Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 00150

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч Б.Мөнхжаргал

Шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дультан бургуйд овгийн Базарбидэрнаагийн Ган-Эрдэнэд холбогдох 201614000381 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.1. Дультан бургуйд овгийн Базарбидэрнаагийн Ган-Эрдэнэ, Монгол Улсын иргэн, 1987 оны 01 сарын 25-ны өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 29 настай,  бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-6-р байрны 3 дугаар орцны 00 тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 6 сарын 02-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай РД:ФД87012536

2.Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

1.Шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ нь 2016 оны 06 сарын 22-23-ны хооронд Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг холбооны газрын 3 давхарт байрлах TV-10 телевизийн байранд нэвтэрч цоожтой байсан төмөр сейфнээс 920 000 төгрөг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Б.Мөнхжаргалын  манай компани нь Орхон аймгийн ТV-10 телевизийн үйл ажиллагааг явуулдаг юм. Манай байгууллагын нягтлан бодогчоор Нандинцэцэг гэж хүн ажилладаг юм. Нандинцэцэг 2016 оны 6 сарын 22-ны өдрийн орой Улаанбаатар хот руу өөрийнхөө хувийн ажлаар яваад 2016 оны 06 сарын 24-ний өдөр ажилдаа ирсэн. Нандинцэцэг ажилдаа ирсэн өдрөө надад сейфэнд байсан мөнгөнөөс дутаж алга болсон байна гэж хэлсэн. 2016 оны 06 сарын 22-ны өдрийн байдлаар манай байгууллагын нягтлан бодогч Нандинцэцэгт телевизийн зар сурталчилгааны үнэ хөлс болох нийт 3 990 000 төгрөг байсан юм байна лээ. Энэ 3 990 000 төгрөг нь гурван хэсэг боодолтой байсан гэсэн. Дутаад байгаа мөнгө нь энэ гурван боодол мөнгөнөөс тус бүрээс нь дутаад нийтдээ 920 000 төгрөг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл боодолтой мөнгө бүрээс авсан байна гэсэн үг. Манай нягтлан мөнгөө байгууллагынхаа албан өрөөнд байх төмөр шүүгээнд хийдэг. Уг төмөр шүүгээ нь цоожтой байдаг. Б.Ган-Эрдэнэ нь манай телевизийн өрөөнд үйл ажиллагаа явуулдаг FM радиод ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Ажлаасаа гараад надтай уулзаад танай байгууллагад ажлын байр байна уу? Танай байгууллагад ажиллах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд манай телевизэд зураглаач хэрэгтэй байгаа. Тэгэхдээ хэд хоног хэр ажиллах чадвартайг чинь харъя гэж хэлсэн. Тэгээд арав гаран хоног дагалдангаар ажиллаж байгаад сонгуулийн үеэр гэнэт алга болсон. Б.Ган-Эрдэнэ манай байгууллагатай ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Манай байгууллага энэ хүнд ямар нэгэн цалин хөлс өгөх ёсгүй байсан. Хэрвээ цалин хөлс авах ёстой гэж бодож байгаа бол хуулийн дагуу явах ёстой биз дээ. Надтай уулзаад цалин мөнгө авъя гэж нэг ч удаа яриагүй гэсэн мэдүүлэг.хх-ийн 12-р хуудас

2. Гэрч А.Нандинцэцэгийн Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг холбооны газрын гурван давхарт байрлаж байгаа Фило ХХК-ний TV-10 телевизийн менежер, нягтлан бодогчоор ажилладаг юм. 2016 оны 06 сарын 22-ны өдөр Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигч Б.Атармаа гэж нэр дэвшигчээс сонгуулийн сурталчилгааны үнэ хөлс 1 410 000 төгрөг, Б.Атармаагаас гадна өөр нэг хүнээс авсан сурталчилгааны үнэ хөлс нийлээд 3 990 000 төгрөг болсон. Тэр өдрийн орой 21 цаг өнгөрч байхад би ажлаасаа яваад 2016 оны 06 сарын 23-ны өдөр хувийн ажлаар Улаанбаатар хотод байж байгаад 2016 оны 06 сарын 24-ний өдөр ажилдаа ирсэн. Ажилдаа ирээд тэр өдөр ажилд явах байсан зураглаачдаа шатахууны мөнгө өгөх гэсэн чинь мөнгө дутсан байхыг мэдээд даргад хэлсэн. Миний шүүгээнд хийсэн байсан 3 990 000 төгрөгнөөс 920 000 төгрөг дутаад байгаа юм. Гурван хэсэг мөнгө байсан хулгайч гурван боодол мөнгөний боодол бүрээс нь авсан байна лээ. Би байгууллагын мөнгөө өөрийнхөө өрөөнд байх төмөр шүүгээнд хийдэг. Энэ төмөр шүүгээ нь цоожтой байдаг гэсэн мэдүүлэг. хх-ийн 22-23-р хуудас

3. Гэрч С.Энхчимэгийн 2016 оны 06 сарын 24-ний өдөр намайг гэртээ амарч байсан чинь манай телевизийн захирал Б.Мөнхжаргал над руу утсаар яриад өчигдөр орой чам дээр хүн ирсэн үү? хэд гэж ажлаасаа тарсан бэ? сейфнээс мөнгө алга болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би захиралд өчигдөр орой над дээр ямар нэгэн хүн ирээгүй, би ажил дээрээ ганцаараа л байсан. Би ажлаа тараад явахдаа телевизийн хаалгаа бүрэн гүйцэд цоожлоод явсан. Та байгууллагын жижүүрүүдээс  асуудаа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг. хх-ийн 25-р хуудас

4. Гэрч О.Дэлгэрмөрөнгийн Базарбидэрнаагийн Ган-Эрдэнэ гэж хүн миний нөхөр байгаа юм. Бид хоёр 2015 оны 12 сард танилцаад улмаар гэр бүл болон амьдарч байна. Энэ холбогдоод байгаа хэргийн талаар сайн мэдэхгүй юм. Өөрөө ярихдаа 2016 оны 06 сард Улсын их хурлын сонгууль болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиас хэд хоногийн өмнө цалингаа авсан гээд 900 000 төгрөг авч ирж өгсөн. Б.Ган-Эрдэнэ өөрөө надад ярихдаа TV-10 телевизэд зураглаачаар ажиллаж байгаа гэж байсан. Би өөрөө ирж очоод явдаг болохоор ажлынх нь талаар сайн мэдэхгүй юм. Цалингаа авч ирээд түүнээс хойш ажилдаа яваагүй шүү дээ гэсэн мэдүүлэг. хх-ийн 29-р хуудас болон шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Б.Мөнхжаргал нь манай байгууллага хохирлоо бүрэн барагдуулж авсан. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ нь 2016 оны 06 сарын 22-ноос 23-ны хооронд Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг холбооны газрын 3 давхарт байрлах TV-10 телевизийн байранд нэвтэрч цоожтой байсан төмөр сейфнээс 920 000 төгрөг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна. Орхон аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 6 сарын 02-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Дультан бургуйд овгийн Базарбидэрнаагийн Ган-Эрдэнийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Б.Ган-Эрдэнийг  эд хөрөнгө хураахгүйгээр 2 хоёр  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч Б.Ган-Эрдэнэд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн 201614000381 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Б.Ган-Эрдэнэд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ган-Эрдэнэд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС