Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/224

 

 

 

 

 

 

 

 

 

                                2019/ШЦТ/224

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.А даргалж

           Улсын яллагч: Б.Мээпам

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал

Шүүгдэгч: Д.Б

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дгийн Бд холбогдох 1812006630018 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                                                                                                                                          Дугаар /С%                                                                                                                                                                                                    Цэцэрлэг

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 41-10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Б овогтой Дгийн Б/РД:../ 

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.Бнь 2017 оны 03 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Р.Бийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгой хорооллын 41-10 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Р.Бийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 1812006630018 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Р.Бийн мэдүүлсэн: ...Бид 2 гэр бүлээ батлуулсан. 2018 оны 12 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчим би ажлаасаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр Д.Бсогтуу найз Ганболдтой хамт гэртээ байсан. Намайг оронгуут найз Гнь гараад явсан. Найзыгаа гараад явангуут намайг чи юу хийгээд хаагуур яваад байна гэж хэрүүл өдсөн. Тэгээд манай төрсөн дүүгийн нөхөр Нтай хардаж, та хоёр юу хийгээд хаагуур яваад байна, та 2 явалддаг биз дээ гээд хардаж хэл амаар доромжилж, гараараа зүүн нүд, толгой, зүүн мөр рүү цохисон. Тухайн үед манайд манай бага охин байсан. Ер нь байнга л гэртээ намайг дарамталж, ялих ялихгүй зүйл дээр хэрүүл өдөж, гар хүрдэг. Нэг удаа намайг ажлын газрын манаачийнд зодож байсан. 06 дугаар сарын 02-ны өдөр байсан. Бид хоёр 06 дугаар сарын сарын 01-ний өдөр хүүхдийн баяраар найзындаа очиж баяр тэмдэглэж хоносон юм. Тэгээд өглөө нь ажил руу хамт очсон. Гэтэл ажлын өрөөнд найз нар чинь намайг чамайг зоддог гэсэн гэж хэрүүл өдөөд намайг зодох гэхээр нь би манаачийндаа зугтаж ортол хойноос хөөж орж ирээд намайг зодсон. Намайг гараараа толгой руу цохиж, дээрээс хөлөөрөө дэвсэж зодсон. Тэнд байсан манаач эхнэрийнхээ хамт салгах гээд хүчрэхгүй байсан. Би нөхрийнхөө энэ байдлыг төрсөн дүү Дд нь хэлж байсан. Ийм байдалтай байдаг талаар төрсөн эгч нь ч гэсэн мэднэ. Би гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Аийн мэдүүлсэн: ...Би Р.Б, Д.Бнарыг танина. Гэр бүлийн найзууд байгаа юм. Бид 20 жил найзалж байна. Р.Б нь нөхөртөө зодуулсан гэж өмнө нь 3 удаа манайд ирж байсан. 2017 оны 03 дугаар сард, 2018 оны 01 дүгээр сард, 05 дугаар сард манайд нөхөртөө зодуулаад ирж байсан. 2017 оны 03 сард ганцаараа ирсэн бөгөөд ирэхдээ нөхөртөө зодууллаа гэж ирсэн. Нуруундаа цохиулсан гээд ирээд хэвтээд босч чадахгүй байсан. Түүний биед шарх сорви, хөхөрч няцарсан зүйл байгаагүй. Би нурууг нь харахад шарх сорви ил харагдах зүйл байгаагүй. Гар хүргэхгүй өвчтэй байна гээд байсан. Тэр үед манайд 2 хоног байж байгаад нөхөр нь ирээд хамт явсан. 2018 оны 01 дүгээр сард ирэхдээ нөхөртөө зодуулчихлаа гээд зүүн талын нүд нь хавдаж хөхөрсөн байсан. Тэгээд манайд 1 хоноод орой нь нөхөр нь ирээд хамт явсан. Нөхөр нь хүний нэр зохиогоод харддаг, эсвэл айлд очиж архиддаг, надад мөнгө өгөхгүй, нөхдөдөө архи авч өглөө гэж зоддог гэж хэлсэн. Р.Б ажил ихтэй үедээ ажил дээрээ оройтож, хонож оёдол хийдэг. Энэ байдлыг нь нөхөр нь ойлгодоггүй, зоддог талаар хэлж байсан. 2017 оны 03 сар, 2018 оны 01 дүгээр сард зодуулаад ирэхэд манай нөхөр байсан. 2018 оны 05 дугаар сард нөхөр эмнэлэгт хэвтэж байсан. 2018 оны 05 дугаар сард зодуулсан талаар мэдэхгүй, наадмаар таарсан чинь нөхөр нь дуугарахгүй байсан. Р.Б бидэнтэй мэндлээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Эгийн мэдүүлсэн: ...2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манайд өглөө эрт Р.Б нь гүйж орж ирсэн. Нөхөр Д.Бнь араас нь хөөж орж ирээд орон дээр сууж байхад нь нүүр рүү нь цохиод, хөлнөөс нь татаж газар чирч, унагаад гэдсэн дээр нь дэвсэж зодсон. Тэгээд хоорондоо хэрэлдээд гараад явсан. Тэр үед Р.Б Д.Бнар эрүүл байсан. 3 хоногийн өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа ирэхдээ зүүн нүд нь
хөхөрч хавдсан, зүүн мөр нь хөхөрсөн байдалтай нөхөртөө зодуулчихлаа гэж ярьсан. Юунаас болж, яаж зодсон талаар яриагүй. Ер нь зодлоо, цохилоо гэж байнга л ярьдаг. Байнга л хардаж, сэрддэг, дарамталдаг юм шиг байна лээ. Д.Бууртай ширүүн зантай, эрүүл ч согтуу ч гэсэн ер нь эхнэртээ гар хүрч зоддог байдал харагдсан. Хардаж сэрддэг, баяр ёслолоор хамт олон, найз нөхөдтэй нь уулзуулдаггүй, гарч
орохыг нь хорьж, цагддаг талаар хэлж байсан. Ийм байдал ч надад ажиглагдаж байсан
...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Пгийн мэдүүлсэн: ...2018 оны 01 дүгээр сард санагдаж байна, тухайн үед цаг нилээн орой болсон байсан байх, харанхуй болсон байсан бөгөөд манай хашаанд хүмүүс дуугараад манай нохой хуцаад байхаар нь манай нөхөр Бгэрээс гарсан чинь гаднаас Д.Б, эхнэр Р.Бийн хамтаар орж ирсэн. Тэр үед манай нөхөр тэр хоёрыг дагуулж орж ирэхдээ Бэхнэр Бийг алгадчих шиг боллоо гэж хэлж байсан. Б наадах чинь нүүр рүү цохичихлоо шүү дээ гэж хэлж байсан. Тэр үед Р.Бийн нүүр нь бага зэрэг сэмбийсэн харагдаж байсан. Тэгээд гэрт орж ирээд хоорондоо маргалдаад байсан. Тэр хоёр манайд 2 хоночихоод өглөө эрт гэрээс цуваад гараад явсан. Тухайн үед Бманай хашаан дотор Р.Бийг утсаар ярьж байхад нь юу болсон талаар асуухад танай хашаанд орж ирээд Бнамайг гараараа миний нүүр рүү цохичихсон гэж хэлж байсан. Бурьд өмнө нь Бийг зодож байсан талаар би мэдэхгүй, Б хэрүүл маргаан хийсэн л гэж ярьдаг байсан, гар хүрч цохиж зодож байсан эсэх талаар нь бол мэдэхгүй байна. Б, Б нарын гэр бүлийн хоорондын харилцаа гайгүй л юм шиг санагддаг...гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Тын мэдүүлсэн: ...2018 он билүү, 2017 он билүү, ямар ч байсан 06 дугаар сард хүүхдийн баярын дараахан намайг гэртээ байж байхад Р.Б манайд орж ирээд байж байсан чинь араас нь нөхөр Бнь орж ирсэн. Тэр үед Ббага зэрэг халамцуухан байсан бөгөөд манай гэрт байх үедээ хоорондоо хэрүүл маргаан хийгээд эхэлсэн чинь гэнэт л Ббосч ирээд эхнэр Р.Бийг газар унагаагаад бөөр, нуруу хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөөд байсан. Тэр үед би болиоч гэсэн чинь та нарт ямар хамаатай юм бэ, би энийг алчихъя гээд зодоод байсан. Тэр үед Б би энэ хүний гарт л алуулах нь гээд уйлаад байсан. Тэгээд эхнэр бид 2 татаж чангааж байгаад салгасан чинь нөхөр нь гараад явчихсан. Харин Р.Б үлдэж хэсэг сууж байгаад манайхаас гараад явсан. Манайд ганцхан удаа л тэгж зодож байсан. Өөрөөр бол манайд Бэхнэрийгээ цохиж зодож байгаагүй. Тухайн үед Бэхнэрийгээ ямар шалтгааны улмаас зодсон талаар би сайн мэдэхгүй. Тэр хоёр хоорондоо л хэрүүл маргаан хийж байгаад гэнэт л давхиж очоод өшиглөөд зодоод эхэлсэн. Бөмнө нь эхнэрээ зодож байсан талаар би мэдэхгүй. Манайд нэг л удаа тэгж, зодож байсан. Харин гадуур, дотуур өөр газар цохиж, зодож байсан эсэх талаар мэдэхгүй. Энэ 2 архи уугаагүй эрүүл үедээ бол зүгээр л байж байдаг. Архи уухаараа л хоорондоо жаахан муудалцаад байдаг юм уу гэж боддог. Д.Бэрүүл байх үедээ бол сайхан л зантай байдаг. Харин архи уухаараа жаахан ширүүн зантай юм уу л гэж би ойлгосон...гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Бгийн мэдүүлсэн: ...Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэртээ найзтайгаа архи ууж байхад эхнэр ажлаасаа ирсэн. Ойрын хугацаанд идэш уушаа идэх гээд ажил их байсан чинь эхнэр шинэ жилийн баяр, энэ тэр гээд ар гэртээ анхаарахгүй байсан. Идшинд хамт явах завгүй байна, хүн гуйгаад аргалчих гээд 20 гаруй хоног хүлээгээд гурав хоногийн өмнө найзтайгаа хамт явж хийсэн юм. Би хөдөө жижиг гэртээ малаа малладаг. Энэ байдлаас болж тухайн өдөр хэрүүл үүссэн. Энэ байдлыг нь согтуудаа хэлж, хэрүүл хийсэн. Хөдөө байхад дүүгийн нөхөр ирээд хамт архи ууж байсныг нь хэлсэн юм шиг байна лээ. Хүргэнийг авгайгаа дандаа зовоодог гэчихээд хэлж ярихгүй хамт архи уугаад явсанд нь уур хүрч хэрүүл хийж нүүр рүү нь цохисон. Би нэг хэсэг уурандаа бачуураад юу хэлж, яаж цохиж зодсоноо санахгүй байна. Охин бид хоёрын урдуур орж салгасан байсан. Би Р.Бийн нүүр рүү нь нэг удаа цохисон гэдгээ санаж байна. Өөр цохисоноо санахгүй байна. Би гараараа цохисон. Өглөө нүүр нь хавдаж хөхөрсөн байсан. Би хэзээ зодсон гэдгээ санахгүй байна. 2018 оны хавар 1 удаа, зун 1 удаа зодсон. Би хөдөө малаа маллах гээд явсан хойгуур архи уудаг. Тэрнээс болж хэрүүл хийдэг. Хэрэлдэх үедээ гар хүрч зодсон асуудал гаргасан. Би өмнө нь зодохдоо гараараа л зодсон. Найзынх нь төрсөн өдөр болоод намайг дуудаад очихгүй гэхэд хүрээд ир гээд дуудаад байхаар нь очтол гэртээ харихгүй гэхээр нь гараараа 1 удаа цохисон юм. 2018 оны зун хөдөө мал дээрээсээ эхнэр рүүгээ ярихад согтуу байхаар нь аймаг руу орж ирээд байгаа газар нь очтол нэг залуу хүүхэн хоёртой архи уугаад байж байсан. Тэр залуу нь архинд явахдаа манай эхнэрийн виза картыг авчихсан архинд явж байсан. Тэрнээс нь болж хэрүүл хийгээд гар хүрсэн. Би тэр үед гараараа цохисон. Би цохисноос болж Бийн биед гэмтэл учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Бгийн мэдүүлсэн: ...Би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би он, сарыг сайн санахгүй байна. Ер нь бол цохиж, зодож байсан эсэх талаар бол мэдэхгүй байна. Би урьд өмнө нь хэргийн талаар мэдүүлсэн. Ер нь бол манай эхнэрийн найз А нь намайг хөдөө гадаа явсан хойгуур манай эхнэрийг дуудаж ирээд хамт архи дарс ууж, үүнээс болж бид хоёрын хооронд хэрүүл болдог юм. Түүнээс биш бид хоёрын хооронд хэрүүл маргаан хийх шалтгаан огт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 91-93 хуу/

 

            Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1.Иргэн Р.Бийн биед гэмтэл учирчээ. 2. Р.Бийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд болон дотор хэсэгт цус хуралт, зүүн шанаа, зүүн мөрний дээд хэсэг, дагзны хуйханд зөөлөн эдийн няцралт гэмтлүүд учирчээ. 3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтэл байна. Хэрэг учрал болох үед үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 5. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 6. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна....гэх дүгнэлт /хх-ийн 20 хуу/

 

            Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 38 хуу/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 32 хуу/ зэрэг болно.

           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2017 оны 03 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Р.Бийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгой хорооллын 41-10 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Р.Бийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Бнь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2017 оны 03 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Р.Бийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгой хорооллын 41-10 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Р.Бийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Р.Бийн мэдүүлсэн “2018 оны 12 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчим би ажлаасаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр Д.Бсогтуу найз Ганболдтой хамт гэртээ байсан. Намайг оронгуут найз Гнь гараад явсан. Найзыгаа гараад явангуут намайг чи юу хийгээд хаагуур яваад байна гэж хэрүүл өдсөн. Тэгээд манай төрсөн дүүгийн нөхөр Нтай хардаж, та хоёр юу хийгээд хаагуур яваад байна, та 2 явалддаг биз дээ гээд хардаж хэл амаар доромжилж, гараараа зүүн нүд, толгой, зүүн мөр рүү цохисон. Ер нь байнга л гэртээ намайг дарамталж, ялих ялихгүй зүйл дээр хэрүүл өдөж, гар хүрдэг. Нэг удаа намайг ажлын газрын манаачийнд зодож байсан. 06 дугаар сарын 02-ны өдөр байсан. Ажлын өрөөнд найз нар чинь намайг чамайг зоддог гэсэн гэж хэрүүл өдөөд намайг зодох гэхээр нь би манаачийндаа зугтаж ортол хойноос хөөж орж ирээд намайг зодсон. Намайг гараараа толгой руу цохиж, дээрээс хөлөөрөө дэвсэж зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Аийн мэдүүлсэн “Р.Б нь нөхөртөө зодуулсан гэж өмнө нь 3 удаа манайд ирж байсан. 2017 оны 03 дугаар сард, 2018 оны 01 дүгээр сард, 05 дугаар сард манайд нөхөртөө зодуулаад ирж байсан. 2017 оны 03 сард ганцаараа ирсэн бөгөөд ирэхдээ нөхөртөө зодууллаа гэж ирсэн. Нуруундаа цохиулсан гээд ирээд хэвтээд босч чадахгүй байсан. 2018 оны 01 дүгээр сард ирэхдээ нөхөртөө зодуулчихлаа гээд зүүн талын нүд нь хавдаж хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Эгийн мэдүүлсэн: ...2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манайд өглөө эрт Р.Б нь гүйж орж ирсэн. Нөхөр Д.Бнь араас нь хөөж орж ирээд орон дээр сууж байхад нь нүүр рүү нь цохиод, хөлнөөс нь татаж газар чирч, унагаад гэдсэн дээр нь дэвсэж зодсон. 3 хоногийн өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа ирэхдээ зүүн нүднь хөхөрч хавдсан, зүүн мөр нь хөхөрсөн байдалтай нөхөртөө зодуулчихлаа гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Пгийн мэдүүлсэн “Тэр үед манай нөхөр тэр хоёрыг дагуулж орж ирэхдээ Бэхнэр Бийг алгадчих шиг боллоо гэж хэлж байсан. Б наадах чинь нүүр рүү цохичихлоо шүү дээ гэж хэлж байсан. Тэр үед Р.Бийн нүүр нь бага зэрэг сэмбийсэн харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Тын мэдүүлсэн “2018 он билүү, 2017 он билүү, ямар ч байсан 06 дугаар сард хүүхдийн баярын дараахан намайг гэртээ байж байхад Р.Б манайд орж ирээд байж байсан чинь араас нь нөхөр Бнь орж ирсэн. Тэр үед Ббага зэрэг халамцуухан байсан бөгөөд манай гэрт байх үедээ хоорондоо хэрүүл маргаан хийгээд эхэлсэн чинь гэнэт л Ббосч ирээд эхнэр Р.Бийг газар унагаагаад бөөр, нуруу хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөөд байсан. Тэр үед би болиоч гэсэн чинь та нарт ямар хамаатай юм бэ, би энийг алчихъя гээд зодоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83/, мөрдөн байцаалтын шатанд Д.Бгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хүргэнийг авгайгаа дандаа зовоодог гэчихээд хэлж ярихгүй хамт архи уугаад явсанд нь уур хүрч хэрүүл хийж нүүр рүү нь цохисон. Би Р.Бийн нүүр рүү нь нэг удаа цохисон гэдгээ санаж байна. Би гараараа цохисон. Өглөө нүүр нь хавдаж хөхөрсөн байсан. 2018 оны хавар 1 удаа, зун 1 удаа зодсон. Би өмнө нь зодохдоо гараараа л зодсон. Найзынх нь төрсөн өдөр болоод намайг дуудаад очихгүй гэхэд хүрээд ир гээд дуудаад байхаар нь очтол гэртээ харихгүй гэхээр нь гараараа 1 удаа цохисон юм. Би цохисноос болж Бийн биед гэмтэл учруулсан” , “Би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31, 91-93/, хохирогч Р.Бийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Иймд шүүгдэгч Б овогт Дгийн Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Д.Бнь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Бгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хохирогч Р.Бийн хүсэлт, шүүгдэгч Д.Бнь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзаж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хорих ялаас чөлөөлөх боломжтой гэж дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Дгийн Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бнь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй.

 

7. Шүүгдэгч Д.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Бгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ