Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/126

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Хохирогч: Х.Лхамсүрэн

Шүүгдэгч: М.*******

Шүүгдэгч: З.*******, тэдгээрийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1- зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******, З.******* нарт холбогдох Эрүүгийн 201705000034 тоот хэргийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Шүүгдэгч, ******* овогт ******* *******, /******* регистрийн дугаартай /

2. Шүүгдэгч, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******, /******* регистрийн дугаар/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч М.*******, З.******* нар нь 2017 оны 01 дүгээр сарын 13- ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 14-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “Мандалхайрхан” 1 дүгээр багийн нутаг “Ихэрийн бууц” гэх газраас *******гийн эзэмшлийн 4 тооны адууг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Яллах талын нотлох баримт: Баянхонгор аймгийн Баян-овоо сумын 2017 оы 05 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар албан бичиг /хх-ийн 77/, малын хөлийн бичиг /хх-ийн 79-80/, Хохирогч Х.Лхамсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 13 ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 14-нд шилжих шөнө Баянхонгор аймаг Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ихэрийн бууц” гэх газраас 4 тооны адуу алдагдсан юм тухайн үед эрж хайгаад уг алдагдсан гэх адуунуудыг олоогүй юм. Манай алдсан адуу нь хар зүсмийн соёолон насны морь, хүрэн зүсмийн хязаалан насны морь, хондон зүсмийн хязаалан насны морь, хул алаг зүсмийн шүдлэн насны морь зэрэг 4 тооны адуу байсан уг алдсан гэх адуунууд бүгд ташаан толгой дээрээ “чойндон” тамгатай байсан... алдагдсан адуу нь хөлөөрөө гүйгээд явсан байх гэж бодоод Цагдаагийн байгууллагад хандсан. Харин манай 4 адууг *******, ******* нар нь хулгайлсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-24/ Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Лхамсүрэн мэдүүлэхдээ: 2017 оны 01 сарын 16-17- нд шилжих шөнө манайх 4 адуу алдсан. Адуугаа хайж, хүмүүст захисан. Дараа нь М.*******, З.******* нар манай адууг хулгайлснаа хүлээн зөвшөөрцгөөсөн. Адууны хохирлыг ноолуур гарахаар төлнө гэж үнэн, худлаа ярьж явсаар өнөөдрийг хүрсэн. Хохирлыг барагдуулж өгнө үү. Эхлээд 3 адуу гэж ярьж байгаа, 4 адуу гэдгээ цагдаа дээр хүлээн зөвшөөрсөн гэв. Иргэний нэхэмжлэгч О.Батнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад “бонго жи 2” маркын 80-83 БНА улсын дугаартай цэнхэр өнгийн автомашин байдаг юм. Уг машиныг би 2013 онд байх Баянжаргал гэх хүнээс 5 000 000 төгрөгөөр худалдан авч байсан намайг худалдан авч байх үед уг автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь С.Ганзориг гэх хүний нэр дээр байсан би өөрийн нэр дээр шилжүүлэг хийгээгүй байгаа. 2017 оны 01 сард байх би гэртээ байж байсан чинь М.*******, З.******* нар нь ирээд хөдөө явчихчаад ирэх гэсэн юм машинаа өгөөч гээд гуйгаад байхаар нь би өөрийн “бонго жи 2” маркын 80-83 БНА улсын дугаартай автомашинаа өгөөд явуулсан маргааш нь буцаагаад авчираад өгсөн...Би М.*******, З.******* нараас өөрийн “бонго жи 2” маркийн 80-83 БНА улсын дугаартай автомашинаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 /, Гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн. "...2017 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Баян-Овоо сумын 1 дүгээр багийн “Ихэрийн бууц” гэх газраас 50 гаран тооны адуун дотроос 4 тооны адуу буюу хар зүсмийн соёолон насны морь, хүрэн зүсмийн хязаалан насны морь, хондон зүсмийн хязаалан насны морь, хул алаг зүсмийн шүдлэн насны морь гэх 4 тооны адуу тус тус алдагдсан юм тухайн үед тэр хавийн нутгаар эрж хайсан боловч олдоогүй. Тэгтэл 2017 оны 04 дүгээр сарын сүүлээр манай алдагдсан 4 тооны морийг хулгайлсан гэх хүмүүс Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт баригдсан байсан уг хулгай хийсэн гэх хүмүүс нь манай сумын ******* *******, ******* ******* гэх 2 залуу хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 /,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр байх манай хүү Лхагвасүрэн нь 4 тооны адууг Баян-Овоо сумын 1 дүгээр баг “Ихэрийн бууц” гэх газраас алдаад тухайн үедээ эрж хайгаад олоогүй юм. Манай хүү Лхагвасүрэн хар зүсмийн морь, хүрэн зүсмийн морь, хондон зүсмийн морь, хул алаг зүсмийн морь гэх 4 тооны морь алдсан байсан саяхан хулгайлсан эзэн нь олдсон гэж дуулдсан. Би нас өндөр болсон им тамгыг нь санахгүй байна. Лхагвасүрэнгийн адуунд хар зүсмийн морь, хүрэн зүсмийн морь, хондон зүсмийн морь, хул алаг зүсмийн морьд байдгийг би мэдэж байна. Лхамсүрэн, Лхагвасүрэн нар нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр адуугаа алдчихлаа гээд ойр хавийн нутаг болон айлуудаар эрж хайгаад явж байсан 4 тооны адуу алдсан үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 сард байх З.*******, М.******* нар нь манай дүү гаас агтны 800.000 төгрөгийг аваад 2-3 хоногийн дараа адуу авчирч өгнө гээд аваад явсан байсан. Би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар халуун усны гудамж 9 дүгээр баг 1-24 тоот хашаанд түүхий эд худалдан авч байх үед дүү Батнасан над руу утсаар яриад “би 2 залуугаас 2 адуу худалдаж авна гээд 800.000 төгрөг авсан байгаа, уг 2 залуу 2 адууны мах авчирч өгнө, 2 адууны махыг аваатах” гэхээр нь тэр 2 залуутай уулзсан чинь гарал үүслийн бичиг байхгүй, арьс шир байхгүй 3 адууны жижиг мах авчирч өгөхөөр нь би 800.000 төгрөгөнд бодож авсан. Би уг 2 залууг танихгүй манай дүү Батнасан таниж байгаа сүүлд нь сонсоход З.*******, М.******* гэдэг нэртэй залуучууд байсан. Би тухайн үед хулгайн адууны мах байсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 34-35/, Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 сард би Баянхонгор аймаг Баянхонгор сум дээр мал мах авч байх үед З.*******, М.******* нар нь над дээр ирээд “2 адуу зарах гэсэн юм мөнгийг нь урьдчилаад өгчих 2-3 хоногоос адууг нь аваад ирье” гэхээр нь би 1 адууг 400.000 төгрөгөөр бодож 2 адууг 800.000 төгрөг авахаар болоод бэлнээр мөнгө өгөөд явуулсан юм. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа тэр 2 залуутай утсаар яриад “тохиролцсон 2 адууны махаа авъя” гэсэн чинь “Баянхонгор аймаг дээр аваад ирсэн аваатах” гэсэн би тухайн үед хөдөө явж байсан тул ах Батболд руу утсаар яриад “би 2 залуугаас 2 адууны мах худалдаж авна гээд 800.000 төгрөг өгсөн юм адуугаа аймаг дээр аваад ирсэн байна аваатах” гэж хэлсэн тэгсэн чинь Батболд ах залгаад “гарал үүслийн бичиг байхгүй 3 жижиг адууны мах байна аваад ирсэн байна 2 адууг 3 адуунд бодож авчихлаа шүү” гэж надад хэлсэн тухайн адууны махыг Батболд ах цааш нь зарсан байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 37 /

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн. “...2013 оны хавар байх сар өдрийг нь санахгүй байна Баянхонгор аймгийн Галуут сумын төв дээр мотор цохьсон гэх “бонго” машин хямдхан зарах гэж байгаа гэхээр нь би өөрөө Галуут сумын төв дээр С.Ганзориг гэх хүнтэй очиж уулзахад “Бонго Жи-2” маркын цэнхэр өнгийн 80-83 БНА улсын дугаартай авто машины “моторыг нь цохиулсан сэлбэгэнд өгөх гэж байгаа” гэхээр нь би 1.000.000 төгрөгөөр худалдан аваад би уг машинд 2.200.000 төгрөгөнд засвар хийж Баян- Овоо сумын О.Батням гэх залууд сарын дараа 5.000.000 төгрөгөөр зарсан уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь анхны эзэн болох С.Ганзориг гэх хүний нэр дээр байгаа одоо солиулаагүй байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 46- 47 хуудас/ 8.Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53 хуудас/, Шүүгдэгч М.Дашдамбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....2017 оны 01 дүгээр сарын 10-ний үеэр байх З.******* бид 2 Дөвөнтийн уурхай руу нүүрсэнд явах гээд З.******* бид 2 манай сумын Батням гэх залуугийн “Бонго Жи 2” маркын машиныг гуйсан чинь З.******* бид 2-т машинаа өгсөн юм орой 20 цагийн үед байх З.******* бид 2 хойшоо “Дөвөнт”-ийн уурхай руу яваад шөнө нэлээн харанхуй болсон байх үед буюу 22 цагийн үед байх Баян-Овоо сумын 1 дүгээр баг “Шар бүрд” гэх газар 40-50 тооны адуу бэлчээрлэж байхаар нь адуу хулгай хийхээр болоод уг 40-50 тооны адуун дотроос бараан зүсмийн 3 тооны адууг бугуйлдаж аваад адуу байсан гэх газрын наад талд 3 адууг З.******* бид 2 нядлаад мах арьс ширийг нь машины хойд талын тэвшин дээр ачаад Баянхонгор аймаг яваад замдаа уг 3 тооны адууны гэдэс дотрыг хаяад “Хөх толгой”-д эзэнгүй айлын хашаанд хонуулаад маргааш өглөө 3 дугаар халуун усны гудамжинд байдаг махны ченжид 3 тооны адууны махыг нь 800.000 төгрөгөнд бодож өгөөд 3 тооны арьс ширийг бас тэр ченжид 90.000 төгрөгөнд зараад мөнгийг З.******* бид 2 хувааж авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 / З.******* бид хоёр Баянхонгор аймагт махны ченж Батнасанд 2 адууны мах зарна гээд 800 000 төгрөг бэлнээр авч яваад 2 хоногийн дараа 3 адуу хулгайлж авчраад Батнасанд өгөх гэсэн чинь Батнасан хөдөө явж байна миний таньдаг ченжид өгчих гэхээр нь “Хөх толгой”-н халуун усны гудамжинд байдаг нэг хашаанд нэг ахад 3 адууг 800 000 төгрөгөнд өгсөн, харин адууны арьс ширээ өөр үл таних ченжид зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 /

Шүүгдэгч З.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 10-дын үеэр байх би өдрийн санахгүй байна найз ******* бид 2 “Дөвөнт”-ийн уурхай руу нүүрсэнд явах болоод Баянхонгор аймаг дээр манай сумын гэх Батням гэх залуугаас цэнхэр өнгийн “Бонго” маркын машиныг гуйсан чинь машинаа өгсөн. ******* бид 2 орой 21 цагийн үед хойшоо “Дөвөнт”-ийн уурхайруу яваад шөнийн 01 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт явж байтал 40- 50 тооны адуу байхаар нь адуун дотроос 3 тооны адууг бугуйлдаж аваад адуу байсан газраас уг 3 тооны адууг холдуулж байгаад уг 3 тооны адууг Дашдамбын хамт нядалж машины арын тэвшин дээр уг адууны мах болон арьс ширийг нь ачиж Баянхонгор аймаг явж байх замдаа уг 3 тооны адууны гэдэс дотрыг нь хаяад Баянхонгор аймаг дээр ирээд айлын эзэнгүй хашаанд оруулж хоноод маргааш өглөө 3 дугаар халуун усны мах авдаг махны ченжид хулгайлсан гэх 3 адууны махыг 800.000 төгрөгөөр бодож зарсан. Харин 3 адууны арьс ширийг 90.000 төгрөгөөр тус тус махны ченжид зараад нийт 890.000 төгрөгийг аваад уг мөнгийг нь ******* бид 2 хувааж аваад үрж тараагаад дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/, ...М.******* бид 2 Батнасан гэх аймгийн ченжид 2 адуу зарна гээд 800 000 төгрөг бэлнээр авчихаад 2 хоногийн дараа 3 адуу хулгайлж авчраад Батнасанд өгөх гэсэн чинь Батнасан “хөдөө явж байна миний таньдаг ченжид аваачаад өгчих” гэхээр нь “Хөх толгой”-н халуун усны гудамжинд байдаг нэг хашаанд нэг ахад 3 адууг 800 000 төгрөгөнд өгсөн, харин адууны арьс ширийг өөр нэг үл таних ченжид зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 76/ , Цагаатгах буюу ял хөнгөрүүлэх талын нотлох баримт: Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 7,11,15/, Хаан банкны 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 119 дүгээр, Хас банкны 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 21/447 дугаар, Төрийн банкны 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 440 дугаар, Капитал банкны 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 283/2031 дүгээр, Голомт банкны 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 10/268 дугаар тодорхойлолтууд /хх-ийн 91-92, 84-86/, депозит дансны хуулга /хх-ийн 87-90/, шүүгдэгч З.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 93/, З.*******ийн болон Б.Дашпилын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94-95/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101, 102 дугаар албан бичиг /хх-ийн 96, 104/, урьд ял шалгах хуудас /хх-ийн 97, 105/, малын хөлийн бичиг /98-99/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 100-101, 106/, Хохирогч Х.Лхамсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Алдагдсан дөрвөн тооны адууны хохирлоо барагдуулж аваагүй. Алдагдсан адууны хохирлыг барагдуулах юм бол надад хохирол гомдол байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 23/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 сард би Баянхонгор аймаг Баянхонгор сум дээр мал мах авч байх үед З.*******, М.******* нар нь над дээр ирээд 2 адуу зарах гэсэн юм мөнгийг нь урьдчилаад өгчих 2-3 хоногоос адууг нь аваад ирье гэхээр нь би 1 адууг 400.000 төгрөгөөр бодож 2 адууг 800.000 төгрөг авахаар болоод бэлнээр мөнгө өгөөд явуулсан юм тэрнээс хойш 2-3 хоногийн дараа тэр 2 залуутай утсаар яриад тохиролцсон 2 адууны махаа авъя гэсэн чинь Баянхонгор аймаг дээр аваад ирсэн аваатах гэсэн би тухайн үед хөдөө явж байсан тул ах Батболдруу утсаар яриад би 2 залуугаас 2 адууны мах худалдаж авна гээд 800.000 төгрөг өгсөн юм адуугаа аймаг дээр аваад ирсэн байна аваатах гэж хэлсэн тэгсэн чинь Батболд ах залгаад гарал үүслийн бичиг байхгүй 3 жижиг адууны мах байна аваад ирсэн байна 2 адууг 3 адуунд бодож авчихлаа шүү гэж надад хэлсэн тухайн адууны махыг Батболд ах цааш нь зарсан байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 37 /

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн. “...2013 оны хавар байх сар өдрийг нь санахгүй байна Баянхонгор аймгийн Галуут сумын төв дээр мотор цохьсон гэх “бонго” машин хямдхан зарах гэж байгаа гэхээр нь би өөрөө Галуут сумын төв дээр С.Ганзориг гэх хүнтэй уулзахад “Бонго Ж-2” маркын цэнхэр өнгийн 80-83 БНА улсын дугаартай авто машины моторыг нь цохиулсан сэлбэгэнд өгөх гэж байгаа гэхээр нь би 1.000.000 төгрөгөөр худалдан аваад би уг машинд 2.200.000 төгрөгөнд засвар хийж Баян- Овоо сумын О.Батням гэх залууд сарын дараа 5.000.000 төгрөгөөр зарсан уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь анхны эзэн болох С.Ганзориг гэх хүний нэр дээр байгаа солиулаагүй байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 46-47 хуудас/ Гэрч С.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Надад 80-83 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. 2015 онд Жаргал гэх хүнд худалдсан. Тухайн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байгаа шилжүүлж өгөөгүй гэх мэдүүлэг./хх-ийн 49/, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчий дүгнэлт /хх-ийн 52-53 хуудас/,

Шүүгдэгч М.Дашдамбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....2017 оны 01 дүгээр сарын 10-ний үеэр байх З.******* бид 2 “Дөвөнт”-ийн уурхайруу нүүрсэнд явах гээд З.******* бид 2 манай сумын Батням гэх залуугийн “Бонго Ж 2” маркын машиныг гуйсан чинь З.******* бид 2-т машинаа өгсөн юм. Орой 20 цагийн үед байх З.******* бид 2 хойшоо “Дөвөнт”-ийн уурхайруу яваад шөнө нилээн харанхуй болсон байх үед буюу 22 цагийн үед байхаа Баян-Овоо сумын 1 дүгээр баг “Шар бүрд” гэх газар явж байсан 40-50 тооны адуу бэлчээрлэж байхаар нь адуу хулгай хийхээр болоод уг 40-50 тооны адуун дотроос бараан зүсмийн 3 тооны адууг бугуйлдаж аваад адуу байсан гэх газрын наад талд 3 адууг З.******* бид 2 нядлаад мах арьс ширийг нь машины хойд талын тэвшин дээр ачаад Баянхонгор аймаг яваад замдаа уг 3 тооны адууны гэдэс дотрыг хаяад “Хөх толгой”-д эзэнгүй айлын хашаанд хонуулаад маргааш өглөө 3 дугаар халуун усны гудамжинд мах авдаг махны ченжид 3 тооны адууны махыг 800.000 төгрөгөнд бодож өгөөд 3 тооны арьс ширийг бас тэр ченжид 90.000 төгрөгөнд зараад мөнгийг З.******* бид 2 хувааж авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 / З.******* бид хоёр Баянхонгор аймагт махны ченж Батнасанд 2 адууны мах зарна гээд 800 000 төгрөг бэлнээр авч яваад 2 хоногийн дараа 3 адуу хулгайлж авчраад Батнасанд өгөх гэсэн чинь Батнасан хөдөө явж байна миний таньдаг ченжид өгчих гэхээр нь “Хөх толгой”-н халуун усны гудамжинд байдаг нэг хашаанд нэг ахад 3 адууг 800 000 төгрөгөнд өгсөн, харин адууны арьс ширээ өөр үл таних ченжид зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 / Шүүгдэгч М.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

Шүүгдэгч З.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 10-дын үеэр байх би өдрийн санахгүй байна найз ******* бид 2 Дөвөнтийн уурхайруу нүүрсэнд явах болоод Баянхонгор аймаг дээр манай сумын гэх Батням гэх залуугаас цэнхэр өнгийн “Бонго” маркын машиныг гуйсан чинь машинаа өгсөн. ******* бид 2 орой 21 цагийн үед хойшоо “Дөвөнт”-ийн уурхайруу яваад шөнийн 01 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт явж байтал 40- 50 тооны адуу байхаар нь адуун дотроос 3 тооны адууг бугуйлдаж аваад адуу байсан газраас уг 3 тооны адууг холдуулж байгаад уг 3 тооны адууг Дашдамбын хамт нядалж машины арын тэвшин дээр уг адууны мах болон арьс ширийг нь ачиж Баянхонгор аймаг явж байх замдаа уг 3 тооны адууны гэдэс дотрийг нь хаяад Баянхонгор аймаг дээр ирээд айлын эзэнгүй хашаанд оруулж хоноод маргааш өглөө 3 дугаар халуун усны мах авдаг махны ченжид хулгайлсан гэх 3 адууны махыг 800.000 төгрөгөөр бодож зарсан харин 3 адууны арьс ширийг 90.000 төгрөгөөр тус тус махны ченжид зараад нийт 890.000 төгрөгийг аваад уг мөнгийг нь ******* бид 2 хувааж аваад үрж тараагаад дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/, ...М.******* бид 2 Батнасан гэх аймгийн ченжид 2 адуу зарна гээд 800 000 төгрөг бэлнээр авчихаад 2 хоногийн дараа 3 адуу хулгайлж авчраад Батнасанд өгөх гэсэн чинь Батнасан “хөдөө явж байна миний таньдаг ченжид аваачаад өгчих” гэхээр нь “Хөх толгой”-н халуун усны гудамжинд байдаг нэг хашаанд нэг ахад 3 адууг 800 000 төгрөгөнд өгсөн, харин адууны арьс ширийг өөр нэг үл таних ченжид зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 76/ , Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт дээрхи мэдүүлэг нотлох баримтууд болон шинээр гаргаж өгсөн 1 хуудас материал, хохирогч Х.Лхамсүрэнгийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 3 хуудас өргөдөл зэрэг яллах болон цагаатгах талын нотлох баримтыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтаас бусад нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. Шүүгдэгч М.*******, З.******* нар нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 14-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “Мандалхайрхан” 1 дүгээр багийн нутаг “Ихэрийн бууц” гэх газраас *******гийн эзэмшлийн 4 тооны адууг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь Баянхонгор аймгийн Баян-овоо сумын 2017 оы 05 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар албан бичиг /хх-ийн 77/, малын хөлийн бичиг /хх-ийн 79-80/, хохирогч Х.Лхамсүрэнгийн мэдүүлэг /ххийн 20-24, Гэрч Б.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 29 /, Гэрч ын мэдүүлэг /хх-ийн 33/, Гэрч ын /хх ийн 34-35/, Гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 37 /, Гэрч ын мэдүүлэг /хх-ийн 46-47/, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53 хуудас/, Шүүгдэгч М.Дашдамбын мэдүүлэг /хх-ийн 63-64 67-68 /, Шүүгдэгч З.*******ийн мэдүүлэг /хх-ийн 70-71/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан дүгнэлтэдээ: Шүүгдэгч М.*******, З.******* нар нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 14-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “Мандалхайрхан” 1 дүгээр багийн нутаг “Ихэрийн бууц” гэх газраас *******гийн эзэмшлийн 4 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч М.*******, З.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч М.*******, З.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, үнэлгээгээр тогтоогдсон 2000.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас тэнцүү гаргуулж хохирогчид олгох, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан “Бонго жи 2” маркын тээврийн хэрэгслийн үнэ болох 4000.000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хувааж гаргуулах, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.*******, З.******* нарын эзэмшлийн “мустанг” 5 маркын мотоциклийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээх, шүүгдэгч М.*******, З.******* нарт ЭХХШТХ-ийн 14.1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцуулах, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж заасан. Гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан тээврийн хэрэгсэл Ганзориг гэдэг хүний эзэмшилд байгаа хэдий ч одоо эзэмшиж байгаа хүн нь иргэний хариуцагч Батням мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогддог. Иймд тухайн тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон үнийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгох дүгнэлтийг гаргаж байна гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч гаргасан дүгнэлтэдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шинэ Эрүүгийн хуулиар шийдүүлэх саналтай байна. Ял хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн үйлдэлдээ бүрэн гэмшиж байгаа. Хоёулаа бага насны хүүхэдтэй, залуу гэр бүлийг толгойлж яваа хүмүүс юм. Хувьд ногдох хөрөнгө байхгүй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрх болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлж, шүүхэд хүсэлт гаргасан. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авахуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч, хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан. Тухайн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч нарын эзэмшил, өмчлөлийнх биш учраас хурааж битүүмжлэх шаардлаггүй, битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна гэв. Аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.*******, З.******* нарт холбогдох үйлдлийг шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч М.*******, З.******* нар нь гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй, ялласан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч нарыг мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ . Шүүгдэгч М.*******, З.******* нарыг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэднийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг” хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5-д “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна”, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Хууль хамгаалах болон...байгууллага мал хугайлах гэмт хэрэгтэй, тэмцэх,...хохиролыг нөхөн төлүүлэх ажлыг хамтран зохион байгуулна.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн үндсэн болон хуульчилсан зарчмуудыг баримтлан гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Уг хэрэгт иргэн О.Батнямын өмчлөлийн 5000000 төгрөгийн үнэ бүхий 80-83 БНА улсын дугаартай “Бонго-Жи-2” маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг өмчлөгч О.Батнямд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, шүүгдэгч М.Дашдамбын эзэмшлийн “мустанг” 5 маркын цэнхэр өнгийн мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөгчийн, шүүгдэгч З.*******ийн эзэмшлийн “мустанг”-5 маркын улбар шар өнгийн мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн тогтоолуудыг хэвээр үлдээж хохирогч Х.Лхамсүрэнд учирсан хоёр сая төгрөгийг нөхөн төлөх зорилгоор зарцуулах нь зүйтэй байна. Уг хэрэгт шүүгдэгч М.*******, З.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг нэг жилийн хугацаагаар / 1 жил / хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт нэг жилийн / 1 жил / хугацаагаар тус тус оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй. 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч З.*******, М.******* нараас тус бүр нэг сая / 1000000 төгрөг/, нийт хоёр сая /2000000/ төгрөг гаргуулж хохирогч Х.Лхамсүрэнд олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар хохирогч Х.Лхамсүрэнгээс шатахууны зардал тавин мянган төгрөг / 50000 төгрөг / нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар иргэний нэхэмжлэгч О.Батнямын эзэмшлийн “Бонго-жи- 2” маркын 80-89 БНА улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн 2017 оны 06 сарын 22-ний тогтоолыг хүчингүй болгож, дээрхи авто машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч О.Батнямд буцаан олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.3-д зааснаар шүүгдэгч М.Дашдамбын эзэмшлийн цэнхэр өнгийн “мустанг”-5 маркын мотоциклийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 06 сарын 19-ний өдрийн, шүүгдэгч З.*******ийн эзэмшлийн улбар шар өнгийн “мустанг”-5 маркын мотоциклийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн 2017 оны 06 сарын 21-ний тогтоолуудыг хохиролыг нөхөн төлүүлэх зорилгоор тус тус хэвээр үлдээж, хохиролыг нөхөн төлүүлж орлогыг тусгай дансанд хадгалахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар иргэний нэхэмжлэгч О.Батнямын нэхэмжлэлийг бүгдийг хэрэгсэхгүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч З.*******, М.******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс шүүгдэгч нарыг цагдан хорьж тэдний эдлэх ялыг 2017 оны 08 сарын 07-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шүүгдэгч З.*******, М.******* нар нь уг хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.*******, М.******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ.