Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/80

 

 

 

 

                                2021/ШЦТ/80

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Гандолгор даргалж, ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг, шүүгч Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй

           Улсын яллагч: Б.Буяндалай

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

           Иргэдийн төлөөлөгч: И.М

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн  

              Шүүгдэгч: З.Б

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Отгонбуян нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Зн Бэд холбогдох эрүүгийн 2112000000016 дугаар хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1959 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 61 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ............... оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Зн Б/РД:ТЛ................/

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч З.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ........ ............. бага насны хүүхэд буюу 8 настай хохирогч Х.Ний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харилцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

                     Эрүүгийн 2112000000016 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           * Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Хгийн өгсөн:

“...2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 10 цагийн орчим өөрийн нөхөр Б.Бийн хамт өөрсдийн эзэмшлийн 73-56 АРХ улсын дугаартай автомашинаар Архангай аймгийн төв рүү хувийн ажлаар явсан. Тэгээд оройн 21 цаг 40 минутын үед тус аймгийн Эрдэнэбулган сумын ...........гэх газар байдаг гэртээ ирэхэд манай гэрийн гэрэл унтраатай байсан. Тэгээд би гэрийн гадаа бууж харин манай нөхөр Лхагваа гэх хүнийг гэрт нь хүргэж өгөхөөр машинтай явсан. Тэгээд би гэр рүүгээ ороход 6 настай В, 5 настай Сэ, 2 настай Т, манай нөхрийн төрсөн эгч Чы 6 настай Э нар гэрийн дотор хоймор хэсэгт газраар ор зассан унтаж байсан. Харин хадам аав З.Б гэрийн дотор талын баруун талын орон дээр манай том охин Х.Нийн дээр нь гарчихсан цээжин хэсэгтээ пудволк өмссөн, доод хэсгээрээ шалдан байсан бөгөөд манай охин Х.Нэ цээж хэсэгтээ пудволк өмссөн, доод хэсгээрээ шалдан, хадам аав З.Б өөрийн бэлэг эрхтнээ манай охины бэлэг эрхтэн рүү оруулсан байдалтай охины дээр гарчихсан байхаар нь гялс гэрээ гарч нөхөр Б.Бэ, хадам ээж Н, хадам эгч Ч нарыг дуудсан. Гэр рүү орж хадам аав З.Бийг охины дээрээс татаж босгож авсан. Тэгсэн манай нөхөр хадам аав З.Бийг яаж байгаа юм гээд 2, 3 удаа цохиж авч байгаа харагдсан. Тэр дариу би цагдаагийн газар дуудлага өгч, .... эмнэлэгт дуудлага өгсөн. Тэрнээс хойш би балмагдаж юу болж байгааг мэдээгүй ухаан алдсан байсан. Хадам аав З.Б нь манай охины бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнийг оруулж хөдөлж байсан. Түүнийг хараад өөрийн нөхрийг гаднаас дуудаж З.Бийг охины дээрээс татаж авсан.  6 настай В, 5 настай Сэ, 6 настай Э нартай хамт үлдсэн. 2 настай Тыг хадам аав З.Бэд харж байгаарай гээд үлдээсэн. Хадам аав З.Бийн доор орилоод байж байсан. Хадам аав З.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ер нь бол өөрийгөө хянах чадвартай байсан. Тийм учраас миний охиныг хүчиндсэн байсан. Намайг ороход хүүхдүүд унтаж байсан. Сэ, В, Э гурав миний өөдөөс өвөө З.Б нь бид 4-ийг унт гээд Нэ эгчийг амыг дараад баруун талын орон дээр дээрээс нь дарж аваад гэрийн гэрэл унтраасан гэж надад хэлсэн. Өөр зүйл хэлээгүй, Нэ эгч уйлаад байсан гэж надад хэлсэн. Би З.Бийг охиныхоо дээрээс татаж аваад газар унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 02-09 дүгээр тал/

 

*Насанд хүрээгүй хохирогч Х.Нийн өгсөн:

“...2021 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө аав ээж 2 аймгийн төв орно гээд яваад өгсөн, би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын .......... өөрийнхөө гэртээ 4 дүүтэйгээ хамт үлдсэн. Би дөрвөн дүүтэйгээ өдөржин хамт байсан. Тэгсэн орой харанхуй болсон байхад /би цагийг мэдэхгүй байна/ манай өвөө З.Б ганцаараа архи уучихсан согтуу орж ирсэн. Бид нар тоглож байсан чинь өвөө ороо зас гэхээр нь ороо зассан. Би өвөөд гэрийн баруун талд байдаг өргөн орон дээр/буйдан/ ор засаж өгөөд би дүү нартайгаа газраар ор засаад унтахаар хэвтсэн. Өвөө унтах гээд гэрэл унтраасан, гэр дотор харанхуй болчихсон дүү бид нар унтаагүй орон дотроо сэрүүн хэвтээд байсан. Тэгсэн өвөө намайг миний орон дотроос тэврээд өөрийнхөө орон дээр аваачсан. Би яах гэж байгаа талаар нь юу ч ойлгоогүй. Тэгэхэд дүү нар унтаагүй орон дотроо сэрүүн байж байсан. З.Б өвөө намайг өөрийнхөө унтахаар засуулсан өргөн орон дээрээ аваачаад миний бэлэг эрхтэн /боожгой/ рүү гараа хийсэн, мөн өвөө өөрийнхөө бэлэг эрхтнийг /боожгой/ гаргаад миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Тэр үед аймар өвдөөд орилсон чинь өвөө миний амыг гараараа дарчихсан. Тэгээд байж байсан чинь ээж аав хүрээд ирсэн. Өвөө орж ирэхдээ 2 тийшээ саваад л яваад байдаг. Би тэгээд өвөөг согтуу байна гэж бодсон. Би өмд цамцаа тайлаад цэнхэр өнгөтэй пудволк, улаан оруулгатай цагаан турсиктэй унтахаар орондоо орсон. З.Б өвөө миний дээр гараад өөрийнхөө боожгой /бэлэг эрхтэн/-ийг миний боожгой /бэлэг эрхтэн/-рүү хийгээд дээшээ болоод байсан. Яг аав ээжийг ирэх үед өвөө миний дээрээс буугаад яг өмдөө өмсөх гээд байж байсан. Гэхдээ өмдөө өмсөж амжаагүй, Аав ээж ороод ирсэн. Миний бэлэг эрхтэнээс ямар нэгэн юм гараагүй. Өвөө намайг урьд өмнө нь оролдож байгаагүй. Өвөө намайг үнсээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-22 дугаар тал/

 

*Гэрч Э.Аийн өгсөн:

“...2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цаг 50 минутад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ...............гэх газар оршин суудаг өрх айл болох Б.Бэ гэх айлын эхнэр болох Х.Хаас охин болох Х.Нийг үзүүлэх гэсэн юм гэх утга бүхий дуудлага өгч, дуудлагын дагуу гэрт очиход Б.Бийд тэдний төрөл төрөгсөд, гэрийн баруун талын орон дээр Х.Х, өөрийн охин Х.Нийн хамт сууж байсан. Тэгээд би юу болсон талаар охин, ээж хоёроос асуухад охин юм хэлээгүй, харин ээж болох Х.Х нь манай охин Х.Нийг манай хадам аав хүчиндсэн гэж хэлсэн. Түүний дараа Х.Нийн биед ерөнхий биеийн үзүүлэлт, бусад амин үзүүлэлтийг үзэж дуусаад эмзэг газрын үзлэг хийх зорилгоор Х.Нийг ээж, аав, гэр бүлийн гишүүдийн хамт Эрүүл мэндийн төвд авчирсан. Түүний дараа Х.Нийн биед хэсэг газрын үзлэгийг хоёр гуяны дотор тал цавь, бэлэг эрхтэнд хийхэд Х.Нийн хоёр гуяны дотор тал дунд хэсгээс дээш хэсэг газар улаан үүссэн, гадна бэлэг эрхтэн нэлэнхийдээ улайлт үүссэн, бэлэг эрхтний дотор хэсэг үтрээ орчимд доторх салст улайж гэмтсэн байдалтай байсан. Х.Нийн биед үзлэг хийсэн талаар эмчийн тодорхойлолт үйлдсэн мөн хоёр ширхэг наацыг шилэнд Х.Нийн үтрээ орчмоос арчидас авсан. Үүнээс өөрөөр надад мэдэх зүйл байхгүй. Тухайн болсон асуудалтай ижил төсөөтэй дуудлага урьд өмнө авч байгаагүй. Би анх гэрт нь очоод Х.Нийн дотуур хувцасыг харахад цус өөр биологийн шингэн мэдэгдээгүй, мөн хэсэг газрын үзлэг хийх явцад ч мэдэгдээгүй. Салст гэмтсэн, улайлт үүссэн нь үрэлтийн улмаас үүсдэг...”гэх мэдүүлэг/хх-ийн 23-25 дугаар тал/

 

*Гэрч Б.Бийн өгсөн:

“...2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 10 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ........... гэх газраас өөрсдийн эзэмшлийн .......... АРХ улсын дугаартай автомашинаар эхнэр Х.Х, ээж Н, эгч Ч нарын хамт Архангай аймгийн төв орж ирсэн. Тэгээд орой 21 цагийн орчим Архангай аймгийн төвөөс хөдөө байдаг гэр лүүгээ ирсэн. Гэрийн гадаа ирээд манай эхнэр Х.Х машинаас бууж гэр рүү орсон. Би тухайн үед ээж Н Ч нарыг гэрт нь хүргэж өгөх гээд гэрийн гадаа машин дотроо байж байхад манай эхнэр намайг дуудсан. Дуудахаар нь гэр лүү ороод юу болсон талаар эхнэрээс асуухад охин Х.Нийг хадам аав З.Б хүчиндсэн байна гэж хэлсэн. Тэр үед намайг гэрт ороход баруун талын орны хажууд газар суучихсан хувцасаа өмсөөд сууж байсан. Харин Х.Нэ доод хэсгээрээ хувцасгүй шалдан газар унтаж байсан дүү нарын хамт сууж байсан. Ийм л зүйл болсон. Манай эхнэр гэр рүү түрүүлж орсон болохоор тухайн болсон асуудлыг сайн харсан байх. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд согтуу нь гаагүй, өөрийгөө хянах чадвартай байсан. Манай аав баруун талын орны хажууд газар хувцсаа өмсөөд байж байсан. Харин Х.Нэ дүү нарын хамт газар зассан орон дээр сууж байсан. Аав дотуур хувцас болон өмдөө өмсөж байсан. Х.Х бид хоёр 2013 онд танилцаад 2016 онд гэрт орж гэр бүл болсон. Түүнээс хойш одоог хүртэл хамт амьдарч байгаа бөгөөд Х.Нэ нь миний эхнэр Х.Хгийн хүүхэд, би хойд эцэг нь байгаа юм. Аав 1959 онд З гэдэг айлын том хүүхэд нь болж мэндэлсэн бөгөөд доороо 10 дүүтэй хүн байгаа юм. Тэгээд 1990 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р багт шилжин ирсэн. Цэргийн алба болон сургуульд хаана сурсан талаар би мэдэхгүй. Намайг төрснөөс хойш мал маллаж хажуугаар нь жимс ногоо тарьдаг байсан. Манай аав З.Б нь тайван дөлгөөн, хүнд тусархуу, элдвийн ямар нэгэн буруу зан араншингүй хүн байгаа юм. Нутаг орондоо нэр хүнд сайтай хүн байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 49-51 дүгээр тал/

 

*Гэрч С.Сын өгсөн:

“...2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн өглөө манай хөрш айл болох Б.Бийн гэр бүл аймгийн төв явсан, гэрт нь түүний 4 хүүхэд, эгчийнх нь 1 хүүхэд, нийт 5 хүүхэд үлдсэн. Тухайн өдрийн орой 19 цагийн өнгөрч байхад Х.Х над руу залгаад гэрт ороод хүүхдүүд хараад өг гэхээр нь гэр орж харахад 5 хүүхэд нь тоглоод байж байсан. Тэгээд гэртээ орсон, түүнээс хойш 22 цагийн орчимд шиг санаж байна аймгаас Б.Бийн гэр бүлийн хүмүүс ирцгээсэн. Түүнээс өөр зүйл мэдэхгүй. Намайг сургуульд байхад буюу 1989 оноос хойш зүс мэддэг байсан, тэгээд ч нэг нутагт олон жил нэг дор амьдарч байна. З.Б нь буруу зөрүү, муу зантай хүн бол биш, мөрөөрөө урдах ажлаа хийгээд л явж байдаг хөгшин байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-35 дугаар тал/

 

*Гэрч Н.Эын өгсөн:

“...З.Б манайд орж ирсэн, яг хэдэн цагийн орчим орж ирснийг би сайн мэдэхгүй байна. Учир нь цаг хараагүй. Орж ирэхдээ их согтуу 2 хөл дээрээ явж чадахгүй гуйвж дайваад орж ирсэн. Тэгэхээр нь та одоо их согтуу байна харьж амар гэсэн чинь гэрээс гараад явсан, түүнээс хойш хаашаа явсныг би мэдэхгүй байна. Ганцаараа ирсэн бөгөөд тэндээс, эндээс ирлээ гэж яриагүй, мөн би ч хаанаас ирсэн талаар асуугаагүй. Намайг 2010 онд тус багт шилжин нүүж ирэхэд амьдарч байсан. Яг хэзээнээс эхэлж тухайн багт амьдардаг болсныг мэдэхгүй. Ямар ч байсан тухайн багт эхнэр Нийн хамт амьдардаг. Би ойр дотно байдаггүй. Миний нүдэнд томоотой, тайван амгалан, хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн явж байгаа харагддаг...”гэх мэдүүлэг/хх-ийн 44-48 дугаар тал/

 

           *Яллагдагч З.Бийн өгсөн:

           “...Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би согтуу байсан учир хийсэн хэргийнхээ талаар сайн санахгүй байна. Гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 127-128 дугаар тал/

           *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 63 дугаартай:

           “...Х.Нийн биед үтрээний үүдэвч орчмын салстад цэгчилсэн цус харвалт, охин хальсны 6 цагийн түвшинд жижиг язарсан шарх /0,2см/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цаг 10 минутын үеийн сумын эмчийн анхны үзлэгээр хоёр гуяны дотор тал, цавьны хэсгээр улайсан шинж тэмдэгтэй байжээ. Энэ нь хүн хүч хэрэглэсэн байх боломжтой байна. Бэлгийн замын халдварт өвчтэй эсэхийг тогтоолгохоор лаборатори шинжилгээ явуулсан тул хариуг хүлээж байна. Х.Нэ нь бэлгийн бойжилт олоогүй байна. Х.Нэ нь 1-р бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт/хх-ийн 54-55 дугаар тал/

 

*Шүүх, сэтгэц гэм судлалын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн:

“...Шинжлүүлэгч З.Б нь нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Эрүүл байсан тул тэр үедээ өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгож, мэдэж, удирдаж чадах чадвартай байна. Шинжлүүлэгч          нь одоо сэтгэцийн өвчингүй байна. Гэмт хэрэг үйлдэхээс өмнө эрүүл байсан байна. Сэтгэцийн  өвчингүй тул түүнд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй .Энэ хүнд албадан эмчилгээ хийх шаардлагагүй байна. Шинжлүүлэгч З.Б нь тухайн үед болсон гэмт хэргийн үйл явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Шинжлүүлэгч З.Б нь хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт шинжилгээ/хх-ийн 160-161 дүгээр тал/

*Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 11-16 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч З.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р багийн  нутаг дэвсгэр Хоршоолол гэх газарт бага насны хүүхэд буюу 8 настай хохирогч Х.Нийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харилцаанд орж, хүчиндсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч З.Б үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Хгийн”...Харин хадам аав З.Б гэрийн дотор талын баруун талын орон дээр манай том охин Х.Нийн дээр нь гарчихсан цээжин хэсэгтээ пудволк өмссөн, доод хэсгээрээ шалдан байсан бөгөөд манай охин Х.Нэ цээж хэсэгтээ пудволк өмссөн, доод хэсгээрээ шалдан, хадам аав З.Б өөрийн бэлэг эрхтнээ манай охины бэлэг эрхтэн рүү оруулсан байдалтай охины дээр гарчихсан байхаар нь гялс гэрээ гарч нөхөр Б.Бэ, хадам ээж Н, хадам эгч Ч нарыг дуудсан. Гэр рүү орж хадам аав З.Бийг охины дээрээс татаж босгож авсан. Тэгсэн манай нөхөр хадам аав З.Бийг яаж байгаа юм гээд 2, 3 удаа цохиж авч байгаа харагдсан. Тэр даруй би цагдаагийн газар дуудлага өгч, Хоршооллын эмнэлэгт дуудлага өгсөн. Тэрнээс хойш би балмагдаж юу болж байгааг мэдээгүй ухаан алдсан байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Х.Нийн”...Тэгсэн орой харанхуй болсон байхад /би цагийг мэдэхгүй байна/ манай өвөө З.Б ганцаараа архи уучихсан согтуу орж ирсэн. Бид нар тоглож байсан чинь өвөө ороо зас гэхээр нь ороо зассан. Би өвөөд гэрийн баруун талд байдаг өргөн орон дээр/буйдан/ ор засаж өгөөд би дүү нартайгаа газраар ор засаад унтахаар хэвтсэн. Өвөө унтах гээд гэрэл унтраасан,

гэр дотор харанхуй болчихсон дүү бид нар унтаагүй орон дотроо сэрүүн хэвтээд байсан. Тэгсэн өвөө намайг миний орон дотроос тэврээд өөрийнхөө орон дээр аваачсан. Би яах гэж байгаа талаар нь юу ч ойлгоогүй. Тэгэхэд дүү нар унтаагүй орон дотроо сэрүүн байж байсан. З.Б өвөө намайг өөрийнхөө унтахаар засуулсан өргөн орон дээрээ аваачаад миний бэлэг эрхтэн /боожгой/ рүү гараа хийсэн, мөн өвөө өөрийнхөө бэлэг эрхтнийг /боожгой/ гаргаад миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Тэр үед аймар өвдөөд орилсон чинь өвөө миний амыг гараараа дарчихсан. Тэгээд байж байсан чинь ээж аав хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Э.Аийн”...ээж болох Х.Х нь манай охин Х.Нийг манай хадам аав хүчиндсэн гэж хэлсэн. Түүний дараа Х.Нийн биед ерөнхий биеийн үзүүлэлт, бусад амин үзүүлэлтийг үзэж дуусаад эмзэг газрын үзлэг хийх зорилгоор Х.Нийг ээж, аав, гэр бүлийн гишүүдийн хамт Эрүүл мэндийн төвд авчирсан. Түүний дараа Х.Нийн биед хэсэг газрын үзлэгийг хоёр гуяны дотор тал цавь, бэлэг эрхтэнд хийхэд Х.Нийн хоёр гуяны дотор тал дунд хэсгээс дээш хэсэг газар улаан үүссэн, гадна бэлэг эрхтэн нэлэнхийдээ улайлт үүссэн, бэлэг эрхтний дотор хэсэг үтрээ орчимд доторх салст улайж гэмтсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн”...Би тухайн үед ээж Н Ч нарыг гэрт нь хүргэж өгөх гээд гэрийн гадаа машин дотроо байж байхад манай эхнэр намайг дуудсан. Дуудахаар нь гэр лүү ороод юу болсон талаар эхнэрээс асуухад охин Х.Нийг хадам аав З.Б хүчиндсэн байна гэж хэлсэн. Тэр үед намайг гэрт ороход баруун талын орны хажууд газар суучихсан хувцасаа өмсөөд сууж байсан. Харин Х.Нэ доод хэсгээрээ хувцасгүй шалдан газар унтаж байсан дүү нарын хамт сууж байсан. Ийм л зүйл болсон. Манай эхнэр гэр рүү түрүүлж орсон болохоор тухайн болсон асуудлыг сайн харсан байх. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд согтуу нь гайгүй, өөрийгөө хянах чадвартай байсан. Манай аав баруун талын орны хажууд газар хувцсаа өмсөөд байж байсан...” гэх мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “...Х.Нийн биед үтрээний үүдэвч орчмын салстад цэгчилсэн цус харвалт, охин хальсны 6 цагийн түвшинд жижиг язарсан шарх /0,2см/ гэмтэл тогтоогдлоо...” гэх 63 дугаартай дүгнэлт, хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбараар  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч З.Бийн бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.Бийн бага насны буюу 8 настай хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байх бөгөөд шүүгдэгч З.Бийг хүчиндэх гэмт хэргийг найман настай буюу  бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Мөн тус шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч З.Бийг дээрх гэмт хэрэгт гэм буруутай байна гэж дүгнэсэн болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс хохирол төлбөрт гурван сая төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар өмгөөлөгчөөрөө дамжуулан хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч З.Бийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв. Харин хохирогчид цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид гарах  эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч З.Бийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тогтоосон 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 04 дугаартай “Шүүх сэтгэц эмгэг судлал”-ын дүгнэлтээр сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй түүнийг хэрэг хариуцах чадвартай байна дүгнэсэн бөгөөд түүний хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал гэж дүгнэн, эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх боловч тус зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний өндөр настай, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Шүүгдэгч З.Бийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 05 сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 108/нэг зуун найм/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Зн Бийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бийг 14/арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бэд оногдуулсан 14/арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 05 сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 108/нэг зуун найм/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч З.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Х нь хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийг дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч З.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                        П.ГАНДОЛГОР

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Р.АЛТАНЦЭЦЭГ

 

                                               ШҮҮГЧ                                        Б.ОТГОНЦЭЦЭГ