Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Данзансамбуугийн Шинэбал Шүүгдэгч Галбын Тэрбиш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галбын Тэрбишид холбогдох 2023001570141 дугаартай хэрэгт эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Дөрвөлжин сумын Таван толгой багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Оточ овогт Галбын Тэрбиш, Регистрийн дугаар: ИД77123114:

Г.Тэрбиш нь 2018 оны 12 дугаар сард Завхан аймгийн Дөрвөлжин сумын Таван толгой багийн “Бүрчигтий” гэх газраас иргэн Б.Нямдэлэгийн 1 тооны адууг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.Тэрбиш нь 2018 оны 12 дугаар сард Завхан аймгийн Дөрвөлжин сумын Таван толгой багийн “Бүрчигтий” гэх газраас иргэн Б.Нямдэлэгийн зөв талын чих урдаасаа ухам имтэй, мөн зөв гуян дээрээ саран тамгатай халтар шүдлэн үрээ буюу 1 тооны адуу хулгайлсан хэргийн үйл баримт нь адуугаа алдсан талаар мэдүүлсэн хохирогч Б.Нямдэлэгийн “... би 2018 оны 12 сард Дөрвөлжин сумын Таван толгой багийн нутаг “Бүрчигтий” гэдэг газраас өөрийн адуун дотроос ...зөв талын чих урдаасаа ухам имтэй, мөн зөв гуян дээрээ саран тамгатай халтар шүдлэн үрээгээ алдсан. ...Завханмандал сумын “Овоот” гэх газар луу 2 удаа адуугаа хайж явсан боловч олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан... Манайд халтар зүсмийн шүдлэн үрээ байдгийг иргэн Ганбат, Батмөнх нар мэднэ. ...Манай хар азаргатай 12 тооны адуу байснаас нэг үрээ алдагдаад 11 тооны адуу үлдсэн байсан. ...Миний хохирлыг миний данс руу 700.000 төгрөг бэлнээр шилжүүлж бүрэн барагдуулсан гэсэн... мэдүүлгээр, Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Л.Ганбатын “...Мэднэ тэдний адуу ерөнхийдөө Дөрвөлжин сумын Таван толгой багийн нутаг болон хил залгаа нутаг тул, Завханмандал сумын Баян-Улаан багийн нутгаар бэлчээрлэдэг юм. Тэдний адуунууд бүгд саран тамгатай, зөв чих нь урдаасаа догол имтэй. ...Тиймээ ярьж байсан 2018 оны өвөл зөв талын чих урдаасаа ухам имтэй, зөв талын гуян дээрээ саран тамгатай халтар зүсмийн шүдлэн үрээ алдсан тул адуу малд явахдаа харж сураглаж байгаарай гэж захисан” ....гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.Батмөнхийн “...Тиймээ Б.Нямдэлэг ах адуугаа алдсан гэж ярьж байсан. Алдсан адуугаа хайгаад олохгүй байгаа. ...Тиймээ ярьсан 2018 оны өвөл 12 дугаар сард зөв талын чих урдаасаа ухам имтэй, зөв талын гуян дээрээ саран тамгатай халтар зүсмийн шүдлэн үрээгээ алдсан тул адуу малд явахдаа харж сураглаж байгаарай гэж захисан. Би адуу малд явахдаа хайгаад олохгүй байгаа юм уг нь би харвал алга болсон адууг нь танина” ....гэсэн мэдүүлгээр, Тэрбишийн адуунд зөв талын чих урдаасаа ухам имтэй, зөв талын гуян дээрээ саран тамгатай шүдлэн үрээ нийлсэн байсан талаар мэдүүлсэн гэрч Н.Жанчивсэмбийн “...Манай адуунд эзэнгүй адуу мал нийлээгүй, гэхдээ 2018 оны өвөл 11 дүгээр сарын сүүлээр манай хүргэн ах Г.Тэрбишийн саарал азаргатай адуунд зөв талын чих урдаасаа ухам имтэй, зөв талын гуян дээрээ саран тамгатай шүдлэн үрээ нийлсэн байсан...”гэсэн мэдүүлгээр Гэрч Н.Баярмаагийн “...2018 оны өвөл 11 сарын сүүлээр санагдаж байна, манай нөхөр унаагаа солих гээд адуугаа гэрийн гадаа тууж ирэхэд манай адуунд зөв талын гуян дээрээ саран тамгатай, халтар шүдлэн үрээ нийлсэн байсан. Би бодохдоо хүний адуунаас нийлсэн байх гэж бодож байсан. ...Дараа жил нь манай адуунаас байхгүй болсон байсан” ...гэсэн мэдүүлгээр Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж яллагдагчаар өгсөн Г.Тэрбишийн “...2018 оны 12 сарын 20-диор өдрийг нь сайн санахгүй байна, Дөрвөлжин сумын Таван толгой багийн нутаг “Бүрчигтий” гэх газар байсан хар азаргатай цөөн тооны адуун дотроос би ганцаараа морьтой очиж бугуйлдаж нэг халтар зүсмийн шүдлэн үрээ барьж авсан юм. Барьж авсан үрээгээ хөтөлж яваад гэртээ авч очиж өөрийнхөө адуунд нийлүүлээд 1 жил шахуу болсон юм, тэгээд 2019 оны 10 дугаар сарын сүүлээр Ховд аймгаас хүмүүс ирж адуу худалдаж авахаар нь 600.000 төгрөгөөр зарчихсан юм. ...халтар зүсмийн зөв талын гуян дээрээ “Саран” тамгатай шүдлэн үрээ байсан. ...Хулгайлсан халтар үрээний хамт Ховд аймгаас ирж адуу авч байсан танихгүй ченжид 600.000 төгрөгөөр зарчихсан юм. ...Хохирлоо бүрэн барагдуулсан 700.000 төгрөг данс руу нь шилжүүлж, бүрэн барагдуулсан юм...” гэсэн мэдүүлгээр болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Шүүгдэгч Г.Тэрбишийн үйлдлийн улмаас хохирогч Б.Нямдэлэгт 700.000 төгрөгийн хохирол учирсан нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хохирогчийн алдсан 1 тооны адууг үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Шүүгдэгч Г.Тэрбиш нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн зөв талын чих урдаасаа ухам имтэй, мөн зөв гуян дээрээ саран тамгатай халтар шүдлэн үрээ буюу 1 тооны адууг хулгайлсан болохоо мэдүүлсэн бөгөөд түүний дээрх мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Шүүгдэгч Г.Тэрбишийг бусдын өмчлөх эрхэд халдаж шунахай сэдэлтээр Б.Нямдэлэгийн зөв талын чих урдаасаа ухам имтэй, мөн зөв гуян дээрээ саран тамгатай халтар шүдлэн үрээг Завхан аймгийн Дөрвөлжин сумын Таван толгой багийн нутаг “Бүрчигтий” гэх газраас хууль бусаар нууц далд аргаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулж байна. Шүүгдэгч Г.Тэрбиш нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн 1 тооны адууг хулгайлсан болохоо мэдүүлсэн бөгөөд түүний дээрх мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Шүүгдэгч Г.Тэрбиш нь бусдын өмчлөх эрхэд халдаж шунахай сэдэлтээр иргэн Б.Нямдэлэгийн 1 тооны адууг Завхан аймгийн Дөрвөлжин сумын Таван толгой багийн “Бүрчигтий” гэх газраас хууль бусаар нууц далд аргаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэгт оногдуулах ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг хассан ба мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ“ гэж заасан тул Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн зөв болжээ. Иймд шүүгдэгч Г.Тэрбишийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын зөв талын чих урдаасаа ухам имтэй, мөн зөв гуян дээрээ саран тамгатай халтар шүдлэн үрээг хулгайлсан буюу “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.Тэрбиш нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмучруулсан хохирол 700000 төгрөгийн хохирогч Б.Нямдэлгэрт төлсөн, хохирогч шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Г.Тэрбишид холбогдох 2023001570141 дугаартай эрүүгийн хэргхялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй бөгөөд шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Иймд Г.Тэрбишид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2,5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон учир прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Г.Тэрбиш нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт мөрийн баримтхураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчид 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгзүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Оточ овогт Галбын Тэрбишийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Галбын Тэрбишид хорих ял оногдуулахгүйгээр 08 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй. 3.Шүүгдэгч Г.Тэрбишийн тэнссэн хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй. 4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 189.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г. Тэрбишийн хорих ял оногдуулахгүйгээр 08 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Г.Тэрбишийн тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял ногдуулдаг журамтай болохыг анхааруулсугай. 6.Шүүгдэгч Г.Тэрбиш нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс авсан хувбаталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 7.Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА