Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/82

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч А.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт А******* Г*******д холбогдох эрүүгийн 2*******3 *******00 000 0077 дугаартай хэргийг 202******* оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Монгол Улсын иргэн, *******9******* оны *******2 дугаар сарын **************-ны өдөр, Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин, жолооч мэргэжилтэй, “Алтан тариа” ХХК-д тракторчин ажилтай, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг сум ******* дүгээр баг, ******* дүгээр хэсэг, ******* тоотод оршин суудаг, Нийслэлийн дүүрэг, дүгээр хороо, Рашаант *******6 дугаар гудамж, ******* тоотод оршин суух бүртгэлтэй.

Урьд 20*******9 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар *******.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, ял биелэгдээгүй байгаа,

******* овогт А******* Г*******, /РД:СЖ**************2*********************/,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Шүүгдэгч А.Г******* нь 202******* оны 0 дүгээр сарын *******7-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум, дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Их баян нэртэй хүнсний дэлгүүрийн орчим иргэн зүүн шанаа тус газар нь шилэн лонхоор ******* удаа цохиж зүүн хацар, зүүн дээд, доод зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч А.Г*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна, буруу зүйл хийсэн. Эмчилгээний зардлыг нөхөн төлсөн...” гэжээ

Шүүгдэгч А.Г*******ын 202******* оны 0 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 202******* оны 0 дүгээр сарын *******7-ны өдөр Хорооллын “Шонхор” дэлгүүрээс 2 ширхэг 2.5 литрийн пиво авсан юм. Тэгээд пиво уугаад төв ортол алхаад явсан юм. Тэгээд төвд орж ирээд “Алтан тариа” ХХК-ны хажууд замын цаад талд байдаг “Буянт хайрхан” дэлгүүрээс дахиад ******* ширхэг 0.5 литр ийн пиво авч уугаад гурван замын уулзвар буюу гурвалжингийн цаана байдаг “Их баян” дэлгүүрийн хажууд очиход Ялалт, Ц 2 байсан юм. Тэгэхээр би тэр 2 дээр очоод Ялалтад хандаж “Нодлин Баамын ногоон байранд байхад, миний утсыг хэн авсан бэ?” гэж хэлээд Ялалт бид 2. маргалдсан юм. Тэгээд би Ялалтад “эр хүн шиг үзье” гээд бид 2 зодолдоогүй 2-лаа согтуу байсан барьцалдаж ноцолдож байгаад би Ялалтыг газарт унагаагаад дээр нь гарсан юм. Тэгтэл Ц миний хоолойноос хойш татаад би араас очоод барьж байсан пивоныхоо шилийг хагалаад Цын нүүрэн тус газарт ******* удаа шилээрээ цохисон юм. Би архи уусан байсан болохоор тухайн үеийнхээ уурандаа цохисон байна лээ. Ц бид хоёрын дунд хэрүүл маргаан болж байгаагүй. Урьд өмнө нь уулзаж байгаагүй. Ц, Ялалт нар намайг цохиж зодсон зүйл байхгүй ээ...” гэх мэдүүлэг/хх-ийн 50 дугаар хуудас/,

Хохирогч 202******* оны 05 дугаар сарын 0-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 202******* оны 0 дүгээр сарын *******7-ны өдөр 2******* цагийн үед “Их баян” дэлгүүрт ороод архи авахаар асуухад худалдагч архи зарахгүй байгаа гэхээр нь дэлгүүрээс гарахад хүрэн өнгийн савхи куртиктай залуу Ялалттай юм яриад дэлгүүрийн хойд тал руу нарийн гудмаар гараад явсан юм. Тэгэхээр нь би араас очиход Тэр хүрэн савхитай залуу Ялалтыг газар унагаагаад дээр нь гарсан байдалтай байхаар нь би очоод хоолойноос гарынхаа бугуйгаар ороогоод татаад газар унагаагаад тэр хоёрыг салгасан юм. Тэгтэл тэр хүрэн савхитай залуу савхиа тайлаад надтай зодолдох гээд байхаар би “болиоч” гэтэл куртикээ аваад цаашаа гүйгээд явсан. Тэгээд Ялалт бид 2 нарийн гудмаар буцаад гараад гараад Ялалт “Их баян” дэлгүүр лүү орсон юм. Тэгтэл тэр залуу араас гарч ирээд архины шилээр зүүн нүдний хажууд шанаа хавьцаа ******* удаа цохисон юм. Тэгтэл Ялалт дэлгүүрээс гарч ирээд Тэр залууг салгасан юм. Тэгээд миний шанаанаас цус гараад тогтохгүй байсан би эр залууд “эндээ учраа олъё” гэж хэлсэн мөн “эмнэлэг ороод оёдол тавиулъя” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу “мөнгө байхгүй, би 3-н шоронгоос гарч ирсэн” гээд орилоод байсан. Тэгээд бид 3 эмнэлэг явж үзүүлэх гээд явж цагдаагийн урдуур явж байхад тэр орилоод байсан учир цагдаагийн байгууллагаас цагдаа гарч ирээд бид 3-ыг саатуулсан..., Би эмчилгээнд 200 гаран мянган төгрөг хэрэглэсэн байгаа яг баримт энэ тэр байхгүй байна. Би Г*******аас хохирлын мөнгө гэж 250 мянган төгрөг авсан байгаа надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн **************, 20 дугаар хуудас/,

Гэрч Ж.Я 202******* оны 0 дүгээр сарын 2*******-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...202******* оны 0 дүгээр сарын *******7-ны өдөр 2******* цагийн орчим “Их баян” дэлгүүр дээр очсон тэгтэл. Тэнд Ц байсан. Тэгээд би 2 тэнд байж байхад урьд нь зүс мэддэг залуу А.Г******* ирээд тэр хавиар орилоод байсан. Тэгээд над дээр ирээд “та нар урд нь баамын ногоон байранд байхад миний тусыг авч байсан биз дээ” гээд над руу дайраад байсан юм. Би өөдөөс нь “чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд тэр залуутай зууралдаж авсан. Тэгээд бид хоёр нарийн гудмаар “Их баян” дэлгүүрийн хойшоо гараад бид хоёр зууралдсан байдалтай байхад тэр залуу намайг газарт унагаасан юм. Тэгтэл Ц ах тэр залууг хойноос нь татаж салгаад бид хоёрыг “боль, боль” гэж хэлээд салгасан юм. Тэгээд Ц бид хоёр нарийн гудмаар буцаж гараад би “Их баян” дэлгүүр рүү ундаа авахаар буцаж орсон юм. Тэгэхэд дэлгүүрийн хаалга онгорхой байсан юм. Ц ах алхаад явж байхад тэр задуу араас цохих шиг болсон. Тэгээд би гүйцээд очиход тэр залуугийн хоёр гарнаас Ц ах барьсан байдалтай байсан. Тэр залуугийн гарт  хагархай шилний хүзүү хэсэг байхаар нь би гарнаас нь аваад шидсэн юм. Тэгээд Ц ахын нүүрнээс нь цус гараад байсан ...” гэж мэдүүлэг, /хх-ийн *******7 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 202******* оны 0 дүгээр сарын 2*******-ний өдрийн ************** дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

*******. биед зүүн хацар, зүүн дээд, доод зовхинд улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..*******-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 20-2******* дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 202******* оны 0 дүгээр сарын 2*******-ний өдрийн *******0 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

*******.Ж.Я биед гэмтэл тогтоогдсонгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 30 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 202******* оны 0 дүгээр сарын 2*******-ний өдрийн *******39 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

*******.А.Г*******ын биед духанд өнгөц зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 36-******* дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 202******* оны 05 дугаар сарын *******0-ны  өдрийн *******5******* дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

*******. биед зүүн хацар дээд хэсэгт няцарсан шарх, зүүн дээд, доод зовхинд улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2.дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл, шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хүнд болон хүндэвтэр гэмтлийн зэрэгт хамаарах боломж үгүй.

. биед учирсан гэмтэл нь өөрийн явцаар эдгэрэх боломж үгүй.

5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..*******-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 3- дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 02-03-р хуудас/, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 05-06 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 07-0******* дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 23-2 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 53 дугаар хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Г******* нь 202******* оны 0 дүгээр сарын *******7-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум, дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Их баян” нэртэй хүнсний дэлгүүрийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж байхдаа иргэн М.Цтай тааралдаж улмаар хоорондоо маргалдаж, А.Г******* нь зүүн шанаа тус газар нь шилэн лонхоор ******* удаа цохиж зүүн хацар, зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий зөөлөн эдийн няцралт гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт  хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч А.Г*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.... гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна, буруу зүйл хийсэн. Эмчилгээний зардлыг нөхөн төлсөн ...” гэжээ

Шүүгдэгч А.Г*******ын 202******* оны 0 дүгээр сарын 29-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 202******* оны 0 дүгээр сарын *******7-ны өдөр Хорооллын “Шонхор” дэлгүүрээс 2 ширхэг 2.5 литрийн пиво авсан юм. Тэгээд пиво уугаад төв ортол алхаад явсан юм. Тэгээд төвд орж ирээд “Алтан тариа” ХХК-ны хажууд замын цаад талд байдаг “Буянт хайрхан” дэлгүүрээс дахиад ******* ширхэг 0.5 литрийн пиво авч уугаад гурван замын уулзвар буюу гурвалжингийн цаана байдаг “Их баян” дэлгүүрийн хажууд очиход Ялалт, Ц 2 байсан юм. Тэгэхээр би тэр 2 дээр очоод Ялалтад хандаж “Нодлин Баамын ногоон байранд байхад, миний утсыг хэн авсан бэ?” гэж хэлээд Ялалт бид 2. маргалдсан юм. Тэгээд би Ялалтад “эр хүн шиг үзье” гээд бид 2 зодолдоогүй 2-лаа согтуу байсан барьцалдаж ноцолдож байгаад би Ялалтыг газарт унагаагаад дээр нь гарсан юм. Тэгтэл Ц миний хоолойноос хойш татаад би араас очоод барьж байсан пивоныхоо шилийг хагалаад Цын нүүрэн тус газарт ******* удаа шилээрээ цохисон юм. Би архи уусан байсан болохоор тухайн үеийнхээ уурандаа цохисон байна лээ. Ц бид хоёрын дунд хэрүүл маргаан болж байгаагүй. Урьд өмнө нь уулзаж байгаагүй. Ц, Ялалт нар намайг цохиж зодсон зүйл байхгүй ээ...” гэх мэдүүлгээр

Хохирогч 202******* оны 05 дугаар сарын 0-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 202******* оны 0 дүгээр сарын *******7-ны өдөр 2******* цагийн үед “Их баян” дэлгүүрт ороод архи авахаар асуухад худалдагч архи зарахгүй байгаа гэхээр нь дэлгүүрээс гарахад хүрэн өнгийн савхи куртиктай залуу Ялалттай юм яриад дэлгүүрийн хойд тал руу нарийн гудмаар гараад явсан юм. Тэгэхээр нь би араас очиход Тэр хүрэн савхитай залуу Ялалтыг газар унагаагаад дээр нь гарсан байдалтай байхаар нь би очоод хоолойноос гарынхаа бугуйгаар ороогоод татаад газар унагаагаад тэр хоёрыг салгасан юм. Тэгтэл тэр хүрэн савхитай залуу савхиа тайлаад надтай зодолдох гээд байхаар би “болиоч” гэтэл куртикээ аваад цаашаа гүйгээд явсан. Тэгээд Ялалт бид 2 нарийн гудмаар буцаад гараад гараад Ялалт “Их баян” дэлгүүр лүү орсон юм. Тэгтэл тэр залуу араас гар ирээд архины шилээр зүүн нүдний хажууд шанаа хавьцаа ******* удаа цохисон юм. Тэгтэл Ялалт дэлгүүрээс гарч ирээд Тэр залууг салгасан юм. Тэгээд миний шанаанаас цус гараад тогтохгүй байсан би эр залууд “эндээ учраа олъё” гэж хэлсэн мөн “эмнэлэг ороод оёдол тавиулъя” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу “мөнгө байхгүй, би 3-н шоронгоос гарч ирсэн” гээд орилоод байсан. Тэгээд бид 3 эмнэлэг явж үзүүлэх гээд явж цагдаагийн урдуур явж байхад тэр орилоод байсан учир цагдаагийн байгууллагаас цагдаа гарч ирээд бид 3-ыг саатуулсан..., Би эмчилгээнд 200 гаран мянган төгрөг хэрэглэсэн байгаа яг баримт энэ тэр байхгүй байна. Би Г*******аас хохирлын мөнгө гэж 250 мянган төгрөг авсан байгаа надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр

Гэрч Ж.Я 202******* оны 0 дүгээр сарын 2*******-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...202******* оны 0 дүгээр сарын *******7-ны өдөр 2******* цагийн орчим “Их баян” дэлгүүр дээр очсон тэгтэл. Тэнд Ц а байсан. Тэгээд би 2 тэнд байж байхад урьд нь зүс мэддэг залуу А.Г******* ирээд тэр хавиар орилоод байсан. Тэгээд над дээр ирээд “та нар урд нь баамын ногоон байранд байхад миний тусыг авч байсан биз дээ” гээд над руу дайраад байсан юм. Би өөдөөс нь “чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд тэр залуутай зууралдаж авсан. Тэгээд бид хоёр нарийн гудмаар “Их баян” дэлгүүрийн хойшоо гараад бид хоёр зууралдсан байдалтай байхад тэр залуу намайг газарт унагаасан юм. Тэгтэл Ц ах тэр залууг хойноос нь татаж салгаад бид хоёрыг “боль, боль” гэж хэлээд салгасан юм. Тэгээд Ц бид хоёр нарийн гудмаар буцаж гараад би “Их баян” дэлгүүр рүү ундаа авахаар буцаж орсон юм. Тэгэхэд дэлгүүрийн хаалга онгорхой байсан юм. Ц ах алхаад явж байхад тэр задуу араас цохих шиг болсон. Тэгээд би гүйцээд очиход тэр залуугийн хоёр гарнаас Ц ах барьсан байдалтай байсан. Тэр залуугийн гаранд хагархай шилний хүзүү хэсэг байхаар нь би гарнаас нь аваад шидсэн юм. Тэгээд Ц ахын нүүрнээс нь цус гараад байсан ...” гэж мэдүүлгээр,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 202******* оны 0 дүгээр сарын 2*******-ний өдрийн ************** дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

*******. биед зүүн хацар, зүүн дээд, доод зовхинд улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..*******-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэснээр, /хх-ийн 20-2******* дүгээр хуудас/,

 Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 202******* оны 05 дугаар сарын *******0-ны  өдрийн *******5******* дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

*******. биед зүүн хацар дээд хэсэгт няцарсан шарх, зүүн дээд, доод зовхинд улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2.дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл, шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хүнд болон хүндэвтэр гэмтлийн зэрэгт хамаарах боломж үгүй.

. биед учирсан гэмтэл нь өөрийн явцаар эдгэрэх боломж үгүй.

5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..*******-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэснээр /хх-ийн 3- дүгээр хуудас/,

202******* оны 0 дүгээр сарын 2*******-ний өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд  “... хүрэн өнгийн богино савхи, цагаан өнгийн саравчтай малгай хойш нь харуулж өмссөн эрэгтэй хүн, хөх цэнхэр богино куртик, мөн өнгийн өмд өмссөн эрэгтэй хүнийг баруун гартаа барьсан зүйлээр зүүн шанаа хэсэгт нь цохиж байгаа дүрс бичлэг байсныг ...баримтжуулав...” гэснээр /хх-ийн 05-06 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Г******* нь болсон явдлын талаар нэг мөр хөтөлбөргүй мэдүүлдэг бөгөөд хэрэгт авагдсан хохирогч мэдүүлэг, гэрч Ж.Я болон шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч нь хохирогч М.Цыг лонхоор зүүн шанаа орчим нь цохиж,  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу “Эрүүгийн хууль”-ийн ерөнхий ангийн 2.******* дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийг санаатай үйлдэж, түүний улмаас иргэн М.Цд хохирол, хор уршиг учирсан болох нь тогтоогдсон байна. 

 Шүүгдэгч А.Г*******ын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч М.Ц нь шүүгдэгч А.Г*******аас нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол, санал байхгүй талаар мэдэгдэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирлын талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч А.Г*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.    

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******. дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч А.Г******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс  нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгосон.

Шүүгдэгч А.Г*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч А.Г*******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар урьд 20*******9 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 63 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн *******.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэснийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг *******.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 /зургаа/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Гансүх нь бусдад төлөх төлбөргүй,  шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.*******0 дугаар зүйлийн *******, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г*******ын 202******* оны 06 дугаар сарын *******-ний өдрөөс 202******* оны 06 дугаар сарын 2-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон *******0 хоногийг  *******.500.000  /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаас нь дүйцүүлэн хасаж  тооцох нь зүйтэй байна. 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг Си Ди-г хэргийн хамт хадгалж, шүүгдэгч А.Г*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн *******, 2, , 36.6, 36.7, 36.******* дугаар зүйлийн *******, , 36.*******0, 36.*******3, *******.******* дүгээр зүйлийн *******, 2, 3*******.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

*******.Шүүгдэгч ******* овогт А******* Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г*******ыг 500 /таван зуун/-н нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г*******ын урьд 20*******9 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 63 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн *******.000 нэгж буюу *******.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 /таван зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр  торгох ялыг нэмж нэгтгэн нийт *******.500.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 6 /зургаа/  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй. 

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаао Шүүгдэгч А.Г******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг Си Ди-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт архивт шилжүүлсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Г******* нь бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.*******0 дугаар зүйлийн *******, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г*******ын 202******* оны 06 дугаар сарын *******-ний өдрөөс 202******* оны 06 дугаар сарын 2-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон *******0 хоногийг  *******.500.000  /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаас нь дүйцүүлэн хасаж  тооцох нь зүйтэй байна. 

*******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  3*******.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

*******0.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ОЮУНТУНГАЛАГ