| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2017/0160/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/158 |
| Огноо | 0000-00-00 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2017/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Д.Цогжавхлан,
Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Алтан-Очир, Б.Олзбат нарт холбогдох 201705000189 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт :
1. Монгол Улсын иргэн, 1992 оны 12 сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, аав, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВЙ92122111 тоот регистрийн дугаартай, Барга овогт Доржийн Алтан-Очир,
2. Монгол Улсын иргэн, 1991 оны 09 сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг эх, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВЙ91092617 тоот регистрийн дугаартай, Тариачин овогт Бямбасүрэнгийн Олзбат,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Б.Олзбат, Д.Алтан-Очир нар нь 2015 оны 11 сард Баянхонгор аймгийн Бууцаган сумын нутаг дэвсгэрээс иргэн Г.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн 8 тооны хонь, 4 тооны ямааг хулгайлж бусдад 1.360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Хохирогч Г.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн … 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бууцагаан сумын “Дэлгэрийн бараан” гэх газраас манай хоттой малнаас 8 тооны хонь, 4 тооны ямаа алдагдсан байсныг малаа тоолохдоо мэдсэн. Тухайн үед тэр хавийн айлуудаар ирж хайгаад олдоогүй юм. Тэгтэл манай малнаас алга болсон 8 тооны хонь, 4 тооны ямааг манай сумын Олзбат, Алтан-Очир, Дэлгэрдалай нар нь бүлэглэн хулгайлсан байсныг би сүүлд мэдсэн. Алдагдсан малын хохиролд 1.360.000 төгрөгийг бэлнээр өгч хохиролгүй болгосон ... гэсэн мэдүүлэг /ххийн 22-26/,
Гэрч Б.Энхболдын мөрдөн байцаалтанд өгсөн .... 2015 оны 09 сараас хойш байх Олзбат, Алтан-Очир нар хонь, ямааны мах авчирч өгдөг байсан. Хичнээн тооны мах өгч байсныг одоо сайн санахгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/, Сэжигтэн Т.Дэлгэрдалайгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2015 оны 11 сарын сүүлээр байхаа би хөдөө Бууцагаан сумын 3 дугаар баг Улаан хонд гэх нэртэй газарт гэртээ байж байхад найзууд болох Алтан-Очир, Олзбат нар нь 4 тооны хонь тууж ирээд уг 4 тооны малыг танай малд нийлүүлье гэхээр нь би зөвшөөрч малдаа нийлүүлсэн юм. Тэгээд тэр 2 яваад өгсөн. Маргааш өлгөө нь тэр 2 ирээд уг 4 тооны хонийг манай гадаа янзлаад надад 1 тооны хонины мах арьс ширтэй нь өрөндөө өгсөн. 3 тооны хонины мах арьс, ширийг мотоцикльд ачаад Бууцагаан сум явлаа гээд яваад өгсөн. Орой нь 3 том пиво авчирч Алтан-Очир, Олзбат бид 3 хувааж уусан юм. Би 1 тооны хонины махыг хүнсэндээ хэрэглээд дуусгасан. Би тухайн үед хулгайн хонь байсан талаар мэдээгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69/,
Шүүгдэгч Б.Олзбатын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2015 оны 11 сард манайд Алтан-Очир байдаг байсан юм. 2015 оны 11 сарын 20-ны үеэр байхаа би өдөр 16 цагийн үед “Дэлгэрийн бараан” гэх газар өөрийн малаа хариулаад мотоциклиор явж байх үед манай тэнд отроор өвөлжиж байсан тус сумын иргэн Жөрөөний мал эзэнгүй бэлчээрлэж байхаар нь би уг малнаас хулгай хийхээр болоод мотоциклиор мал дундуур нь ороод 12 тооны бог мал тасдаж аваад өөрийн малдаа нийлүүлээд малаа туугаад гэрлүүгээ явж Алтан-Очирт айлын 12 тооны мал тасдаад ирлээ 2-уулаа нядалж мах арьс ширийг нь зарж мөнгөтэй больё гэсэн чинь Алтан-Очир зөвшөөрсөн. Тэгээд 4 хонийг нь тасдаж аваад Дэлгэрдалайгийн мал ойрхон байхаар нь малруугаа нийлүүлж байгаад гэрийн гадаа нь уг 4 хонийг нядалъя гэхэд Дэлгэрдалай зөвшөөрсөн. Тэгээд Алтан-Очир бид хоёр орой ирж нядалъя гээд явсан. Би уул нь Дэлгэрдалайгийн эгч Золоод 60.000 төгрөгийн өртэй байсан. Дэлгэрдалайгийн эгч Золоо нь намайг Дэлгэрдалайд хонь өгчихөөөрэй гэхээр нь өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72/, Шүүгдэгч Д.Алтан-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2015 оны 11 дүгээр сард би Олзбатынд байдаг байсан юм. Олзбат хонио эргүүлээд ирье гээд яваад цагийн дараа гэртээ ирэхдээ Жөрөөний малнаас 12 тооны мал тасдаад малдаа нийлүүлчихлээ. 2-уулаа нядлаад мах арьс ширийг нь зараад мөнгөтэй болъё гэхээр нь би зөвшөөрсөн. Орой 17 цагийн үед хонь ойрхон байхаар нь 4 тооны хонийг тасдаж аваад Дэлгэрдалайд Олзбат бид 2 уг хонийг танай малд нийлүүлж байгаад нядална гэж ярихад Дэлгэрдалай зөвшөөрч нядалхаар болсон. Дэлгэрдалайгийн малруу уг 4 хонийг нийлүүлээд Олзбат бид хоёр буцаад явсан. Орой 19 цагийн үед Олзбат бид хоёр буцаж очиж Дэлгэрдалайгийнд ирээд маргааш өглөө нь 4 тооны хонийг Олзбатын хамтаар нядлаад 1 хонины махыг Дэлгэрдалайд өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-77/, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 20-25/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримт /хх-ийн 83-103/ зэрэг болно. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ; Шүүгдэгч Б.Олзбат, Д.Алтан-Очир нар нь 2015 оны 11 сард Баянхонгор аймгийн Бууцаган сумын нутаг дэвсгэрээс иргэн Г.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн 8 тооны хонь, 4 тооны ямааг хулгайлж бусдад 1.360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Олзбат, Д.Алтан-Очир нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Олзбат, Д.Алтан-Очир нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ. Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан 8 тооны хонь, 4 тооны ямааны үнэ 1.360.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан талаар хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Шүүгдэгч Б.Олзбат, Д.Алтан-Очир нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэв. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Олзбатын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикль, Д.Алтан-Очирын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикль зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. Шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Барга овогт Доржийн Алтан-Очир, Тариачин овогт Бямбасүрэнгийн Олзбат нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Олзбат, Д.Алтан-Очир нарт тус бүр 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Олзбат, Д.Алтан-Очир нарт оногдуулсан 240 цагийн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Олзбат, Д.Алтан-Очир нар нь 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Олзбатын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикль, Д.Алтан-Очирын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикль зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Олзбат, Д.Алтан-Очир нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА