Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Б.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.******* Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.*******, /цахимаар/ Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.*******д холбогдох 202012122 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн сумын Богдын гол баг тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар: *******

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******аас шүүгдэгч Р.ийг “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Р.******* нь 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын багийн нутаг “Өргөн зураа” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1.6 метр куб шинэс төрлийн мод бэлтгэж, 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “HYUNDAI Porter” маркийн УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 466.248 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч Р.*******: “...Би мод бэлтгэхдээ 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ганцаараа бэлдэж үлдээчхээд 07 дугаар сарын 20-ны өдөр буцахдаа ах Р.ыг гуйж бэлдсэн модоо ачаад аймаг руу явж байгаад баригдсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ойн санд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.ын өгсөн: “...Ямар ч байсан манай сумын багийн нутгаас хууль бусаар мод бэлтгэж аймгийн төв орох гэж явж байгаад байгаль орчны байцаагчид баригдаад шалгагдаж байгаа гэх ерөнхий зүйлийг мэдэж байна. Миний хувийн зүгээс бол ямар нэгэн гомдол, санал байхгүй. Албан ажлын зүгээс зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэн байгаль экологид учруулсан хохирлыг нь хуулийн дагуу барагдуулахыг хүсэж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 41-44-р хуудас/, - Гэрч Р.ы өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр би хонь ноослох гээд аав *******ийнд оччихсон байж байтал миний төрсөн дүү ирж бас хонио ноосолсон юм. Тэгээд орой хонио ноосолж дуусаад би өөрийнхөө мал байдаг айл руу явах гэтэл дүү ******* миний машин хоосон явахаар хий эргээд голд суучих гээд байна. Та надтай хамт яваад хэдэн мод ачилцаад өгчих би уржигдар ирэхдээ энд хэдэн мод бэлтгээд хаячихсан байгаа гэхээр нь хамт явахад ******* багийн нутаг Өргөн зураа гэдэг газарт очиж зогсоход тэнд өмнө нь хийчихсэн хэдэн нарийвтар мод байсныг дүү ий хамт түүний портер маркийн авто машин дээр ачилцаж өгсөн юм. Тэгээд би ийг аймгийн төв явах замд бууж үлдсэн юм. Тэгтэл дараа нь байгаль орчны хүн таараад гоожингүй мод бэлтгэж явсан гээд хураагаад авсан гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65-р хуудас/, - Завхан аймгийн Түдэвтэй сум дахь сум дундын ойн ангийн мэргэжилтэн Э.ийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай “...Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2, 42 дугаар зүйлийн 42.1.6 дахь заалт, ойгоос мод бэлтгэх журмыг зөрчсөн байна. Энэ мод нь шинэс төрлийн мод бөгөөд 1.6 м3 цаашид амьдрах чадваргүй унанги хуурай мод байна. Мод бэлтгэсэн газар нь БОНХСайдын 2013 оны 325 дугаар тушаалаар 2 дугаар мужлалд орно. Хэрэглээний бөөрөнхий мод 161892 төгрөг, хэрэглээний бөөрөнхий /унагасан/ нойтон мод 369436 төгрөг. Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. БОАЖСайдын 2020 оны а/176 дугаар тушаалд ойн сангийн нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээ нь шинэс төрлийн хуурай модонд шууд үр ашгийн үнэлгээ 161,892 төгрөг, хэрэглээний бөөрөнхий модны итгэлцүүр 1.8, 1.6*1.8*161,892=466,248 төгрөгийн хохирол учруулсан.” гэх дүгнэлт /хх-ийн 72-р хуудас/ - Р.ийн яллагдагчаар өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ганцаараа хөдөө аавынх руугаа очих замдаа Алдархаан сумын багийн нутаг “Өргөн зураа” гэх газраас мод бэлтгэсэн юм. Бэлтгэсэн модоо тэнд нь үлдээгээд 2 хоногийн дараа буюу аавынд очиж хонь ноослоод буцахдаа өмнө хийсэн модоо очиж ачаад ирсэн юм. Тухайн үед зам хаагаад аавынд очих замд 3 устай гарам гардаг. Гармаар гарахад хоосон машин суугаад байсан болохоор хийсэн модоо ачсан юм. Модоо ачихдаа өөрийн төрсөн ах ы хамт очсон юм. Тухайн үед ах надаас мод бэлтгэх зөвшөөрөл авсан юм уу гэж асуухад би гоожинг нь авчихсан байгаа гэж худлаа хэлж байсан юм. Намайг зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн талаар ах мэдээгүй юм. Би өөрийн хийсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байгаа тул хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна.” гэх мэдүүлэг /83-84-р хуудас/, - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-24-р хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан байна. Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар иргэн зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр ойд мод бэлтгэх эрхтэй ба Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилжээ. Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд “Хууль бусаар мод бэлтгэсэн” гэж хуульчилсан. Шүүгдэгч Р.******* нь дээрх хуулийг зөрчиж зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Шүүгдэгч Р.ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ойн санд халдаж, Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь хэсэг болон Ойд бэлтгэх журмыг зөрчин эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Р.ийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Завхан аймгийн Түдэвтэй сум дахь сум дундын ойн ангийн мэргэжилтэн Э.ийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай дүгнэлтээр ойн санд 466,248 төгрөгийн бодит хохирол учирсан нь тогтоогдсон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дүгээрт “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлбөр төлүүлэхээр хуульчилсан байх тул шүүгдэгч Р.******* нь ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөр 1,398,744 /нэг сая гурван зуун ерэн найман мянга долоон зуун дөчин дөрөв/ төгрөг төлөхөөр байна. Шүүгдэгч Р.******* мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Байгаль орчныг хамгаалах сангийн 170100140103 дугаартай дансанд 500,000 төгрөг, шүүхийн шатанд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 898,750 төгрөг нийт 1,398,750 /нэг сая гурван зуун ерэн найман мянга долоон зуун тавь/ төгрөгийг тушаасан нь “Төрийн банк”-ны орлогын мэдүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч Б.******* шүүгдэгч Р.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргав. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.******* нь “Шүүгдэгч Р.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан ялаас чөлөөлж өгнө үү” гэв. Шүүх шүүгдэгч Р.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Р.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 85 дугаар хуудас/ тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч Р.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүх шүүгдэгч Р.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Хэрэгт прокурорын 2020 оын 11 дүгээр сарын 10-ны өдрийн 05/53 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Р.ий гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан УБЭ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэл нь бичиг баримтаар “” ХХК ББСБ-ын өмчлөлд бүртгэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт “...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус зохицуулсан. Уг УБЭ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийн үнийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаартай эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлтээр 2,000,000 төгрөгөөр тогтоосон байна. /хх-ийн 76-р хуудас/ Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Р.ий гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан УБЭ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж түүний үнэ 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг шүүгдэгч Р.*******эс гаргуулж, түүний өмчлөлийн Хятад улсад үйлдвэрлэсэн моторт цахилгаан хөрөөг хурааж, гэмт хэрэг үйлдэж олсон 140 ширхэг 1,6 метр куб шинэс модыг тус тус улсын төсөвт оруулахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Р.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна. Шүүгдэгч Р.*******д 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.9-д зааснаар шүүгдэгч Р.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Р.ий гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан УБЭ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж түүний үнэ 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг шүүгдэгч Р.*******эс гаргуулж, түүний өмчлөлийн Хятад улсад үйлдвэрлэсэн моторт цахилгаан хөрөөг хурааж, гэмт хэрэг үйлдэж олсон 140 ширхэг 1,6 метр куб шинэс модыг тус тус улсын төсөвт оруулахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Р.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ