Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/169

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

 улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

 шүүгдэгч *******, *******,

 тэдгээрийн өмгөөлөгч Г.Амартүвшин /ҮД№1846/,

 шүүгдэгч *******,

 түүний өмгөөлөгч Р.Баярхүү /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2916/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Монголмууд овогт Гэзэгтэйн Гантулга, Монголмууд овогт Гэзэгтэйн Ганболд, Бор туулай овогт Ариуханы Баяраа нарт холбогдох эрүүгийн 1825005960394 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой  ажилгүй, ам бүл 2, охины хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг, Баруун дэнж 4б-9 тоотод түр оршин суух хаягтай, урьд хулгайлах төрлийн гэмт хэрэгт 3 удаа ял шийтгүүлж байсан, Монголмууд овогт Гэзэгтэйн Ганболд, /РД:*******/;

2. Монгол улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, барилгын мэргэшсэн өрлөг, дотор заслын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, гэр хорооллын 3-24 тоотод оршин түр суух хаягтай, урьд хулгайлах төрлийн гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлж байсан, Монголмууд овогт Гэзэгтэйн Гантулга, /РД:*******/;

3. Монгол улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 40 настай,  эрэгтэй,  бага боловсролтой,  жолооч мэргэжилтэй,

мал нядлагч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 4 дүгээр баг, 5 дугаар хэсэг, 171 тоотод оршин суух хаягтай, урьд хулгайлах төрлийн гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлж байсан, Бор туулай овогт Ариуханы Баяраа, /РД:*******/

Үйлдсэн гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдснаар/

-Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 31-ний шөнө Орхон аймаг, Баян-Өндөр сумын Говил багийн Чулуутын 39-в тоотод оршин суух иргэн *******ын эзэмшлийн байшингийн цоожийг эвдлэн нэвтэрч, “Монель” загварын зурагт, зургийн аппарад, 2 ширхэг гар утас, эмэгтэй хүрэм, монетон ээмэг, гинж, мөнгөн ээмэг, гинж зэрэг эд зүйлийг хулгайлж, 2,390,800 төгрөгийн хохирол, 78,500 төгрөгийн шууд бус хохирол учруулсан;

-Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 10-ны шөнө 03 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 201б тоотод оршин суух иргэн *******ийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан 2,797,900 төгрөгийн шууд хохирол, 205,000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 31-ний шөнө Орхон аймаг, Баян-Өндөр сумын Говил багийн Чулуутын 39-в тоотод оршин суух иргэн *******ын эзэмшлийн байшингийн цоожийг эвдлэн нэвтэрч, “Монель” загварын зурагт, зургийн аппарад, 2 ширхэг гар утас, эмэгтэй хүрэм, монетон ээмэг, гинж, мөнгөн ээмэг, гинж зэрэг эд зүйлийг хулгайлж, 2,390,800 төгрөгийн хохирол, 78,500 төгрөгийн шууд бус хохирол учруулсан; шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 10-ны шөнө 03 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 201б тоотод оршин суух иргэн *******ийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан 2,797,900 төгрөгийн шууд хохирол, 205,000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт *******, *******, ******* нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гантулгын өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна. Баяраатай бүлэглэн хулгай хийснээ мөн хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо хүлээн зөвшөөрч байна. Цонх засварын мөнгө 70,000 төгрөг, хромон гутлын мөнгийг Баяраа төлнө. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна” гэх мэдүүлэг[1],            

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ харамсаж байна. 2018 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө дүүгийн хамт хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт хохирлын мөнгийг дансаар 500,000 төгрөг, бэлнээр 950,000 төгрөг нөхөн төлсөн. Хийсэн хэрэгтээ үнэхээр их харамсаж байна, дахиж гэмт хэрэгт холбогдохгүй, сайхан амьдарна аа. Миний аав 72 настай, харвасан, хэлгүй, аавын минь бие маш хүнд байна. Ар гэрийн минь амьдралыг харж үзэж, хүн гэдэг үүднээс харна уу гэж хүсч байна” гэх мэдүүлэг[2],

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ үнэхээр их харамсаж байна. Хохирогчид 800,000 төгрөг төлсөн, өчигдөр хромон гутлын мөнгийг бэлнээр өгсөн. Шөнө 3 цагт ажилд гарахдаа 2 хүүхдээ унтаж байхад нь орхиод гардаг. ...Хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсье” гэх мэдүүлэг[3],        

4. Хохирогч Н.Алтансувдын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг унтаж байхад Нямсаа эгч ирээд танай байшинд хулгай орчихсон байна, хулгайчийг нь барьчихсан гэж хэлсэн.  Тэгээд би Нямсаа эгчийн хамт Чулуут 39в тоотод очиход Нямсаа эгчтэй хамт явж байсан нэг залуу нь манай байшинд орж хулгай хийсэн эрэгтэйг бариад зогсож байсан. Байшингийн үүдний амбаар хэсэгт зурагт болон дээгүүрээ өмсдөг куртик зэргийг гаргаад тавьчихсан, гэрийн бүх зүйлийг ухаад эмх цэгцгүй болгочихсон байсан. Манайд хулгай хийсэн гэх залуутай хамт хулгай хийж байсан хүн нь зугтаачихсан байсан. Манай гэрээс алдагдсан монетон болон мөнгөн эдлэлүүдийг буруутай этгээдүүдээс нэхэмжилж байна. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг[4],

5. Хохирогч *******ийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 18 цаг 20 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 201-б тоот болох гэртээ өөрийн нөхөр Д.Гантулгын хамт ирэхэд манай байшингийн баруун хойд талын цонх онгорхой байдалтай, хулгай орсон шинжтэй байсан. Тэрийг хараад шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгч гэртээ орж үзэхэд 43 инчийн “Самсунг” ЛСД зурагт 1ширхэг, зурагтын удирдлага 1 ширхэг, Булгари брендийн эрэгтэй хүний бугуйн цаг 1ширхэг, эмэгтэй хүний чигчий хурууны алтан бөгж, 1 литрийн савлагаатай Франц улсаас ирсэн виски 2 ширхэг, архи 3 ширхэг, Франц улсад үйлдвэрлэсэн чихэр 6 кг алдагдсан байсан. 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэртээ очиж, сайтар үзэхэд саарал өнгийн сүлжээ ордоггүй интернэт хэрэглэдэг “Блета Таб” 1 ширхэг, дээшээ сөхөгдөж ажилладаг улаан өнгийн товчлууртай гар утас 1 ширхэг эд зүйлс байхгүй байсан. Мөн 2016 онд худалдаж авсан ДиДиш хүлээн авагч төхөөрөмж гэмт хэрэг үйлдэгдэх үед ашиглах боломжгүй болгож эвдэлсэн байсан. Хулгай орсон гэх цонхны порчиг хэсэг нь түгжээ болон хаагддаг хэсгээрээ эвдэрсэн, солих шаардлагатай болсон байсан. ...Эд зүйл хулгайлж байхдаа ДиДиш төхөөрөмж эвдсэн болохоор шинээр худалдаж авсан. Төхөөрөмжний мөнгө өгөгдөөгүй... урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэхэд Блета Таб, дэлгэгддэг гар утас, цонхны засварын төлбөр, цахилгаан массажны аппарат, хромон гутал зэрэг хохирлыг өмнө хэлээгүй байсан. Учир нь тухайн эд зүйлийг алга болсон талаар мэдээгүй байсан бөгөөд гэртээ байрладаггүй байсан юм. Би цонх засварын мөнгийг нэхэмжилж байна. Мөн хромон гутал нь шинээрээ байсан тэгсэн чинь тухайн хүмүүс нь муухай болгоод дахиж өмсөх боломжгүй болгосон байна. Тиймээс хромон гуталны мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч *******ын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн өдөр хөдөө гэрт миний машин эвдэрчихээд Г.Гантулгыг Орхон аймгаас дуудсан. Тухайн үед манай гэрт нөхөр 3 хүүхэд, төрсөн дүү Ганболд нар байсан. Гантулга Орхон аймгаас сэлбэг авч ирээд манай нөхрийн хамт машин засаж байхад орой болсон. Би хоол хийгээд хоноод явах уу гэхэд Гантулга би одоо харина гээд байсан. Нөхөр Ганзориг миний мотоциклоор хүргээд өгчих гэж хэлсэн.  Манай гэрээс Ганболд, Гантулга нар орой 21 цаг өнгөрч байхад явсан. Маргааш өглөө сэрэхэд Ганболд ирээгүй байсан. Гантулгын гэрт очихдоо Гантулгатай утсаар ярихад хулгай хийсэн талаар надад хэлсэн. Ганболд нь зугтаачихсан байсан. Тэрнээс хойш маргааш нь Ганболд хөдөө гэрт хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг[6],

7. Гэрч гийн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 31-ний орой гэртээ байж байхад манай хамаатны дүү Анхбаяр хөдөөнөөс ирсэн. Би Анхбаярыг машинтайгаа барилгачны талбай дээрээс шөнийн 03 цагийн үед тосож авчихаад гэртээ харих гээд явж байхад Алтансувдын хашаанд байшингийн хаалга нь онгорхой, гэрэл асаад байгаа юм шиг харагдаад байхаар нь би машинаа зогсоогоод дүү Анхбаярыг “ороод үзээд ир, Алтансувд ирчихсэн байгаа юм болов уу” гэж хэлээд оруулахад урдаас нь эрэгтэй хүн гарч ирээд гүйгээд явчихсан, би араас нь хашаанд ороход нэг залуу байшин дотор нь зогсож байсан. Байшинд байсан залуугийн халааснаас гар утас, зургийн аппарат, мөн хоёр ширхэг отверик гарч ирсэн...” гэх мэдүүлэг[7],

8. Гэрч ийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ажил дээрээ сууж байхад нэг залуу орж ирээд “нимгэн бөгж тавих гэсэн юм, удахгүй авна” гээд өөрийнхөө үнэмлэхээр ******* гэсэн нэрээр 60, 000 төгрөгөнд тавьсан. Сарын хугацаа дуусаагүй байхад буюу 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр буюу 1 дэх өдөр мөнгөө төлөөд авсан. Одоо ямар нэгэн барьцаа болон өр төлбөрийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг[8],

9. Иргэний нэхэмжлэгч гийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ажил дээрээ байж байхад хар савхин күртиктэй барзгар царайтай залуу, түүнтэй хамт саарал цамцтай туранхай бор, үсээ баруун тал руугаа унжуулсан залуу орж ирсэн. Тэр хоёр Самсунг загварын 43 инийн зурагт бариад орж ирээд савхитай залуу нь өөрийгөө Баяраа гэж танилцуулаад “машин маань болохоо больчихлоо зурагтаа тавиад сэлбэг авахаас” гэж яриад надад 43 инчийн зурагт сарын хугацаанд 300,000 төгрөгөнд тавьсан. Би өгсөн мөнгөө авмаар байна. 300 000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг[9],

10. “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 118-058 дугаартай “...Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 05 дугаар сарын байдлаар хохирлын хэмжээ нийт 2,492,900 /хоёр сая дөрвөн зуун ерэн хоёр мянга есөн зуу/ төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт[10],

11. “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн  518-062 дугаартай “... Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 12 дугаар сарын байдлаар хохирлын хэмжээ нийт 510,000 /таван зуун арван мянга/ төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт[11],

12. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[12], 13.“Тольдох Оюун Өгөөж” ХХК-ний гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 18/255 дугаартай шинжээчийн дүгнэлт[13], 14. 2018 оны 07 дүгээр сарын 07-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол[14], 15. Эд мөрийн баримт хураан авсан, үзлэг хийсэн, хүлээлгэн өгсөн тэмдэглэл[15], 16. Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол[16], 17. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[17], 18. Шийтгэх тогтоолын хуулбар[18], 19. Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай[19], 20. Урьд сонсгосон ял дээр нэмж шинээр ял сонсгож мэдүүлэг авсан тэмдэглэл[20], 21. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[21] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нар хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулсан ба хохирогч гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэснийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******д 1 /нэг/ жил, 8 /найман/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******од 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Гантулгын цагдан хоригдсон  535 хоног, *******ын цагдан хоригдсон 466 хоногийг тус тус хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь хуульд нийцнэ.

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ариухан овогтой Баяраагийн насанд хүрээгүй охин Б.Алтанхишиг 13 настай, Б.Алтанхуяг 7 настай хүүхдүүдийн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна. Харин шүүгдэгч *******гийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ хавтаст хэрэгт авагдаагүй байх тул регистрийн дугаарыг шийтгэх тогтоолд бичих боломжгүй нөхцөл байдал бий болсныг дурьдах нь зүйтэй байна.

Энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн KMFXKS7BPYU352621 арлын дугаартай, 23-97 УБУ улсын дугаартай, Хуандай Портер” маркийн бага оврын ачааны хөх өнгийн тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэнийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч А.Баянзулд буцаан олговол зохино.

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр хэсэг нь 8,5 см урттай, цэнхэр иштэй отверик, төмөр хэсэг нь 13 см урттай, шар ногоон алаг иштэй отверик, ажлын хэсэг нь 7,5 см, бариул хэсэг нь 10 см, шар өнгийн барилтай отверик зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газрын дэргэдэх “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгав.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монголмууд овогт Гэзэгтэйн Гантулга, Монголмууд овогт Гэзэгтэйн

Ганболд, Бор туулай овогт Ариуханы Баяраа нарыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар

шүүгдэгч *******д 1 /нэг/ жил, 8 /найман/ сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч *******од 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч *******д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Гантулгын цагдан хоригдсон 535 хоног, *******ын цагдан хоригдсон 466 хоногийг тус тус хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрийн эдлэх ялыг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ариухан овогтой Баяраагийн насанд хүрээгүй охин Б.Алтанхишиг 13 настай, хүү Б.Алтанхуяг 7 настай нарын хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгасугай.

7. Энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн KMFXKS7BPYU352621 арлын дугаартай, 23-97 УБУ улсын дугаартай, Хуандай Портер” маркийн бага оврын ачааны хөх өнгийн тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэнийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч А.Баянзулд буцаан олгосугай.

8. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр хэсэг нь 8,5 см урттай, цэнхэр иштэй отверик, төмөр хэсэг нь 13 см урттай, шар ногоон алаг иштэй отверик, ажлын хэсэг нь 7,5 см, бариул хэсэг нь 10 см, шар өнгийн барилтай отверик зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газрын дэргэдэх “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

9. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 11-13 дугаар тал

[5] 2 дугаар хавтаст хэргийн 142-145 дугаар тал, 3 дугаар хавтаст хэргийн 156 дугаар тал

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 18 дугаар тал

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 176 дугаар тал

[8] 2 дугаар хавтаст хэргийн 169 дүгээр тал

[9]1 дүгээр хавтаст хэргийн 176 дугаар тал

[10]2 дугаар хавтаст хэргийн 172-178 дугаар тал

[11]3 дугаар хавтаст хэргийн 158 дугаар тал

[12] 1 дүгээр хавтаст хэргийн 4-9, 3 дугаар хавтаст хэргийн 117-125 дугаар тал

[13] 1 дүгээр хавтаст хэргийн 21-25 дугаар тал

[14] 1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 189-190 дүгээр тал

[15] 2 дугаар хавтаст хэргийн 126-129 дүгээр тал

[16] 2 дугаар хавтаст хэргийн 133-134 дүгээр тал

[17] 1 дүгээр хавтаст хэргийн 53, 96, 2 хавтаст хэргийн 224 дүгээр тал

[18] 3 дугаар хавтаст хэргийн 57-94, 114-127, 2 дугаар хавтаст хэргийн 225-250, 3 дугаар хавтаст хэргийн 1-6 дугаар тал

[19] 3 дугаар хавтаст хэргийн 183, 186 дугаар тал

[20] 3 дугаар хавтаст хэргийн 184-185, 187-188 дугаар тал

[21] 1 дүгээр хавтаст хэргийн 137-139, 164-166, 178-180, 2 дугаар хавтаст хэргийн 38-41, 170-174, 238-241 дүгээр тал