| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0148/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/59 |
| Огноо | 2022-03-30 |
| Зүйл хэсэг | 22.4.2., 22.5.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/59
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгч Г.Тайванбаатар,
түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №0778/,
шүүгдэгч М.Мөнхцэцэг,
түүний өмгөөлөгч М.Гансүх /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №1695/,
түүний өмгөөлөгч З.Энхтуяа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №0781/,
шүүгдэгч Б.Баттулга,
түүний өмгөөлөгч Г.Энхцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №2728/ нарыг тус тус оролцуулан “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Г.Тайванбаатар, М.Мөнхцэцэг, Б.Баттулга нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 2031002090162 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич, байгаль хамгаалагч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын тамгын газрын Хүдэр сумын ойн ангийн дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар багийн Баянцагаан хайрхан 7 дугаар гудамжны 4 тоотод оршин суух хаягтай,
-урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.1-д зааснаар гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Олхонууд овогт Гэндэнбавуугийн Тайванбаатар /РД: ДН84093011/;
2.Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, экологич, байгаль хамгаалагч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр багийн Тарвагатай, Согоот 1 дүгээр гудамж, 2 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Гөрөөчин овогт Мөнхбатын Мөнхцэцэг /РД: МП91091400/;
3.Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот, Налайх дүүрэгт “Танлун” тоосгоны үйлдвэрт туслах ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 19-7 тоотод оршин суух хаягтай,
-урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, зорчих эрхийг 6 сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулсан, Боржигон овогт Бямбаагийн Баттулга /РД: АЭ87122213/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Г.Тайванбаатар нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/05 дугаартай захирамжаар “Ойн ангийн даргаар томилогдож” нийтийн албан тушаалтан буюу төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг хашиж байхдаа Авлигын эсрэг хууль, Ойн тухай хууль, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-153 тоот тушаалын 1 дүгээр хавсралт Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм зэргийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хахууль өгөгч Б.Баттулгын хууль бус аргаар олж авсан модоо Орхон бүсийн сум дундын ойн ангид бүртгэлтэй гарал үүслийн гэрчилгээгээр тээвэрлэх зорилгоор өөрийн ашиг сонирхлын үүднээс авч ирсэн “0009983, 0023767” дугаартай гарал үүслийн гэрчилгээнд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж 0023767 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 17 цаг 50 минутанд Хүдэр сумаас Дархан-Уул аймаг хүртэл үйлдвэрлэлийн огтлол хийсэн хэрэглээний 63 метр куб 4 талт нарс модыг 33-13 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр, 0009983 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 40 минутанд Хүдэр сумаас Дархан-Уул аймаг хүртэл үйлдвэрлэлийн огтлол хийсэн хэрэглээний 63 метр куб 4 талт нарс модыг 12-90 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэх бичилт хийж улмаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэгээр хянуулсан тухай гарын үсэг зуруулж өгсний хариуд Б.Баттулгаас хахууль өгөхийг шаардаж, Б.Баттулгын төрсөн ах Б.Алтансүхийн Хаан банкны 5022838940 дугаарын данснаас өөрийн төрсөн эх Ж.Доржхандын Хаан банкны 5685002514 дугаарын дансаар 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 18 цаг 55 минутад “Taw” гэсэн утгатайгаар 500,000 төгрөгийн хахууль авсан;
-мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын тамгын газрын Ойн ангийн байранд өөрийн талийгаач болсон найз Ж.Номингийн ээж Д.Энхтуяад давуу байдал бий болгон 2019 оны 01 дүгээр сарын дунд үед үл таних эрэгтэйгээс хураан авсан “хаанаас, хэнээс авсан нь тодорхойгүй, ямар нэгэн бичилт хийгдээгүй” 1639974 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 2020 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн 17 цаг 00 минутанд Хүдэр сумаас Улаанбаатар хот хүртэл хэрэглээний 45 метр куб 4 талт нарс модыг 70-95 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэх бичилт хийж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэгээр хянуулсан тухай гарын үсэг зуруулсан;
-шүүгдэгч М.Мөнхцэцэг нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар Байгаль орчны улсын байцаагчийн ажилд тухайн өдрөөс томилогдон төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалыг хашиж байх хугацаандаа Авлигын эсрэг хууль, Ойн тухай хууль, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/153 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм зэргийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Б.Баттулгын хууль бус аргаар олж авсан модоо Орхон бүсийн сум дундын ойн ангид бүртгэлтэй гарал үүслийн гэрчилгээгээр тээвэрлэх зорилгоор өөрийн ашиг сонирхлын үүднээс авч ирсэн “0009983, 0023767” дугаартай гарал үүслийн гэрчилгээнд Хүдэр сумын Засаг даргын тамгын газрын Ойн ангийн дарга Г.Тайванбаатар Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт “энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2 дахь хэсэгт заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно.” Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/153 тоот тушаалын 1 дүгээр хавсралт Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмын 6.1 дэх хэсэг “Гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй эсэхэд байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч хяналт тавьж ажиллана, мөн 6.2 дахь хэсэгт “Гарал үүслийн гэрчилгээний олголтод байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Ойн судалгаа, хөгжлийн төв аймаг, нийслэлийн байгаль орчны газар, байгаль орчны хяналтын улсын байцаагч хяналт тавина” 6.7 дахь хэсэгт “Мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдан борлуулах тохиолдолд тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн эрхийн бичгийн дугаар, тухайн тээврийн хэрэгсэл, вагонд ачсан мод, модон материалын хэмжээг шалгасны үндсэн дээр хүснэгтэд тэмдэг дарсны дараа гарал үүслийн гэрчилгээг шалгасан тухай тэмдэглэл хийж “А” хэсэг болон ачсан модны хэмжээг үлдээн хүснэгтийн зохих хэсгийг таслан авч хадгална” 6.8 дахь хэсэгт: “Гарал үүслийн гэрчилгээний үлдэх хувь гэсэн хэсэгт гэрчилгээний сери, дугаар, мод бэлтгэгчийн нэр, хаяг, мод, модон материалын нэр төрөл, тоо хэмжээний талаар бичилт хийж, санхүүгийн баримт болгон үлдээнэ” гэсэн дүрэм, журмыг зөрчиж тээвэрлэх бичилт хийснийг мэдсээр байж “0009983, 0023767” дугаартай гарал үүслийн гэрчилгээнүүдийн хянаж шалгасан хэсэгт гарын үсэг зурж баталгаажуулан Б.Баттулгад давуу байдал бий болгосон;
-мөн Г.Тайванбаатар нь Д.Энхтуяад давуу байдал бий болгон “1639974” дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 2020 оны 03 дугаар сарын 03-ний өдөр 17 цаг 00 минутанд Хүдэр сумаас Улаанбаатар хот хүртэл хэрэглээний 45 метр куб 4 талт нарс мод 70-95 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэх бичилт хийснийг мэдсээр байж гарал үүслийн гэрчилгээнд хянаж шалгасан гэж гарын үсэг зурж баталгаажуулан Д.Энхтуяад давуу байдал бий болгосон үйлдлийг тус тус хийж, Г.Тайванбаатарын дээрх үйлдлүүдэд гэмт хэрэг үйлдэх талаар үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон;
-шүүгдэгч Б.Баттулга нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тарс” ХХК-д ажиллаж байх хугацаандаа нууц, далд аргаар цуглуулсан модоо Дархан-Уул аймаг руу тээвэрлэн зарж борлуулахын тулд Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т “Албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид ...хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, 7.1.2-т “Бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах...” гэснийг тус тус зөрчиж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын Тамгын газрын Ойн ангийн дарга Г.Тайванбаатарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хүдэр сумын Засаг даргын тамгын газрын Ойн ангийн байранд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 17 цаг 40-50 минутын хооронд өөрийн хууль бусаар олж авсан 0023767, 0009983 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд бичилт хийлгэж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэгээр хянуулсан тухай гарын үсэг зуруулж өгсний хариуд 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цаг 55 минутанд Г.Тайванбаатарын төрсөн эх Ж.Доржхандын Хаан банкны 5685002514 дугаарын дансанд өөрийн төрсөн ах Б.Алтансүхийн Хаан банкны 5022838940 дугаарын данснаас “Taw” гэсэн утгатайгаар 500.000 төгрөг шилжүүлж хахууль өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Нэг. Шүүгдэгч Г.Тайванбаатар нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/05 дугаартай захирамжаар “Ойн ангийн даргаар томилогдож” нийтийн албан тушаалтан буюу төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг хашиж байхдаа Авлигын эсрэг хууль, Ойн тухай хууль, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-153 тоот тушаалын 1 дүгээр хавсралт Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм зэргийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хахууль өгөгч Б.Баттулгын хууль бус аргаар олж авсан модоо Орхон бүсийн сум дундын ойн ангид бүртгэлтэй гарал үүслийн гэрчилгээгээр тээвэрлэх зорилгоор өөрийн ашиг сонирхлын үүднээс авч ирсэн “0009983, 0023767” дугаартай гарал үүслийн гэрчилгээнд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж 0023767 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 17 цаг 50 минутанд Хүдэр сумаас Дархан-Уул аймаг хүртэл үйлдвэрлэлийн огтлол хийсэн хэрэглээний 63 метр куб 4 талт нарс модыг 33-13 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр, 0009983 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 40 минутанд Хүдэр сумаас Дархан-Уул аймаг хүртэл үйлдвэрлэлийн огтлол хийсэн хэрэглээний 63 метр куб 4 талт нарс модыг 12-90 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэх бичилт хийж улмаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэгээр хянуулсан тухай гарын үсэг зуруулж өгсний хариуд Б.Баттулгаас хахууль өгөхийг шаардаж, Б.Баттулгын төрсөн ах Б.Алтансүхийн Хаан банкны 5022838940 дугаарын данснаас өөрийн төрсөн эх Ж.Доржхандын Хаан банкны 5685002514 дугаарын дансаар 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 18 цаг 55 минутад “Taw” гэсэн утгатайгаар 500,000 төгрөгийн хахууль авсан;
-мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын тамгын газрын Ойн ангийн байранд өөрийн талийгаач болсон найз Ж.Номингийн ээж Д.Энхтуяад давуу байдал бий болгон 2019 оны 01 дүгээр сарын дунд үед үл таних эрэгтэйгээс хураан авсан “хаанаас, хэнээс авсан нь тодорхойгүй, ямар нэгэн бичилт хийгдээгүй” 1639974 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 2020 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн 17 цаг 00 минутанд Хүдэр сумаас Улаанбаатар хот хүртэл хэрэглээний 45 метр куб 4 талт нарс модыг 70-95 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэх бичилт хийж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэгээр хянуулсан тухай гарын үсэг зуруулсан;
Хоёр. Шүүгдэгч Б.Баттулга нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тарс” ХХК-д ажиллаж байх хугацаандаа нууц, далд аргаар цуглуулсан модоо Дархан-Уул аймаг руу тээвэрлэн зарж борлуулахын тулд Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т “Албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид ...хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, 7.1.2-т “Бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах...” гэснийг тус тус зөрчиж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын Тамгын газрын Ойн ангийн дарга Г.Тайванбаатарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хүдэр сумын Засаг даргын тамгын газрын Ойн ангийн байранд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 17 цаг 40-50 минутын хооронд өөрийн хууль бусаар олж авсан 0023767, 0009983 дугаартай гарал үүслийн гэрчилгээнд бичилт хийлгэж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэгээр хянуулсан тухай гарын үсэг зуруулж өгсний хариуд 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цаг 55 минутанд Г.Тайванбаатарын төрсөн эх Ж.Доржхандын Хаан банкны 5685002514 дугаарын дансанд өөрийн төрсөн ах Б.Алтансүхийн Хаан банкны 5022838940 дугаарын данснаас “Taw” гэсэн утгатайгаар 500.000 төгрөг шилжүүлж хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт Г.Тайванбаатар, Б.Баттулга нар нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Тайванбаатарын өгсөн: “...Өгнө, би 2020 оны 01 сарын сүүлээр ажлаа хийж байсан. Хүдэр сумын ойн ангийн даргаар ажиллаж байсан. Тэр үед иргэн Б.Баттулга гэдэг хүн ирж уулзсан. Тэгээд над дээр ирээд “гарал үүслийн гэрчилгээ бичүүлж авах” талаар хэлэхэд нь би журмын дагуу бичүүлж ав гэж хэлсэн. Тэрнээс хойш олон удаа надтай уулзсан. Ажил төрөл дээр ирнэ эсвэл утсаар яриад гэрийн гадаа хүрээд ирдэг байсан. Хоёр гарал үүслийн гэрчилгээ бичээд өгчих гэж гуйгаад байсан. Гарал үүслийн гэрчилгээг шалгахад Сэлэнгэ аймгийн гарал үүслийн гэрчилгээ байсан. Тухайн олж ирсэн гэрчилгээ дээр бичилт хийгээд өгөөч гэж надаас гуйсан. Би өөрийн зүгээс “энэ бол болохгүй асуудал” гэж хэлсэн. Тэгээд хэлснээс хойш 2-3 удаа гэрийн гадаа ирээд гарал үүслийн гэрчилгээ бичээд өгөөч гэж гуйсан. Б.Баттулга нь “би олон нялх хүүхэдтэй, хэдэн модны гарал үүслийн гэрчилгээ болохгүй гацаад байна” гэж хэлсэн. Сүүл рүүгээ би ар гэрийн байдлын харгалзаад эр хүн байна даа гэж бодоод аргагүй эрхэнд гарал үүслийн гэрчилгээнд бичилт хийж өгсөн. Намайг үнэхээр их гуйсан. Бичилт хийхдээ хавтаст хэрэгт авагдсан компанийн гоожингоор бичилт хийж өгсөн. Тэгээд бичилт хийж өгөөд орой нь байгаль орчны улсын байцаагчаар хянуулах ёстой гэж хэлсэн. Эхлээд Энхтүвшин байцаагчийг байгаа гэж бодоод асуухад өөрөө байхгүй байсан. Тэгээд Мөнхцэцэг рүү залгасан чинь “амраад ажилдаа орсон байгаа гэж хэлсэн” тэгэхээр нь Мөнхцэцэгийн гэрийн гадаа ирээд очиход надаас “ямар ажлаар явж байгаа талаар тодруулсан” тэгэхээр нь би “хоёр гарал үүслийн гэрчилгээ байна. Үүнийг хянуулах зорилгоор ирсэн” гэж хэлсэн. Мөнхцэцэг болохоор “хаанахын ямар гарал үүсэлтэй бичиг юм бэ? судалж үзэж байгаад бичилт хийнэ” гэж хэлэхэд нь би “ахдаа бичээд хянаад өгчихөө, ямар асуудалгүй гарал үүслийн бичиг” гэж хэлээд Мөнхцэцэгийг гуйсан. Мөнхцэцэгийг хянахад Хүдэр сумын гарал үүслийн гэрчилгээ байсан. Тэрийг өөр газрын гэрчилгээ болохыг Мөнхцэцэг мэдээгүй. Надаас Мөнхцэцэг “ямар учиртай гарал үүслийн гэрчилгээ юм бэ?” гэж асуухад нь “манай сумын гарал” гэж хэлээд хянуулсан. Тэгээд талийгаач Энхтуяа эгчийн гарал үүслийн гэрчилгээ бол 2019 оны сүүлээр над руу нэг хүн утасдсан. Он сарын сайн санахгүй байна. Утасны дугаарыг бас сайн санахгүй байна. Тэгээд өөртөө чинь уулзах юмаа гэж хэлэхээр нь ажил дээр хүрээд ирээрэй гэж хэлсэн. Дахиад залгахдаа ажлын гадаа байна гараад ир гэж хэлэхээр нь би гадаа уулзах боломжгүй гэж хэлээд тасалсан. Тэр өдрийнхөө орой 20 цагийн үед гэрийн гадаа ирсэн талаар хэлээд намайг таньдаг гэж хэлсэн. Тэгээд гараад очсон чинь хар өнгийн жийп зогсож байсан. Гарал үүслийн гэрчилгээ бичүүлж авах гэсэн юмаа надаа болох уу? гэж асуухад би үзье гэж хэлээд аваад шалгаж үзээд боломжгүй. Тухайн гарал үүслийн гэрчилгээг хурааж авна гэж хэлсэн. Та яахаараа ийм гарал үүслийн гэрчилгээтэй явдаг юм бэ? гэж хэлсэн. Тухайн гарал үүслийн гэрчилгээг хурааж аваад далд хийсэн. Тэгээд 2020 оны 2 сард Энхтуяа эгч ирж уулзсан. Тухайн хүн маань манай талийгаач болсон найзын маань ээж байсан. Одоо бол Энхтуяа эгч байхгүй. Хүүгээсээ болоод бурхан болсон байдаг. Тэгээд нас барахаасаа өмнө нь надаар гарал үүслийн гэрчилгээ бичүүлэх талаар гуйсан. Тухайн баримтуудыг нягтлаад үзэхэд ямар ч боломжгүй баримтууд байсан. Тэгээд өөрт хадгалсан гарал үүслийн гэрчилгээг Энхтуяа эгчид бичиж өгсөн. Энэ талаарх мэдүүлгийг тодорхой өгсөн. Энхтуяа эгчид байгаль орчны улсын байцаагчаар хянуулах шаардлагатай гэж хэлэхэд эгчдээ туслаад хянуулаад өгөөч гэж гуйсан. Тэгээд Энхтүвшин байцаагчаар хянуулах гэсэн боловч байгаагүй. Би Мөнхцэцэгийг гуйгаад гарал үүслийн гэрчилгээг хянаад өгөх талаар хэлсэн. Мөнхцэцэг бол зөвшөөрөөгүй. Тэгээд дахиад Мөнхцэцэгийн гэрийн гадаа очоод ахдаа гарал үүслийн бичгийг хянаад өгчих гэж гуйгаад хянуулсан байдаг. Мөн Б.Баттулгын 500,000 төгрөгийн асуудал бол 2020 оны 04 сарын дунд үеэр Эрдэнэт рүү ламд үзүүлэхээр явсан. Манай ээж Дархан-Уул аймагт ирэхэд мөнгө төгрөг байхгүй байна. Эндээс хэдэн зүйл авах хэрэгтэй байна гэж хэлэхэд нь би Б.Баттулга руу залгаад 500,000 төгрөг явуулаад өгөөч ээжид маань хэрэг болоод байна гэж хэлсэн. Тэгэхэд Б.Баттулга “одоохондоо надад мөнгө байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэт рүү очоод буцах замдаа явж байхад Баттулга над руу залгаад “ахаасаа түр зээлээд ээжийн чинь данс руу 500,000 төгрөг хийчихлээ” гэж хэлсэн. Тэгээд тухайн мөнгө манай ээжийн дансанд ороод ээж өөрийн хэрэглээндээ зарцуулсан байдаг. Ийм асуудлууд болсон” гэх мэдүүлэг[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баттулгын өгсөн: “...Би жаахан мөнгө төгрөгний асуудалд орчихоод явж байсан. Би Г.Тайванбаатарыг бол гуйсан нь үнэн, Г.Тайванбаатарын ярьсан бүх зүйл үнэн. Мөнгө төгрөгний асуудалтай болоод Г.Тайванбаатарыг хэд хоногийн турш гуйсан. Мөнхцэцэг гэдэг хүнийг зүс харахаас сайн танихгүй. 500,000 төгрөгийн асуудал бол Г.Тайванбаатар хэцүү үед надад тусалсан юм чинь би Тайванбаатарыг ядарч явахад нь тус болъё гэж бодоод өөрт мөнгө байхгүй ч гэсэн өөрийн төрсөн ах руу яриад надад их тус болсон хүн юмаа мөнгө байвал шилжүүлээд өгөх талаар гуйсан. Тэгээд Доржханд гэдэг данс руу 500,000 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг[2],
3.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мөнхцэцэгийн өгсөн: “Хамгийн анх 2020 оны 03 дугаар сард Энхтуяатай холбоотой хэрэг байсан. Би Улаанбаатар хот руу хэлний бэлтгэлээр 6 сарын хугацаатай чөлөө аваад явсан. Тэгээд хэлний бэлтгэлдээ суугаад ажилд ороод 3 хонож байсан. Тайванбаатар ах ажил дээр ямар нэгэн гарал үүслийн гэрчилгээ хянуулъя гэж ирж байгаагүй. Тэгээд орой 18 цагийн орчим байх гар утас руу залгаад хаана байгаа талаар лавлаж асуусан. Тэгэхээр нь би ажлаа тараад ирсэн гэртээ байна гэж хэлсэн. Тухайн үед Энхтүвшин байцаагч гарал үүслийн гэрчилгээ дээр хяналт тавьж ажилладаг байсан. Тэгээд би Энхтүвшин байцаагчаар хянуул гэж хэлж байсан. Тайванбаатар ах “Энхтүвшин байцаагчийг Сэлэнгэ явсан байна ирээгүй байна. Холоос хүн ирчихсэн бичилтээ хянуулаад явах гээд байна. Гарал үүслийн гэрчилгээг хянаад өгөөч” гэж надад хэлсэн. Тухайн гарал үүслийн гэрчилгээг шалгахад Хүдэр сумын гарал үүслийн гэрчилгээ байсан. ...хуурамч бичиг баримт гэж бодоогүй. Эрхийн бичгийг шалгахад ямар ч асуудал байгаагүй. Дараагийн Б.Баттулга гэдэг хүний гарал үүслийн гэрчилгээг шалгаж үзэхэд Хүдэр сумын огтлолцол бүхий газар байсан. Зөвшөөрлийн дагуу хийгдсэн эрхийн бичиг байсан учраас хууль ёсны дагуу хийгдсэн гэж ойлгосон. Хяналт шалгалт хийе гэж бодоод Энхтүвшин байцаагч руу залгасан. Тэгээд утас нь холбогдох боломжгүй байсан. ... хуурамч баримт гэдгийг би мэдээгүй. Ерөнхийдөө шалгасан баримтынхаа “А” хэсгийг улсын байцаагч нь авч үлддэг. Тэгээд “А” хэсгийн авч үлдэх боломжгүй байсан. Яагаад гэвэл хоёр нялх хүүхэдтэйгээ гэртээ байсан. Ажил руу явах гэхээр хоёр хүүхдийг харах хүн байгаагүй. Тэгээд Г.Тайванбаатар ах “А” хэсгийн аваад өгье, маргааш өглөө ажил дээр ирээд авчих гэж хэлэхээр нь би “за тэгье” гэж хэлээд явуулсан. Маргааш нь ажил дээр ирээд “А” хэсгээ нэхэхэд одоохон гэж хэлээд надад өгөөгүй. Тэгээд Энхтүвшин байцаагчид хэлээд хоёр гарал үүслийн гэрчилгээнд хяналт тавьсан одоо “А” хэсгээ өгөхгүй, бүртгэлийн дэвтэр дээр тэмдэглэж авах боломжгүй байгаа талаар хэлсэн. Яг тэр үеэс л хуурамч гарал үүслийн гэрчилгээ юм байна гэж мэдсэн. Ерөнхийдөө үүнээс болоод би маш их хохирол амссан. Мэдээгүй, санамсаргүй байдлаар ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Т.Мөнхтуулын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн одоог хүртэл Хүдэр сумын ойн ангийн инженерээр ажиллаж байна. Ойн инженерийн ажил үүргийн хуваарь бол сумын ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа аж ахуйн нэгж, нөхөрлөлүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мод бэлтгэлийн талбай тусгаарлалт хийх, бэлтгэх модонд эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох, тэдгээртэй холбоотой тайлан мэдээ судалгааг гаргах, нэгтгэх зэрэг ажил үүргийн хуваарь байдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ойн судалгаа хөгжлийн төвөөс дээрх дугаар бүхий гарал үүслийн гэрчилгээг 2019, 2020 онуудад манай ойн ангид олгоогүй. Манай ойн ангид олгогдоогүй учир бид дээрх дугаар бүхий гарал үүслийн гэрчилгээг бичиж олгож болохгүй...” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Б.Мөнхбатын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тэр үед суманд ирээд 10 гаран хонож байхдаа сумын байгаль хамгаалагч Б.Батсүхийн хамт хууль бусаар мод бэлтгэх тээвэрлэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүлд гарч байхад Хүдэр сумаас Ерөө сум чиглэлийн замд шар толгойтой цагаан чиргүүлтэй байсан шиг санаж байна. Том оврын ачааны автомашин зогсоогоод шалгахад жолоочоор тээшний хаалгыг онгойлгож үзэхэд дотор 4 талт дүнз дүүрэн ачсан байсан. Тэгээд гарал үүслийн гэрчилгээгээ гэж шаардахад Б.Батсүх бид хоёрт үзүүлээгүй тул саатуулаад байж байтал Хүдэр сумын ойн ангийн дарга Г.Тайванбаатар миний гар утас руу залгасан тэгэхээр би утсаа аваагүй ба 20 орчим минутын дараа өөрийн биеэр ирээд Б.Батсүх бид хоёрт наад модны чинь гарал үүслийн гэрчилгээ нь байгаа гээд жолоочоос авч бид хоёрт шалгуулсан. Тухайн гарал үүслийн гэрчилгээн дээр бичигдсэн модыг тулгасан чинь мод ачиж явсан тээврийн хэрэгслийн дугаар, ачиж явсан модны хэмжээ, гарал үүслийн гэрчилгээ олгосон он, сар, өдөр байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэг хянасан он, сар, өдөр бүгд таарсан тамга, тэмдэгтэйгээ гарал үүслийн гэрчилгээ байсан. Тэгээд байгаль хамгаалагч Б.Батсүх нар гарал үүслийн гэрчилгээ нь бүрэн, хүчин төгөлдөр байна гэхээр нь явуулсан” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Б.Батсүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын эхээр санагдаж байна. Хүдэр сумын экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Мөнхбатын хамт оройн 23 цаг өнгөрөөгөөд хяналт шалгалтаар Хүдэр сумын Хүдэр самбарын орчим засмал зам дээр үүрэг гүйцэтгэж байхад Хүдэр сумын төвөөс нэг гэрэл гараад ирсэн. Ингээд тухайн гэрэл асаасан байдалтай замаар ирсэн том ачааны тээврийн хэрэгслийг зогсоож жолоочоос бичиг баримтыг шалгах гэтэл бичиг баримт үзүүлэхгүй байсан ба жолоочоос ямар эд зүйл тээвэрлэн явж байгаа талаар асуухад 4 талт дүнз палк ачиж яваа талаараа хэлсэн. Тээвэрлэж байгаа модны гарал үүслийн гэрчилгээг шалгахаар жолоочоос шаардахад жолооч гарал, үүслийн гэрчилгээгээ гаргаж өгөөгүй. Ингээд бичиг, баримтыг шалгахаар 30-40 минут болоод байж байтал Хүдэр сумын ойн ангийн дарга Г.Тайванбаатар өөрийн биеэр Мөнхбат бид хоёртой уулзаад бүх, бичиг баримтууд нь байгаа гээд нөгөө жолооч гарал үүслийн гэрчилгээгээ гаргаж шалгуулсан. Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг шалгаж үзэхэд гарал, үүслийн гэрчилгээ нь бүрэн, хэвийн байсан ба Хүдэр сумын байгаль орчны улсын хяналтын байцаагч М.Мөнхцэцэг тухайн гарал, үүслийн гэрчилгээг хянаж баталгаажуулаад, Г.Тайванбаатар өөрөө бичилт хийсэн байсан...” гэх мэдүүлэг[6],
7.ГэрчН.Сайнзаяагийн 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын эхээр байх намайг Дулаанхаан тосгоны 4 замын постонд байж байхад Хүдэр сумын Экологийн асуудал хариуцсан мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбат надтай таараад “70-95 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 4 замын постоор гарсан үгүйг мэдээд өг, би яаралтай ажилтай явж байна” гэж хэлсэн. Тухайн үед би хөдөө ажилтай явсан болохоор 4 замын камер шүүж чадаагүй юм. Сүүлд 2020 оны 03 дугаар сарын 12-ны орой 4 замын постны Сэлэнгэ-Дархан чиглэлийн 1 дугаартай камерыг шүүхэд 70-95 СЭА улсын дугаартай шар өнгийн толгойтой ачааны тээврийн хэрэгсэл 2020 оны 03 дугаар сарын 04-ний өглөө 05 цаг 17 минутанд гарсан байсныг плашаар авах гэсэн боловч болохгүй байхаар нь өөрийн “Haiwei” загварын гар утсаар бичлэг хийж авсан юм...” гэх мэдүүлэг[7],
8.Гэрч Д.Энхтуяагийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын эхээр шиг санаж байна. Хүдэр сумын ойн ангийн дарга Г.Тайванбаатараас гуйж байгаад 2020 оны өмнөхөн бэлтгэсэн 510 ширхэг хуурай, нойтон нийлсэн 510 ширхэг нарсан 4 талт дүнзэн /палк/ явуулах гэж чадахгүй байсаар ойн ангийн дарга Тайванбаатараас “мод явуулах гэсэн юм, эгчдээ гарал үүслийн гэрчилгээ бичээд өгчих” гэж гуйсаар байгаад 2020 оны 03 дугаар сар хүргэсэн. Тэгээд дахин Тайванбаатараас гуйтал “за эгчээ” гээд гаргаж өгсөн. Учир нь Тайванбаатар нас барсан миний хүүтэй найз болохоор надад тусалсан байх. Би тухайн модны гарал үүслийн гэрчилгээ бүтнэ гээд машин дуудсан байсан. Шар өнгийн толгойтой, цагаан өнгийн чиргүүлтэй хүнд оврын ачааны машин ирсэн. Тэгээд цагаан сар болохоос 4,5 хоногийн өмнө машинд 510 ширхэг палкаа ачсан. Тэгээд ачаагаа Хүдэр сум руу явуулсан” гэх мэдүүлэг[8],
9.Гэрч Т.Түмэнжаргалын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай компаний хувьд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дээрх улсын дугаар бүхий автомашинуудад мод модон материал тээвэрлээгүй мөн ойн ангийн дарга Г.Тайванбаатараас тухайн өдөр гарал үүслийн гэрчилгээ бичүүлж аваагүй. Манай компаний нэр дээр яагаад гарал үүслийн гэрчилгээ бичсэн талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[9],
10.Гэрч Б.Уранцэцэгийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ойн ангийн нярваар одоог хүртэл ажиллаж байна. Ойн ангийн үнэт цаас, мөн эд хөрөнгө ашиглалт хамгаалалт, гарал үүсэл, эрхийн бичгийн зарцуулалтын тайланг хариуцаж гаргадаг. Ойн ангийн дарга, инженерт гарал үүслийн гэрчилгээ, байгаль хамгаалагч нарт ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг олгож тооцоо нийлдэг. Мод бэлтгэх гарал үүслийн гэрчилгээг Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ойн судалгаа хөгжлийн төвд манай Ойн ангиас хүсэлтээ албан бичгээр ойн ангийн дарга, инженер, бид гурвын хэн нэг нь Улаанбаатар хот явж авдаг. Зарцуулалтын тайланг улирал тутамд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Ойн судалгаа хөгжлийн төвд хүргүүлдэг. Манай ойн ангийн тухайд бол ойн ангийн даргын тушаалаар ойн инженер Н.Энхтөр нь иргэн аж ахуйн нэгж байгууллагад бичиж олгодог. Ойн инженерт бол миний бие гарал үүслийн гэрчилгээг олгож улирал тутамд тооцоог нийлж явдаг. Ойн инженерийг ээлжийн амралттай болон бусад шалтгаанаар ажилдаа байхгүй тохиолдолд ойн ангийн дарга Ү.Баян-Эрдэнэ гарал үүслийн гэрчилгээг олгодог. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн судалгаа хөгжлийн төвөөс танай ойн ангид олгогдсон сери дугаар бүхий гарал үүслийн гэрчилгээг бол манай ойн анги өөрийн ойн ангийн хамаарал бүхий сумдад бичиж олгоно хамааралгүй сумдад бичиж олгохгүй. Манай ойн ангид Сэлэнгэ аймгийн Сайхан, Орхон, Орхонтуул, Хушаат, Баруунбүрэн, Сант гэсэн нийт 6 хамаардаг. Дээрх нэр бүхий сумдад л манай ойн анги үйлчилдэг. Тухайн 0009983 дугаартай гарал үүслийн гэрчилгээ нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн судалгаа хөгжлийн төвөөс 2020 онд манай ойн ангид олгогдоогүй. Харин 2018 онд Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ойн судалгаа хөгжлийн төвөөс олгогдож 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ойн инженер Н.Энхтөрд миний бие зарлагдаж олгосон. Ямар ч байсан 2020 оны гарал үүслийн гэрчилгээ тайланд тусгагдаагүй байна. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дээрх дугаар бүхий гарал үүслийн гэрчилгээ багтаад 0009981-10000 хүртэлх дугаартай 20 ширхэг гарал үүслийн гэрчилгээг миний бие ойн инженер Н.Энхтөр ахад өгсөн. Одоогоор надад албан ёсоор зарцуулалтын тайланг ойн инженер надад өгөөгүй. Тэгэхээр хаана хэнд өгсөнг ойн инженер Н.Энхтөр мэднэ” гэх мэдүүлэг[10],
11.Гэрч Н.Энхтөрийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхпэн одоог хүртэл Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ойн ангийн инженерээр ажиллаж байна. Хариуцсан нутаг дэвсгэрийн ойн талбай тусгаарлалт хийх, гарал үүслийн гэрчилгээ бичих, ойн ангийн тайлан бичих зэрэг ажил үүргийн хуваарьтай. Модон материалын гарал үүслийн гэрчилгээг Баруунбүрэн сумын ойн ангийн нярав Б.Уранцэцэгээс шаардлагатай үед нь шаардах хуудас бичиж тухайн үеийн ажлын ачааллаас хамаарч 1-35 ширхгээр нь хүлээн авч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад бичиж олгодог. Тэгээд улирал бүр няравтай тооцоо нийлдэг. Манай ойн ангийн тухайд бол миний бие гарал үүслийн гэрчилгээг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгодог. Намайг байхгүй тохиолдолд ойн ангийн дарга Ү.Баян-Эрдэнэ бичиж олгодог. Манай ойн ангид Сэлэнгэ аймгийн Сайхан, Орхон, Орхонтуул, Хушаат,. Баруунбүрэн, Сант гэсэн нийт 6 ордог. Дээрх нэр бүхий сумдад л манай ойн анги үйл ажиллагаа явуулдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ойн судалгаа хөгжлийн төвөөс танай ойн ангид олгогдсон сери дугаар бүхий гарал үүслийн гэрчилгээг бол манай ойн ангийн хамаарал бүхий сумдад бичиж олгоно хамааралгүй сумдад бичиж олгохгүй. Хэрэв бичиж олгосон тохиолдолд хууль зөрчиж олгосон гарал үүслийн гэрчилгээ гэж үзнэ...” гэх мэдүүлэг[11],
12.Гэрч Ү.Баян-Эрдэний 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2013 оноос одоог хүртэл Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ойн ангийн даргаар ажиллаж байна. Ойн ангийн дотоод үйл ажиллагаанд хяналт тавьж мэргэжил арга зүйгээр хангах, ажилтан алба хаагчдыг ажиллах нөхцөл бололцоогоор хангах, гарал үүслийн гэрчилгээ эрхийн бичгийн олголт зарцуулалтанд хяналт тавих зэрэг ажил үүргийн хуваарьтай. Манай анги Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ойн судалгаа хөгжлийн төвд гарал үүслийн гэрчилгээ авах талаар албан бичгээр хүсэлт гаргаж хүлээж авдаг. Манай ойн ангийн тухайд бол Баруунбүрэн суманд ойн инженер Н.Энхтөр, Орхон бүсийн сум дундын ойн ангид харъяалалтай Сайхан Сант, Хушаат.Орхон, Орхонтуул сумын хувьд эрх олгосон байгаль хамгаалагч нар гарал үүслийн гэрчилгээг бичиж олгодог. Миний бие ойн инженер байхгүй тохиолдолд Баруунбүрэн суманд бичиж олгодог. Манай ойн ангид Сэлэнгэ аймгийн Сайхан, Орхон, Орхонтуул, Хушаат, Баруунбүрэн, Сант гэсэн нийт 6 ордог. Дээрх нэр бүхий сумдад л манай ойн анги үйл ажиллагаа явуулдаг...” гэх мэдүүлэг[12],
13.Гэрч Ц.Эрдэнэбилэгийн 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие "Daewoo” маркийн 33-13 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг байж байгаад 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тухайн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж 64-64 ДАА улсыy дугаартай болгосон. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байх Дарханы модны захад байдаг Эрдэнээ гэх залуу 99083324 дугаарын утаснаас залгаж Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас Улаанбаатар хот луу 1300 ширхэг палк мод ачмаар байна 2 машин хэрэгтэй чи явах уу гэж надаас асуухаар нь үнэ ханш тохирвол явна гэж хэлээд би 2 сая төгрөгөөр явна бичиг баримт нь асуудалгүй юу гэж асуутал бичиг баримт бүрэн байгаа тийм их палк чинь асуудалгүй явдаг шүү дээ Хүдрийн байгаль орчны хүн нь өөрөө хамт явна тухайн хүний мод байгаа юм гэж тухайн үед надад хэлж байсан. Тэгээд маргааш нь 16 цагийн орчимд над руу залгаад одоо гараад хүрээд ир балкаа ачъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн төрсөн ах Ц.Эрдэнэ-Очирыг өөрийнх нь “Сгап” маркийн 12-90 ДАХ улсын дугаартай автомашинтайгаар хоёр машинтай явсан. Тухайн үед явахад нэг нэг туслах хамт явсан яг хэн явсныг сайн санахгүй байна манай дүү нар л хамт явдаг. Тэгээд Хүдэр суманд очтол Тулгаа гээд залуу тосч авч мод ачих газарлуу дагуулж очсон уг хашаа нь хогийн цэгийн ойролцоо байсан. Тэгээд л тэндээс би өөрийн машинд 500 орчим балк ачаад дараа нь дахиад нэг хашаанаас 150 балк нэмж ачаад шөнө 04 цагийн орчимд хөдөлсөн. Харин манай ах надаас жаахан сүүлд очоод хаанаас ачсанг мэдэхгүй модоо ачаад түрүүлээд гарч яваад Хүдэр сумын нүхэн гүүрний тэнд намайг хүлээгээд зогсож байсан. Ах бас машиндаа 650 ширхэг палк ачсан...” гэх мэдүүлэг[13],
14.Гэрч Ц.Эрдэнэ-Очирын 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр манай дүү Ц.Эрдэнэбилэг надад Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас мод ачих ачаа байна явах уу гэж асуухаар нь би зөвшөөрч бид 2020.03.26-ны Хүдэр суманд очиж тус тус авто машиндаа тус бүр 650 ширхэг нарсан палк мод ачиж маргааш өглөө нь үүрээр шахуу гарч явсан. Тэгээд Дархан-уул аймаг ороод модны зах орж миний машины чиргүүлийн ачааг буулгаад цаашаа дан машинтайгаа Улаанбаатар хот явсан. Улаанбаатар хот явахад Дарханы модны захаас ачиж явсан нь үнэн гэсэн бичиг бас нэг хуучин канондсан гарал үүслийн гэрчилгээний хамтаар өгч явуулсан. Тэгээд л Улаанбаатар хотод орж буулгасан. Цаад модны эзэн хүмүүстэй бол манай дүү л ярьж тохирсон. Хүдэр сумаас гарч яваад Ерөө сум өнгөрөөд 4 зам орох гэж байтал наанаа зогсож бай пост ороод ирье гэж хэлээд яваад нэг хэсэг болоод ирээд за одоо яв гэж хэлсэн тэгээд л бид явсан. Дархан орох хүртэл бол замд цагдаа шалгаагүй. Гарал үүслийн бичигтэй юм уу гэтэл бичигтэй нэгэнт Дархан орох юм чинь бид хоёрт гарал үүслийн гэрчилгээ байж байг гээд бидэнд өгөөгүй тэр модны эзэн гэх хүмүүс л авч явж байсан. Тухайн модны эзэн хүмүүсийг би танихгүй манай дүү л уулзаж ярилцаж тохирсон. Одоо царайг нь харвал танина. Нэг хүн нь Хүдэр сумын ойн ангийн ажилтан гэж байсан. Нэрийг нь бол мэдэхгүй...” гэх мэдүүлэг[14],
15.Гэрч Б.Батцэнгэлийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2019 оны 10 дугаар сард “DAF” маркийн 70-95 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авч эзэмшиж байгаад 2020 оны 04 дүгээр сарын эхээр тухайн тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсан. Гэхдээ тухайн хүнээс мөнгө төгрөгийн авлагатай учраас албан ёсоор шилжүүлж өгөөгүй. Намайг Улаанбаатар хотод гэртээ байхад 2020 оны 03 дугаар сарын эхээр байх миний таньдаг Бамбуу ах утсаар ярьж ачаа ачих уу гэхээр нь би зөвшөөрч 2020 оны 03 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас өөрийн эзэмшлийн “ОАР” маркийн 7095 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 500-503 орчим ширхэг нарсан балк мод ачиж Улаанбаатар хотод Цайз зах дээр авчирч буулгасан. Цайз зах руу ороход үүдэнд нь гарал үүслийн гэрчилгээг хурааж авсан. Намайг Хүдэр сумаас тухайн модыг ачихаар очиход Туяа /Энхтуяа/ гэх эгч тосч авч тухайн мод байгаа газрыг зааж өгч ачуулсан.Тухайн модыг ачаад буцаад Хүдэр сумын төвөөс гарч явахад цагдаа, байгаль хамгаапагч нар зогсоож шалгасан. Анх тухайн үед зогсоож шалгахад надад гарал үүслийн гэрчилгээ байхгүй байсан. Тэгээд би мод ачуулсан Туяа гэх хүнд хэлтэл араас нэг залуу гарал үүслийн гэрчилгээ авчирч өгч шалгуулаад тэгээд л явсан. Тэгээд наашаа яваад Дулаанхаан тосгоны 4 замын байгаль орчны хяналтын постны цагаан байшинд орж гарал үүслийн гэрчилгээг шалгуулсан тухайн үед уг байшинд нэг эмэгтэй байсан тэгээд шалгаад тэмдэглэл хийлгэсэн. Мөн адил Дархан-Уул аймаг,Улаанбаатар хотын 22-н товчооны постонд шалгуулж тэмдэглэл хийлгэсэн. Тухайн модыг би 1.800.000 төгрөгний хөлсөөр ачсан. Хөлсийг Бамбуу ах надад дансаар өгсөн. Тухайн гарал үүслийн гэрчилгээ авчирч өгсөн хүнийг харвал би танина...” гэх мэдүүлэг[15],
16.Гэрч Х.Эрдэнэжаргалын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2010 оноос эхлэн одоог хүртэл Дархан-Уул аймагт байрлах Хангай модны захын хэсэг газрыг түрээсэлж модны худалдаа эрхэлдэг, тухайн модны захад орж ирсэн модыг худалдан авч дахин дамжуулан зарж борлуулдаг. Зарим зайлшгүй тохиолдолд бол өөрөө биечлэн явж мод, модон материал худалдан авдаг. Миний бие 2020 оны өвөл цаг хугацааг /он, сар, өдөр/ сайн санахгүй байна намайг Дарханд байж байтал Хүдэр суманд мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан “Тарс” ХХК-ний ажилтан Тулгаа гэх залуу утсаар ярьж гарал үүслийн гэрчилгээтэй зах банз байна авах уу гэхээр нь би өөрийн биеэр Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу 4927 ДАР улсын дугаартай, “Фусо” маркийн цайвар өнгийн автомашины жолооч Бат-Эрдэнэ гэх залуугийн хамтаар Хүдэр сумаас зах банз худалдаж авахаар явсан. Тэгээд Хүдэр суманд очоод Тулгаатай уулзаж сумын төвд айлын хашаанаас автомашиндаа зах банз ачсан. Тухайн үед Тулгаа гарал үүслийн гэрчилгээ бичүүлж ирсэн тэгээд буцах гэтэл цасаар шуураад байсан тул хоноод өглөө цагийг нь сайн санахгүй байна. Эрт Хүдэр сумаас гарч Дулаанхааны 4 замын шалган нэвтрүүлэх цэгт ирж гарал үүслийн шалгуулах гэтэл цагдаа нь харагдахгүй болохоор нь цагдааг хайж байгаад 4 замын колонкийн хажуу талын дэлгүүрт орж цагдаад нь гарал үүслийн гэрчилгээг үзүүлэн хянуулж гарч явсан. Гарал үүслийн гэрчилгээг шалгуулж тасдуулахгүй бол Дарханд ороод болохгүй гээд л шалгуулж тасдуулсан. Тэгээд Дарханд очоод захын хашаандаа модоо буулгасан...” гэх мэдүүлэг[16],
17.Гэрч Ж.Ууганбаярын 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би цаг хугацааг нь бол сайн санахгүй байна. 2020 оны өвөл хэдэн сарыг нь сайн мэдэхгүй байна Дархан-Уул аймагт модны захад ажилладаг Эрдэнээ гэх хүн надтай ирж уулзаад зах банз хэрэгтэй байна гэхээр нь би “та өөрөө үзээд байвал авахгүй юу эхнэрт 100.000 төгрөг өгчихөөрэй” гэж хэлсэн. Тэгээд Эрдэнээ ах гараад явсан. Дараа нь намайг байхгүй байхад манай хашаанд байсан 1-2 куб орчим зах банзыг машинтай ирж ачаад авч явсан байсан. Манай эхнэрт бэлэн 100.000 төгрөг өгсөн байсан. Урьд нь би Дарханд явж байгаад мөнгөгүй болоод 150.000 төгрөг зээлж авсан байсан. Тэрийгээ суутгуулж өгөөд нийт 250,000 төгрөгөөр зах банзаа зарсан” гэх мэдүүлэг[17],
18.Гэрч Д.Ганзоригийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай компани нь 2020 онд үндсэн ашиглалтаар 800 куб метр нарс мод, түлээний 920 метр куб, хэрэглээний хус мод 1200 метр куб цэвэрлэгээний огтлолтоор 140 куб метр мод бэлтгэх эрхийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас олгож хуваарийн дагуу мод бэлтгэлийн ажил явагдаж байна. Манайх боловсруулсан модон материалыг өөрийн компаний хашаанаас зарж борлуулах болон зарим тохиолдолд өөрийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот луу тээвэрлэж зах зээлд нийлүүлдэг. 0999 СЭҮ улсын дугаартай “Хино” маркийн автомашин, 5757 УНҮ улсын дугаартай, “Волва” маркийн автомашинуудаар тус тус тээвэрлэдэг. Өөр автомашинаар тээвэрлэдэггүй. Газар дээрээс нь худалдаж авч байгаа хүмүүс бол өөрсдийн тээврийн хэрэгсэлтэйгээ ирж авдаг учраас тэр болгон марк, машиныг нь мэдэхгүй байна. Мод, модон материал тээвэрлэхдээ сумын ойн ангиас гарал үүслийн гэрчилгээ авдаг. Тэгэхдээ ойн ангид тухайн тээврийн хэрэгслийн зургийг авахуулдаг. Би ажлаа хийж байх үедээ 20 гаруй тээврийн хэрэгслээр зөөвөрлөж байгаа мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг хянаж баталгаажуулдаг учир гарал үүслийн гэрчилгээний дугаарыг цээжлэх ямар ч боломжгүй. Чулуун- Эрдэнэ ах 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бичүүлж, хянуулсан 0023787 дугаартай гарал үүслийн гэрчилгээний эх хувийг өөрийн гэрт байх баримт, материал дотроосоо гаргаж ирсэн юм. Чулуун-Эрдэнэ ахын гаргаж ирсэн 0023787 дугаартай гарал үүслийн гэрчилгээг үзэхэд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр би өөрөө хянаж баталгаажуулсан байсан. Харин гарал үүслийн гэрчилгээний бичилтийг Баруунбүрэн сумын ойн ангийн инженер Энхтөр бичиж хийсэн байсан юм. Тэгээд би өөрийн хянаж баталгаажуулсан гарал үүслийн гэрчилгээнүүдийн хяналтын А хэсгийг шүүж үзэхэд дээрх 0023787 дугаартай гарал үүслийн гэрчилгээний хяналтын А хэсэг нь миний ажлын материалд үлдсэн байна. Тэгэхээр дээрх гарал үүслийн гэрчилгээг Баруунбүрэн сумын ойн инженер Энхтөр бичиж, Чулуун-Эрдэнэ ахад өгснийг нь би хянаж баталгаажуулсан болж байна” гэх мэдүүлэг[18],
19.Гэрч Э.Болортуяагийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...”Хэт жолоо” ХХК-ийг манай нөхөр Чулуун-Эрдэнэ 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, мод үржүүлэх, мод модон материал бэлтгэх тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулсан. Уг компани нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 08 сарын хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2 дахь түүхий эд худалдан авдаг байсан. 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс “Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, мод үржүүлэх, мод модон материал бэлтгэх” тусгай зөвшөөрлийн дагуу Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд үйл ажиллагаа явуулж өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Би “Хэт жолоо” ХХК-ийн бүх үйл ажиллагаанд нь оролцож мөнгө санхүү бичиг цаастай холбоотой асуудлыг хариуцан өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би гарал үүслийн гэрчилгээний дугаараар нь санахгүй байна. Ямар ч байсан бичилт хийгээгүй нэг гарал үүслийн гэрчилгээ манай нөхөр Чулуун-Эрдэнэ 2020 оны 2 дугаар сард авч ирээд надад өгсөн юм. Тэр гарал үүслийн гэрчилгээг би өөрийн гар цүнхэндээ хийгээд Сэлэнгэ аймаг руу мартаад аваад явчихсан юм Тэгээд би тэр гарал үүслийн гэрчилгээг цүнхнээсээ гаргалгүй яваад байсан юм. Тэгтэл 2020 оны 03 дугаар сард нөхөр Чулуун-Эрдэнэ Сайхан сумаас Улаанбаатар хот руу мод тээвэрлэх машин нь бүтсэнгүй гээд надад бичилт хийгээгүй 1 гарал үүслийн гэрчилгээ дахин өгсөн юм. Би тэр гарал үүслийн гэрчилгээг нь өөрийнхөө цүнхэнд байсан хуучин гарал үүслийн гэрчилгээтэй хамт нийлүүлээд далд хийсэн юм. Тухайн үед манай компани Сайхан сумаас мод тээвэрлээгүй болохоор хэрэг болохгүй миний цүнхэнд байсан юм. Тэгээд манай бага хүү Гандуулга 2020 оны 2 дугаар сард түрүү булчирхайн суваг битүүрсэн оноштойгоор Улаанбаатар хот ороод 2020 оны 03 дугаар сард Сэлэнгэ аймаг руу гэр лүүгээ буцах замдаа Дархан-Уул аймгийн Бирж худалдааны төв орсон юм. Тэгтэл Дарханы бирж худалдааны төвийн гадна авто зогсоол дээр тавьсан байсан автомашин дотор үлдээсэн байсан миний цүнх хулгайд алдсан байсныг Дархан-Уул аймгаас гараад Сэлэнгэ аймаг явж байх замдаа мэдсэн юм. Цүнхэнд миний монетан бөгж, хүүхдийн хагалгаанд оруулах 1,0 сая төгрөг, нэг модны гарал үүслийн гэрчилгээ зэрэг байсан юм. Тухайн үед манай нөхөр Чулуун-Эрдэнэ согтуу унтаж байсан болохоор би нөхрөөсөө айгаад хэлэлгүй, эрүүл болохоор нь хэлье гэж бодоод гэртээ харьсан юм. Маргааш нь би нөхөр Чулуун-Эрдэнэд Бирж худалдааны төвийн автомашины зогсоол дээр машинаас цүнхээ алдсан юм шиг байна гэдгийг хэлсэн. Би хамгийн сүүлд Бирж худалдааны төв рүү орохоосоо өмнө гартаа байсан монетан бөгжөө гарнаасаа салгаад цүнхнийхээ урд цахилгаантай хэсэгт нь хийсэн юм. Тэгээд манай нөхөр Чулуун- Эрдэнэ тухайн үед нь цагдаа дуудаагүй одоо цагдаад мэдэгдээд нэмэргүй байх гэж бид хоёр ярилцаад цагдаад мэдэгдээгүй өнгөрсөн юм. Тэр үед дээрх 2 ширхэг гарал үүслийн гэрчилгээ миний цүнхтэй хамт алдагдсан юм. Энэ тухайгаа манай нөхөр Ойн мэргэжлийн байгууллагад нь мэдэгдээгүй байх” гэх мэдүүлэг[19],
20.Гэрч Ж.Ууганбаярын 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би цаг хугацааг нь бол сайн санахгүй байна. 2020 оны өвөл хэдэн сарыг нь сайн мэдэхгүй байна Дархан-уул аймагт модны захад ажилладаг Эрдэнээ гэх хүн надтай ирж уулзаад зах банз хэрэгтэй байна гэхээр нь би “та өөрөө үзээд байвал авахгүй юу эхнэрт 100.000 төгрөг өгчихөөрэй” гэж хэлээд Эрдэнээ ах гараад явсан. Дараа нь намайг байхгүй байхад манай хашаанд байсан 1-2 куб орчим зах банзыг машинтай ирж ачаад авч явсан байсан. Манай эхнэрт бэлэн 100.000 төгрөг өгсөн байсан. Урьд нь би Дарханд явж байгаад мөнгөгүй болоод 150.000 төгрөг зээлж авсан байсан. Тэрийгээ суутгуулж өгөөд нийт 250,000 төгрөгөөр зах банзаа зарсан...” гэх мэдүүлэг[20],
21.Шүүгдэгч Г.Тайванбаатарын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярья. 2019 оны 01 дүгээр сард өдрийг нь нарийн сайн санахгүй байна ажил дээрээ байж байтал танихгүй эрэгтэй хүн залгаад уулзья гэж хэлсэн тэгэхээр нь би ажилтай байна уулзах боломжгүй байна гэж хэлсэн. ...дахин миний утсанд танихгүй эрэгтэй хүн залгаад гэрийн чинь гадаа байна гараад ир уулзья гэж хэлэхээр нь гарч уулзахад хар бараан өнгийн Ланд маркийн машинтай намхан бүдүүн бор царайтай эрэгтэй хүн бичилт хийгээгүй гарал үүслийн гэрчилгээ барьчихсан бичилт хийгээд өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь хаанаас ямар гарал үүслийн гэрчилгээ авсан юм гэж хэлээд авч үзэхэд А тасалбарыг нь таслаагүй, үлдэх хувь болон үндсэн хувь дээр огт бичилт хийгдээгүй 1636974 дугаартай гарал үүслийн гэрчилгээ байсан. Тэгээд хаанаас авсан гарал үүслийн гэрчилгээ вэ? ингэж бичилт хийж болохгүй, би энийг хурааж авч шалгана гэж хэлээд аваад өөрийнхөө шургуулганд шалгалгүй хадгалсан юм. Уг гарал үүслийн гэрчилгээг огт ашиглалгүй, шалгаагүй байж байсан юм. 2020 оны 03 дугаар сарын эхээр талийгаач болсон найз Номингийн ээж Энхтуяа эгч гарал үүслийн гэрчилгээ бичиж өгөөч гэж гуйгаад байхаар нь албан ёсоор ойн ангийн бүртгэлтэй гарал үүслийн гэрчилгээнээс бичиж өгөх боломжгүй байсан тул 1 жилийн өмнө хүнээс хураан авч хадгалж байсан гарал үүслийн гэрчилгээнд бичилт хийж өгсөн. Дараагийнх нь Баттулга гэж “Тарс” ХХК-д ажилладаг байсан залуу 2020 оны 01 дүгээр сард надтай уулзаад гарал үүслийн гэрчилгээ олгож байгаа юу 2 гарал үүслийн гэрчилгээ бичүүлж авах гэсэн юм гоожин буюу мод бэлтгэсэн эрхийн бичиг байхгүй гэж хэлэхээр нь тийм зүйл байхгүй, олгох боломжгүй талаар хэлсэн юм. Тэгсэн чинь 2020 оны 2 дугаар сард Баттулга надад Сэлэнгэ аймгаас 2 ширхэг гарал үүслийн гэрчилгээ авсан тэр гарал үүслийн гэрчилгээнд бичилт хийж өгөөч гэж гуйхаар нь татгалзсан юм. Тэгээд Баттулга дараа нь дээрх 0009983, 0023767 дугаартай гарал үүслийн гэрчилгээг барьж ирээд Сэлэнгэ аймгаас авсан юм бичилт хийгээд өгөөч гэж дахин гуйхаар нь 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бичилт хийж өгсөн. Бичилт хийж өгөөд Баттулгын өмнөөс уг 2 гарал үүслийн гэрчилгээг хянуулахаар Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэгийн гэрт нь очиж хянуулаад дээрх 2 гарал үүслийн гэрчилгээг Баттулгад өгч явуулсан юм. Би Баттулга руу утсаар залгаж мөнгө байна уу 500.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлэхэд Баттулга мөнгө байхгүй байна би дараа мөнгө олоод ярья гэж хэлээд 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр утсаар яриад дансны дугаар явуул мөнгө шилжүүлье гэж хэлэхээр нь ээж Доржхандын Хаан банкны 5685002514 дугаарын дансыг өгч 500.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг[21],
22.Шүүгдэгч Б.Баттулгын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны намар 11 сараас 2020 оны 02 дугаар сар хүртэл Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд үйл ажиллагаа явуулдаг “Тарс” нэртэй компанид ажилласан юм. “Тарс” ХХК-д ажилладаг байх хугацаандаа захирал Ариун-Эрдэнэд мэдэгдэлгүйгээр бага багаар эзэнгүй айлын хашаанд палк цуглуулдаг байсан юм. Тарс ХХК-аас 2020 оны 02 дугаар сард ажлаасаа гарсны дараа дээрх цуглуулсан палк модоо Улаанбаатар хот руу ачиж авч явахын тулд гарал үүслийн гэрчилгээ хайсан юм. Тэгтэл Дархан-Уул аймгийн модны зах дээр мод зардаг Эрдэнээ гэж ахад бичилт хийгээгүй 2 гарал үүслийн гэрчилгээ байгааг мэдээд Эрдэнээ ахаас дээрх дугаарыг нь санахгүй 2 ширхэг гарал үүслийн гэрчилгээг аваад оронд нь Эрдэнээд хямдралтай үнээр 1 сая төгрөгийн палк мод зарсан юм. Эрдэнээгээс авсан бичилт хийгээгүй 2 ширхэг гарал үүслийн гэрчилгээнд Хүдэр сумын Ойн ангийн дарга Тайванбаатарыг гуйж байгаад бичилт хийлгэсэн юм. Тэгээд 2 гарал үүслийн гэрчилгээнд 2 машин палк ачаад Улаанбаатар хотод очоод ах Алтансүхэд байшин бариарай гэж өгсөн ах Алтансүх зарсан байсан. Би урд нь ах Алтансүхээс палк өгнө гээд бага зэрэг мөнгө авчихсан байсан юм. Тэгээд Тайванбаатар намайг Улаанбаатар хотод очсон байхад 2020 оны 03 дугаар сарын сүүлээр 04 дүгээр сарын эхээр нийт 3-4 удаа залгаж мөнгө хэрэгтэй байна зээлээч гэж удаа дараа яриад байхаар нь ах Алтансүхэд хэлж байгаад 500.000 төгрөг өгүүлсэн. Би Тайванбаатарыг ах Алтансүх рүү мөнгө авах дансаа явуулчих гээд ах Тайванбаатарт өөрийнх нь өгсөн дансанд мөнгийг нь шилжүүлсэн байх...” гэх мэдүүлэг[22],
23.Шүүгдэгч М.Мөнхцэцэгийн 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би 2019 оны 08 дугаар сард ээлжийн амралтаа аваад 09 дүгээр сард сургалтын чөлөө аваад 6 сарын хугацаанд ажил хийгээгүй байж байгаад 2020 оны 03 дугаар сард ажилдаа орсон юм. Намайг ажилдаа ирээд 7 хоноогүй байхад ойн ангийн дарга Тайванбаатар ажлын цаг тарсан байхад миний гар утас руу залгаж “гарал үүслийн гэрчилгээ хянуулах гэсэн юм” гэж хэлэхээр нь “ажлын цаг дууссан байна, орой болсон байна, Энхтүвшин байцаагч гарал үүслийн гэрчилгээ хянаж байгаа” гэхэд “уул руу явсан байна, утас нь холбогдохгүй байна” гээд утсаа салгасан. Тэгээд “манай гэрийн гадаа ирчихлээ гараад ирээч” гэхээр нь “нялх хүүхэдтэй байна, гарахгүй” гэхэд Тайванбаатар дарга манай гэрт орж ирээд “ах нь чамайг гээд хүрээд ирлээ, машин явах гээд хүлээгээд байна” гэж хэлсэн. Тэгээд гарал үүслийн гэрчилгээг нь харахад 016 дугаараар эхэлсэн 1 гарал үүслийн гэрчилгээ барьж ирсэн байхаар нь манай Хүдэр сумын гарал үүслийн гэрчилгээ шиг харагдсан болохоор нь 18-19 цагийн хооронд хянасан тухай гарын үсэг зурж “А” тасалбарыг тасалж авах гэхэд манай гэрт хайч байгаагүй, өгч явуулахдаа маргааш ажил дээр очоод авья” гэж хэлээд явуулсан. Гэтэл Тайванбаатар дарга маргааш нь надад гарал үүслийн гэрчилгээний А тасалбарыг өгөөгүй. Би энэ үйлдлийг санаатай хийгээгүй, тухайн гарал үүслийн гэрчилгээг өөр сумын гарал үүслийн гэрчилгээ гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг[23], 24.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол[24], 25.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[25], 26.Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[26], 27.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[27], 28.Хүдэр сумын ойн ангид олгосон үнэт цаасны зарцуулалтын тайлан[28], 29.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[29], 30.Иргэний үнэмлэхийн лавлагаа[30], 31.Г.Тайванбаатарын ажил байдлын тодорхойлолт[31], 32.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[32], 33.Иргэний хариуцагчаар татах тогтоол[33] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч Г.Тайванбаатар, Б.Баттулга нарын зүгээс хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Харин шүүгдэгч М.Мөнхцэцэг, түүний өмгөөлөгч нарын зүгээс хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, маргасан, мөн шүүгдэгч Г.Тайванбаатар, түүний өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэлийн хувьд маргасан.
Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Тайванбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч М.Мөнхцэцэг нь бусдад давуу байдал бий болгож албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдсон. Мөн шүүгдэгч Б.Баттулгын хувьд холбогдох нотлох баримтаар хийсэн үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Гарал үүслийн бичилтээс эхлээд модыг зарж борлуулсан талаарх бүх баримтуудыг шалгаж тогтоосон. Шалгагдсан материалууд дотор холбогдох гэрч нарын мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэлүүд нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Тайванбаатар, Мөнхцэцэг, Баттулга нарын үйлдэлд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй юм. Шүүгдэгч Г.Тайванбаатарын хувьд ойн ангийн даргын ажилтай, өндөр албан тушаалтан юм. Гүйцэтгэх ёсгүй ажлыг гүйцэтгэсэн. Гарал үүслийн гэрчилгээ нь өөрийн харьяа биш байхад гарал үүслийн гэрчилгээг бичилт хийж өгсөн. Харин ч тухайн үйлдлийг таслан зогсоох ёстой байсан. Мөнхцэцэг байцаагч тухайн бичилтийг шалгаж үзэлгүйгээр гарын үсэг зурсан байдаг. Тайванбаатар нь төрийн албан хаагч өргөсөн тангарагаа зөрчиж бусдад давуу байдал үүсгэсэн. Шүүгдэгч М.Мөнхцэцэгийн хувьд ойн ангийн даргын хийсэн бичилт дээр тодорхой хяналт шалгалт хийгээд гарын үсэг зурах ёстой байсан. Гэтэл өөрийн ажил үүрэгтэй хайнга хандсан. Өөрөө ойн ангидаа хяналт тавьж байх ёстой байтал албан чиг үүрэгтэй хайнга хандаж доод албан тушаалтан нь юм шиг байдал гаргасан. Хуулиараа бол хяналт тавих бүхий онцгой эрх бүхий албан тушаалтан юм. М.Мөнхцэцэгийн үйлдэл нь ажил явдалдаа хэтэрхий хайнга хандсан байна. Тухайн хүн маань дөнгөж орж ирж байгаа шинэ ажилтан биш тодорхой хэмжээнд 3 жил тухайн албан тушаал дээр ажилласан. Ямар бичиг баримт дээр яаж ажиллахаа бүрэн мэдсэн албан тушаалтан юм. Гарал үүслийн гэрчилгээг ажлын байран дээрээ биш гэртээ хяналт хийсэн байдаг. Хэрвээ хяналт шалгалт хийж байгаа бол журмаараа ажиллах ёстой. Гэтэл өөрийн чиг үүрэгт заагдсан үүргээ биелүүлээгүй. Ямар ч ойлголтгүй зүйл дээр хайнга хандаж гарын үсэг зурсан. Хаанаас ирсэн гарал үүслийг шалгаагүй. Энэ шалгаж нягтлаагүйгээс болж бусдад давуу байдал бий болгосон. Хахууль өгсөн асуудал дээр бол 500,000 төгрөг өгсан асуудал нотлогдон тогтоогдсон. Надад тусалсан учраас би эргээд хариу барьсан гэж хэлсэн. Цаад санаа нь өөрийнхөө хүсэл сонирхлыг биелүүлж өгсөн учир шан харамж өгсөн байдаг. Дээрх нөхцөл байдлуудыг үндэслээд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хавтаст хэрэгт хууль зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу явуулаагүй нотлох баримтууд байна гэж үзэж байгаа бол гэм буруугийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө нь энэ асуудлаа хэлэх ёстой байсан. Гэтэл энэ процессийн ажиллагаа бол явагдаагүй. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө нь энэ асуудлаа хэлэх ёстой байсан. Хэрвээ хэлсэн бол талууд энэ талаар мэтгэлцэх ёстой байсан. Өмгөөлөгчийн гаргасан нотлох баримтаас хасах санал нь хэлэлцэгдэх боломжгүй юм. Шинжээч хууль тайлбарласан гэж яриад байна. Шинжээч тухайн шүүгдэгч нарын үйлдлийг ийм хууль зөрчсөн байна гэж дүгнэлт гаргаж байгаа болохоос хуулийг тайлбарласан зүйл байхгүй. Миний хувьд асуусан асуултад хариулсан гэж харж байна. Шүүгдэгч Г.Тайванбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч М.Мөнхцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Б.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөр байхгүй. Шүүгдэгч Г.Тайванбаатарын хувьд хээл хахуульд олж авсан 500,000 төгрөгийг улсын орлогод оруулах саналтай байна” гэсэн эхний саналыг;
-Эрүүгийн хуулийн 23.5-1 Мөнхцэцэгийн үйлдэлд тохирохгүй, хийх ёсгүй үйлдлийг хийсэн, субьектив санааны илэрхийлэл шүү дээ. Маргааш өглөө нь Мөнхцэцэг нөгөө хүн чинь зүгээр явж хүрсэн байгаа гэж асууж байгаа нь хувийн сонирхол байна гэж үзэхээр байна” гэсэн 2 дахь саналыг гаргасан[34].
Харин шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мөнхцэцэгийн өмгөөлөгч М.Гансүхийн зүгээс: “...Яагаад гэвэл яллах дүгнэлтийн агуулгатаа ямар ч үйлдэл бичээгүй байдаг. М.Мөнхцэцэгийн хувьд ийм хууль тогтоомжуудыг зөрчсөн энэ нь гэмт хэрэг байна гэж л дүгнэсэн. Ямар нэгэн байдлаар журмаа зөрчихөд тэр бүрчлэн яллагдагчаар татах юм уу? гэдэг санаа хэлж байна. Зориуд, санаатай гэдэг үйлдлийг ямар байдлаар нотолсон юм бэ? Ямар нотлох баримтаар миний үйлчлүүлэгчийг гүтгээд байгаа юм бэ? Шалтгаант холбоо нь юу юм бэ? гэдэг агуулга байна. Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл журам болохгүй бөгөөд энэ хэргийг шйидэхгүй нь нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй юм. ...Хууль хэрэглээний агуулгын хувьд эхлээд М.Мөнхцэцэгийг яллагдагчаар татахдаа хамжигчаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж хэлдэг. Энхтуяа гэдэг хүний хэрэг дээр үгсэж тохироогүй мөртлөө үйлдлээрээ тохиролцсон гэж үзээд байдаг. Яллах дүгнэлтийн агуулгад мөн тэгэж дурьдсан. Прокурорын яллах дүгнэлт маш ойлгомжтой байх хэрэгтэй хуулийн шаардлага нь өөрөө тийм. Мөн гүйцэтгэгч, хамжигч гэдэг нь ямар хүмүүсийг хэлдэг юм бэ? энгийн хүн уншихад ойлгомжтой яллах дүгнэлт үйлдэх хэрэгтэй. Гэтэл би энэ яллах дүгнэлтийг уншаад ойлгохгүй байна. Надад прокурор үүнийг тайлбарлаж өгөхийг хүсэж байна. Яллах дүгнэлт үйлдсэн хүн нь байхгүй учраас Сүрмандах прокурор үүнийгээ тайлбарлах боломжгүй. Яагаад гүйцэтгэгч юм бэ? Тайванбаатарын үйлдсэн хэрэг дээр оролцсон юм байна. Гэхдээ Тайванбаатартай яаж тохиролцсон юм бэ? Энэ үйлдлийг тодорхой болгох нь зүйтэй. Яллах дүгнэлтэд хүртэл ойлгомжтой бичих хэрэгтэй. Бид энэ хэргийг таах боломжгүй. Тайванбаатар Мөнхцэцэгийн гэрт очоод гэмт хэрэг үйлдэх гэж байгаа талаар хэлсэн. Энэнийхээ хариуд 500,000 төгрөг авсан талаараа хэлсэн үү? Энийг хэлээгүй л бол М.Мөнхцэцэг гэмт хэрэгт холбогдох гэж байгаагаа мэдэх боломжгүй юм. Прокурор бол өөрөө ч хэлсэн. Өргөсөн тангарагтай хайнга хандсан. Ажил үүрэгтэй заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж хэлсэн. Би үүнтэй санал нэг байна. М.Мөнхцэцэг өөрийн ажил үүрэгтэй хайнга, болгоомжгүй хандсан. Учирч болох нөхцөл байдлыг мэдсэн хэр нь хүнд итгэж гарын үсэг зурсан байдаг. Хэрвээ энэ үйлдлийг зүйчлэх юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дах хэсэгт заасан гэмт хэрэг байна. Энэ бол Мөнхцэцэгийн үйлдэлд таарсан үйл явдал юм. Тус зүйл ангид зааснаар биелүүлээгүй улмаас их хэмжээний хохирол үүссэн байхыг шаардана. Их хэмжээний хохирол учраагүй бол гэмт хэргийг шаардлагыг хангахгүй. Захиргааны хэм хэмжээгээр шийдэх эрх зүйн акт байсан. Үүнийг прокурор үндэслэлгүйгээр яллагдагчаар татсан байдаг. Заавал тухайн хүний үйлдсэн хэрэгт ял оноох ёстой гэсэн заалт байхгүй. Гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна. Хуульд заасан журмын дагуу бүгд ажлаа төгс хийдэггүй. Алдаа гаргасан бүхэн дээр яллагдагчаар татаж болдог юм уу? жишээ авбал хүний нэрийг алдаатай бичээд эрх зүйн акт үйлдэж байгаа хүнийг яллагдагчаар татаж болох уу? Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгаа үйлдэл нь заавал санаатай, зориуд байхыг шаардана. Яагаад миний үйлчлүүлэгч гүйцэтгэгчээр татагдсан юм бэ? үүнийг прокурор тайлбар хэлэх байх. Яллах дүгнэлт дээр давуу байдал бий болгосон гэж яллаад байна. Гэтэл хамжигч гэдгийг шинжийг хангаж байна уу? яллах дүгнэлт дээр журамлах ёстой хууль дүрмийг бариагүй хэр нь агуулгаар нь хамжигч гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Бас л энийг бичилтийн алдаа гэж хэлэхгүй биз дээ” гэсэн өмгөөллийн эхний дүгнэлтийг;[35]
-“Бодолд хариу өгөхгүй, Сери дугаар, мод очиж хараагүй. Өөрт олгогдоогүй зүйлийг хийчихсэн. 23.5-д яаж хамаарч байгаа юм бэ? ...Энхтуяа хамжигч, Баттулга үгсэн тохиролцсон. Гүйцэтгэгч гэдэг нь ерөнхий нэр томьёо юм. Шалтгаант холбоогоороо углуулагдах гэхээр байхгүй” гэсэн 2 дахь дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мөнхцэцэгийн өмгөөлөгч З.Энхтуяагийн зүгээс: “...Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн яллах дүгнэлт, ялын шүүмжтэй тодорхой танилцсан. М.Мөнхцэцэгт ял халдаах боломжгүй юм. Энэ яллах дүгнэлтийг би зөвшөөрөхгүй байна. Хууль зүйн үндэслэлгүй яллах дүгнэлт үйлдсэн. Хэргийн бодит байдлыг тогтоогоогүй. Ямар байдлаар гэмт хэрэг үйлдсэн талаар прокурор хяналт тавиагүй. Мөрдөн шалгах ажиллагаа ч мөн хийгдээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. М.Мөнхцэцэг энэ хэргийг хийснээр өөртөө ямар давуу байдал бий болгосон юм бэ? Бусдад ямар давуу байдал бий болгосон юм бэ? Үүнийг нотлох баримт хаана байна вэ? Хавтаст хэргээс нотолсон нэг ч баримтыг хэргээс олж харсангүй. Нэгдүгээрт албан тушаалаа зориуд санаатай ашигласан байхыг шаардана. Авлигын гэмт хэрэг нь шууд санаатай байдлаар үйлдсэн байхыг шаардана. Гэтэл энэ хүний зорилго юу байсан бэ? М.Мөнхцэцэг хувийн сонирхлоор гарын үсэг зураад явуулсан үйл баримт тогтоогдохгүй байна. Өөртөө ямар ашиг олсон юм бэ? Хавтаст хэргээс М.Мөнхцэцэгийг ашиг олсон талаарх ямар ч баримт олж харсангүй. Прокурорын яллаж оруулж ирсэн гэмт хэргийн шинжийг огт хангахгүй байна. Ямар нэгэн давуу байдал олгосон зүйл хэргээс огт харагдахгүй байна. Гэмт хэрэг үйлдсэнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад энэ хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж яллах боломжгүй. Ямар нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэнийг нотлоод байгаа юм бэ? Прокурор энэ талаар тайлбар хэлээч, харин албан тушаалын байдалдаа хайнга хандсан үйлдэл юм. М.Мөнхцэцэгийн мэдүүлэг байдаг анх удаагаа ажлын бус цагаар бичилтэд хянасан гэж хэлсэн. Байгаль орчны улсын байцаагч нь ажлын байрандаа тогтвортой суугаад ажлаа хийх боломжгүй юм. Ажил нь өөрөө онцлогтой юм. Өнөөдөр тухайн хүний хийсэн үйлдэл нь авлигын гэмт хэргийн шинжийг хангахгүй юм. Үнэхээр энэ гэмт хэргийг үйлдсэн бол хэнээс ямар авлига авсныг тогтоох ёстой. Гэтэл хэрэгт тийм зүйл огт авагдаагүй байна. Өнөөдөр гэмт хэргийг нотлоогүй байж ял тулгаж байгаа явдал нь хэргээр энэ хүнийг хилс хэрэгт гүтгэж байна. Хэргийн бодит байдал огт тогтоогдоогүй. Тийм учраас М.Мөнхцэцэгт холбогдох хэргийг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг;
Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Тайванбаатарын өмгөөлөгч Р.Атарцэцэгийн зүгээс: “...Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргахгүй, хэргийг хялбаршуулья гэсэн боловч бусад шүүгдэгч гэм буруугийн хувьд маргаж байгаа тул болохгүй гэсэн. Яллах дүгнэлтэд хууль, дүрэм журам дурьдсан, хийх ёстой ажил үүрэгт нь бичилт хийх эрх олгогдсон. Гарал үүслийн гэрчилгээ хулгайд алдагдсан, худалдагдсан, дараа нь хураан авсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2-ийг журамлаад байгааг ойлгохгүй байна, хууль хэрэглээн дээр анхаарах ёстой. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-4-ээр яагаад оруулж ирж байгаа юм бэ? Чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсвэл хэрэгжүүлээгүйн хариуд аль нь вэ? Зүйлчлэлийг өөрчлөх хүсэлтэй байна...” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг;
Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баттулгын өмгөөлөгч Г.Энхцэцэгийн зүгээс: “...Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг. Гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг тус бүр хуульд заасан дарааллын дагуу гаргажээ.
1.Шүүгдэгч Г.Тайванбаатарын гэм буруутай эсэх талаар.
Монгол Улсын Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана”[36]гэж албан тушаалтны үндсэн үүргийг тодорхойлсон бөгөөд бусад салбар хууль тогтоомжид албан тушаалтны эрх, үүргийг хуульчилсан байна.
Тухайлбал: 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт: “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгоно гэж хуульчилсан[37].
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд энэ гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.
Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршгийг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг[38].
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж;
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт: “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилан тогтоосон.
Дээрх зүйл, хэсгийн үндсэн шинж, ялыг харьцуулан үзвэл: 22.4-2 ...албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд..., эрх хасах ял нь 5-8 жил, 5400-27000 нэгж торгох, 1-5 жил зорчих эрхийг хязгаарлах ял, 2-8 жил хорих ял шийтгэнэ.
Харин 22.4-4 ...албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд ... эрх хасах ял ижилхэн 5-8 жил, 10,000-40,000 нэгж торгох, зорчих эрх хязгаарлах ялын санкцгүй, хорих ялын хэмжээ ижилхэн 2-8 жил хорих ял шийтгэхээр байна.
Шүүгдэгч Г.Тайванбаатар нь нийтийн албан тушаалтны хувьд хахууль өгөгч Б.Баттулгын ашиг сонирхлын үүднээс мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ бичилт хийж, бусдаар баталгаажуулан өгч, өөрт олгогдсон албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 1 сарын дараа Б.Баттулга руу шууд утсаар ярьж, 500,000 төгрөгийг өөрийн ээжийн дансаар шилжүүлэн хахууль авсан болох нь нотлогдсон.
Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Олхонууд овогт Гэндэнбавуугийн Тайванбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон зүйлчлэлийг өөрчлөн зүйлчилж, хөнгөрүүлэх, тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэстэй байна.
Шүүгдэгч Олхонууд овогт Гэндэнбавуугийн Тайванбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон.
2.Шүүгдэгч Б.Баттулгын гэм буруутай эсэх талаар.
Харин шүүгдэгч Боржигон овогт Бямбаагийн Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Б.Баттулга болон түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу болон зүйлчлэлийн талаар маргаагүйг дурьдах нь зүйтэй.
3.Шүүгдэгч М.Мөнхцэцэгийн гэм буруутай эсэх талаар.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас:
Шүүгдэгч М.Мөнхцэцэг нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар Байгаль орчны улсын байцаагчийн ажилд тухайн өдрөөс томилогдон төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалыг хашиж байх хугацаандаа Авлигын эсрэг хууль, Ойн тухай хууль, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/153 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм зэргийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Б.Баттулгын хууль бус аргаар олж авсан модоо Орхон бүсийн сум дундын ойн ангид бүртгэлтэй гарал үүслийн гэрчилгээгээр тээвэрлэх зорилгоор өөрийн ашиг сонирхлын үүднээс авч ирсэн “0009983, 0023767” дугаартай гарал үүслийн гэрчилгээнд Хүдэр сумын Засаг даргын тамгын газрын Ойн ангийн дарга Г.Тайванбаатар Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт “энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2 дахь хэсэгт заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно.” Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/153 тоот тушаалын 1 дүгээр хавсралт Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмын 6.1 дэх хэсэг “Гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй эсэхэд байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч хяналт тавьж ажиллана, мөн 6.2 дахь хэсэгт “Гарал үүслийн гэрчилгээний олголтод байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Ойн судалгаа, хөгжлийн төв аймаг, нийслэлийн байгаль орчны газар, байгаль орчны хяналтын улсын байцаагч хяналт тавина” 6.7 дахь хэсэгт “Мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдан борлуулах тохиолдолд тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн эрхийн бичгийн дугаар, тухайн тээврийн хэрэгсэл, вагонд ачсан мод, модон материалын хэмжээг шалгасны үндсэн дээр хүснэгтэд тэмдэг дарсны дараа гарал үүслийн гэрчилгээг шалгасан тухай тэмдэглэл хийж “А” хэсэг болон ачсан модны хэмжээг үлдээн хүснэгтийн зохих хэсгийг таслан авч хадгална” 6.8 дахь хэсэгт: “Гарал үүслийн гэрчилгээний үлдэх хувь гэсэн хэсэгт гэрчилгээний сери, дугаар, мод бэлтгэгчийн нэр, хаяг, мод, модон материалын нэр төрөл, тоо хэмжээний талаар бичилт хийж, санхүүгийн баримт болгон үлдээнэ” гэсэн дүрэм, журмыг зөрчиж тээвэрлэх бичилт хийснийг мэдсээр байж “0009983, 0023767” дугаартай гарал үүслийн гэрчилгээнүүдийн хянаж шалгасан хэсэгт гарын үсэг зурж баталгаажуулан Б.Баттулгад давуу байдал бий болгосон;
-мөн Г.Тайванбаатар нь Д.Энхтуяад давуу байдал бий болгон “1639974” дугаартай гарал үүслийн гэрчилгээнд 2020 оны 03 дугаар сарын 03-ний өдөр 17 цаг 00 минутанд Хүдэр сумаас Улаанбаатар хот хүртэл хэрэглээний 45 метр куб 4 талт нарс мод 70-95 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэх бичилт хийснийг мэдсээр байж гарал үүслийн гэрчилгээнд хянаж шалгасан гэж гарын үсэг зурж баталгаажуулан Д.Энхтуяад давуу байдал бий болгосон үйлдлийг тус тус хийж, Г.Тайванбаатарын дээрх үйлдлүүдэд гэмт хэрэг үйлдэх талаар үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ба яллах дүгнэлтдээ М.Мөнхцэцэгийг яллаж буй нотлох баримтаар яллах дүгнэлтийн хавсралтанд авагдсан нотлох баримтууд зэргээр нотолсон гэж дурджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мөнхцэцэгээс: “...Тайванбаатар ах ажил дээр ямар нэгэн гарал үүслийн гэрчилгээ хянуулъя гэж ирж байгаагүй. Тэгээд орой 18 цагийн орчим байх гар утас руу залгаад хаана байгаа талаар лавлаж асуусан. Тэгэхээр нь би ажлаа тараад ирсэн гэртээ байна гэж хэлсэн. Тухайн үед Энхтүвшин байцаагч гарал үүслийн гэрчилгээ дээр хяналт тавьж ажилладаг байсан. Тэгээд би Энхтүвшин байцаагчаар хянуул гэж хэлж байсан. Тайванбаатар ах “Энхтүвшин байцаагчийг Сэлэнгэ явсан байна ирээгүй байна. Холоос хүн ирчихсэн бичилтээ хянуулаад явах гээд байна. Гарал үүслийн гэрчилгээг хянаад өгөөч” гэж надад хэлсэн. Тухайн гарал үүслийн гэрчилгээг шалгахад Хүдэр сумын гарал үүслийн гэрчилгээ байсан. ...хуурамч бичиг баримт гэж бодоогүй. Эрхийн бичгийг шалгахад ямар ч асуудал байгаагүй.
Зөвшөөрлийн дагуу хийгдсэн эрхийн бичиг байсан учраас хууль ёсны дагуу хийгдсэн гэж ойлгосон. Хяналт шалгалт хийе гэж бодоод Энхтүвшин байцаагч руу залгасан. Тэгээд утас нь холбогдох боломжгүй байсан. ...хуурамч баримт гэдгийг би мэдээгүй. Ерөнхийдөө шалгасан баримтынхаа “А” хэсгийг улсын байцаагч нь авч үлддэг. Тэгээд “А” хэсгийн авч үлдэх боломжгүй байсан. Яагаад гэвэл хоёр нялх хүүхэдтэйгээ гэртээ байсан. Ажил руу явах гэхээр хоёр хүүхдийг харах хүн байгаагүй. Тэгээд Г.Тайванбаатар ах “А” хэсгийн аваад өгье, маргааш өглөө ажил дээр ирээд авчих гэж хэлэхээр нь би “за тэгье” гэж хэлээд явуулсан. Маргааш нь ажил дээр ирээд “А” хэсгээ нэхэхэд одоохон гэж хэлээд надад өгөөгүй. Тэгээд Энхтүвшин байцаагчид хэлээд хоёр гарал үүслийн гэрчилгээнд хяналт тавьсан одоо “А” хэсгээ өгөхгүй, бүртгэлийн дэвтэр дээр тэмдэглэж авах боломжгүй байгаа талаар хэлсэн. Яг тэр үеэс л хуурамч гарал үүслийн гэрчилгээ юм байна гэж мэдсэн. Ерөнхийдөө үүнээс болоод би маш их хохирол амссан. Мэдээгүй, санамсаргүй байдлаар ийм зүйл болсон.” гэж мэдүүлж, гэм буруугийн талаар маргасан.
Шүүгдэгч М.Мөнхцэцэгийн өмгөөлөгч М.Гансүхээс гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгчийг дүрэм, журам зөрчсөн болгон эрүүгийн хэрэг үүсдэггүй. Зориуд санаатай байх үйлдлийг юугаар нотлосын, шалтгаант холбоо нь хаана байна. Энэ хэрэгт Мөнхцэцэгийн үйлдлийг нотлосон нэг ч баримт байхгүй ...цагаатгах байр суурьтай байна” гэсэн;
Мөн шүүгдэгч М.Мөнхцэцэгийн өмгөөлөгч З.Энхтуяагаас гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч энэ зүйлд заасан гэмт хэргийг үйлдээгүй, нотлогдохгүй байна. Албан үүргээ хэрэгжүүлэхдээ ажилдаа хайнга хандсан зөрчил байна. Ажлын бус цагаар гарын үсэг зурсан нь буруу, хэнээс юу авсын, баримтаар нотло доо. Хэлсээр ял шийтгэх гэж байна, ял халдаах хууль зүйн үндэс байхгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн санал тус тус гаргаж мэтгэлцсэн.
Шүүхээс эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:
Эрүүгийн 2031002090162 дугаар хэргийн
1 дүгээр хавтаст хэргийн 51 дүгээр талд авагдсан Г.Тайванбаатарын гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Миний хувьд бол Мөнхцэцэгт мөнгө төгрөг, шан харамж өгч асуудалд оруулалтай нь биш огт юм өгч байгаагүй зүгээр гуйгаад зуруулдаг байсан. ....миний хувьд угаасаа хууль бусаар бичиж байгаа болохоор ул мөрөө баллах гээд л “А” хэсэг болон үлдэх хувийг бүгдийг гэрийнхээ гадаа хайчилж устгасан” гэж;
1 дүгээр хавтаст хэргийн 111 дүгээр талд авагдсан Г.Тайванбаатарын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Бичилт хийж өгөөд Баттулгын өмнөөс уг 2 гарал үүслийн гэрчилгээг хянуулахаар Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэгийн гэрт нь очиж хянуулаад дээрх 2 гарал үүслийн гэрчилгээг Баттулгад өгч явуулсан юм...” гэж;
1 дүгээр хавтаст хэргийн 65 дугаар талд Д.Энхтуяагийн гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Тайванбаатар надад гарал үүслийн гэрчилгээ бичиж өгөхдөө ямар нэгэн болзол шаардлага тавиагүй, би баярлалаа гэж нэг төгрөг ч өгөөгүй. ....надад чин сэтгэлээсээ тусалчих ..гэж гуйсан” гэж мэдүүлсэн байна.
2 дугаар хавтаст хэргийн 123 дугаар талд Б.Баттулгын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би байгаль орчны улсын байцаагчид машин болон ачсан модоо хянуулаагүй...” гэсэн;
Яллах дүгнэлт, түүний хавсралтад М.Мөнхцэцэгийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг дурьдаагүй байна.
Мөн 1 дүгээр хавтаст хэрэгт 133 дугаар талд авагдсан Мод модон материалын гарал үүслийн гэрчилгээний “А” хэсгийг нугалж байгаад урж тасалж авахад боломжгүй, хэрвээ тийм байдлаар тасалбал үндсэн бичилт бүхий хэсэг нь давхар урагдахаар байна. Энэ тохиолдолд “А” тасалбарыг авахын тулд зайлшгүй хайч хэрэглэх шаардлагатай болохыг туршиж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч М.Мөнхцэцэгийн хувьд энэхүү эрүүгийн хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгаж, нягтлан, нэгтгэн дүгнэсэн боловч түүнийг гэм буруутайг нотлох баримт байхгүй, нотлогдон тогтоогдохгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Гөрөөчин овогт Мөнхбатын Мөнхцэцэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан болно.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Г.Тайванбаатар, Б.Баттулга, М.Мөнхцэцэг нараас гаргуулах хохирол төлбөргүй байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилсан[39]
Иймд шүүгдэгч Г.Тайванбаатарын гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 500,000 /таван зуун мянга/-н төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулах нь хуульд нийцнэ гэж шүүх үзсэн.
Гурав. Шүүгдэгч Г.Тайванбаатар, Б.Баттулга нарт
оногдуулсан эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Г.Тайванбаатар, Б.Баттулга нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын саналдаа: “...Г.Тайванбаатарт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, 7 жилийн хугацаагаар эрх хасах ял, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийг журамлан нэмж нэгтгээд 9 жилийн хорих ялыг, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, ...Б.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар эрх хасах ял, 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг тус тус гаргажээ.[40]
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлтийн дараа улсын яллагчаас ялын саналаа дахин засаж, залруулан ...Г.Тайванбаатарт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил эрх хасаж, 4 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7 жил эрх хасаж, 5 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийг журамлан нэмж нэгтгээд 9 жил эрх хасаж, 9 жилийн хорих ялыг, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг 2 дахь саналдаа засварлан гаргасан.
Шүүхийн эрүүгийн хариуцлагын шатанд оролцсон шүүгдэгч Г.Тайванбаатарын өмгөөлөгчийн зүгээс: “...Гэм буруутайд тооцсон 2 зүйл, анги дээр тус тусад нь санал хэлэх шаардлага тулгарч байна. Торгох ял оногдуулж өгнө үү, орлого тодорхойлсон дансны хуулга, мал аж ахуй эрхэлдэг, малаа зараад торгуулийн ялыг төлөх боломжтой. Хуульд 5-8 жил эрх хасна гэсэн байна. Дотор нь багтаах боломжтой. Улсын яллагч яагаад 7 жил эрх хасна гэж байна вэ?...” гэсэн эхний, эрх хасах ял дээд тал нь 8 жил юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь заалт 1 төрлийн ялын асуудал биш л дээ” гэсэн 2 дахь өмгөөллийн дүгнэлтийг;[41]
Шүүхийн эрүүгийн хариуцлагын шатанд оролцсон шүүгдэгч Б.Баттулгын өмгөөлөгчийн зүгээс: “...2002 оны хуулиас ялгагдах онцлог нь өөр ял оногдуулахаар заасан. Баттулга нь ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Гэмт хэргийн ангилалын хувьд хөнгөн гэмт хэрэг. Төрсөн ах нь тоосгоны үйлдвэртэй. ...Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэж эхний өмгөөллөө, анхнаасаа гэм буруу дээр маргаагүй, торгох ялын хамгийн багаар 3 жил хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн 2 дахь өмгөөллийн дүгнэлтийг тус бүр гаргасан.[42]
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь императив шинжтэй буюу тухайн заалтыг шүүх зайлшгүй, хэлбэрэлтгүй хэрэглэх хуулийн заалттай байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ” гэж тодорхойлсон байна. Эрх хасах ялыг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд заавал оногдуулна гэж хуульчилсан. Хуульд зааснаар эрх хасах нэмэгдэл ялыг нэмж нэгтгэнэ гэсэн зохицуулалт байхгүй тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заагаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхэд зайлшгүй хэрэглэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэх хэм хэмжээ юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн.
Шүүгдэгч Г.Тайванбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж,
Харин шүүгдэгч Б.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тайванбаатар, Б.Баттулга нарын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч Г.Тайванбаатарт оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх; шүүгдэгч Б.Баттулгад оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, ялтан нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтан Г.Тайванбаатар, Б.Баттулга нарт анхааруулсан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар ялтан Г.Тайванбаатарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэсэн 1 жилийн хугацаанд хүлээлгэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тайванбаатарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг энэ өдрөөс буюу 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолбол зохилтой.
Энэхүү хэргийн улмаас шүүгдэгч Г.Тайванбаатар, Б.Баттулга, М.Мөнхцэцэг нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1.4, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 36.10, 36,13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Гөрөөчин овогт Мөнхбатын Мөнхцэцэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Олхонууд овогт Гэндэнбавуугийн Тайванбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон зүйлчлэлийг өөрчилсүгэй.
3.Шүүгдэгч Олхонууд овогт Гэндэнбавуугийн Тайванбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
-Шүүгдэгч Боржигон овогт Бямбаагийн Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4.Шүүгдэгч Г.Тайванбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
5.Шүүгдэгч Б.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тайванбаатар, Б.Баттулга нарын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч Г.Тайванбаатарт оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх; шүүгдэгч Б.Баттулгад оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтан Г.Тайванбаатар, Б.Баттулга нарт анхааруулсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар ялтан Г.Тайванбаатарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэсэн 1 жилийн хугацаанд хүлээлгэсүгэй.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тайванбаатарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг энэ өдрөөс буюу 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тайванбаатарын гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 500,000 /таван зуун мянга/-н төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулсугай.
11.Энэхүү хэргийн улмаас шүүгдэгч Г.Тайванбаатар, Б.Баттулга, М.Мөнхцэцэг нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьсугай.
12.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ