Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Н.*******, Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.*******т холбогдох 2023001320114 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Сантмаргаз сум багт оршин суудаг, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.*******аас шүүгдэгч Х.*******ыг “Машин механизм ашиглаж олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Х.******* нь 2020 оны 08 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Завхан аймгийн Сантмаргаз сумын багийн нутаг Ногооннуур гэх газарт бэлчиж байсан Г.*******гийн эзэмшлийн 1, Б.ийн эзэмшлийн 1, нийт хоёр тооны үхрийг Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан хулгайлж хохирогч нарт 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч Х.*******ын өгсөн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Манай мал энд тэнд алга болоод эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байдаг. Мал хулгайлаад баригдахгүй яваад байж болдог юм байна гэж буруу бодож ийм зүйл хийсэндээ харамсаж байна. Би хоёр тооны үхэр хулгайлахдаа ганцаараа явсан. Тэгээд айлын өвөлжөөнд хоёуланг нь уяж орхичихоод 2 хоногийн дараа Б.ийг дагуулж ирээд уг хоёр үхрээ нядалж байгаад цагдаад баригдсан. Би хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирлоо үхрийн махыг нь өгөөд унааны зардал болон махны зөрүү мөнгө 700,000 төгрөг өгсөн. Би Б.ийг авлагандаа авсан хоёр үхэр гаргалцаад өгөөч гэж гуйгаад дагуулж ирсэн. Надаас Б. өвөлжөө дээр ирсний дараа “Хулгайн үхэр юм биш биз дээ” гэхэд нь би “Үгүй авлагандаа авсан” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: Хохирогч Г.*******гийн өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хамгийн сүүлд үхрээ Сантмаргаз сумын багийн нутаг Бүдүүн улаан, Ногоон нуур гэх газарт байхад манай хүүхэд очиж үзэхэд манай үхэрнүүд бүрэн байсан. Тэгээд дараа нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дахиж өөрөө үзэхэд тэр манай үхэрнээс хоёр үхэр дутуу байхаар нь зүсээр тулгахад манай цагаан цоохор халзан хязаалан үхэр, нөгөөдөх үхэр нь болохоор манай хадам эгчийн хүүхэд ын бөөр алаг хязаалан насны үхэр зэрэг хоёр тооны үхэр алга болчихсон байхаар нь тэр хавийнхаа нутаг дэвсгэрээр хайгаад олдохгүй болохоор нь Сонгино, Цэцэн-Уул сумдын нутгаар хоёр хоног хайгаад олдохгүй ямар ч сураггүй болохоор нь Цагдаагийн байгууллагад хандаж байна. Манайд одоогоор 56 тооны үхэр байдаг бөгөөд үүнээс манай үндсэн үхэрнүүд 23 тооны үхэр байгаа бусад нь дандаа хүний үхэрнүүд байдаг юм. Надад одоогийн байдлаар сэжиглэж байгаа хүн байхгүй байна. Надаас өөр мэдэж байгаа хүмүүс зөндөө манай багийн болон сумын иргэд ихэнхи нь мэдэж байгаа. Яагаад гэхээр ирж хайж явахдаа хүмүүстэй уулзах болгондоо сураглаж харж яваарай гээд захиж байсан юм. Дээрээс сумынхаа цагдаагийн хэлтэст бүртгүүлсэн. Миний хувьд одоогоор 2 тооны алдсан үхэр, хайж явсан зардал зэрэг хохирол учраад байна. Би одоогийн байдлаар өөрийнхөө үхрийг 1.300.000 төгрөгөөр үнэлж байна. өөрийнхөө үхрийг хэдээр үнэлэхийг би сайн мэдэхгүй байна. Ямарч байсан хайж явахад 100.000 төгрөгийн шатахуун зардал гаргасан. Би гомдолтой байна. Алдсан үхэрнүүдээ олж авмаар байна. Мөн эзэн холбогдогчийг нь олж өөрт учирсан хохирлоо бүрэн гаргуулж авмаар байна.” /хх-н 29-30-р хуудас/ гэх мэдүүлэг, Хохирогч Б.ийн өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр манай дүүгийн хүү нь үхэрнүүдээ Сантмаргаз сумын багийн нутаг Бүдүүн улаан, Ногоон нуур гэх газарт байхад үзээд ирлээ манай үхэрнүүд бүрэн байна гэж байсан. Тэгээд дараа нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байх манай бэр ******* нь сумын төв буцахдаа үхэрнүүдээ бүртгэж үзээд ирлээ манай үхэрээс танай бөөр алаг улаан үхэр, манай цагаан алаг, халзан үхэр алга болчихсон байна. Бид тэр хавиар нь хэсэг хайгаад олдсонгүй гэхлээр нь хүү д хэлээд өөрийн нутаг болон Сонгино, Цэцэн-Уул сумдын нутгаар хоёр хоног хайгаад олдохгүй ямар ч сураггүй болохоор нь одоо яах билээ гэтэл манай ******* нь сумын төв Цагдаагийн байгууллагад мэдэгдэе гэхлээр тэг тэг гэж хэлсэн тэгээд удалгүй манай бэр сумын төв орж цагдаад мэдэгдээд ирлээ гэж байсан. Манай алдсан үхэр нь бөөр алаг Улаан зүсний үхэр зөв чих догол буруу урдаасаа ганзага имтэй. Манайхны ах дүү нар үхэрнүүдээ нийлүүлээд хариулж хардаг айлууд байгаа. Яг хэд гэдгийг эгч нь сайн мэдэхгүй ойролцоогоор 50 гаруй тооны үхэр байдаг байх үүнээс манай үндсэн үхэрнүүд 7 тооны үхэр байгаа бусад нь дандаа ах дүү нарын үхэрнүүд байдаг юм. Ер нь бол манай хүү нь голчлон хариулж хардаг тухайн өдрүүдэд адуундаа яваад үхэрнүүдээ харж чадаагүй юм. Завсраар нь манай дүүгийн хүүхэд нь явж үхэр малаа эргүүлж хариулж хардаг юм. Өөр нэг их яваад байх хүн байдаггүй юм. Миний хувьд одоогоор нэг тооны алдсан үхэр, хайж явсан зардал зэрэг хохиорол учраад байна. Би одоогийн байдлаар өөрийнхөө үхрийг 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Ямар ч байсан хайж явахад 100.000 төгрөгийн шатахууны зардал гаргасан. Би гомдолтой байна. Алдсан үхэрнүүдээ олж авмаар байна. Мөн эзэн холбогдогчийг нь олж өөрт учирсан хохирлоо бүрэн гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/, Гэрч Ж.ын өгсөн: “...Би ******* эгчийн үхрийг хариулдаг юм. Ер нь бол ах дүү нарын үхэр нэг бөөн байдаг би голдуу харж хариулдаг юм. Тухайн үед буюу хоёр үхэр алга болохоос 10 хоногийн өмнө үзэхэд манай үхэрнүүд бүрэн байсан. Тэгээд би өөрөө адуундаа явах болоод *******гийн хүүхэд ыг ахын дүү харж байгаарай гэж хэлээд явсан юм. Ер нь бол намайг байхгүй үед байгаа үедээ үхэрнүүдээ хардаг юм. Тэгээд манай дүү нь намайг адуунд явснаас хойш 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр очиж үзэхэд манай үхэрнүүд бүрэн байсан гэсэн. Дараа нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дахиад ээжтэйгээ хамт очиж үзэхэд нь манай үхэрнүүдээс хоёр тооны үхэр зүсээр дутсан байна лээ. Тэгээд тэр хавиараа хайгаад олдоогүй маргааш нөгөөдөр нь Сонгино, Цэцэн-Уул сумдын нутгаар хайгаад олоогүй тэгээд цагдаад мэдэгдсэн. Миний хариулж байсан үхэрнээс алга болсон хоёр тооны үхэр болохоор Улаан бөөр алаг зөв чих догол, буруу чих ганзага имтэй, хязаалан настай байсан бөгөөд энэ үхэр нь манай үхэр, нөгөө үхэр нь цагаан алаг зүсний зөв чих шоргоолж буруу чих цуулбар имтэй, хязаалан настай ба манай бэр эгч *******гийн үхэр байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/, Насанд хүрээгүй гэрч Г.ийн “...Манайх хоёр тооны үхэр хулгайд алдсан би хамгийн сүүлд 2020 оны 08 дугаар асрын 16-ны өдөр өөрийнхөө үхэрнүүдийг багийн нутаг Ногооннуур гэх газар бэлчиж байхад нь очиж үзээд тоолж буүртгэхэд манай үхэрнүүд бүрэн байсан. Тэгээд дараа нь би ээжтэйгээ хамт 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дахиж мөн нөгөө үхэр байсан газар болох Ногооннуур гэх газарт очиж үхэрнүүдээ үзэж тоолж бүртгэхэд манай үхэрнүүдээс хоёр үхэр зүсээрээ дутсан. Тэгээд тэр өдрөө тухайн газрын ойр хавиар хайгаад олоогүй маргааш нөгөөдөр хоёр Сонгино, Цэцэн-Уул сумдын нутгаар хайгаад үхэрнүүдээ олдохгүй болохоор нь манай ээж цагдаад мэдэгдэнэ гээд явсан. Тэрнээс хойш юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Алга болсон үхэрийнхээ зүсийг бол би сайн мэднэ. Манай өөрийн үхэрний зүс болохоор цагаан алаг, халзан үхэр байсан. Харин ахын үхэр болохоор улаан бөөр алаг үхэр байсан. Насыг нь тодорхой сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /ххийн 37-р хуудас/, Гэрч Б.ийн өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн үед манай найз ******* нь манай гэрт ирээд үхэр алаад өгөөч гээд над дээр ирэхээр нь би за тэгий хаана гэж асуухад төвөөс хойшоогоо ойрхон байгаа гэж надад хэлсэн би ямар учиртай үхэр юм бэ? гэж асуухад хүнээс авлагандаа авсан юм аа гэсэн. Би тэгээд за гэж хэлэхэд ******* явсан ...Тэгээд 23 цагийн үед бид хоёр багийн нутагт байх Дархан тойн гэдэг газарт байх өвөлжөөнд очсон чинь хоёр үхэр уяатай байсан. Тэгээд очоод бид хоёр эхлээд улаан бор алаг үхрийг нь гаргаж дуусаад шар алаг үхрийг нь дутуу унагаад өвчиж байхад шөнийн 02 цагийн үед хэсгийн төлөөлөгч цагдаа нар ирсэн тухайн үед ийм л асуудал болсон. ...Би анх очихдоо хээр уяатай үхэр байж байхаар нь сэжиглээд “хулгайн үхэр юм биш биз” гэж *******аас асуухад “Үгүй ээ хүнээс авлагандаа авсан юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь за тийм байлгүйдээ гэж бодоод хамт гаргалцаж байхад цагдаа нар ирсэн. Тухайн үед л хулгайн үхэр байсан байна гэж мэдсэн... 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдөр би гэртээ эхнэр хүүхэдтэйгээ байсан. Орой 21 цагийн үед манай найз хөдөөнөөс манайд 2 шил архи авчихсан ирээд бид 2 тэр архийг нь хувааж уугаад манайд хоноод өглөө нь явсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 39-40-р хуудас/ Х.*******ын яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр оройн 18 цагийн үед Сантмаргаз сумын төвөөс мотоцикльтой ганцаараа Давсны урд талын ногоон нуурын чиглэлд явсан юм. Тэгэхдээ би өөрийнхөө тугалтай үхрээ хайж явсан юм. Тэгээд цагийг нь мэдэхгүй байна харанхуй бүрэнхий болж байх үед Ногоон нуурын дээд талын буюу ногоон нуурын ертөнцийн зүгээр зүүн талд Эрэгний бөгс гэдэг газрын эрээн харганатай газар нийт 30 орчим тооны тугалгүй эр болон сувай голдуу үхэрнүүд байхаар нь би мотоцикльтойгоо ганцаараа тэр үхэрнүүдийг бүгдийг нь хамтад нь дээш нь гууг нь дагуулж туугаад 5 орчим км газар туугаад гэдэг уулын баруун хойд өвөрт нь байдаг Өөмөө гэдэг айлын өвөлжөөний малын эзэнгүй хашаанд аваачиж тэр үхэрнүүдийг бүгдийг нь хашиж байгаад бөөр алаг зүстэй, эвэртэй, халзан духтай монголын хязаалан насны бололтой нэг эр үхэр барьж аваад урд хоёр хөлийг нь мотоцикль дээр даруулсан байсан уяагаараа тушаад бас нэг цагаан цоохор зүсний эвэртэй /тарлан гэх/ хязаалан насны бололтой нэг эр үхэр барьж аваад урд 2 эвэрнээс нь мотоцикль дээр даруулсан байсан уяаныхаа талаар нь оосорлож хашааных нь шонгоос уяад нийт 2 эр үхэр тэр хашаанд уяж, хашиж үлдээгээд бусад үхэрнүүдийг нь хашаанаас гаргаж хашааных нь амыг хаачихаад хашаанаас гаргасан бусад үхэрнүүдийг доош нь уруудуулж анх тууж ирсэн газрынхаа зүгт тууж орхичихоод Сантмаргаз сумын төвд байх гэртээ очиж унтсан юм. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 21-ний өглөө той уулзаад хүнээс авлагандаа үхэр авсан юм орой очиж гаргалцаад өг гэж гуйгаад 2020 оны 08 дугаар сарын 22-ны орой 21-22 цагийн үед той хамт ы баруун хойд байх “Дархан той” гэх өвөлжөөний газар очоод 1 үхрийг гаргачихаад 2 дахь үхрийг гаргаж байгаад үйлдэл дээрээ цагдаа нарт баригдсан. Би ганцаараа өөрийн эзэмшлийн Даюун маркын улсын дугааргүй мотоциклиор явж байсан. өвөлжөө дээр очоод “наадах чинь хулгайн үхэр юм биш биз дээ. Хулгайн юм байгаад гай болох вий дээ” гэж надад хэлэхээр нь би “үгүй ээ хүнээс авлагандаа авсан юмаа” гэж хэлээд ид итгүүлээд тэгээд үхрээ гаргаж байтал цагдаа нар ирсэн. Тэр үед л хулгайн гэдгийг мэдсэн байх. Г.******* болон Б. нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Малын махыг өгөөд дээр нь унааны зардал болон махны зөрүү мөнгө болох 700.000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн гэрч нарын мэдүүлэг нь хэргийн үйл баримтын талаар зөрүүгүй тусган мэдүүлсэн байх ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож шүүгдэгч нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “мал гэдэгт үхэр хамаарах бөгөөд “олон тооны мал” гэж хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэжээ. Иймд шүүгдэгч Х.******* нь 2020 оны 08 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Завхан аймгийн Сантмаргаз сумын багийн нутаг Ногооннуур гэх газарт бэлчиж байсан Г.*******гийн эзэмшлийн нэг, Б.ийн эзэмшлийн нэг нийт хоёр тооны үхрийг Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан хулгайлж тэдэнд 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “Машин механизм ашиглаж олон тооны мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Хохирогч Г.*******, Б. нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Х.*******аас 2,600,000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь дээрх хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.*******ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүх Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Х.******* урьд нь 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 508 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаа шийтгүүлж, ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байна. Шүүхээс шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хорих ялаас доогуур буюу 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Х.*******т хорих ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв. Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 500,000 төгрөгийн үнэ бүхий “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклыг улсын орлого болгоыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, эд мөрийн баримтаар хураагдсан 6,45 сантиметр урттай цагаан өнгийн нарийн олс 1 ширхэг, 10 сантиметр иртэй, 10 сантиметрийн иштэй бор өнгийн хутга 1 ширхэг, 27 сантимерт иртэй, 11 сантиметр иштэй хар өнгийн хутга 1 ширхэг /нийт 2 ширхэг хутга/, 10 метр 50 сантиметр урттай бугуйлын сур 1 ширхэг, 1 метр 50 сантимерт урттай сур 1 ширхэг, ногоон өнгийн жижиг хүрз 1 ширхэг, дөрвөлжин хэлбэртэй ногоон өнгийн цэнэглэдэг гар чийдэн 1 ширхэг, хөх алаг өнгийн чөдөр 1 ширхэг, жижиг ногоон өнгийн гар цүнх 1 ширхэг зэргийг устгуулахаар Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “Машин механизм ашиглаж олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан шүүгдэгч Х.*******ыг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.*******т өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ту хай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 500,000 төгрөгийн үнэ бүхий “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж улсын орлого болгуулахаар Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, эд мөрийн баримтаар хураагдсан 6,45 сантиметр урттай цагаан өнгийн нарийн олс 1 ширхэг, 10 сантиметр иртэй, 10 сантиметрийн иштэй бор өнгийн хутга 1 ширхэг, 27 сантимерт иртэй, 11 сантиметр иштэй хар өнгийн хутга 1 ширхэг /нийт 2 ширхэг хутга/, 10 метр 50 сантиметр урттай бугуйлын сур 1 ширхэг, 1 метр 50 сантимерт урттай сур 1 ширхэг, ногоон өнгийн жижиг хүрз 1 ширхэг, дөрвөлжин хэлбэртэй ногоон өнгийн цэнэглэдэг гар чийдэн 1 ширхэг, хөх алаг өнгийн чөдөр 1 ширхэг, жижиг ногоон өнгийн гар цүнх 1 ширхэг зэргийг устгуулахаар Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгасугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.*******т энэ тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ