгч Б.Хэрлэн, шүүгч Г.Алгирмаа нарын бүрэлдэхүүнтэй,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

 улсын яллагч В.Батдэлгэр,

 хохирогч, иргэний нэхэмжлэгч *******,

 хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1695/,

 иргэдийн төлөөлөгч С.Гантуяа,

 шүүгдэгч *******,

 шүүгдэгчийн өмгөөлөгч У.Түвшин /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2865/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Хадбаатарын Отгонбаярт холбогдох эрүүгийн 2031000000105 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Хадбаатарын Отгонбаяр, Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гар утасны засварчин мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ хувиараа гар утас худалдаа, засвар ажиллуулдаг байсан, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 04 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 232 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: *******/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4 дүгээр баг,  дугаар хэсэг, *** тоотод байрлах өөрийн гэртээ 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 20:00 цагийн орчим өөрийн төрсөн хүүхдүүд болох ******* /11 нас, эмэгтэй/, О.Бат-Ирээдүй, О. /4 настай, эрэгтэй, ихэр/ нарын дэргэд эхнэр *******г гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хүзүү, хоолой, зүүн гарын сарвууны ар хэсэг, баруун суга, ар нуруу хэсэгт нийт 6 удаа хутгалж, амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 232 тоотод байрлах өөрийн гэртээ 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 20:00 цагийн орчим өөрийн төрсөн хүүхдүүд болох ******* /11 нас, эмэгтэй/, О.Бат-Ирээдүй, О. /4 настай, эрэгтэй, ихэр/ нарын дэргэд эхнэр *******г гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хүзүү, хоолой, зүүн гарын сарвууны ар хэсэг, баруун суга, ар нуруу хэсэгт нийт 6 удаа хутгалж, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 19 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд эхнэр маань такси дуудчихсан зөрөөд гараад явсан. Гэртээ 2 хүүхэдтэйгээ байж байтал удалгүй эхнэр маань Жаагий гэдэг найзтайгаа орж ирсэн. Тэгээд орж ирсэн цагаасаа эхлээд л есөн бусаар хэлж, хэрүүл өдөн дайрч давшлаад байсан. Би Жаагий гэдэг найзаас нь санаа зовсондоо “Хүүхдүүд байна айчихлаа, жаахан зөөлөн яриа, Хоёулаа ганц, хоёр үг сольё, Жаагий  миний найз түр гарч бай, хүүхдүүдээ цаад өрөөндөө орж бай” гэсэн. Тэгтэл над руу дайрч давшлаад байсан. Би “яагаад над руу орилж, чарлаад байдаг юм бэ? хэрүүл хийхгүй ярилцъя. Яагаад уурлаад байгаа юм бэ” гэж иймэрхүү зүйл ярьсан. Харин намайг “чи ер нь үхээч, тэр пизда шиг ээжийнхээ араас үх” гэж хэлсэн. Би “чи арай ч ингэж хэлж болохгүй, ээж маань өнгөрөөд удаагүй байхад арай ингэж хэлж болохгүй” гэж гуйсан ч гэсэн над руу дайрч, түлхээд “Би Сэлэнгэд цагдаа, шүүхээр танил ихтэй хүн шүү чамайг яасан ч чадна” гэж хэлэхээр нь би “Болохгүй ээ, битгий орилоод бай. Хоёулаа хэрүүл хийлгүй ярилцъя болохгүй бол больё” гэсэн. Тэгсэн ч над руу тэр эрчээрээ дайрч хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байхаар нь би сүүлдээ “За больё, чи явчих. Би хүүхдүүдтэйгээ хоолоо хийж идье” гэж хэлсэн. Тэгээд гарч яваад эргэж орж ирээд дахиад л дайрч, доромжилсон. Би сүүлдээ “явчих” гэж гуйсан. Тэр хооронд намайг түлхэж арай дэндүү байсан юм. Тэгээд л нэг мэдэхэд тийм зүйл болсон. Нэг л мэдэхэд би эхнэрээ алсан гэдгээ мэдсэн. Надад маш их хэцүү байсан. Би маш их балмагдаж, айсан. Сэтгэл санаа минь цочрон давчидсан. Би яахаа мэдээгүй. Нэгэнт ийм зүйл болсон гэж үхмээр санагдсан болохоор өөрийгөө хутгалсан байх гэж бодож байна. Мэдээж 14, 15 жил ханилсан, миний хүүхдүүдийг гаргаж өгсөн ханийгаа “алъя” гэсэн санаа, бодол байгаагүй. Эхнэрийн маань гаргасан догшин авир, зан тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж хормын дотор л болсон. Би үнэхээр өөрийгөө хянаж чадаагүй, юу болсныг ч сайн ойлгоогүй, зарим зүйлийг мэдэх ч үгүй байна. Өчнөөн олон жил ханилсан, би өөрийн үйлдэлдээ маш их гэмшиж, маш их харамсаж байна. Тэр өдрөөс хойш өнөөдрийн хүртэл цаг, минут бүр би бодож байна. Заримдаа өөрийгөө ийм зүйл хийсэн гэдэгт ч итгэдэггүй. Надад үнэхээр хэцүү байдаг. Өнөөдөр надад маш хэцүү байна. Би маш их гэмшиж, маш их харамсаж байна. Миний хүүхдүүд нас бага байна. Ийм зүйл болно гэж ерөөсөө бодоогүй гэнэт л болсон зүйл...” гэх мэдүүлэг[1],

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ийн өгсөн: “...Би 3 охинтой, 1 хүүтэй. Талийгаач миний отгон охин байсан юм. Би охиныгоо маш сайн мэднэ. Миний охин тийм догшин, ширүүн муухай ааштай хүн гэж бодохгүй байна. ******* бол миний охиныг арай л дэндүү хэлж байна. ******* миний охинтой 1 охин гаргаж гэмгүй сайхан амьдарч байсан. 2 ихэр хүүхэд нь гарснаас хойш миний охины амьдрал там болсон юм. Нэг удаа “энэ 2 зулбасгаа нохойд хаяж өг” гэж хэлсэн байсныг надад хэлж байсан. Би тухайн үед нь “Яах нь вэ хөөрхий болохгүй бол болихгүй юу даа” гэж байсан. Дутуу төрсөн энэ 2 ихэр хүүхдийг төдийгөөс өдийг хүртэл салахгүй явсаар хөлийг нь газарт хүргэсэн юм. ******* нэг их дөлгөөхөн зантай хүн биш гэж дүгнэдэг. Би сая 2 сард ходоодны хорт хавдраа авахуулахад миний охин надтай хамт эмнэлгээр явсан. Тэгэхэд 3 хүүхэдтэйгээ үлдэхээрээ маш их бачимддаг. Бичлэг дээр хүртэл “Бүгдийг чинь удмаар нь ална пизда нар, нохойнууд” гэж хараасан бичлэг хүртэл байдаг. Миний охин бие нь жижигхэн ч бэлчээр нь том хуульч хүн байсан. *******ын хажууд хүнтэй харьцах яаж амьдрахыг зохицуулдаг. Энэ зээлийг чи юу гэж бодож байна вэ? Миний охин гэр орноо гоё болгохын тулд авсан “Гэрээ ингэж гоё засах юм бол миний нөхөр сэтгэл нь тайвшрах байх” гэж ярьж байсан. Би охиноо тайван унтуулахын тулд 18,000,000 төгрөгөөр байр авсан. Энэ зээлээ төлж дуусаад гэрээ янзалж, нойлынхоо асуудлыг шийдэхийн тулд хамтран зээлдэгчээр гэрээнд нь гарын үсэг зурж өгсөн. Би хүүхдийнхээ ясыг өндөлзүүлж ХААН банкийг хохироохгүй гэсэндээ зээлийг нь төлж байна. Бид нар хүнээс гуйх амьдралтай хүмүүс биш шүү. Өвгөн бид хоёр эд нарт тусалдаг болохоос нэг хоолны мах гуйж байгаагүй. Бид хоёр Цагааннуурт хэнээс ч гуйхгүй хүчирхэг амьдардаг. 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ихрүүдийн баяр юм байна гэж 16 цагт залгаж ярьж байсан. Миний охин бол шөнө нь зодуулж, өдөр нь ажил хийдэг байсан. Би унтаж чадахгүй шөнө босоод утас руу нь залгахаар утас нь холбогдохгүй байхад өглөө нь яриад “Миний охин өчигдөр яасан бэ? Зодуулсан юм уу?” гэхэд “Тиймээ ээж, охиндоо битгий зов одоо ажилдаа явлаа” гэдэг байсан. Миний охин тийм ч муухай ааштай хүн биш. Би 16 цагт утсаар ярихад үр хүүхдээ усанд оруулж байсан. Би “миний охин хурдан наанаасаа яваа” гэхэд “******* хот явсан өнөөдөр хүүхдүүддээ гоё хоол хийж өгнө” гэж баярлаад явж байсан. Орой нь над руу утсаар ярихад би охиныхоо цогцсыг авах нь дээ л гэж бодсон. Би хэзээ ч зодуулаад ухаан алдана гэж бодоогүй. Хүн харахын аргагүй сэглэсэн охиныхоо цогцсыг харсан. Би маш их гомдож байна. Би охиныхоо 3 хүүхдийг том болтол нь эрүүл, амьд л байх ёстой гэж бодож байна. Би юугаа ч хайрлахгүйгээр хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд төлөвшүүлж өсгөнө. Танай 13 жилийн амьдралд хүүхдүүдийн минь ярьдаг зүйл “ална, пизда, дэвсээд няцлаад ална” гэж 2 сар сонслоо. Ингээд хоолойг нь огтлоод алчихъя гэж хүүхэлдэйний хоолой руу хутга шааж байна. Энэ хүүхдүүдийн амьдрал нь ийм байна. Би 3 сар хамт байж одоо төлөвшүүлж байна. Би өөрийн хүүхдийг буруутай бол хүний хүүхдийг ялгалгүй хэлдэг шударга хүн. Одоо сэтгэл зүйчтэй утсаар яриулдаг, уулзуулдаг. Том охины хувьд галзуурлын байдалтай л байна. Хичээлдээ явахгүй, бүх зүйл дээр зөрөөд л суудаг. 2 ихрийн хувьд гөлийсөн байдалтай л болсон. Нүдэнд нь бүх зүйл харагдаж байх шиг байгаа юм. Нөхцөл байдал бол хүнд байгаа...” гэх мэдүүлэг[2],

3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ийн 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Ерөнхийдөө болсон зүйлийн талаар ярихад манай охин ******* нь ******* гэж залуутай 12 жилийн өмнө шиг санаж байна, гэр бүл болсон. Түүнээс хойш хоорондоо сайн харилцаатай, хэрүүл маргаангүй, амьдрал нь сайхан байсан. Одоогоос 2 жилийн өмнөөс манай хүргэн ******* манай охин *******г зодож цохидог болсон. Энэ талаараа манай охин ******* их нуудаг, нөхөр *******ыг өмөөрдөг байсан. Хүргэн ******* нь сүүлийн үед PUBG тоглоом шөнөжингөө тоглодог, тэр тоглоомоо тоглохгүй бол их уурлаж уцаарладаг болсон. ******* уг тоглоомоо тоглож байгаад үүрээр нойр нь хүрээд унтдаг юм уу?, яадаг юм охиныг минь зоддог гэж байсан. Би хүүхдүүдийнхээ амьдралд оролцоод байдаггүй. Сүүлийн үед *******г өмөөрч, хүргэн *******т “битгий тэг, миний охин жижигхэн биетэй, чи том биетэй, алчихна шүү дээ” гэж хэлдэг байсан. Манай охин ******* нэг удаа надад хэлэхдээ “******* 2 хүн ална гэж байна, нэг нь намайг, нэг нь танийг гэж байна” гэж надад хэлж байсан. Манай хүргэн ******* нь эрүүл, архи, дарс уугаагүй байхдаа л цонх хаалгаа эвддэг, гэрийнхээ тавилгыг эвддэг байсан. Хамгийн сүүлд би 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн үед охин *******тай утсаар ярихад “...Гэртээ байна. Хүүхдүүдээ усанд оруулаад юмаа угааж байна” гэж ярьсан. Тухайн үед би охин *******д “Отгонбаяр хүрч ирээд миний охиныг янз бүрийн юм болвол яах юм бэ” гэж хэлэхэд би гэрийнхээ хаалгыг уячихсан байгаа, гэртээ байхгүй байна гэж надад хэлж байсан. Тэгээд би утсаа салгаад түүнээс хойш охин *******тай утсаар яриагүй, холбогдоогүй. Ингээд 21 цагийн үед Цагааннуур суманд гэртээ байж байхад манай охин *******гийн найз Жаргалцэцэг утсаар яриад ******* Отгонбаярт зодуулаад ухаан алдаад бие нь муудаад байна, ухаан алдаад сэрэхгүй байна гэж хэлсэн. Би *******гийн төрсөн эгч Долзодмаатай утсаар юу болсон талаар ярихад “мэдэхгүй” гээд уйлаад байсан. Тэгээд би Сэлэнгэ аймгийн төвд ирэхэд манай охин нас барсан байсан...” гэх мэдүүлэг[3],

4. Насанд хүрээгүй гэрч *******гийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ээж, хоёр дүүгийнхээ хамтаар гэртээ байж байхад ээж бид нарт хоол хийж өгөх гэхэд манай гэрт мах байхгүй байсан. Тэр үед манай гэрт Жаргалцэцэг эгч байсан. Манай ээж дэлгүүр орж мах авахаар яваад дэлгүүрээс мах, өндөг, талх аваад гэртээ ирсэн. Тэгээд хоол хийх гээд байж байхад манай аав гаднаас орж ирсэн. Тэгээд аав гэрт орж ирээд ээжийг гэрээсээ хөөгөөд дэлгүүрээс авсан юмнуудыг гаргаж шидээд байсан. Тэгээд аав Жаргалцэцэг эгчид “...Бид хоёр 5 минут юм яримаар байна. Гарч бай” гэж худлаа хэлээд байсан. Тэгсэн чинь Жаргалцэцэг эгч “гарахгүй” гэсэн чинь “гар, гар” гээд түлхээд байсан. Мөн намайг бас “гар” гээд түлхээд байсан. Ингээд Жаргалцэцэг эгч хашааны гадна гараад машиндаа суусан. Тэгсэн чинь гэр дотор аав ээжийг зодоод гал тогооны өрөөнөөс олон хутганаас жижиг хутга бариад дайраад байсан. Тэр үед манай хоёр дүү айгаад уйлаад би бас айгаад уйлсан. Тэгсэн чинь аав ээжээс “Энэ байшинг өг, эсвэл 20 сая өг” гээд байсан мөн жижиг хутга бариад ээж рүү дайрч байгаад “Надаас уучлалт гуй” гэсэн чинь ээж зөндөө олон удаа “уучлаарай” гээд байсан. Тэгээд аав жижиг хутгаа гал тогооны өрөөнд оруулж тавиад том хутгыг нь аваад хойд өрөө рүү оронгуут ээж гэрээс гараад ааваас зугтаагаад гүйсэн чинь аав араас нь хутга бариад гарч гүйгээд яг хаалгаар гарах гэж байхад түлхэж унагаад ээж газар унасан чинь үснээс нь зулгаагаад газар чирээд хашаанд оруулаад гадна хаалгаа хаагаад ээжийг газар хэвтэж байхад аав хоёр гарыг нь урд нь барьж байгаад гэдэс хэсэгт нь 2 удаа хутгалсан, дараа нь аав ээжийн хоолойг хутгаараа зүсээд байсан. Тэгсэн чинь ээж хөдлөхгүй болсон байсан. Би яг хутгалах үед нь хажууд нь хараад зогсож байсан ба би тэр үед ааваас “гуйж байна, болиоч” гэж хэлэхэд аав болихгүй байсан. Тэгээд аав ээжийг хутгалсан хутгаар гражийн урд очоод өөрийнхөө хоолойг зүсээд байсан. Манай хоёр дүү бас айгаад уйлаад гэрт байж байсан ба амбаарын хаалгаар хараад зогсож байсан. Манай аав ээжийг байнга зоддог. Тэгээд ээж цагдаа дуудах гэхээр утсыг нь аваад эвдээд байдаг. Аав өдөр болгон манай ээжийг зоддог. Аав РUBG тоглоом тоглоод шөнө унтахгүй тоглож байгаад үүрээр бид нарыг унтаж байхад ээжийг босгож ирээд зодоод байдаг. Манай гэрт гал тогооны өрөөнд улаан өнгийн олон хутгатай ком байдаг юм. Тэр хутганаас эхлээд жижиг хутга аваад ээжийг ална гээд дайраад байсан. Тэгээд дараа нь жижиг хутгаа тавиад том хутга авсан. Аав, ээж рүү жижиг хутга бариад ална гээд дайраад хутгалах гээд байсан. Тэр үед ээжийг “уучлалт гуй” гэхэд ээж ааваас зөндөө уучлалт гуйгаад байхад аав уучлаагүй. Аав жижиг хутгаар ээжийг хутгалж гэмтээгээгүй. Гэрээс гараад зугтаах үед араас нь гарч гүйгээд түлхэж унагаад үснээс нь чирээд тэгээд гарыг нь барьж байгаад том хутгаар хутгалсан...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч *******ы 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн өглөө ажилдаа явчихаад орой 18 цагийн үед эхнэр *******ын хамт гэр лүүгээ явсан. Гэртээ очоод эхнэр бид 2 хоол унд хийж идчихээд гар утсаа харсан чинь миний төрсөн дүү Отгонбаяр нь өөрийнхөө “99031153” дугаарын гар утаснаас 19 цаг 43 минутад мөн 19 цаг 49 минутад тус тус 2 удаа над руу залгасан байсан. Би Отгонбаярыг над руу залгах үед нь хоол хийгээд утсаа анзааралгүй орхичихсон байсан юм. Отгонбаярыг залгасныг тэр даруйдаа хараад өөрийн гар утаснаас Отгонбаярын “99031153” гар утас руу 21 цаг 06 минутад 1 удаа залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгээд гэртээ байж байтал 21 цаг 37 минутад “86821444” дугаарын гар утаснаас манай найз Жаргал над руу залгаад “танай дүү Отгонбаяр чинь хөл гараа зүсчихсэн юм биш үү, эмнэлгийн 103 дээр түргэний машинтай ирж байгаа юм биш үү” гэхээр нь би “Отгонбаяр над руу 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 22 цаг 19 минутад залгаад манай нэг найзын утас гэмтчихсэн гэж байна, тань руу явуулчихъя, та нэг үзээд янзлаад өгөөч гэхээр нь за за тэгвэл чи маргааш явуулчихгүй юу, чи өөрөө хаана байгаа юм бэ? гэж асуусан чинь би Улаанбаатар хотод байна” гэж хэлсэн болохоор нь Жаргал гэх найздаа хандаж “...чи хүн андуурсан юм байх...” гэж хэлээд утсаа тасалсан. Түүний дараа бас юмыг яаж мэдэх вэ, өөрөөс нь асууж үзье” гээд эхнэр *******ын “99040752” дугаарын гар утаснаас 21 цаг 46 минутад дүү Отгонбаярын “99031153” дугаар луу залгасан чинь бас л утсаа авахгүй байсан юм. Тэрнээс хойш нээх удаагүй байж байтал эхнэр *******ын дүү ******* манай гэрт сандарсан байдалтай гаднаас гүйгээд ороод ирсэн. Манай гэрт орж ирээд эхнэр ******* бид хоёрт хандаж “Хурдал, хурдал явъя, эмнэлэг оръё, Отгонбаярын бие нь маш хүнд байна” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эхнэр *******ыг дагуулаад Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн чинь Отгонбаярын найзууд нь ирчихсэн зогсож байна. Юу болсон яасан талаар асуусан чинь Отгонбаярын эхнэр ******* өнгөрчихлөө, Отгонбаяр дотор эмчилгээ хийлгэж байна гэж хэлсэн. Мөн Отгонбаяр, Зул хоёрын охин Амина болсон үйл явцыг харсан гэж ярьж хэлж байсан. Би өөр юу болсон талаар сайн хэлж мэдэхгүй байна. Миний төрсөн дүү Отгонбаяр бол хуучин зах орох замд байдаг “Моби Шоп” гээд гар утас худалдааны газарт засварчин хийдэг ба талийгаач ******* нь гар утас зардаг худалдагч хийдэг юм. Отгонбаяр болон талийгаач ******* нар нь “Моби Шоп” гэх газрыг ажиллуулдаг. Дундаасаа 10 настай эмэгтэй Амина, 4 настай эрэгтэй , Бат-Ирээдүй гэсэн 3 хүүхэдтэй. Отгонбаяр болон талийгаач ******* нар нь Сүхбаатар сумын төвд байдаг МСҮТ-н арын гүүрний хажууд далангийн урд талд хашаа байшинд 3 хүүхдийнхээ хамт, ам бүл тавуулаа амьдардаг. Миний дүү Отгонбаяр, талийгаач ******* 2 бол сүүлийн нэг жилийн өмнөөс гэр бүл сална гээд Цагдаагийн байгууллагаар нэг хэсэг явсан. Яг ямар учраас хоорондоо хэрэлдэж, маргалддаг гэдгийг нь бол сайн мэдэхгүй байна. Ер нь бол манай ах дүү нар нэг нэгнийхээ амьдралд оролцоод байдаггүй, хөндий байдаг юм...”  гэх мэдүүлэг[5],

6. Гэрч ийн 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 01-ний орой 18 цаг 49 минутад ******* өөрийнхөө 99073376 дугаарын утаснаас миний 88075969 дугаарын утас руу залгаад “миний найз, охин чинь сэрсэн үү, сэрсэн бол гэрт хүрээд ирээ /уул нь бид нар хүүхдүүдтэйгээ хамт тэдний гэрт хамт хононо гэж байсан юм/ , гэрээсээ гарахдаа найз руугаа залгаарай, найз нь дэлгүүрээс вок, саван захина шүү” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд нэлээн байж байгаад ойролцоогоор 1900 цаг өнгөрчихсөн байхад ******* өөрийнхөө гар утасны 99073396 дугаараас миний гар утасны 88075969 дугаар луу ахиж залгаад “...найз нь таксинд суугаад явж байна, гэрт гурил, будаа авах гээд гарч байхад Отгонбаяр надтай зөрөөд гэр лүү ороод ирсэн, чи гэрт ирээд хэрэггүй ээ, найз нь өөрөө хүрээд очье, Отгонбаяр автомашингүй явж байна, би таксинд суучихсан явж байна...” гэсэн. Тэгэж ярьчихаад ******* удаагүй манай гэрт орж ирээд “...хоёулаа манай гэр лүү хамт явъя, найз нь гэрээс цүнхээ, хүүхдүүдээ авъя...” гэсэн. Тэгэхээр нь би “...тэгье, тэгье...” гэж хэлээд би өөрийн 4 настай охиноо хувцаслаад ******* манай охин бид гурав хамт миний 90-54 СЭҮ улсын дугаартай, “Истима” маркийн автомашинтай *******гийн гэрт очсон. Тэгэхэд цаг хэд болж байсан талаар би сайн санахгүй байна. Ямар ч байсан 1900 цаг өнгөрчихсөн байсан бөгөөд би гэрээсээ гарахдаа зурагтаа унтраахдаа зурагтын урд байдаг цагаа харсан юм. Тэгээд *******тай цуг тэдний гэрт нь очиход Отгонбаяр 3 хүүхэдтэйгээ байсан бөгөөд Отгонбаяр том өрөөнийхөө орон дээр хэвтэж байсан. Тэгээд Отгонбаяр  “Сайн уу” гээд надтай мэндэлсэн. Тэгсэн ******* гал тогооны өрөөний хөргөгч рүү очоод хоол хийх гээд мах гаргаж тавихад Отгонбаяр *******д хандан “...чи хоол хийх шаардлагагүй ээ, чи зүгээр хүүхдүүдээ аваад явчихаа, би гэртээ байж байя...” гэсэн. Тэр үед нээх уурлаж маргаан үүсээгүй, Отгонбаярын дуу хоолойн өнгө нь намуун байсан. Тэгсэн ******* Отгонбаярт хандан “...би ядаж хүүхдүүддээ хоол хийж өгье...” гэж хэлсэн чинь Отгонбаяр *******д хандан “...хоёулаа ярилцъя...” гэж хэлээд надад хандан “...Жаргалаа миний найз гараад байж бай...” гэсэн. Тэр үед нь би тэдний гэрийнх нь үүдэнд зогсож байсан тул өөрийн 4 настай охиноо аваад Отгонбаярын гэрээс гарсан. Намайг гарахад ******* надад хандан “...миний найз битгий яваарай, гадаа хүлээж байгаарай, найз нь цуг явна шүү...” гэж хэлээд надад гар цүнхээ өгөөд гаргасан. Тэгээд би тэдний гэрээс гараад хашааных нь үүдэн дээр автомашиндаа сууж байхад Отгонбаяр, ******* хоёрын том охин Аминаа гэрийнхээ хашааны хаалгаар орилоод, чарлаж гарч ирээд “...Жаагий аниа аав, ээжийг алчихлаа туслаарай...” гэж хэлээд гарч ирсэн. Тэгэхээр нь би “...юу болчихвоо...” гэж хэлээд өөрийн охиноо автомашиндаа ганцааранг нь үлдээгээд Аминаа дээр очоод тэвэрч авсан чинь Аминаа надад хандан “....аниа тэрийг хараа аав, ээжийг алчихлаа...” гэхээр нь би хашааных нь хаалгаар шагайгаад хартал, хашааны хаалганаас 5-6 орчим алхмын зайтай газарт хашаан дотор *******гийн гар нь цус болчихсон, ямар ч хөдөлгөөнгүй, зүүн гар талаараа хэвтэж байсан. Гадаа харанхуй болоогүй гэгээтэй байсан учир би харсан. Тэгээд Отгонбаяр луу хальт харсан чинь автомашиныхаа гражийн ойролцоо байсан. Ямар ч байсан Отгонбаяр байгаа харагдсан. Зогсож, сууж байгаа болон гартаа юу барьсан талаар хараагүй. Би *******г хараад шоконд ороод хашаа руу нь ороогүй шууд буцаад автомашин руу очиж, *******гийн төрсөн эгч Долзоогийн 99500590 гэсэн гар утас руу 20 цаг 03 минутанд өөрийнхөө 88075969 дугаарын утаснаас залгаад “Аминаа, орилж, уйлаад байхаар нь очсон чинь Отгонбаяр *******г хутгалчихсан юм шиг байна, та цагдаа, эмнэлэг дуудаад хурдан ир” гэж хэлсэн. Тэгээд *******гийн эгч Долзоог нь иртэл би автомашинаасаа гараагүй, Аминаа уйлаад хашаандаа зогсоод байсан. Би Аминааг дуудсан боловч “би ээжийнхээ хажууд байна, хурдан түргэн дуудаач” гээд уйлаад байсан. Тэр үед би Отгонбаярыг ерөөсөө хараагүй, хашаа руу нь ч ороогүй юм. *******гийн эгч Долзоо нь Агиймаа гэж найзтайгаа хурдан ирсэн. Тэгээд цагдаа дуудчихсан байгаа гэж хэлсэн. Тэгээд араас нь цагдаа ирсэн. Тэр үед нь ч би автомашинаасаа буугаагүй. *******гийн эгч Долзоо миний автомашинд *******гийн 3 хүүхдийг аваад ирсэн. Би хүүхдүүдийг нь аргадсан боловч орлилдоод байсан. Манай охин хүртэл дагаж уйлаад бөөн юм болсон. Би ганцаараа хүүхдүүдийг тайвшруулах гээд дийлээгүй. Тэгээд цагдаагийн ажилтан, шинжээч нар ирсний дараа би *******гийн хүүхдүүдийг гэр лүүгээ авч явсан. *******гийн эгч Долзоо нь надад “чи 3 хүүхдийг өнөөдөр гэртээ аваад хонуулчих” гэсэн юм. Намайг автомашиндаа байхад Отгонбаяр, ******* нар гэрээсээ гараад хашаан дотроо байх нь надад харагдаагүй. Учир нь тэдний гэрийн хашаа нь нэлээн өндөр блокон хашаатай юм. Хашаан дотроо хэрүүл маргаан болсон эсэх талаар надад мэдэгдээгүй. Бас тэдний гэрийн хашааны хаалга хаалттай байсан юм. Би тэдний гэрээс гараад машиндаа суух үедээ хашааны хаалгыг бүр өөрөө хааж машин руугаа очиж суусан юм. Энэ асуудал хурдан хугацаанд болсон. Намайг талийгаач ******* гэрээс нь гарах үед “миний найз битгий яваарай, би хамт явна шүү” гэж хэлснээс хойш би тэдний гэрийн хашаанаас гараад хашааны үүднээс жаахан зайтай эсрэг талын айлын хашааны арын буланд байсан машиндаа ороод суусан. Багцаагаар тэдний хашааны үүднээс миний машин байсан газар нь 10-15 метр л байгаа байх. Тэгээд би машиндаа хүүхдийнхээ хамт хоёулхнаа байж байхад Аминаа уйлчихсан гарч ирээд энэ хэргийн талаар анх хэлсэн. Аминаагийн гарч ирэх хугацааг би нарийн тодорхой хэлж чадахгүй байна. Ямар ч байсан 30 минут түүнээс дээш хугацаа болоогүй. Би угаасаа *******гийн гэрт 19 цаг өнгөрчихсөн байхад очсон. Тэгээд энэ хэргийн талаар анх Долзоо эгч рүү хэлсэн нь 20 цаг 03 минутад хэлсэн байсан.   Ерөөсөө Отгонбаяр нь 3 хүүхдийнхээ хамт л гэртээ байж байсан. Өөр хүн байгаагүй. Отгонбаяр угаасаа архи уудаггүй юм билээ. Тэр надад лав согтуу гэж харагдаагүй, ажиглагдаагүй. Талийгаачийн хувьд эрүүл саруул, архи уугаагүй байсан. Би Мөнгөнхүү гэж танихгүй. Харж байгаагүй. ...Дээр яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Манай гэрт Ундраа, Сувдаа бид гурав байж байгаад *******г дуудаад ирээд хоол ид гэсэн чинь ******* ажил дээрээсээ манай гэрт орж ирээд хоол идэх гээд сууж байхад Отгонбаяр орж ирээд *******г “чи хэзээ орж ирсэн юм” гэж хэлсэн. Тэгээд бүгд хоол идээд сууж байхад Отгонбаяр *******д “чи одоо гэртээ ирээ, учир зүйгээ олъё” гэж байсан. Тэгэхэд ******* Отгонбаярт “Үгүй, би очихгүй. Элдэв янзын зан гаргаад байхаар чинь яаж очдог юм” гэсэн чинь Отгонбаяр *******д “...Яасан, тэр Мөнгөнхүү чинь чамайг хүрээд ир, гээд байна уу” гэж хэлж байсан. Тэгэхэд л Мөнгөнхүү гэж нэр анх удаа сонссон. ******* бид нарт Мөнгөнхүү гэж огт ярьдаггүй. ...Отгонбаяр нь *******д “чи цагдаад өгсөн гомдлоо буцаагаад авчих” гээд гуйж байсан. *******, ******* нар цагдаа дээр гэр бүлийн асуудалтай байгаа юм шиг байна лээ. Тэгээд шүүхэд салах өргөдлөө өгчихсөн байгаа гэж хоёулаа ярьж байсан. Хоорондоо гэр бүлийн хардах, сэрдэх маргааны асуудал байдаг юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг[6],

7. Гэрч ын 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр миний бие өглөөний 1000 цагаас хойш орой 2000 цагийн хооронд байшин дээрээ ганцаараа шаврын ажил хийж дуусаад орой болсон болохоор багаж хэрэгслийг гэртээ оруулж хураагаад хашаан дотор явж байхад Отгонбаярын гэрийн гадна цагаан өнгийн /Улсын дугаар болон тээврийн хэрэгслийн маркийг нь мэдэхгүй байна/ тээврийн хэрэгсэл хашааны гадна зогсож байгаа харагдсан. Намайг хашаан дотор байхад Отгонбаярын том охин уйлаад цагаан өнгийн тээврийн хэрэгслийн хажууд уйлаад гараад ирсэн. Энэ үед Отгонбаяр гарч ирээд охиныгоо авалгүйгээр хашааны хаалгаа хаагаад буцаад орчихсон. Охин хашааны гадна уйлаад үлдсэн. Би тухайн үед яагаад хүүхэд нь уйлсан юм болоо гэж дотроо бодоод гэртээ орсон. Ингээд гэртээ орж ажлын хувцас болон гар нүүрээ угааж дуусаад гарч бие засах зорилгоор гэрээсээ гарч иртэл Отгонбаярын гэрийн гадна цагаан өнгийн тээврийн хэрэгслээс гадна “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл ирж машинаас нэг хүүхэн бууж ирээд Отгонбаярын хашааны хаалгыг нь онгойлгож ороод туслаарай гээд гэнэт орилоод байхаар нь хашаан дээрээ гараад юу болсон талаар хартал хашаан дотор ******* газар хэвтэж байсан. Харин Отгонбаяр хашаан дотор гражийн үүдэнд хэвтэж байгаа харагдсан. Цагаан өнгийн машин дотроос нэг хүүхэн гарч ирээд “...Түргэн дуудах гэсэн боловч миний гар утас болохгүй байна. Чи түргэн, цагдаа дуудаад өгөөч...” гэж гуйсан. Ингээд би гэртээ орж эхнэр Солонгоогийн 99617167 дугаарын гар утсаар 7036103, 7036102 дугаар луу залгуулж дуудлага өгч дуусаад удалгүй гэрээсээ гарч иртэл хоёр цагдаа ирж байгаа харагдсан юм. ...Харсан зүйл яг л 2000 цагийн үед л гэсэн үг. Учир нь би эхнэрээ утсаар цагдаа болон түргэн рүү дуудлага өгүүлсэн цаг нь яг 20 цаг 10 минут байсан. Намайг хашаан дээр гарч ирэх үед Отгонбаярын хашааны хаалга онгорхой байсан ба хашаан дотор яг хашааны хаалганы хажуухан талд ******* газар хэвтэж байгаа харагдсан. Түүний хажууд төрсөн эгч нь уйлаад зогсож байсан. Гражийн үүдэнд Отгонбаяр мөн адил газар хэвтэж байгаа харагдсан. Эдгээр хүмүүсээс өөр хүн хашаан дотор байгаагүй. Хашааны гадна зогсож байсан цагаан өнгийн машин дотор Отгонбаярын том охин мөн 30-35 насны нэг хүүхэн сууж байгаад машинаас бууж ирээд надаас түргэн тусламж дуудаад өгөөч гэж гуйсан. Өөр ямар нэгэн байгаагүй. Ер нь бол сүүлийн үед /ойрын 1 сарын орчимд гэсэн үг/ намайг хашаан дотор ажил хийж байхад эхнэр нь орилж хашхираад хоорондоо хэрэлддэг байсан юм. Би энэ хоёрыг юунаас болж хоорондоо хэрэлдэж маргалддаг байсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[7],

8. Гэрч гийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 01-ний орой *******гийн найз Жаргалцэцэг над руу утсаар яриад Отгонбаяр *******г үснээс нь зулгаагаад хашаандаа орчихлоо, хурдлаарай гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад найз Агиймаатай хамт дүү *******гийн гэр рүү явсан. Явж байх замдаа Цагдаагийн газарт манай дүү *******г нөхөр Отгонбаяр нь зодоод байна гэж дуудлага өгсөн. Ингээд *******гийн гэрт яваад очиход Жаргалцэцэг хашааны гадаа машин дотроо сууж байсан ба хашаанд ороход манай дүү ******* хашааны хаалганы ойролцоо зүүн талаараа доошоо харсан байдалтай цус болсон байхаар нь дүүгээ дуудсан боловч ямар ч хариу өгөхгүй байсан. Тэр үед нөхөр Отгонбаяр нь гражийн урд талд дээшээ доошоо хараад хэвтээд байх шиг байсан. Би тухайн үед Отгонбаяр дээр очоогүй. Граж нь талийгаачийн байсан газраас бага зэрэг зайтай байсан. Тухайн үед би айж сандраад хэсэг зуур ухаан балартсан. Тухайн үед хажуу айлын хүн эмнэлэг дуудсан байх гэж бодож байна. Удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн. Тухайн үед талийгаач *******гийн хажууд 4 настай хүү О.Бат-Ирээдүй, О.Бат-Холбоо нар нь уйлчихсан зогсож байсан. Охин ******* нь уйлаад орилоод хамаг үсээ зулгаагаад орилоод байсан. Би тухайн үед хашаанаас яаж гарснаа мэдээгүй. ...Одоо хүүхдүүд нь манай байгаа бөгөөд хоёр ихэр хүү О.Бат-Ирээдүй, О. нар нь тоглох болгондоо “хутгалж байна, цусыг нь гаргаад ална. Ээжийг аав цусыг нь гаргаад алсан” гэх мэтээр ярьдаг. Мөн ээжийнхээ хэвтэж байсан байрлалаар хэвтээд “ээж нь одоо бослоо, миний хүү битгий санаа зов” гэж хэлээд байдаг. Би бодохдоо ээж нь хутгалуулаад хэвтэж байхдаа хүүхдүүддээ тэгэж хэлсэн юм байна гэж бодсон..” гэх мэдүүлэг[8],

9. Гэрч ын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*******, ******* нарыг хувийн харилцаагаар огт танихгүй. 2019 оны 8 дугаар сард Сүхбаатар суманд оршин суух иргэн ******* нь Цагдаагийн газарт ирж надаас гэр бүлийн хүчирхийллийн талаар болон гэр бүл цуцлалтын талаар хууль, эрх зүйн зөвлөгөө авсан. ...Тухайн зөрчлийг *******т холбогдуулан шалгаж, баривчлуулах саналтайгаар Аймгийн Прокурорт хянуулан шүүхэд материалыг хүргүүлсэн бөгөөд шүүхээс Отгонбаярыг 7 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл оногдуулсан. ...******* нь тухайн үед нөхөр Отгонбаяр нь намайг байнга харддаг, миний цахим хуудсаар ороод миний өмнөөс хүмүүс рүү янз бүрийн зүйл бичдэг. Намайг маш их харддаг. Иймэрхүү байдал нь сүүлийн 2-3 жил тасралтгүй үргэлжилж байгаа, би цаашид энэ хүнтэй хамт амьдрах итгэлгүй болсон учраас гэр бүлээ цуцлуулаад хүүхдүүдээ аваад явмаар байна гэж ярьсан. ******* нь тухай үедээ өргөдөл гаргахдаа өмнө намайг хэд, хэдэн удаа цохиж байсан. Гэхдээ тухайн үед миний биед гэмтэл учраагүй. Мөн хүүхдүүдээ бодоод дахиж зодохгүй байх гэж бодоод Цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[9],

10. Гэрч гийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* нь хүүхэд байхдаа даруухан, дуу цөөтэй, спортлог, олон хүүхэдтэй айлын хүүхэд байсан. Сурч байхад нь аав нь нас бараад ээжтэйгээ үлдэж байсан. Ээж нь их анхаарал тавьдаг байсан. Олон эгч, дүү нартай байсан шиг санагдаж байна. Ажилсаг хүүхэд байсан. Уур уцаар багатай, том биетэй хүүхэд байсан...” гэх мэдүүлэг[10],

11. Гэрч Х.Болор-Эрдэний 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* хувь хүний хувьд даруу, төлөв зантай, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй. ...******* болон ******* нар өмнө нь хоорондоо их сайн харилцаатай байдаг байсан. Гэр орон нь тохилог, амьдрал ахуй сайтай байсан. Сүүлийн 1 жилийн өмнөөс ******* хүнтэй явалддаг болчихлоо гээд уурлаад надад ярьж байсан. Түүнээс хойш *******, ******* нарын харилцаа муудаж салах дээрээ тулсан байсан. Түүнээс хойг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр намайг гэр бүлээрээ гэртээ урьж хоол, цай хийж өгөөд ярилцаад суухад хоорондынх нь харилцаа сайхан болсон харагдаж байсан. ...2020 оны 03 дугаар сард ******* нь шүүхэд салах өргөдөл өгсөн. Тухайн үед би хамт явж байсан. Юу болсон талаар асуухад ******* хүнтэй явалдаж байгаад салсан гэж хэлсэн боловч салаагүй байж байгаад *******т мэдэгдсэн юм шиг зүйл надад ярьж байсан. *******тай явалддаг гээд байсан залуу нь Оросын Холбооны Улс руу том тэрэг жолооддог Мөнгөнхүү гэдэг залуу байдаг гэж ярьж байсан. Намайг нэг удаа *******тай хамт явж байхад ******* нь Мөнгөнхүү гэж залуутай уулзъя гэж хэлэхэд нөгөө залуу нь тэгье уулзъя гэж хоорондоо маргалдаж байсан. ******* нь шүүхэд өргөдөл өгөхдөө хамаг бие нь хөхөрсөн зураг өгсөн гэж ярьж байсан. Яагаад хөхөрсөн талаар асуухад манай эхнэр ******* намайг цохиж зодсон гэж байсан. Сүүлийн үед ******* нь *******гаас сална гэж шийдсэн байсан.    ...” гэх мэдүүлэг[11],

12. Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1.Талийгаачид хүзүү, хоолойны гүн зүсэгдэж, нэвтэрсэн ил шарх, төвөнхийн нэвтэрсэн ил шарх, цээжний хөндийд нэвтэрсэн шарх. Хурц цус алдалт. Цээжний баруун хажуу хэсэгт цээжний хөндийд нэвт хатгагдсан шарх. Цээжний арын хэсэг баруун далны доод хэсэгт нэвтэрсэн шарх. Зүүн далны дор ташуу хэлбэрийн зүсэгдэж няцарсан шарх. Уушиг нэвт хатгагдсан шарх. Толгойн орой хэсэг хуйхны дотор хэсэг, гавал ясны оройн хэсгийн дээрх цус хуралт, зүүн сарвуун дээр зүсэгдэж няцарсан шарх, шөрмөс тасарч ил гарсан, зүүн I, II, IV –р хуруунд зүсэгдэж няцарсан шарх, баруун өвдөгний урд болон дотор хэсэгт цус хуралт, зулгаралттай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болон олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. 3. Талийгаачид учирсан хоолой зүсэгдэж няцарсан, цээжний хөндий 2 хэсгээс нэвтэрсэн шарх, уушиг нэвт хатгагдсан шархууд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9, 3.1.10 болон 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай “Хүнд” гэмтлийн зэрэгт хамаарна. 4. Талийгаач хутгалагдсан шархны улмаас хурц цус алдалт, шокийн хүндрэл, амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. 5. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илэрсэнгүй. 6. Талийгаачийн цус А/II/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт[12],

13. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...1. ******* нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан байна. 2.*******ын удамд сэтгэцийн өвчтэй хүн бий гэх баримт, мэдээлэл үгүй байна. 3.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 4. *******т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэх дүгнэлт[13],

14. Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 157 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1. *******ын биед хүзүү, цагаан мөгөөрсөн хоолой зүсэгдэж нэвтэрсэн, язарсан шарх, хэвлийн хөндийд хатгагдаж нэвтэрсэн шархтай, зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл хурц, ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9 болон 3.1.11 дэх заалтад зааснаар учрах үедээ амь насанд аюултай, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн “Хүнд” зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт[14],

15. Шүүгдэгч *******ын 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би *******г айлгая гэж бодоод гал тогооны тавилга дээр байсан хутганы комноос улаан иштэй том хутга аваад *******гийн араас байшингаас гарсан. Тэгсэн чинь ******* над руу дайраад зууралдаад бид хоёр газар унаад би *******гийн хоолой руу хутгалсан, тэгээд баруун гар, суга орчимд хутгалсан. Тэгээд ямар ч байсан хутгалснаа мэдээд хашаанд байдаг гражийн урд талын талбай дээр очиж суугаад эхлээд өөрийнхөө хоолойг *******г хутгалсан хутгаар хэрчсэн боловч зүсэгдэхгүй болохоор нь цээж хэвлийн хэсэг рүүгээ 2-3 удаа хатгаж, хутгалсан. Тэгсэн чинь миний хүзүүнээс их цус гараад байхаар нь би тэр газраа хэвтээд өгсөн. Түүнээс хойш ухаан алдсан ба нэг сэрэхэд эмнэлэг дээр сэрсэн...” гэх мэдүүлэг[15],

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2343 дугаартай шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өмд, хар өнгийн хагас ханцуйтай цамц зэрэг нь гэмтэлтэй байна. Аль хэсэгт, хичнээн тооны, ямар хэлбэр хэмжээтэй, гэмтэл байгааг үзлэг ба шинжилгээ хэсгээс харна уу. Харин шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өмд дээр гарсан 18мм, 13мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт байна. Хар өнгийн хагас ханцуйтай цамц дээр гарсан 150мм, 500мм, 330мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхай байна...” гэх дүгнэлт[16],

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Б.Энхмандахын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2670 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1.Шинжилгээнд ирүүлсэн “******* 2020.05.02” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй....” гэх дүгнэлт[17],  

18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч О.Баттулгын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2344 дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өмд, улаан өнгийн хөхөвч, хүрэн өнгийн юүдэнтэй цамц зэрэг нь гэмтэлтэй байна. Аль хэсэгт, хичнээн тооны, ямар хэлбэр хэмжээтэй, гэмтэл байгааг үзлэг ба шинжилгээ хэсгээс харна уу. Харин шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өмд дээр гарсан 10мм, 20мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэлийн улмаас гарсан хуучин зулгарсан уранхай байна. Хүрэн өнгийн юүдэнтэй цамц дээр гарсан 93мм, 72мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт байна. Улаан өнгийн хөхөвч дээр гарсан 53мм, 36мм хэмжээтэй, хүрэн өнгийн юүдэнтэй цамц дээр гарсан 55мм, 36 мм, 28мм, 19мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхай байна....” гэх дүгнэлт[18],

19. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[19], 20.Хохирлын баримтууд[20], 21.Шүүгдэгч *******, амь хохирогч ******* нарын хүүхдүүдэд асран хамгаалагч тогтоолгох үед өгсөн баримтууд[21], 22.*******ын Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх[22], 23.*******ын Гэмтэл, согог үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх[23], 24.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[24], 25.Түүхчилсэн байцаасан тэмдэглэл[25],26.Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[26], 27. Бусад цагдаагийн газар, хэлтэст шалгагдаж байгаа эсэхийг шалгах хуудас[27], 28.Захиргааны шийтгэл хүлээсэн болон эрүүлжүүлэгдсэн эсэхийг шалгах хуудас[28], 29.Шүүгдэгчийн зөрчлийн мэдээллийн санд бүртгэгдсэн зөрчлийн жагсаалт[29], 30. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нээсэн Зөрчлийн хэргийн материал[30], 31.Шүүгдэгчийн зөрчлийн шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас[31]зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх бүрэлдэхүүн үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь гэр бүлийн таарамжгүй харилцаа, хардалтын улмаас гэр бүл цуцлуулах маргаан үүссэн байдаг. Үүнээс улбаалан шүүгдэгч ******* нь хардалтын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, захиргааны зөрчлийн хэргээр 7 хоног баривчлах, 14 хоногийн хугацаагаар албадан сургалтанд хамруулах шийтгэлээр шийтгүүлж, улмаар хэн аль нь гэр бүлээ цуцлуулах талаар хуульчаас хууль зүйн зөвлөгөө авах, шүүхэд хандаж, эвлэрүүлэн зуулчлалаар орсон болох нь хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч *******гийн “...Манай аав ээжийг байнга зоддог. Тэгээд ээж цагдаа дуудах гэхээр утсыг нь аваад эвдээд байдаг. Аав өдөр болгон манай ээжийг зоддог. Аав РUBG тоглоом тоглоод шөнө унтахгүй тоглож байгаад үүрээр бид нарыг унтаж байхад ээжийг босгож ирээд зодоод байдаг...” гэх мэдүүлгээр[32], Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 127 дугаартай Шийтгэвэр[33] зэргээс дүгнэхэд амь хохирогч нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн байнгын дарамт, хүчирхийлэлд амьдардаг байсныг гэрчилдэг бөгөөд мөн гэрч ийн “...Отгонбаяр нь *******д “чи цагдаад өгсөн гомдлоо буцаагаад авчих” гээд гуйж байсан. *******, ******* нар цагдаа дээр гэр бүлийн асуудалтай байгаа юм шиг байна лээ. Тэгээд шүүхэд салах өргөдлөө өгчихсөн байгаа гэж хоёулаа ярьж байсан. Хоорондоо гэр бүлийн хардах, сэрдэх маргааны асуудал байдаг юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг[34], гэрч Б.Отгоны “Миний дүү Отгонбаяр, талийгаач ******* 2 бол сүүлийн нэг жилийн өмнөөс гэр бүл сална гээд Цагдаагийн байгууллагаар нэг хэсэг явсан. Яг ямар учраас хоорондоо хэрэлдэж, маргалддаг гэдгийг нь бол сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[35], гэрч Х.Болор-Эрдэний “...2020 оны 03 дугаар сард ******* нь шүүхэд салах өргөдөл өгсөн. Тухайн үед би хамт явж байсан. Юу болсон талаар асуухад ******* хүнтэй явалдаж байгаад салсан гэж хэлсэн боловч салаагүй байж байгаад *******т мэдэгдсэн юм шиг зүйл надад ярьж байсан. *******тай явалддаг гээд байсан залуу нь Оросын Холбооны Улс руу том тэрэг жолооддог Мөнгөнхүү гэдэг залуу байдаг гэж ярьж байсан. Намайг нэг удаа *******тай хамт явж байхад ******* нь Мөнгөнхүү гэж залуутай уулзъя гэж хэлэхэд нөгөө залуу нь тэгье уулзъя гэж хоорондоо маргалдаж байсан. ******* нь шүүхэд өргөдөл өгөхдөө хамаг бие нь хөхөрсөн зураг өгсөн гэж ярьж байсан. Яагаад хөхөрсөн талаар асуухад манай эхнэр ******* намайг цохиж зодсон гэж байсан. Сүүлийн үед ******* нь *******гаас сална гэж шийдсэн байсан” гэх мэдүүлэг[36], шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн 6 хуудас шүүгдэгч *******ын гар утасны мессенжер чатны үл таних бүсгүйтэй чаталсан чат мессежүүд, гэрэл зургууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын “...би бичсэн...” гэх мэдүүлэг[37]зэрэг дээрх бичгийн нотлох баримтаар гэр бүлийн хүчирхийлэл улам даамжирсаар хүн амины хэрэг гарах шалтгаан нөхцөл үүссэн гэж үзэхээр байна.

Хэрэг учрал гарах өдөр хэргийн газарт байсан насанд хүрээгүй гэрч, охин ******* мэдүүлэхдээ: “...гэр дотор аав ээжийг зодоод гал тогооны өрөөнөөс олон хутганаас жижиг хутга бариад дайраад байсан. Тэр үед манай хоёр дүү айгаад уйлаад би бас айгаад уйлсан. Тэгсэн чинь аав ээжээс “Энэ байшинг өг, эсвэл 20 сая өг” гээд байсан мөн жижиг хутга бариад ээж рүү дайрч байгаад “Надаас уучлалт гуй” гэсэн чинь ээж зөндөө олон удаа “уучлаарай” гээд байсан. Тэгээд аав жижиг хутгаа гал тогооны өрөөнд оруулж тавиад том хутгыг нь аваад хойд өрөө рүү оронгуут ээж гэрээс гараад ааваас зугтаагаад гүйсэн чинь аав араас нь хутга бариад гарч гүйгээд яг хаалгаар гарах гэж байхад түлхэж унагаад ээж газар унасан чинь үснээс нь зулгаагаад газар чирээд хашаанд оруулаад гадна хаалгаа хаагаад ээжийг газар хэвтэж байхад аав хоёр гарыг нь урд нь барьж байгаад гэдэс хэсэгт нь 2 удаа хутгалсан, дараа нь аав ээжийн хоолойг хутгаараа зүсээд байсан. Тэгсэн чинь ээж хөдлөхгүй болсон байсан. Би яг хутгалах үед нь хажууд нь хараад зогсож байсан ба би тэр үед ааваас “гуйж байна, болиоч” гэж хэлэхэд аав болихгүй байсан...” гэж үйл явдлыг нүдээр харж, хажууд нь сонссон гэрчийн хувьд хэргийн шалтгаан, нөхцөл байдлын талаар тодорхой бөгөөд тогтвортой мэдүүлэг өгдөг.

Тухайн нөхцөлд үүссэн гэр бүлийн таарамжгүй харилцаа, хардалтын улмаас шүүгдэгч ******* нь амь хохирогч, эхнэр *******г өөрийн төрсөн хүүхдүүд болох ******* /11 нас, эмэгтэй/, О.Бат-Ирээдүй, О. /4 настай, эрэгтэй, ихэр/ нарын дэргэд хүзүү, хоолой, зүүн гарын сарвууны ар хэсэг, баруун суга, ар нуруу хэсэгт нийт 6 удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, амь насыг нь хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогддог.

“Хүнийг санаатай алах гэмт хэрэг” нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

“Онц харгис хэрцгийгээр гэдэгт” хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байдаг.

Шүүгдэгч ******* нь дээрх үйлдлийг хийхдээ эрүүл саруул байсан бөгөөд өөрийн үйлдлийн хүрэх үр дагаврыг мэдсээр байж, өөрийн 3 хүүхдийнхээ дэргэд амь хохирогч, эхнэр рүүгээ эхлээд жижиг хутга авч дайраад улмаар жижиг хутгаа гал тогооны өрөөнд буцаан тавьж, хүйтэн зэвсгийн чанарыг сайжруулан том хутгаар сольж, амь хохирогчийн хоёр гарыг урд нь барьж байгаад гэдэс рүү нь 2 удаа хутгалж, хоолой, зүүн гарын сарвууны ар хэсэг, баруун суга, ар нуруу хэсэгт нийт 6 удаа хутгалж, амь насыг хохироохыг хүсэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар хуульчилсан.

 “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хэргийн тохиолдолд шүүгдэгч ******* нь өөрийн эхнэрийн бие махбодид халдсан үйлдлийг ойлгоно.

Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус хуулийн нэр томьёо, ухагдахууныг ойлгоход Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах ба Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд гэр бүлийн гишүүн, 21 дүгээр зүйлд эцэг, эх, хүүхдийн эрх, үүргийн талаар, мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд, мөн хуулийн 5 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн талаар тус тус заасан байх тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь “...Би өөртөө ч ийм зүйл хийсэн гэдэгт итгэдэггүй. Би хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна...” гэж хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй.

Иргэдийн төлөөлөгч “...Энэ хүн буруутай гэж үзэж байна” гэж шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын мэтгэлцээний үр дүнд өөрийн итгэл үнэмшлийн хүрээнд гаргасан дүгнэлт бөгөөд хуульд нийцсэн гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.

Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон ******* нь шүүгдэгчээс оршуулгын зардал 11,256,198 төгрөг, өмгөөллийн зардал 2,000,000 /хоёр сая/ төгрөг, Хаан банкны зээлийн үлдэгдэл 5,252,067 /таван сая хоёр зуун тавин хоёр мянга жаран долоо/-н төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

Шүүгдэгч *******ын зүгээс хохирол, төлбөр төлөөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.2 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгөнөөс оршуулгын зардал 11,256,198 /арван нэгэн сая хоёр зуун тавин зургаан мянга нэг зуун ерэн найман/ төгрөгийг гаргуулж, хохирогч Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг, 2 дугаар хэсэг, Усан сангийн 3 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Лувсангийн Тунгалаг /МХ61081807/-т олгохоор тогтоож,

-гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгөнөөс оршуулгын зардалд төлөгдсөн 11,256,198 /арван нэгэн сая хоёр зуун тавин зургаан мянга нэг зуун ерэн найман/ төгрөгийг цаашид шүүгдэгчээс гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд оруулах нь хуульд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ийн нэхэмжилсэн өмгөөллийн зардал 2,000,000 /хоёр сая/ төгрөг, зээлийн үлдэгдэл 5,252,067 /таван сая хоёр зуун тавин хоёр мянга жаран долоо/-н төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулан, Боржигон овогт Лувсангийн Тунгалаг /МХ61081807/-т олгох нь зүйтэй байна.

Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч *******т 20 /хорин/ жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.

 Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 134 /нэг зуун гучин дөрөв/ хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь хуульд нийцнэ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 33 сантиметр урттай улаан өнгийн иштэй хутга 1 ширхэг, цэнхэр өнгийн углааш 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан цуснаас шинжилгээнд зориулж дээж авсан 4 хэсэг мөрүүд, үс, хумс, яллагдагч *******ын хувцас, амь хохирогч *******гийн хувцас зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймгийн шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгав. Энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол Хадбаатарын Отгонбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Дөрөв: Бусад асуудал

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрддэг.

            Монгол Улс нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенцийн оролцогч улсууд хүний эрх, хүний амьд явах[38] халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн олон талт шаардлагатай бүхийл арга хэмжээг авах үүргийг Олон улсын өмнө хүлээдэг. Энэ утгаараа ч Монгол Улс Олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй байна.

Монгол Улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдан гараад 4 жил болж байхад дээрх хуулийн хэрэгжилт сул, хангалтгүй, гэр бүлийн хүчирхийллийн улмаас олон хүний амь нас хохирсон болох нь судалгаанаас харагддаг.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг болох тухайн сум, хорооны Засаг даргаар ахлуулсан эмнэлэг, сэтгэл зүйн зөвлөгөө, халамж, хүүхэд хамгаалал, холбон зуучлах үүрэг бүхий нийгмийн ажилтнуудад /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэгт заасан[39]/ хуулиар хүлээлгэсэн албаны чиг үүрэг, үүрэг роль, хяналт энэ гэмт хэрэг гарах үед хаана байв.

Гэр бүлийн харилцаанаас үүссэн эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаанд эвлэрүүлэн зуучлагч нь өргөдлийг сайтар уншин танилцаж, уригдаж буй тал гэр бүлийн хүчирхийлэлд хүргэж болзошгүй, эсхүл үйлдсэн талаар өргөдөлд дурьдсан, хүчирхийлэл дахин үйлдэгдэх нөхцөл байдлыг илрүүлэх, талууд ямар шалтгаан, нөхцлийн улмаас гэр бүл цуцлуулах болсныг тэдний хувийн байдал, урьд гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, гэр бүлийн хүчирхийллийн хэргээр захиргааны арга хэмжээ авагдаж байсан эсэхийг нэн түрүүнд шалгаж тогтоон баримтжуулан, гэрлэгчдийн хэн нэгний амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн сэтгэхүй, хүмүүжилд аюул, хор уршиг учирч болзошгүй, эсвэл учирсан нь тогтоогдсон бол таслан зогсоох талаар зохих байгууллагад мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээ аваагүйгээс Монгол Улсын нэг иргэн, эрдэнэт хүний амь насыг хохироосон гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн байх тул эвлэрүүлэн зуучлагч цаашид энэ төрлийн маргааныг шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлуудыг хатуу анхаарвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Хадбаатарын Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад тус тус заасан “Онц харгис хэргийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад тус тус зааснаар Боржигон овогт Хадбаатарын Отгонбаярыг 20 /хорин/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Хадбаатарын Отгонбаярт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хадбаатарын Отгонбаярыг 2020 оны 05 дугаар сарын 04-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 134 /нэг зуун гучин дөрөв/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.2 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгөнөөс оршуулгын зардал 11,256,198 /арван нэгэн сая хоёр зуун тавин зургаан мянга нэг зуун ерэн найман/ төгрөгийг гаргуулж, хохирогч Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг, 2 дугаар хэсэг, Усан сангийн 3 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Лувсангийн Тунгалаг /МХ61081807/-т олгож,

-гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгөнөөс оршуулгын зардалд төлөгдсөн 11,256,198 /арван нэгэн сая хоёр зуун тавин зургаан мянга нэг зуун ерэн найман/ төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд оруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ийн нэхэмжилсэн өмгөөллийн зардал 2,000,000 /хоёр сая/ төгрөг, зээлийн үлдэгдэл 5,252,067 /таван сая хоёр зуун тавин хоёр мянга жаран долоо/-н төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулан Боржигон овогт Лувсангийн Тунгалаг /МХ61081807/-т олгосугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 33 сантиметр урттай улаан өнгийн иштэй хутга 1 ширхэг, цэнхэр өнгийн углааш 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан цуснаас шинжилгээнд зориулж дээж авсан 4 хэсэг мөрүүд, үс, хумс, яллагдагч *******ын хувцас, амь хохирогч *******гийн хувцас зэргийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймгийн шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол Хадбаатарын Отгонбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ                                                         Ц.АМАРГЭРЭЛ

 

            ШҮҮГЧИД                                                                 Г.АЛГИРМАА

                                                                                               

                                                                                                Б.ХЭРЛЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар тал

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 109-110 дугаар тал

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 111-112 дугаар тал

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 115-116 дугаар тал

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дүгээр тал

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дугаар тал

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 122-123 дугаар тал

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 128-129 дүгээр тал

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 130-131 дүгээр тал

[12] 1 дүгээр хавтаст хэргийн 152-155 дугаар

[13] 1 дүгээр хавтаст хэргийн 178-179 дүгээр тал

[14] 1 дүгээр хавтаст хэргийн 185-186 дугаар тал,

[15] 2 дугаар хавтаст хэргийн 163-173 дугаар тал,

[16] 1 дүгээр хавтаст хэргийн 223-224 дүгээр тал

[17] 2 дугаар хавтаст хэргийн 231-232 дугаар тал

[18] 2 дугаар хавтаст хэргийн 238-239 дүгээр тал

[19] 1 дүгээр хавтаст хэргийн 6-34 дүгээр тал

[20] 1 дүгээр хавтаст хэргийн 47-90 дүгээр тал

[21] 1 дүгээр хавтаст хэргийн 91-103 дугаар тал

[22] 1 дүгээр хавтаст хэргийн 186-200 дугаар тал

[23] 1 дүгээр хавтаст хэргийн 201-216 дугаар тал

[24] 1 дүгээр хавтаст хэргийн 74-80 дугаар тал

[25] 2 дугаар хавтаст хэргийн 81-83 дугаар тал

[26] 2 дугаар хавтаст хэргийн 84 дүгээр тал,

[27] 2 дугаар хавтаст хэргийн 85 дугаар тал,

[28] 2 дугаар хавтаст хэргийн 86 дугаар тал,

[29] 2 дугаар хавтаст хэргийн 99-100 дугаар тал,

[30] 2 дугаар хавтаст хэргийн 163-175 дугаар тал,

[31] 2 дугаар хавтаст хэргийн 176 дугаар тал,

[32] 1 дүгээр хавтаст хэргийн 109-110 дугаар тал

[33] 2 дугаар хавтаст хэргийн 177 дугаар тал

[34] 1 дүгээр хавтаст хэргийн 115-116 дугаар тал

[35] 1 дүгээр хавтаст хэргийн 111-112 дугаар тал

[36] 1 дүгээр хавтаст хэргийн 130-131 дүгээр тал

[37] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[38] http://mfa.gov.mn/