Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/144

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга         Ж.Болор-Эрдэнэ

улсын яллагч                                                           А.Баясгалан

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                   Г.Отгонбаяр

шүүгдэгчийн өмгөөлөгч                                         М.Гансүх

шүүгдэгч Б.Баяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сүрэнхор овогт Баярхишигийн Баярт холбогдох эрүүгийн 183 100 341 0126 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, энхэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6-р баг, Орхон 3-р хэсэг 9 дүгээр байрны 4 тоотод оршин суух хаягтай, урьд 2002 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 69 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, Сүрэнхор овогт Баярхишигийн Баяр, РД:МЮ81011596/;

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Баяр нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Энт финанс” ХХК-ийн Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум дахь салбарын захиралтай 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр фидуциар хангагдсан зээлийн гэрээ байгуулж Тоёота Истима маркийн 30-20 СЭҮ улсын дугаартай автомашины өмчлөлийг “Энт Финанс” ХХК-д шилжүүлж, өөрөө унаж байх нөхцөлтэйгөөр барьцаалж 3.000.000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөн фидуциар хангагдсан зээлийн гэрээ байгуулж Тоёота Альфард маркийн 55-52 СЭА улсын дугаартай автомашины өмчлөлийг “Энт финанс” ХХК-д шилжүүлж өөрөө унаж байх нөхцөлтэйгөөр барьцаалж 4.000.000 төгрөгийг зээлж, улмаар Тоёота Альфард маркийн 55-52 СЭА улсын дугаартай автомашиныг “Энт Финанс” ХХК-ний өмчлөлийнх болохыг мэдсээр байж 2018 оны 06 дугаар сард бусдад 2.000.000 төгрөгөөр зарж завшсан, Тоёота Истима маркийн 30-20 СЭҮ улсын дугаартай автомашиныг “Энт финанс” ХХК-ний өмчлөлийнх болохыг мэдсээр байж иргэн Д.Шүр-Эрдэнэд 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1.200.000 төгрөгөөр зарж завшсан,

Улмаар тоёота Истима маркийн 20-30 СЭҮ улсын дугаартай автомашиныг иргэн Д.Шүр-Эрдэнэд зарахдаа “Миний өөрийн машин” гэж бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж 1.200.000 төгрөгөөр зарж залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

      Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Баяр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Б.Баярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ

Хохирогч Г.Отгонбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...алферд дээр 4,000,000 төгрөгийн зээл аваад 1,400,000 төгрөг төлсөн. 2,600,000 төгрөгийн зээл төлөгдөөгүй тийм учраас төлөгдөөгүй зээлийг нэхэмжилж байгаа...” гэжээ

Шүүгдэгч Б.Баярын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би өөрөө хувьдаа 2 тээврийн хэрэгсэлтэй байсан. Надад 55-52 СЭА улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота альфард” маркийн автомашин, нөгөөх нь болохоор “Истима” маркийн автомашин байсан. Би 2017 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Олон улсын худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “ЭНТ ФИНАНС” ХХК-ийн барьцаанд 30-20 СЭҮ улсны дугаартай “Истима” маркийн тээврийн хэрэгслийг 3.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Би тээврийн хэрэгслүүдээ сайжруулж, гайгүй сайн тээврийн хэрэгсэл авъя гэсэн бодолтой анх энэ байгууллагаас зээл авсан. Тээврийн хэрэгслийн унаж хэрэглэж байхад тээврийн хэрэгслийн мотор нь цохиод эвдрээд явах боломжгүй болсон. Энэ үед зээлийн мөнгө нэхэгдээд байсан. Тэгэхээр нь би 2018 оны 03 сард “ЭНТ ФИНАНС” ББСБ-ийн 55-52 СЭА улсын дугаартай “Тоёота Альфард” маркийн тээврийн хэрэгслийг 4.000.000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан. Уг компаниас зээл авахдаа тээврийн хэрэгслийг би унаж хэрэглэж байхаар тохирч, харин тээврийн хэрэгслийг би унаж хэрэглэж байхаар тохирч, харин тээврийн хэрэгслүүдийг гэрчилгээнүүдийг болохоор “ЭНТ ФИНАНС” ХХК-ний нэр дээр шилжүүлж өгсөн. Тээврийн хэрэгслүүдийг зээлийн барьцаанд тавихдаа тухайн компанитай гэрээ байгуулж, тохиролцсон байгаа. Ингээд “Тоёота Альфард” маркийн 55-52 СЭА улсын дугаартай хар хөх өнгийн тээврийн хэрэгсэлтэй 2018 оны 06 сард ганцаараа хөдөө замд явж байгаад өгсүүр зам дээр тээврийн хэрэгслийн дугуй хий эргээд замаас гарч онхолдож машинд эвдрэл гэмтэл үүссэн. Тээврийн хэрэгслийг засаж янзалж унах гэхээр зардал мөнгө их гарах гээд байсан. Тэгэхээр нь фэйсбүүк зар харж байгаад унасан, эвдэрсэн тээврийн хэрэгслүүдийг хямд үнээр авдаг зараар “Тоёота Альфард” маркийн тээврийн хэрэгслийг 2.000.000 төгрөгөөр бусдад зарж борлуулсан. Уг тээврийн хэрэгслийг тухайн 2018.06 сардаа зарсан. Хотоос үл таних хүмүүс ирж машиныг үзэж харж байгаад худалдан авахаар тохиролцсоны үндсэн дээр зарсан. Би уг хүмүүсийг таньж мэдэхгүй, өмнө нь уулзаж, харж байгаагүй, ямар ажил төрөл хийдэг талаар нь мэдэхгүй, машин авна гэхээр нь зарчихсан юм. 55-52 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл одоо хаана байгаа, хэн гэдэг хүн унаж хэрэглэж байгаа талаар ямар ч мэдээ, мэдээлэл, холбоо байхгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаар номерыг нь би авч үлдсэн. Тухайн үед тээврийн хэрэгслийг бусдад зарахдаа 2.000.000 төгрөгийг надад бэлнээр тоолж өгсөн. Истимо маркийн автомашиныг болохоор мотор цохисон болохоор нь засварын газрын хүнд 1.100.000 төгрөгөөр зарсан. Ингээд надад ямар ч тээврийн хэрэгсэл байхгүй болсон. Зээлийн барьцаанд тээврийн хэрэгслүүдийг тавьсан боловч тээврийн хэрэгслүүдэд учирсан гэмтлийг би хариуцах ёстой учир нь би тээврийн хэрэгслүүдийг унадаг байсан болохоор надад тээврийн хэрэгслүүдийг зарж борлуулах санаа зорилго байгаагүй, тээврийн хэрэгслүүдийг барьцаанд тавьж зээл авсан болохоор мөнгийг нь төлчих байх гэж бодож байсан боловч тухайн санхүүгийн байдал нөлөөлж зээлээ төлж чадаагүй байдалд хүрсэн. Тээврийн хэрэгслүүдийг зарж борлуулснаар надад ашиг байгаагүй, тухайн тээврийн хэрэгслүүдийг засаж сэлбэ, янзалж унах гэхээр зардал мөнгө их гараад байсан болохоор нь зарахаар шийдсэн. Би “ЭНТ ФИНАНС” ХХК-д барьцаанд тавьсан байсан. Би барьцаанд тавьсан тээврийн хэрэгслүүдийг бусдад зарж үрэгдүүлж болохгүй гэдгийг мэдэж байсан. Би тээврийн хэрэгслүүдийг зарж үрэгдүүлэх гэж байгаагаа “ЭНТ ФИНАНС” ХХК-д мэдэгдээгүй дур мэдэн зарж борлуулсан. Тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээ “ЭНТ ФИНАНС” ХХК-ний нэр дээр шилжүүлж өгч байсан учраас компаний нэр дээр байсан юм. Би тэврийн хэрэгслүүдийг барьцаанд тавьсан байсан учраас тээврийн хэрэгслүүд нэг ёсондоо “ЭНТ ФИНАНС” ХХК-ний өмчлөлийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүд байсан. Би тухайн үед ажилгүй болж, машин эхнээсээ эвдрээд зээлээ төлж чадаагүй юм. Тэгээд “ЭНТ ФИНАНС” ХХК зээлээ төлж чадахгүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Би уг компанид зээлээ төлж барагдуулж байгаа, одоо үлдэгдэл 3,500,000 төгрөгийн зээл байгаа би тэр мөнгийг төлж компанийг хохиролгүй болгоно. Би Шүр-Эрдэнэ гэх хүнийг сайн танихгүй засвар ажиллуулдаг хүн гэдэг утгаар мэднэ. Харин Гарьд гэх залууг сайн танихгүй, хойшоо хааяа наймаанд явахдаа мэндтэй өнгөрдөг залуу. Миний хувьд буруу зүйл хийсэндээ гэмшиж харамсаж байна. Ийм зүйл болно, ийм үр дүн учирна гэдгийг мэдээгүй...” /хх-ийн 60-63 дугаар хуудас/,

Хохирогч Д.Шүр-Эрдэнийн 2021 оны 01 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Баяр надад хэлэхдээ миний машины мотор нь цохиод эвдэрсэн та хямдхан үнээр худалдаж авах уу гэж анх санал тавьсан. Би энэ талаар бодож байгаад авахаар болсон бөгөөд Б.Баяр зарах гэж байсан машинаа өөрөө машинаар чирээд авчирсан. Зарах гэж байсан нь угаасаа мотор нь цохисон задалж сэлбэгэнд ашиглахаас өөр аргагүй машин ирсэн. Уг машиныг онхолдоогүй байсан болохоор арамыг нь ашиглахаар шийдсэн юм. Б.Баяр гэгч хүн энэ машиныг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд байдаг талаар хэлээгүй, хэрвээ барьцаанд тавьсан талаар нь хэлсэн бол би авахгүй, гэрчилгээ байхгүй байсан. Хүн өөрөө машинаа зарах гэж байна, ямар ч асуудалгүй хямдхан зарах гэж байна, мөнгөний хэрэгцээ гараад гэж хэлсэн. Би энэ ярьсан хэлсэнд нь итгээд худалдан авсан. Би тухайн үед машин босгох гэж байсан болохоор Б.Баярын авчирсан машины рамыг нь ашиглая гэж бодоод худалдан авсан. Б.Баяр гэгч хүнээс машин худалдан авч янзалж байх үед барьцаалан зээлдүүлэх газраас хүмүүс ирж уулзаж ярилцах үед Б.Баяр гэгч хүн надад ямар учиртай машин зарсан талаар нь мэдсэн. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 1 дүгээр хавтасны 222-223, 250 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонбаярын 2021 оны 01 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Энт финанс” ХХК-ний Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын салбарын захирлаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэх захирал М.Нурбек нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны 21/110 дугаартай албан бичгээр надад “төлөөлөх эрх олгосон” учраас энэ хэрэгт хохирогчоор оролцож байна. Иргэн Б.Баяр нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 30-20 СЭҮ улсын дугаартай Тоёота эстима маркийн автомашиныг барьцаалан 3 сая төгрөгний зээлийг 5.9 хувийн хүүтэй 24 сар хүртэл хугацаагаар машинаа унаж явах нөхцөлтэйгөөр тээврийн хэрэгслийг манай компаний нэр дээр шилжүүлж зээл авсан. Мөн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 55-52 СЭА улсын дугаартай тоёота алфард маркийн автомашиныг мөн адил нөхцөлтэйгөөр барьцаалан 4 сая төгрөгний зээлийг тус тус авсан байсан. Тэгээд Б.Баяр нь зохиомол байдал үүсгэн “Энт финанс” ХХК-ний Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын салбараас авсан зээлээ төлөхгүй биднийг залилсан. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 30-20 СЭҮ улсын дугаартай тоёота эстима маркийн автомашиныг барьцаалан 3 сая төгрөгний зээлийг 5.9 хувийн хүүтэйгээр 24 сар хүртэл хугацаатайгаар машинаа унаж явах нөхцөлтэйгөөр тээврийн хэрэгслийг манай компаний нэр дээр шилжүүлж авсан 4 сая төгрөгийн зээлээс 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1.400.000 төгрөгийг манай байгууллагын 5034911882 тоот дансанд тушаасан. Тухайн үед манай дансанд тушаасан мөнгө нь зээлийн төлөлтөнд хүрэхгүй байсан тул Баярын авсан зээл нь хугацаа хэтрэлтээс гараагүй. Үүнээс хойш Б.Баяр ямар нэгэн байдлаар зээлээ төлж барагдуулаагүй...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 82-83 дугаар хуудас/,

Гэрч О.Сүнжидмаагийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:”...Манай нөхөр Б.Баяр нь тоёота истима маркийн 30-20 СЭҮ, тоёота альфард маркийн 55-52 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг эзэмшдэг байсан. Тоёота альфард маркийн 55-52 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны 12 дугаар сарын орчим авч байсан санагдаж байна. Харин тоёота истима маркийн 30-20 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны зун авч байсан байх яг тодорхой хугацааг нь сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 53 дугаар хуудас/,

Гэрч М.Нурбекийн “...би “ЭНТ ФИНАНС” ХХК хохирсон асуудлаар салбарын захирал Г.Отгонбаярыг өөрийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 78 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 1-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1-р хх-ийн 02 дугаар хуудас/, эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, /1-р хх-ийн 12-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /1-р хх-ийн 56-57-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 2 дугаар хавтасны 07-08 дугаар хуудас/, Б.Баярын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 9 дүгээр хуудас/ Г.Отгонбаярыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр томилсон мөрдөгчийн тогтоол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 79, 82-885 дугаар хуудас/, Б.Баярын хувийн байдлыг тогтоосон баримтууд, /1-р хх-ийн 66-74-р хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 75-78-р хуудас/, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Энт финанс”, иргэн Б.Баяр нарын хооронд хийсэн фидуцаар хангагдсан зээлийн гэрээ /хх-ийн 2 дугаар хавтасны 96-99 дүгээр хуудас/ 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Энт финанс”, иргэн Б.Баяр нарын хооронд хийсэн фидуцаар хангагдсан зээлийн гэрээ /хх-ийн 1 дүгээр хавтасны 19-19-24 дүгээр хуудас/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /1-р хх-ийн 102-р хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 103-104 дүгээр хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 115-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

      Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Баяр нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Энт финанс” ХХК-ийн Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум дахь салбарын захиралтай 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр фидуциар хангагдсан зээлийн гэрээ байгуулж Тоёота Истима маркийн 30-20 СЭҮ улсын дугаартай автомашины өмчлөлийг “Энт Финанс” ХХК-д шилжүүлж, өөрөө унаж байх нөхцөлтэйгөөр барьцаалж 3.000.000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөн фидуциар хангагдсан зээлийн гэрээ байгуулж Тоёота Альфард маркийн 55-52 СЭА улсын дугаартай автомашины өмчлөлийг “Энт финанс” ХХК-д шилжүүлж өөрөө унаж байх нөхцөлтэйгөөр барьцаалж 4.000.000 төгрөгийг тус тус зээлж, улмаар Тоёота Альфард маркийн 55-52 СЭА улсын дугаартай автомашиныг “Энт Финанс” ХХК-ний өмчлөлийнх болохыг мэдсээр байж 2018 оны 06 дугаар сард бусдад 2.000.000 төгрөгөөр зарж завшсан, Тоёота Истима маркийн 30-20 СЭҮ улсын дугаартай автомашиныг “Энт финанс” ХХК-ний өмчлөлийнх болохыг мэдсээр байж иргэн Д.Шүр-Эрдэнэд 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1.200.000 төгрөгөөр зарж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг,

Мөн Энт финанс ХХК-ны барьцаанд тавьсан байсан “Тоёота Истима” маркийн 20-30 СЭҮ улсын дугаартай автомашиныг иргэн Д.Шүр-Эрдэнэд зарахдаа өөрийн өмлөх, захиран зарцуулах эрх хязгаарлагдсан байгааг нууж “Миний өөрийн машин” гэж худал хэлж бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж 1.200.000 төгрөгөөр зарж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг залилсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн 

Шүүгдэгч Б.Баярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,

Хохирогч Г.Отгонбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...алферд дээр 4,000,000 төгрөгийн зээл аваад 1,400,000 төгрөг төлсөн. 2,600,000 төгрөгийн зээл төлөгдөөгүй тийм учраас төлөгдөөгүй зээлийг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлгээр,

Шүүгдэгч Б.Баярын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би өөрөө хувьдаа 2 тээврийн хэрэгсэлтэй байсан. Надад 55-52 СЭА улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота альфард” маркийн автомашин, нөгөөх нь болохоор “Истима” маркийн автомашин байсан. Би 2017 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Олон улсын худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “ЭНТ ФИНАНС” ХХК-ийн барьцаанд 30-20 СЭҮ улсын дугаартай “Истима” маркийн тээврийн хэрэгслийг 3.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Би тээврийн хэрэгслүүдээ сайжруулж, гайгүй сайн тээврийн хэрэгсэл авъя гэсэн бодолтой анх энэ байгууллагаас зээл авсан. Тээврийн хэрэгслийн унаж хэрэглэж байхад тээврийн хэрэгслийн мотор нь цохиод эвдрээд явах боломжгүй болсон. Энэ үед зээлийн мөнгө нэхэгдээд байсан. Тэгэхээр нь би 2018 оны 03 сард “ЭНТ ФИНАНС” ББСБ-ийн 55-52 СЭА улсын дугаартай “Тоёота Альфард” маркийн тээврийн хэрэгслийг 4.000.000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан. Уг компаниас зээл авахдаа тээврийн хэрэгслийг би унаж хэрэглэж байхаар тохирч, харин тээврийн хэрэгслийг би унаж хэрэглэж байхаар тохирч, харин тээврийн хэрэгслүүдийг гэрчилгээнүүдийг болохоор “ЭНТ ФИНАНС” ХХК-ний нэр дээр шилжүүлж өгсөн. Тээврийн хэрэгслүүдийг зээлийн барьцаанд тавихдаа тухайн компанитай гэрээ байгуулж, тохиролцсон байгаа. Ингээд “Тоёота Альфард” маркийн 55-52 СЭА улсын дугаартай хар хөх өнгийн тээврийн хэрэгсэлтэй 2018 оны 06 сард ганцаараа хөдөө замд явж байгаад өгсүүр зам дээр тээврийн хэрэгслийн дугуй хий эргээд замаас гарч онхолдож машинд эвдрэл гэмтэл үүссэн. Тээврийн хэрэгслийг засаж янзалж унах гэхээр зардал мөнгө их гарах гээд байсан. Тэгэхээр нь фэйсбүүк зар харж байгаад унасан, эвдэрсэн тээврийн хэрэгслүүдийг хямд үнээр авдаг зараар “Тоёота Альфард” маркийн тээврийн хэрэгслийг 2.000.000 төгрөгөөр бусдад зарж борлуулсан. Уг тээврийн хэрэгслийг тухайн 2018.06 сардаа зарсан. Хотоос үл таних хүмүүс ирж машиныг үзэж харж байгаад худалдан авахаар тохиролцсоны үндсэн дээр зарсан. Би уг хүмүүсийг таньж мэдэхгүй, өмнө нь уулзаж, харж байгаагүй, ямар ажил төрөл хийдэг талаар нь мэдэхгүй, машин авна гэхээр нь зарчихсан юм. 55-52 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл одоо хаана байгаа, хэн гэдэг хүн унаж хэрэглэж байгаа талаар ямар ч мэдээ, мэдээлэл, холбоо байхгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаар номерыг нь би авч үлдсэн. Тухайн үед тээврийн хэрэгслийг бусдад зарахдаа 2.000.000 төгрөгийг надад бэлнээр тоолж өгсөн. Истимо маркийн автомашиныг болохоор мотор цохисон болохоор нь засварын газрын хүнд 1.100.000 төгрөгөөр зарсан. Ингээд надад ямар ч тээврийн хэрэгсэл байхгүй болсон. Зээлийн барьцаанд тээврийн хэрэгслүүдийг тавьсан боловч тээврийн хэрэгслүүдэд учирсан гэмтлийг би хариуцах ёстой учир нь би тээврийн хэрэгслүүдийг унадаг байсан болохоор надад тээврийн хэрэгслүүдийг зарж борлуулах санаа зорилго байгаагүй, тээврийн хэрэгслүүдийг барьцаанд тавьж зээл авсан болохоор мөнгийг нь төлчих байх гэж бодож байсан боловч тухайн санхүүгийн байдал нөлөөлж зээлээ төлж чадаагүй байдалд хүрсэн. Тээврийн хэрэгслүүдийг зарж борлуулснаар надад ашиг байгаагүй, тухайн тээврийн хэрэгслүүдийг засаж сэлбэ, янзалж унах гэхээр зардал мөнгө их гараад байсан болохоор нь зарахаар шийдсэн. Би “ЭНТ ФИНАНС” ХХК-д барьцаанд тавьсан байсан. Би барьцаанд тавьсан тээврийн хэрэгслүүдийг бусдад зарж үрэгдүүлж болохгүй гэдгийг мэдэж байсан. Би тээврийн хэрэгслүүдийг зарж үрэгдүүлэх гэж байгаагаа “ЭНТ ФИНАНС” ХХК-д мэдэгдээгүй дур мэдэн зарж борлуулсан. Тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээ “ЭНТ ФИНАНС” ХХК-ний нэр дээр шилжүүлж өгч байсан учраас компаний нэр дээр байсан юм. Би тэврийн хэрэгслүүдийг барьцаанд тавьсан байсан учраас тээврийн хэрэгслүүд нэг ёсондоо “ЭНТ ФИНАНС” ХХК-ний өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслүүд байсан. Би тухайн үед ажилгүй болж, машин эхнээсээ эвдрээд зээлээ төлж чадаагүй юм. Тэгээд “ЭНТ ФИНАНС” ХХК зээлээ төлж чадахгүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Би уг компанид зээлээ төлж барагдуулж байгаа, одоо үлдэгдэл 3,500,000 төгрөгийн зээл байгаа би тэр мөнгийг төлж компанийг хохиролгүй болгоно. Би Шүр-Эрдэнэ гэх хүнийг сайн танихгүй засвар ажиллуулдаг хүн гэдэг утгаар мэднэ. ... Миний хувьд буруу зүйл хийсэндээ гэмшиж харамсаж байна. Ийм зүйл болно, ийм үр дүн учирна гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-63 дугаар хуудас/,

Хохирогч Д.Шүр-Эрдэнийн 2021 оны 01 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Баяр надад хэлэхдээ миний машины мотор нь цохиод эвдэрсэн та хямдхан үнээр худалдаж авах уу гэж анх санал тавьсан. Би энэ талаар бодож байгаад авахаар болсон бөгөөд Б.Баяр зарах гэж байсан машинаа өөрөө машинаар чирээд авчирсан. Зарах гэж байсан нь угаасаа мотор нь цохисон задалж сэлбэгэнд ашиглахаас өөр аргагүй машин ирсэн. Уг машиныг онхолдоогүй байсан болохоор арамыг нь ашиглахаар шийдсэн юм. Б.Баяр гэгч хүн энэ машиныг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд байдаг талаар хэлээгүй, хэрвээ барьцаанд тавьсан талаар нь хэлсэн бол би авахгүй, гэрчилгээ байхгүй байсан. Хүн өөрөө машинаа зарах гэж байна, ямар ч асуудалгүй хямдхан зарах гэж байна, мөнгөний хэрэгцээ гараад гэж хэлсэн. Би энэ ярьсан хэлсэнд нь итгээд худалдан авсан. Би тухайн үед машин босгох гэж байсан болохоор Б.Баярын авчирсан машины рамыг нь ашиглая гэж бодоод худалдан авсан. Б.Баяр гэгч хүнээс машин худалдан авч янзалж байх үед барьцаалан зээлдүүлэх газраас хүмүүс ирж уулзаж ярилцах үед Б.Баяр гэгч хүн надад ямар учиртай машин зарсан талаар нь мэдсэн. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 1 дүгээр хавтасны 222-223, 250 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонбаярын 2021 оны 01 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Иргэн Б.Баяр нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 30-20 СЭҮ улсын дугаартай Тоёота эстима маркийн автомашиныг барьцаалан 3 сая төгрөгний зээлийг 5.9 хувийн хүүтэй 24 сар хүртэл хугацаагаар машинаа унаж явах нөхцөлтэйгөөр тээврийн хэрэгслийг манай компаний нэр дээр шилжүүлж зээл авсан. Мөн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 55-52 СЭА улсын дугаартай тоёота алфард маркийн автомашиныг мөн адил нөхцөлтэйгөөр барьцаалан 4 сая төгрөгний зээлийг тус тус авсан байсан. Тэгээд Б.Баяр нь зохиомол байдал үүсгэн “Энт финанс” ХХК-ний Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын салбараас авсан зээлээ төлөхгүй биднийг залилсан. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 30-20 СЭҮ улсын дугаартай тоёота эстима маркийн автомашиныг барьцаалан 3 сая төгрөгний зээлийг 5.9 хувийн хүүтэйгээр 24 сар хүртэл хугацаатайгаар машинаа унаж явах нөхцөлтэйгөөр тээврийн хэрэгслийг манай компаний нэр дээр шилжүүлж авсан 4 сая төгрөгийн зээлээс 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1.400.000 төгрөгийг манай байгууллагын 5034911882 тоот дансанд тушаасан. Тухайн үед манай дансанд тушаасан мөнгө нь зээлийн төлөлтөнд хүрэхгүй байсан тул Баярын авсан зээл нь хугацаа хэтрэлтээс гараагүй. Үүнээс хойш Б.Баяр ямар нэгэн байдлаар зээлээ төлж барагдуулаагүй...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 82-83 дугаар хуудас/,

Гэрч О.Сүнжидмаагийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:”...Манай нөхөр Б.Баяр нь тоёота истима маркийн 30-20 СЭҮ, тоёота альфард маркийн 55-52 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг эзэмшдэг байсан. Тоёота альфард маркийн 55-52 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны 12 дугаар сарын орчим авч байсан санагдаж байна. Харин тоёота истима маркийн 30-20 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны зун авч байсан байх яг тодорхой хугацааг нь сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 53 дугаар хуудас/,

Гэрч М.Нурбекийн “...би “ЭНТ ФИНАНС” ХХК хохирсон асуудлаар салбарын захирал Г.Отгонбаярыг өөрийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 78 дугаар хуудас/, Г.Отгонбаярыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр томилсон мөрдөгчийн тогтоол, хохирогчийн хууль ёсны төлөөлгчийн мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 79, 82-885 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 75-78-р хуудас/, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Энт финанс”, иргэн Б.Баяр нарын хооронд хийсэн фидуцаар хангагдсан зээлийн гэрээ /хх-ийн 2 дугаар хавтасны 96-99 дүгээр хуудас/, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Энт финанс”, иргэн Б.Баяр нарын хооронд хийсэн фидуцаар хангагдсан зээлийн гэрээ /хх-ийн 1 дүгээр хавтасны 19-19-24 дүгээр хуудас/ зэрэг болон бусад шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцож зүйлчлэхээр хуульчилсан.

Шүүгдэгч Б.Баяр нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр фидуциар хангагдсан зээлийн гэрээ байгуулж Тоёота Истима маркийн 30-20 СЭҮ улсын дугаартай автомашины өмчлөлийг “Энт Финанс” ХХК-д шилжүүлж, өөрөө унаж байх нөхцөлтэйгөөр барьцаалж 3.000.000 төгрөгийг 24 сарын хугацаанд буцааж төлөх нөхцөлтэйгөөр зээлж авсан боловч Фидуцаар хангагдсан зээлийн гэрээ хийснээсээ хойш 2 сарын дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэн Д.Шүр-Эрдэнэд 1.200.000 төгрөгөөр зарж борлуулан “Энт финанс” ХХК-аас гэрээгээр хүлээлгэсэн үүргийг зөрчиж, гэрээгээр итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг дур мэдэн бусдад зарж борлуулж мөнгийг нь завшсан, нөгөөтэйгүүр өөрөө захиран зарцуулах эрх нь хязгаарлагдсан байгаа 30-20 СЭА улсын дугаартай тоёота истима маркийн тээврийн хэрэгслийг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр иргэн Д.Шүр-Эрдэнэд худал хэлж ойлгуулан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж барьцаанд байгаа автомашинаа зарж 1.200.000 авч залилсан гэх үйлдлүүд нь хэд хэдэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нэг удаагийн үйлдлээр хангасан үйлдэл гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч Б.Баяр нь Энт финанс ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус тус фидуцаар хангагдсан зээлийн гэрээ байгуулж 55-52 СЭҮ улсын дугаартай автомашин, 30-20 СЭҮ улсын дугаартай автомашинуудыг тус тус барьцаанд тавьж итгэмжлэн хариуцуулсан автомашинуудыг бусдад зарж завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Баярын үйлдлийг зүйлчилсэн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан”, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдыг залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонбаяр нь гэм буруугийн шүүх хуралдаанд “Энт финанс” ХХК-аас Г.Отгонбаярыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус компанийг төлөөлж оролцох хууль ёсны төлөөлөгчөөр томилсон албан бичгийн хуулбар хувь 1 хуудас баримтыг гаргаж өгснийг хүлээн авч хэрэгт хавсаргав.

     Хохирогч Д.Шүр-Эрдэнэ нь шүүгдэгч Б.Баяраас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн нь шүүгдэгч Б.Баярыг хохирогч Д.Шүр-Эрдэнэд төлөх төлбөргүй, харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонбаяр нь шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Баяраас 2.600.000 төгрөг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэх зүйтэй байна гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Баярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

 Шүүгдэгч Б.Баяр нь “Энт финанс” ХХК-д барьцаанд тавьж, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр фидуциар хангагдсан зээлийн гэрээ байгуулж 3.000.000 төгрөг авсан 30-20 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэн Д.Шүр-Эрдэнэд 1.200.000 төгрөгөөр,

Мөн компанид барьцаанд тавьж 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр фидуциар хангагдсан зээлийн гэрээ байгуулж 4.000.000 төгрөг авсан 55-52 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 06 дугаар сард бусдад 2.000.000 төгрөгөөр тус тус худалдан борлуулсан нь тогтоогдсон бөгөөд үргэлжилсэн үйлдлээр үйлдэгдсэн “Завших” гэмт хэрэг нь 2018 оны 06 дугаар сард төгссөн, “Залилах” гэмт хэрэг нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төгссөн гэж үзэх үндэслэл тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэснийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхэлж яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчлөлт оруулж, мөн өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлан мөрдөж, уг хуулиар хөөн хэлэлцэх хугацааг хэрэгжүүлэхийг шинэчлэн тодорхойлсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн их суудлын хуралдаанаар “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн” 01 дугаартай тогтоолоор “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” тухай дүгнэлт гаргасан байна.

Иймд хууль буцаан хэрэглэх нөхцөл бүрдсэн бөгөөд шүүгдэгч Б.Баярын үйлдсэн “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших”, “залилах” гэмт хэрэг нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан “гурав” жил өнгөрч, гэмт хэргийн хөөн хэлэлцэх дууссан гэж үзэх үндэслэл тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчимд тулгуурлан шүүгдэгч Б.Баярт холбогдох 183 100 341 0126 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Баяр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлүүлбэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Шүүгдэгч Б.Баярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Сүрэнхор овогт Баярхишигийн Баярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан”, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Баярт холбогдох 183 100 341 0126 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд шүүгдэгч С.Баяраас 2.600.000 /хоёр сая зургаан зуу/ мянган төгрөгийг гаргуулж “Энт финанс” ХХК-д төлүүлсүгэй.

            4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Баяр нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Э.ОЮУНТУНГАЛАГ