Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/92

 

 

                                   2021/ШЦТ/92

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: Б.Буяндалай

              Шүүгдэгч: О.Га

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Огийн Гад холбогдох 2112000000094 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, эрэгтэй, 49 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн  малаа малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Архангай аймгийн ............. газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 274/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар баривчлах ялаар, мөн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Огийн Га/РД:АП............./

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч О.Га нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний орчимд Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг дэвсгэрээс хохирогч Ч.Нийн эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж, түүнд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

              *Эрүүгийн 2112000000094 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Хохирогч Ч.Нийн өгсөн:

“...2019 оны 06 дугаар сарын 10-ны үеэр манай сарлаг дагадаг монголын хүрэн зүсмийн үхэр алга болчихсон. Тухайн үед манайх Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Бараан өвөр гэх газар хаваржаанаасаа зусландаа бууж байсан. Үхрээ хайж яваад Ихтамир сумын Бугат багийн нутаг Булаг гэх газар Д гэх залуугийн үхэрт байгааг олсон. Д гэх залууд үхрээ харж байгаарай, буцаж ирж авна гээд явсан. Тэгсэн Д гэх залуу манай үхрээс салаад явчихсан гэж хэл өгсөн. Дахин сураг тавихад Ихтамир сумын Бугат багийн нутаг Шивэрт гэх газар Ө.Аы үхэрт байна гэж сонсоод авах гэж очтол Шар Т хочтой О.Га ирээд манай үхэр гэж хэлээд Л.Отай хамт мориор туугаад аваад явсан гэж хэлсэн. Би Шар Ттай эхлээд уулзаж миний үхрийг аваад явсан байна гэж хэлэхэд би хүний үхэр аваагүй, өөрийнхөө үхрийг авсан гэж хэлсэн. Дараа нь тэр хавийн нутгийн хүмүүсээс үхрээ сайн асууж лавлахад Шар Тын авч явсан үхэр манай үхэр мөн болсон. Шар Ттай дахин уулзахад манай үхрийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, үхрийг хүнд зарчихсан гэж хэлсэн. Хэнд манай үхрийг зарсанаа хэлээгүй. Надад үхрийн мөнгө болгож 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг бэлнээр өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна.  Хоорондоо 10 хүрэхгүй км орчим зайтай залгаа байгаа. Монголын хүрэн зүсмийн туглах гунжин, үхэр байсан. Буруу талын чих онь, хөндөл имтэй. Би үхрээ 1.500.000 төгрөгөөр үнэлж, Шар Тас 1.500.000 төгрөгийг авсан. Би энэ үнээр үнэлж байна. Одоо надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-20 дугаар тал/,

 

*Гэрч О.Лдийн өгсөн:

“...2019 оны 06 сарын эхээр манай Ихтамир сумын Бугат баг, Бараан өвөр гэх газраас малаа тууж зуслан руугаа авчирсан. Мөн гэрээ нүүлгэж, зусландаа буулгасан. Энэ үед манай үхрээс судалтай хүрэн зүсмийн гунжин үнээ манай урд Булаг гэх газарт айлын үхэрт үлдчихсэн. Үхрийнх нь эзнийг Л.О гэдэг. Дараа нь Л.Оын үхрээс очоод авах гэтэл алга болчихсон байсан. Тэр орчмын айл болох Дгаас асуухад Шар хочтой Т гэх хүн туугаад явчихсан гэж хэлсэн. Дараа нь Л.О ахаас асуухад шар хочтой Тыг туугаад явсан гэж хэлсэн. Д гэдэг ах Л.Оынхтай саахалт нутагладаг болохоор шар хочтой Тыг орой мотоцикльтой ирээд Л.Оынхаас морь унаад манай үхрийг үхрээсээ салгаж хөөгөөд явсан гэдгийг харсан байсан. Л.О мөн морь уначихсан шар хочтой Ттай хамт манай үхрийг хөөлцөж явсан гэж ярьсан. Д гэдэг ах бүгдийг нь харсан байсан. Тынд манай ээж очиж гунжин үнээгээ авсан уу гэж асуухад шар хочтой Т аваагүй гэж ярьсан байсан. Тэгэхээр нь Л.Отай очиж уулзахад шар хочтой Т манай үхэр гээд аваад явсан гэж ярьсан. Тэгж яваад шар хочтой Т манай үхрийг авсан болохоо яриад манай үхрийг байхгүй гээд өгөөгүй. Цагдаад өгөх гэж байхад Т гуай өөрөө ирээд хохирлыг чинь төлнө гэж яриад 1.500.000 төгрөг авчирч өгсөн. Ингэж хохирол барагдуулсан. Манай ээж үхрээ авъя гэхээр эхлээд аваагүй гэж гүрийж байснаа гэрч нь байна, харсан хүмүүсийнх нь талаар ярихад үнэнээ хэлж байсан. Манай үхрийг зүсээр нь буцааж өгөөгүй, байхгүй гээд нядлаад зарсан хүнд зарсан талаар хэлээгүй. Манай энд Л.Оын сарлагийн үхрүүд орж ирэхэд манай монголын гунжин үнээ нийлчихсэн. Бид нар айлын үхэрт нийлсэн талаар мэдэж байсан. Тэр үеэр нүүдэл хийж байсан санагдаж байна. Үхрүүдээ манай зусланд буусан газар руугаа тууж аваачсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 4-6 дугаар тал/

 

            *Гэрч Л.Оын өгсөн:

            “...2019 оны 06 дугаар сарын сүүлчээр манайхыг Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Булаг гэх газар зусландаа байхад манай болон тэр орчмын айлуудын үхрээр эзэнгүй хүрэн зүсмийн монголын гунж 10 гаруй хоног хамт явсан. Тэр үед Шар Т хочтой О.Га ах надаас үхэр сурж ирэхээр нь би энэ хавийн үхэрт хүрэн зүсмийн монголын гунж байгаа манай энэ хавийн айлын үхэр биш гэхэд Шар Т ах нь хэд хоногоос ирж тэр үхрийг үзнэ гэж хэлээд явсан. Тэгээд хэд хоноод Шар Т ах ирээд тэр үхрийг үзээд манай үхэр мөн байна, намайг харж байгаарай гэж захиад явсан. Тэрнээс хойш 2 хоноод үхрээ авах гэж морьтой манайд ирсэн. Тэгэхэд тэр үхэр нь байхгүй болчихсон байсан. Би бас морьтой бид хоёр тэр үхрийг ойр орчмоор хайхад Ихтамир сумын Бугат багийн нутаг Шивэрт гэх газар Ө.Аы үхэрт байж байсан. Тэгээд Шар Т ах бид хоёр тэр үхрийг мориор хамт туугаад би замдаа гэрийнхээ гадна үлдсэн. Шар Т ах нь цаашаа тэр үхрийг гэр рүүгээ аваад явсан. Би гэр хүрэх замдаа л хамт туулцсан. Тэрнээс хойш манайд Ч.Н эгч ирээд надаас хүрэн зүсмийн монголын үхэр асуухаар нь би Шар Т ах тийм зүстэй үхэр байсныг миний үхэр гээд аваад явсан гэдгийг хэлсэн. Би имийг нь анзаараагүй болохоор мэдэхгүй байна. Хүрэн зүсмийн морьтой байсан санагдаж байна. Би Ч.Н эгчийн үхэр гэдгийг мэдээгүй. Шар Т ах нь миний үхэр гэж хэлээд аваад явсан. Миний үхэр мөн байна гээд байхаар нь морьтой явж тэр үхрийн Шар Т ахад олж өгсөн. Тэрнээс хүний үхэр хулгай хийж байна гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-11 дүгээр тал/

 

            *Гэрч О.Бийн өгсөн:

            “...Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Булаг гэх газар 2019 оны 06 дугаар сарын сүүлчээр манайхыг зусландаа буучихсан байхад манай тэр хавийн айлуудын үхэрт эзэнгүй хүрэн зүсмийн монголын үхэр нийлчихсэн нилээд хэд хоног болсон. Манай нөхөр надад хэлэхдээ Шар Т буюу О.Га ах нь ирээд тэр хүрэн зүсмийн монголын үхрийг үзээд өөрийнхөө үхэр гэж байна. Хэд хоногоос ирж авна гээд хэлээд явлаа гэж байсан. Хоёр хоногийн дараа Шар Т ах нь морьтой ирээд тэр үхрээ туугаад аваад явсан байсан. Сүүлд нь сонсоход тэр хүрэн зүсмийн монголын үхэр нь Шар Т ахын үхэр биш болоод өөр хүний үхэр болоод байх шиг байсан. Надад үүнээс өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар тал/

 

*Гэрч Ц.Цын өгсөн:

“...Манайх 2019 оны 06 дугаар сард Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Булаг гэх газар нутаглаж байсан. Айл саахалт Л.Оынх байсан. Манай сарлагийн үхэртэй. Тухайн үед хүрэн зүсмийн монголын үхэр манай үхэрт нийлээд 10 гаруй хоносон. Эзэн нь гарч ирэхгүй байсан чинь Ч.Н эгчийн үхэр болж таарсан. Хүү нь ирж үзээд манай үхэр мөн байна дараа ирж авъя гээд явсан. Тухайн үхрийг манай үхэрт байхад Л.О 2, 3 удаа тэр үхрийг салгаж өөрийнхөө үхэрт нийлүүлээд байсан. Би ч тухайн үед Л.Оыг худалдаж авсан юм байх гэж бодож байсан. Хүрэн монголын үхэр нь манай үхэрт  нийлчихээд салахгүй байсан чинь бэлчээрээрээ Шивэрт гэх газар руу ороод гарахдаа Ө.Аы үхэрт нийлээд үлдчихсэн байсан. Тэрийг шар Т, Л.О хоёр мориор туугаад шар Тын үхэр гэж хэлээд аваад явсан байсан. Хүрэн зүсмийн монголын гунж, зөв чих нь имгүй, буруу талын чих нь онь хөндөл имтэй, цагаан саарал даавуун хүзүүвчтэй, бидэртэй үхэр байсан. Би Ч.Н эгчийн үхэр гэдгийг мэдээд манай үхэрт байхад нь имийг нь очиж үзсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 63-64 дүгээр тал/

 

*Яллагдагч О.Гын өгсөн:

“...Би 2019 оны 06 дугаар сарын 19-ний орчим Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг дэвсгэрт өөрийн үхрээ хайж явж байгаад судалтай монголын хүрэн зүсмийн шүдлэн насны нэг тооны үхэр байхаар нь өөрийнхөө үхэр юм байх гэж бодоод өөрийн гэр болох тус сумын Эрдэнэтолгой баг Яргайт гэх газар авчирсан. Би тухайн үхрийг хулгайлах зорилгогүй өөрийнхөө үхэр юм байх гэж бодоод андуураад авчирсан. Надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй харин өөрийнхөө үхрийг андуураад тухайн үхрийг өөрийн гэртээ тууж ирсэн. Хүрэн зүсмийн шүдлэн насны үхэр байсан бөгөөд тухайн үхэр им тамгагүй байсан. Би өөрийн өмчийн хүрэн зүсмийн нас гүйцсэн нар саран тамгатай мориор тууж ирсэн. Өөр ашигласан зүйл байхгүй. Одоо тухайн морь байхгүй. Учир нь 2020 онд нядалж зарсан. Би ганцаараа явсан. Би хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-34 дүгээр тал/

 

*Хөрөнгийн үнэлгээчин А.Бямбажавын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай:

“...Монголын хязаалан насны тугалах гунжин үнээний зах зээлийн үнэлгээг 2019 оны 06 сарын зах зээлийн ханшаар 1.000.000/нэг сая/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 22 дугаар тал/,

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 37 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

               Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч О.Гад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний орчимд Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг дэвсгэрээс хохирогч Ч.Нийн эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайд алдагдаж, түүнд 1.000.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч О.Га үйлдсэн болох нь хохирогч Ч.Нийн ”...Ихтамир сумын Бугат багийн нутаг Шивэрт гэх газар Ө.Аы үхэрт байна гэж сонсоод авах гэж очтол Шар Т хочтой О.Га ирээд манай үхэр гэж хэлээд Л.Отай хамт мориор туугаад аваад явсан гэж хэлсэн. Би Шар Ттай эхлээд уулзаж миний үхрийг аваад явсан байна гэж хэлэхэд би хүний үхэр аваагүй, өөрийнхөө үхрийг авсан гэж хэлсэн. Дараа нь тэр хавийн нутгийн хүмүүсээс үхрээ сайн асууж лавлахад Шар Тын авч явсан үхэр манай үхэр мөн болсон. Шар Ттай дахин уулзахад манай үхрийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, үхрийг хүнд зарчихсан гэж хэлсэн. Хэнд манай үхрийг зарсанаа хэлээгүй. Надад үхрийн мөнгө болгож 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг,гэрч О.Лдийн”...Л.Оын үхрээс очоод авах гэтэл алга болчихсон байсан. Тэр орчмын айл болох Дгаас асуухад Шар хочтой Т гэх хүн туугаад явчихсан гэж хэлсэн. Дараа нь Л.О ахаас асуухад шар хочтой Тыг туугаад явсан гэж хэлсэн. Д гэдэг ах Л.Оынхтай саахалт нутагладаг болохоор шар хочтой Тыг орой мотоцикльтой ирээд Л.Оынхаас морь унаад манай үхрийг үхрээсээ салгаж хөөгөөд явсан гэдгийг харсан байсан. Л.О мөн морь уначихсан шар хочтой Ттай хамт манай үхрийг хөөлцөж явсан гэж ярьсан. Д гэдэг ах бүгдийг нь харсан байсан. Тынд манай ээж очиж гунжин үнээгээ авсан уу гэж асуухад шар хочтой Т аваагүй гэж ярьсан байсан. Тэгэхээр нь Л.Отай очиж уулзахад шар хочтой Т манай үхэр гээд аваад явсан гэж ярьсан. Тэгж яваад шар хочтой Т манай үхрийг авсан болохоо яриад манай үхрийг байхгүй гээд өгөөгүй. Цагдаад өгөх гэж байхад Т гуай өөрөө ирээд хохирлыг чинь төлнө гэж яриад 1.500.000 төгрөг авчирч өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Л.Оын”...Тэгээд хэд хоноод Шар Т ах ирээд тэр үхрийг үзээд манай үхэр мөн байна, намайг харж байгаарай гэж захиад явсан. Тэрнээс хойш 2 хоноод үхрээ авах гэж морьтой манайд ирсэн. Тэгэхэд тэр үхэр нь байхгүй болчихсон байсан. Би бас морьтой бид хоёр тэр үхрийг ойр орчмоор хайхад Ихтамир сумын Бугат багийн нутаг Шивэрт гэх газар Ө.Алтанабаганы үхэрт байж байсан. Тэгээд Шар Т ах бид хоёр тэр үхрийг мориор хамт туугаад би замдаа гэрийнхээ гадна үлдсэн. Шар Т ах нь цаашаа тэр үхрийг гэр рүүгээ аваад явсан. Би гэр хүрэх замдаа л хамт туулцсан. Тэрнээс хойш манайд Ч.Н эгч ирээд надаас хүрэн зүсмийн монголын үхэр асуухаар нь би Шар Т ах тийм зүстэй үхэр байсныг миний үхэр гээд аваад явсан гэдгийг хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч О.Бийн”...Манай нөхөр надад хэлэхдээ Шар Т буюу О.Га ах нь ирээд тэр хүрэн зүсмийн монголын үхрийг үзээд өөрийнхөө үхэр гэж байна. Хэд хоногоос ирж авна гээд хэлээд явлаа гэж байсан. Хоёр хоногийн дараа Шар Т ах нь морьтой ирээд тэр үхрээ туугаад аваад явсан байсан. Сүүлд нь сонсоход тэр хүрэн зүсмийн монголын үхэр нь Шар Т ахын үхэр биш болоод өөр хүний үхэр болоод байх шиг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Цын”...Тухайн үхрийг манай үхэрт байхад Л.О 2, 3 удаа тэр үхрийг салгаж өөрийнхөө үхэрт нийлүүлээд байсан. Би ч тухайн үед Л.Оыг худалдаж авсан юм байх гэж бодож байсан. Хүрэн монголын үхэр нь манай үхэрт  нийлчихээд салахгүй байсан чинь бэлчээрээрээ Шивэрт гэх газар руу ороод гарахдаа Ө.Аы үхэрт нийлээд үлдчихсэн байсан. Тэрийг шар Т, Л.О хоёр мориор туугаад шар Тын үхэр гэж хэлээд аваад явсан байсан. Хүрэн зүсмийн монголын гунж, зөв чих нь имгүй, буруу талын чих нь онь хөндөл имтэй, цагаан саарал даавуун хүзүүвчтэй, бидэртэй үхэр байсан...” гэх мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээчин А.Бямбажавын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай дүгнэлт, яллагдагчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Гын бусдын малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч О.Гыг бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Га нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Хохирогч Ч.Н нь хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн бөгөөд мөн хохирогчтой утсаар ярьсан тэмдэглэлд хохирол төлбөрөө авсан шүүх хуралдаанд суухгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник,  хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Гын гэмт хэрэг үйлдэх үедээ унаж ашигласан морийг /шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 750.000 төгрөгийн үнэлгээ бүхий/ улсын орлого болгохоор шийдвэрлэв.

               

              Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал шүүгдэгч О.Гын хувьд тогтоогдохгүй байгааг дурдан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцон шүүгдэгч О.Гын  өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй гэж дүгнэв

             

              Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухай гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасан тул прокуророос шүүгдэгч О.Гад Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг өөрчлөн Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

              Шүүгдэгч О.Га нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

               

              Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Б овогт Огийн Гыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гад хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гад оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаагаар авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Га нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

 

5. Шүүгдэгч О.Гад хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан морины үнэ болох 750.000/долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

7. Шүүгдэгч О.Га нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР