Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/84

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Н.О******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.************** дугаар зүйлийн *******-д заасан гэмт хэрэгт холбогдуулан ******* овгийн Н******* О*******т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн **************3*******000000096  дугаартай хэргийг *******0************** оны 06 дүгээр сарын **************-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Монгол Улсын иргэн, *******9******* оны ************** дугаар сарын 09-ны өдөр Д аймгийн Д суманд төрсөн. ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Элчит тэрэгний жолооч, засварчин мэргэжилтэй, Депо-д засварчин ажилтай. Ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн С сум, ******* дугаар баг, Ган зам ******* дугаар хэсгийн ******* дүгээр байрны ******* тоотод оршин суудаг. Ял шийтгэлгүй. Хэрэг хариуцах чадвартай. ******* овогт Н******* О******* /РД:МЙ*********************09**************/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/,

          Шүүгдэгч Н.О******* нь *******0************** оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум, Хонгор морьт ******* дүгээр багын нутаг дэвсгэрт байрлах “Хонгор морьт” амралтын газрын 6 дугаар байшинд ашиг олох зорилгоор хөзөр, хясаа ашиглан техас покер буюу үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.О*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*******0************** оны 05 дүгээр сарын 05-ны өдөр Баяржаргал, Мягмар, Даваацэрэн, Баасансүх, Тайванжаргал, Оюунболд, Баттөр нарын хамт Хонгор морьт амралтын газар хөзөр,жетон ашиглаж мөрийтэй тоглоом тоглож байхад цагдаагийн байгууллагын ажилтан нар ирээд тоглоомыг зогсоосон байгаа. Хүн бүр *******00 мянган төгрөгөөр жетон авч техас тоглоомын дүрмээр явагдана. ******* цаг тоглоод хожсон жетоноо мөнгө болгоно. ******* цаг дуусахаас өмнө жетоноо алдвал дахин *******00 мянган төгрөгөөр жетон авч тоглоно. Байрны төлбөр 80 мянган төгрөгийг би төлсөн. Тоглолт явагдаж байхад тоглогч нараас *******00 мянган төгрөг хураах мөнгөний дагуу жетон өгөх мөнгө хожсон мөнгийг буцааж өгөх ажлыг би удирдаж хийж байсан. би данс банк барьсан тоглолт зохион байгуулсан гэж нэг тоглолтоос 5000 төгрөг авдаг. Баяржаргал, Мягмар нар надруу тэр өглөө залгаад мөрийтэй тоглоом тоглох хүн байна уу? гэж асуухаар нь би бусад хүмүүс рүү залгаж *******0************** оны 05 дугаар сарын 05-ны өдрийн мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан. Надтай хамтарч зохион байгуулсан хүн байхгүй. Би ганцаараа л зохион байгуулсан. Тэр орой тоглолт эхлээд ******* цаг болоогүй байсан мөн хожсон жетон мөнгөөр сольж амжаагүй учир хэн ч мөнгө хожоогүй. Ер нь бол яг айхтар зохион байгуулаад мөнгө төгрөг олсон асуудал бол байхгүй. Тухайн өдөр би өөрөө тоглож байсан юм. Угаасаа бөөнөөрөө тоглохоор заавал банк, дансаа барьж тоглолтыг удирддаг юм аа. Өөр шалтаг шалтгаан байхгүй. Тиймээ би хүлээн зөвшөөрч байна. надад маргах зүйл байхгүй... гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Н.О*******ын *******0************** оны 06 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...*******0************** оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баяржаргал, Мягмар, Даваацэрэн, Баасансүх, Тайванжаргал, Оюунболд, Баттөр нарын хамт “Хонгорморьт” амралтын газарт хөзөр, жетон ашиглаж мөрийтэй тоглоом тоглож байхад цагдаагийн байгууллагын ажилтан нар ирээд тоглоомыг зогсоосон байгаа. Хүн бүр *******00 мянган төгрөгөөр жетон авч “техас” тоглоомын дүрмээр явагдана. ******* цаг тоглоод хожсон жетоноо мөнгө болгоно. ******* цаг дуусахаас өмнө жетоноо дуусгавал дахин жетон авч тоглоно. Байрны төлбөр 80.000 төгрөгийг би төлсөн. Тоглолт явагдаж байхад тоглогч нараас *******00.000 төгрөг хураах мөнгөний дагуу жетон өгөх мөн хожсон мөнгийг буцааж өгөх ажлыг би удирдаж хийж байсан. Би данс барьсан, тоглолт зохион байгуулсан гэж нэг тоглолтоос 5000 төгрөг авдаг. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 53 дугаар хуудас/,

Гэрч П.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******0************** оны 05-р сарын 06-ны өдөр өгсөн...*******0************** оны 05 дугаар сарын 05-ны өдөр ************** цагийн үед найз Баттөр нь 94888840 дугаарын утаснаас миний 99499033 дугаар руу залгаж Сэлэнгэ аймаг явж мөрийтэй тоглох уу гэж асуухаар нь хамт явъя намайг ирээд авчих гэж хэлээд удалгүй Баттөр манай гэрт ирсэн. Тэгээд Баттөр бид ******* манай гэрээс гараад найз Даваацэрэнг Алтанбулаг сумын 3-р баг улаан бургасны гарамаар дээрээс аваад бид 3 хөдөө замаар явсаар байгаад оргилдог булаг руу дээшээ өгсөөд засмал зам руу нийлээд Сэлэнгэ аймаг явсан. Бид  3 Хонгор морьт амралтын газар ирээд хамгийн захын байшинд очсон тухайн үед миний таньдаг Мягмар, Баяржаргал, Бааска, Тайванжаргал нар байсан удалгүй О******* нь нэг танихгүй залуутай хамт ирсэн. Тэгээд бид нар юм яриад сууж байхад О******* ирээд техас тоглоом тоглоно гээд бүгд суусан. Тухайн үед надад *******65.000 төгрөг байсан тэгээд би *******00.000 төгрөгөөр цэнэглэж тоглосон. Би тухайн тоглоомыг тоглоод нэг цаг орчим болж байхад мөнгө алдаагүй байсан тэгээд дуусгасан. Би мөрийтэй тоглоом тоглох зорилгоор очсон. Манай найз Баттөр Сэлэнгэд тоглох гэж байна гэхээр нь би хамт хамт явж тоглосон. Харин яг хэн санаачилсан талаар сайн мэдэхгүй байна.Би болон манай найз Баттөр, Оюунболд, Даваацэрэн, О*******, Бааска, Баяржаргал, Тайванбаяр бид нар байсан. Бид нар техас нэртэй мөрийтэй тоглоом тоглодог. ******* цаг тоглодог хүн бүр *******00.000 төгрөгөөр жетон аваад харин жетон дууссан тохиолдолд дахин *******00.000 төгрөгөөр цэнэглээд үргэлжлүүлэн тоглодог. Харин нэг цаг дуусаад хураалгасан мөнгөө гартаа байгаа жетоноороо хувааж авдаг. Тайванбаярын жетон гэж хэлсэн. Харин яг хэн авчирсан талаар би сайн мэдэхгүй байна. Бид нар бүгд О*******т бэлэн мөнгөө хураалгадаг. Харин мөнгө дууссан бол О*******ын Хаан банкны 56*******558993******* дугаартай данс, мөн Э Хаан банкны 56*******536*******3************** дугаартай дансанд хийгээд байсан. тухайн дансны дугаар ширээн дээр байрлуулсан байсан. намайг мөрийтэй тоглоом тоглоход ямар нэгэн байдлаар ятгах, дарамт шахалт үзүүлсэн асуудал байхгүй. Би өөрийн хүсэлтээр тоглосон. Би мөрийтэй тоглоом нь хууль бус гэмт хэрэг гэдгийг мэдэж байсан. Би ёндоогоо үзэх гэж тоглосон. Баттөр явж тоглох гэж байна гэхээр нь хамт явж тоглосон. Баяржаргал ,Мягмар, Тайванжаргал, Бааска, очсон байсан... гэх мэдүүлэг./хх-ийн 30-р хуудас/

Гэрч Л.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******0************** оны 05-р сарын 06-ны өдөр өгсөн... Би одоогоор Сэлэнгэ аймгийн сумын ******* дүгээр баг үйл ажиллагаа явуулдаг Хонгор морьт амралтын газарт зохион байгуулагч, аж ахуйн ажилтан хийдэг. Миний ажиллаж байгаа Хонгор морьт амралтын газрын захирал нь Т Энхбаяр нь захирал ажилтай. Манай амралтын газарт олон хүмүүс байдаг болохоор эдгээр хүмүүсийг танихгүй. Манай Хонгор Морьт амралтын газарт нийт 9 ширхэг дөрвөлжин байшин байдаг. *******0************** оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хонгор морь амралтын газарт нийт 9 ширхэг дөрвөлжин байшингийн ганцхан ширхэг 6 дугаар байшинд 4 хүн оръё гэж хоногийн 80.000 төгрөг нэг залуу өгсөн тухайн залуу О******* гэж сонссон. Тэгээд би ажлаа хийсэн. Би манай амралтын газарт 6 дугаартай дөрвөлжин байшинд бүлэг хүмүүс мөрийтэй тоглоом тоглож байхыг мэдээгүй. Манай амралтын газрын гэрчилгээ болон бусад шаардлагатай материалууд Хонгор морь амралтын газрын захирал Т.Энхбаярт байгаа. Одоо манай захирал Т.Энхбаяр нь Улаанбаатар хотоос ирсэн тул гэрийн ажиглалтад байгаа. Өнөөдрийн хувьд шаардлагатай материалуудыг гаргаж өгөх боломжгүй. Маргааш гаргаж өгөх боломжтой. Манай амралтын газарт урьд өмнө мөрийтэй тоглоом тоглож байгаагүй. Хамгийн анх өндөр бор залуу ирээд байшин авъя гэсэн. Хононо гэж хэлээд байшин онгойлгуулсан тухайн хүнийг танихгүй...гэх мэдүүлэг./хх-ийн 3*******-р хуудас/

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******0************** оны 05-р сарын 06-ны өдөр өгсөн...*******0************** оны 05-р сарын 06-ны өдөр Алтанбулаг суманд гэртэй байхад Мягмар гэх танил ах маань 99*******95*******69 дугаарын утаснаас миний 94888840 дугаарын утас руу залгаж сумын Хонгор морьтын амралтанд покер тоглох гэж байна.Чи ирж тоглох юмуу гэж ярьсан юм. Би тоглохоор болж Алтанбулаг суманд оршин суух Оюунболдыг тоглох эсэхийг асууж замаараа дайна гэх залуу над руу ярьж “Би цуг явна шүү” гэсэн хэн дахиад тоглох гэж байгаа талаар хэлээгүй. Ингээд Алтанбулаг сумаас Оюунболд бид ******* манай дүүгийн 3*******59 УБР дугаартай приус *******0 маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаан бургас гэх газар орж тэндээс даймааг аваад постоор дайралгүй суманд ирсэн. Цаг ************** өнгөрч байсан байх *******-р багт байрлах Хонгор морьт амралтанд ирж Мягмар ах луу залгаж хаана байгаа талаар асуухад дээрээсээ *******дох байшинд хүрээд ир гэсэн. Бид 3-г ирэхэд Тайвнаа гэх Алтанбулаг сумын хилд баригдаж буй барилгын инженер залуу, Мягмар ах, Баяржаргал гэх Алтанбулаг суманд машины дугуй зөөдөг залуу, Баасансүх гэх залуу, Цоомоо нар байсан. Сүүлд О******* нэг найзын хамт ирсэн шиг санагдаж байна. хөзөр жетон зэрэг ашиглан покер тоглоцгоосон юм. Дүрэм нь гэвэл *******00.000 төгрөгөөр *******00 жетон авч тоглодог юм. Бид нар мөнгөө О******* гэх залууд өгч жетоноо авсан. Тухайн залуу нэг цагийн дараа жетоноо авч хүмүүсийн мөнгийг нь өгөх дахин цэнэглэх зэрэг мөнгө барих ажлыг хийдэг юм. Миний мэдэж байгаагаар Мягмар ах, Даалина, Оюунболд,Баасансүх, О*******, Тайванаа, Баяржагаа бид нар мөнгөө өгч жетоноо авцгааж найман хүний бүрэлдэхүүнтэй техас нэртэй покер тоглоомыг тоглож эхэлсэн. Ингэхдээ би О*******ын найз гэх залуугийн 56*******536*******3************** тоот дугаарын данс руу *******00.000 төгрөг “bbbb” гэх утгаар шилжүүлж *******00 жетон авсан. Өөр хүмүүс яасныг сайн мэдэхгүй байна надтай хамт ирсэн Оюунболд, Даалина нар мөнгөө о******* гэх залууд бэлэн өгч зуу зуугийн жетон авч байгаа харагдсан. Мягмар гэх ах намайг дуудаж тоглохоор болсон. Миний хувьд байнга тус хүмүүстэй мөрийтэй тоглосон асуудал байхгүй. Тус байшингийн талаар мэдэхгүй байна намайг ирэхэд байшинд орсон байсан. бүгд жетоноо авч суусны дараа 60 минут тоглоод буцаад жетоноо өгч мөнгө болгон авдаг ба тоглоом дуусаагүй байхад цагдаа нар орж ирсэн болохоор мөнгө хожсон хүн байхгүй. Минйи хувьд *******00.000 төгрөгийн жетоноо 30 орчим тоглож байгаад алдсан тул дахин цэнэглэж *******00.000 төгрөгийн жетон авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34-36-р хуудас/

Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******0************** оны 05-р сарын 06-ний өдөр өгсөн...Би *******0************** оны 05-р сарын 05-ний өдөр *******4 цагийн үед Баттөр над руу залгаад бөөнөөрөө цуглаад мөрийтэй тоглъё гэх хэлэхээр нь Мягмар луу залгаад тоглъё гэж хэлсэн. Мягмар *******5 цаг өнгөрч байхад манай гэрийн гадаа машинтайгаа намайг авсан. Би Баасансүрэн ах луу залгаап мөн дуудсан. Тэгээд Баасансүрэн, Мягмар бид 3 байж байхад Тайванжаргал, Мягмар луу залгаад бид 3 дээр ирсэн. Тэгээд бид Хонгор морьт амралтын газар луу очсон. Тэгээд тэндээ нэг байшинд ороод хэсэг хугацааны дараа Алтанбулаг сумаас Баттөр, Даваацэрэн, Оюунболд 3 ирсэн. Хэсэг хугацааны дараа О******* нэг найзтайгаа ирсэн би танихгүй. Тэгээд Баасансүрэн, Мягмар, Баттөр, О*******, Оюунболд, Даваацэрэн бид нар мөрийтэй тоглоом буюу техас тоглож эхэлсэн. Яг зохион байгуулсан хүнийг тэр гэж хэлж чадахгүй байна. Бүгд нэг лүүгээ утсаар ярьж дуудсан. Би *******00.000 төгрөгөөр тоглосон ба О*******т тоглолтын мөнгө цуглаж бид нар О*******аас жетон авч тоглож байсан.Би мөнгөө О*******аас түр зээлчих гээд зээл авсан. О*******, Тайванжаргал хоёрын аль нэгийх нь жетон яг хэнийх гэдгийг мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/

Гэрч П.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******0************** оны 05-р сарын 06-ны өдөр өгсөн... Би уншиж бичиж чадахгүй болохоор ойлгохгүй байна. би гарын үсгээ зурж чадна гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/

Гэрч П.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******0************** оны 05-р сарын 06-ний өдөр өгсөн... *******0************** оны 05-р сарын 05-ний өдрийн *******8 цагийн үед найз Б 94888840 дугаарын утас руу залгаж мэнд ус мэдэж байхад Баттөр нь Сэлэнгэ явах гэж байна тэнд хүмүүс тоглох гэж байна гэхээр нь хамт явъя намайг ирээд авчих гэж хэлсэн тэгээд бид ******* Алтанбулаг сумын 3-р баг улаанбургасны гарамаар би явган очиход Б 3*******59 УБР улсын дугаартай приус *******0 маркийн хар хөх өнгөтэй машинд О хамт ирсэн тэгээд бид 3 Хонгор морьт амралтын газарт ирээд хамгийн захын байшинд очсон тухайн үед миний таньдаг Мягмар, Баяржаргал, Бааска нар байсан бусдын танихгүй. Тэгээд бид нар юм яриад сууж байхад О******* ирээд техас тоглоом тоглоно гээд бүгд суусан. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан болохоор гэрээсээ гарахдаа мөнгөн аяга авч гараад зараад тоглох зорилгоор авч гарсан байсан болохоор О*******т энэ мөнгөн аягануудыг барьцаанд нь авчих гээд 500.000 төгрөг аваад тоглосон. Би тухайн тоглоомыг тоглоод нэг цаг орчим болж байхад 400.000 төгрөгөө алдсан. Тэгээд дуусгасан. Би мөрийтэй тоглоом тоглох зорилгоор очсон. Манай найз Баттөр тоглох гэж байхаар нь би хамт явж тоглосон. Харин яг хэн санаачилсан талаар сайн мэдэхгүй байна. би найз Баттөр, Оюунболд нарын хамт очсон. Харин бид 3-г очиход миний таньдаг Баяржаргал, Мягмар, Бааска мөн танихгүй ******* хүн байсан. бид нар техас нэртэй мөрийтэй тоглоом тоглодог. ******* цаг тоглодог хүн бүр *******00.000 төгрөгөөр читон аваад тоглодог харин читон дууссан тохиолдолд дахин *******00.000 төгрөгөөр цэнэглээд үргэлжлүүлэн тоглодог. Харин ******* цаг дуусаад хураалгасан мөнгөө гартаа байгаа читоноороо хувааж авдаг. Бид нар бүгд О*******т бэлэн мөнгөө хураалгадаг. Харин мөнгө дууссан бол бусад хүмүүс О*******ын Хаан банкны 56*******558993******* дугаартай данс, мөн Э Хаан банкны 56*******536*******3************** дугаартай дансанд хийгээд байсан. тухайн дансны дугаар ширээн дээр байрлуулсан байсан. намайг мөрийтэй тоглоом тоглоход ямар нэгэн ятгах, дарамт шахалт үзүүлсэн асуудал байхгүй. Би өөрийн хүсэлтээр тоглосон. Би гэрээсээ гарахдаа өөрийн эзэмшлийн 5 ширхэг том мөнгөн аяга, 3 ширхэг жижиг дуураймал аяга авч гарсан. Би мөрийтэй тоглоом тоглоход тухайн 8 ширхэг мөнгөн аягыг барьцаанд тавьчих гэж гуйгаад бэлэн мөнгө аваад тоглоно гэж бодсон. Би О*******аас 500.000 төгрөгөөр байвал энэ 8 ширхэг мөнгөн аягыг авчих өглөө мөнгийн өгнө гэж хэлээд гуйж мөнгө зээлсэн. Би сайн мэдэхгүй байна Баттөр явж тоглоно гэхээр нь хамт явж тоглосон... гэх мэдүүлэг./хх-ийн 4*******-р хуудас/

 Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллгааны шатанд *******0************** оны 05-р сарын 06-ны өдөр өгсөн... Би *******0************** оны 05-р сарын 05-ны өдөр гэртээ байж байгаад орой *******9 цагийн үед Мягмар гэдэг таньдаг ах руугаа өөрийн 99*******55*******89 дугаарын утаснаас М 99*******95*******69 гэсэн дугаар луу залгаад байгаа газрыг асуутал”Машинистын гадаа байна” гэхээр нь би очсон. Намайг очиход Мягмар ах, Баасансүрэн, Баяржаргал ах нар хамт байж байсан. тэгээд юм ярьж байгаад Баяржаргал ах өнөөдөр “Хонгор морьт” амралтын газарлуу явж покер тоглох байх гэж хэлсэн. Тэгээд би салаад залуус зоогийн газарт очоод хоол идэж байсан чинь Мягмар ах надруу залгаад “Хонгор морьт” амралтын газар луу явлаа гэж хэлэхээр нь би араас чинь очъё гэж хэлсэн. Тэгээд би хоолоо идчихээд “Хонгорморьт” амралтын газар луу очиход амралтын газрын автомашины зогсоол дээр Баасансүрэн, Баяржаргал, Мягмар энэ 3 машиндаа сууж байсан. тэгээд Алтанбулаг сумаас хүмүүс ирэх байсан ба би Алтанбулагт байдаг Оюунболд ах руу залгаад Хонгор морьт амралтын газар луу ирж байгаа үгүйг асуухад гэртээ байна гэж хэлсэн тэгэхээр нь Баттөр ах руу залгахад унтаж байгаад сэрж байна гэж хэлсэн. Тэгээд *******0 цаг 40 минутын үед Алтанбулаг сумаас Оюунболд, Баттөр нэг танихгүй эрэгтэй хүнтэй ирсэн. Тэгээд О******* амралтын газрын эзэнтэй утсаар яриад нэг байшин луу оруулсан. Тэгээд бид нар байшиндаа ороод О*******ыг ирэхийг хүлээсэн ба ************** цаг өнгөрч байхад О******* ирсэн. Тэгээд Баасансүрэн, Оюунболд, Баяржаргал, Баттөр, О*******, Мягмар бид нар мөнгөний бооцоотой покер тоглож эхэлсэн. Би тухайн тоглоомыг тоглох гэж өөрийн 5688*******8*******555 гэсэн Хаан банкны данснаас О*******ын данс руу taivnaa гэсэн утгатай 300.000 төгрөг шилжүүлээд О*******аас *******00.000 төгрөг бэлнээр аваад *******00.000 төгрөг нь Баяржаргал, Мягмар ******* *******00.000 төгрөгөөр нь хувааж авсан. Бид нар урьд өмнө мөрийтэй тоглоом тоглож байсан болохоор *******0************** оны 05-р сарын 05-ны өдөр Баяржаргал, Мягмар, Баасансүрэн нартай уулзахад “Хонгорморьт” амралтын газар луу явж мөрийтэй тоглоно гэж хэлэхээр нь би би араас очиж хамт тоглосон.Ер нь тоглохдоо бид нар хоорондоо утсаар ярьж байгаад тоглох өдөр болон газраа тохирдог. Яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. *******0************** оны 04-р сарын *******9-ны өдрөөс хойш нийт 3 удаа “Хонгор морьт” амралтын газар Мягмар, Баяржаргал, О*******, Баттөр, Оюунболд нэрийг мэдэхгүй ******* эрэгтэй хүнтэй мөрийтэй тоглосон. Тухайн хүмүүсийг хэдэн төгрөг гаргаж тоглосныг сайн мэдэхгүй байна. миний хүнээс авсан читон байсан. ..гэх мэдүүлэг. /хх-ийн 45-р хуудас/

Гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******0************** оны 05-р сарын 06-ны өдөр өгсөн... Би Улаанбаатар төмөр замын Депод засварчнаар *******0*******5 оны 09-р сараас эхлэн ажиллаж байна. одоо би Сэлэнгэ аймаг сумын 3 дугаар баг ******* дугаар хэсэг **************6б тоотод эхнэр ******* хүүхдийн хамт оршин суудаг. Тэгтэл *******0************** оны 05-р сарын 05-ны өдрийн ************** цагийн орчим би эхнэрээ ажлаас авчихаад гэрлүүгээ явж байтал найз О******* над руу утсаар залгаж холбогдсон. Тэгээд надад О******* нь “Хонгорморьт амралтын газар руу хамт явж хүнд ус, ундаа хүргээд өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд эхнэрээ гэртээ буулгачихаад, найз О*******ын гэр болох сумын *******-р багт 9 давхар байрны гадаа очиж найз О*******ыг аваад сумын 6-р багт үйл ажиллагаа явуулдаг “Тоса” хүнсний дэлгүүр орсон. Тухайн дэлгүүрээс ус, ундаа, хөзөр худалдаж авсан. Тэгээд шууд миний 64-*******3 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй “Хонгорморьт” амралтын газар руу явсан. Тухайн амралтын газар очиход миний танихгүй 8-*******0 орчим хүмүүс хөзөр тоглоод байж байсан. Тухайн хүмүүсийг О******* таньж байсан. Тэгээд би тухайн гэрт хөзөр тоглохыг хараад сууж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 4*******-48-р хуудас/,

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******0************** оны 05-р сарын 06-ны өдөр өгсөн...Би *******0.000 төгрөгөөр тоглосон. Читон, хясаа хэн оруулж ирснийг хараагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 50-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 0*******-р хуудас /, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх-ийн 05-06-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 0*******-*******5-р хуудас /, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн *******9-р хуудас/, харилцах дансны хуулга, /хх-ийн **************-*******5-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн *******6-р хуудас/, хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 8*******-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл, /хх-ийн 88-р хуудас/, мөн хууль сануулан гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед  шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна  гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.О******* нь *******0************** оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум, Хонгор морьт ******* дүгээр багын нутаг дэвсгэрт байрлах “Хонгор морьт” амралтын газрын 6 дугаар байшинд ашиг олох зорилгоор хөзөр, хясаа ашиглан техас покер буюу үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Н.О*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*******0************** оны 05 дүгээр сарын 05-ны өдөр Баяржаргал, Мягмар, Даваацэрэн, Баасансүх, Т, О, Б нарын хамт Хонгор морьт амралтын газар хөзөр,жетон ашиглаж мөрийтэй тоглоом тоглож байхад цагдаагийн байгууллагын ажилтан нар ирээд тоглоомыг зогсоосон байгаа. Хүн бүр *******00 мянган төгрөгөөр жетон авч техас тоглоомын дүрмээр явагдана. ******* цаг тоглоод хожсон жетоноо мөнгө болгоно. ******* цаг дуусахаас өмнө жетоноо алдвал дахин *******00 мянган төгрөгөөр жетон авч тоглоно. Байрны төлбөр 80 мянган төгрөгийг би төлсөн. Тоглолт явагдаж байхад тоглогч нараас *******00 мянган төгрөг хураах мөнгөний дагуу жетон өгөх мөнгө хожсон мөнгийг буцааж өгөх ажлыг би удирдаж хийж байсан. би данс банк барьсан тоглолт зохион байгуулсан гэж нэг тоглолтоос 5000 төгрөг авдаг. Баяржаргал, Мягмар нар надруу тэр өглөө залгаад мөрийтэй тоглоом тоглох хүн байна уу? гэж асуухаар нь би бусад хүмүүс рүү залгаж *******0************** оны 05 дугаар сарын 05-ны өдрийн мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан. Надтай хамтарч зохион байгуулсан хүн байхгүй. Би ганцаараа л зохион байгуулсан. Тэр орой тоглолт эхлээд ******* цаг болоогүй байсан мөн хожсон жетон мөнгөөр сольж амжаагүй учир хэн ч мөнгө хожоогүй. Ер нь бол яг айхтар зохион байгуулаад мөнгө төгрөг олсон асуудал бол байхгүй. Тухайн өдөр би өөрөө тоглож байсан юм. Угаасаа бөөнөөрөө тоглохоор заавал банк, дансаа барьж тоглолтыг удирддаг юм аа. Өөр шалтаг шалтгаан байхгүй. Тиймээ би хүлээн зөвшөөрч байна. надад маргах зүйл байхгүй... гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Н.О*******ын *******0************** оны 06 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...*******0************** оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баяржаргал, Мягмар, Даваацэрэн, Баасансүх, Тайванжаргал, Оюунболд, Баттөр нарын хамт “Хонгорморьт” амралтын газарт хөзөр, жетон ашиглаж мөрийтэй тоглоом тоглож байхад цагдаагийн байгууллагын ажилтан нар ирээд тоглоомыг зогсоосон байгаа. Хүн бүр *******00 мянган төгрөгөөр жетон авч “техас” тоглоомын дүрмээр явагдана. ******* цаг тоглоод хожсон жетоноо мөнгө болгоно. ******* цаг дуусахаас өмнө жетоноо дуусгавал дахин жетон авч тоглоно. Байрны төлбөр 80.000 төгрөгийг би төлсөн. Тоглолт явагдаж байхад тоглогч нараас *******00.000 төгрөг хураах мөнгөний дагуу жетон өгөх мөн хожсон мөнгийг буцааж өгөх ажлыг би удирдаж хийж байсан. Би данс барьсан, тоглолт зохион байгуулсан гэж нэг тоглолтоос 5000 төгрөг авдаг. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 53 дугаар хуудас/,

Гэрч П.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******0************** оны 05-р сарын 06-ны өдөр өгсөн...*******0************** оны 05 дугаар сарын 05-ны өдөр ************** цагийн үед найз Баттөр нь 94888840 дугаарын утаснаас миний 99499033 дугаар руу залгаж Сэлэнгэ аймаг явж мөрийтэй тоглох уу гэж асуухаар нь хамт явъя намайг ирээд авчих гэж хэлээд удалгүй Баттөр манай гэрт ирсэн. Тэгээд Баттөр бид ******* манай гэрээс гараад найз Даваацэрэнг Алтанбулаг сумын 3-р баг улаан бургасны гарамаар дээрээс аваад бид 3 хөдөө замаар явсаар байгаад оргилдог булаг руу дээшээ өгсөөд засмал зам руу нийлээд Сэлэнгэ аймаг явсан. Бид  3 Хонгор морьт амралтын газар ирээд хамгийн захын байшинд очсон тухайн үед миний таньдаг Мягмар, Баяржаргал, Бааска, Тайванжаргал нар байсан удалгүй О******* нь нэг танихгүй залуутай хамт ирсэн. Тэгээд бид нар юм яриад сууж байхад О******* ирээд техас тоглоом тоглоно гээд бүгд суусан. Тухайн үед надад *******65.000 төгрөг байсан тэгээд би *******00.000 төгрөгөөр цэнэглэж тоглосон. Би тухайн тоглоомыг тоглоод нэг цаг орчим болж байхад мөнгө алдаагүй байсан тэгээд дуусгасан. Би мөрийтэй тоглоом тоглох зорилгоор очсон. Манай найз Баттөр Сэлэнгэд тоглох гэж байна гэхээр нь би хамт хамт явж тоглосон. Харин яг хэн санаачилсан талаар сайн мэдэхгүй байна.Би болон манай найз Баттөр, Оюунболд, Даваацэрэн, О*******, Бааска, Баяржаргал, Тайванбаяр бид нар байсан. Бид нар техас нэртэй мөрийтэй тоглоом тоглодог. ******* цаг тоглодог хүн бүр *******00.000 төгрөгөөр жетон аваад харин жетон дууссан тохиолдолд дахин *******00.000 төгрөгөөр цэнэглээд үргэлжлүүлэн тоглодог. Харин нэг цаг дуусаад хураалгасан мөнгөө гартаа байгаа жетоноороо хувааж авдаг. Тайванбаярын жетон гэж хэлсэн. Харин яг хэн авчирсан талаар би сайн мэдэхгүй байна. Бид нар бүгд О*******т бэлэн мөнгөө хураалгадаг. Харин мөнгө дууссан бол О*******ын Хаан банкны 56*******558993******* дугаартай данс, мөн Э Хаан банкны 56*******536*******3************** дугаартай дансанд хийгээд байсан. тухайн дансны дугаар ширээн дээр байрлуулсан байсан. намайг мөрийтэй тоглоом тоглоход ямар нэгэн байдлаар ятгах, дарамт шахалт үзүүлсэн асуудал байхгүй. Би өөрийн хүсэлтээр тоглосон. Би мөрийтэй тоглоом нь хууль бус гэмт хэрэг гэдгийг мэдэж байсан. Би ёндоогоо үзэх гэж тоглосон. Баттөр явж тоглох гэж байна гэхээр нь хамт явж тоглосон. Баяржаргал ,Мягмар, Тайванжаргал, Бааска, очсон байсан... гэх мэдүүлэг./хх-ийн 30-р хуудас/

Гэрч Л.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******0************** оны 05-р сарын 06-ны өдөр өгсөн... Би одоогоор Сэлэнгэ аймгийн сумын ******* дүгээр баг үйл ажиллагаа явуулдаг Хонгор морьт амралтын газарт зохион байгуулагч, аж ахуйн ажилтан хийдэг. Миний ажиллаж байгаа Хонгор морьт амралтын газрын захирал нь Т Энхбаяр нь захирал ажилтай. Манай амралтын газарт олон хүмүүс байдаг болохоор эдгээр хүмүүсийг танихгүй. Манай Хонгор Морьт амралтын газарт нийт 9 ширхэг дөрвөлжин байшин байдаг. *******0************** оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хонгор морь амралтын газарт нийт 9 ширхэг дөрвөлжин байшингийн ганцхан ширхэг 6 дугаар байшинд 4 хүн оръё гэж хоногийн 80.000 төгрөг нэг залуу өгсөн тухайн залуу О******* гэж сонссон. Тэгээд би ажлаа хийсэн. Би манай амралтын газарт 6 дугаартай дөрвөлжин байшинд бүлэг хүмүүс мөрийтэй тоглоом тоглож байхыг мэдээгүй. Манай амралтын газрын гэрчилгээ болон бусад шаардлагатай материалууд Хонгор морь амралтын газрын захирал Т.Энхбаярт байгаа. Одоо манай захирал Т.Энхбаяр нь Улаанбаатар хотоос ирсэн тул гэрийн ажиглалтад байгаа. Өнөөдрийн хувьд шаардлагатай материалуудыг гаргаж өгөх боломжгүй. Маргааш гаргаж өгөх боломжтой. Манай амралтын газарт урьд өмнө мөрийтэй тоглоом тоглож байгаагүй. Хамгийн анх өндөр бор залуу ирээд байшин авъя гэсэн. Хононо гэж хэлээд байшин онгойлгуулсан тухайн хүнийг танихгүй...гэх мэдүүлэг./хх-ийн 3*******-р хуудас/

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******0************** оны 05-р сарын 06-ны өдөр өгсөн...*******0************** оны 05-р сарын 06-ны өдөр Алтанбулаг суманд гэртэй байхад Мягмар гэх танил ах маань 99*******95*******69 дугаарын утаснаас миний 94888840 дугаарын утас руу залгаж сумын Хонгор морьтын амралтанд покер тоглох гэж байна.Чи ирж тоглох юмуу гэж ярьсан юм. Би тоглохоор болж Алтанбулаг суманд оршин суух Оюунболдыг тоглох эсэхийг асууж замаараа дайна гэх залуу над руу ярьж “Би цуг явна шүү” гэсэн хэн дахиад тоглох гэж байгаа талаар хэлээгүй. Ингээд Алтанбулаг сумаас Оюунболд бид ******* манай дүүгийн 3*******59 УБР дугаартай приус *******0 маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаан бургас гэх газар орж тэндээс даймааг аваад постоор дайралгүй суманд ирсэн. Цаг ************** өнгөрч байсан байх *******-р багт байрлах Хонгор морьт амралтанд ирж Мягмар ах луу залгаж хаана байгаа талаар асуухад дээрээсээ *******дох байшинд хүрээд ир гэсэн. Бид 3-г ирэхэд Тайвнаа гэх Алтанбулаг сумын хилд баригдаж буй барилгын инженер залуу, Мягмар ах, Баяржаргал гэх Алтанбулаг суманд машины дугуй зөөдөг залуу, Баасансүх гэх залуу, Цоомоо нар байсан. Сүүлд О******* нэг найзын хамт ирсэн шиг санагдаж байна. хөзөр жетон зэрэг ашиглан покер тоглоцгоосон юм. Дүрэм нь гэвэл *******00.000 төгрөгөөр *******00 жетон авч тоглодог юм. Бид нар мөнгөө О******* гэх залууд өгч жетоноо авсан. Тухайн залуу нэг цагийн дараа жетоноо авч хүмүүсийн мөнгийг нь өгөх дахин цэнэглэх зэрэг мөнгө барих ажлыг хийдэг юм. Миний мэдэж байгаагаар Мягмар ах, Даалина, Оюунболд,Баасансүх, О*******, Тайванаа, Баяржагаа бид нар мөнгөө өгч жетоноо авцгааж найман хүний бүрэлдэхүүнтэй техас нэртэй покер тоглоомыг тоглож эхэлсэн. Ингэхдээ би О*******ын найз гэх залуугийн 56*******536*******3************** тоот дугаарын данс руу *******00.000 төгрөг “bbbb” гэх утгаар шилжүүлж *******00 жетон авсан. Өөр хүмүүс яасныг сайн мэдэхгүй байна надтай хамт ирсэн Оюунболд, Даалина нар мөнгөө о******* гэх залууд бэлэн өгч зуу зуугийн жетон авч байгаа харагдсан. Мягмар гэх ах намайг дуудаж тоглохоор болсон. Миний хувьд байнга тус хүмүүстэй мөрийтэй тоглосон асуудал байхгүй. Тус байшингийн талаар мэдэхгүй байна намайг ирэхэд байшинд орсон байсан. бүгд жетоноо авч суусны дараа 60 минут тоглоод буцаад жетоноо өгч мөнгө болгон авдаг ба тоглоом дуусаагүй байхад цагдаа нар орж ирсэн болохоор мөнгө хожсон хүн байхгүй. Минйи хувьд *******00.000 төгрөгийн жетоноо 30 орчим тоглож байгаад алдсан тул дахин цэнэглэж *******00.000 төгрөгийн жетон авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34-36-р хуудас/

Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******0************** оны 05-р сарын 06-ний өдөр өгсөн...Би *******0************** оны 05-р сарын 05-ний өдөр *******4 цагийн үед Баттөр над руу залгаад бөөнөөрөө цуглаад мөрийтэй тоглъё гэх хэлэхээр нь Мягмар луу залгаад тоглъё гэж хэлсэн. Мягмар *******5 цаг өнгөрч байхад манай гэрийн гадаа машинтайгаа намайг авсан. Би Баасансүрэн ах луу залгаап мөн дуудсан. Тэгээд Баасансүрэн, Мягмар бид 3 байж байхад Тайванжаргал, Мягмар луу залгаад бид 3 дээр ирсэн. Тэгээд бид Хонгор морьт амралтын газар луу очсон. Тэгээд тэндээ нэг байшинд ороод хэсэг хугацааны дараа Алтанбулаг сумаас Баттөр, Даваацэрэн, Оюунболд 3 ирсэн. Хэсэг хугацааны дараа О******* нэг найзтайгаа ирсэн би танихгүй. Тэгээд Баасансүрэн, Мягмар, Баттөр, О*******, Оюунболд, Даваацэрэн бид нар мөрийтэй тоглоом буюу техас тоглож эхэлсэн. Яг зохион байгуулсан хүнийг тэр гэж хэлж чадахгүй байна. Бүгд нэг лүүгээ утсаар ярьж дуудсан. Би *******00.000 төгрөгөөр тоглосон ба О*******т тоглолтын мөнгө цуглаж бид нар О*******аас жетон авч тоглож байсан.Би мөнгөө О*******аас түр зээлчих гээд зээл авсан. О*******, Тайванжаргал хоёрын аль нэгийх нь жетон яг хэнийх гэдгийг мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/

Гэрч П.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******0************** оны 05-р сарын 06-ны өдөр өгсөн... Би уншиж бичиж чадахгүй болохоор ойлгохгүй байна. би гарын үсгээ зурж чадна гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/

Гэрч П.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******0************** оны 05-р сарын 06-ний өдөр өгсөн... *******0************** оны 05-р сарын 05-ний өдрийн *******8 цагийн үед найз Б 94888840 дугаарын утас руу залгаж мэнд ус мэдэж байхад Баттөр нь Сэлэнгэ явах гэж байна тэнд хүмүүс тоглох гэж байна гэхээр нь хамт явъя намайг ирээд авчих гэж хэлсэн тэгээд бид ******* Алтанбулаг сумын 3-р баг улаанбургасны гарамаар би явган очиход Б 3*******59 УБР улсын дугаартай приус *******0 маркийн хар хөх өнгөтэй машинд О хамт ирсэн тэгээд бид 3 Хонгор морьт амралтын газарт ирээд хамгийн захын байшинд очсон тухайн үед миний таньдаг Мягмар, Баяржаргал, Бааска нар байсан бусдын танихгүй. Тэгээд бид нар юм яриад сууж байхад О******* ирээд техас тоглоом тоглоно гээд бүгд суусан. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан болохоор гэрээсээ гарахдаа мөнгөн аяга авч гараад зараад тоглох зорилгоор авч гарсан байсан болохоор О*******т энэ мөнгөн аягануудыг барьцаанд нь авчих гээд 500.000 төгрөг аваад тоглосон. Би тухайн тоглоомыг тоглоод нэг цаг орчим болж байхад 400.000 төгрөгөө алдсан. Тэгээд дуусгасан. Би мөрийтэй тоглоом тоглох зорилгоор очсон. Манай найз Баттөр тоглох гэж байхаар нь би хамт явж тоглосон. Харин яг хэн санаачилсан талаар сайн мэдэхгүй байна. би найз Баттөр, Оюунболд нарын хамт очсон. Харин бид 3-г очиход миний таньдаг Баяржаргал, Мягмар, Бааска мөн танихгүй ******* хүн байсан. бид нар техас нэртэй мөрийтэй тоглоом тоглодог. ******* цаг тоглодог хүн бүр *******00.000 төгрөгөөр читон аваад тоглодог харин читон дууссан тохиолдолд дахин *******00.000 төгрөгөөр цэнэглээд үргэлжлүүлэн тоглодог. Харин ******* цаг дуусаад хураалгасан мөнгөө гартаа байгаа читоноороо хувааж авдаг. Бид нар бүгд О*******т бэлэн мөнгөө хураалгадаг. Харин мөнгө дууссан бол бусад хүмүүс О*******ын Хаан банкны 56*******558993******* дугаартай данс, мөн Э Хаан банкны 56*******536*******3************** дугаартай дансанд хийгээд байсан. тухайн дансны дугаар ширээн дээр байрлуулсан байсан. намайг мөрийтэй тоглоом тоглоход ямар нэгэн ятгах, дарамт шахалт үзүүлсэн асуудал байхгүй. Би өөрийн хүсэлтээр тоглосон. Би гэрээсээ гарахдаа өөрийн эзэмшлийн 5 ширхэг том мөнгөн аяга, 3 ширхэг жижиг дуураймал аяга авч гарсан. Би мөрийтэй тоглоом тоглоход тухайн 8 ширхэг мөнгөн аягыг барьцаанд тавьчих гэж гуйгаад бэлэн мөнгө аваад тоглоно гэж бодсон. Би О*******аас 500.000 төгрөгөөр байвал энэ 8 ширхэг мөнгөн аягыг авчих өглөө мөнгийн өгнө гэж хэлээд гуйж мөнгө зээлсэн. Би сайн мэдэхгүй байна Баттөр явж тоглоно гэхээр нь хамт явж тоглосон... гэх мэдүүлэг./хх-ийн 4*******-р хуудас/

 Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллгааны шатанд *******0************** оны 05-р сарын 06-ны өдөр өгсөн... Би *******0************** оны 05-р сарын 05-ны өдөр гэртээ байж байгаад орой *******9 цагийн үед Мягмар гэдэг таньдаг ах руугаа өөрийн 99*******55*******89 дугаарын утаснаас М 99*******95*******69 гэсэн дугаар луу залгаад байгаа газрыг асуутал”Машинистын гадаа байна” гэхээр нь би очсон. Намайг очиход Мягмар ах, Баасансүрэн, Баяржаргал ах нар хамт байж байсан. тэгээд юм ярьж байгаад Баяржаргал ах өнөөдөр “Хонгор морьт” амралтын газарлуу явж покер тоглох байх гэж хэлсэн. Тэгээд би салаад залуус зоогийн газарт очоод хоол идэж байсан чинь Мягмар ах надруу залгаад “Хонгор морьт” амралтын газар луу явлаа гэж хэлэхээр нь би араас чинь очъё гэж хэлсэн. Тэгээд би хоолоо идчихээд “Хонгорморьт” амралтын газар луу очиход амралтын газрын автомашины зогсоол дээр Баасансүрэн, Баяржаргал, Мягмар энэ 3 машиндаа сууж байсан. тэгээд Алтанбулаг сумаас хүмүүс ирэх байсан ба би Алтанбулагт байдаг Оюунболд ах руу залгаад Хонгор морьт амралтын газар луу ирж байгаа үгүйг асуухад гэртээ байна гэж хэлсэн тэгэхээр нь Баттөр ах руу залгахад унтаж байгаад сэрж байна гэж хэлсэн. Тэгээд *******0 цаг 40 минутын үед Алтанбулаг сумаас Оюунболд, Баттөр нэг танихгүй эрэгтэй хүнтэй ирсэн. Тэгээд О******* амралтын газрын эзэнтэй утсаар яриад нэг байшин луу оруулсан. Тэгээд бид нар байшиндаа ороод О*******ыг ирэхийг хүлээсэн ба ************** цаг өнгөрч байхад О******* ирсэн. Тэгээд Баасансүрэн, Оюунболд, Баяржаргал, Баттөр, О*******, Мягмар бид нар мөнгөний бооцоотой покер тоглож эхэлсэн. Би тухайн тоглоомыг тоглох гэж өөрийн 5688*******8*******555 гэсэн Хаан банкны данснаас О*******ын данс руу taivnaa гэсэн утгатай 300.000 төгрөг шилжүүлээд О*******аас *******00.000 төгрөг бэлнээр аваад *******00.000 төгрөг нь Баяржаргал, Мягмар ******* *******00.000 төгрөгөөр нь хувааж авсан. Бид нар урьд өмнө мөрийтэй тоглоом тоглож байсан болохоор *******0************** оны 05-р сарын 05-ны өдөр Баяржаргал, Мягмар, Баасансүрэн нартай уулзахад “Хонгорморьт” амралтын газар луу явж мөрийтэй тоглоно гэж хэлэхээр нь би би араас очиж хамт тоглосон.Ер нь тоглохдоо бид нар хоорондоо утсаар ярьж байгаад тоглох өдөр болон газраа тохирдог. Яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. *******0************** оны 04-р сарын *******9-ны өдрөөс хойш нийт 3 удаа “Хонгор морьт” амралтын газар Мягмар, Баяржаргал, О*******, Баттөр, Оюунболд нэрийг мэдэхгүй ******* эрэгтэй хүнтэй мөрийтэй тоглосон. Тухайн хүмүүсийг хэдэн төгрөг гаргаж тоглосныг сайн мэдэхгүй байна. миний хүнээс авсан читон байсан. ..гэх мэдүүлэг. /хх-ийн 45-р хуудас/

Гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******0************** оны 05-р сарын 06-ны өдөр өгсөн... Би Улаанбаатар төмөр замын Депод засварчнаар *******0*******5 оны 09-р сараас эхлэн ажиллаж байна. одоо би Сэлэнгэ аймаг сумын 3 дугаар баг ******* дугаар хэсэг **************6б тоотод эхнэр ******* хүүхдийн хамт оршин суудаг. Тэгтэл *******0************** оны 05-р сарын 05-ны өдрийн ************** цагийн орчим би эхнэрээ ажлаас авчихаад гэрлүүгээ явж байтал найз О******* над руу утсаар залгаж холбогдсон. Тэгээд надад О******* нь “Хонгорморьт амралтын газар руу хамт явж хүнд ус, ундаа хүргээд өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд эхнэрээ гэртээ буулгачихаад, найз О*******ын гэр болох сумын *******-р багт 9 давхар байрны гадаа очиж найз О*******ыг аваад сумын 6-р багт үйл ажиллагаа явуулдаг “Тоса” хүнсний дэлгүүр орсон. Тухайн дэлгүүрээс ус, ундаа, хөзөр худалдаж авсан. Тэгээд шууд миний 64-*******3 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй “Хонгорморьт” амралтын газар руу явсан. Тухайн амралтын газар очиход миний танихгүй 8-*******0 орчим хүмүүс хөзөр тоглоод байж байсан. Тухайн хүмүүсийг О******* таньж байсан. Тэгээд би тухайн гэрт хөзөр тоглохыг хараад сууж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 4*******-48-р хуудас/,

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******0************** оны 05-р сарын 06-ны өдөр өгсөн...Би *******0.000 төгрөгөөр тоглосон. Читон, хясаа хэн оруулж ирснийг хараагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 50-р хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,/хх-ийн 0*******-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх-ийн 05-06-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 0*******-*******5-р хуудас /, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн *******9-р хуудас/, харилцах дансны хуулга, /хх-ийн **************-*******5-р хуудас/, хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 8*******-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл, /хх-ийн 88-р хуудас/, зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.************** дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан бөгөөд Н.О*******ын үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.************** дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын санкц нь дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих шийтгэхээр хуульчлагдсанаас гадна  түүний үйлдсэн  гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгааг харгалзан үзэв. 

Шүүх хуралдаанаар: Шүүгдэгч Н.О******* нь “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.************** дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талууд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.************** дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахыг танилцуулсныг зөвшөөрч, яллах дүгнэлтийг хуульд заасны дагуу гардан авсан, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэргийг зэргийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ү.Шинэзулд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч Н.О*******ыг “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.************** дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.О******* нь *******0************** оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум, Хонгор морьт ******* дүгээр багын нутаг дэвсгэрт байрлах “Хонгор морьт” амралтын газрын 6 дугаар байшинд ашиг олох зорилгоор хөзөр, хясаа ашиглан техас покер буюу үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэргээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.      

Шүүгдэгч Н.О*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал,   6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Н.О*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.************** дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгож шийдвэрлэв. 

             Шүүгдэгч Н.О******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

            Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн *******9 ширхэг хясааг устгаж, *******0.000 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрт *******8 ширхэг, *******0.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 36 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт ************** ширхэг ирснийг Монгол банкинд шилжүүлж, 3 ширхэг жижиг мөнгөн аяга, 5 ширхэг том мөнгөн аяга хураагдан ирснийг худалдан борлуулж улсын орлого болгуулахаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.О*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.4 дүгээр зүйлийн *******, 4, 5 дахь хэсэг, 36.*******, 36.6, 36.*******, 36.8, 36.*******0, 3*******.*******, 38.******* дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******.Шүүгдэгч ******* овгийн Н******* О*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.************** дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

*******.Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.************** дугаар зүйлийн ******* дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн Н******* О*******т 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О*******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын *******5 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ү.Шинэзулд мэдэгдсүгэй

5. Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн *******9 ширхэг хясааг устгаж, *******0.000 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрт *******8 ширхэг, *******0.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 36 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт ************** ширхэг ирснийг Монгол банкинд шилжүүлж, 3 ширхэг жижиг мөнгөн аяга, 5 ширхэг том мөнгөн аяга хураагдан ирснийг худалдан борлуулж улсын орлого болгуулахаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

6.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.О******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

*******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ОЮУНТУНГАЛАГ