Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/24

 

 

 

 

 

                                    Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ж.Эрдэнэбат, шүүгч Э.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,

улсын яллагч А.Баясгалан,

иргэдийн төлөөлөгч *******,

шүүгдэгч Н.*******,

түүний өмгөөлөгч Г.Энхцэцэг нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 11.4 дүгээр зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2131000000239 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхнэрийн хамт ******* аймаг, ******* сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “” ХХК-ийн ажилчдын гэрт түр оршин суух хаягтай, одоогоор оршин суух хаяг тодорхойгүй,

-урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 335 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ял,

-Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил, 6 сарын хорих ял,

-Баянзүрх дүүргийн 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-т зааснаар 7 жил, 1 сарын хорих ял,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 12.дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 7 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 400 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар, 26 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, эдлээгүй үлдсэн хорих ялтай тэнцүү хугацаагаар хяналт тогтоосон, ******* овогт *******гийн *******, /РД:/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Н.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн үед ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “” ХХК-ний ажилчдын гэрт иргэн Б.ийн эд хөрөнгийг авахаар зэвсэг болох хутгаар цээжин тус газарт нь нэг удаа хутгалж, мөнгө гаргаж ир гэж заналхийлэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 -улмаар Б.ийг гэрээс зугтаж гарсны дараа иргэн ийн эд хөрөнгийг авахаар “миний данс руу 100,000 төгрөг шилжүүлж хий” гэж хутгаар баруун ташааны дээд талд нэг удаа, хэвлийн хэсэгт хүйсний баруун дээд талд нэг удаа, баруун бөөрний дээд хэсэгт нэг удаа буюу 3 удаа хутгалж, заналхийлэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн үед ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “” ХХК-ний ажилчдын гэрт иргэн Б.ийн эд хөрөнгийг авахаар зэвсэг болох хутгаар цээжин тус газарт нь нэг удаа хутгалж, мөнгө гаргаж ир гэж заналхийлэн, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

-улмаар Б.ийг гэрээс зугтаж гарсны дараа иргэн ийн эд хөрөнгийг авахаар “миний данс руу 100,000 төгрөг шилжүүлж хий” гэж хутгаар баруун ташааны дээд талд нэг удаа, хэвлийн хэсэгт хүйсний баруун дээд талд нэг удаа, баруун бөөрний дээд хэсэгт нэг удаа буюу 3 удаа хутгалж, заналхийлэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Н.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* өгсөн: “Би , ийг хутгалсан явдлаа хүлээн зөвшөөрч байна. Би *******т архи уучихаад ирсэн. Хоол хүнсийг цуглуулж, залгасан. Орой над руу залгахаар хүний төрсөн өдрөөр нь тэгээд ярилцаж бгаад мөнгө байхгүй бол ид хоол идээд явж байсан чинь араас гарч ирсэн. ид хоол унд идээд сууж байхад наадах чинь хүн амьтан цэвэрлэдэг. яв гэж хэлсэн. Уурандаа хутга аваад өг гэж хэлсэн. Хутгалах явцад ямар ч байсан уурлахдаа Бямбацогтыг эхнэртэйгээ хардаж хутгалсан. Над руу шөнө болсон хойно залгадаг байсан. Дээрэмдэх зорилго байгаагүй” гэх мэдүүлэг,[1]

2.Хохирогч ийн 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* орон дээрээсээ орилж босож ирээд ийг 3 удаа цохисон дараа нь рүү орилоод “хутга аваад ир, пизда минь” гэж хэлсэн айгаад бор, хүрэн өнгийн иштэй хутгыг авч *******т өгсөн, ******* ийн өгсөн хутгыг аваад орныхоо дэргэдээс шар өнгийн иштэй жижиг хутгыг авч рүү “яг одоо над руу 60,000 төгрөг шилжүүл” гэж дайрсан. босоод *******ын зүүн гараас бариад автал ******* баруун гартаа барьж байсан хутгаараа ийн цээж рүү 1 удаа хутгалсан. хутгалуулчихаад *******ыг хойш түлхтэл *******, ийг дэгээдээд унагачихсан. Намайг айгаад хөдөлгөөнгүй сууж байхад ******* урд ирээд хутгаа бариад сууж байгаад надад өөрийнхөө хар өнгийн “Самсунг S-3” маркийн гар утсаа өгөөд “яг одоо өөрийнхөө симийг хийгээд миний данс руу 100,000 төгрөг шилжүүлж хий” гээд хутгаа бариад дайрсан. Улаан өнгийн иштэй хутгаараа миний баруун ташааны дээр нэг удаа хүйсний баруун дээд талд нэг, баруун бөөрний дээр нэг удаа гээд 3 удаа хутгалсан. Тэр үед цус гоожоогүй болохоор нь би гайгүй байгаа юм шиг байна гэж бодоод *******ын гар утсанд сим картаа сольж хийх гээд сууж байхад гаднаас Сүрэнханд эгч орж ирээд “ хутгалуулчихсан цус алдсан байна” гээд намайг аваад явсан. Сүрэнханд эгч надаас “зүгээр үү?” гэхээр нь би “зүгээр байна” гэж хэлсэн. Сүрэнханд эгч бид хоёрыг оффис дээр очих үед миний биенээс цус гоожиж байсан” гэх мэдүүлэг[2],

3.Хохирогч Б.ийн 2021 оны 11 дүгээр сарын 13-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* ах гаргаж тавьсан пивоо харж сууж байгаад босож хаалгаа түгжээд орон дээрээ суугаад эгч рүү “хутга аваад ир, энэ хоёрыг алаад хаячихъя” гэж хэлсэн. эгч айгаад ******* ахад улаан, бор иштэй хутга нэгийг, дараа нь цагаан иштэй хутга /жижиг/ авч өгсөн. ******* ах хутгаа хоёр гартаа аваад над руу дайрсан би айгаад зүүн гартаа барьсан хутгыг нь бариад авсан. Гэтэл ******* баруун гартаа барьж байсан хутгаараа миний цээж рүү нэг удаа хутгалсан. *******ыг цааш нь түлхэж дийлэхгүй байхад ******* миний зүүн хөлөнд дэгээ тавьж намайг дэгээдсэн, би хойшоо газарт унаад цээжиндээ гараа хүргэтэл цус гарч байсан. ******* миний дээрээс пизда минь мөнгө гаргаж ир, нэмээд хутгална шүү” гэж хэлэхээр нь би босоод хаалганы түгжээг тайлаад гарч гүйсэн...” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч ийн 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цаг 15 минутанд ажил дээрээ байж байхад Ганзориг гэдэг жолооч залгаад “та яаралтай ирэх хэрэгтэй байна, Мал аж ахуй дээр нэг хүн хутгалуулсан цус их алдаж байна" гэхээр нь над руу гялс машин явуулаарай гэхэд усжуулах хэсгээс надад машин гаргаж өгөөд би жолооч Батбаярын хамт мал аж ахуйн хэсэг дээр ирсэн. Намайг үзлэг хийхээр ажилчдын байранд орох үед пудволк хэсгээрээ цус их урссан налайгаад гэдийчихсэн сууж байсан. нь зүүн талаараа хэвтчихсэн баруун талын ташаа. олгойны дээхэн талд өөхөн эд ил гарч ирсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч ийн 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цагийн орчим ажил дээрээ байж байхад Ганзориг гэдэг жолооч залгаад та яаралтай ирэх хэрэгтэй байна. Мал аж ахуй дээр нэг хүн хутгалуулсан, цус их алдаж байна гэхээр нь над руу гялс машин явуулаарай гэхэд усжуулах хэсгээс надад машин гаргаж өгөөд би жолооч Батбаярын хамт мал аж ахуйн хэсэг дээр ирсэн. Намайг үзлэг хийхээр ажилчдын байранд орох үед пудволк хэсгээрээ цус их урссан налайгаад гэдийчихсэн сууж байсан. нь зүүн талаараа хэвтчихсэн баруун талын ташаа, олгойны дээхэн талд өөхөн эд ил гарч ирсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч ийн 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цагийн орчим оффис орж цагаа бүртгүүлэхээр явж байх замд оффисын ертөнцийн зүгээр зүүн хойд буланд Шонхоо // таараад над руу орилоод Ганзориг "ахаа намайг хутгалчихлаа, туслаарай” гэхээр нь юу гэнээ яачихав аа чи” гэхэд Бүүвэй /Дашцэрэн/-ийн ах нь зүрх рүү хутгалчихлаа, туслаарай” гэхээр нь би гялс оффис руугаа гүйж ороод цагаа бүртгүүлээд оффист сууж байсан Нандинцэцэгт “ахлах Ганцог руу залгаж мэдэгдээрэй, би эмч Нарангэрэл рүү залгалаа’’ гээд бид хоёр оффисоос цуг гарцгаасан. Биднийг оффисоос гарах үед оффисын зүүн талд хүн байна уу?” гээд орилоод байж байхаар нь Нандинцэцэг бид хоёр түүнийг гэр лүү нь явуулаад би эмч Нарангэрэлийг дуудаж Нандинцэцэг цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч ийн 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...ийн биеийн ерөнхий байдал маш хүнд, шокийн байдалтай цус ихээр алдсан, амин үзүүлэлтүүд буурч хүчилтөрөгч 98/99 байхаас 87 байсан, пульс 136, даралт 70-40мм-муб байсан ба цээжинд зүүн хөхний дээд талд урт нь 3 см талбайтай гүн нь 3 см хэмжээтэй зүсэгдэж, нэвтэрсэн шархтай байсан ба цус маш их хэмжээгээр алдаж байсан болохоор яаралтай түргэн тусламж үзүүлсэн. Харин ийн биеийн байдал ерөнхийдөө хүнд амин үзүүлэлт хэвийн хэмжээнээс доошилсон даралт 80-50мм-муб, хүчилтөрөгч 97 хувьтай, пульс 94-тэй байсан тул яаралтай түргэн тусламж үзүүлсэн” гэх мэдүүлэг[7],

8.Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 421 дугаар “Б.ийн биед цээжин хэсэгт хатгагдаж нэвтэрсэн шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт[8],

9.Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 422 дугаар "ийн биед хэвлийд хутганы хатгагдаж нэвтэрсэн шарх, нарийн гэдэс цоорч гэмтсэн цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 болон 3.1.13-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтлийн зэрэгт хамаарна Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт[9] 10.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[10], 11.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[11], 12.Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол[12], 13.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай шүүгчийн захирамжууд[13],14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан байсан эсэхийг шалгах хуудас[14], 15.Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримт[15],16.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[16]зэрэг бичгийн нотлох баримт болно.

Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар ялласанг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлчлүүлэгч 2021 оны 9 дүгээр сараас тэй хамтран амьдарсан, ийг энэ янхантай юу яриад байгаа юм бэ? гээд хардаж хутгалсан. Мөнгө шилжүүл гэж яриагүй. тэй нүдээ ирмээд байсан гэдэг. Шүүгдэгч хохирогч нарт мөнгө байсан эсэхийг мэдээгүй, хараагүй байж юуг дээрэмдэх юм. Анхаарч үзнэ үү. Хохирогч тэй ямар холбоотой болохыг тогтоогоогүй. Хохирогч, гэрчийн мэдүүлгийн зөрүүг арилгуулж, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, зүйлчлэлийг зөвтгүүлэх шаардлагатай байна” гэсэн эхний дүгнэлтийг;

-оос мөнгө зээлье гэсэн санааг гаргасан. Мөнгө зээлэх талаар ярилцаж, зөвшилцсөн байгаа юм. Шунахай сэдэлт байхгүй. Хохирогч нар баримтаа гаргаж өгөөгүй тул бусдад төлөх төлбөргүйд тооцож өгнө үү” гэсэн хоёр дахь өмгөөллийн дүгнэлтийг хийжээ.

Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйл нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. мөнгөний хэрэгцээ байсан талаар мэдүүлсэн. Согтсоны дараа зэвсэг хэрэглэж мөнгө нэхсэн. 1 удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн” гэсэн эхний гэм буруу болон хохирол төлбөрийн талаархи саналыг; -эхний саналаа дэмжиж байна” гэсэн хоёр дахь саналыг шүүхэд гаргажээ.

“Дээрэмдэх гэмт хэрэг” нь уг хэргийг үйлдэж байгаа этгээд зөвхөн эд хөрөнгө, эд юмсыг авах зорилгоор довтолгоон эхэлж, эзэмшигч болон бусад саад тотгорын эсрэг халдлага эхэлснээр бусдын амь бие, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон нийгэмд аюултай идэвхитэй үйлдлээр тус тус илэрдэг.

“Заналхийлсэн” гэдэг нь гэмт этгээд тухайн үедээ хохирогчид хүч хэрэглэх зэргээр шууд биеийн хүчний нөлөө үзүүлээгүй боловч эрх чөлөө, эрүүл мэндэд нь халдлага эхэлж, хор аюул учруулна гэж үг хэлээр айлган сүрдүүлэн заналхийлж, тэр нь учрах үедээ биелэх боломжтой гэдгийг хохирогчид ойлгуулсан хууль бус ажиллагааг хэлнэ.

Дээрэмдэх гэмт хэргийн довтолгооныг хохирогчид мэдэгдэх буюу мэдэгдэхгүй хэлбэрээр хийж болно. Энэхүү гэмт хэргийн хувьд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба шүүгдэгч Н.******* нь хохирогч , Б. нарт мэдэгдэхээр өөрөөр хэлбэл сууж байсан орон дээрээс орилж босч ирээд өөрийн хамтран амьдрагч эмэгтэй т хандан “хутга аваад ир, пизда минь” гэж довтолгооныг эхлүүлсэн байдаг. Энэ гэмт хэргийн бүрдэл нь гэмт этгээдийн өөрийнхөө санаа зорилгоо хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүйгээс эс шалтгаалан хүч хэрэглэхээр довтолгоон эхэлсэн үеэс төгсөнө.

“Довтлох” гэдэг нь гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэхдээ хохирогчийн эсэргүүцэх боломжийг шууд алдагдуулж байгаа хүчтэй, шууд санаатай, идэвхитэй хөдөлгөөнөөр илэрдэг.

Дээрмийн довтолгооны үед шүүгдэгч Н.*******ын хэрэглэсэн хүчирхийлэл нь хохирогч ийн амь насанд аюултай хүнд, хохирогч Б.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...ийг энэ янхантай юу яриад байгаа юм бэ? гээд хардаж хутгалсан. Мөнгө шилжүүл гэж яриагүй. тэй нүдээ ирмээд байсан гэдэг. Шүүгдэгч хохирогч нарт мөнгө байсан эсэхийг мэдээгүй, хараагүй байж юуг дээрэмдэх юм” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргасан.

Дээр дурьдсан шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлтэд дүн шинжилгээ хийж үзвэл: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч ийн өгсөн: “...удалгүй ******* орон дээрээсээ орилж босож ирээд ийг 3 удаа цохисон дараа нь рүү орилоод “хутга аваад ир, пизда минь” гэж хэлсэн айгаад бор, хүрэн өнгийн иштэй хутгыг авч *******т өгсөн, ******* ийн өгсөн хутгыг аваад орныхоо дэргэдээс шар өнгийн иштэй жижиг хутгыг авч рүү “яг одоо над руу 60,000 төгрөг шилжүүл” гэж дайрсан...” гэсэн мэдүүлгээр[17],

 -******* урд ирээд хутгаа бариад сууж байгаад надад өөрийнхөө Самсунг-Эс3 (Samsung-S3) маркийн утсаа өгөөд яг одоо өөрийнхөө симийг хийгээд миний данс руу 100,000 төгрөгийг шилжүүлж хий гээд хутгаа бариад дайрсан...” гэсэн мэдүүлгээр[18],

-хохирогч Б.ийн өгсөн: “...******* ах ...сууж байгаад босож хаалгаа түгжээд орон дээрээ суугаад эгч рүү “хутга аваад ир, энэ хоёрыг алаад хаячихъя” гэж хэлсэн. ...******* ах хутгаа хоёр гартаа аваад над руу дайрсан би айгаад зүүн гартаа барьсан хутгыг нь бариад авсан. Гэтэл ******* баруун гартаа барьж байсан хутгаараа миний цээж рүү нэг удаа хутгалсан. *******ыг цааш нь түлхэж дийлэхгүй байхад ******* миний зүүн хөлөнд дэгээ тавьж намайг дэгээдсэн, би хойшоо газарт унаад цээжиндээ гараа хүргэтэл цус гарч байсан. ******* миний дээрээс пизда минь мөнгө гаргаж ир, нэмээд хутгална шүү” гэж хэлэхээр нь би босоод хаалганы түгжээг тайлаад гарч гүйсэн” гэсэн мэдүүлгээр[19] хэргийн газарт 4 хүн байсан бөгөөд , Б., Г. нарын хэн аль нь өөр өөрийн өнцгөөс хөндлөнгийн байр сууринаас хэргийн үйл баримтыг тодорхой гэрчилдэг.

, хоорондоо нүдээ ирмээд байсан гэдгийг гэрчээр өгсөн: “...******* шууд босож ийг цохиод задалсан пивоноос уухгүй юм уу? Хоол ид чи гээд цохиж байсан. ...намайг салгах гээд очиход ******* намайг хойш нь түлхээд байхаар нь би ийг чи босоод салгаачээ гэхэд над руу нүдээрээ битгий гээд ирмээд байсан” гэсэн мэдүүлгээр ямар шалтгааны улмаас нүдээрээ ирмэсэн болох нь тодорхойлогддог.

-мөн хэргийн газрын үзлэг хийсэн: “...Бүтээлгэний доод талд хар өнгийн (Samsung-S3), (Samsung-Note3) маркийн гар утаснууд гарч ирснээс ....гарын мөр илрээгүй...” гэсэн тэмдэглэлд[20] дурьдснаар шүүгдэгч Н.*******ын гар утас нь Самсунг-Эс3 (Samsung-S3) маркийн гар утас байсан бөгөөд хохирогч ийн шүүгдэгчийн гар утасны марк, өнгийг дүрслэн хэлсэнтэй ижилхэн байх тул дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт няцаагдаж байх тул хэргийг прокурорт буцаах шаардлага байхгүй, зүйлчлэл тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх бүрэлдэхүүн үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч Н.******* хэргийн үйл баримтын талаар маргаагүй боловч шүүгдэгчийн өмгөөлөгч зүйлчлэлийн талаар маргасан болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “Зэвсэг хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлох явцдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Иргэдийн төлөөлөгч ******* нь “Н.******* нь өс хонзонгийн санаа сэдэлт байхгүй. Согтуугийн улмаас энэхүү хэргийг үйлдсэн байна. Гэм буруутай байна” гэж шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын мэтгэлцээний үр дүнд өөрийн итгэл үнэмшлийн хүрээнд гаргасан дүгнэлт бөгөөд хуульд нийцсэн гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан боловч хохирогч нар гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардлын баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Харин хохирогч Б., нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг, эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Н.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн эрүүгийн хариуцлагын шатанд оролцсон улсын яллагчийн зүгээс: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдалд хамруулахаар зүйлчилсэн энэ байдал нь тогтоогдсон. ...шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах саналтай байна. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлэх, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацааг хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацааг хасаад 5 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нийт 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 7 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 400 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар, 26 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсаныг 13 жилийн хорих ял дээр 2 сар, 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгээд нийт 13 жил, 2 сар, 26 хоногийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Н.*******ын хувьд энэ хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02 цагт шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдаад 2021 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр прокурорын шийдвэрээр суллагдсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Өнөөдрийн байдлаар 4 сар, 3 хоног цагдан хоригдсон байна. Энэ хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох саналтай байна. Хохирогч нарын хувьд эрүүл мэндтэй холбоотой баримтаа гаргаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлэх эрхийг нээлттэй үлдээгээд хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг хутга, хараа нэртэй 0,5 литрийн багтаамжтай архи, нийслэл нэртэй 2.5 литр тал багтаамжтай пивоны савыг устгах саналтай байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зардалгүй” гэсэн эхний саналыг;

-Өршөөл үзүүлэх тухай хууль дээр улсын яллагчийн зүгээс алдаатай санал гаргасан байна. Уучлаарай, энийг зөвтгөх шаардлагатай байна. Учир нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө нь үйлдэгдсэн гэмт хэрэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлнэ. Гэтэл энэ хэрэг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үйлдэгдсэн учраас энэ гэмт хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй. Тэгэхээр шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож, нэмж нэгтгээд нийт 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хугацааны өмнө нь тэнссэн суллагдсан 2 сар, 26 хоногийг нэмээд нийт 16 жил, 2 сар, 26 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Бусад саналын хувьд өмнөх саналаа дэмжиж байна” гэсэн эрүүгийн хариуцлагын хоёр дахь саналыг гаргажээ[21].

Шүүхийн эрүүгийн хариуцлагын шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэрэг үйлдсэн болох шалтгаан нөхцөл, учруулсан хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял шийтгэл оногдуулна” гэж заасан. Түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсгийг журамлаж Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг тус бүрд ял шийтгэл оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэсэн заалтуудыг харгалзан оногдуулах эрүүгийн хариуцлагын ялыг хөнгөрүүлж үзэхийг хүсэж байна. Шүүгдэгчийн хувьд сүрьеэ өвчтэй, хорих ангид эмчилгээ хийлгэж байгаад гарсан. Мөн цээжээр байнга өвддөг талаарх дүгнэлт хэрэгт авагдсан. Цагдан хорионы эмчид үзүүлэхэд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн. Дээрх нөхцөл байдлыг харгалзаад ял шийтгэлийг хөнгөрүүлж, ял шийтгэлийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн эхний дүгнэлтийг;

-Өмнөх саналаа дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна” гэсэн эрүүгийн хариуцлагын өмгөөллийн хоёр дахь дүгнэлтийг хийсэн.[22]

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн эцсийн үгэндээ: “Хийсэн хэрэгтэй гэм буруугаа гэмшиж байна. Ялыг минь хөнгөрүүлж нээлттэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү. Дараа нь ажил хөдөлмөр эрхлэх боломж нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү” гэжээ.[23]

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдалд хамруулахаар зүйлчилсэн байдал тогтоогдсон байна.

Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөн хэлэлцээд шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан хуулийн зохицуулалтыг шүүхэд зайлшгүй хэрэглэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэх хэм хэмжээ юм.

Шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь хуульд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж;

2 дахь хэсэгт: “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилсныг удирдлага болгон

  • 2.1.торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг;
  • 2.2.нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг;
  • 2.3.зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг;
  • 2.4.хорих ялын нэг хоногийг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, 6 сарын хугацаагаар хорих ял, оногдуулж, нэмж нэгтгэн 10 жил, 11 сарын хугацаагаар тогтоон шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэсэн;

2 дахь хэсэгт: “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэсэн;

3 дахь хэсэгт: “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэсэн;

4 дэх хэсэгт: “Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна” гэсэн;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэсэн хуулийн зохицуулалтад тус тус нийцүүлэн шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийн хэмжээг тогтоосон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 сар, 26 хоногийн хорих ялыг эдлүүлэх нь хуульд нийцнэ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн 10 жил, 11 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 сар, 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нэгтгэн, нийт эдлэх ялыг 11 жил, 1 сар, 26 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Н.*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 123 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, хүрэн бор өнгийн иштэй хутга нэг ширхэг, Хараа нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архины шил нэг ширхэг, Нийслэл нэртэй 2,5 литрийн багтаамжтай тал агууламжтай шар айраг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасан болно.

Энэхүү гэмт хэргийн улмаас хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохилтой.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “Зэвсэг хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлох явцдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн 10 жил, 11 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 сар, 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нэгтгэн, шүүгдэгч Н.*******ын нийт эдлэх ялыг 11 жил, 1 сар, 26 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Н.*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 123 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б., нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг, эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, хүрэн бор өнгийн иштэй хутга нэг ширхэг, Хараа нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архины шил нэг ширхэг, Нийслэл нэртэй 2,5 литрийн багтаамжтай тал агууламжтай шар айраг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

8.Энэхүү гэмт хэргийн улмаас хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ

ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭБАТ

Э.ОЮУНТУНГАЛАГ