Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/84

 

 

 

 

 

                                   2021/ШЦТ/84

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Бичинхүү

Хохирогч: П.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Алтантуяа

Шүүгдэгч: Н.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Нийн Ад холбогдох эрүүгийн 2112000000038 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн ................ гэх газар суух хаягтай, Урьд Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, Ц овогт Нийн А/РД:АЕ.........../

 

                               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Яллагдагч Н.А нь Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн нутаг, Их дэлийн өвөр гэх газар байх гэртээ 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас П.Отэй маргалдаж, улмаар түүний биед зүүн гарын сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            *Хохирогч П.Огийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Тухайн өдөр малаас нь ачих гээд  Н.Агийнд очсон. Малыг нь ачилцаж дуусаад Н.Агийнд сууж байхад гаднаас халамцуу  орж ирсэн. Тэгээд Н.А нь өөрийнхөө хамаатны залуутай орж ирсэн тэр залуу нь өндөр ах томорсон гэж хэлсэн чинь тэр өндөр залуу хаана байна гээд орилоод орж ирээд шууд  над руу дайраад цохиж авсан. Би босож ирээд зодолдсон боловч өврөөсөө заазуур гаргаж ирээд миний гарыг эсгэсэн мөн толгой дээр 4см орчим эсгэсэн. Тэгээд тэр дор нь гэрээрээ орчихоод шууд  эмнэлэг орж үзүүлсэн. Өмнө нь Н.А бид 2 муудалцаж байгаагүй...” гэх мэдүүлэг,

 

            *Эрүүгийн 2112000000038 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч П.Огийн өгсөн:

“...2021 оны 01 дүгээр сарын 18-ны орой 19 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн нутаг Их дэлийн өвөрт байдаг Н.Агийнд эхнэр Л.Б, Д.О, О нарын хамт байж байхад гаднаас Н.А пиздагуудыг ална гээд Хын хамт орж ирсэн. Чамд томроод байсан пизда нь хаана байна алаад өгье гэж Н.А Хоос асуухад тэр хүн энд байхгүй байна гэсэн. Тэгэхээр нь би Хоод чи юу гэж худлаа юм яриад байгаа юм гэсэн чинь л чамайг ална гээд над руу дайраад намайг сандал дээр сууж байхад миний зүүн хацар руу цохиж унагаасан. Тэгэхээр нь барьцалдаж аваад ноцолдож түрэгдээд гэрийн баруун талд очих үед Н.А өврөөсөө хутга бололтой иртэй төмөр зүйл гаргаж ирээд миний зүүн гарын арыг зүссэн. Тэр үед гэрт байсан хүмүүс салгаад би гэрээс нь гараад машиндаа суугаад эхнэрийнхээ хамт сумын төв рүү ирээд эмнэлэгт үзүүлж зүүн гарынхаа ар талд хоёр хэсэг газар 8 оёдол тавиулсан. Н.Аг сайн танихгүй. Миний таньдаг хүмүүс тэдний хотноос мал ачих гэж ирэхээр нь хамт очсон. Урьд өмнө таарамжгүй харьцаа байхгүй. Яагаад цохиж зодох болсныг нь мэдэхгүй байна. Миний зүүн гарын ар талд хоёр хэсэг газар нэлээн гүн зүсэгдэж 8 оёдол тавиулсан, мөн толгойн оройн зүүн хэсэгт өнгөц зүсэгдсэн, зүүн хацар хавдаж хөхөрсөн. Зүүн гар байнга лугшиж чинэрч өвдөөд хавдаад байна. Миний хувьд ямар ч шалтгаангүй зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээний зардал нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-8 дугаар тал/

*Хохирогч П.Огийн дахин өгсөн:

“...Би Улаанбаатар хот руу явж гарынхаа шөрмөсийг үзүүлэх шаардлагатай байна. Миний гар сайн тэнийхгүй, бүрэн гүйцэт атгагдахгүй байгаа би шат шатны эмнэлгээр үзүүлэх гэсэн боловч ковид-19 цар тахлын улмаас Улаанбаатар явж үзүүлж чадахгүй байгаа. Хорио цээр тавигдахаар Улаанбаатар хот явж үзүүлнэ Н.А нь миний биеийн байдлыг ганц удаа асуугаагүйд маш их гомдолтой байна. Би Н.Агаас эмчилгээний болон унааны зардал болох 2.000.000 төгрөг нэхэмжилж байна... “гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/

 

           *Гэрч Д.Гын өгсөн:

           “...2021 оны 01-р сарын 18-ны 17 цаг өнгөрч байхад Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант баг Их Дэлийн Өвөр гэх газар нутагладаг багийн айлаас дүүгийнхээ хонь ямааг авч ирэхээр Өгийнуур сумаас Б, Д.О хоёрыг гуйгаад, Хашаат сумаас малыг нь ачилцаж өгнө гээд П.О эхнэрийнхээ хамт очиж хонь ямаагаа ачиж дуусаад 19 цагийн үед мал нядалсан айлын гэрт би, П.О, Д.О, Б жаахан хүүхэдтэйгээ, П.Огийн эхнэр бид хэд орсон гэрт нь тэр айлын эзэгтэй нь байсан. Ороод удаагүй байж байхад нүд нь эргэлдсэн өндөр нуруутай залуу, нэг намхан залуугийн хамт орж ирснээ өндөр залуу хаана байна гэсэн чинь хамт явсан намхан залуу нь байхгүй байна гэж хэлсэн. Тэгсэн буцаад хамт гарснаа удсангүй буцаж орж ирээд гэрийн зүүн талын баганын сандал дээр сууж байсан П.Огийн нүүр рүү 1 удаа цохисон. Тэр үед би гэрийн зүүн талын орон дээр сууж байгаад хөл муу болохоор айгаад гэрээс гарчихсан. Гаднаас орж ирсэн өндөр залууг хэн гэдгийг нь мэдэхгүй, танихгүй П.О нар залуустай хэрэлдэж маргалдаагүй. Намайг гараад байж байхад удалгүй П.Огийн машин хөдлөхөөр нь эхнэр нь аваад явчихсан гэж бодсон. Бид нар ч гэсэн малаа аччихсан байсан болохоор Өгийнуур сум руу хөдөлсөн. Нүд нь эргэлдээд их л ууртай байсан. Архи уусан үгүйг нь мэдээгүй. Гартаа юу барьсан байсныг нь тухайн үед харж амжаагүй гэрээс гарчихсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-9 дугаар тал/

 

*Гэрч Л.Бын өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 18-ны орой Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн Их Дэлийн өвөрт Н.Агийн гэрт нь манай нөхөр
П.О, Н.Агийн эхнэр, Өгийнуураас мал ачих гэж ирсэн хүмүүсийн хамт байж байхад Н.А нь Х гэдэг залуугийн хамт гаднаас орж ирсэн. Х нэг өндөр ах надад томроод байсан гэхээр нь П.О тэр томроод байсан хүн чинь энд байна уу гэхэд Х байхгүй байна гэж хэлсэн. П.О тэгээд чи юу яриад байгаа юм гэсэн чинь Н.А чамайг ална гэж дайраад П.Ог гэрийн зүүн талд сандал дээр сууж байхад зүүн хацар руу нь цохиж унагаасан. Тэгэхэд гэрт байсан хүмүүс салгаад П.О гэрийнх нь баруун талд оччихсон байхад Н.А өврөөсөө заазуур бололтой төмөр зүйл гаргаж бариад дахин дайраад ноцолдоод байсан. Тэгээд тэр хоёрыг салгаад гарах үед гэрийн баруун баганын хажууд шар иштэй төмөр заазуур уначихсан байсан. П.Ог машиндаа суулгаад хөдлөх үед зүүн гарынх нь ар тал ядам хурууны орчимд 2 хэсэг газар зүсэгдчихсэн цус гоожоод байсан. Сумын төв үү орж ирээд эмнэлэгт үзүүлж оёдол тавиулсан. Н.А нь юунаас болж П.Ог цохиж зодсоныг мэдэхгүй. Урьд өмнө таарамжгүй харьцаатай байгаагүй. Эхлээд П.Ог сандал дээр сууж байхад нь зүүн хацар руу нь цохиж унагаагаад дараа нь өврөөсөө заазуур гаргаж дайраад зүүн гарынх нь ар талыг зүссэн. П.Огийн зүүн гарын ар талд 2 хэсэг газар гүн зүсэгдэж, толгойн зүүн хэсэгт 3 см орчим зулгарч, зүүн хацар нь хөхөрч хавдсан. Тухайн үед Н.А архи уучихсан, нэлээн уурлачихсан Хт томорсон хэн байна ална аа гэж орилоод гаднаас орж ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 39-40 дугаар тал/

 

*Гэрч Д.Оын өгсөн:

“...2021 оны 01-р сарын 18-нд Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант баг, Их Дэлийн өвөр гэх газар байдаг айлд 17 цаг өнгөрч байх үед П.О, Б, Г эгч П.Огийн эхнэр Л.Б бид хэд мал ачихаар очсон. Миний хувьд хүний гуйлгаар малыг нь ачиж ирэхээр Өгийнуур сумаас Хашаат сум руу очсон. Тэр айлд очоод хашчихсан байсан хонь ямааг ачиж дуусаад 19 цагийн үед гэрт нь орцгоосон. Өдөр нь задалсан 0,75 литрийн талд оруулчихсан байсан архийг уугаад юм яриад сууж байхад гаднаас бараан өнгийн дээл хүрэм өмссөн өндөр залуу, өөрөөсөө намхан залуугийн хамт нэлээн согтуу байдалтай орж ирээд манай дүүг дарамтлаад байсан өндөр залуу хаана байна гэж хэлснээ гэрээс гарангуутаа буцаж орж ирээд гэрийн зүүн талд баганын хажуу сандал дээр сууж байсан П.Огийн зүүн шанаа орчимд цохисон. П.О сандал дээрээс унах шахаад босч ирээд барьцалдаад авсан. Тэр үед би гэрийн баруун талд сууж байсан болохоор салгах гээд П.Ог хамтад нь татсан. П.Ог цохисон залууг хамт орж ирсэн залуу нь салгах гэж хамтад татсан. Тэгсэн ална чамайг гээд дахин дайрахдаа өврөөсөө хавтгай төмөр зүйл гаргаад П.Отэй ноцолдсон. Тэгэхээр нь дахин салгаад П.О рүү харахад зүүн гар нь цус болчихсон, баруун баганын хажууханд шаргал бариултай заазуур газар уначихсан байхаар нь дээр нь гишгээд П.Ог гадагш нь авч гарсан, П.Огийн эхнэр Л.Б бид хоёр П.Ог машинд нь суулгаад Л.Б бариад аваад явсан.  П.Ог зодсон өндөр залуу хамт явж байгаа залуугийнхаа хамт орж ирээд гуйваад тогооныхоо шүүгээг налсхийснээ гадагшаа гарангуутаа буцаж орж ирээд П.Ог шууд цохисон. Яагаад цохиж зодох болсныг мэдэхгүй. Эхлээд салгахад дахин дайраад ноцолдохдоо өврөөсөө заазуур гаргаад гарыг нь зүссэн. П.Огийн зүүн гар нь цус болчихсон байсан. П.Ог  зодсон залууг санахгүй нэрийг нь ч мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 43-44 дугаар тал/

 

Яллагдагч Н.Агийн өгсөн:

‘’…2021 оны 01-р сарын 18-нд малд явж байхад миний мотоцикль эвдрээд бүрэнхий нөмөрч байх үед Хоогийнд алхаж очсон.Тэгсэн Хоо Өгийнуураас ирсэн өндөр ах намайг дарамтлаад дуул гээд байна гэж байсан. Тэднийд хоол идчихээд Хын мотоциклоор хамт гэртээ хүргүүлээд хамт орсон. Намайг Хын хамт гэртээ ороход манай эхнэр Оюунчимэг, Өгийнуураас мал ачих гэж ирсэн хүмүүс П.О эхнэрийнхээ хамт байсан. Би гэртээ ороод Хоог ямар пизда нь дарамтлаад байгаа юм бэ, Хоо тэр хүн чинь энд байна уу гэж асуухад Х байхгүй байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би П.Ог чи яагаад хүүхэд дарамтлаад байгаа юм гээд сандал дээр сууж байхад зүүн хацар руу нь цохиход сандал дээрээсээ унасан, тэгээд бид хоёр барьцалдаж аваад ноцолдоход тэнд байсан хүмүүс салгахаар нь тогооны шүүгээн дээр байсан заазуурыг аваад дахин барьцалдаж аваад ноцолдож байгаад зүүн байгаад зүүн гарынх нь арыг зүсчихсэн. Тэгсэн тэнд байсан хүмүүс салгаад П.О эхнэрийнхээ хамт явчихсан. Хоо Өгийнуураас ирсэн өндөр ах дарамтлаад байна гэхээр нь өмөөрч уурлаад цохиж зодсон. Х манай эхнэр Оюунчимэгийн төрсөн дүүгийнх хүүхэд байгаа юм. П.Отэй уулзахад эмчилгээний зардалд надаас 200.000 төгрөг нэхэмжилсэн. Одоогийн байдлаар мөнгө төгрөг өгөөгүй байна. Нэхэмжилсэн мөнгийг нь төлж барагдуулна. Мөнгө төгрөгийн бололцоо болоогүй байна. П.Отэй урьд өмнө таарамжгүй харьцаатай байгаагүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй төлөв даруу томоотой байж чадна...” гэх мэдүүлэг/хх-ийн 52-55 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 65 дугаартай“...П.Огийн биед зүүн гарын сарвуунд зүсэгдсэн шарх, зүүн зулайд жижиг язарсан шарх, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, 2 удаагийн үйлдлээр үүснэ. Бусад гэмтэл тус бүр мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Зүүн гарын зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Бусад гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 27 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн нутаг, Их дэлийн өвөр гэх газар иргэн П.О нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Н.А үйлдсэн болох нь хохирогч П.Огийн”...2021 оны 01 дүгээр сарын 18-ны орой 19 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн нутаг Их дэлийн өвөрт байдаг Н.Агийнд эхнэр Л.Б, Д.О, О нарын хамт байж байхад гаднаас Н.А пиздагуудыг ална гээд Хын хамт орж ирсэн. Чамд томроод байсан пизда нь хаана байна алаад өгье гэж Н.А Хоос асуухад тэр хүн энд байхгүй байна гэсэн. Тэгэхээр нь би Хоод чи юу гэж худлаа юм яриад байгаа юм гэсэн чинь л чамайг ална гээд над руу дайраад намайг сандал дээр сууж байхад миний зүүн хацар руу цохиж унагаасан. Тэгэхээр нь барьцалдаж аваад ноцолдож түрэгдээд гэрийн баруун талд очих үед Н.А өврөөсөө хутга бололтой иртэй төмөр зүйл гаргаж ирээд миний зүүн гарын арыг зүссэн. Тэр үед гэрт байсан хүмүүс салгаад би гэрээс нь гараад машиндаа суугаад эхнэрийнхээ хамт сумын төв рүү ирээд эмнэлэгт үзүүлж зүүн гарынхаа ар талд хоёр хэсэг газар 8 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Гын”...Ороод удаагүй байж байхад нүд нь эргэлдсэн өндөр нуруутай залуу, нэг намхан залуугийн хамт орж ирснээ өндөр залуу хаана байна гэсэн чинь хамт явсан намхан залуу нь байхгүй байна гэж хэлсэн. Тэгсэн буцаад хамт гарснаа удсангүй буцаж орж ирээд гэрийн зүүн талын баганын сандал дээр сууж байсан П.Огийн нүүр рүү 1 удаа цохисон. Тэр үед би гэрийн зүүн талын орон дээр сууж байгаад хөл муу болохоор айгаад гэрээс гарчихсан. Гаднаас орж ирсэн өндөр залууг хэн гэдгийг нь мэдэхгүй, танихгүй П.О нар залуустай хэрэлдэж маргалдаагүй. Намайг гараад байж байхад удалгүй П.Огийн машин хөдлөхөөр нь эхнэр нь аваад явчихсан гэж бодсон...” гэх мэдүүлэг, гэрч Л.Бын”...Н.А нь Х гэдэг залуугийн хамт гаднаас орж ирсэн. Х нэг өндөр ах надад томроод байсан гэхээр нь П.О тэр томроод байсан хүн чинь энд байна уу гэхэд Х байхгүй байна гэж хэлсэн. П.О тэгээд чи юу яриад байгаа юм гэсэн чинь Н.А чамайг ална гэж дайраад П.Ог гэрийн зүүн талд сандал дээр сууж байхад зүүн хацар руу нь цохиж унагаасан. Тэгэхэд гэрт байсан хүмүүс салгаад П.О гэрийнх нь баруун талд оччихсон байхад Н.А өврөөсөө заазуур бололтой төмөр зүйл гаргаж бариад дахин дайраад ноцолдоод байсан. Тэгээд тэр хоёрыг салгаад гарах үед гэрийн баруун баганын хажууд шар иштэй төмөр заазуур уначихсан байсан. П.Ог машиндаа суулгаад хөдлөх үед зүүн гарынх нь ар тал ядам хурууны орчимд 2 хэсэг газар зүсэгдчихсэн цус гоожоод байсан. Сумын төв үү орж ирээд эмнэлэгт үзүүлж оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Оын”...Өдөр нь задалсан 0,75 литрийн талд оруулчихсан байсан архийг уугаад юм яриад сууж байхад гаднаас бараан өнгийн дээл хүрэм өмссөн өндөр залуу, өөрөөсөө намхан залуугийн хамт нэлээн согтуу байдалтай орж ирээд манай дүүг дарамтлаад байсан өндөр залуу хаана байна гэж хэлснээ гэрээс гарангуутаа буцаж орж ирээд гэрийн зүүн талд баганын хажуу сандал дээр сууж байсан П.Огийн зүүн шанаа орчимд цохисон. П.О сандал дээрээс унах шахаад босч ирээд барьцалдаад авсан. Тэр үед би гэрийн баруун талд сууж байсан болохоор салгах гээд П.Ог хамтад нь татсан. П.Ог цохисон залууг хамт орж ирсэн залуу нь салгах гэж хамтад татсан. Тэгсэн ална чамайг гээд дахин дайрахдаа өврөөсөө хавтгай төмөр зүйл гаргаад П.Отэй ноцолдсон. Тэгэхээр нь дахин салгаад П.О рүү харахад зүүн гар нь цус болчихсон, баруун баганын хажууханд шаргал бариултай заазуур газар уначихсан байхаар нь дээр нь гишгээд П.Ог гадагш нь авч гарсан, П.Огийн эхнэр Л.Б бид хоёр П.Ог машинд нь суулгаад Л.Б бариад аваад явсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Н.Агийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 65 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Н.Агийн хүний биед зүүн гарын сарвуунд зүсэгдсэн шарх, зүүн зулайд жижиг язарсан шарх, зүүн хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Агийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Н.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч П.Од шүүгдэгч Н.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 500.000 төгрөгийн хохирол төлсөн талаар хохирогч шүүгдэгч нар шүүх хуралдаанд мэдүүлсэн, харилцан маргаагүй бөгөөд хохирогчийн шүүх хуралдаанд ирсэн зардал болох 58999 төгрөгийг шүүх хуралдааны явцад шүүгдэгч төлсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв. Харин хохирогч П.О нь хорио цээрийн улмаас Улаанбаатар хот явж үзүүлж чадаагүй өөрт учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлнэ гэж байх уг гэмт хэргийн улмаас учирсан  гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.  

 

 Шүүгдэгч Н.А нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн бариултай заазуур 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ц овогт Нийн Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн бариултай заазуур 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

            6. Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн тохиолдолд зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй  болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР