Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 152

 

МОНГОЛ УЛСЫaН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Нарийн бичгийн дарга Б.Номин

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч Б.Гэрэлт-Од

Шүүгдэгч Ж.Чинзориг нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жанчивын Чинзоригт холбогдох 201614000360 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт

1.1. Боржигон овогт Жанчивын Чинзориг, Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Хангал сумын 3 дугаар баг Оросын ам гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. /РД:МВ87100317/

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

2.1. Шүүгдэгч Ж.Чинзориг нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 13-4 тоотод айлын байшингийн суурь тавих ажил хийхээр ирсэн байхдаа архи ууж хамт ажилладаг Б.Гэрэлт-Одтой цалин мөнгөнөөсөө болж маргалдан нүүр болон цээжин хэсэгт өшиглөн зодож зүүн эгэмний ясыг хугалан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: 1. Хохирогч Б.Гэрэлт-Одын “2016 оны 07 дугаар сарын 01-ний өглөө барилгын суурь хийхээр ярьсан байсан. Ажил руугаа очиж явахад урдаас Чинзориг манай дүүтэй хамт ирсэн. Цалин мөнгөний маргаантай ирсэн байсан. Тэр тухай яриад жаахан суусан. Ганц нэг пиво уусан. Маргаан ч гайгүй болсон. Манай хүн жаахан агсан. Би Чинзоригоос өөр хүнтэй маргаагүй. Цалингийн зөрүү дээр хатуухан үг хэлсэн. Гар хөл гэмтээд юм хийж чадахгүй 2. болсон. Ажил хийж байсан бол хэдэн төгрөг хэрэгтэй байсан. 20 хоног ажил хийгээгүй” гэсэн мэдүүлэг. 2. Гэрч О.Баясгалангийн “ Болсон хэргийн талаар эхэн үедээ хэлээгүй, мэдэгдээгүй байсан. Харин Ж.Чинзоригийн гэмт хэрэгт холбогдсон талаар цагдаагийн байгууллагад ирсэн хойно нь мэдсэн. Болсон асуудлын талаар Чинзоригоос сонсоход найзтайгаа хамт архи ууж байгаад найз агсам тавиад ажлын маргаанаас болж найзынхаа эгэмийг хугалсан талаар хэлсэн” гэсэн мэдүүлэг. /х/х-н 09-р хуудас/ 3. Гэрч Ц.Батболдын “2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр манай хүргэн ах Б.Гэрэлт-Од Чинзоригтой хамт байшин барина, ажил ярилцана гэж байсан. Миний мэдэж байгаагаар 2-3 том пиво уусан байх, би хамт байгаагүй, тэгж байгаад би яваад өгсөн юм. Тэр хоёрыг зодоон үүсгэж байхад нь хажууд нь байгаагүй. Гэхдээ тэр хоёр ажил төрлөөсөө болж маргалдаад байх шиг байсан. Харин маргааш нь хүргэн ахыг найз Чинзориг нь зодоод эгэмийг нь хугалсан гэж сонссон” гэсэн мэдүүлэг. /хх-н 10-р хуудас/ 4. Шүүх шинжилгээний албаны 2016 оны 07 сарын 20-ны өдрийн 548 дугаартай дүгнэлт “Б.Гэрэлт-Одын биед зүүн эгэмний ясны далд хугарал үүсчээ. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх-ийн 15-р хуудас/ гэсэн дүгнэлт болон шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж дүгнэв. Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Чинзориг нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 13-4 тоотод Б.Гэрэлт-Одтой цалин мөнгөнөөсөө болж маргалдан нүүр болон цээжин хэсэгт өшиглөн зүүн эгэмний ясыг хугалан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон гэж үзлээ. Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Чинзориг “Би Б.Гэрэлт-Одыг маргалдаж цохьсон нь үнэн. Гэхдээ цээж рүү нь өшиглөөгүй эгэмийг нь хугалаагүй гэж мэдүүлж байх боловч хавтаст хэрэгт авагдсан гэрч О.Баясгалан, Ц.Батболд, хохирогч Б.Гэрэлт-Од нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдож байна. Шүүгдэгч Ж.Чинзоригт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Гэрэлт-Од мэдүүлэхдээ “эмчилгээний зардал 300 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин орлого 400 000 төгрөг, нийт 700 000 төгрөг нэхэмжилснээс 250 000 төгрөгийг Ж.Чинзориг төлсөн, одоо үлдэгдэл мөнгөө нэхэмжлэнэ” гэв. Хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин орлого болон эмчилгээний зардалтай холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул гэм хорын нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Эрүүгийн 201614000360 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг рентген зургийг хохирогчид буцаан олгож, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан 3. хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.