Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/110

 

 

 

 

 

 

                                   2021/ШЦТ/110

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Буяндалай

Шүүгдэгч: М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Мын Бт холбогдох эрүүгийн 2112000420093 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн ............. гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эДж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д овогт Мын Б/РД:ГЗ......................./

 

                             Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч М.Б нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сум, Байшир багийн нутаг, Таван толгой гэх газарт өөрийн эзэмшлийн 10-31 БУН улсын дугаартай, улаан хүрэн өнгийн, “Тоёота Приус-10” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгДтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан, өөрийн төрсөн охин Б.Лгийн эрүүл мэндэд тархины аалзан бүрхүүл хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, тархины комын хүндрэл бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2112000420093 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Эийн өгсөн:

“...2021 оны 02 дугаар сарын 06 өглөө 09 цагийн үөд манай нөхөр М.Б нь өөрийнхөө эзэмшлийн 10-31 БУН улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр багаас Архангай аймгийн Өлзийт сумын төв рүү өөрийн охин Л, хамаатны залуу Дгийн хамт машины сэлбэг авахаар явсан. Тэгээд Өлзийтийн сумын төв ороод буцах замдаа Архангай аймгийн Өлзийт сумын Байшир баг, Таван толгой гэх газарт 13 цагийн үед манай нөхөртэй хамт явсан залуу бид 3 осолд орчихлоо гэж утсаар яриад би гэрээсээ гараад осол болсон газарт очиход машин нь замын хажууд охин ухаангүй дээшээ харсан байдалтай, охин Л ухаангүй нөхөр тэвэрчихсэн байдалтай байсан. Тэгээд байж байтал эмнэлгийн машин ирээд бид хами явсан. Би хамт яваагүй учир юунаас болж осол мэдэхгүй байна. Манай нөхөр М.Б нь өөрийнхөө машиныг жолоодоод явж байсан гэсэн. Манай нөхөр өөрөө надаа хэлсэн. Манай охин осолд ороод ухаангүй байж байгаад хотод гэмтлийн эмнэлэгт хэвтээд ухаан орсон. Одоогоор тархины хүнд гэмтэлтэй гэсэн онож гарч эмчилгээ хийлгэж байгаа. Биеийн байдал сайжирч байгаа. Эмчилгээгээ тогтмол хийгээд байвал үр дүн гарч сайжирч байгаа. Надад шинжээчийн дүгнэлтүүдтэй холбоотой асуух зүйл байхгүй. Манай охины биед хүнд зэргийн гэмтэл гарсан байна. Би уншиж танилцсан. М.Б бага боловсролтой, Архангай аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийг 4 дүгээр анги төгссөн гэж байсан. Бичиг үсэг сайн мэднэ. Манай нөхөр гэнэт явж байгаад зам тээврийн осол гаргасан байсан. бидэнд гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй. Энэ асуудлыг түргэн хугацаанд шийдүүлмээр байна. Охин маань ахиад күрс эмчилгээнд явах гэж байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 96-97 дугаар тал/

 

            *Гэрч Б.Дгийн өгсөн:

            “...Би 2021 оны 02 дугаар 06-ны өдөр 09 цагийн үед Булган аймгийн Сайхан сумын Мануулт багаас Архангай аймгийн Өлзийт сумын төв орж машины сэлбэг авах ажлаар өглөө 10 цагийн үед М.Б, охин Б.Л бид 3 ахын эзэмшлийн Приус-20 маркийн 10-31 БУН улсын дугаартай тээврийн хэрэгслээр ирсэн. Тэгээд Дгүүр ороод сэлбэгээ асуусан боловч олдохгүй байсан болохоор сумын хүмүүсээс олдохгүй болохоор нь буцаад гарч яваад Архангай аймгийн Өлзийн сумын Байшир багийн Таван толгой гэх газарт шороон зам дээр явж байгаад гэнэт замын хажуу руу ороод машин онхолдож дээшээ харсан. Би осол болох үед хажуу талын цонхоор хараад явж байсан, урдах замыг нь хараагүй, тэгээд осол болж урд жолоочийн эсрэг талын хаалгаар цувч гарсан. Тэгсэн М.Б ахын охин ухаангүй байсан. Тэгээд нутгийн хүн ирж хэл авалцаад эмнэлэг цагдаагийн байгууллагад хандсан. Би милийг нь хараагүй хажуу тал руу хараад явж байсан болохоор хэлж мэдэхгүй байна. жаахан хурдтай явж байсан санагдаж байна. Би машиндаа 3-лаа сууж явсан. М.Б ах жолоо бариад охин Л хажууд нь суугаад би арын суудал дээр сууж явсан. Тухайн Приус-20 маркийн 10-31 БУН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь М.Б хын өөрийнх нь машин юм. 2020 оны 08 дугаар сард худалдаж авч байсан. Миний бие гайгүй байна, өвдсөн зүйлгүй байна, Б ахын биеч гэсэн гайгүй, охин нь ухаангүй эмнэлэгт байна. Цаг агаар хэвийн байсан. М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Приус-20 маркийн 10-31 БУН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд урд талын салхины шиол хагарсан, 2 гэрлэн дохио хагарсан, жолоочийн эсрэг талаар хөрвөөсөн байдалтай нэлэнхүйдээ зурагдаж хонхойсон байсан, дээвэр таац хэсэг дотогшоо цөмөрсөн байдалтай байсан. Уг осол замын ховилд хурдтай явж байгаад үүссэн гэж бодож байна. Надад гомдол, санал, нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-17 дугаар тал/

 

           *Гэрч П.Аийн өгсөн:

           “...Манайх Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багт Таван толгой гэх газарт мал малладаг. Тэгсэн 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагийн үед гэрийнхээ гадаа ойр зуурын юм хийж байхад манай гэрийн урд талд шороон дээр машин онхолдох шиг болоод бөөн тоос болоод харагдсан. Тэгээд гэр рүүгээ орж буцаад гараад харахад нэг хүн гараад ирчихсэн машиныхаа хажууд зогсож байсан. Тэгээд би мотоциклоор очиход 2 том хүн 1 хүүхэд гараад ирчихсэн байсан. Тэгсэн манай хамаатны залуу болох М.Б нь охинтойгоо Д гэх хүмүүс байсан. М.Бийн охин нь ухаангүй байдалтай байсан. Тэгээд удалгүй эмнэлгийн хүмүүс ирээд аваад явсан. Тухайн онхолдсон машин нь улаан өнгийн Приус-20 маркийн 10-31 БУН улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан бөгөөд би осол болох үеийн хараагүй, тоос болоод л байж харагдсан. Приус-20 маркийн 10-31 БУН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3 хүн байсан. Өөр хүн байсан уу гэж асуухад 3-лаа явж байсан. Осол болох үед цаг агаар дулаан бөгөөд тогтуун байсан. Осол болсон зам нь нэг машин явдаг нэг эгнээ зам байсан бөгөөд зам гол хэсэгт жаахан ховилтой харагдсан, замаас гараад онхолдсон байдалтай 4 дугуй дээшээ харчихсан байсан. Цонхны шил хагарсан, 2 толь хагарсан, жолоочийн эсрэг талын хаалга тэр чигээрээ цөмөрсөн, газарт нэдрэгдсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр тал/

 

           *Гэрч Г.Хгийн өгсөн:

           “...2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Таван толгой гэх газар зам тээврийн осол гарч 5 настай хүүхэд ухаангүй байна гэсэн дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу очиход улаан өнгийн Приус-20 маркийн улсын дугаарыг нь хараагүй тээврийн хэрэгсэл замын хажуу руу дээшээ харсан байдалтай онхолдсон байдалтай байсан. Хүүхдийг аав болох М.Б тэвэрчихсэн сууж байсан бөгөөд үзлэгийг явуулахад 2 чихнээс цус гарсан, нүүр болон үс нь цус болчихсон, ухаангүй, гийнсэн байдалтай ухаангүй, дуудахад хариу өгөхгүй, артерын даралт дээд даралт 90, доод даралт 60, захын судасны хүчил төрөгчийн цусан хангамж /сатураци/ 82, зүрхний цохилт /пүүлс/ 128, температур 35.7, амьмгал тоо 31, хүүхэн хараа зүүн нүд өргөссөн, гэрлийн урвал сул, хүзүүний хөшинг 1 хуруу зайтай, мөчдөд саа, саажилт байхгүй, нүдэнд харагдаж ил гэмтэл байхгүй, зүрхний авиа тод, хэм жигд, уушиг 2 талд цулцангийн амьсгалтай, хэвлий зөөлөн байдалтай байсан учир яаралтай сумын төв руү тээвэрлэж хэвтүүлсэн. Л нэртэй 5 настай охин байсан. Тухайн машинд 3 хүн байсан. Б.Лд Манитол 100 граммаар судасанд дуслаар, витамин К 1 грамаар булчинд, анилгин, дмидролыг булчинд, ампициллин судасанд, ЕААК судас тогтоох тариа судасанд, хүчилтөрөгч хамрыг ац гуурсаар зэргийг хүүхдийн тунгаар тарж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээд биеийн байдал хэвэндээ байсан. Ухаан ороогүй, тэгээд ар гэрийнхэн нь Улаанбаатар хот руу тээвэрлэж явсан. М.Б болон Д гэх 2 хүн явж байсан бөгөөд биеийг нь үзэхэд биеийн байдал хэвийн ууц нуруугаар өвдөж байна гэж байсан. М.Б нь хуучин нурууны гэмтэл байсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-29 дүгээр тал/

 

           *Яллагдагч М.Бийн өгсөн:

“...Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа тул хөнгөн хариуцлага тооцуулж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 129-130 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 106 дугаартай“...Б.Лгийн биед Гавал тархины битүү гэмтэл тархины аалзан бүрхүүл хальсан доор цус харвалт, тархины эдийн няцрал, тархины комын хүндрэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Осол болох цаг хугацаанд үүснэ. Тархины аалзан бүрхүүл хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, тархины комын хүндрэл бүхий гэмтэл тус бүр Тэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 3-1-3, 3-3-2-т зааснаар амь биед аюултай гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна...” дүгнэлт /хх-ийн 62-63 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 19 дугаартай“...М.Бийн гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 54 дүгээр тал/

 

*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 3-7 дугаар тал/

*Ослын газрын схем зураг/хх-ийн 8 дугаар тал/

*Зам тээврийн осол дээр тогтоосон акт/хх-ийн 9 дүгээр тал/

*Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавалгаа/хх-ийн 143 дугаар тал/

*Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 459 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан/хх-ийн 105 дугаар тал/

*Архангай аймгийн Автотээврийн төвийн Автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Жаргалсайханы 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай дүгнэлт/хх-ийн 115-117 дугаар тал/

*Жолоочийн лавлагаа, мэдээлэл/хх-ийн 85 дугаар тал/

*Эд зүйл хураан авсан тэмдэгэл/хх-ийн 22 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 137 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр М.Б нь Архангай аймгийн Өлзийт сум, Байшир багийн нутаг, Таван толгой гэх газарт өөрийн эзэмшлийн 10-31 БУН улсын дугаартай, улаан хүрэн өнгийн, “Тоёота Приус-10” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгДтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан, өөрийн төрсөн охин Б.Лгийн эрүүл мэндэд тархины аалзан бүрхүүл хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, тархины комын хүндрэл бүхий хүнд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч М.Б үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Эийн”...2021 оны 02 дугаар сарын 06 өглөө 09 цагийн үөд манай нөхөр М.Б нь өөрийнхөө эзэмшлийн 10-31 БУН улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр багаас Архангай аймгийн Өлзийт сумын төв рүү өөрийн охин Л, хамаатны залуу Дгийн хамт машины сэлбэг авахаар явсан. Тэгээд Өлзийтийн сумын төв ороод буцах замдаа Архангай аймгийн Өлзийт сумын Байшир баг, Таван толгой гэх газарт 13 цагийн үед манай нөхөртэй хамт явсан залуу бид 3 осолд орчихлоо гэж утсаар яриад би гэрээсээ гараад осол болсон газарт очиход машин нь замын хажууд охин ухаангүй дээшээ харсан байдалтай, охин Л ухаангүй нөхөр тэвэрчихсэн байдалтай байсан. Тэгээд байж байтал эмнэлгийн машин ирээд бид хами явсан. Би хамт яваагүй учир юунаас болж осол мэдэхгүй байна. Манай нөхөр М.Б нь өөрийнхөө машиныг жолоодоод явж байсан гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Дгийн”...Тэгээд Дгүүр ороод сэлбэгээ асуусан боловч олдохгүй байсан болохоор сумын хүмүүсээс олдохгүй болохоор нь буцаад гарч яваад Архангай аймгийн Өлзийн сумын Байшир багийн Таван толгой гэх газарт шороон зам дээр явж байгаад гэнэт замын хажуу руу ороод машин онхолдож дээшээ харсан. Би осол болох үед хажуу талын цонхоор хараад явж байсан, урдах замыг нь хараагүй, тэгээд осол болж урд жолоочийн эсрэг талын хаалгаар цувч гарсан. Тэгсэн М.Б ахын охин ухаангүй байсан. Тэгээд нутгийн хүн ирж хэл авалцаад эмнэлэг цагдаагийн байгууллагад хандсан. Би милийг нь хараагүй хажуу тал руу хараад явж байсан болохоор хэлж мэдэхгүй байна. жаахан хурдтай явж байсан санагдаж байна. Би машиндаа 3-лаа сууж явсан. М.Б ах жолоо бариад охин Л хажууд нь суугаад би арын суудал дээр сууж явсан. Тухайн Приус-20 маркийн 10-31 БУН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь М.Б хын өөрийнх нь машин...” гэх мэдүүлэг, гэрч П.Аийн”...Тэгсэн 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагийн үед гэрийнхээ гадаа ойр зуурын юм хийж байхад манай гэрийн урд талд шороон дээр машин онхолдох шиг болоод бөөн тоос болоод харагдсан. Тэгээд гэр рүүгээ орж буцаад гараад харахад нэг хүн гараад ирчихсэн машиныхаа хажууд зогсож байсан. Тэгээд би мотоциклоор очиход 2 том хүн 1 хүүхэд гараад ирчихсэн байсан. Тэгсэн манай хамаатны залуу болох М.Б нь охинтойгоо Д гэх хүмүүс байсан. М.Бийн охин нь ухаангүй байдалтай байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Хгийн”...2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Таван толгой гэх газар зам тээврийн осол гарч 5 настай хүүхэд ухаангүй байна гэсэн дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу очиход улаан өнгийн Приус-20 маркийн улсын дугаарыг нь хараагүй тээврийн хэрэгсэл замын хажуу руу дээшээ харсан байдалтай онхолдсон байдалтай байсан. Хүүхдийг аав болох М.Б тэвэрчихсэн сууж байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Лгийн биед Гавал тархины битүү гэмтэл: тархины аалзан бүрхүүл хальсан доор цус харвалт, тархины эдийн няцрал, тархины комын хүндрэл хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 106 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар,  шүүгдэгч М.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болох нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 19 дугаартай“...М.Бийн гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэх дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Бийн авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрД хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч М.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч М.Бийг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Б нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан  эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч М.Бт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан тул түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгД ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор мөн шүүгдэгч нь Булган аймагт байнга оршин суудаг болох нь түүний мэдүүлэг болон Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн иргэний үнэмлэхний лавлагаа зэргээр тогтоогдож байх тул түүнд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдсан түүүний 1265257 дугаар бүхий жолооны үнэмлэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д овогт Мын Бийг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгД ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

            6. Шүүгдэгч М.Бт хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

           7. Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, хэрэгт хураагдсан түүний 1265257 дугаар бүхий жолооны үнэмлэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР