Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/72

 

 

 

 

 

                                   2021/ШЦТ/72

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Буяндалай

Шүүгдэгч: Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц овогт Цгийн Бд холбогдох эрүүгийн 2112000000074 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шунхлай ШТС-д түгээгч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ...........тоотО оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ц овогт Цгийн Б/РД:АЭ............/

 

                                Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уул хорооллын 29-07 тоотО хохирогч Т.Рг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зОож, эрүүл мэндэд нь дээд уруулын дотор салстын зөөлөн эдийн няцрал, хоёр шанаа, уруулын гадна хэсэгт цус  хуралт гэмтлүүд буюу хөнгөн хохирол, мөн баруун доО 3, 4, 5, 6  дугаар шүднүүд булгарч унасан, хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТООРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            *Эрүүгийн 2112000000074 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Т.Рийн өгсөн:

“...Намайг 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 20 минутын үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн .........тоотО байх гэртээ эхнэр Д.Б, хадам ээж Р.Д, хүү О /10 настай/, Э /1 нас 7 сартай/ нарын хамт байж байхад гаднаас Цогт-Уул хороололд амьдардаг Т гэх зүс мэдэх залуу согтуу орж ирсэн. Тухайн үед манай хүү О үүдэн талын өрөөнд зурагт үзээд, хадам ээж Р.Д орон дээр унтаж байсан. Тэгтэл Т “арын өрөөнд чинь хүн байгаа юм уу” гээд чанга дугараад юм яриад байхаар нь би арын өрөөнөөс босож очоО Т гэх хүнийг зүс мэддэг болохоор бид хоёр хоорондоо золгосон. Тэгээд тухайн өрөөнд бид хоёр юм ярьж сууж байгаад би Тд хандаж “Ооо шөнө, орой болчихсон байна чи харьж амар” гэж хэлчихээд би арын өрөө рүү буцаж ороО амрах гэтэл хүү Э босоО урд өрөө рүү ороО уйлаад байхаар нь би хувцасаа өмсөөд араас нь урд өрөө рүү ороО Тд “чи согтуу байна, мөн цаг орой болчихсон байна, хүүхэд шуухад айчихна харьж амарсан дээр байх” гэж хэлэхэд Т “би чамтай золгох гэж ирээгүй писда минь би энэ хөгшинтэй золгох гэж ирсэн юм гээд унтаж байсан хадам ээж Дыг хөөе бос писда минь, золгоё, архиа гаргаж тавь гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи Ооо яв аа хө, хүүхэд айгаад байна, шөнө, орой дэмий гэж хэлээд Тг аваад үүдний өрөө /коридор/-нд орохО Т чи битгий хуцаад бай, би чамаас архи авч уух гэж байгаа юм уу гэж хэлээд миний зүүн шанаа руу баруун гараараа 1 удаа цохисон, тухайн үед хүү Э намайг дагаад үүдний өрөөнд ороО ирсэн байсан болохоор би чи хүүхэд байхад яаж байгаа юм бэ, хүүхэд айгаад байна гэж хэлсэн. Тэгтэл Т дахин миний цээж хэсэгт баруун гараараа цохихоор нь би зөрүүлж өөрийн баруун гараараа Тгийн зүүн шанаа хэсэгт нь 1 удаа цохиО бид хоёр барьцалдаж авалцаад /заамдалцаад/ хоолойнуудаа шахалцсан. Тэгтэл манай хүү Э уйлаад байхаар нь би Тд хүүхэд уйлаад байна чи тавь гэж хэлэхэд Т битгий хуц лалар минь гэж хэлээд миний дух, зулай орчимд 1 удаа мөргөхөд түүний хамраас нь цус гарсан. Тэгээд бид хоёр салаад би хүүгээ авах гэтэл эхнэр Д.Б гарч ирээд хүү Эийг аваад та нар больцгоо гэж хэлээд гэр рүүгээ орсон. Тэгтэл Т чи миний хамар руу цохиж цус гаргадаг яасан овоо хүн бэ? би чамайг энэ дэнжид дахин алхахыг чин  харна аа гэж хэлээд гараад яваад өгсөн. Тэгээд тухайн үйл явдлаас 10 орчим минутын дараа би гал тогоондоо хүүгийнхээ сүүний усыг ус буцалгагчид халаагаад зогсож байхад гаднаас хүн орж ирж байна гэж эхнэр хэлэхээр нь хувцасаа тайлсан явж байгаад өмдөө өмсчихөөд гал тогоонд юм хийгээд зогсож байхад Т гаднаас орж ирээд намайг юугаар ч юм мэдэхгүй цохих шиг болсон тэгээд би ухаан алдаад унасан. Нэг сэрэхэд гал тогооны өрөөндөө чирүүлсэн байдалтай миний нүүр, ам, хамар, цээж хэсэг бөөн цус нөж болчихсон байсан. Тухайн үед миний хажууд хадам ээж Л.Д, эхнэр Д.Б нар болон Э уйлчихсан зогсож байсан. Тэгээд би ухаан ороО эхнэрийн эмнэлгийн байгууллагад очиж үзүүлээд цагдаад болсон асуудлынхаа талаар хэлээд бүртгүүлсэн. Би тухайн өдрийн 19 цагийн орчимд аймгийн Цагдаагийн газрын баривчлах байранд 7 хоног баривчлагдаж байгаад гэртээ ирсэн болохоор эрүүл байсан. Тухайн асуудлын улмаас миний үүдэн 4 шүд унасан, хоёр хавирга хугарч, нүүр, нүдэнд зулгаралт гэмтэл үүссэн байсан. Хавирга орчмоор өвдөж байгаа. Хугарсан хавирга орчмоор өвдөж байгаа. Миний бие зүгээр байсан. Би өмнө нь тухайн гэмтлүүдийг авч байгаагүй. Тухайн үед миний биед Ц.Б дээрх гэмтлүүдийг учруулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-12 дугаар тал/

 

           *Гэрч Д.Бгийн өгсөн:

           “...Би 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 20 минутын үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-уулын 29-07 тоотО байх гэртээ нөхөр Т.Р, ээж Р.Д, хүү О, Э, нарын хамт байж байхад гаднаас хүн орж ирэх шиг болсон. Тухайн үед манай хүү О үүдэн талын өрөөнд зурагт үзээд, ээж Р.Д орон дээр унтаж байсан. Би арын өрөөнд нь нөхөр Т.Р, хүү Э хоёртой хэвтэж байсан. Тэгтэл тухайн хүн “арын өрөөнд чинь хүн байгаа юм уу” гээд чанга дугараад юм яриад байхаар нь манай нөхөр Т.Р арын өрөөнд хамт хэвтэж байгаад босож очоО тухайн хүнтэй золгоО байх шиг байсан. Тэгээд Т.Р тухайн хүнтэй юм ярьж сууж байгаад “Ооо шөнө, орой болчихсон байна чи харьж амар” гэж хэлчихээд арын өрөө рүү буцаж орж ирээд надад Т байна гэж хэлээд Т.Рг амрах гэтэл хүү Э босоО урд өрөө рүү ороО уйлаад байхаар нь Т.Р буцаж хувцасаа өмсөөд араас нь урд өрөө рүү ороО Тд “чи согтуу байна, мөн цаг орой болчихсон байна, хүүхэд шуухад айчихна харьж амарсан дээр байх” гэж хэлээд байсан. Тэгтэл Т “би чамтай золгох гэж ирээгүй писда минь би энэ хөгшинтэй золгох гэж ирсэн юм гээд “хөөе бос писда минь, золгоё, архиа гаргаж тавь” гэж хэлж байгаа нь сонсогдож байсан. Тэгээд Т.Р, Т хоёр гараад явах шиг болсон удалгүй хүү Э уйлаад байхаар нь би хүүгээ авах гээд гарах гэтэл үүдний өрөө /коридор/-нд Т.Р, Т хоёр маргалдаж зОолдсон байдалтай Тгийн хамраас нь цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би та нар больцгоо гэж хэлээд хүүгээ аваад гэр рүүгээ орох гэтэл Т, Т.Р рүү хандаж би чамайг хүүхдүүдээрээ алуулна гэж хэлээд байсан. Тэгээд тухайн үйл явдлаас 10 орчим минутын дараа Т.Р гал тогоонд хүүгийнхээ сүүний усыг ус буцалгагчид халаах гээд орчихсон байхад байшингийн гадаа Т ирчихсэн байсан. Тэгэхээр нь би Т.Рд хүн орж ирж байна гэж хэлээд хойд өрөөнд хувцасаа өмсөж байхад Т ороО ирчихсэн бололтой хүмүүс пижигнэж дугараад байсан. Тэгээд би өмд хувцасаа өмсөөд гал тогооны өрөө рүү ээж Л.Дын хамт орохО Т.Рг гал тогоо, үүдний өрөө /коридор/ хоорондох босгон дээр хэвтүүлчихсэн Т түүний нүүр, цээж хэсэг рүү өшиглөж байсан. Тэгэхээр нь ээж бид хоёр чи болиоч хүн аллаа гэж хэлэхэд Т Т.Рг өшиглөхөө болиО үүдний өрөө /коридор/-нөөс гараад явсан. Тэгээд би Т.Рг татаж үзэхэд гулзайсан, ухаангүй, сонин болчихсон байж байгаад ухаан орж сэрж байсан. Тэгээд би Т.Рг ухаан оронгуут нь эмнэлгийн байгууллагад очиж үзүүлээд цагдаад болсон асуудлынхаа талаар хэлээд бүртгүүлсэн. Тухайн өдрийн 19 цагийн орчимд Т.Р нь аймгийн Цагдаагийн газрын баривчлах байранд 7 хоног баривчлагдаж байгаад гэртээ ирсэн болохоор эрүүл байсан. Т согтуу байсан. Тухайн үед нөхөр Т.Р, ээж Р.Д, хүү Обаяр /10 настай/, Э /1 нас 7 сартай/, Т бид нар байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-16 дугаар тал/

 

*Гэрч Л.Дын өгсөн:

“...Намайг 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 20 минутын үед гэртээ байж байхад юунаас болсон талаар нарийн сайн мэдэхгүй байна. Ямартай ч гал тогооны өрөө рүү орохО Т.Рг гал тогоо, үүдний өрөө /коридор/ хоорондох босгон дээр хэвтүүлчихсэн Т түүний нүүр, цээж хэсэг рүү өшиглөж байсан. Тэгэхээр нь би Т гэх хүнийг чи болиоч хүн аллаа гэж хэлэхэд Т Т.Рг өшиглөхөө болиО үүдний өрөө /коридор/-нөөс гараад явсан. Тэгээд Т.Ргийн бие нь тааруу байхаар нь манай охин Б эмнэлгийн байгууллагад үзүүлэхээр явж байсан. Манай хүргэн Т.Р нь эрүүл байсан. Т гэх хүн согтуу байх шиг байсан. Миний харсанаар Т гэх хүн нь гар нүцгэн зогсож байсан. Гэрт ямар нэгэн эд зүйл харагдаагүй.../хх-ийн 53-54 дүгээр тал/

 

*Яллагдагч Ц.Бийн өгсөн:

“...Би гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-38 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 88 дугаартай“...Т.Р-н биед баруун доО 3,4,5,6 дугаар шүднүүд булгарч унасан, зүүн талын 10,11 дүгээр хавирганы суганы урд шугамаарх зөрүү багатай хугарал, дээд уруулын дотор салстад зөөлөн эдийн няцрал, хоёр талын шанаа, уруулын гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Т.Р-н биед учирсан баруун доО 3,4,5,6 дугаар шүднүүд булгарч унасан гэмтэл нь *Гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын Дөрөв. Ерөнхий хөдөлмөрийн чадварын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 52-3-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15% тогтонги алдагдуулах гэмтлийн “ХҮНДЭВТЭР” зэрэгт хамаарна. Зүүн талын 10,11 дүгээр хавирганы хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журам*- ын 2-3-1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн "ХҮНДЭВТЭР” зэрэгт хамаарна. Дээд уруулын дотор салстын зөөлөн эдийн няцрал, хоёр шанаа, уруулын гадна хэсэгт цус хуралт гэмтлүүд нь нийтдээ Гэмтлийн зэрэг тогтоох журам*-н 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХӨНГӨН” зэрэгт хамаарна. Булгарсан шүднээс бусад биед учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уул хорооллын 29-07 тоотО иргэн Т.Р нь  бусдад зОуулж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.  

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ц.Б үйлдсэн болох нь хохирогч Т.Ргийн”...Тэгээд тухайн өрөөнд бид хоёр юм ярьж сууж байгаад би Тд хандаж “Ооо шөнө, орой болчихсон байна чи харьж амар” гэж хэлчихээд би арын өрөө рүү буцаж ороО амрах гэтэл хүү Э босоО урд өрөө рүү ороО уйлаад байхаар нь би хувцасаа өмсөөд араас нь урд өрөө рүү ороО Тд “чи согтуу байна, мөн цаг орой болчихсон байна, хүүхэд шуухад айчихна харьж амарсан дээр байх” гэж хэлэхэд Т “би чамтай золгох гэж ирээгүй, би энэ хөгшинтэй золгох гэж ирсэн юм гээд унтаж байсан хадам ээж Дыг хөөе бос, золгоё, архиа гаргаж тавь гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи Ооо яв аа хө, хүүхэд айгаад байна, шөнө, орой дэмий гэж хэлээд Тг аваад үүдний өрөө /коридор/-нд орохО Т чи битгий хуцаад бай, би чамаас архи авч уух гэж байгаа юм уу гэж хэлээд миний зүүн шанаа руу баруун гараараа 1 удаа цохисон, тухайн үед хүү Э намайг дагаад үүдний өрөөнд ороО ирсэн байсан болохоор би чи хүүхэд байхад яаж байгаа юм бэ, хүүхэд айгаад байна гэж хэлсэн. Тэгтэл Т дахин миний цээж хэсэгт баруун гараараа цохихоор нь би зөрүүлж өөрийн баруун гараараа Тгийн зүүн шанаа хэсэгт нь 1 удаа цохиО бид хоёр барьцалдаж авалцаад /заамдалцаад/ хоолойнуудаа шахалцсан. Тэгтэл манай хүү Э уйлаад байхаар нь би Тд хүүхэд уйлаад байна чи тавь гэж хэлэхэд Т битгий хуц лалар минь гэж хэлээд миний дух, зулай орчимд 1 удаа мөргөхөд түүний хамраас нь цус гарсан. Тэгээд бид хоёр салаад би хүүгээ авах гэтэл эхнэр Д.Б гарч ирээд хүү Эийг аваад та нар больцгоо гэж хэлээд гэр рүүгээ орсон. Тэгтэл Т чи миний хамар руу цохиж цус гаргадаг яасан овоо хүн бэ? би чамайг энэ дэнжид дахин алхахыг чинь  харна аа гэж хэлээд гараад яваад өгсөн. Тэгээд тухайн үйл явдлаас 10 орчим минутын дараа би гал тогоондоо хүүгийнхээ сүүний усыг ус буцалгагчид халаагаад зогсож байхад гаднаас хүн орж ирж байна гэж эхнэр хэлэхээр нь хувцасаа тайлсан явж байгаад өмдөө өмсчихөөд гал тогоонд юм хийгээд зогсож байхад Т гаднаас орж ирээд намайг юугаар ч юм мэдэхгүй цохих шиг болсон тэгээд би ухаан алдаад унасан. Нэг сэрэхэд гал тогооны өрөөндөө чирүүлсэн байдалтай миний нүүр, ам, хамар, цээж хэсэг бөөн цус нөж болчихсон байсан. Тухайн үед миний хажууд хадам ээж Л.Д, эхнэр Д.Б нар болон Э уйлчихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бгийн”...Тэгээд Т.Р тухайн хүнтэй юм ярьж сууж байгаад “Ооо шөнө, орой болчихсон байна чи харьж амар” гэж хэлчихээд арын өрөө рүү буцаж орж ирээд надад Т байна гэж хэлээд Т.Рг амрах гэтэл хүү Э босоО урд өрөө рүү ороО уйлаад байхаар нь Т.Р буцаж хувцасаа өмсөөд араас нь урд өрөө рүү ороО Тд “чи согтуу байна, мөн цаг орой болчихсон байна, хүүхэд шуухад айчихна харьж амарсан нь дээр байх” гэж хэлээд байсан. Тэгээд Т.Р, Т хоёр гараад явах шиг болсон удалгүй хүү Э уйлаад байхаар нь би хүүгээ авах гээд гарах гэтэл үүдний өрөө /коридор/-нд Т.Р, Т хоёр маргалдаж зОолдсон байдалтай Тгийн хамраас нь цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би та нар больцгоо гэж хэлээд хүүгээ аваад гэр рүүгээ орох гэтэл Т, Т.Р рүү хандаж би чамайг хүүхдүүдээрээ алуулна гэж хэлээд байсан. Тэгээд тухайн үйл явдлаас 10 орчим минутын дараа Т.Р гал тогоонд хүүгийнхээ сүүний усыг ус буцалгагчид халаах гээд орчихсон байхад байшингийн гадаа Т ирчихсэн байсан. Тэгэхээр нь би Т.Рд хүн орж ирж байна гэж хэлээд хойд өрөөнд хувцасаа өмсөж байхад Т ороО ирчихсэн бололтой хүмүүс пижигнэж дугараад байсан. Тэгээд би өмд хувцасаа өмсөөд гал тогооны өрөө рүү ээж Л.Дын хамт орохО Т.Рг гал тогоо, үүдний өрөө /коридор/ хоорондох босгон дээр хэвтүүлчихсэн Т түүний нүүр, цээж хэсэг рүү өшиглөж байсан. Тэгэхээр нь ээж бид хоёр чи болиоч хүн аллаа гэж хэлэхэд Т Т.Рг өшиглөхөө болиО үүдний өрөөнөөс гараад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Дын”...Ямартай ч гал тогооны өрөө рүү орохО Т.Рг гал тогоо, үүдний өрөө /коридор/ хоорондох босгон дээр хэвтүүлчихсэн Т түүний нүүр, цээж хэсэг рүү өшиглөж байсан. Тэгэхээр нь би Т гэх хүнийг чи болиоч хүн аллаа гэж хэлэхэд Т Т.Рг өшиглөхөө болиО үүдний өрөө /коридор/-нөөс гараад явсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Ц.Бийн мэдүүлэг, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 88 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ц.Бийн хүний биед баруун доО 3,4,5,6 дугаар шүднүүд булгарч унасан, зүүн талын 10,11 дүгээр хавирганы суганы урд шугамаарх зөрүү багатай хугарал, дээд уруулын дотор салстад зөөлөн эдийн няцрал, хоёр талын шанаа, уруулын гадна хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.

 

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3 дахь хэсэгт Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:

2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан;

2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан гэж заасан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.Ргийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Бийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Ц.Б нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Ц.Бийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Т.Р нь шүүгдэгч Ц.Бтэй хохирол төлбөрийн талаар эвлэрсэн хохирол төлбөрөө авсан шүүх хуралдаанд оролцохгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Бийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

 Шүүгдэгч Ц.Б нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч Ц овогт Цгийн Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5.  Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР